дэлхийн дотоод бүтэц

8,000 views

Published on

4 Comments
4 Likes
Statistics
Notes
No Downloads
Views
Total views
8,000
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
3,817
Actions
Shares
0
Downloads
0
Comments
4
Likes
4
Embeds 0
No embeds

No notes for slide

дэлхийн дотоод бүтэц

1. 1. Дэлхийн дотоод бүтэц
“Чулуун мандал”II улирлын бүлэг сэдэв

2. 2. Дэлхийн дотоод бүтцийг яаж мэдсэн бол .......
Дэлхийн дотоод бүцийг олон аргаар судлан тогтоосон байдаг бөгөөд хамгийн үр дүнтэй нь газар чичирхийллийн (сейсмийн) долгионы арга юм.
Газар чичирхийллийн долгион нь дагуу ба хөндлөн гэсэн үндсэн 2 төрөл байна.Эдгээрийн дотоодод тархах хурд янз бүр.

3. 3. Дэлхийн дотоодод тархах хурд яагаад янз бүр байна вэ?
Учир нь дэлхийн дотоод хэсгийг бүрэлдүүлж буй бодисуудын нягт,шинж чанар өөр өөр байдагтай холбоотой юм. Долгионы хурд тодорхой гүнд хүрээд өөрчлөгдөн хатуу,уян налархай болон шингэн бодисын хил зааагийг тодорхойлж байдаг.Энэ бүхэнд үндэслэн дэлхийн дотоод бодисууд үелэг байдалтай хэд хэдэн бүрхүүл үүсгэдэг болохыг тогтоожээ.

4. 4. Дэлхийн дотоод бүтэц үндсэн гурван хэсгээс бүтдэг.
Газрын давхарга
Манти
Цөм

5. 5. I. Газрын давхарга
Дэлхийн хамгийн гадна талд орших хатуу бүрхүүл бөгөөд чулуун мандлын дээд хэсэг юм.
Газрын давхарга нь дэлхийн бусад бүрхүүлээс харьцангуй нимгэн,нягт багатай,хатуу чулуулгуудаас тогтоно.
Газрын давхаргыг дотор нь:
Эх газрын давхарга
Далайн давхарга гэж ангилна.

6. 6. Эх газрын давхарга
Эх газрын давхарга нь эх газар түүний хаяа нутгаар оршино.Зузаан нь дунджаар 35-45 км,уулархаг оронд 70 км ч хүрнэ.Энэ давхаргын нягт маш бага бөгөөд чулуулгийн 3 үелэлээс тогтоно.Үүнд:
Тунамал чулуулгийн үелэл 15-20 км
Боржин чулуулгийн үелэл 40 км
Хүрмэн чулуулгийн үелэл 15-35 км орчим зузуун байдаг

7. 7. Далайн давхарга
Далайн давхарга нь газрын давхаргын 65%-ийг эзлэх ба далайн усан доор оршино.Энэ нь эх газрын давхаргаас нимгэн,дунджаар 5-12 км зузаан,нягт нь эх газрын давхаргаас 10% илүү байдаг.Далайн давхарга нь :
Тунамал чулуулгийн үелэл
Хүрмэн чулуулгийн үелэлээс тогтоно.

8. 8. II. Манти
Мантийн бүрхүүл газрын давхаргаас дотогш үргэлжлэх ба 2900 орчим км зузаан,дэлхийн эзэлхүүний 4/5-ийг эзэлнэ.Матийн бүрхүүлд чичирхийллийн долгионы хурд 8-14 км/сек хүртэл өснө.Физик шинжээс хамаарч дотор нь:
Дээд манти нь 900 км тархсан ба түүний хүрээнд 70-700 км-ийн хооронд сийрэгжсэн,бага нягттай,уян налархай шинжтэй бас нэгэн үелэл ялгарна.Үүнийг астеносфер гэнэ.
Доод манти нь 900-2900 км-ийн гүнд байрлах ба талсжсан чулуулгаас тогтоно.

9. 9. III. Цөм
Цөм нь дэлхийн төв хэсгийн үелэл бөгөөд дэлхийн нийт эзэлхүүний хагас хувийг эзэлнэ,3460 км орчим зузаан.Энд нягт,даралт,температур нь хамгийн их байдаг.+5000°с халуун ба цөм манти 2-ын хиллэх зааг дээр дагуу долгионы хурд
14-8 км/сек хүртэл эрс буурдаг.Сейсмийн судалгаанаас үзэхэд цөм нь 2 ялгаа бүхий үелэлээс тотож байна.Үүнд:
Гадаад цөм нь шингэн төлөвд оршино.
Дотоод цөм нь хатуу бодисоос тогтоно.Дагуу долгионы хурд огцом нэмэгдэж 11 км/сек хүрдэг.

10. 10. Гэрийн даалгаварт
Дэлхийн дотоод бүтцээр зураглал зохио.
Далайн давхарга,эх газрын давхаргаас юугаараа ялгаатай вэ?