SlideShare a Scribd company logo
1 of 2
Цаг ашиглалт буюу Time management 

    ЦАГАА ЗӨВ ЗОХИЦУУЛАХ ДҮРМҮҮД


        Өглөөний 9  цаг. Танд ганц аяга кофе уух ч зав олдохгүй, утас чинь тасралтгүй
    дуугарч, таны мэйл хайрцаг захиагаар дүүрч, таны компьютерийн ойр орчинд элдэв
    янзын хийх ёстой ажлаа бичсэн тэмдэглэлийн цааснууд хөглөрөн харагдаж байна уу?
    Тэгвэл танд өөрийнхөө цагийг хэрхэн зөв зохицуулах талаар зөвлөе.
     Өдөр болгон цагаа төлөвлө
• Энд тэнд наасан хийх ажлын тэмдэглэлээ нэг жагсаалт болгон гаргаж, хийсэн ажлуудаа
  дарна. Уншихад хэцүү болоод ирмэгц жагсаалтыг дахин шинэчлэн бичнэ.
• Вебээр аялах, мэйл бичих, тэр бүү хэл ширээгээ цэвэрлэхдээ ч өөртөө тодорхой хугацаа
  тогтоо.
• Цаг тутам 2 минутын завсарлага авч хараагаа компьютерээсээ өөр зүг рүү шилжүүл.
•   Орой болгон ширээгээ цэгцэлж бай, ингэвэл та маргаашийн ажлаа эмх цэгцгүй байдалд
    эхлэхгүй байх болно.
       Өөрийн хэмнэлээ ол
    Өөрийнхөө хоногийн хэмнэлдээ зохицож сур. Хронобиологичид  бага үд бол  (мэдээлэл
    хүлээн авах чадвартай байдаг цаг) уулзалт зохион байгуулахад хамгийн тохиромжтой
    цаг; үд дунд  (адреналины хэмжээ дээд цэгтээ хүрдэг үе) бол шийдвэр гаргахад
    тохиромжтой цаг гэж итгэдэг.  Оройн 6  цаг ажлаа зогсоох шилдэг цаг ба энэ үед цусны
    даралт, судасны цохилт багасдаг.
       Хийх ажлын жагсаалт гарга
    Хийх ажлын жагсаалт гаргах нь  (гараар болон электроноор) цагийг илүү үр ашигтай
    зохицуулах эхний алхам юм. Хийх ёстой зүйлүүдээ нүдээрээ хараад дагах нь юу хийх
    ёстойгоо санахаас илүү хялбар. Хэцүү том зорилтуудыг “гол зүйл” гэж нэрлэсэн
    хэсгүүдэд хуваа, ингэснээр биелүүлэхэд хялбар болно. Яаралтай шийдэх асуудлуудаа
    тодруулахын тулд өнгийн бал ашиглах буюу ач холбогдлоор нь дугаарлан жагсаа.
    Хэрвээ ямар нэг ажил таны жагсаалтанд байнга л байдаг хэрнээ хэрэгжүүлдэггүй бол
    тэр даруй хийх буюу эсвэл зүгээр л хасчих.
       Зохион байгуулалттай байж ажлаа төлөвлө
    Жагсаалтаа шалга:  Хоёрхон минутын дотор хийж болох ажил байвал тэр даруйд нь
    хийчих. Дараа нь илүү том, яаралтай ажлаасаа эхэл. Аливаа ажил эцсийн минут дээрээ
    тулахаараа л яаралтай болдог гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ танд сарын дотор хийх
    ажил байгаа бол эцсийн хугацаанаас нь эхлэн 7 хоног бүрт хийх ажлуудын үе шатуудыг
    бичиж тэмдэглэ.
       Цаг үрэгчдээс зайлсхий
    Хамгийн их цаг үрэгчид бол бид өөрсдөө юм. Бид цаг тутам сонингийн мэдээллийг
    гарчиглаж, мэйлээр явуулсан хошигнолыг уншиж, чатлаж байх ёстой мэтээр боддог. Та
    өөрөөсөө “ эдгээр зүйлүүд ажлаа илүү үр дүнтэй хийхэд минь надад тус болж байна уу”
    гэж асуу. Хэрвээ үгүй бол хас. Судалгаагаар чаат, мессеж зэрэг нь хүний IQ –г түр
    хугацаанд 10 оноогоор буулгадаг болохыг тогтоосон байна. Иймээс боломжтой бол
    утасныхаа дууг багасгаж, мессенжерээ хаа.
Захиагаа шалгахдаа, байнга ирдэг мэдээлэл үү, хэн нэгний дамжуулсан захиа юу гэдгийг
шалга  — дараа нь тэдгээрийг устга. Эсвэл тохиргоогоо өөрчил, ингэснээр байнга ирдэг
мэдээллүүд нь автоматаар тусгай фолдерт орж та тэднийг дараа уншиж болно (үүнд ч
гэсэн, өөртөө цагийн хязгаар тогтоо). Энэ бол хувийн хяналтын тухай асуудал юм.
Хамгийн гол анхаарах зүйл бол хэрвээ та ямар нэг ажлыг амжуулах хэрэгтэй бол элдэв
блогоор тэнэхгүй, , ямар нэг тоглоомоор тоглохгүй, мөн ажлаа дуусгахаас нааш
мессежний хариуг бичдэггүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл таны амжуулах гэж буй
ажилд саад болох бүх зүйлээс түр ч атугай холд.
   Зааг тогтоо
Судалгаагаар оффисын ажилтнууд дунджаар 11 минут тутамд ажлаасаа өөр зүйлд
анхаарал нь сарнидаг ба тэр бүрт эргэн хэвийн байдалдаа орохын тулд 25 мин
зарцуулдаг гэж тогтоожээ. Хэрвээ таны хамт ажилладаг хүмүүс байнга тань дээр ирдэг
(таныг завгүй байхад)  бол бүтээлчээр зааг тогтоо.  Хамт ажиллагчиддаа яаралтай хийх
ажил байна, дараа туслахаар 10мин-ын зав гаргая гэж хэл. Гэхдээ өөрийнхөө хичээл
зүтгэлдээ хүндэтгэлтэй хандаарай. Та өөрийнхөө чадварыг урьдчилан тодорхойлсноор
танд хэрэгтэй зайлсхийх арга замаа олоход хялбар байх болно.
   Ачааллаа хуваалц
Хамт ажиллагчдаа өрсөлдөгч биш харин нөөц гэж харах нь чухал. Гэхдээ  өөрийнхөө
хийх дургүй ажлаа хамт ажиллагчдаа тохох хэрэггүй. Та хамт ажиллагчаа өөрийнхөө
багт байлгаж, хамтдаа урам зоригтой ажиллахын тулд түүний чадварт итгэх хэрэгтэй.
   Өөртөө цаг гарга
Өдрийн хоол , спорт заал руу явах завгүй байна уу? Ширээнийхээ ард сууснаар та
өөртөө тус хүргэж байгаа хэрэг биш. Дасгал тогтмол хийдэг хүн ажил дээрээ илүү үр
бүтээлтэй байдаг нь судалгаагаар тогтооогдсон ба өдрийн цайны цагаар 20 мин алхдаг
хүн цайны цагаараа гарахгүй ширээнийхээ ард үлддэг хүнээс илүү бүтээмжтэй
ажиллана.

More Related Content

Viewers also liked

Chapter 9
Chapter 9Chapter 9
Chapter 9rai21
 
Agaar, orchin lecture 1
Agaar, orchin lecture 1Agaar, orchin lecture 1
Agaar, orchin lecture 1dondooubuns
 
нүүрсний чанарыг ажилентийн гар Exoscan 4100 ftir спектрометрийг тодорхойлох (2)
нүүрсний чанарыг ажилентийн гар Exoscan 4100 ftir спектрометрийг тодорхойлох (2)нүүрсний чанарыг ажилентийн гар Exoscan 4100 ftir спектрометрийг тодорхойлох (2)
нүүрсний чанарыг ажилентийн гар Exoscan 4100 ftir спектрометрийг тодорхойлох (2)Medimpex Mongolia
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнatuya68
 
цахим хэрэглэгдэхүүн Word
цахим хэрэглэгдэхүүн Wordцахим хэрэглэгдэхүүн Word
цахим хэрэглэгдэхүүн Worddaguul_999
 
үзүүлэн
үзүүлэнүзүүлэн
үзүүлэнnayna-1
 
Presentation
PresentationPresentation
Presentationjanaebell
 
Nheniiiiiiiiiiiiiii
NheniiiiiiiiiiiiiiiNheniiiiiiiiiiiiiii
NheniiiiiiiiiiiiiiiIrhuel_Abal2
 
Tsahim hicheel 3
Tsahim hicheel 3Tsahim hicheel 3
Tsahim hicheel 3atuya68
 
Community nursing lecture 1
Community nursing lecture 1Community nursing lecture 1
Community nursing lecture 1dondooubuns
 
цахим хичээл оля
цахим хичээл оляцахим хичээл оля
цахим хичээл оляtserendulamaa
 
Ehiin tuhai
Ehiin tuhaiEhiin tuhai
Ehiin tuhaiGanuch
 
Sur hum zov 3
Sur hum zov 3Sur hum zov 3
Sur hum zov 3Ariunaa53
 
Engiin butarhain uildel batatgah
Engiin butarhain uildel batatgahEngiin butarhain uildel batatgah
Engiin butarhain uildel batatgahshiirev2905
 

Viewers also liked (20)

Chapter 9
Chapter 9Chapter 9
Chapter 9
 
Agaar, orchin lecture 1
Agaar, orchin lecture 1Agaar, orchin lecture 1
Agaar, orchin lecture 1
 
нүүрсний чанарыг ажилентийн гар Exoscan 4100 ftir спектрометрийг тодорхойлох (2)
нүүрсний чанарыг ажилентийн гар Exoscan 4100 ftir спектрометрийг тодорхойлох (2)нүүрсний чанарыг ажилентийн гар Exoscan 4100 ftir спектрометрийг тодорхойлох (2)
нүүрсний чанарыг ажилентийн гар Exoscan 4100 ftir спектрометрийг тодорхойлох (2)
 
хэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүнхэрэглэгдэхүүн
хэрэглэгдэхүүн
 
цахим хэрэглэгдэхүүн Word
цахим хэрэглэгдэхүүн Wordцахим хэрэглэгдэхүүн Word
цахим хэрэглэгдэхүүн Word
 
үзүүлэн
үзүүлэнүзүүлэн
үзүүлэн
 
23rd inmo 08
23rd inmo 0823rd inmo 08
23rd inmo 08
 
Presentation
PresentationPresentation
Presentation
 
Desafíos 8°
Desafíos 8°Desafíos 8°
Desafíos 8°
 
Grassland Biome
Grassland BiomeGrassland Biome
Grassland Biome
 
Coniferous forest2
Coniferous forest2Coniferous forest2
Coniferous forest2
 
Nheniiiiiiiiiiiiiii
NheniiiiiiiiiiiiiiiNheniiiiiiiiiiiiiii
Nheniiiiiiiiiiiiiii
 
Tsahim hicheel 3
Tsahim hicheel 3Tsahim hicheel 3
Tsahim hicheel 3
 
Community nursing lecture 1
Community nursing lecture 1Community nursing lecture 1
Community nursing lecture 1
 
цахим хичээл оля
цахим хичээл оляцахим хичээл оля
цахим хичээл оля
 
Sur her 1
Sur her 1Sur her 1
Sur her 1
 
Ehiin tuhai
Ehiin tuhaiEhiin tuhai
Ehiin tuhai
 
2 r buleg test, bod
2 r buleg test, bod2 r buleg test, bod
2 r buleg test, bod
 
Sur hum zov 3
Sur hum zov 3Sur hum zov 3
Sur hum zov 3
 
Engiin butarhain uildel batatgah
Engiin butarhain uildel batatgahEngiin butarhain uildel batatgah
Engiin butarhain uildel batatgah
 

More from tserendulamaa (20)

Nansaa
NansaaNansaa
Nansaa
 
үндсэн долоон эгшиг
үндсэн долоон эгшигүндсэн долоон эгшиг
үндсэн долоон эгшиг
 
үндсэн долоон эгшиг
үндсэн долоон эгшигүндсэн долоон эгшиг
үндсэн долоон эгшиг
 
Nansaa
NansaaNansaa
Nansaa
 
уртын хэмжүүр
уртын хэмжүүруртын хэмжүүр
уртын хэмжүүр
 
Nansaa
NansaaNansaa
Nansaa
 
Тест
ТестТест
Тест
 
судалгаа
судалгаасудалгаа
судалгаа
 
алжаал
алжаалалжаал
алжаал
 
мөнхөө
мөнхөөмөнхөө
мөнхөө
 
зөвлөмж
зөвлөмжзөвлөмж
зөвлөмж
 
н авиа үсэг
н авиа үсэгн авиа үсэг
н авиа үсэг
 
2233
22332233
2233
 
5 hoshuu mal
5 hoshuu mal5 hoshuu mal
5 hoshuu mal
 
хүн орчин
хүн орчинхүн орчин
хүн орчин
 
судалгаа
судалгаасудалгаа
судалгаа
 
зөвлөгөө1
зөвлөгөө1зөвлөгөө1
зөвлөгөө1
 
зөвлөгөө2
зөвлөгөө2зөвлөгөө2
зөвлөгөө2
 
дука
дукадука
дука
 
Tsahim test 2
Tsahim test 2Tsahim test 2
Tsahim test 2
 

сурган хүмүүжүүлэх зөвлөгөө 2

  • 1. Цаг ашиглалт буюу Time management  ЦАГАА ЗӨВ ЗОХИЦУУЛАХ ДҮРМҮҮД Өглөөний 9  цаг. Танд ганц аяга кофе уух ч зав олдохгүй, утас чинь тасралтгүй дуугарч, таны мэйл хайрцаг захиагаар дүүрч, таны компьютерийн ойр орчинд элдэв янзын хийх ёстой ажлаа бичсэн тэмдэглэлийн цааснууд хөглөрөн харагдаж байна уу? Тэгвэл танд өөрийнхөө цагийг хэрхэн зөв зохицуулах талаар зөвлөе. Өдөр болгон цагаа төлөвлө • Энд тэнд наасан хийх ажлын тэмдэглэлээ нэг жагсаалт болгон гаргаж, хийсэн ажлуудаа дарна. Уншихад хэцүү болоод ирмэгц жагсаалтыг дахин шинэчлэн бичнэ. • Вебээр аялах, мэйл бичих, тэр бүү хэл ширээгээ цэвэрлэхдээ ч өөртөө тодорхой хугацаа тогтоо. • Цаг тутам 2 минутын завсарлага авч хараагаа компьютерээсээ өөр зүг рүү шилжүүл. • Орой болгон ширээгээ цэгцэлж бай, ингэвэл та маргаашийн ажлаа эмх цэгцгүй байдалд эхлэхгүй байх болно. Өөрийн хэмнэлээ ол Өөрийнхөө хоногийн хэмнэлдээ зохицож сур. Хронобиологичид  бага үд бол  (мэдээлэл хүлээн авах чадвартай байдаг цаг) уулзалт зохион байгуулахад хамгийн тохиромжтой цаг; үд дунд  (адреналины хэмжээ дээд цэгтээ хүрдэг үе) бол шийдвэр гаргахад тохиромжтой цаг гэж итгэдэг.  Оройн 6  цаг ажлаа зогсоох шилдэг цаг ба энэ үед цусны даралт, судасны цохилт багасдаг. Хийх ажлын жагсаалт гарга Хийх ажлын жагсаалт гаргах нь  (гараар болон электроноор) цагийг илүү үр ашигтай зохицуулах эхний алхам юм. Хийх ёстой зүйлүүдээ нүдээрээ хараад дагах нь юу хийх ёстойгоо санахаас илүү хялбар. Хэцүү том зорилтуудыг “гол зүйл” гэж нэрлэсэн хэсгүүдэд хуваа, ингэснээр биелүүлэхэд хялбар болно. Яаралтай шийдэх асуудлуудаа тодруулахын тулд өнгийн бал ашиглах буюу ач холбогдлоор нь дугаарлан жагсаа. Хэрвээ ямар нэг ажил таны жагсаалтанд байнга л байдаг хэрнээ хэрэгжүүлдэггүй бол тэр даруй хийх буюу эсвэл зүгээр л хасчих. Зохион байгуулалттай байж ажлаа төлөвлө Жагсаалтаа шалга:  Хоёрхон минутын дотор хийж болох ажил байвал тэр даруйд нь хийчих. Дараа нь илүү том, яаралтай ажлаасаа эхэл. Аливаа ажил эцсийн минут дээрээ тулахаараа л яаралтай болдог гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ танд сарын дотор хийх ажил байгаа бол эцсийн хугацаанаас нь эхлэн 7 хоног бүрт хийх ажлуудын үе шатуудыг бичиж тэмдэглэ. Цаг үрэгчдээс зайлсхий Хамгийн их цаг үрэгчид бол бид өөрсдөө юм. Бид цаг тутам сонингийн мэдээллийг гарчиглаж, мэйлээр явуулсан хошигнолыг уншиж, чатлаж байх ёстой мэтээр боддог. Та өөрөөсөө “ эдгээр зүйлүүд ажлаа илүү үр дүнтэй хийхэд минь надад тус болж байна уу” гэж асуу. Хэрвээ үгүй бол хас. Судалгаагаар чаат, мессеж зэрэг нь хүний IQ –г түр хугацаанд 10 оноогоор буулгадаг болохыг тогтоосон байна. Иймээс боломжтой бол утасныхаа дууг багасгаж, мессенжерээ хаа.
  • 2. Захиагаа шалгахдаа, байнга ирдэг мэдээлэл үү, хэн нэгний дамжуулсан захиа юу гэдгийг шалга  — дараа нь тэдгээрийг устга. Эсвэл тохиргоогоо өөрчил, ингэснээр байнга ирдэг мэдээллүүд нь автоматаар тусгай фолдерт орж та тэднийг дараа уншиж болно (үүнд ч гэсэн, өөртөө цагийн хязгаар тогтоо). Энэ бол хувийн хяналтын тухай асуудал юм. Хамгийн гол анхаарах зүйл бол хэрвээ та ямар нэг ажлыг амжуулах хэрэгтэй бол элдэв блогоор тэнэхгүй, , ямар нэг тоглоомоор тоглохгүй, мөн ажлаа дуусгахаас нааш мессежний хариуг бичдэггүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл таны амжуулах гэж буй ажилд саад болох бүх зүйлээс түр ч атугай холд. Зааг тогтоо Судалгаагаар оффисын ажилтнууд дунджаар 11 минут тутамд ажлаасаа өөр зүйлд анхаарал нь сарнидаг ба тэр бүрт эргэн хэвийн байдалдаа орохын тулд 25 мин зарцуулдаг гэж тогтоожээ. Хэрвээ таны хамт ажилладаг хүмүүс байнга тань дээр ирдэг (таныг завгүй байхад)  бол бүтээлчээр зааг тогтоо.  Хамт ажиллагчиддаа яаралтай хийх ажил байна, дараа туслахаар 10мин-ын зав гаргая гэж хэл. Гэхдээ өөрийнхөө хичээл зүтгэлдээ хүндэтгэлтэй хандаарай. Та өөрийнхөө чадварыг урьдчилан тодорхойлсноор танд хэрэгтэй зайлсхийх арга замаа олоход хялбар байх болно. Ачааллаа хуваалц Хамт ажиллагчдаа өрсөлдөгч биш харин нөөц гэж харах нь чухал. Гэхдээ  өөрийнхөө хийх дургүй ажлаа хамт ажиллагчдаа тохох хэрэггүй. Та хамт ажиллагчаа өөрийнхөө багт байлгаж, хамтдаа урам зоригтой ажиллахын тулд түүний чадварт итгэх хэрэгтэй. Өөртөө цаг гарга Өдрийн хоол , спорт заал руу явах завгүй байна уу? Ширээнийхээ ард сууснаар та өөртөө тус хүргэж байгаа хэрэг биш. Дасгал тогтмол хийдэг хүн ажил дээрээ илүү үр бүтээлтэй байдаг нь судалгаагаар тогтооогдсон ба өдрийн цайны цагаар 20 мин алхдаг хүн цайны цагаараа гарахгүй ширээнийхээ ард үлддэг хүнээс илүү бүтээмжтэй ажиллана.