Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

УЭДС-ийн оюутнуудын цахим хичээлийн гарын авлага

851 views

Published on

Оюутнуудад зориулсан

Published in: Education
  • Be the first to comment

  • Be the first to like this

УЭДС-ийн оюутнуудын цахим хичээлийн гарын авлага

  1. 1. ЦАХИМ ОЮУТНЫ ГАРЫН АВЛАГА http://online.urlakh.edu.mn 2019 он
  2. 2. Цахим оюутны гарын авлага http://online.urlakh.edu.mn 2 “Дэлхий тосгон шиг болсон” даяаршлын эринд амьдарч буй хэн ч, хаана ч очоод ажиллаж, амьдарч болох тийм л хавтгай дэлхийтэй болсон өнөө үед орчин цагийн цахим, ухаалаг технологийг ашиглан, цаг хугацаа өртгийг хэмнэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрүүдийг өргөн хүрээтэй, хүртээмжтэйгээр суралцаж, эзэмших боломж хүн бүрд нээгдэж байна. “Цахим сургалтын талбар”-т багшлахуй, суралцахуйн бүхий л үйл ажиллагаа явагдах бөгөөд оюутан таныг компьютер, ухаалаг гар утас ашиглан нэвтэрч, цаг, хүч, оюунаа дайчлан цахим багшийн дэмжлэгтэйгээр шимтэн суралцахыг урьж байна.
  3. 3. Цахим оюутны гарын авлага http://online.urlakh.edu.mn 3 АГУУЛГА АГУУЛГА ................................................................................................................................................................ 3  БҮЛЭГ 1. ОНЛАЙНААР АМЖИЛТТАЙ СУРАЛЦАХ ЗӨВЛӨМЖ ......................................................... 5  Нэг. Яагаад цахим сургалт гэж? ................................................................................................................. 5  Хоёр. Цахимаар амжилттай суралцах зөвлөмж ................................................................................. 5  2.1 Дадал хэвшилтэй болох ..........................................................................................................................................5  2.2 Төвлөрөх чадвараа сайжруулах..........................................................................................................................6  2.3 Бүтээлчээр харилцах ................................................................................................................................................7  2.4 Интернэт дэх ёс зүй буюу Нэтикүэт.................................................................................................................8  Гурав. Цахим сургалтанд суралцах техникийн шаардлага .......................................................... 8  3.1 Техникийн үзүүлэлт .................................................................................................................................................8  3.2 Програм хангамж........................................................................................................................................................9  БҮЛЭГ 2. ЦАХИМ СУРГАЛТЫН ТАЛБАРТ СУРАЛЦАХ НЬ ............................................................... 10  Нэг. Цахим сургалтын талбарт нэвтрэх .............................................................................................. 10  1.1 Миний курсүүд цэс..................................................................................................................................................12  1.2 Эхний хуудас ..............................................................................................................................................................12  1.2.1 Миний хувийн файлууд...............................................................................................................................13  1.2.2 Миний батламж................................................................................................................................................13  1.2.3 Хуанли...................................................................................................................................................................13  1.2.4 Удахгүй болох үйл явдал.............................................................................................................................13  1.3 Хэрэглэгчийн цэс.....................................................................................................................................................15  1.4 Профайлдаа зураг, мэдээлэл оруулах...........................................................................................................15  Хоёр. Цахим сургалтын талбарт цахимаар буюу онлайнаар суралцах ................................ 18  2.1 Хичээлийн материалыг үзэх .............................................................................................................................18  2.1.1 Унших материал ..............................................................................................................................................18  2.1.2 Видео хичээл......................................................................................................................................................19  2.1.3 Тайлбар толь .....................................................................................................................................................19  2.2 Цахимаар харилцах, хамтрах.............................................................................................................................20  2.2.1 Семинарын хэлэлцүүлэг..............................................................................................................................20  2.2.2 Чат: Багшийн зөвлөгөө өгөх цаг, семинар.........................................................................................24  2.2.3 Зурвас ....................................................................................................................................................................27  2.2.4 И-мэйл буюу цахим шуудан.......................................................................................................................28  2.3 Сорил ба шалгалт өгөх..........................................................................................................................................29  2.4 Даалгавар хийж оруулах......................................................................................................................................29  2.5 Үйл ажиллагааны дуусгаврыг тэмдэглэх...................................................................................................31  2.6 Дүнгээ харах ...............................................................................................................................................................31  Гурав. Курсын талбарын чухал булангууд ........................................................................................ 33  3.1 Зарлалын самбар буюу Шинэ мэдээ..............................................................................................................33  ЗУРГИЙН ЖАГСААЛТ .................................................................................................................................... 34 
  4. 4. Цахим оюутны гарын авлага http://online.urlakh.edu.mn 4 ӨМНӨХ ҮГ УЭДС-ийн цахим сургалтын талбар нь сургалт удирдах Мүүдл систем дээр хийгдсэн бөгөөд хэрэглэхэд хялбар, ойлгомжтой юм. Мүүдл бол цахим сургалтыг удирдахад зориулсан нээлттэй эх үүсвэр бүхий үнэгүй програм хангамж бөгөөд өдгөө дэлхийн 221 оронд Мүүдлийг ашигласан 61,202 кампус ажиллаж, тэнд 77.3 сая суралцагчид 8.5 сая хичээлийг шимтэн судалж байна1. Оюутан танаа өргөн барьж байгаа энэхүү гарын авлага нь Цахим сургалтын талбарт суралцах хөтөч тань байж, амжилттай сайн суралцахад тань тусална. Энэхүү гарын авлагаас та сургуулийн цахим сургалтын талбарт хэрхэн ажиллах заавартай танилцана. Түүнчлэн онлайнаар хэрхэн амжилттай суралцах арга зөвлөмжийг үзсэнээр онлайн хичээл ба ажил, амьдралаа зохицуулж, сургуулиа амжилттай сайн төгсөхөд хялбар байх болно. Цахим сургалтын талбарт уулзацгаая! 1 Мүүдлийн статистик https://moodle.net/stats/, 2015 оны 9-р сарын байдлаар.
  5. 5. Цахим оюутны гарын авлага http://online.urlakh.edu.mn 5 БҮЛЭГ 1. ОНЛАЙНААР АМЖИЛТТАЙ СУРАЛЦАХ ЗӨВЛӨМЖ Нэг. Яагаад цахим сургалт гэж? Манай зууны мэдээлэл технологи, интернэтийн үсрэнгүй хөгжил хүмүүсийн үйл ажиллагааны олон хэлбэрийг, түүний дотор сурах, сургах чиглэлд төрөл хэлбэрийг өргөжүүлэн, хялбаршуулж буйгийн бодит жишээ бол цахим сургалт юм. Цахим Сургалт сүүлийн үед олонтаа хэлцэгдэн, яригдаж, туршигдан улмаар танхимын сургалтыг гүйцээн баяжуулсан, ирээдүйд баримжаалсан сургалтын орчин үеийн арга хэлбэр болон зөвшөөрөгдөж эхэллээ. Цахим сургалт буюу онлайн сургалт гэдэг нь мэдлэгийн агуулгыг компьютер болон интернэт ашиглан дамжуулах, сурах/сургах утгыг илэрхийлнэ. Мэдээлэл холбооны технологийг боловсролд бүтээлчээр ашиглах нь боловсролын чанарыг сайжруулахын зэрэгцээ сурах, сургах арга барил, дадалд томоохон өөрчлөлтийг авчирч байна. Багшийн үүрэг нь мэдлэг мэдээллийг түгээгч биш харин сургалтын үйл явцыг зохицуулагч болон хувирч, сургалт нь суралцагч төвтэй, суралцагч өөрөө мэдлэг бүтээгч болж байна. Суралцагчдын өмнө сургагч зогсон явуулдаг тэнхимийн сургалттай харьцуулахад цахим сургалтын оролцогчид өөрийн компьютерийн өмнө суун суралцдаг. Цахим сургалтын давуу тал нь суралцагч хичээлийн цаг болон хичээлийн байр танхимаас үл хамааран биеэ даан ажилладаг. Хоёр. Цахимаар амжилттай суралцах зөвлөмж Цахимаар суралцах нь танхимд суралцахаас нилээн ялгаатай байх болно. Цахимаар суралцахад давуу тал олон боловч бэрхшээлтэй зүйл ч мөн багагүй тулгамдана. Цахимаар амжилттай суралцахын тулд та биеэ дайчлан ажиллах хэрэгтэй. Амжилттай суралцахад тань дараах зөвлөгөө тус болно. 2.1 Дадал хэвшилтэй болох Цахимаар суралцагч танхимд суралцагчийг бодвол цагаа илүү нарийн төлөвлөх хэрэгтэй болдог. Цахимаар суралцах үедээ цагаа зөв зохицуулах хамгийн зөв арга бол төлөвлөгөөтэй ажиллаж, суралцах дадал хэвшлийг өөртөө төлөвшүүлэх явдал юм. Ийм зарим зөвлөмжүүдээс дурьдвал: 1. Суралцахад хангалттай цаг төлөвлө. Амжилттай сайн суралцахын тулд цахим суралцагч долоо хоногт дор хаяж ажлын 10 цаг буюу өдөрт 2 цагийг нэг хичээлд зарцуулах хэрэгтэй. Энэ хугацаанд та сургалтын талбарт нэвтэрч онлайн хичээлээ унших, үзэх, хэлэлцүүлэг семинар, чатанд оролцох, дасгал ажил хийх, тест бөглөх, даалгавар, бие даалтаа хугацаанд нь амжиж хийх, суралцаж буй явцыг эргэж харах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ. 2. Хичээлүүддээ хуваарь гарга. Цахим суралцагч 2-3 цахим хичээлд нэгэн зэрэг суралцах тул хуваарь гаргаж ажиллах нь зүйтэй. Ингэснээр хичээл бүрд жигд, амжилттай суралцаж чадна. Компьютерийн ард суухдаа вэб хөтөчдөө хэд хэдэн таб нээж бүх хичээлээ харж болох хэдий ч нэг удаад нэг л хичээлээ төвлөрөн судлахыг зөвлөж байна. 3. Өдөр бүр тогтмол цагт суралц. Тогтмол нэг цагт суралцсанаар энэхүү хуваариа байнга мөрдөхөд хялбар байх болно.
  6. 6. Цахим оюутны гарын авлага http://online.urlakh.edu.mn 6 4. Ажлын дундуурх чөлөөт цагийг ашигла. Ажлын дундуур, эсвэл дараа гардаг чөлөөт цагийг ашиглахгүй дэмий өнгөрөөх нь элбэг байдаг. Тэгвэл энэ цагийг хичээлийн материал, тэмдэглэлээ эргүүлж харах, хэлэлцүүлэг, чатаар асууж ярилцах зүйлсээ тэмдэглэх зэргээр илүү бүтээлчээр ашиглавал дараа нь зарцуулах цагаа хэмнэх болно. 5. Сурсан мэдсэн зүйлээ эргүүлж хар. Онлайнаар суралцах үед нилээд их материал унших ба уншсан зүйлтэй холбоотой дасгал, тест, даалгавар гүйцэтгэхгүй, эсвэл эргэж харахгүйгээр тэр бүгдийг тогтооход төвөгтэй. Шинэ хичээлийг уншиж судалсныхаа дараа дахин эргүүлж харж эргэцүүлэн бодох нь хичээлийг тогтоох, цагаа сайн ашиглах зөв арга юм. 6. Завсарлагыг зөв зохицуул. Хэсэг хугацаанд суралцаад, хэсэгхэн завсарлах хэрэгтэй. 60-90 минут суралцаад, 10-15 минут завсарлаж байгаад эргэж суух нь больё гэтлээ хэт удаан суухаас илүү үр дүнтэй. 2.2 Төвлөрөх чадвараа сайжруулах Олон суралцагч төвлөрөх, өөрийгөө идэвхжүүлж хөшүүрэгдэх тал дээр дутагдалтай байдаг ба энэ нь уламжлалт танхимын сургалтын үед ч тохиолддог билээ. Бие даасан, цахим суралцагч болоод ирэхээр энэ байдал илүү төвөгтэй болдог байна. Тэгвэл төвлөрөх чадвараа хөгжүүлэхэд тань дараах зөвлөмжүүд тусална. 1. Зөвхөн суралцахад зориулсан газартай бол. Хэрэв аль нэг газрыг зөвхөн суралцахдаа ашиглаж болохгүй бол өөр нэг тэмдэг дохиог бий болго. Тухайлбал ямар нэг хувцас өмсөх ч юмуу, эсвэл чимэглэлийн зүйл ашиглаж болох юм. Хэрэв та өдөр бүр тодорхой нэг цагийг суралцахдаа зориулдаг бол энэ танд их тустай. Суралцах тодорхой нэг газар, тэмдэг дохио, цаг нь хэвших тусмаа танд тухлан сууж суралцах, төвлөрөхөд хялбар болж, анхаарал сарниулах ямар нэг зүйлд ажрахгүй болно. 2. Хийх зүйлээ эхлэхийн өмнө хийж дуусгах цагаа бич. Ингэхэд цаг хугацаа орохгүй боловч энэ нь маш үр дүнтэй арга юм. Өөртөө хугацаа өгөх нь төвлөрөн суухад чинь тусална. Томоохон ажил, даалгаврыг бол жижиг хэсгүүдэд хувааж, хэсэг нэг бүрээр нь төлөвлөн хийвэл хялбар. Хэсэг бүрийг хийж дуусмагц өөрийгөө ямар нэг хэлбэрээр урамшуул. Жишээ нь завсарлах, хооллох, дасгал хийх гэх мэт. 3. Анхаарал сарнисан бол босч завсарла. Хийж буй зүйлдээ анхаарал чинь сарнисан бол өөрийгөө буруутгаж цаас, эсвэл дэлгэц ширтэж суух хэрэггүй. Түүний оронд босч, ойр зуур алхан түр завсарласныхаа дараа эрч хүчтэйгээр эргэн суу. 4. Тэмдэглэх зүйл гарын дор байлга. Төвлөрөх чадварыг нэмэгдүүлэх өөр нэг зөвлөмж бол дэвтэр, үзэг ойрхон байлга. Төвлөрөөд сууж байх үед хийх ёстой өөр зүйл санаанд чинь орж ирвэл бичээд ав. Ингэснээр тэр ажлыг мартчих вий гэж санаа зоволгүйгээр буцаад төвлөрөхөд төвөггүй юм. Дэвтэр үзэгнээс гадна хийх ажлыг тэмдэглэх, сануулах онлайн хэрэгслүүд ч бий. Жишээ нь и-мэйлийн Outlook, Thunderbird програмууд дахь хуанли, хийх ажлууд гэсэн хэрэгслүүд. 5. Суралцахын өмнө болон завсарлагаар сайхан амар. Суралцана гэдэг бол хувь хүнээс хүчин чармайлт шаардсан, стресстэй зүйл учраас хүн болгонд тийм ч тааламжтай зүйл байдаггүй ажээ. Ийм учраас хүмүүс тааламжгүй зүйлийг хойш тавьж, хийхгүй байх шалтаг олсоор нэг мэдэхэд хичээлийн агуулгаас
  7. 7. Цахим оюутны гарын авлага http://online.urlakh.edu.mn 7 хоцорч, бүр хасагдах хүртэл байдалд хүрдэг байна. Ийм байдлаас зайлсхийх гол арга бол хэрхэн яаж амрахыг мэдэж хэрэгжүүлэх явдал юм. Хүний бие сайхан амарсан бол юуг ч хийсэн таагүй, дарамттай мэдрэмж төрдөггүй. Иймд хэсэг зуур сайхан амарч, толгойгоо элдэв бодлоос чөлөөлж байгаад суувал суралцах үйл явц танд хялбар зугаатай байх болно. 6. Интернэтээр хэсч цаг бүү алд. Цахимаар суралцагчид Интернэтээр хэсч цаг алдах аюул бий. Хэрэв та Facebook мэтийн вэбүүдээр орж анхаарлаа сарниулах гээд байвал Google Chrome браузер ашиглаж “Анхаарлаа төвлөрүүлэх” хэрэгслийг нь хэрэглэж болно. Энэ нь цагийн менежментээ зөв хийхэд тань туслах ба хэсэг хугацааны дараа танд ийм хэрэгсэл ч хэрэггүй болсон байна. 2.3 Бүтээлчээр харилцах Цахимаар суралцагч бүр багштайгаа болон бусад суралцагчидтай ойр харилцаж байх шаардлагатай. Видеохурал, видеосеминараас бусад цахим сургалтанд багш, суралцагчдын харилцаа нь танхимын сургалтаас огт өөрөөр явагдана. Бүх харилцаа бичгийн хэлбэрээр, и- мэйл, хэлэлцүүлэг, чатанд явагддаг. Бүтээлчээр харилцахын тулд дараах зүйлүүдийг санамж болгон уншаарай. 1. И-мэйл шалгах, хэлэлцүүлэг уншихыг чухалчлан үзэж, байнгын зуршлаа болгоорой. Эдгээр нь цахим сургалтан дахь харилцааны гол суваг бөгөөд сурч мэдсэнээ бусадтайгаа хуваалцах хамгийн чухал арга хэлбэр юм. Цахим суралцагч и-мэйл, хэлэлцүүлгийн шинэ бичлэгүүдийг өдөр бүр шалгаж танилцаж байх үүрэгтэй. 2. Хэрэв танд асуулт байвал, асуудал тулгарвал и-мэйлээр, мессенжерээр, хэлэлцүүлгээр, чатаар шууд асуу. Танхимын сургалтаас ялгаатай нь багш тантай нүүр тулж харьцахгүй байгаа тул таныг юм асуумаар байгааг мэдэх боломжгүй юм. Иймд суралцагч өөрөө идэвхтэй байж, багш, ангийнхантайгаа аль болох ойр холбоотой байх хэрэгтэй. 3. Хичээлийн агуулгын талаарх асуултаа хэлэлцүүлэгт оруул. Ингэснээр асуулт болон асуултын хариултыг бусад суралцагчид харах, нэмж асуух, хариулах боломжтой болох юм. Тэд ч мөн ийм асуулт тавимаар байсан байж болох шүү дээ. Энэ нь багшийн цагийг хэмнэж, бүлгээрээ хамтран мэдлэг бүтээхэд тустай. Багшаас аль болох их зүйл асууж лавласан хүн илүү ихийг мэдэж авна. 4. Цахим шуудангаар ирсэн захиа, илгээлт бүрд хариу өг. Багшийнхаа болон хамт суралцагчийнхаа сургалттай холбоотой бүхий л и-мэйлд нэг үгээр ч хамаагүй шуурхай хариу өгч бай. Энэ нь сургалтыг эрчимтэй явуулахад тун тустай. 5. Цахим хэлэлцүүлгийн үед асуулт болон санаагаа компьютер дээрээ аль болох хурдан, оновчтой бичиж илгээж байх нь чухал. Цахимаар суралцах нь эхэндээ хэцүү мэт санагдавч сайн суралцагч болохын тулд олж авсан чадвар тань цаашид ажил мэргэжлийн үүргээ гүйцэтгэхэд ихээхэн тустай байх болно. Цахим сургалтанд амжилттай суралцаж төгссөнөөр та өөрийгөө сахилга баттай, сэдэл идэвхтэй, бие даан ажиллах чадвартай хүн гэдгийг ажил олгогчдоо нотлон харуулах болно.
  8. 8. Цахим оюутны гарын авлага http://online.urlakh.edu.mn 8 2.4 Интернэт дэх ёс зүй буюу Нэтикүэт Бид хүнтэй нүүр тулан харилцахдаа ёс зүйн тодорхой хэм хэмжээг мөрддөг билээ. Түүний нэгэн адилаар бусадтай цахимаар харьцахдаа ч цахим ёс зүйн зарчим буюу “Интернэт дэх ёс зүй”-г дагаж мөрдөх шаардлагатай болдог. Цахимаар суралцахдаа дараах ёс зүйн зарчмыг баримтлахыг анхаарна уу. Үүнд: 1. Хичээлийн яриа, и-мэйл, хэлэлцүүлгүүд нь зөвхөн суралцах бүлэг дотор явагдаж байгааг хүндэтгэн үзэж, багшаас болон суралцагчдаас ирсэн и-мэйл, хэлэлцүүлэг, чатын бичлэгийг эзнийх нь зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулахгүй байх. 2. Хичээлийн агуулгатай холбоотой аливаа маргаан, мэтгэлцээн сайшаалтай боловч маргаанд оролцохдоо бусадтай ёс зүйтэй харьцах нь зүйтэй. Таны мессежийг хэн нэгэн хүн, эсвэл бүхэл бүлгээрээ хүлээн авч байгаа гэдгийг сана. 3. Хэрэв та бүлгийнхээ хэн нэгэн суралцагчид хандах хэрэг гарвал зөвхөн тухайн суралцагчийн и-мэйл хаягаар мессеж илгээгээрэй. 4. И-мэйл, хэлэлцүүлэг, чат дахь бичлэг зэрэг аливаа мессежийг бичихдээ догол мөрний хэмжээг ердийнхөөс богино (жишээ нь 3 өгүүлбэр) байлгахад анхаар. Ингэснээр таны мессежийг хүн дэлгэцэн дээр уншихад тохиромжтой байх болно. 5. Бид бусадтай нүүр тулан харилцахдаа зөв ойлголцохын тулд янз бүрийн дохиог (тухайлбал биеийн хөдөлгөөн, дууны өнгө гм) ашигладаг. Гэтэл и-мэйл, мессежээр харилцахад ийм дохиог хэрэглэх боломжгүй тул ярианы өнгийг шинжихэд төвөгтэй үе гардаг. Иймд буруу ойлголцлоос сэргийлэхийн тулд юу хэлж байгаагаа зөв илэрхийлэхийг хичээгээрэй. Тухайлбал наргиа хийх бол хүмүүст наргиа хийж байгаагаа хэлэх, эсвэл  инээж буй дүрс оруулах нь зүйтэй. 6. ДАНДАА ТОМ ҮСГЭЭР БИЧИХ НЬ ИНТЕРНЭТЭД ХАШГИРЧ БАЙГААГ ИЛЭРХИЙЛДЭГ ТУЛ ҮҮНЭЭС ЗАЙЛСХИЙ. 7. үүний нэгэн адилаар дандаа жижиг үсгээр бичсэн мессэжийг уншихад хүндрэлтэй байдаг. тиймээс том, жижиг үсгийг ердийн байдлаар зөв ашигла. Гурав. Цахим сургалтанд суралцах техникийн шаардлага Цахим сургалтанд оролцоход танд дараах зүйлс зайлшгүй хэрэгцээтэй. Үүнд:  Ширээний, эсвэл зөөврийн компьютер  Байнга шалгадаг и-мэйл хаяг  Найдвартай интернэт холболт. Нэмэлтээр:  Таблет, эсвэл ухаалаг утас  Вэб камер  Микрофонтой чихэвч. 3.1 Техникийн үзүүлэлт Процессор: 3GHz, хурд нь 1.6GHz болон түүнээс дээш Диск багтаамж: Хамгийн багадаа 5GB Санах ой: Хамгийн багадаа 1 GB RAM Интернэт холболт: Хамгийн багадаа 1mbps. Тоног төхөөрөмж: Дууны карт болон чихэвч, чанга яригчтай байх Дэлгэц: 1024x728 pixel болон түүнээс дээш хэмжээтэй байх.
  9. 9. Цахим оюутны гарын авлага http://online.urlakh.edu.mn 9 3.2 Програм хангамж Үйлдлийн систем: Windows, Macintosh, Linux аль нь ч болно. Баримт бичиг боловсруулах програм хангамж: Microsoft Word, Microsoft Excel гм. стандарт програмууд Зөөврийн баримт бичиг уншигч: Adobe Reader (http://get.adobe.com/reader) Вэб хөтөч: Google Chrome, Mozilla Firefox, Apple Safari хөтчүүд (Moodle хэрэглэгчдэд Google Chrome илүү тохиромжтой) Вэб хөтчийн нэмэлт Plug‐In: Adobe Flash Player (http://get.adobe.com/flashplayer/), системийн ажиллагааг дэмжих Java/JRE (http://developer.apple.com/java/download/) суулгасан байх шаардлагатай. Видео тоглуулагч:  QuickTime (http://www.apple.com/quicktime/download/)  RealOne player (http://uk.real.com/interstitial.html)  Windows media player (http://windows.microsoft.com/en-us/windows/windows- media-player).
  10. 10. Цахим оюутны гарын авлага http://online.urlakh.edu.mn 10 БҮЛЭГ 2. ЦАХИМ СУРГАЛТЫН ТАЛБАРТ СУРАЛЦАХ НЬ Нэг. Цахим сургалтын талбарт нэвтрэх Цахим сургалтын талбарт (ЦСТ) Google Chrome, Mozilla Firefox, Safari вэбийн хөтөч програмуудын алинаар ч орж болно. ЦСТ-ын www.online.urlakh.edu.mn хаягаар ороход дараах дэлгэц гарна: Зураг 1. Цахим сургалтын талбарын нүүр хуудас
  11. 11. Цахим оюутны гарын авлага http://online.urlakh.edu.mn 11 Холбогдох товч дээр дарж танд өгсөн нэр, нууц үгээр нэвтэрнэ: Зураг 2. Цахим сургалтын талбарт нэвтрэх хуудас
  12. 12. Цахим оюутны гарын авлага http://online.urlakh.edu.mn 12 1.1 Миний курсүүд цэс Талбарт нэвтрэхэд таны суралцах курс хуудасны зүүн гар талд Миний курсууд хэсэгт харагдах ба та курсын нэр дээр дарснаар суралцах талбарт нэвтрэх болно. Зураг 3. Талбарт нэвтэрсний дараах хуудас Талбарын аль ч хуудаснаас Миний курсүүд унадаг цэсийг дарж суралцаж буй нэг курсээс нөгөөд шилжиж болно: Зураг 4. Миний курсууд цэсийн бүтэц 1.2 Эхний хуудас Эхний хуудас гэж орвол суралцаж буй курсүүдийн жагсаалт бүхий хуудсанд очно. Энэ хуудас хэрэглэгч бүрийн хувьд өөр өөр харагдана:
  13. 13. Цахим оюутны гарын авлага http://online.urlakh.edu.mn 13 Зураг 5. Миний нүүр хуудас 1.2.1 Миний хувийн файлууд Суралцагч бүр цахим талбарт өөрийн файлыг хадгалах орон зайтай байх ба оруулах файлын дээд хэмжээ, нийт дээд хэмжээг админ тогтоож өгсөн байдаг. Файлуудаа хавтас үүсгэн хадгалж болно. Тухайлбал Даалгавар, Заавар, Зураг гм. Миний хувийн файлууд булан дахь Хувийн файлуудаа удирдах холбоосоор орж хавтас үүсгэх, устгах, файл оруулах, устгах үйлдлийг хийгээд хуудасны хөл дэх Өөрчлөлтийг хадгалах товч дарж хадгална. 1.2.2 Миний батламж Суралцагчийн авсан батламж тэмдгүүд харагдана. Батламж тэмдгийг талбарын, эсвэл курсын хэмжээнд авч болох ба админ, эсвэл багш зохих шалгуур, тохируулгыг хийсэн байх шаардлагатай. Багц курст суралцаж төгссөн, эсвэл профайлдаа бүрэн мэдээлэл оруулсан тохиолдолд талбарын батламжийг автоматаар, эсвэл багш болон админ олгож болдог. Курсын талбарт бол суралцахуйн аль нэг үйл ажиллагааг гүйцэтгэсэн, эсвэл курсыг амжилттай төгссөн бол автоматаар, эсвэл багш батламж тэмдэг олгож болно. Батламж нь тодорхой хугацаанд хүчинтэй байх эсэхийг багш тохируулна. Миний батламж буланд суралцагчийн хамгийн сүүлд авсан батламж тэмдэг харагдана. 1.2.3 Хуанли Хуанли буланд суралцаж буй бүх курсын чухал өдрүүд улаанаар тэмдэглэгдсэн байна. Тухайлбал даалгавар, сорил өгөх өдөр, чаттай өдөр гм. 1.2.4 Удахгүй болох үйл явдал Суралцаж буй бүх курсын чухал үйл явдлуудын жагсаалт байна. Үйл явдлын нэр (гэрийн даалгавар, багшийн зөвлөгөө өгөх цаг гм), болох өдөр цаг, курсын нэр энд харагдах ба Хуанли руу орох холбоосоор орвол зааврууд нь харагдана:
  14. 14. Цахим оюутны гарын авлага http://online.urlakh.edu.mn 14 Зураг 6. Хуанлийн хуудас Дээрх хуудсанд суралцаж буй бүх курсын чухал өдрүүд өнгөрсөн, одоо, дараагийн сарын хуанли дээр улаанаар тэмдэглэгдсэн байна. Глобал буюу талбарын хэмжээний үйл явдлыг оруулсан бол ногооноор будсан байна. Тухайлбал семестрийн эхний ба сүүлийн өдөр, нийтээр амрах баяр ёслолын өдрүүд байж болно. Курс доторх бүлгийн үйл ажиллагаанууд, суралцагч өөрөө оруулсан үйл явдлууд өөр өөр өнгөөр харагдах ба заримыг нь харуулахгүй байх сонголт хийж болно. Шинэ үйл явдал холбоосоор орж суралцагч өөрийн ажлын төлөвлөгөөг оруулж болно. Тухайлбал чатын тэмдэглэл бичих гм. Ажлын төлөвлөгөө буюу үйл явдал нь хэзээ хүртэл үргэлжлэх, ямар давтамжтай байхыг оруулах боломжтой.
  15. 15. Цахим оюутны гарын авлага http://online.urlakh.edu.mn 15 Зураг 7. Суралцагч хуанлид үйл явдал оруулах хуудас 1.3 Хэрэглэгчийн цэс Цахим сургалтын талбарын аль ч хуудасны баруун дээд хэсэгт Хэрэглэгчийн хэсэг харагдах ба дээр нь дарахад Хэрэглэгчийн цэс цэс харагдана. Хэрэглэгчийн тохиргоо, эрхийн түвшингээс хамаарч хэрэглэгчдэд өөрөөр харагдаж болно. Зураг 8. Хэрэглэгчийн цэс 1.4 Профайлдаа зураг, мэдээлэл оруулах Хэрэглэгчийн цэсийг ашиглах Хэрэглэгчийн нэр – Суралцагчийн ерөнхий профайл хуудсанд очно. Тохиргоо – Дараах цэсүүдэд задарна. o Мэдээлэл засварлах – Профайлдаа сонирхдог зүйлс, зураг, нэмэлт мэдээлэл оруулах, солих хуудсанд очно. o Нууц үг өөрчлөх – Талбарт нэвтрэх нууц үгээ солино. o Зурвасын тохиргоо – Зурвас ирснийг мэдэгдэх аргуудыг тохируулна. o Блогийн тохиргоо – Талбарт блог хөтөлдөг бол тохируулгыг энд хийнэ. o Батламж тохиргоо – Батламж тэмдгүүдээ Миний профайл хуудсанд харуулах эсэхээ тохируулна. Хуанли – Суралцаж буй бүх курсын чухал үйл явдлуудын жагсаалт бүхий хуудсанд очно. Мессежүүд – Зурвас хуудсанд очно. Хувийн файлууд – Талбарт хадгалсан хувийн файлуудаа харах, өөрчлөх хуудсанд очно. Хэлэлцүүлгийн бичлэгүүд – Суралцаж буй бүх курсын бүх хэлэлцүүлэгт оруулсан бичлэгүүдээ харна. Хэлэлцүүлгүүд – Суралцаж буй бүх курсын бүх хэлэлцүүлэгт шинээр эхлүүлсэн бичлэгүүдээ харна. Дүнгүүд – Суралцаж буй бүх курсынхээ ерөнхий дүнг харна. Курсын нэр дээр дарж тухайн курсын даалгавар, сорил бүрд авсан дүнгээ харж болно. Батламж тэмдэг – Батламж тэмдгүүдийг харуулах, хайх хуудсанд очно. Гарах – Талбараас гарна. Цахим сургалтын талбарыг орхих бүрдээ энэ холбоосыг дарж гарахыг анхаарна уу.
  16. 16. Цахим оюутны гарын авлага http://online.urlakh.edu.mn 16 Профайл гэдэг нь цахим сургалтын талбарт тухайн оюутны талаарх цогц мэдээллийг агуулж байдаг хуудсыг хэлнэ. Энд оюутны зураг, и-мэйл ба мессенжерийн хаягууд, сонирхдог зүйлс, талбарт сүүлд хандсан өдөр цаг, бүртгэлтэй буюу суралцаж буй цахим курсуудын нэр байдаг. Профайлын зарим мэдээлэл нь автоматаар гарч ирдэг байхад зураг, сонирхдог зүйлс, мессенжерийн хаяг зэргийг оюутан өөрөө оруулж, бас засварладаг. Цахим сургалтын талбарт багш, оюутнууд профайлдаа зураг, мэдээллээ оруулах нь нүүр нүүрээ харан суралцаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж сурах сонирхлыг идэвхжүүлж өгдөг. Иймд сургалтын эхний долоо хоногт багтаан оюутан та дараах зааврын дагуу профайлдаа зураг, мэдээллээ оруулна уу. Үүнд: 1. Компьютертээ өөрийн зургийг файл хэлбэрээр оруулсан байна. Талбарт тавих зураг нь их жижиг харагдах учраас зөвхөн толгой хэсгийн зураг байвал тохиромжтой. 2. Өөрийн хандалтын эрхээр курст нэвтэрч, баруун дээд буланд байрлах өөрийн Хэрэглэгчийн хэсэгт очоод Профайл гэдгийг дарна. Зураг 9. Профайлын мэдээлэл засварлах 3. Гарч ирсэн хуудасны Мэдээлэл засварлах холбоосыг дарна. 4. Хэрэглэгчийн зураг хэсгийн Шинэ зураг цонхонд Файл хуулахдаа хулганаараа чирч энд тавина уу гэсэн хэсэгт зургаа чирч тавих буюу эсвэл “+” дүрсийг дарна. Зураг 11. Профайлдаа зураг оруулах Гарч ирсэн цонхны зүүн баганаас Файл илгээх сонгоод Choose file товчин дээр дарж компьютерт буй зургаа зааж өгөөд Энэ файлыг серверт хуулах товч дарна. Хэрэв өмнөх зургаа солих гэж буй бол Устгах сонголтыг идэвхжүүлсний дараа шинэ зургаа оруулна.
  17. 17. Цахим оюутны гарын авлага http://online.urlakh.edu.mn 17 Зураг 12. Профайлын зургийн файл оруулах хэсэг Зураг 13. Профайлын зураг оруулсны дараа 5. Сонирхдог зүйлс хэсэгт өөрийн сонирхдог зүйлсийг таслалаар тусгаарлан тоочиж бичнэ. Жишээ нь сагс тоглох, усанд сэлэх гм. Ингэснээр тантай адил сонирхолтой хүмүүсийг харах боломж бүрддэг. 6. Нэмэлт сонголт хэсэгт өөрийн вэб хаяг, ICQ, Skype, Yahoo, MSN зэрэг мессенжерүүдийн хаяг, байгууллага, хэлтэс, утас, гар утас, хаяг зэрэг мэдээллүүдийг өөрөө хүсвэл оруулж болно. Энэ нь бусад оюутнуудад харагдах болно гэдгийг санах хэрэгтэй. 7. Хуудасны төгсгөлд байрлах Мэдээлэл засварлах товчийг дарж, оруулсан бүх мэдээллээ хадгална. Аль нэг мэдээллээ засварлахыг хүсвэл дээрх үйлдлийг эхнээс нь давтах хэрэгтэй.
  18. 18. Цахим оюутны гарын авлага http://online.urlakh.edu.mn 18 Хоёр. Цахим сургалтын талбарт цахимаар буюу онлайнаар суралцах Цахимаар суралцах үйл ажиллагаа нь цахим хичээлийн материалыг үзэж судлах, багш, ангийнхантайгаа цахимаар харилцах, хамтрах, сорил ба шалгалт өгөх, даалгавар хийж оруулах үйл ажилбаруудаас бүрдэнэ. Курсын үндсэн цонхны цэсний эхний хэсэгт тухайн курсын цэс байрлана. Зураг 16. Суралцагч эдгээр даалгавруудыг заасан хугацаанд багтаан хийж гүйцэтгэх ба багш суралцагчдын суралцах үйл ажиллагааг семинарын хэлэлцүүлэг, чат зэргээр дэмжинэ. 2.1 Хичээлийн материалыг үзэх Цахим хичээлийн материал нь текст ба видео хэлбэрээр талбарт байршсан байна. Хичээлийн агуулгатай холбоотой тайлбар толийг мөн ашиглана. 2.1.1 Унших материал Хичээлийн агуулга текст, слайд хэлбэрээр, татаж авч унших PDF файлаар өгөгдөнө. Файлыг цахим курсын талбартаа онлайнаар, эсвэл татаж аваад сүлжээгүй орчинд дэлгэцэн дээрээ, эсвэл хэвлэж аваад цаасан дээр уншиж судална. Курсын аль ч хуудасны толгой дахь замчлалыг ашиглан хүссэн хуудсандаа очиж болно.
  19. 19. Цахим оюутны гарын авлага http://online.urlakh.edu.mn 19 Унших материалыг суралцах талбарт багш бүгдийг ил жагсааж, эсвэл төрөлжсөн хавтас үүсгэж, эсвэл багцалсан хуудас үүсгэж байршуулсан байна: Зураг 19. Унших материалыг ил жагсаасан байдал Зураг 20. Унших материалыг хавтас үүсгэж байршуулсан байдал Зураг 21. Унших материалыг хуудас үүсгэн байршуулсан байдал 2.1.2 Видео хичээл Багшийн лекцийг видео хэлбэрээр бүтээж талбарт байршуулсан. Видео хичээлийг суралцагч зөвхөн цахим сургалтын талбартаа, онлайнаар үзэж судлах ба ухрааж, давтан үзэх боломжтой юм. 2.1.3 Тайлбар толь Тайлбар толийг багш, суралцагчид мэргэжлийн үг хэллэгийн тайлбар толь, монгол-англи- монгол толь бичиг, товчилсон үгсийн тайлбар зэргийг хамтран бүтээхэд ашиглана. Эсвэл зөвхөн багш тайлбар толь бүтээж оруулсан байж болно. Үгсийг эхний үсгийнх нь цагаан толгойн дарааллаар, үүсгэсэн ангиллаар нь, оруулсан огноогоор, эсвэл зохиогчоор нь сонгож харж болох ба аль ч сонголтыг хэвлэх хэлбэрээр харж, хэвлэж авч болно. Цагаан толгойн аль нэг үсэг дээр дарснаар тухайн үсгээр эхэлсэн үгсийн жагсаалтыг харж болдог. Бүгд гэсэн холбоосыг дарвал бүх хуудсанд буй үгс гарч ирнэ. Сонирхсон үгийн тайлбарыг харахын тулд Хайх цонхонд үг, түлхүүр үгээ бичиж болно. Хэрэв таны хайсан үг байхгүй бол Энэ хэсэгт бичлэг алга гэсэн хариу гарч ирнэ. Хичээлийн материалыг уншиж судлах явцдаа багшаас болон ангийнхнаас чат, хэлэлцүүлгийн үеэр асууж тодруулах, ярилцах зүйлсээ тэмдэглэж авах нь таны цагийг ихээхэн хэмнэнэ.
  20. 20. Цахим оюутны гарын авлага http://online.urlakh.edu.mn 20 Зураг 24. Тайлбар толь Суралцах талбарт Суралцагчийн тайлбар толь гэж үүсгэсэн байх нь бий. Энэ нь тайлбар толь бүтээх дадал, чадварыг суралцагчдад олгох зориулалттай юм. 2.2 Цахимаар харилцах, хамтрах Цахим суралцагчид зөвхөн хичээлийн агуулгыг үзэж судлаад зогсохгүй, онлайнаар бүтээлчээр харилцаж хамтрах нь сургалтын зорилгод хүрэхэд ихээхэн үүрэгтэй. Багштай болон бусад суралцагчидтай харилцахдаа хэлэлцүүлэг, чат, зурвас, имэйлийг ашиглах ба эдгээр нь өөр өөрийн гэсэн онцлог, зориулалттай. 2.2.1 Семинарын хэлэлцүүлэг Цахим сургалтын үед багш суралцагчид болон суралцагчид хоорондоо мэдлэг хуваалцах, туршлага, санал бодлоо солилцох хамгийн чухал талбар бол семинарын хэлэлцүүлэг юм. Хэлэлцүүлгийн гол давуу тал нь оролцогчид хүссэн цагтаа хандаж асууж лавлах, ярилцах зүйлүүдээ оруулах, бусдын асуусанд хариулах боломжтой байдаг. Түүнчлэн файл хавсарган оруулж, түүний агуулгыг хэлэлцэж болно. Хэлэлцүүлэг, чат, и-мэйлийг кирилл үсгээр бичих нь зүйтэй. 2.2.1.1 Хэлэлцүүлгийн хэлхээ
  21. 21. Цахим оюутны гарын авлага http://online.urlakh.edu.mn 21 Хэлэлцүүлэгт хэлхээний дүрэм гэж бичигдээгүй дүрэм бий. Энэ нь хэлэлцүүлгийн сэдэв бүр шинэ хэлхээ үүсгэхийг хэлнэ. Суралцагч сэдвийн талаарх өөрийн үзэл бодол, хариултыг зөвхөн тухайн сэдвийн хэлхээнд бичиж оруулна. Уг хэлэлцүүлгийг эхлүүлсэн хүн ирсэн бичлэгүүдэд хариу бичиж, хэлэлцүүлгийг явагдаж дууслаа гэж үзвэл төгсгөлд нь хөндсөн сэдвийг нэгтгэн дүгнэдэг. Хэлхээний дүрмийг баримтлаагүйгээс хэлэлцүүлэгт ижил сэдвүүд олон хэлхээ үүсгэж, хариулт нь энд тэнд бичигдэж замбараагүй болох явдал олонтаа ажиглагддаг. Хэлэлцүүлгийн бичлэгүүдийг хэлхээний бүтэцтэй нь харахын тулд тухайн хэлэлцүүлгийн дээр байрлах 4 сонголтоос Хариултуудыг хэлхээнд нь оруулж харуул сонголтыг хийнэ. Зураг 26. Хэлэлцүүлгийн хэлхээ 2.2.1.2 Хэлэлцүүлэгт хариулах Багш, суралцагч хэн нь ч шинэ хэлэлцүүлэг эхлүүлж болох ба суралцагч бүр түүнд заавал хариулах шаардлагатай. Хэлэлцүүлэгт хариулахын тулд сонгосон хэлэлцүүлгийн сэдэв дээр дарна. Хэлэлцүүлгийн агуулгыг уншиж танилцсаны дараа цонхны баруун доод булан дахь Хариулах холбоосыг дарна. Зураг 27. Хэлэлцүүлгийн талбар Таны хариулт цонхонд өөрийн хариулт, туршлага, санал бодлоо бичнэ. Цонхны дээд хэсэгт байрлах хэрэгслүүдийг ашиглан текстээ хэвжүүлж болно. Тухайлбал үсгийн фонт, хэмжээ, өнгийг өөрчлөх, дэс дугаарлалт хийх гм. Мөн вэб холбоос, зураг, хүснэгт оруулах зэрэг өргөн боломж бий. Хулганын заагуурыг хэрэгслүүд дээр аваачсанаар түүнийг юунд ашиглах товч тайлбарыг олж үзэж болно.
  22. 22. Цахим оюутны гарын авлага http://online.urlakh.edu.mn 22 Зураг 28. Хэлэлцүүлэгт хариулах хуудас Бичсэн хариултдаа холбогдох файлыг хавсарган оруулж болно. Үүний тулд цонхны Хавсралт хэсэг дэх + дүрсэн дээр дарж, гарч ирсэн цонхны зүүн баганаас Файл хуулах гэж сонгоно. Choose File товч дарж өөрийн компьютер, эсвэл CD, флаш дискээс авах файлаа сонгоод Файлыг сервэр рүү илгээх товчлуурыг дарснаар таны сонгосон файл хэлэлцүүлэгт орох юм. Эцэст нь хуудасны доод хэсэг дэх Хэлэлцүүлэгт бичлэг нэмэх товчлуурыг дарснаар таны хариулт хэлэлцүүлэгт орсон байна.
  23. 23. Цахим оюутны гарын авлага http://online.urlakh.edu.mn 23 2.2.1.3 Хэлэлцүүлэгт шинэ сэдэв нэмэх Хичээлийн агуулгын талаар багшаас болон ангийнхнаасаа асууж тодруулах, ярилцах асуудлаа хэлэлцүүлэгт шинэ сэдэв үүсгэн оруулах нь маш чухал. Энэ үйл ажиллагааг дэмжихийн тулд зайлшгүй хийх зүйлсийн жагсаалтад суралцагч бүр хэлэлцүүлэгт 1-2 шинэ сэдэв үүсгэж, хэлэлцүүлгээ хөтлөхийг даалгавар болгосон байх нь элбэг. Хэлэлцүүлэгт шинэ сэдэв үүсгэхийн тулд хэлэлцүүлгийн талбарын дээд хэсэг дэх Шинэ сэдэв нэмэх товчлуурыг дарна. Гарч ирэх хуудасны Сэдэв хэсэгт хэлэлцүүлгийнхээ сэдвийг, Зурвас хэсэгт хэлэлцэх агуулгаа бичиж, файл хавсаргах бол оруулаад Хэлэлцүүлэгт бичлэг нэмэх товчлуурыг дарж шинэ хэлэлцүүлэг үүсгэнэ. Хэлэлцүүлэгт ангийнхныгаа идэвхтэй оролцуулахын тулд тэдэнд шинэ хэлэлцүүлгийнхээ талаар и-мэйл илгээвэл тун сайн. Зураг 29. Хэлэлцүүлэгт шинэ сэдэв нэмэх Цахим сургалтын орчинд явагдаж буй аливаа харилцаанд үр бүтээлчээр идэвхтэй оролцох нь цахим суралцагчид зайлшгүй байх ур чадваруудын нэг юм. Хэлэлцүүлэгт бичиж байгаа зүйл чинь бусдад мэдлэг, мэдээлэл өгөхүйц бүтээлч санаа бодол, туршлага, үзсэн мэдсэн судалсан сонирхсон зүйл байхад анхаараарай. Өөрийн үзэл бодол, баримт судалгаа, жишээ тохиолдлоор нотолж баяжуулаагүй Тантай санал нэг байна, Энэ зөв шүү гэх маягийн бичлэгийг хэлэлцүүлгийн бичлэгт тоолдоггүй. Түүнчлэн хэлэлцүүлэг, чат дахь өмнөх бичлэгүүдийг бүрэн уншсаны дараа хэн нэгний бичсэнтэй давхцахааргүй санааг бичиж оруулах нь зүйтэй. Суралцагчид цахимаар сурч дадлагажих тутам хэлэлцүүлэг, чатыг хөтлөгч нь тэд өөрсдөө болдог.
  24. 24. Цахим оюутны гарын авлага http://online.urlakh.edu.mn 24 2.2.1.4 Хэлэлцүүлгээс хайх Хэлэлцүүлэгт уншсан аль нэг мэдээллийг хайж олж унших шаардлага гарвал Хэлэлцүүлэг хуудасны баруун дээд өнцөгт буй Форумуудыг хайх хэрэгслийг ашиглана. Зураг 30. Хэлэлцүүлгээс хайх Эсвэл курсын талбарын Хэлэлцүүлэгт хайх буланд шууд хайх буюу Өргөтгөсөн хайлт хийж болно. Зураг 32. Хэлэлцүүлэгт өргөтгөсөн хайлт хийх 2.2.2 Чат: Багшийн зөвлөгөө өгөх цаг, семинар Багш, суралцагчид нэг цаг мөчид уулзалдаж, хичээлийн агуулгын талаар ярилцах талбар бол чат юм. Чатын цагийг урьдчилан товлох ба голчлон 1-2 цаг үргэлжилнэ. Чат нь үзэж байгаа сэдвээр явагдах бөгөөд суралцагчид асууж тодруулах, ярилцах зүйлүүдээ урьдчилан уншиж тэмдэглэсэн байх шаардлагатай. Чатыг цахим сургалтын талбарт эсвэл талбарын гадна Yahoo, Skype, Google hangouts зэрэг чатын системүүдийг ашиглан явуулж болно. Олон хүн зэрэг холбогдсон үед Интернэтийн сүлжээ гацах тохиолдол байдаг тул цахим сургалтанд дүрстэй болон дуутай чатаас татгалзаж, текстээр харилцах нь олонтаа.
  25. 25. Цахим оюутны гарын авлага http://online.urlakh.edu.mn 25 Талбарын чат нь суралцагч товлосон цагт урилгагүйгээр нэвтэрч орох, чатын бүрэн эх талбарт үлдэх, ингэснээрээ чатанд оролцож чадаагүй суралцагч эхийг хүссэн үедээ орж үзэх давуу талтай. Харин чатыг хөтлөгч бичих өнгөө өөрчлөх боломжгүй. Түүнчлэн дүрс, дуутай чат явуулах боломжгүй, зөвхөн текстэн чатанд зориулагдсан байдаг онцлогтой. Чатын үед технологиос хамаарсан, урьдчилж хараагүй ямар нэг саатал гарч болзошгүй байдаг тул багш суралцагчид чатын үндсэн ба туслах хоёр талбарыг урьдчилан тохирч, үндсэн талбарт саатал гарвал туслах талбар руу даруй шилжин чатаа үргэлжлүүлдэг. Ийм саатлын жишээ гэвэл суралцагчдаас чатанд нэвтэрч болохгүй байх, бичсэн ирсэн мессежүүд харагдахгүй байх, эсвэл олон болж харагдах, курсор харагдахгүй болох зэрэг юм. 2.2.2.2 Чатанд орох Курсын талбараас чатанд орохын тулд товлосон чатыг дарж орох ба зурагт үзүүлсэн Энд дарж чат өрөөнд орно уу холбоосыг дарна. Уг хуудсанд чатанд нэвтрээд буй суралцагчдыг идэвх оролцоотой нь харуулсан байдаг. 2.2.2.1 Чатын дүрэм Цахим сургалтын чатыг үр дүнтэй явуулахын тулд Чатанд дараах дүрмүүдийг баримтална. Үүнд:  Товлосон цагаас хоцролгүй орох  Сэдвийн дагуу асууж ярилцах зүйлсээ урьдчилэн тэмдэглэж бэлтгэсэн байх  Кирилл үсгээр бичих  Чатын үеэр өөр вэбсайт руу орох, утсаар ярих гм өөр ямар нэг зүйл хийхгүй байх, чатанд бүрэн анхаарлаа хандуулж идэвхтэй оролцох  Зөвхөн модератор, эсвэл багш бусдаас өөр өнгөөр бичих  Модератор, эсвэл багшийг хэн нэгний асуултанд хариулж дуусах, эсвэл ямар нэг зүйлийг тайлбарлаж дуусахаас өмнө дараагийн асуултыг тавихгүй байх  Хандаж хэлж буй хүнийхээ нэрийг бичиж : (тодорхойлох тэмдэг) тавьж байгаад асуух, хэлэх зүйлээ бичих  Ойлгомжтой, товч, энгийн үгээр бичих, тодорхой асуулт тавих  Зохион байгуулалттай, суралцагч бүр адил тэгш оролцоотой байх  Зөвхөн сургалтын агуулгатай холбоотой асуудлаар ярилцах  Бусдыг хүндэтгэж Нэтикүэтийг баримтлах  Чатанд хоцорч орж ирсэн тохиолдолд бусдын анхаарлыг таталгүйгээр хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх  Товчилсон үг, дандаа том үсэг, эсвэл дандаа жижиг үсэг хэрэглэхгүй байх  Тоглоом наргиа хийж байгаа бол тоглож байгаагаа бичих, эсвэл зохих эмотикон хэрэглэх  Чатын үеэр асууж амжаагүй, эсвэл хангалттай хариулт авч чадаагүй бол чатын дараа уг асуултыг хэлэлцүүлэгт оруулах.
  26. 26. Цахим оюутны гарын авлага http://online.urlakh.edu.mn 26 Зураг 33. Чатанд орох Чатлах зүйлээ цонхны доод хэсэгт бичээд Илгээх товчийг дарна. Чатын өрөөний баруун баганад оролцогчдын нэрс зурагтайгаа харагдах ба хэн нэгэнд хандаж бичих бол тухайн хүний нэрийн доорх Хандах холбоосыг дарсны дараа бичнэ. Идэвхгүй байгаа оролцогчийг Дуудах холбоосыг дарж “сэрээж” болно. Зураг 34. Чат өрөө Талбарын чат дуусахад оролцогч бүр чатанд хичнээн бичлэг оруулсан нь харагддаг. 2.2.2.3 Өмнөх чатыг харах Курсын талбарт хийсэн чатын бүрэн эхийг үзэхдээ тухайн чат руугаа орж, Өмнөх чатыг харах дараа нь Энэ чатыг харах холбоос дээр дарж үзнэ.
  27. 27. Цахим оюутны гарын авлага http://online.urlakh.edu.mn 27 Зураг 35. Өмнөх чатыг харах 2.2.2.4 Чатын хураангуй бичих Чат бүрийн дараа түүний хураангуйг 1-3 хуудсанд багтаан бичих нь чатын үр дүнг нэгтгэн, ярилцсан санаануудыг цэгцлэн харуулах ихээхэн ач холбогдолтой. Чатын хураангуйг сайн дураар бичих суралцагчдыг багш тодруулна. Чатын хураангуйг бичсэний дараа Файлын санд оруулах ба бүх суралцагчид уншиж танилцах хэрэгтэй 2.2.3 Зурвас Багш, ангийн суралцагчид болон талбарт бүртгүүлсэн хэрэглэгчидтэй зурвас буюу мессежээр харилцах систем юм. Үүнийг хялбараар гар утасны мессежтэй зүйрлэж болно. Зурвас нь курсын баруун дээд буланд дугтуйны зурагтай харагддаг. Шинэ зурвас ирсэн үед зурвасын тоо харагдах ба уг тоон дээр дарж зурвасыг уншина.
  28. 28. Цахим оюутны гарын авлага http://online.urlakh.edu.mn 28 Зураг 36. Зурвас цэс Ирсэн зурвасыг уншихдаа улаанаар бичсэн хүний нэр дээр дарна: Зураг 37. Ирсэн зурвасыг унших   2.2.4 И‐мэйл буюу цахим шуудан И-мэйл бол цахим сургалтын үед ашиглагддаг харилцааны гол хэрэгслүүдийн нэг юм. И- мэйл хаягтай байж, түүнийгээ өдөр тутам шалгадаг, шаардлагатай хариуг тэр даруй бичдэг байх нь цахим суралцагч бүрд тавигдах зайлшгүй шаардлага гэж хэлж болно. Хэрэв та ухаалаг гар утастай бол бүх и-мэйл хаягаа утсандаа тохируулж, цахим шуудангаа тогтмол үзэж ашиглах нь зүйтэй. Хэлэлцүүлэг, чатаар сургалтын агуулгыг тал талаас хэлэлцдэг бол имэйлээр сургалтын үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбоотой гол мэдээллүүд очдог. Түүнчлэн сургалтын агуулгын товч мэдээлэл, хийх зүйлсийн сануулга очиж болно. Тухайлбал суралцагч цахим
  29. 29. Цахим оюутны гарын авлага http://online.urlakh.edu.mn 29 талбартаа нэвтэрч суралцах үйл ажиллагаанд оролцохгүй байх тохиолдолд багш суралцагчид и-мэйл бичиж сануулна. 2.3 Сорил ба шалгалт өгөх Хичээлийн урьдач сорил, явцын сорил ба шалгалт, төгсгөлийн шалгалт өгөхдөө Шалгалт хэрэгслийг ашиглана. Шалгалтыг хэзээ, хэдэн удаа авах, хэдий хугацаанд нээлттэй байлгах, хэдэн минутад багтааж авах, дүнтэй эсвэл дүнгүй байлгах, нууц үгтэй эсвэл үггүй байлгах эсэх нь багшийн сонголт байна. Суралцах талбар дахь сорилын нэр дээр дарж ороод Шалгалтыг одоо эхлүүлэх товчлуур дээр дарж сорилоо эхэлнэ. Сорил нь тухайн курсын агуулга, зохиомжоос хамаарч олон сонголтот, богино хариултат, тооцоолох, дүйцүүлэх гм янз бүрийн асуултуудаас бүрдэнэ. Нийт хичнээн асуулт байгаа, тэдгээрийн аль нь дэлгэцэн дээр харагдаж буйг Шалгалтын удирдах хэсэг харуулна. Нэг хуудсанд өөрийн бүх хариултуудыг оруулсны дараа Дараагийн товчлуурыг дарна. Сүүлийн асуултад хариулсны дараа Дуусгаад бүгдийг илгээ товчлуурыг дарж өөрийн хариултын үнэн зөв эсэхийг шалгана. Уг хуудасны зүүн багана дахь Нэг хуудсанд бүх асуултуудыг харуулах холбоос дээр дараарай. Зураг 45. Шалгалтын үнэлгээ ба хариу Шалгалтыг эхэлсэн, дууссан цаг, үргэлжилсэн хугацаа, дүн/онооноос гадна Шалгалтын удирдах хэсэгт зөв хариулсан асуултыг ногооноор, буруу бол улаанаар, зарим нь зөв бол шараар будаж харуулна. Түүнчлэн хэрэв багш оруулсан бол асуулт бүрийн зөв хариулт, тайлбар хариуг өгнө. Та өөрийн зөв, буруу хариултуудыг тэмдэглэж авсны дараа хуудасны төгсгөл дэх Тоймыг хаах товчлуурыг дарна. Тухайн курст өгөх бүх сорил, шалгалтыг Суралцах үйл булангийн Шалгалт холбоосоор орж харж болно. Гэвч бүх сорил, шалгалтыг багш талбарт бүгдийг оруулаагүй байж болох юм. 2.4 Даалгавар хийж оруулах
  30. 30. Цахим оюутны гарын авлага http://online.urlakh.edu.mn 30 Курсын талбар дахь даалгаврын нэр дээр дарж, эсвэл Даалгавар хуудасны дээрх жагсаалтаас сонгож ороод даалгаврын заавар, хийж илгээх сүүлийн хугацаа, үнэлгээний талаарх мэдээллийг авна. Мөн даалгаврын файлуудыг татаж авна. Зураг 47. Даалгавар татаж авах, илгээх Зааврын дагуу даалгавраа хийж гүйцэтгээд файлын нэрд өөрийн нэрийг нэмж бичнэ. Даалгавраа талбарт оруулахын тулд Add submission товчлуурыг дарж өөрийн компьютер, эсвэл CD, флаш дискээс файлаа сонгон, Файлыг сервер дүү илгээх товчлуурыг дарна. Үүний дараа Өөрчлөлтийг хадгалах товчлуурыг дарахад таны даалгавар талбарт ноорог байдлаар орсон байна. Санамж: Файлын нэрийг латин үсгээр бичсэн байна. Зураг 48. Даалгавраа ноорог байдлаар оруулсны дараа харагдах хуудас Миний оруулгыг засварла товчийг дарж даалгавраа засварлаж болно. Эсвэл Даалгаврыг хураалгах/оруулах ‐> Үргэлжлүүлэх товч дарж дүгнүүлэхээр илгээнэ. Ингэснээр даалгаврын төлөв Үнэлгээнд оруулсан болж өөрчлөгдөнө. Хэрэв багш танд хариу үнэлгээ,
  31. 31. Цахим оюутны гарын авлага http://online.urlakh.edu.mn 31 дүн, фийдбак өгсөн бол доор нь хариу хэсэгт харагдана. 2.5 Үйл ажиллагааны дуусгаврыг тэмдэглэх Багш курст Үйл ажиллагааны дуусгаврыг тэмдэглэх функцийг идэвхжүүлсэн бол суралцагч хийж дуусгасан болон хийвэл зохих зүйлсээ талбараас харж хийх боломжтой. Дуусгаврыг илтгэх тэмдэглэгээнүүд суралцах үйл ажиллагаа бүрийн ард харагдана: Зураг 49. Суралцах үйл ажиллагааны дуусгаврыг тэмдэглэх Үйл ажиллагааны дуусгаврыг автоматаар тэмдэглэх, эсвэл суралцагч өөрөө тэмдэглэх 2 боломж бий. Суралцах үйл ажиллагаа бүрийн онцлогоос хамаарч багшийн тодорхойлж өгсөн тодорхой нөхцлүүд биелэгдсэн үед дуусгаврыг систем өөрөө автоматаар тэмдэглэнэ. Тухайлбал Унших материалыг нээж үзсэн бол, Даалгаврыг хийж оруулсан, эсвэл багшаар дүгнүүлсэн бол, Хэлэлцүүлэг семинарт хариулт бичсэн, эсвэл шинэ хэлэлцүүлэг эхлүүлсэн бол дууссанаар тэмдэглэхээр тохируулсан байж болно. Түүнчлэн Шалгалт өгөхийн тулд унших материалыг нээж үзсэн байх ёстой гм үйл ажиллагаануудыг хооронд нь холбосон, хугацаа заасан нөхцлүүдийг багш оруулсан байж болно. Үйл ажиллагааны дуусгаврыг илтгэх тэмдэглэгээнүүдийг дараах байдлаар ойлгоно: Дуусгаврыг суралцагч гараар тэмдэглэх үйл ажиллагаа Дуусгаврыг суралцагч гараар тэмдэглэсэн үйл ажиллагаа (Зөвхөн хийж дуусгасан тохиолдолд тэмдэглэхийг зөвлөж байна) Дуусгавар нь автоматаар тэмдэглэгдэх үйл ажиллагаа Дуусгавар нь автоматаар тэмдэглэгдсэн үйл ажиллагаа 2.6 Дүнгээ харах Дүнгээ харахын тулд Хэрэглэгчийн цэсний Миний дүн холбоосоор орно. Курсын талбараас хандаж буй бол Курсын дүн холбоосоор орж тухайн хичээлийн дүнгээ харж болно.
  32. 32. Цахим оюутны гарын авлага http://online.urlakh.edu.mn 32 Зураг 51. Миний дүн Миний дүн холбоосоор ороход дүнгийн Ерөнхий тайлан буюу суралцаж буй бүх курсын үнэлгээ харагдана: Зураг 52. Суралцагчийн дүнгийн ерөнхий тайлан Сонгосон курсын нэр дарж орвол тухайн курсын үнэлгээ дэлгэрэнгүйгээр харагдана:
  33. 33. Цахим оюутны гарын авлага http://online.urlakh.edu.mn 33 Зураг 53. Курсын дүн Гурав. Курсын талбарын чухал булангууд Курсын талбар дахь булангууд нь тус тусын үүрэг зориулалттай. 3.1 Зарлалын самбар буюу Шинэ мэдээ Хичээлийн ерөнхий мэдээлэл хэсэг дэх Ерөнхий мэдээлэл ба зарлалууд сэдэвт хэлэлцүүлэг нь сургалтын зар мэдээллийн өгөгдмөл талбар бөгөөд цаг үеийн зарлал, мэдээллийг багш энд оруулна. Оруулсан зарлал курсын талбарын баруун дээд талд Шинэ мэдээ буланд автоматаар гарч ирдэг. Суралцагч талбарт нэвтрээд хамгийн түрүүнд Зарлалын самбарын мэдээлэлтэй танилцаж байх нь зүйтэй. Шинээр нэмэгдсэн булангийн Саяхны үйл ажиллагааны бүрэн тайлан ‐> Дэлгэрэнгүй үзүүл холбоосоор орж өөрийн сонгосон хугацаанаас хойш шинээр нэмэгдсэн үйл ажиллагаануудыг бүгдийг, эсвэл зөвхөн хэлэлцүүлгүүдийг сонгон харж болно. Зураг 56. Саяхны үйл ажиллагааны бүрэн тайлан харах
  34. 34. Цахим оюутны гарын авлага http://online.urlakh.edu.mn 34     ЗУРГИЙН ЖАГСААЛТ Зураг 1. Цахим сургалтын талбарын нүүр хуудас.........................................................................................10  Зураг 2. Цахим сургалтын талбарт нэвтрэх хуудас......................................................................................11  Зураг 3. Талбарт нэвтэрсний дараах хуудас.....................................................................................................12  Зураг 4. Миний курсууд цэсийн бүтэц...............................................................................................................12  Зураг 5. Миний нүүр хуудас.......................................................................................................................................13  Зураг 6. Хуанлийн хуудас............................................................................................................................................14  Зураг 7. Суралцагч хуанлид үйл явдал оруулах хуудас..............................................................................15  Зураг 8. Хэрэглэгчийн цэс ..........................................................................................................................................15  Зураг 9. Профайлын мэдээлэл засварлах ..........................................................................................................16  Зураг 11. Профайлдаа зураг оруулах....................................................................................................................16  Зураг 12. Профайлын зургийн файл оруулах хэсэг......................................................................................17  Зураг 13. Профайлын зураг оруулсны дараа...................................................................................................17  Зураг 16................................................................................................................................................................................18  Зураг 19. Унших материалыг ил жагсаасан байдал.....................................................................................19  Зураг 20. Унших материалыг хавтас үүсгэж байршуулсан байдал .....................................................19  Зураг 21. Унших материалыг хуудас үүсгэн байршуулсан байдал......................................................19  Зураг 24. Тайлбар толь ................................................................................................................................................20  Зураг 26. Хэлэлцүүлгийн хэлхээ............................................................................................................................. 21  Зураг 27. Хэлэлцүүлгийн талбар ............................................................................................................................21  Зураг 28. Хэлэлцүүлэгт хариулах хуудас............................................................................................................22  Зураг 29. Хэлэлцүүлэгт шинэ сэдэв нэмэх ........................................................................................................23  Зураг 30. Хэлэлцүүлгээс хайх ...................................................................................................................................24  Зураг 32. Хэлэлцүүлэгт өргөтгөсөн хайлт хийх .............................................................................................24  Зураг 33. Чатанд орох ...................................................................................................................................................26  Зураг 34. Чат өрөө...........................................................................................................................................................26  Зураг 35. Өмнөх чатыг харах.....................................................................................................................................27  Зураг 36. Зурвас цэс.......................................................................................................................................................28  Зураг 37. Ирсэн зурвасыг унших ............................................................................................................................28  Зураг 45. Шалгалтын үнэлгээ ба хариу...............................................................................................................29  Зураг 47. Даалгавар татаж авах, илгээх..............................................................................................................30  Зураг 48. Даалгавраа ноорог байдлаар оруулсны дараа харагдах хуудас .......................................30  Зураг 49. Суралцах үйл ажиллагааны дуусгаврыг тэмдэглэх ................................................................31  Зураг 51. Миний дүн......................................................................................................................................................32  Зураг 52. Суралцагчийн дүнгийн ерөнхий тайлан.......................................................................................32  Зураг 53. Курсын дүн ....................................................................................................................................................33  Зураг 54. Зарлалын самбар буюу Шинэ мэдээ булан ......................Error! Bookmark not defined.  Зураг 55. Шинээр нэмэгдсэн зүйлсийн булан...................................Error! Bookmark not defined.  Зураг 56. Саяхны үйл ажиллагааны бүрэн тайлан харах ..........................................................................33 

×