“YOUNG TOURISM PRO”       УЛСЫН ХОЁРДУГААР УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ                                            КОММИСТС...
“ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ МОНГОЛ УЛСЫНл                                     АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ НӨЛӨӨЛӨХ НЬ, ТҮҮН...
н үнээ   нөлөөллөө үзүүлээд эхэллээ. Дэлхийн эдийн засгийн хямрал монгол улсынсаалий   эдийн засагт нөлөөлж, валютын нөөци...
Хэрхэн хямарлыг даван туулах вэ? “Их чулууг бага чулуугаар хөдөлгөх”        /монгол ардын зүйр                            ...
дэлхийн эдийн засгийн хямрал монгол улсын аялал жуулчлалын салбарт нөлөөлөх нь
Upcoming SlideShare
Loading in …5
×

дэлхийн эдийн засгийн хямрал монгол улсын аялал жуулчлалын салбарт нөлөөлөх нь

3,169 views

Published on

v

1 Comment
1 Like
Statistics
Notes
No Downloads
Views
Total views
3,169
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
15
Actions
Shares
0
Downloads
0
Comments
1
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

дэлхийн эдийн засгийн хямрал монгол улсын аялал жуулчлалын салбарт нөлөөлөх нь

  1. 1. “YOUNG TOURISM PRO” УЛСЫН ХОЁРДУГААР УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОММИСТСЭДЭВ: “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ НӨЛӨӨЛӨХ НЬ, ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМУУД”БОЛОВСРУУЛСАН.:..........................................................Б. УУГАНЦЭЦЭГ / ИЗИС, ЧИНГЭС-ТУР АЖС 2-Р КУРСЫН ОЮУТАН, / УЛААНБААТАР ХОТ 2009 ОН
  2. 2. “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ МОНГОЛ УЛСЫНл АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ НӨЛӨӨЛӨХ НЬ, ТҮҮНИЙГжуулчла ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМУУД”аялал “Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино” /монгол ардын зүйр цэцэн үгнээс...../лал ба Олон улсын хамтын ажиллагааны хамгийн ирээдүйтэй чиглэл болГлобалч аялал жуулчлалын салбар бөгөөд энэ нь соёлын харилцан нэвтрэлцэх, баяжих хийгээд нийлэгжих үйл явдлын бодит орчин мөн. Дэлхийн олон нийт өөр хоорондоо соёлоороо ялгарч, бас соёлоороо ойртон нягтарч, хамтран ажиллах болсон өнөө үед аялал жуулчлал нэг ёсондоо соёлын идэвхтэй зуучийн үүрэг гүйцэтгэх болжээ. Нөгөөтэйгүүр аялал жуулчлал нь “утаагүй үйлдвэрлэл”, “үл үзэгдэх экспорт” гэдэг сонгодог утгаараа дэлхий дахинд эрчимтэй хөгжиж байгаа юм. Дэлхийн хэмжээнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт 205 сая хүн ажилаж байгаа нь арван ажлын байр тутмын нэг нь энэ салбарт оногдож байна гэсэн үг юм. Хэрвээ Дэлхийн аялал жуулчлалын салбарыг нэг том бялуу гэж үзэх юм бол энэ бялуунаас хэрхэн ахиухан хэрчим хүртэх вэ? гэсэн улсууд өөрсдийн бодлого, төлөвлөгөөгөө боловсруулан өрсөлдөх болжээ. Одоогоор энэ бялуунаас хамгийн их хувь хүртэж байгаа орнууд бол АНУ, Герман, Астри, Дани, Франц, Голланд, Англи, Швед, Швецарь, Итали, Канад, Норвег, Австрали, Япон эхний хэдэд орж байгаа бөгөөд эдгээр улсууд өөрсдөө ч гадагшаа их жуулчид явуулдагтайгаа адил дотоододоо ч их жуулчин хүлээн авдаг учраас бялуунаас хүртэх хувь их байгаа. Тэгвэл бид энэ бялуунаас хэрхэн ахиухан хүртэх боломж байна, бид юу хийх хэрэгтэй байна вэ? Бид хямралыг тойрохгүй дайраад л өнгөрнө гэхдээ хэрхэн амжилттай даван туулах вэ? Эдгээр асуудал бидний өмнө тулгарсаар ирсэн, харин одоо хүчээ авч байх шиг. Монголд үндсэндээ 60 хүрэхгүй жилийн өмнө “Жуулчин” хэмээх байгууллага байгуулагдсанаар аялал жуулчлалын салбарын эх суурь тавигдсан бөгөөд хуучин социалист нийгмийн үеийн “аялал жуулчлал” найрамдалт харилцаатай орнуудын зочид, цөөхөн тооны барууны аялагчдаас бүрддэг байсан. Харин эдийн засгийн либералчлалын дараагаар аялал жуулчлал жинхэнэ утгаар тулгаа түшиж, хөлд орсон хэдий ч хараахан “насанд хүрээгүй” байна. Аялал жуулчлал гэхээр л тэнгэрээс бөөн мөнгө буугаад ирэх юм шиг манайхан санах юм. Тийм бодлоор ч ажилдаа хандах нь яг л “Бяруу болоогүй байж бухын баасаар баахтай” адил санагдна. Хангалттай хэмжээнд ажиллахад аялал жуулчлалын салбарын ажиллагсад хийгээд залуу боловсон хүчнүүдэд хийх ажил олон байна. Шилжилтийн насан дээрээ явж буй хүүхдүүдэд олон асуудал тулгардаг шиг өнөөгийн аялал жуулчлалын салбарт дэлхийн эдийн засгийн хямрал
  3. 3. н үнээ нөлөөллөө үзүүлээд эхэллээ. Дэлхийн эдийн засгийн хямрал монгол улсынсаалий эдийн засагт нөлөөлж, валютын нөөцийн хомсдлыг үүсгээд байгаа. Гэтэл аялал жуулчлалалын салбар нь валютын дотогшлох урсгалын багагүй хэсгийгал-жуулчлАялал бий болгодог бөгөөд зөвхөн гадны жуулчдын мөнгийг саах төдийгүй эх орноо сурталчлах, өөрсдөө бүх мөнгийг халааслаад байх бус, дэлгүүр үйлчилгээ, барилга, үзвэр үйлчилгээнд ч хөрөнгө шингээж, морь тэмээгээ унуулж байгаа малчидад, гар урлал жижиг дунд үйлдвэрлэл гээд нэлээд олон салбарт хөрөнгө оруулалт хийж байдаг. Ерөнхийдөө дэлхийн жишгээр аялал жуулчлалаас 40 орчим төрлийн татвар авч төсөв нь тэжээгддэг байх юм. Гэтэл энэ салбарын бүтээгдэхүүн нь анхдагч бус тансаг хэрэглээг хангах учраас эдийн засгийн хямарлын үед хэрэглэгчид зардлаа багасгаж, төсвөө хумих бодлого баримталж байгаа учраас жуулчидын тоо багасах, аялалдаа зориулах мөнгөний хэмжээгээ багасах, зохион байгуулалттай аялалаас үүргэвчтэй аялалыг илүүд үзэх гэх мэт аялал жуулчлалын салбар хийгээд байгууллагуудад сөргөөр нөлөөлөх нь ажиглагдаж байна. Эдийн засгийн хямарлын нөлөөлийг эерэг, сөрөг байр сууринаас авч үзвэл: Эерэг: • Урсгал зардлуудыг багасгах бололцоог олгож байна. Тээврийн хэрэгслийн үнэ хямдарсан хийгээд түлшгүйгээр явах шинэ тээврийн хэрэгслүүд бүтээгдэж , шатхуун түлшний үнэ хямдрах болон эрчим хүчний бусад шинэ эх үүсвэрүүд бий болгож байна нь аялалын зардлыг бууруулж өгч байна • Бараа материал, түүхий эдийн үнэ хямдарч байгаа нь бааз сууриа өргөтгөх бололцоог олгож байна. Барилгын материалын үнэ хямдарч , тавилга, цахилгаан барааны үнэ буурч байна,... • Томоохон зочид буудалд буух жуулчидын тоо багасч байхад, жижиг буудлын орлого өсч байгаа гэсэн мэдээлэлээс үзэхэд гагцхүү үйлчилгээгээ сайжруулахад манай зочлох салбарт ашигтай тусч байна,...... Сөрөг • Жуулчидын тоо багасах: Эдийн засгийн чадавхи багасахын хэрээр хэрэглэгч хэрэглээндээ таналт хийж, тансаг хэрэглээгээ багасгаж байна. • Төсөвт хумилт хийгдэж байгаа нь:. Аялалдаа зарцуулах мөнгөний хэмжээгээ багасгах, зохион байгуулалттай аялалаас үүргэвчтэй, бие даасан аялалыг илүүд үзэх, эндээс аялал жуулчлалаас орж ирэх орлого байгасах. • Зохион байгууллалтгүй аялалын нөлөөгөөр аялал жуулчлалын үндсэн нөөц болох байгал орчны талхлалт хийгээд жуулчлалын аюулгүй байдал өсөх,.. гэх мэт нөлөөлийг 2 талын байр сууринаас авч үзвэл бид давуу тал дээрээ тулгуурлан сөрөг талаа эрсдэлгүй даван туулах арга замыг боловсруулж болно.
  4. 4. Хэрхэн хямарлыг даван туулах вэ? “Их чулууг бага чулуугаар хөдөлгөх” /монгол ардын зүйр цэцэн үгнээс...../ а • Үйл ажиллагаагаа өргөжүүлэх. Жуулчны салбарынхан өөрсдөө нэг ньхамтда лдАсууда хэдэн жуулчин аваад тус бүр нэг жолооч, нэг хөтөч, машин гаргаж давхилдаж байхаар сүлжээ хэлбэрийн үйлчилгээгээ нэгтгэж ажиллавал компаниудад өөрсдөд нь ажлаа цэгцлэх, ашгаа арвижуулах, цаашилбал ашгаараа илүү сайн бүтээгдэхүүн бодож олж, үйлчилгээгээ ч тав тухтай болгоход хэрэгтэй. Энэ нь нөгөө талаасаа монголын аялал жуулчлалын үндсэн нөөц байгалиа талхлахгүй, зөв зүйтэй ашиглах бололцоог өсөгнө. • Өрсөдөх чадвараа дээшлүүлэх. Эдийн засгийн хямралын эерэг нөлөө нь хэрэглэгч зардлаа багасгахын тулд хямд үнэтэй бүтээгдэхүүн үйлчилгээг сонгож байна. Тиймээс жижиг буудал, баазуудынхаа тав тухыг хангаж чадвал энэ нь бидэнд эерэг боломжийг бий болгож байна. • Бүс нутгийн бодлого хэрэгжүүлэх. Олон улсын маршрут бий болгох, дайран өнгөрөх олон улсын аялалын маршрут бий болгох. • Саалиа бэлдэхээр саваа бэлдэх. Ирээдүйд чиглэсэн бодлого юм. Өнөөгийн сул талуудаа түүхий эд, бараа материал хямд байгаа үед шинэчлэн сайжруулж, ирээдүйн том өрсөлдөөнд байр сууриа бэлтгэх. Жишээ нь: Манай зовлон болоод байгаа дэд бүтцийн асуудлаа нэн тэргүүнд шийдвэрлэж чадвал зам дагаад хөгжил, хөгжлийг дагаад эдийн засгийн асуудлаа ч шийдвэрлэх боломжтой. Хэрэглэгчид аялалын 10 хоногийн сэтгэл ханамжийг авч чадлаа гэхэд дэржигнүүртэй замаар буцаад явахад буурах нь дамжиггүй. Аялал жуулчлалын нөөц түүх дурсгалын үзмэрүүдээ сэргээн засварлах, шинээр бүтээх. • Дотоод нөөц бололцоогоо дахин харах. Монгол улс 2 их гүрний дунд оршиж байгаа учраас хил орчмын аялалыг явуулах боломжтой. • Хүний нөөцийн асуудлаа шийдвэрлэх. Хэн дуртай нь хэсэг жуулчид аваад явах, Аливаа зүйл өөрөө эерэг сөрөг талтай байдаг бөгөөд магадгүй амжилтанд хүрэх нэг зөв зам, бусад нь буруу байх ч амжилтанд хүрсэн хүн шууд зөв замаар явсан нь байддагүй. Монголын аялал жуулчлалын салбарыхан бидэн санах сэдэх, хийх ажил зөндөө, хоёрыг бодож нэгийг нь ч гэсэн хийцгээе залуусаа. Бид л эх орноо элгэндээ тэвэрч нуруундаа үүрнэ. ----------------------------oOo----------------------------

×