Shuleg

5,465 views

Published on

1 Comment
1 Like
Statistics
Notes
No Downloads
Views
Total views
5,465
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
653
Actions
Shares
0
Downloads
3
Comments
1
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

Shuleg

  1. 1. Б. Лхагвасүрэн : Боржигоны бор талСанаа алдахадЭхийн сүү тагнайд амтагдажСалхины үзүүр залгихадАгь хоолойд аргасанБоржигины бор тал миньТэргэл саран туулж баралгүй хээр хонодогТэнгэрийн хэвтэр буурал тал миньТаанын цагаан толгойноос өөрТайтгаруулах цэцэггүй нүцгэн тал миньНандин эрхэмсэг эгэл боргилын туйлНар хур царайчилсан газрын саальтай хормой миньТэнгэр тийчиж намайг төрөхөд тал миньТорго шиг зөөлөн байсан чиЖаргал зовлон хоёрыг амсаж эдэлжЧулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахадЭр хүн шиг нуруутай бай гэсэн шигЭргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чиСайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөдСалхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудагБотго нь үхсэн ингэнийБорвио хагартал савирсан цусны туяатай сүүгЧи л залгиж зовлонг нь хугасалжЧинэсэн хөхийг нь амирлуулсанДээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыгДэлхийн төвтэй чи л нийлүүлсэнЧиний шархЗүрхний шархнаас хождож анина тал миньТугалын бэлчээрээс эхлэнТоглоом дэлгэсэндээ чиНамайг эрх болгосонТуулсан зуунуудын гашуун сургамжийгХэлж зүрхлээгүйдээ чиНамайг гэнэн болгосонГазрын нүдэн булгийн чиньХад цоолсон догшин цамнааНамайг эрэмгий болгосонХөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь оройХөх галын чинь урт улаан дөлНамайг бадрангуй болгосонСайхан чинийг гандах элэгдэх хоёрСартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу
  2. 2. Намайг уяхан болгосонНутаг усны минь хаяа өлзийтэй түмэнНуур тойрмын ширхэг чулуу хүртэлНамайг хүн болгосонБайдуу мянганы уулсаа дуурианТолгойд буурад суужБагадаа хөхсөн эхийн сүүГадагшлахын цагтШүлгээ би чам дээрээХүн улуу шиг орхиодСүүдрээ дарж унахдааЭлгий чинь цөмлөн шингэнэБоржигины бор тал минь

×