Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Sem9

2,583 views

Published on

Published in: Technology, Design
  • Be the first to comment

  • Be the first to like this

Sem9

  1. 1. Семинар 9 Үйл ажиллагааны тодорхойлолт Байгууллагын цалингийн системийн үйл ажиллагаа Байгууллагын ажиллагсдын цалинг тогтоохоос эхлээд сарын цалин олгох хүртэл ямар ажлуудыг хэн хариуцаж хийдэг ба хийсэн ажлын үр дүнд хэн хэн ямар мэдээллээр хангагдаж байдгийг дараах үйл ажиллагааны дарааллыг харуулсан диаграмаар дүрслэв. Тушаалын Тушаал мэдээлэл Тушаал гаргаж Цалингийн Цалингийн Цалин бодох Цалин олгох батлуулах фонд батлах Цалингийн цэс, мөнгө Цалингийн цэс цэс Хүний нөөцийн Санхүүгийн Нябо Нярав Ажлын менежер албаны дарга Тушаалын гүйцэтгэлийн Цалингийн мэдээлэл нэгтгэл цэс, цалин Ажлын Ажлын Ажлын гүйцэтгэлийн гүйцэтгэлийг гүйцэтгэлийг нэгтгэл баталгаажуулах хянах Ажиллагсад Нэгжийн дарга Хүний нөөцийн менежер Үйл ажиллагааны онцлог Тушаал гаргаж батлуулах Тодорхой албан тушаалд ажиллагсдыг томилж ажиллуулах шийдвэр ийг хүний нөөцийн менежер тушаал гаргаж байгууллагын даргаар баталгаажуулдаг. Тушаалын эх хувилбар болон томилогдсон тухай мэдээлэл нь хүний нөөц хариуцсан менежер дээр хадгалагдаж байдаг ба тус ажилтан нь томилгооны мэдээллийг холбогдох нэгжүүдэд хүргүүлж танилцуулдаг. Албан тушаалд томилсон тушаалд ямар хүн, байгууллагын ямар нэгжид ямар албан тушаал дээр ямар үндсэн цалинтай хэзээнээс эхлэж томилогдон ажиллах зэргийг заасан байдаг.Тушааалын загварыг доор үзүүлэв (эсвэл тусдаа хавсралтаар байгаа бол хуудас .., хавсралт ... үзүүлэв).
  2. 2. Албан тушаалд томилох тушаал ........... оны .... сарын ..... өдөр Дугаар ...... ..................овогтой ....................... –г ............................... алба/ хэлтэст ................................. албан тушаалд ..... он, сар, өдөр...... –с эхлэн ............................... сарын үндсэн цалинтай ажиллуулахаар томилсугай. Гүйцэтгэх захирал .................. гарын үсэг....................... /.................. овог нэр............... / Байгууллагын тамга Цалингийн фондыг батлах Ажиллагсдын албан тушаалд томилогдсон мэдээлэл санхүүгийн албанд ирдэг ба санхүүгийн албаны дарга ажиллагсдад тогтоосон үндсэн цалинг байгууллагын цалингийн фондод оруулж, ажиллагсад болон тэдгээрийн цалингийн тухай мэдээллийг нягтлан бодогчид өгч танилцуулдаг. Нябо нь өөрийн хөтөлдөг цалингийн бүртгэлдээ авч цалин бодох ажлын бэлтгэлийг хангадаг. Ажлын гүйцэтгэлийг хянах, баталгаажуулах Ажиллагсдын ирц ба сарын ажлын гүйцэтгэлийг байгууллагын нэгжийн дарга нар хянаж нэгтгэн сарын эцэст хүний нөөц хариуцсан менежерт өгч баталгаажуулдаг. Алба, хэлтсийн дарга нар өөрийн ажиллагсдын ажилласан, өвчтэй байсан, чөлөө авсан буюу тасалсан хоногуудыг бүртгэхээс гадна ажиллагсдынхаа гүйцэтгэсэн ажлыг 0-с 5 хүртэлх оноогоор дүгнэж өгдөг. Ажлын гүйцэтгэлийн нэгтгэлийн загварыг доорх хүснэгтээр үзүүлэв.
  3. 3. ........... он ......... сар .......... өдөр ........... алба/хэлтэс ....................... Ажиллагсдын .......... сарын ажлын гүйцэтгэлийн нэгтгэл Сард Ажиллагсдын Ажиллагсдын Өвчтэй байсан Чөлөөтэй / Сард хийсэн ажилласан ...... код овог нэр хоног тасалсан хоног ажлын үнэлгээ хоног Нэгтгэл гаргасан ...........алба/ хэлтсийн дарга ............... .......гарын үсэг............../................овог нэр..................../ Нэгтгэлийг хянасан хүний нөөцийн менежер .......гарын үсэг............../...................овог нэр............................../ Цалин бодох, олгох (Монгол улсын татварын хууль, нийгмийн даатгал ба эрүүл мэндийн даатгалын хууль, байгууллагын цалин бодох, урамшуулал олгох, торгууль, алданги цалингаас шимтгэж авах зэрэг дүрэм, журмыг үгээр, томъёогоор, лавлахуудаар үзүүлж тайлбарлаж бичих) Ажилчдын цалинг бодож боловсруулах нябо нь цалингийн цэсийг гаргаж санхүүгийн албаны даргаар хянуулдаг бөгөөд санхүүгийн албаны дарга гүйцэтгэх захиралд танилцуулж баталгаажуулсны дараа цалинд тавих мөнгөө харилцагч банкнаас татан авдаг. Цалингийн цэсийн нэг хувь болон цалин тавих мөнгө нь нябогоор дамжиж цалин олгох ажлыг хариуцсан няравт очдог. Нярав нь ажиллагсдад цалингийн цэсийг танилцуулж цалингий нь олгодог ба ажиллагсад нь цалингаа авсан гэсэн тэмдэглэлийг гарын үсгээ зурж баталгаажуулдаг. Цалингийн цэсийн загварыг хавсралт ... хуудас .. –р үзүүлэв.

×