бие даалт3
- 1. Математикийн хичээлийн бие даалт
Урвуу пропорциональ хамаарлын бодлого
1. 6 ажилчин нэг ажлыг 18 өдөр дуусгана. Тэр ажлыг 9 ажилчин хэдэн өдөрт
дуусгах вэ?
2. 8 морийг 6 өдөр тэжээх өвс бэлджээ. Энэ өвсөөр 16 морийг хэдэн өдөр тэжээх
вэ?
3. Ферм 105 үхэрт 120 өдрийн өвс бэлдэв. Энэ өвсөөр 140 үхрийг хэдэн өдөр
тэжээх вэ?
4. Нэг байшинг 15 ажилчин 28 өдөр барьжээ. 35 ажилчин хэдэн өдөр барих вэ?
5. Усан онгоцонд 48 хүн суухаар бодож 25 хоногийн хүнс бэлтгэв. Гэтэл үүнээс 2
хүн илүү суусан бол хүнс нь хэд хоногт хүрэх вэ?
6. Нэг айл 75 үхэр тэжээхээр 180 хоногийн өвс бэлдэв. Гэтэл 15 үхэр нэмж
тэжээх болсон тул бэлдсэн өвс хэд хоногт хүрэх вэ?
7. 18 чулуучин 21 хоногийн дотор гудамжинд чулуу дэвслээ. 14 өдөрт уг ажлыг
дуусгана гэвэл хэдэн чулуучин хэрэгтэй вэ?
8. Түлшинд нэг өдөр 700 кг түлээ түлэх нормоор 60 өдрийн түлээ бэлдэв. Өдөр
бүр 525 кг түлш түлбэл мөн түлш хичнээн өдөр хүрэх вэ?
9. Модчин 15 хүн хэсэг модыг 46 өдөр бэлджээ. Энэ модыг 30 өдөр бэлдэнэ
гэвэл хэдэн модчин хэрэгтэй вэ?
10. Ачаа зөөхөд тус бүр 3т даацтай 14 машин шаардлагатай боловч бааз дээр тус
бүр 1,5т даацтай машин байв. Ийм машин хичнээн хэрэгтэй вэ?