Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

мөлхөгчид

5,250 views

Published on

  • Dating for everyone is here: ♥♥♥ http://bit.ly/2F7hN3u ♥♥♥
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here
  • Sex in your area is here: ♥♥♥ http://bit.ly/2F7hN3u ♥♥♥
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here

мөлхөгчид

  1. 1. Флоридагийн улаан хэвлийт яст мэлхий (Pseudemys nelsoni) нь Күүтэр яст мэлхийний нэг зүйл юм.Флорида болон өмнөд Жоржиад тархсан. Флоридагийн улаан хэвлийт нь өвсөн тэжээлтэн бөгөөд бараг бүх төрлийн усанд амьдардаг. Хаврын орооныхоо үед олноороо цугларах бөгөөд заримдаа давсархаг усанд тааралдана. Жилийн турш идэвхтэй амьдралтай байдаг тус яст мэлхий нь өдрийн ихэнх цагийг модон дээр наранд биеэ ээж өнгөрөөнө. Заримдаа өндгөө аллигаторуудын үүрний овоолсон шороонд орхих нь бий.Наранд биеэ ээж буй эмэгчин.Флоридагийн улаан хэвлийт нь Хойгийн күүтэр (Pseudemys floridana)­тэй тун ойрын холбоотой бөгөөд модон дээр хамтдаа байх нь элбэг. Флоридагийн улаан хэвлийтийг өвөрмөц улаан өнгөтэй хэвлийн бамбай буюу пластрон, дээд хушуун дээр нь байх шүд мэт 2 хурц зүйлээр нь бусад яст мэлхийнээс ялгаж болно.Флоридагийн улаан хэвлийтийг хүнсэнд хэрэглэх, мөн гэрт тэжээдэг тул олноор экспортлогддог, үүний 50% орчмыг байгалиас барьж, үлдэх 50%­г яст мэлхийн фермд үржүүлдэг байна.АНУ­ын экспортын статистикууд бараг бүгд күүтэр яст мэлхий буюу Pseudemys гэсэн нэрээр гардаг бөгөөд зүйлээр нь нарийвчилж гаргадаггүй. Үүнээс үзвэл жилд хэдэн сая яст мэлхий экспортлогддогоос ихэнх нь фермд үржүүлсэн байдаг аж[1].
  2. 2. Бразилын аврага яст мэлхий, ойн яст мэлхий, Өмнөд Америкийн яст мэлхий, Өмнөд Америкийн шар хөлт яст мэлхий буюу Шар хөлт яст мэлхий (Geochelone denticulata) гэдэг нь нэгэн зүйл яст мэлхий юм.Боливи, Бразил, Колумб, Эквадор, Францын Гвиана, Гайана, Перу, Суринам, Тринидад ба Тобаго, Венесуэлийн нутагт тааралддаг.
  3. 3. Хаан наж могой (Ophiophagus hannah) нь дэлхийн хамгийн урт хорт могой бөгөөд 5.6 м хүртэлх урттай байдаг[1]. Энэхүү зүйл нь Зүүн Өмнөд Ази, Энэтхэгийн хэсгээр өргөн тархсан бөгөөд гол төлөв ой модтой нутагт амьдарна. Хаан наж могой нь наж могойтон овогт багтах боловч наж могой биш, өөрөө тусдаа зүйл юм. Бусад наж могойноос шилэн дээрх толбоороо ялгагдана. Бусад наж могойноос биеэр том хаан наж могойн шилэн дээр нүд мэт толбо бус, харин "^" хэлбэртэй толбо байдаг. Хаан наж могойн зүйлийн латин нэршил болох Ophiophagus нь "могой идэгч" гэсэн утгатай бөгөөд энэ нь түүний питон зэрэг бусад могойгоор хооллодог байдлаас үүдэлтэй юм. Хаан наж могойн хор нь нейротоксин (тархинд нөлөөлөх хор) бөгөөд ганц хазалтаар хүнийг алахад хангалттай болно[2]. Хаан наж могойд хатгуулсан хүмүүсийн нас баралтын хувь 75%­иас дээш байдаг[2]   [4]    [3]   .[засварлах] Зургийн цомог • Сент­Луйсын амьтны хүрээлэнд •
  4. 4. • •Өмнөд Энэтхэгийн хаан наж могой •Өмнөд Энэтхэгийн Агумбэ дахь зэрлэг хаан наж могой
  5. 5. Говийн махир хуруут гүрвэл (Cyrtopodion elongatus) нь нэгэн зүйлийн геккон гүрвэл юм. • Lat: Cyrtopodion elongatus  • Eng: Gobi naked­toed gecko, yangihissar gecko  • Rus: Гобийский геккон 
  6. 6. Агуулга[нуух] •     1 Тарха ц  •     2 Дүрсл эл  •   3 Өнгө    •   4 Нас   ба  хүйсни й  ялгаа  •     5 Амьдр ах  орчин [засварлах] ТархацМонгол, Хятадад тархсан.Монголд  •   Говь­Алтай  аймаг  • Ногоон довонгийн ус.  •   Баянхонгор   аймаг  • Шар хулсны баянбүрд  • Хатан суудалын булаг  • Ногоон цав  • Ингэн хөөвөрийн хоолой  • Цуглабарын нуруу  • Цувраа хар  • Хуцын хар уул  •   Өмнөговь   аймаг 
  7. 7. •   Хэрмэн цав    • Наран булаг  • Хайч уул [засварлах] ДүрслэлБиеийн нийт урт 130 мм­ээс хэтрэхгүй жижиг гүрвэл. Их биеийн урт 58 мм, сүүл нь 75 мм­ээс уртгүй, их биеийн уртыг сүүлний уртад харьцуулсан харьцаа 0,7­0,8. Толгой дээрх хайрс нь жижиг мөхлөгөн, нуруун дээрээ гурвалжин хайрстай, тэдгээр нь зөв эгнээ үүсгэдэггүй. Сүүл нь дээд талаараа трапец хэлбэрийн цагираглаж байрласан хайрсаар, доод талдаа нэг эгнээ том хайрсаар хучигдсан байна. Бусад нарийн хуруут гекконуудаас ялгагдах онцлог нь хамрын хос хайрс нь сартгар. • •[засварлах] ӨнгөБие нь саарал эсвэл цайвар бор өнгөтэй, шилнээс ууц хүртэл 5­6, сүүлэн дээрээ 7­10 бор юмуу хүрэн хөндлөн судалтай. Хэвлий, сүүлний доод гадаргуу цагаан.[засварлах] Нас ба хүйсний ялгааЗалуу гүрвэлүүдийн хөндлөн судлууд нь тод, сүүлний үзүүр хэсэг цагаан. Эр гүрвэл 4­7 ширхэг сүвтэй тэдгээр нь төгсгөлийн сүвний дээд талд өнцөг үүсгэсэн байдаг. Эм гүрвэлд эдгээр сүв байхгүй.
  8. 8. • Эр (1.0) • Эм (0.1) • Залуу (0.0.1)[засварлах] Амьдрах орчинУулын бэлээр хад асганы ан цав, завсар, хөндий бүхий 3­4 м урттай, 2­3 м өндөртэй талбайд ихэвчлэн хосоороо (1:1), цөөн тохиолдолд 1:2 (1:1+1 субадульт) амьдарна. •

×