SlideShare a Scribd company logo
1 of 4
Эрдэс бордоо
Азот нь ЭШ-ийн ургалт, ногоон масс болон үрийн бүтцийн нэг үндсэн элемент
учраас ургалтын бүх үе шатанд шаардагддаг. Бүх төрлийн азотын бордоог хэрэглэж
болно. Гэхдээ ургалтын нийт хугацаанд нитрат хэлбэрийн азотыг шингээхдээ арай
илүү байдаг бол өсөлт хөгжилтийн эхний үе шатуудад шивтэр ч бас шингэц сайтайд
тооцогддог.
Ургалтын хугацаанд бордох нийт нормыг ихэвчлэн 140-200 кг/га үйлчлэх бодисоор
тооцно. Хэт их хэмжээгээр бордвол иш навчны хөгжил түргэсч, харин үрийн хөгжил
саардаг. Ялангуяа бууцаар бордсон талбайд бол эрдэс бордоог харьцангуй бага
нормоор хэрэглэвэл зохино.
Мөн талбайн ШТБ-ын балансыг тооцохдоо, ургамал ургалтынхаа эхний үед
үрнээсээ азотоор тэжээгддэгийг мартаж болохгүй. Азотын бордоог эхлээд үрлэгээний
өмнө буюу хойно, дараа нь ургамлын өндөр өвдгөнд хүрэхүйц хэмжээнд хүрэх (6-8
навчтай) үед бордохоор хоёр хуваарилна.
Үрлэгээний өмнө шохойт азотыг хэрэглэх нь тохиромжтой. Баруун Европын зарим
фермерүүд үрлэгээнээс 14 хоногийн өмнө шохойт азотоор их хэмжээгээр бордож,
азотын нийт хэрэгцээг ажлын нэг явалтаар нэгмөсөн хангах нь ч цөөнгүй. Бордсоныхоо
дараа талбайгаа борнойдсоноор бордоог хөрсний гүнд шигтгэж өгөхөөс гадна хог
ургамалтай тэмцэх ажлыг хавсруулан хийдэг.
Гэхдээ манай орны хөрсөнд эрдэс бордооны шингэц тааруу учраас энэ арга
тохиромжгүй. Тиймээс азотын бордоог дээр дурдсаны дагуу хоёр хуваарилсан нь илүү
үр дүнтэй. Хэрэв үрлэгээний өмнө бордож чадаагүй бол ургамлыг хөрснөөс дөнгөж
цухуйх үед шивтрийн шүү цацаж бас болно. Үүнийг мөн ЭШ-ийн мөр хоорондуур
цацаж өгөх нь үр дүнтэй.
Чийг ихтэй үед азотын бордоогоор бордох нь үр дүн муутайгаас гадна навчны өвчин
тэсвэрлэх чадварыг бууруулдаг учраас бороогүй, хуурай үеэр бордох нь ашигтай.
Залуу ургамалд азот дутагдахад ургамал нилдээ цайвар ногоон өнгөтэй болж,
давжаарч, иш нь нарийсна. Харин ургалтын дунд ба төгсгөл үеүдэд бол навчин дээр Ү
хэлбэрийн шар толбо ажиглагддаг.
Фосфор нь ЭШ-ийн эсийн бөөмийн бүтцийн нэг чухал элемент учир ургамлын бүх
эд эрхтнүүдэд агуулагддаг. Фосфорын бордоог эхний удаа тариалалтын үеэр хөрсөнд
хийж өгнө. Энэ нь нялх ургамлын хүйтнийг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлж, өсөлт
хөгжилтийг, ялангуяа залааны ургалтыг түргэсгэх ач холбогдолтой. Хэрэв фосфор
дутагдвал иш, навчны өсөлт хэт ихэсч, залааны боловсролт, цэцэглэлт удаашрах учир
ургацын хэмжээ буурна.
Сүүлийн үеийн үрлэгч машинууд үрлэх ба бордох үйлдлүүдийг нэг явалтаар
хавсарган хийх боломжтой. Фосфатын хуурай (хатуу, үрлэн г.м.) бордоог үр суулгасан
мөрөөс 5 см зайд, үр суулгасан гүнээс 5 см доош хийвэл зохино.
Үүнд дан фосфатын буюу эсвэл азот-фосфатын нийлмэл бордоог хэрэглэж болно.
Азот-фосфор-калийн гурвалсан нийлмэл бордоо, эсвэл фосфор-калийн бордох нь
өсөлтийг сааруулдаг гэмтэй учир тохиромжгүй. Дараа нь гол хатгалтын буюу
цэцэглэлтийн үед фосфорын хүчлээр мөр хоорондуур бордох нь үрийн боловсролтыг
сайжруулдаг.
Фосфорын бордооны нийт нормыг хүснэгт 1-д өгөгдсөн, ШТБ-ын хөрснөөс
алдагдах хэмжээг 1,5-аар үржүүлж олно. Ихэвчлэн 110-190 кг/га үйлчлэх бодисоор
тооцдог. Хэрэв бууцаар бордвол 100 цн бууцанд ойролцоогоор 25 кг фосфорын бордоо
агуулагдахаар тооцож эрдэс бордооны тунг бууруулна. Жишээ нь фосфорын бордооны
нормыг нийт 150 кг/га үйлчлэх бодисоор тооцсон байхад 200 цн/га бууцаар талбайг
бордвол 50 кг/га фосфор хөрсөнд шингэнэ гэж үзээд үлдэх 100 кг/га фосфорын
хэрэгцээг эрдэс бордоогоор хангана.
Фосфор дутагдсан үед навч хөх ягаан өнгөтэй, харин үзүүрүүд нь хатаж, хар хүрэн
өнгөтэй болно. Энэ нь ялангуяа залуу ургамлуудад түгээмэл ажиглагдана. Залаа
боловсорч үр бүрэлдэх үед фосфор дутагдвал залааны хэлбэр алдагдаж, мурийхийн
зэрэгцээ үрийн боловсролт саарах буюу жигд бус болно.
Техникийн хүчин чадал сайтай фермерүүд ЭШ тариалах талбайг тариалалтын өмнөх
намар фосфор ба калийн нийлмэл бордоогоор бордвол зохино. Энэ нь өмнөх ургацаар
хөрснөөс алдагдсан шим тэжээлийн бодисыг нөхөн сэргээж, хөрсний химийн орчныг
тогтворжуулах үүрэгтэй, ирэх хаврын тариалалтын нэг чухал бэлтгэл ажил юм.
Кали нь ургамлын бодисын солилцоог идэвхжүүлэх үүрэгтэй. Бодисын солилцоо
идэвхижсэнээр ургамлын эсүүдийн ус ба шим тэжээийн бодис нэмэгдүүлэх чадвар
нэмэгдэж, эсийн хуваагдал түргэсч, нийт ургамлын өсөлт сайжирна.
Мөн кали нь ЭШ-ийн ишийн бат бөх чанарыг сайжруулж, салхи шуурганд хугарч
гэмтэх буюу өвчинд нэрвэгдэх аюулаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Хүснэгт
1-д үзүүлснээр 500 цн/га ургац авахад хөрснөөс 200 кг/га орчим кали алдагдана.
Тиймээс калийн агууламж сайтай хөрсөнд бол 200 кг/га, тааруухан хөрсөнд бол 300
кг/га үйлчлэх бодисоор тооцож калийн бордооны нормыг тогтоодог.
Хэрэв талбайг 200 цн/га бууцаар бордвол ойролцоогоор 120 орчим кали хөрсөнд
шингэнэ гэж үзээд үлдэх 80-180 кг/га калийн хэрэгцээг эрдэс бордоогоор нөхөж өгнө.
ЭШ-ийн хувьд хлорт калийг өсөлт хөгжилт эрчимтэй явагдах үед буюу гол хатгалт,
цэцэглэлтийн үеэр хэрэглэх нь зүйтэй. Кали дутагдсан үед навч захаараа шарлах буюу
хүрэнтэнэ. Залаа нарийсч, үзүүр лүүгээ шовхрох бөгөөд үзүүрийнх нь үрүүд бүрэн
боловсорч чаддаггүй.
Магнийн бордоо ерөнхийдөө харьцангуй бага хэмжээгээр, харин элсэрхэг хөрсөнд
арай ахиу шаардагдана. Хөрсний ШТБ-ын агууламжаас хамааран 30-100 кг/га үйлчлэх
бодисоор тооцвол зохино. Магнийн агууламж сайтай хөрсөнд бол жил болгон бордох
шаардлагагүй, агууламжийн хэмжээнээс шалтгаалж жил өнжих буюу 2-3 жил тутамд
нэг удаа бордоход хангалттай.
Баруун Европод магнийн бордоог ихэвчлэн дангаар нь биш, харин азот буюу калийн
бордоонд хавсарга маягаар хэрэглэдэг. Магнийн дутагдалд орсон үед ЭШ-ийн навчны
судлуудын дагуу шар, цэхэр ногоон өнгийн судлууд ажиглагддаг.
Дээрхи бодисуудаас гадна аливаа ургамлын ургалтанд хэдийгээр маш бага
хэмжээгээр боловч бичил элементүүд бас зайлшгүй шаардагддаг. ЭШ-ийн хувьд
хамгийн чухал бичил элемент бол цайр юм. Цайр нь бодисын солилцооны хурдыг
зохицуулдаг катализаторын үүрэг гүйцэтгэнэ.
Цайр дутагдсан үед навчин дээгүүр цайвар судлууд ажиглагдаж, навчны угаар
улайх буюу хүрэнтэх нь ажиглагдана. Ийм тохиолдолд 2%-ийн цайрын сульфатын
уусмалыг 400 л/га нормоор навчинд цацна. Гэхдээ навчаа түлэхгүйн тулд уусмалдаа
1% шохой хольж өгдөг. Ер нь урьдчилан сэргийлэх үүднээс 3-4 жил тутам цайрын
сульфатыг тариалалтын өмнө 40-80 кг/га үйлчлэх бодисын нормоор талбайдаа цацаж
хэвших нь зүйтэй.
Цайраас гадна бас заримдаа мангани дутагдах тохиолдол бий. Ялангуяа саармаг
орчин бүхий шохойлог болон ялзмаг ихтэй элсэрхэг хөрсөнд хуурай жилүүдэд
манганийн дутагдал үүссэнээс болж залуу ургамлын навчны өнгө хар ногоон болж
хувирах нь ажиглагддаг. Энэ үед манганы сульфат 10 кг/га үйлчлэх бодисын нормоор
цацаж, дараа нь ургамлын өндөр 50 см орчимд хүрэхэд дахин цацаж дутагдлыг
арилгана.
Хөрсний бичил элементүүдийн агууламжийг шаардагдах хэмжээнд тогтмол барьж
байх хамгийн хямд бөгөөд үр дүнтэй арга бол бууцаар бордох явдал билээ. Малтай
фермерүүд малынхаа ялгадсаар бууц бэлтгэж, талбайгаа бордож сурах зайлшгүй
шаардлагатай.
Эх сурвалж: http://agroconsulting.mn

More Related Content

Viewers also liked

Relatório social - Inserção no site
Relatório social -  Inserção no siteRelatório social -  Inserção no site
Relatório social - Inserção no siteInstituto Abaçaí
 
EXERCÍCIO POWER POINT - NERVOS DE AÇO.
EXERCÍCIO POWER POINT - NERVOS DE AÇO.EXERCÍCIO POWER POINT - NERVOS DE AÇO.
EXERCÍCIO POWER POINT - NERVOS DE AÇO.Alexandre Camargo
 
Relatório social - Inserção no Site
Relatório social - Inserção no SiteRelatório social - Inserção no Site
Relatório social - Inserção no SiteInstituto Abaçaí
 
Cernatesti album monografic 5 iunie 2013
Cernatesti album monografic 5 iunie 2013Cernatesti album monografic 5 iunie 2013
Cernatesti album monografic 5 iunie 2013Ungureanu Costel
 
Power Editor oplæg fra Marketing Camp '14
Power Editor oplæg fra Marketing Camp '14Power Editor oplæg fra Marketing Camp '14
Power Editor oplæg fra Marketing Camp '14David Lorentzen
 
Inserção de Projetos no Portal do Selo Social
Inserção de Projetos no Portal do Selo SocialInserção de Projetos no Portal do Selo Social
Inserção de Projetos no Portal do Selo SocialInstituto Abaçaí
 
Relatório social - Apresentação
Relatório social - ApresentaçãoRelatório social - Apresentação
Relatório social - ApresentaçãoInstituto Abaçaí
 
Relatório Social - Apresentação
Relatório Social - ApresentaçãoRelatório Social - Apresentação
Relatório Social - ApresentaçãoInstituto Abaçaí
 
Guia de Elaboração de Projetos
Guia de Elaboração de ProjetosGuia de Elaboração de Projetos
Guia de Elaboração de ProjetosInstituto Abaçaí
 
Органик бордоо
Органик бордооОрганик бордоо
Органик бордооtsengeleeeee
 
Surat undangan standar operasional pkkmb BEM-FIP 2014
Surat undangan standar operasional pkkmb BEM-FIP 2014Surat undangan standar operasional pkkmb BEM-FIP 2014
Surat undangan standar operasional pkkmb BEM-FIP 2014Aje Megurine
 
Food additives
Food additivesFood additives
Food additivesjumasiah
 

Viewers also liked (16)

Relatório social - Inserção no site
Relatório social -  Inserção no siteRelatório social -  Inserção no site
Relatório social - Inserção no site
 
EXERCÍCIO POWER POINT - NERVOS DE AÇO.
EXERCÍCIO POWER POINT - NERVOS DE AÇO.EXERCÍCIO POWER POINT - NERVOS DE AÇO.
EXERCÍCIO POWER POINT - NERVOS DE AÇO.
 
Relatório social - Inserção no Site
Relatório social - Inserção no SiteRelatório social - Inserção no Site
Relatório social - Inserção no Site
 
Cernatesti album monografic 5 iunie 2013
Cernatesti album monografic 5 iunie 2013Cernatesti album monografic 5 iunie 2013
Cernatesti album monografic 5 iunie 2013
 
Sport at heart slogan
Sport at heart  sloganSport at heart  slogan
Sport at heart slogan
 
Power Editor oplæg fra Marketing Camp '14
Power Editor oplæg fra Marketing Camp '14Power Editor oplæg fra Marketing Camp '14
Power Editor oplæg fra Marketing Camp '14
 
Guia do Relatório Social
Guia do Relatório SocialGuia do Relatório Social
Guia do Relatório Social
 
Inserção de Projetos no Portal do Selo Social
Inserção de Projetos no Portal do Selo SocialInserção de Projetos no Portal do Selo Social
Inserção de Projetos no Portal do Selo Social
 
Relatório social - Apresentação
Relatório social - ApresentaçãoRelatório social - Apresentação
Relatório social - Apresentação
 
Orientações sobre projetos
Orientações sobre projetosOrientações sobre projetos
Orientações sobre projetos
 
Relatório Social - Apresentação
Relatório Social - ApresentaçãoRelatório Social - Apresentação
Relatório Social - Apresentação
 
Guia do Relatório Social
Guia do Relatório SocialGuia do Relatório Social
Guia do Relatório Social
 
Guia de Elaboração de Projetos
Guia de Elaboração de ProjetosGuia de Elaboração de Projetos
Guia de Elaboração de Projetos
 
Органик бордоо
Органик бордооОрганик бордоо
Органик бордоо
 
Surat undangan standar operasional pkkmb BEM-FIP 2014
Surat undangan standar operasional pkkmb BEM-FIP 2014Surat undangan standar operasional pkkmb BEM-FIP 2014
Surat undangan standar operasional pkkmb BEM-FIP 2014
 
Food additives
Food additivesFood additives
Food additives
 

эрдэс бордоо

  • 1. Эрдэс бордоо Азот нь ЭШ-ийн ургалт, ногоон масс болон үрийн бүтцийн нэг үндсэн элемент учраас ургалтын бүх үе шатанд шаардагддаг. Бүх төрлийн азотын бордоог хэрэглэж болно. Гэхдээ ургалтын нийт хугацаанд нитрат хэлбэрийн азотыг шингээхдээ арай илүү байдаг бол өсөлт хөгжилтийн эхний үе шатуудад шивтэр ч бас шингэц сайтайд тооцогддог. Ургалтын хугацаанд бордох нийт нормыг ихэвчлэн 140-200 кг/га үйлчлэх бодисоор тооцно. Хэт их хэмжээгээр бордвол иш навчны хөгжил түргэсч, харин үрийн хөгжил саардаг. Ялангуяа бууцаар бордсон талбайд бол эрдэс бордоог харьцангуй бага нормоор хэрэглэвэл зохино. Мөн талбайн ШТБ-ын балансыг тооцохдоо, ургамал ургалтынхаа эхний үед үрнээсээ азотоор тэжээгддэгийг мартаж болохгүй. Азотын бордоог эхлээд үрлэгээний өмнө буюу хойно, дараа нь ургамлын өндөр өвдгөнд хүрэхүйц хэмжээнд хүрэх (6-8 навчтай) үед бордохоор хоёр хуваарилна. Үрлэгээний өмнө шохойт азотыг хэрэглэх нь тохиромжтой. Баруун Европын зарим фермерүүд үрлэгээнээс 14 хоногийн өмнө шохойт азотоор их хэмжээгээр бордож, азотын нийт хэрэгцээг ажлын нэг явалтаар нэгмөсөн хангах нь ч цөөнгүй. Бордсоныхоо дараа талбайгаа борнойдсоноор бордоог хөрсний гүнд шигтгэж өгөхөөс гадна хог ургамалтай тэмцэх ажлыг хавсруулан хийдэг. Гэхдээ манай орны хөрсөнд эрдэс бордооны шингэц тааруу учраас энэ арга тохиромжгүй. Тиймээс азотын бордоог дээр дурдсаны дагуу хоёр хуваарилсан нь илүү үр дүнтэй. Хэрэв үрлэгээний өмнө бордож чадаагүй бол ургамлыг хөрснөөс дөнгөж цухуйх үед шивтрийн шүү цацаж бас болно. Үүнийг мөн ЭШ-ийн мөр хоорондуур цацаж өгөх нь үр дүнтэй. Чийг ихтэй үед азотын бордоогоор бордох нь үр дүн муутайгаас гадна навчны өвчин тэсвэрлэх чадварыг бууруулдаг учраас бороогүй, хуурай үеэр бордох нь ашигтай. Залуу ургамалд азот дутагдахад ургамал нилдээ цайвар ногоон өнгөтэй болж,
  • 2. давжаарч, иш нь нарийсна. Харин ургалтын дунд ба төгсгөл үеүдэд бол навчин дээр Ү хэлбэрийн шар толбо ажиглагддаг. Фосфор нь ЭШ-ийн эсийн бөөмийн бүтцийн нэг чухал элемент учир ургамлын бүх эд эрхтнүүдэд агуулагддаг. Фосфорын бордоог эхний удаа тариалалтын үеэр хөрсөнд хийж өгнө. Энэ нь нялх ургамлын хүйтнийг тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлж, өсөлт хөгжилтийг, ялангуяа залааны ургалтыг түргэсгэх ач холбогдолтой. Хэрэв фосфор дутагдвал иш, навчны өсөлт хэт ихэсч, залааны боловсролт, цэцэглэлт удаашрах учир ургацын хэмжээ буурна. Сүүлийн үеийн үрлэгч машинууд үрлэх ба бордох үйлдлүүдийг нэг явалтаар хавсарган хийх боломжтой. Фосфатын хуурай (хатуу, үрлэн г.м.) бордоог үр суулгасан мөрөөс 5 см зайд, үр суулгасан гүнээс 5 см доош хийвэл зохино. Үүнд дан фосфатын буюу эсвэл азот-фосфатын нийлмэл бордоог хэрэглэж болно. Азот-фосфор-калийн гурвалсан нийлмэл бордоо, эсвэл фосфор-калийн бордох нь өсөлтийг сааруулдаг гэмтэй учир тохиромжгүй. Дараа нь гол хатгалтын буюу цэцэглэлтийн үед фосфорын хүчлээр мөр хоорондуур бордох нь үрийн боловсролтыг сайжруулдаг. Фосфорын бордооны нийт нормыг хүснэгт 1-д өгөгдсөн, ШТБ-ын хөрснөөс алдагдах хэмжээг 1,5-аар үржүүлж олно. Ихэвчлэн 110-190 кг/га үйлчлэх бодисоор тооцдог. Хэрэв бууцаар бордвол 100 цн бууцанд ойролцоогоор 25 кг фосфорын бордоо агуулагдахаар тооцож эрдэс бордооны тунг бууруулна. Жишээ нь фосфорын бордооны нормыг нийт 150 кг/га үйлчлэх бодисоор тооцсон байхад 200 цн/га бууцаар талбайг бордвол 50 кг/га фосфор хөрсөнд шингэнэ гэж үзээд үлдэх 100 кг/га фосфорын хэрэгцээг эрдэс бордоогоор хангана. Фосфор дутагдсан үед навч хөх ягаан өнгөтэй, харин үзүүрүүд нь хатаж, хар хүрэн өнгөтэй болно. Энэ нь ялангуяа залуу ургамлуудад түгээмэл ажиглагдана. Залаа боловсорч үр бүрэлдэх үед фосфор дутагдвал залааны хэлбэр алдагдаж, мурийхийн зэрэгцээ үрийн боловсролт саарах буюу жигд бус болно. Техникийн хүчин чадал сайтай фермерүүд ЭШ тариалах талбайг тариалалтын өмнөх намар фосфор ба калийн нийлмэл бордоогоор бордвол зохино. Энэ нь өмнөх ургацаар
  • 3. хөрснөөс алдагдсан шим тэжээлийн бодисыг нөхөн сэргээж, хөрсний химийн орчныг тогтворжуулах үүрэгтэй, ирэх хаврын тариалалтын нэг чухал бэлтгэл ажил юм. Кали нь ургамлын бодисын солилцоог идэвхжүүлэх үүрэгтэй. Бодисын солилцоо идэвхижсэнээр ургамлын эсүүдийн ус ба шим тэжээийн бодис нэмэгдүүлэх чадвар нэмэгдэж, эсийн хуваагдал түргэсч, нийт ургамлын өсөлт сайжирна. Мөн кали нь ЭШ-ийн ишийн бат бөх чанарыг сайжруулж, салхи шуурганд хугарч гэмтэх буюу өвчинд нэрвэгдэх аюулаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Хүснэгт 1-д үзүүлснээр 500 цн/га ургац авахад хөрснөөс 200 кг/га орчим кали алдагдана. Тиймээс калийн агууламж сайтай хөрсөнд бол 200 кг/га, тааруухан хөрсөнд бол 300 кг/га үйлчлэх бодисоор тооцож калийн бордооны нормыг тогтоодог. Хэрэв талбайг 200 цн/га бууцаар бордвол ойролцоогоор 120 орчим кали хөрсөнд шингэнэ гэж үзээд үлдэх 80-180 кг/га калийн хэрэгцээг эрдэс бордоогоор нөхөж өгнө. ЭШ-ийн хувьд хлорт калийг өсөлт хөгжилт эрчимтэй явагдах үед буюу гол хатгалт, цэцэглэлтийн үеэр хэрэглэх нь зүйтэй. Кали дутагдсан үед навч захаараа шарлах буюу хүрэнтэнэ. Залаа нарийсч, үзүүр лүүгээ шовхрох бөгөөд үзүүрийнх нь үрүүд бүрэн боловсорч чаддаггүй. Магнийн бордоо ерөнхийдөө харьцангуй бага хэмжээгээр, харин элсэрхэг хөрсөнд арай ахиу шаардагдана. Хөрсний ШТБ-ын агууламжаас хамааран 30-100 кг/га үйлчлэх бодисоор тооцвол зохино. Магнийн агууламж сайтай хөрсөнд бол жил болгон бордох шаардлагагүй, агууламжийн хэмжээнээс шалтгаалж жил өнжих буюу 2-3 жил тутамд нэг удаа бордоход хангалттай. Баруун Европод магнийн бордоог ихэвчлэн дангаар нь биш, харин азот буюу калийн бордоонд хавсарга маягаар хэрэглэдэг. Магнийн дутагдалд орсон үед ЭШ-ийн навчны судлуудын дагуу шар, цэхэр ногоон өнгийн судлууд ажиглагддаг. Дээрхи бодисуудаас гадна аливаа ургамлын ургалтанд хэдийгээр маш бага хэмжээгээр боловч бичил элементүүд бас зайлшгүй шаардагддаг. ЭШ-ийн хувьд хамгийн чухал бичил элемент бол цайр юм. Цайр нь бодисын солилцооны хурдыг зохицуулдаг катализаторын үүрэг гүйцэтгэнэ.
  • 4. Цайр дутагдсан үед навчин дээгүүр цайвар судлууд ажиглагдаж, навчны угаар улайх буюу хүрэнтэх нь ажиглагдана. Ийм тохиолдолд 2%-ийн цайрын сульфатын уусмалыг 400 л/га нормоор навчинд цацна. Гэхдээ навчаа түлэхгүйн тулд уусмалдаа 1% шохой хольж өгдөг. Ер нь урьдчилан сэргийлэх үүднээс 3-4 жил тутам цайрын сульфатыг тариалалтын өмнө 40-80 кг/га үйлчлэх бодисын нормоор талбайдаа цацаж хэвших нь зүйтэй. Цайраас гадна бас заримдаа мангани дутагдах тохиолдол бий. Ялангуяа саармаг орчин бүхий шохойлог болон ялзмаг ихтэй элсэрхэг хөрсөнд хуурай жилүүдэд манганийн дутагдал үүссэнээс болж залуу ургамлын навчны өнгө хар ногоон болж хувирах нь ажиглагддаг. Энэ үед манганы сульфат 10 кг/га үйлчлэх бодисын нормоор цацаж, дараа нь ургамлын өндөр 50 см орчимд хүрэхэд дахин цацаж дутагдлыг арилгана. Хөрсний бичил элементүүдийн агууламжийг шаардагдах хэмжээнд тогтмол барьж байх хамгийн хямд бөгөөд үр дүнтэй арга бол бууцаар бордох явдал билээ. Малтай фермерүүд малынхаа ялгадсаар бууц бэлтгэж, талбайгаа бордож сурах зайлшгүй шаардлагатай. Эх сурвалж: http://agroconsulting.mn