SlideShare a Scribd company logo
1 of 22
Олимпийн хамгийн сонирхолтой түүхийн цувралаас…
Бичсэн: amga
 Мэдээлэл нэмсэн: 2009­11­25 
                              Бид өмнө нь "Шоронд болсон олимп" хэмээх олимпийн
                              гайхалтай түүхийг нийтэлж байсан билээ. Одоо харин
                              анхны олимп болох "Афин-1896"-ийн маш сонирхолтой
                              гэсэн бүгдийг товчлон танилцуулж байна.
                           Зохион байгуулалт
                            1894 онд хуралдсан Олон улсын олимпийн хорооны
                            анхдугаар хурлаар Шинэ үеийн олимпийн анхдугаар
                            наадмыг эртний түүхт Афин хотноо зохион байгуулахаар
тогтжээ. Энэ мэдээг Грекийн ард түмэн, хэвлэл мэдээлэл, ихэс дээдсүүд тухайн үедээ
ихэд найртай, талархан хүлээн авсан ч тун удалгүй, энэ том наадмыг зохион байгуулна
гэдэг тийм амар биш гэдэг нь харагдаж эхэлжээ. Эхний асуудал бол мэдээж өнөөх
хөрөнгө, мөнгө. Хэдийгээр Грекийн хаан, ханхүү Константин нар олимпийг зохион
байгуулахад бүх талаар туслахаа амлаж байсан ч, 19 -р зууны сүүлээр улс төрийн
ихээхэн хямралтай байж таарсан ба шинээр гарч ирсэн ерөнхий сайд Олимпийг зохион
байгуулах шаардлагагүй гэсэн байрнаас хандаж, үүнийгээ хэтэрхий их хөрөнгө мөнгө
шаардагдах учир улс орны эдийн засагт хямрал үүсгэнэ гэх мэт хэд хэдэн үндэслэлээр
батлахыг оролдож эхлэв. Байдал ийнхүү буруу тийшээ эргэснээр бүх ачаа өнөөх л
Кубертен, Викелас хоёр дээр буух нь мэдээж. Мань хоер даруйхан арга хэмжээ авч
эхэлсэн ба 1985 оны 1 сард Грекийн ханхүү Константинийг зохион байгуулах хорооны
дарга болгожээ. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. 1 -рт ханхүү олимпийг эхнээс нь л
тууштай дэмжиж байсан цорын ганц нэр нөлөөтэй нэгэн, мөн түүний нэр хүнд улс
орондоо нэлээд их, мөн ард олныг өөртөө их татдаг зэргийг харгалзжээ. Грекийн ард
түмнээр олимпод хандив өргүүлэх санааг тэр л гаргасан. Энэ ажил нь урагштай болж
330.000 драхма (ойролцоогоор 41.000 $) , дараа нь Их наадамд зориулсан тусгай марк
гарган түүнээс 400.000 драхма (50.000$) ,мөн тасалбарын үнэнээс нийт 200.000 драхма
(25.000$) цуглуулж чадсан юм. Ажил ингэж урагштай бүтсэн нь ханхүүгийн нэр
нөлөөнөөс гадна Кубертен, Викелас нартай ч салшгүй холбоотой гэдгийг дурьдах нь
илүүд байх. Гэхдээ л 100% зохион байгуулахад 3 сая орчим драхма хэрэгтэй гэсэн
тооцоог өмнө нь гаргасан байсан тул дээрх цуглуулсан мөнгө хаанаа ч хүрэхгүй нь
мэдээж. Төсөвлөсөн хөрөнгийн ихэнх нь шинэ цэнгэлдэх барихад зарцуулагдах байсан
болхоор болох цаг нь улам дөхсөөр байснийг ч хэлэх үү зохион байгуулагчид тун
сандруу байтал ашгүй нэгэн сайхан мэдээ тэдний сонорыг мялаалаа. Грекийн нэртэй
бизнесмен Жорж Аверофф, өөрийн биеэр Константин, Кубертен нар дээр ирж 1 сая
драхмаг наадмын зохион байгуулалтад хандивлах хүсэлтэй байгаа хэлж, мөн Афин дахь
хуучин Панатинайко цэнгэлдэхийг засаж янзлахаа амлажээ. Мэдээж уухайн тас хүлээн
авсан зохион байгуулах хорооныхон сүүлд энэ ноёнтны өгөөмөр сайхан сэтгэлийн хариу
болгож цэнгэлдэхийн гадаа хөшөө босгосон нь одоо ч байдаг ажээ.
Сонирхуулахад олимпийн бэлтгэл ажилд зарим тамирчид ч оролцож байсан ба
жишээлбэл Британий зарим тамирчид л гэхэд элчин сайдын яамандаа ажилладаг
байсан аж.
Мөн 1932 оны Олимп хүртэл тамирчдын байрлах тусгай байр буюу олимпийн тосгон гэж
байгуулдаггүй байсан учир тамирчид өөрсдийн авчирсан майхандаа л хоноглодог
байжээ.
Одоогоос 100 гаран жилийн өмнөх олимп гэдэг, өнөө үеийнхтэй харьцуулшгүй байх нь
ойлгомжтой наад зах нь техник хэрэгсэл гээд л. Ихээхэн бодсоны эцэст Кубертен
Грекийн ханхүү Жоржийг ерөнхий шүүгчээр томилсон ба энэ нь түүний нэр хүнд болон
хээл хахуульд идэгдэхгүй, мөн шийдвэр нь хүчтэй байх зэргийг харгалзсан үзсэн нь
дамжиггүй бизээ.
"Миний бие хамгийн анхны олон улсын Олимпийн наадам Афинд нээгдсэнийг
мэдэгдэж байна. Грекийн ард түмэн мөнх наслаг, бүх үндэстэн мөнх оршиг' энэ
үгийг 1896 оны 04-р сарын 6-нд Афин дахь Панатинайко цэнгэлдэхэд цугларсан 80
орчим мянган хүний өмнө Грекийн хаан мэдэгдсэнээр Хүн төрөлхтний анхны их баяр
наадам эхэлж байсан түүхтэй.
Дараа нь 150 орчим найрал дуучид Олимпийн сүлд дууг дуулсан ба ер нь 1958 онд
Самарасын зохиосон албан ёсны Олимпийн сүлд дууг зохиогдох хүртэл олимп болгоны
нээлтэд элдэв янзын дуу эгшиглэдэг уламжлалтай болчихоод байсан гэдэг.
Сонирхуулахад дөнгөж 1928 оны Олимпоос л анхны бамбар бадамлаж эхэлсэн бол 1920
оноос анх тангараг өргөдөг болжээ.
Хөнгөн Атлетик
Дугуй
Туялзуур жад
Гимнастик
Буудлага
Усанд сэлэлт
Теннис
Хүндийг өргөлт
Бөх
Эдгээр 9 спортын төрлөөр Афины анхдугаар олимп явагдсан ба сэлүүрт завины төрөл
багтаж байсан ч цаг агаарын улмаас явагдаагүй ажээ.
1896 оны 4-р сарын 6-ны өдөр АНУ-ын тулгууртай харайлтын тамирчин Жеймс
Конноли шинэ цагийн олимпийн анхны аварга болж түүхэнд нэрээ үлдээжээ.
Хэдийгээр тухайн үедээ зарим орнууд бусад их гүрнүүдийн колони хэвээр байсан ч
оролцсон үндэстэн болгоныг тус тусад нь тэмдэглэхээр ОУОХ шийджээ.
Бусад баримтууд :
Оролцсон орон : 14
Оролцсон нийт тамирчид : 241 (эмэгтэй - 0 , эрэгтэй - 241)
9 спортын 43 төрлөөр тамирчид хурд хүчээ сорьжээ.
Ингээд Наадмын сүүлчийн өдөр Грекийн хаан бүх тамирчид, албан ёсны хүмүүсийг
цуглуулан томоохон цайллага хийж ,14 нд хаалтын үйл ажиллагаа явагдах ёстой байтал,
үргэлжилсэн их борооны улмаас маргааш хүртэл хойшлуулахаас өөр арга байсангүй.
Хаалтын үйл ажиллагаан дээр мэдээж Грекийн алдарт найрал дуучид дуугаа дуулж
урлагийн тоглолт явагдсаны дараа, аваргуудад медалийг нь гардуулжээ. Гэхдээ тэдгээр
медалиуд нь өнөөгийнх шиг алт, мөнгө, хүрэл байсангүй. Түрүүлсэн тамирчдад мөнгөн
медаль, чидун модны навч, диплом, хоёрт орсонд нь зэс медаль, лаврын лавч, харин
гуравдугаар байранд орсонд нь медаль өгөөгүй сонирхолтой түүхтэй.
Тэр үедээ дараагийн олимпийг хаана зохион байгуулах талаар бас хөөрхөн зөрчилдөөн
болоод байв. Грекийн хаан бусад хүмүүс ихэнх нь 4 жилийн дараа дахин эндээ олимпийг
хийхийг дэмжиж байсан бол Кубертен үүнийг хүчтэй эсэргүүцлээ. Эцсийн эцэст ямар ч
байсан Пьер де Кубертен дийлж 1900 онд Парист хоёр дахь Олимпийг хийхээр тогтжээ.
Энэ олимпоос медаль хүртсэн орнууд :
1. АНУ - 11 алт ,7 мөнгө ,2 хүрэл
2. Грек - 10 алт ,17 мөнгө ,19 хүрэл
3. Герман - 6 алт ,5 мөнгө ,2 хүрэл
4. Франц - 5алт , 4 мөнгө ,2 хүрэл
5. Их Британи - 2 алт ,3 мөнгө ,2 хүрэл




                     Олимпийн медальтнууд
Монгол улс 1964 оноос эхлэн олимпийн наадамд оролцож эхэлсэнээс хойш чөлөөт бөх, бокс, 
буудлага, жүдо бөхийн төрлүүдээр 2 алт, 7 мөнгө, 10 хүрэл медаль хүртээд байна.
Жигжидийн Мөнхбат
                     “Мехико­68″  XIX олимпийн МӨНГӨН МЕДАЛЬ




                                           1941 онд Төв аймгийн  Эрдэнэсант суманд төрсөн.
“Мехико­1968”  зуны XIX олимпийн наадмын чөлөөт бөхийн 87 кг­ын жингийн мөнгөн медальт
1967 оны бөхийн чөлөөт барилдааны  хүрэл медальт
1973 оны Ази тивийн аварга
Үндэсний их баяр наадамд 6 удаа түрүүлсэн/1963,1964, 1965,1966, 1967, 1974/
Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, үндэсний бөхийн дархан аварга
                                Чимэдбазарын Дамдиншарав
                       “Мехико­68″  XIX олимпийн ХҮРЭЛ МЕДАЛЬ




                             1945 онд Өвөрхангай аймгийн Гучин­ Ус суманд төрсөн.
“Мехико­1968”  зуны XIX олимпийн наадмын чөлөөт бөхийн 52 кг­ын жингийн хүрэл медальт.
Монгол улсын гавъяат тамирчин
                                      Төмөрийн Артаг 
                       “Мехико­68″  XIX олимпийн ХҮРЭЛ МЕДАЛЬ
1943 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн.
“Мехико­1968”  зуны XIX олимпийн наадмын чөлөөт бөхийн 78 кг­ын жингийн хүрэл медальт, 
Монгол улсын гавъяат тамирчин, үндэсний бөхийн улсын начин.
1993 онд таалал төгссөн
                                Данзадаржаагийн Сэрээтэр 
                      “Мехико­68″  XIX олимпийн ХҮРЭЛ МЕДАЛЬ




                                       1943 онд Төв аймгийн Лүн суманд төрсөн. 1973 онд 
УБИС­ийг дүүргэсэн. 1960 оноос  Цагдаагийн газар, НАХЯ, ХААИС, УБИС зэрэг 
байгууллагуудад багш, дасгалжуулагчийн ажил хийж байсан. 1962­1973 онд бөхийн чөлөөт 
барилдааны  улсын  шигшээ багийн гишүүн.
Амжилт: 
1968 оны Мехикогийн олимпийн наадмын  чөлөөт бөхийн 70 кг­ын жинд хүрэл медаль авсан.
1970 онд Канадын Эдмонтон хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл 
медальт
1971 оны   дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 6 дугаар байрын шагналт
1966­1968 оны Дан Колов, Тбилисийн олон улсын тэмцээнүүдийн алт, мөнгө, хүрэл медальт
1963­1969 оны  улсын аварга  Монголын бүх ард түмний спартикиадын 2 удаагийн аварга, 1974 
оны  Иран улсын Тегран хотод болсон Азийн наадмын мөнгө медальт.  Ах дүү армиудын олон 
улсын тэмцээний 4 удаагийн аварга,
Шерманы олон улсын тэмцээний алт, Ираны олон улсын тэмцээний мөнгөн медаль хүртсэн. 1968 
онд Монгол улсын гавъяат тамирчин цол хүртсэн. Үндэсний бөхийн улсын харцага цолтой.
                                  Хорлоогийн Баянмөнх 
                     “Мюнхен­72″  XX олимпийн МӨНГӨН  МЕДАЛЬ
1944 онд Увс аймгийн Хяргас суманд төрсөн.
“Мюнхен­1972” зуны XX олимпийн наадмын чөлөөт бөхийн  100 кг­ын жингийн мөнгөн медальт
Бөхийн Чөлөөт /1975/, самбо барилдааны дэлхийн аварга,
1973 оны Ази тивийн аварга,
“Тегран­1974 “Азийн наадмын аварга
Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2 мөнгөн медальт
Үндэсний их баяр наадамд 10 удаа түрүүлсэн. /1968, 1971, 1972, 1973, 1975, 1977, 1979, 1980, 1981, 
1987/
Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол улс, ЗХУ­ын спортын гавъяат тамирчин,  сурган 
хүмүүжүүлэх ухааны доктор, үндэсний бөхийн дархан аварга




                                        Зэвэгийн Ойдов
“Монреаль­76″  XXI олимпийн ХҮРЭЛ МЕДАЛЬ




                                   1949 оны зуны дунд сард Өвөрхангай аймгийн Хархорин 
суманд төрсөн. 1965 оноос чөлөөт бөхөөр хичээллэсэн. 1969­ 1980 онд улсын шигшээ багт 
тамирчин, 1980­1992 онд улсын багшийн дээд сургуульп багш, 1993 онд Энэтхэг улсын чөлөөт 
бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, 1996­1996 онд улсын шигшээ багийн ерөнхий 
дасгалжуулагч, 1997­2002 онд “НИК” спорт клубын дасгалжуулагчаар ажиллаж байсан. 2002 
оноос БТДС­д багшаар ажиллаж байна.
Ц. Бямбаа, Д. Хашбат, О. Цэрэндагва, С. Магсар нарын удирдлагад бэлтгэл хийж байсан.
1971 онд спортын мастер, 1974 онд спортын гавъат тамирчин, 1994 онд Монгол улсын 
хөдөлмөрийн баатар цол хүртсэн. 1975 онд Сүхбаатарын одонгоор шагнагдсан.
1999 онд зохиогдсон “OLYMPIC GALA” ёслолоос Монгол улсын зууны манлай бөхөөр 
өргөмжлөгдсөн. Чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга,олимпийн мөнгөн медальт.
Амжилт
1967 он  Өсвөр үеийн улсын аварга, Бүх ард түмний III спартикиадын VIII  байрт оров.
1969 он Улсын аварга шалгаруулах тэмцээний IV байр
1970 он  Социалист орнуудын “Найрамдал” олон улсын тэмцээний аварга,
1971 он  Бүх ард түмний IV спартикиадын аварга
1972 он  Олон улсын “Интернациональ” тэмцээний аварга, Улсын аварга шалгаруулах тэмцээний 
хүрэл медаль
1973 он  Ази тивийн аварга, “Интернациональ”, ах дүү армиудын “Найрамдал”, Унгарын олон 
улсын тэмцээнүүдийн аварга, Улсын аварга
1974 он Дэлхийн аварга, “Интернациональ”, “Дан Колов”­ын олон улсын тэмцээний аварга, Азийн 
наадмын мөнгө, Унгарын олон улсын тэмцээний хүрэл медаль,
1975 он Дэлхийн аварга, Румын, Германы олон улсын тэмцээний аварга, Польшийн олон улсын 
тэмцээний мөнгө,
1976 он  Монералийн олимпийн мөнгөн медаль, “Интернациональ”, “Найрамдал” тэмцээний 
аварга, Тбилисийн олон улсын тэмцээний мөнгөн медаль
1977 он Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Дэлхийн оюутны “Универсиад” 
наадмын аварга, Улсын аварга, “Нөхөрлөл” олон улсын тэмцээний аварга
1978 он  Азийн наадмын аварга, Улсын аварга, “Нөхөрлөл” олон улсын тэмцээний аварга, дэлхийн 
аварга шалгаруулах тэмцээний IV байрын шагналт
1979 он  Бүх ард түмний VI спартикиадын аварга, “Нөхөрлөл” олон улсын тэмцээний аварга
1980 он  “Интернациональ”, Румын, Германы олон улсын тэмцээний аварга, Тбилисийн олон 
улсын тэмцээний мөнгөн медальт
                                   Жамцын Даваажав
                     “Москва­80″  XXII олимпийн МӨНГӨН  МЕДАЛЬ




                                         1952 онд  Булган аймгийн Тэшиг суманд төрсөн.
“Москва­1980” зуны олимпийн XXII наадмын чөлөөт бөхийн 74 кг­ын жингийн мөнгөн медальт, 
Монгол улсын гавъяат тамирчин, үндэсний бөхийн улсын начин
2000 онд таалал төгссөн.
                                     Цэндийн Дамдин
                     “Москва­80″  XXII олимпийн МӨНГӨН  МЕДАЛЬ




                            1957 онд Хэнтий аймгийн  суманд төрсөн. Уул уурхайн инженер, 
Биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжилтэй.
2000­2004 онд МҮОХ­ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.  2004 оноос дэд 
ерөнхийлөгчийн албыг хашиж байна.
“Москва­1980”  зуны олимпийн XXII наадмын жүдо бөхийн төрлийн 65 кг­ийн жинд мөнгөн 
медаль хүртсэн.
Монгол улсын гавъяат тамирчин, үндэсний бөхийн улсын начин. Самбо бөхийн дэлхийн 
залуучуудын аварга.
                               Дугарсүрэнгийн Оюунболд
                     “Москва­80″  XXII олимпийн ХҮРЭЛ   МЕДАЛЬ




                                         1957  онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн.
“Москва­1980”  зуны олимпийн XXII наадмын чөлөөт  бөхийн төрлийн 57 кг­ийн жинд мөнгөн 
медаль хүртсэн.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай.
2002 онд таалал төгссөн.
                                 Равдангийн Даваадалай
                     “Москва­80″  XXII олимпийн ХҮРЭЛ   МЕДАЛЬ




                             1950 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн.
“Москва­1980”  зуны олимпийн XXII наадмын жүдо бөхийн төрлийн 71 кг­ийн жинд  хүрэл 
медаль хүртсэн.
Монгол улсын гавъяат тамирчин, үндэсний бөхийн  улсын начин. Самбо бөхийн дэлхийн аварга.
Нэргүйн Энхбат
                      “Сөүл­88″  XXIV олимпийн ХҮРЭЛ   МЕДАЛЬ




                                1962 оны 3 дугаар сарын 19­нд Улаанбаатар хотод төрсөн. 1979 
онд нийслэлийн 10 жилийн 20 дугаар сургууль,1985 онд МУИС­ын эдийн засгийн ангийг тус тус 
төгссөн. Анх хөрш ангийн анд Н. Нарантуяагийн нөлөөгөөр гавъяат дасгалжуулагч Д. Бандийн 
удирдлагад боксын спортоор хичээллэж эхэлсэн. Улсын шигшээ багт гавъяат дасгалжуулагч В. 
Батбаяр, гавъяат тамирчин Х. Алтанхуяг нарын удирдлагад бэлтгэл сургуулиа хийж 
байсан.1979­1989 онд үндэсний шигшээ багийн тамирчин, 1989­1993 онд спорт сургалтын төв, 
үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, 1999­2001 онд МҮОХ­ний ахлах мэргэжилтнээр 
ажиллаж байсан. Одоо гэр бүлийн хамт АНУ­д ажиллаж амьдарч байна. Эхнэр 2 хүүхэдтэй. 
Гэргий Ундраа их эмчийн мэргэжилтэй.  Нийт  312 тулаанд оролцож 240 ялалт байгуулсан.
Амжилт:
1988 онд Сөүлийн олимпийн наадмын боксын тэмцээний 60 кг ийн жинд хүрэл  медаль хүртэж уг 
олимпоос Монголын багийн авсан цорын ганц медалийн эзэн болсон. Олимпийн тэмцээнд эхний 
тойрогт хийлж дараа нь Унгарын тамирчин И.Туруг хожоод  шөвгийн наймд Мароккогийн 
боксчин Х. Маржуанег 5:0 харьцаагаар илт давуу ялж хүрэл медалийн болзол хангаад мөнгөн 
медалийн төлөө Шведийн
Г.Крамнед тэнцүү тоглолтоос 2:3 оноогоор хожигджээ. 1984 онд Куба улсад болсон “Найрамдал 
84″ тэмцээнд аваргын төлөө Кубын нэрт боксчин олимпийн хошой аварга А. Эррерад 2:3 
оноогоор хожигдож мөнгөн медаль авсан.
1989 онд БНХАУ­ ын Бээжинд хотод болсон тэмцээнд  63.5 кг­ын жинд  Ази тивийн аварга 
болсон. 1987 онд Кувейт улсын Эль Кувейт хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах 
тэмцээнээс мөнгөн медаль авсан.
1989 оны 2 дугаар сарын 6 нд Монгол улсын гавъяат тамирчин цол хүртсэн. 1989 онд болсон 
Москвагийн ДАШТ­нд жиндээ шөвгийн наймд үлдсэн.
Дэлхийн шилдэг боксчдын жагсаалтанд жингийнхээ 3­7 дугаар байрт нийтдээ 7 удаа бичигдсэн.
1986 онд Москва хотод болсон сайн санааны тоглолтын хүрэл медальтай.
Герман улсын  Халле хотод болдог “Химийн цом” олон улсын тэмцээний 2 алт/1983,1986/, 1 
мөнгө/1985/ Румын улсын Бухарест хотноо болдог “Алтан бүс” олон улсын тэмцээний 2 алт/1984, 
1986/ 1 мөнгөн/1983/ медальтай.
ЗХУ, БНАСАУ, БНСУ­ын олон улсын тэмцээний аварга, Улаанбаатар хотноо болдог 
“Интернациональ”, “Улаанбаатарын цом” тэмцээнүүдийн аварга, Монгол улсын 6 удаагийн 
аварга /1982­1987/ Бүх ард түмний VII спартикиадын аварга, ЗХУ­ын бүх ард түмний 
спартикиадын  хүрэл медальтай.
                                  Намжилын Баярсайхан
                    “Барселона–92″  XXV олимпийн ХҮРЭЛ   МЕДАЛЬ




                              1965 онд Завхан аймагт төрсөн.
1998 онд Цагдаагийн академи, 2004 онд Удирдлагын академи төгссөн. Эрх зүйч, төрийн 
удирдлагын менежер мэргэжилтэй.  Одоо Гаалийн ерөнхий газрын  ахлах байцаагчаар ажилладаг.
Амжилт
1992 оны Барселоны Олимпийн наадмын  боксын 60 кг­ын жинд Хүрэл медаль хүртсэн.
1987 онд  Кувейт, 1989 онд БНХАУ­д зохиогдсон  Азий тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 
алтан медаль авсан. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд 2 удаа үлдсэн. /1989, 
Москва, 1991, Сидней/ Монгол улсын 2 удаагийн аварга,
Улаанбаатар хотноо зохиогддог олон улсын Интернациналь  тэмцээний 5 удаагийн аваргаь 1989, 
1990 онд Чехийн  Мустина Лабе олон улсын тэмцээний  мөнгө, БНАСАУ­д зохиогддог олон 
улсын тэмцээнээс 2 алт, 1 мөнгө, ОХУ­ын олон улсын тэмцээнээс 2 мөнгө,  Филиппин улсад 
зохиогдсон олимпийн наадамд эрх олгох тэмцээнээс мөнгөн  медаль  тус тус хүртсэн.
Дэлхийн шилдэг боксчдын жагсаалтанд 3 удаа бичигдсэн. /1989, 1991, 1992/
1992 онд Монгол улсын гавъяат тамирчин цол хүртсэн. Азийн боксын холбооны шүүгчийн 
зэрэгтэй.
                                 Доржсүрэнгийн Мөнхбаяр
                    “Барселона–92″  XXV олимпийн ХҮРЭЛ   МЕДАЛЬ
1969 онд Улаанбаатар хотод төрсөн.
“Барселона­1992” Зуны олимпийн XXV наадмын буудлагын спорт гар бууны дасгалд  хүрэл 
медаль хүртсэн.
1997 онд  Испани улсын Барселона хотод зохиогдсон буудлагын дэлхийн аварга шалгаруулах 
тэмцээнд хувийн дүнгээр АЛТ, багаараа хүрэл медаль авсан.
                                Доржпаламын Нармандах
                    “Атланта–96″  XXVI олимпийн ХҮРЭЛ   МЕДАЛЬ




                                         1975 онд Дархан хотод төрсөн.
“Атланта ­1996” Зуны олимпийн XXVI наадмын жүдо бөхийн 60 кг­ын жинд  хүрэл медаль авсан.
Ази тивийн аварга Монгол  улсын гавъяат тамирчин. 1999 оны дэлхийн аварга шалгаруулах 
тэмцээний 5 дугаар байрын шагналт.
                               Хашбаатарын Цагаанбаатар
                   “Афин–2004″  XXVIII олимпийн ХҮРЭЛ   МЕДАЛЬ
1984 оны 3 дугаар сарын 19 ­нд Увс аймгийн Баруунтуруун 
суманд төрсөн.  “Аварга” Биеийн тамирын дээд сургуулийг төгссөн.
169 см өндөр, 66 кг  1995 оноос анх жүдо барилдаанаар хичээллэж эхэлсэн.  Олимпийн наадмын 
дараагаас 66 кг жинд барилддаг болсон.
Монгол улсын гавъяат дасгалжуулагч Ч.Насантогтохын удирдлагад хичээллэдэг.  Сагсан бөмбөг 
сонирхдог. Буддын шашин шүтдэг.
Амжилт:
2004 оны Афины олимпийн наадмын 60 кг ийн жинд хүрэл медаль хүртсэн.
2003 онд 60 кг, 2005 онд 66 кг­ийн жинд Ази тивийн аварга болсон. 2002 оны  Оюутны 
универсиадын хvрэл медальт
2005 оны самбо барилдааны дэлхийн аварга, 2004 оны Монгол улсын манлай тамирчин.
2006 онд  Азийн XV наадмын аварга, Оюутны дэлхийн аварга, Зүүн Азийн аварга “Korea Open” 
тэмцээний аварга цолыг тус тус хүртсэн. 2009 оны Дэлхийн аварга, 2010 оны ДАШТ­ний хүрэл 
медальт.
            “Бээжин­2008” зуны XXIX олимпийн наадмын АЛТАН МЕДАЛЬ
        МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ ТАМИРЧИН
                              ЭНХБАТЫН БАДАР­УУГАН
1985 оны 6 дугаар сарын 3­нд Улаанбаатар хотод төрсөн. 97 дугаар 
сургуулийг төгссөн. Эхнэр охины хамт амьдардаг. Одоо Үндэсний шигшээ багийн тамирчин. 
Боксын спортоор 1998 оноос эхлэн хичээллэсэн.   Боксын 54 кг­ын жинд тоглолдог. Өндөр 172 
см. Хөгжим сонсох дуртай.
“Бээжин­2008” зуны XXIX олимпийн наадмын боксын 54 кг­ын жингийн аварга, 2008 оны 
дэлхийн шилдэг боксчин
2007 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, 2007 оны Ази тивийн аварга, 
2007 оны улсын аварга, 2006 оны Оюутны дэлхийн аварга, ДОХА­2006 Азийн наадмын хүрэл 
медальт, Герман улсад болдог Химийн цом тэмцээний аварга, Туркийн Ахмад Комертийн 
нэрэмжит тэмцээний аварга, Чехийн Устина Лабе хотод болдог олон улсын тэмцээний мөнгөн 
медальт.
Дасгалжуулагч: Д. Банди, Д.Батсүрэн
             “Бээжин­2008” зуны XXIX олимпийн наадмын АЛТАН МЕДАЛЬ
        МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ ТАМИРЧИН
                             НАЙДАНГИЙН ТҮВШИНБАЯР




                                         1984 оны 6 дугаар сарын 1­нд Булган аймгийн 
Сайхан суманд төрсөн. “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагчийн 
мэргэжлээр төгссөн. Бөхийн спортоор 2002 оноос эхлэн хичээллэсэн. Биеийн өндөр. 178 см. Жин 
100 кг.  Тэмцээнд ­100 кг­ын жинд барилддаг. Сагсан бөмбөг тоглох дуртай.
“Бээжин­2008” зуны XXIX олимпийн наадмын жүдо бөхийн ­100 кг­ын жингийн аварга
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Парисын дэлхийн цомын тэмцээний 
хүрэл медальт, улсын аварга. Үндэсний бөхийн аймгийн арслан цолтой. .
Дасгалжуулагч: Ч. Насантогтох, Х. Болдбаатар,П.Нямлхагва, Д.Нармандах
           “Бээжин­2008” зуны XXIX олимпийн наадмын МӨНГӨН МЕДАЛЬ 
        МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ ТАМИРЧИН
                                ОТРЯДЫН ГҮНДЭГМАА 




                             1978 оны 5 дугаар сарын 23­нд Улаанбаатар хотод төрсөн. 
Үндэсний БТДС­ийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. Үндэсний шигшээ багийн 
тамирчин. Буудлагын спортоор 1993 оноос эхлэн хичээллэсэн. Хийн гар бууны 10м, спорт гар 
бууны 25 метрийн дасгалуудад өрсөлддөг.
Бээжин ­2008 олимпийн наадамд Буудлагын  спорт гар бууны дасгалд мөнгөн медаль хүртсэн.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  багийн /1998/ болон хувийн /2006/ хүрэл медальтай. 
Азийн наадмын хувийн /2002/ болон багийн 2006/ хүрэл медальтай. Ази тивийн аварга, Дэлхийн 
цомын шигшээ тэмцээний аварга, дэлхийн цомын цувралуудын алт, мөнгө, хүрэл медальтай.  Зүүн 
Азийн наадмын мөнгө/2005/, Ази­Африкийн наадмын хүрэл медальтай/2005/.
Олимпийн наадамд 3 удаа 1996,2000,2004 оролцож шагналт байрт шалгарч байсан.
Дасгалжуулагч нь ОУХМ Л. Ундралбат
                “Бээжин­2008” зуны XXIX олимпийн наадмын
     МӨНГӨН МЕДАЛЬ МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЪЯАТ 
                               ТАМИРЧИН
                             ПҮРЭВДОРЖИЙН СЭРДАМБА
1985 оны 4 дүгээр сарын 18 нд Улаанбаатар хотод төрсөн. 
10 жилийн 57 дугаар дунд сургууль төгссөн. Аав ээж, эгчийн хамт амьдардаг. Боксын спортоор 
2000 оноос эхлэн хичээллэсэн. Сагсан бөмбөг тоглох дуртай. Буддын шашин шүтдэг. Одоо 
үндэсний шигшээ багийн тамирчин. Тэмцээнд 48кг, 51 кг­ын жингүүдэд тоглодог.
“Бээжин­2008” зуны XXIX олимпийн Боксын 48 кг­ын жинд мөнгөн медаль хүртсэн.
2007 оны Ази тивийн аварга, Германы Халле хотод болдог “Химийн цом” тэмцээн, БНАСАУ­ын 
Пхеньян хотод болдог олон улсын тэмцээнүүдийн мөнгөн медальтай, 2009 онд Италийн Милан 
хотод болсон ДАШТ­д түрүүлсэн. Улсын аварга.
Дасгалжуулагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д. Банди, Д.Батсүрэн
Илгээх: 

   •
   •
   •
   •
Холбоотой мэдээллүүд

   • Холбоотой мэдээлэл байхгүй байна


 МҮОХ­ы АЛБАН ЁСНЫ ТҮНШ
МҮОХ­ы ТУСГАЙ ЭРХ ЭЗЭМШИГЧ



Дэлхийн олимпийн түншүүд




     • Сүүлчийн мэдээ
     •  
       Америк Бразилд нэг тэрбум доллараар туслана
                                                   
     •  
       Лондоны олимпийн тасалбарыг хэрхэн захиалах вэ?
                                                       
     •  
       “Монгол цэргийн өдөр”­ийг тохиолдуулан алдартнуудаа шагнав
                                                                  
     •  
       Эрдэм шинжилгээний бага хурлын зар
                                          
     •  
       МҮОХ­ны “Спорт ба эмэгтэйчүүд” комиссын нэрэмжит эмэгтэй сагсан
                                                                       
       бөмбөгчдийн аварга шалгаруулах тэмцээний заавар 


     •   Sportnews.mn
     •  
       Энэ өдөр түүхнээ – 3 сарын 24
                                    
     •  
       С.БЕРЛУСКОНИГИЙН 10 ШИЛДЭГ НАЙМАА 
     •  
       Коби “Лейкерс”­ийн супер ялалтын баатар
                                              
     •  
       Журу улирал дуусахаас өмнө эргэж ирнэ
                                            
     •  
       “Буллз”, “Атланта”­г бут ниргэж дахин бүсээ тэргүүлж эхлэв
                                                                 
•  
       Дани Алвес шинэ гэрээ байгуулав
                                      
     •  
       Жеррард эргэж ирнэ
                         
     •  
       Халз тулааны тов тодров
                              
     •  
       Энэ өдөр түүхнээ – 3 сарын 23
                                    
     •  
       Руди Гэйн улирал дууслаа
                               


     • Олимпийн твит
new TWTR.Widget({  version: 2,  type: 'profile',  rpp: 30,  interval: 5000,  width: 300,  height: 
240,  theme: {    shell: {      background: '#333333',      color: '#FFFFFF'    },    tweets: 
{      background: '#000000',      color: '#FFFFFF',      links: '#4AED05'    }  },  features: 
{    scrollbar: true,    loop: false,    live: true,    hashtags: true,    timestamp: true,    avatars: false, 


behavior: 'all'  }}).render().setUser('Olympic_mn').start();                

                Mongolian NOC

                         olympic_mn




olympic_mn 1912 оны олимпод жинхэнэ алтан медалийг гардуулж байв. 2 days ago ∙ reply 




Khosoo Морокко 2024, 28 оны олимпод өрсөлдөхөөр бэлдэж эхэлжээ. Эхний ээлжинд 
80,000 хүний суудалтай стадион барьж эхэлнэ гэж байна. 2 days ago ∙ reply 




insidethegames Bin Hammam launches website in fight against Blatter http://ow.ly/4iCYa #fifa 
#worldcup #qatar2022 #uefa #seppblatter 2 days ago ∙ reply 




ganhuyag @OtgonbayarY Mongolia became 10th country on Earth to fly it's man to space in 
1981 today on Soviet spacecraft. Happy 30 Anniversary! #fb 2 days ago ∙ reply 
iocmedia Coordination Commission arrives in Sochi for fifth visit http://bit.ly/e0145C #ioc 
#olympics #sochi2014 3 days ago ∙ reply 




olympic_mn @asosexit Баярлалаа 3 days ago ∙ reply 




olympic_mn М.Бундмаа гавьяат тамирчин боллоо 3 days ago ∙ reply 




olympic_mn Олимпийн цаг цохилж байна. via news.mn http://sport.news.mn/con... 3 days ago 
∙ reply 




olympic_mn Өнөөдөр МУГТ, 1968 олимпийн хүрэл медальт (Монголын анхны медаль) 
Ч.Дамдиншаравын төрсөн өдөр. 3 days ago ∙ reply 




olympic_mn RT @Lon2012don: London Olympics may ban vuvuzelas and curb mobile use ­ 
BBC News http://bbc.in/fKcoJm #olympics 4 days ago ∙ reply 




insidethegames Visa fix ticket problem for London 2012 Olympics http://ow.ly/4h5VJ 
#olympics #london2012 #ioc #visa 5 days ago ∙ reply 




insidethegames Rogge should take lead from Blatter to help African Olympic bid 
http://ow.ly/4h8nG #olympics #worldcup #ioc #fifa #sa2010 5 days ago ∙ reply 




olympic_mn “Монгол цэргийн өдөр”­ийг тохиолдуулан алдартнуудаа шагнав 
http://bit.ly/htfln9 8 days ago ∙ reply 
olympic_mn Эрдэм шинжилгээний бага хурлын зар. Оюутан, судлаачдыг урьж байна. http://
bit.ly/gFL1Bb 10 days ago ∙ reply 




olympic_mn Та бүхэн хэрвээ сонирхвол бүх Олимпийн наадмын албан ёсны мэдээллийг 
татаж авч үзээрэй http://bit.ly/dTNaFi 12 days ago ∙ reply 




olympic_mn Олимпийн наадмын анхны нээлтийн ажиллагаа 1908 оны Лондонгийн олимпод 
болжээ. 13 days ago ∙ reply 




olympic_mn МҮОХ­ны “Спорт ба эмэгтэйчүүд” комиссын нэрэмжит эмэгтэй сагсан 
бөмбөгчдийн аварга шалгаруулах тэмцээний заавар http://bit.ly/g6NycC 13 days ago ∙ reply 




olympic_mn Өнөөдөр МҮОХ­ноос эмэгтэй тамирчид, спортын зүтгэлтэн, эмэгтэйчүүдийн 
дасгалжуулагч нарыг шагналаа. 15 days ago ∙ reply 




olympic_mn 1896 онд АНУ­ын Жеймс Конноли орчин үеийн олимпийн анхны аварга цолыг 
хөнгөн атлетикаар авч байжээ. 22 days ago ∙ reply 




olympic_mn 2 сарын 22­нд Олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн 
баатар, Дархан аварга Х.Баянмөнх төржээ. Төрсөн өдрийн мэнд хүргэе! 29 days ago ∙ reply 




olympic_mn Тус наадамд Бэндигийн шигшээ баг мөнгөн медаль, цанын зүг чиг олох 
төрлийн баг дөрвөн хүрэл медаль хүртэж багийн дүнгээр айргийн 5­д багтсан 30 days ago ∙  
reply 




olympic_mn "Астана­Алмата­2011" наадамд медаль хүртсэн нийт тамирчдаа МҮОХ, 
БТСГ­ын удирдлагууд Olympic House­д хүлээн авлаа. 30 days ago ∙ reply 
olympic_mn Олимпийн наадмын анхны нээлтийн ажиллагаа 1908 оны Лондонгийн 
олимпийн үеэр болжээ. 34 days ago ∙ reply 




olympic_mn ... МУ­ын арслан Б.Ганбат, Цэргийн хурц арслан Ч.Санжаадамба нарын 
шилдэг тамирчид төрөн гарчээ. 35 days ago ∙ reply 




olympic_mn Зэвсэгт хүчний 310­р ангийн захирагч Б.Ганбаатарыг "Олимпийн алдар" 
одонгоор шагналаа. Тус ангиас Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, 35 days ago ∙ reply 




olympic_mn Хамгийн сүүлд 1912 оны олимпод цул алтан медалийг олгож байжээ. Үүнээс 
хойш 6 грам алттай алтан медалийг олгодог болсон байна. 35 days ago ∙ reply 




olympic_mn Олимпийн медаль заавал 3 мм зузаантай байх ёстой.Алтан медаль нь 6 гр алт 
орж, 92,5 хувийн мөнгө агуулах ёстой ажээ.ЗБ хот загварыг шийднэ. 36 days ago ∙ reply 




olympic_mn Монголчуудын оролцсон анхны зуны олимпийн наадам бол 1964 оны 
Токиогийн олимп. 2 дахиа оролцохдоо 1 мөнгө, 3 хүрэл медаль авсан билээ 38 days ago ∙ 
reply 




olympic_mn Олимпийн 5 цагаригийг 1914 онд Кубертин санаачилжээ. Таван тивийг 
бэлгэдсэн энэхүү 5 цагариг 1920 оны олимпод анх намирсан. 39 days ago ∙ reply 




olympic_mn Олимпийн уриа: Citius, Altius, Fortius ­ хурднаас хурдан, өндрөөс өндөрт, 
хүчтэйгээс хүчтэй 39 days ago ∙ reply 
            Join the conversation 
• Биднийг дагах




          • Санал асуулга
              Монголчууд хамгийн ихээр амжилт үзүүлж болох өвлийн спорт аль нь вэ?

          •      
          •      
          •      
          •      
          •      
          •      
          •      

                                                Vote


                                           View Results
         Loading ...

          •  
            Polls Archive
                         




Copyright © 2010 ∙ All Rights Reserved ∙ Монголын Үндэсний олимпийн хороо;

More Related Content

Similar to олимпизм (9)

хүрэл
хүрэлхүрэл
хүрэл
 
хүрэл
хүрэлхүрэл
хүрэл
 
хүрэл
хүрэлхүрэл
хүрэл
 
аө
аөаө
аө
 
цахим 1
цахим 1 цахим 1
цахим 1
 
цахим 1
цахим 1 цахим 1
цахим 1
 
цахим 1
цахим 1 цахим 1
цахим 1
 
хөнгөн атлетик 3 р улирал
хөнгөн атлетик 3 р улиралхөнгөн атлетик 3 р улирал
хөнгөн атлетик 3 р улирал
 
олимпийн наадмаар аялацгаая
олимпийн наадмаар аялацгааяолимпийн наадмаар аялацгаая
олимпийн наадмаар аялацгаая
 

олимпизм