Uguulber togtooh arga
- 1. Англи хэлээр
өгүүлбэр тогтоох
арга
Юуны түрүүнд та шинэ дэвтэр бэлдээрэй
Тэгээд англиар нэгэн өгүүлбэр сонгоод түүнийгээ долоо дахин давтан бич. Дараа нь аль болох
чангаар уншаарай.
Дэвтрээ хаа.
Нүдээ аниад, дэвтэр дээрээ бичсэн өгүүлбэрийг ой ухаандаа сэргээн сана.
Өөрт сонсогдохоор долоон удаа давтан хэл.
Долоо хоногийн туршид энэ өгүүлбэрээ марталгүй яриандаа хэрэглээрэй.
Үгээ хэрхэн тогтоох вэ
Жижиг карт буюу цаас аваад нэг талд нь ямар нэг үгийг сонгон англиар нөгөө талд нь монголоор
бичээрэй. Түүнийгээ цүнхэндээ эсвэл биедээ авч яв. Дуртай үедээ гаргаж харж бай. Эхэндээ цөөн
тоотой карт авч яв. Харин дараа нь үг бичсэн картаа улам бүр олшруул.
Мөн түүнчлэн хуудас цаасан дээр тогтоох шаардлагатай англи үгнүүдээ бичээд гэртээ
өрөөнийхөө хананд нүдэнд өртөх газар наачих. Түүнийгээ марталгүй байнга харж, үгийг нь улам
баяжуулж цээжилж байвал төдий чинээ олон үг таны ой тойнд үлдэнэ.
Англи хэлээр кино үз!
Англи хэл сурах хамгийн шилдэг аргын нэг нь англи хэлээр DVD кино үзэх. Ингэхдээ англи
субтитртэй киног сонгоорой. Яагаад гэвэл дуудлага болон утгыг нь зэрэг сонсч ойлгох
боломжтой байдаг.
Үгийн нөөцийг хэрхэн баяжуулах вэ
Том биш хэмжээтэй англимонгол толь бичиг худалдаад авчих. Түүнийгээ байнга биедээ авч яв.
Бидний эргэн тойронд хичнээн олон мэдэхгүй англи үгс эрээлжлэн байдгийг та төсөөлөх ч үгүй.
Гудамжинд явахдаа, зар сурталчилгаа харахдаа, дэлгүүрт явахад гээд хаа сайгүй л англи үгстэй
таарна. Нүдэнд танил хэр нь утгыг нь мэддэгггүй. Тухайлбал, Угаалгын нунтаг Tide , хөгжмийн
хамтлаг Prodigy гээд.
Англиар хэрхэн бодож сурах вэ
Сурч буй хэлээрээ бодож сэтгэж эхлэх үед л бид хэлийг ойлгож буй гэсэн үг. Англиар өөрөө
өөртөө сонсогдохуйц чангаар ярьж бай. Юу хийж байгаагаа илэрхийлж ярь. Юу харснаа ярь. Гол
нь чихэнд сонсогдохоор чанга. Энэ тун ашигтай арга юм шүү.
Үг тогтоохыг үг хайхад ашигла
- 2. Энэ тун тустай зөвлөгөө шүү. Үүний тусламжтайгаар маш олон үгийг хялбархан тогтоох
боломжтой. Ингээд дурын англи хэлтэй номыг сөхөөд уншиж эхэл. Мэдэхгүй үг мэдээж таарна.
Мэдэхгүй үгээ орчуулж, ямар утгатайг мэдсэний дараа ямар үгтэй хоршин хэрэглэгдэж байна,
ямар өгүүлбэрт орсныг анхааралтай ажигла. Ийм аргаар та уг үгийг хэзээ, хаана, хэрхэн
хэрэглэдгийг мэддэг болох төдийгүй таны ой ухаанд баттай сууж үлдэнэ.
Тухайлбал, Advise – зөвлөгөө гэсэн энгийн үгийг аваад үзье. Энэ үг нь номонд гурван янзаар
орсон байна.
What did Sid advise? – Сид юу зөвлөв?
He advised something, but ... – Тэр ямар нэг зүйлийг зөвлөсөн , гэхдээ…
Settle down, Michael , Jo's voice advised – Тайвшир Майкл гэх Жогийн сануулсан дуу гарлаа.
Таны орчуулсан үг номонд, өгуулбэрт хэр олон удаа давтагдана төдий чинээ утгыг нь ойлгож,
түүнийг тогтооход улам хялбар болдог. Дараа нь та өөр шинэ үгийг тогтоох хэрэгтэй ч танил
үгээ дахин давтан нягталж байх хэрэгтэй.
Үүнд англи хэл дээрх хайлтын системийг ашиглаж болно. Тухайлбал:
http://www.yahoo.com//t_blank ,гэхдээ энэ сайтыг ашиглахад төвөгтэй байвал ямар нэг мэдээний
сайт жишээ нь http://www.cnn.com//t_blank –ийг ашиглаарай.
Англиар хэрхэн ярьж сурах вэ
Хамгийн хялбар, энгийн арга бол зүгээр л ярих. Аль болох их ярих. Өөрөө өөртөөгэй ч ярьж
болно. Гэхдээ харилцан яригч олох нь илүү үр дүнтэй.
Хэл сурч буй хүнд хамгийн шилдэг ярилцагч бол хамтран амьдрагч, нөхөр, эхнэр эсвэл хүүхдүүд,
ах, эгч дүү, эцэг эх гэх мэт. Мөн түүнчлэн хамт ажилладаг хүмүүс, найз нөхөд хэн ч байж болно.
Гол нь ярилцагч тань бас л англи хэл сурах сонирхолтой нэгэн байх хэрэгтэй.
Лениний гэр бүлд нэгэн авууштай зуршил байсан гэдэг. Юу гэвэл тэдний гэр бүлд гадаад хэлээр
ярих өдрүүдтэй байж. Нэг өдөр нь гэр бүлээрээ англиар, нөгөө өдөр нь зөвхөн францаар, харин
гуравдахь өдөр нь зөвхөн германаар ярьдаг байсан аж.
Үүний дүнд тэдний гэр бүлийн гишүүд бүгд хэд хэдэн гадаад хэлийг зэрэг мэддэг байж. Хэл
сурах энэ аргыг та ч бас гэртээ хэрэглэж яагаад болохгүй гэж.