SlideShare a Scribd company logo
1 of 2
МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ
ЭВЛЭЛҮҮДИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ
2010 оны 10 сарын 27 өдөр Дугаар 40 Улаанбаатар хот
ҮЭ-ИЙН ХОРООДОД ЗӨВЛӨМЖ,
ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны тэргүүлэгчдийн 10
дугаар сарын 27-ны өдрийн өргөтгөсөн хурлаар хэлэлцээд Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
1. Төрийн албан хаагчдын үндсэн цалинг 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 30
хувиар нэмэгдүүлэхтэй холбогдуулан зарим байгууллагууд захиргааны зүгээс дээд
газруудаас ирсэн албан даалгаврыг хэрэгжүүлэх болон төсөв хүрэлцэхгүй шалтгаанаар
“Хөдөлмөр, нийгмийн хамгааллын гурван талт хэлэлцээр”-ээр тохиролцсон хувь
хэмжээнээс бага хувиар нэмэгдүүлэх, эсвэл захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан
хамтын гэрээний дагуу олгож байсан нэмэгдэл, нэмэгдэл хөлс урамшууллыг зогсоох,
бууруулах зэрэг асуудлууд гарч байгаатай холбогдуулан гишүүн байгууллагуудын ҮЭ-ийн
хороодын дарга, тэргүүлэгчдэд дараах зөвлөмж, чиглэлийг баримтлаж ажиллахыг үүрэг
болгосугай. Үүнд:
a. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр төрийн албан хаагчдын
үндсэн цалинг 30 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийн дагуу ЗГ-ын 239 дүгээр тогтоолын 7
дугаар хавсралтаар тус салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод
жишгийг тогтоосны дагуу ажиллагсадын авч байсан үндсэн цалинг 30 хувиар
нэмэгдүүлэх,
Тайлбар: Учир нь ҮЭ-ийн байгууллагаас цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар удтал
тэмцсэний үр дүнд Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг эхлүүлж
төрийн албан хаагчдийн үндсэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар
нэмэгдүүлэхээр нийгмийн түншлэгч талууд зөвшилцөж, хэлэлцээр байгуулсан билээ. Уг
хэлэлцээрт баримталсан гол зарчим нь төрийн албан хаагчдын үндсэн цалинг ажил
мэргэжил, албан тушаалаар нь ялгаваргүй нэмэгдүүлэх бодлогыг барьж ажилласан.
Үүний дагуу ЗГ-ын 239 дүгээр тогтоол гарч, шаардагдах төсвийг 2010 оны тодотголд
тусгаж цалингийн санг 30 хувиар нэмэгдүүлсэн.
b. Үндсэн цалинг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор Захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд
байгуулсан хамтын гэрээний холбогдох заалтуудаар олгож буй бусад нэмэгдэл,
нэмэгдэл хөлс, урамшуулал, нөхөн олговрын хэмжээг хүрсэн түвшнээс бууруулахгүй
байх,
Тайлбар: ЭМЯ, МЭМАҮЭ-үүдийн холбооны хооронд байгуулсан 2009-2010 оны
хэлэлцээрийн 2.1 дүгээр заалтанд санхүү эдийн засгийн ямар нэгэн бэрхшээлтэй
холбогдуулан ажиллагсадын нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал, нөхөн олговрын
хэмжээг бууруулахгүй байх гэсэн салбарын хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэх, мөн
байгууллагын захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээ нь
хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 заалтын хүрээнд хуулийн дагуу
олгогддог нэмэгдлүүд юм.
2. Гишүүдийнхээ авч байсан үндсэн цалинг 30 хувиар нэмэгдүүлэх болон бусад нэмэгдэл,
урамшууллыг хүрсэн түвшнээс бууруулахгүй байхтай холбогдон ямар нэгэн маргаан гарсан
тохиолдолд захиргаатай харилцан зөвшилцөж шийдвэрлэх
3. Дээрх асуудалтай холбоотойгоор захиргааны зүгээс хамтын гэрээ, салбарын хэлэлцээрийн
зүйл заалтыг үл хүндэтгэн дангаар шийдвэр гаргасан тохиолдолд хуулиар олгогдсон
эрхийнхээ дагуу хамтын маргаан үүсгэж тууштай тэмцэх
4. Энэхүү тушаалтай холбоотой гишүүн байгууллагуудад асуудал гарсан тохиолдолд
Холбооны дарга Б.Мягмар, Нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нараас мэргэжил арга зүй
зөвлөгөө авч ажиллахыг ҮЭ-ийн хороодын дарга нарт үүрэг болгосугай.
--оОо--

More Related Content

Viewers also liked (6)

5 say undsen sanhuujilt 900020019
5 say undsen sanhuujilt 9000200195 say undsen sanhuujilt 900020019
5 say undsen sanhuujilt 900020019
 
Togtool
TogtoolTogtool
Togtool
 
60 togtool
60 togtool60 togtool
60 togtool
 
Huuli
HuuliHuuli
Huuli
 
31 togtool
31 togtool31 togtool
31 togtool
 
2 1 zasgiin gazriin togtool
2 1 zasgiin gazriin togtool2 1 zasgiin gazriin togtool
2 1 zasgiin gazriin togtool
 

Togtool

  • 1. МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ 2010 оны 10 сарын 27 өдөр Дугаар 40 Улаанбаатар хот ҮЭ-ИЙН ХОРООДОД ЗӨВЛӨМЖ, ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны тэргүүлэгчдийн 10 дугаар сарын 27-ны өдрийн өргөтгөсөн хурлаар хэлэлцээд Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь: 1. Төрийн албан хаагчдын үндсэн цалинг 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 30 хувиар нэмэгдүүлэхтэй холбогдуулан зарим байгууллагууд захиргааны зүгээс дээд газруудаас ирсэн албан даалгаврыг хэрэгжүүлэх болон төсөв хүрэлцэхгүй шалтгаанаар “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын гурван талт хэлэлцээр”-ээр тохиролцсон хувь хэмжээнээс бага хувиар нэмэгдүүлэх, эсвэл захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний дагуу олгож байсан нэмэгдэл, нэмэгдэл хөлс урамшууллыг зогсоох, бууруулах зэрэг асуудлууд гарч байгаатай холбогдуулан гишүүн байгууллагуудын ҮЭ-ийн хороодын дарга, тэргүүлэгчдэд дараах зөвлөмж, чиглэлийг баримтлаж ажиллахыг үүрэг болгосугай. Үүнд: a. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр төрийн албан хаагчдын үндсэн цалинг 30 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийн дагуу ЗГ-ын 239 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралтаар тус салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод жишгийг тогтоосны дагуу ажиллагсадын авч байсан үндсэн цалинг 30 хувиар нэмэгдүүлэх, Тайлбар: Учир нь ҮЭ-ийн байгууллагаас цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар удтал тэмцсэний үр дүнд Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг эхлүүлж төрийн албан хаагчдийн үндсэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлэхээр нийгмийн түншлэгч талууд зөвшилцөж, хэлэлцээр байгуулсан билээ. Уг хэлэлцээрт баримталсан гол зарчим нь төрийн албан хаагчдын үндсэн цалинг ажил мэргэжил, албан тушаалаар нь ялгаваргүй нэмэгдүүлэх бодлогыг барьж ажилласан. Үүний дагуу ЗГ-ын 239 дүгээр тогтоол гарч, шаардагдах төсвийг 2010 оны тодотголд тусгаж цалингийн санг 30 хувиар нэмэгдүүлсэн. b. Үндсэн цалинг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор Захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний холбогдох заалтуудаар олгож буй бусад нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал, нөхөн олговрын хэмжээг хүрсэн түвшнээс бууруулахгүй байх, Тайлбар: ЭМЯ, МЭМАҮЭ-үүдийн холбооны хооронд байгуулсан 2009-2010 оны хэлэлцээрийн 2.1 дүгээр заалтанд санхүү эдийн засгийн ямар нэгэн бэрхшээлтэй холбогдуулан ажиллагсадын нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал, нөхөн олговрын хэмжээг бууруулахгүй байх гэсэн салбарын хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэх, мөн байгууллагын захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээ нь хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 заалтын хүрээнд хуулийн дагуу олгогддог нэмэгдлүүд юм. 2. Гишүүдийнхээ авч байсан үндсэн цалинг 30 хувиар нэмэгдүүлэх болон бусад нэмэгдэл, урамшууллыг хүрсэн түвшнээс бууруулахгүй байхтай холбогдон ямар нэгэн маргаан гарсан
  • 2. тохиолдолд захиргаатай харилцан зөвшилцөж шийдвэрлэх 3. Дээрх асуудалтай холбоотойгоор захиргааны зүгээс хамтын гэрээ, салбарын хэлэлцээрийн зүйл заалтыг үл хүндэтгэн дангаар шийдвэр гаргасан тохиолдолд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хамтын маргаан үүсгэж тууштай тэмцэх 4. Энэхүү тушаалтай холбоотой гишүүн байгууллагуудад асуудал гарсан тохиолдолд Холбооны дарга Б.Мягмар, Нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нараас мэргэжил арга зүй зөвлөгөө авч ажиллахыг ҮЭ-ийн хороодын дарга нарт үүрэг болгосугай. --оОо--