Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
СЭТГЭЛ СУДЛАЛЫН 
ШИНЖЛЭХ 
УХААН
СЭТГЭЛ СУДЛАЛЫН ШИНЖЛЭХ 
УХААНЫ ҮҮСЭЛ ХӨГЖИЛ 
Сэтгэл судлалын шинжлэх ухаан анх 
үүсэхдээ эртний Грект философийн шинжлэх ...
I ҮЕ ШАТ- СЭТГЭЛ СУДЛАЛ БОЛ 
СҮНСНИЙ ТУХАЙ ШИНЖЛЭХ УХААН 
Сэтгэл судлалын ийм 
тодорхойлолтыг 2000 гаруй жилийн 
тэртээ өг...
II ҮЕ ШАТ – СЭТГЭЛ СУДЛАЛ БОЛ 
УХАМСАРЫН ТУХАЙ ШИНЖЛЭХ УХААН 
Байгалийн шинжлэх ухааны 
хөгжилтэй холбоотойгоор XVII зууна...
III ҮЕ ШАТ – СЭТГЭЛ СУДЛАЛ БОЛ ЗАН 
ҮЙЛИЙГ СУДАЛДАГ ШИНЖЛЭХ УХААН 
Энэ үе шат нь XX зуунаас эхэлсэн. 
Сэтгэл судлалын зори...
IV ҮЕ ШАТ – СЭТГЭЛ СУДЛАЛ БОЛ 
СЭТГЭЦИЙН 
БАРИМТ, ЗҮЙ ТОГТОЛ, МЕХЕНИЗМЫГ 
СУДАЛДАГ ШИНЖЛЭХ УХААН 
Ерөнцийн талаарх 
матери...
ГОЛ ТӨЛӨӨЛӨГЧИД 
МЭӨ 335 ОН 
ЭРТНИЙ ГРЕКИЙН 
СЭТГЭГЧ АРИСТОТЕЛЬ 
НЬ ЗҮРХЭНД ХҮНИЙ 
ОЮУН УХААН 
БАЙДАГ ГЭЖ ҮЗСЭН.
900 ОНД АЛЬ-БАЛХИ “ 
ОЮУН УХААНЫ ЭРҮҮЛ МЭНД 
АГААД ХЭМЭЭХ ОЙЛГОЛТ 
ДЭВШҮҮЛЖ СЭТГЭЛ МЭДРЭЛ 
БОЛОН ФИЗИОЛОГЫН 
ӨВЧНИЙ УЧИР Ш...
1025 ОНД ИБН СИНА 
СЭТГЭЦИЙН ТАЛААРХИ ХОЁР 
ОНОЛ БОЛОВСРУУЛСАН. 
ТЭРБЭЭР АНГААХ УХААНЫ 
ЧИГЛЭЛИЙН ҮЗЭЛ САНААГАА 
“КАНОН” О...
СУДЛАХ ЗҮЙЛ 
Сэтгэл судлалын шинэжлэх ухааны 
судлах зүйл нь хүний сэтгэцийн үүсэл 
хөгжил, түүний физиологийн үндэс, 
сэт...
Сэтгэц гэдэг ойлголт нь сэтгэдэг амьд материйн 
уураг тархины бүтээгдэхүүн объектив ертөнцийн 
субъектив тусгалыг хэлнэ. 
...
СЭТГЭЦИЙН БАЙДАЛ: 
Энэ нь хүн өөрийнхөө тодорхой нэг 
хэрэгцээг шийдвэрлэх явцдаа ямагт өрнөлт ба 
бууралтанд орж байдаг б...
СЭТГЭЦИЙН ПРОЦЕСС 
Сэтгэл судлалын шинжлэх ухааны үндсэн ухагдахуун 
болох сэтгэцийн процессууд нь хүн хүрээлэн байгаа орч...
СЭТГЭЦИЙН ШИНЖ: 
Энэ нь харьцангуй тогтвортой болоод олдмол амьдрал үйл 
ажиллагааны урт удаан хөгжлийн явцад бие хүний сэ...
СЭТГЭЛ СУДЛАЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫГ 
СУДАЛСАНААР ДАРААХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ 
1. Хүний сэтгэцийн үзэгдэлүүдийн онцлог, гүйцэтгэх 
ү...
СЭТГЭЛ СУДЛАЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ 
САЛБАР ШИНЖЛЭХ УХААНУУД 
Аливаа шинжлэх ухаан өөрийнхөө ололт 
амжилтыг нийгэм амьдралын х...
ҮҮНД: 
1. Ерөнхий сэтгэл судлал Энэ нь хүний сэтгэцийн мөн чанар, түүний зүй 
тогтол гүйцэтгэх үүргийг судлаж байдаг. 
2. ...
5. Нийгмийн сэтгэл судлал: Энэ нь нийгмийг бүрдүүлж байгаа янз бүрийн 
бүлэг дэхь хүмүүсийн хоорондын харилцаа түүний эерэ...
8. Гэр бүлийн сэтгэл судлал: Энэ нь гэр бүлйин гишүүдийн эзлэх байр 
суурь эрх үүргийн харилцаа хандлага, хариуцлага гүйцэ...
ДҮГНЭЛТ 
Сэтгэл судлалын шинжлэх ухааны 
суурь мэдлэг болох сэтгэл судлалын онол 
урсалуудтай товчхон танилцлаа. Эдгээр 
о...
Анхаарал 
хандуулсанд 
баярлалаа.
Upcoming SlideShare
Loading in …5
×

сэтгэл судлалын шинжлэх ухаан

Сэтгэл судлалын шинжлэх ухаан

  • Be the first to comment

сэтгэл судлалын шинжлэх ухаан

  1. 1. СЭТГЭЛ СУДЛАЛЫН ШИНЖЛЭХ УХААН
  2. 2. СЭТГЭЛ СУДЛАЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮҮСЭЛ ХӨГЖИЛ Сэтгэл судлалын шинжлэх ухаан анх үүсэхдээ эртний Грект философийн шинжлэх ухаанаас салбарлан үүссэн үүнд эртний Грекийн их сэтгэгчдийн үзэл санаа чухал үүргийг гүйцэтгэсэн бөгөөд XVIII зууны сүүлч үе XIX зууны сүүл үеэс биеэ даасан шинжлэх ухаан болон хөгжсөн ба янз бүрийн урсгал чиглэл, үзэл баримтлал дээр тулгуурлан эрчимтэй хөгжсөөр байна.
  3. 3. I ҮЕ ШАТ- СЭТГЭЛ СУДЛАЛ БОЛ СҮНСНИЙ ТУХАЙ ШИНЖЛЭХ УХААН Сэтгэл судлалын ийм тодорхойлолтыг 2000 гаруй жилийн тэртээ өгчээ. Хүний амьдралд тохиолддог ойлгожгүй бүхий л үзэгдлүүдийг, түүний сүнстэй холбон тайлбарлаж байсан.
  4. 4. II ҮЕ ШАТ – СЭТГЭЛ СУДЛАЛ БОЛ УХАМСАРЫН ТУХАЙ ШИНЖЛЭХ УХААН Байгалийн шинжлэх ухааны хөгжилтэй холбоотойгоор XVII зуунаас эхэлсэн. Бодох мэдрэх , хүсэх чадварыг ухамсар гэж нэрлэн. Судалгааны үндсэн арга бол хүн өөрөө өөрийгөө ажиглаж, баримт үйл явдлыг тодорхойлон бичих гэж үзэж байсан.
  5. 5. III ҮЕ ШАТ – СЭТГЭЛ СУДЛАЛ БОЛ ЗАН ҮЙЛИЙГ СУДАЛДАГ ШИНЖЛЭХ УХААН Энэ үе шат нь XX зуунаас эхэлсэн. Сэтгэл судлалын зорилт бол шууд харж болох зүйл, хүний хариу үйлдлийг ажиглаж судлахад оршино. Үйл явдлуудыг өдөөгч сэдлийг харгалзаж үздэггүй
  6. 6. IV ҮЕ ШАТ – СЭТГЭЛ СУДЛАЛ БОЛ СЭТГЭЦИЙН БАРИМТ, ЗҮЙ ТОГТОЛ, МЕХЕНИЗМЫГ СУДАЛДАГ ШИНЖЛЭХ УХААН Ерөнцийн талаарх материалист үзлийн суурин дээр бүрэлдсэн. Орчин үеийн сэтгэл судлалын үндэс нь тусгалын онол юм.
  7. 7. ГОЛ ТӨЛӨӨЛӨГЧИД МЭӨ 335 ОН ЭРТНИЙ ГРЕКИЙН СЭТГЭГЧ АРИСТОТЕЛЬ НЬ ЗҮРХЭНД ХҮНИЙ ОЮУН УХААН БАЙДАГ ГЭЖ ҮЗСЭН.
  8. 8. 900 ОНД АЛЬ-БАЛХИ “ ОЮУН УХААНЫ ЭРҮҮЛ МЭНД АГААД ХЭМЭЭХ ОЙЛГОЛТ ДЭВШҮҮЛЖ СЭТГЭЛ МЭДРЭЛ БОЛОН ФИЗИОЛОГЫН ӨВЧНИЙ УЧИР ШАЛГТГААНЫГ ТАЙЛБАРЛАХ ГЭЖ ХЭЛЧЭЭСЭН.
  9. 9. 1025 ОНД ИБН СИНА СЭТГЭЦИЙН ТАЛААРХИ ХОЁР ОНОЛ БОЛОВСРУУЛСАН. ТЭРБЭЭР АНГААХ УХААНЫ ЧИГЛЭЛИЙН ҮЗЭЛ САНААГАА “КАНОН” ОНОЛДОО ТУСГАЖ СЭТГЭЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БҮХЭЛДЭЭ УУРАГ ТАРХИНААС ХАМААРДАГ ГЭСЭН САНААГ ДЭВШҮҮЛСЭН.
  10. 10. СУДЛАХ ЗҮЙЛ Сэтгэл судлалын шинэжлэх ухааны судлах зүйл нь хүний сэтгэцийн үүсэл хөгжил, түүний физиологийн үндэс, сэтгэцийн дээд хэлбэр болох ухамсар, сэтгэцийн үйл ажиллаганы илрэлийн зүй тогтол, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс юм. Тиймээс тэрхүү судалах зүйл болгон нь хөгжин гүнзгийрч тухайн шинэжлэх ухааны төрөл салбарууд биеэ даан хөгжсөн юм.
  11. 11. Сэтгэц гэдэг ойлголт нь сэтгэдэг амьд материйн уураг тархины бүтээгдэхүүн объектив ертөнцийн субъектив тусгалыг хэлнэ. Сэтгэц нь өөр өөрийн өвөрмөц онцлогтой харилцан бие биенээ нөхцөлдүүлж байдаг, нэг нь нөгөөгөөсөө шууд харилцан хамааралтай тус тусдаа өөр өөрийн гүйцэтгэх үүрэгтэй дараах үндсэн үзэгдлүүдийг өөртөө багтааж байдаг онцлогтой. Үүнд: 1. Сэтгэцийн процесс 2. Сэтгэцийн байдал 3. Сэтгэцийн шинж орно.
  12. 12. СЭТГЭЦИЙН БАЙДАЛ: Энэ нь хүн өөрийнхөө тодорхой нэг хэрэгцээг шийдвэрлэх явцдаа ямагт өрнөлт ба бууралтанд орж байдаг бөгөөд энэ нь тухайн хүний өөрийнх нь сонирхол хүсэл эрмэлзэлэл хийж гүйцэтгэж байгаа үйл ажиллагааны агуулга хэмжээ, хүнд хөнгөн байдал, үргэлжлэх хугацаа, гадаад дотоод янз бүрийн хүчин зүйлсээс болоод харьцангуй богино хугацаагаар сэтгэцийн үйл ажиллагаа хувирч өөрчлөгдөх үйл явцыг сэтгэцийн байдал гэнэ.
  13. 13. СЭТГЭЦИЙН ПРОЦЕСС Сэтгэл судлалын шинжлэх ухааны үндсэн ухагдахуун болох сэтгэцийн процессууд нь хүн хүрээлэн байгаа орчин аливаа юмс үзэгдлийг сэрлийн тусламжтайгаар тусгаж, хүртэхүйн тусламжтайгаар түүнийг таниж түүнийхээ ул мөрийг төсөөлөлийн тусламжтайгаар сэргээн санаж улмаар дотоод зүй тогтол мөн чанар учир шалтгааныг сэтгэхүйн процессын тусламжтайгаа ухааран ойлгож ямар төвшинлд яаж ухаарч ойлгосноо хэл яриагаараа илэрхийлж түүний хамгийн гол мөн чанар зүй тогтолыг оюун ухаандаа тогтоон хадгалж шаардлагатай үед сэргээн санаж амьдрал үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, хувирган өөрчлөх явцад тохиолдож байгаа аливаа саадыг даван туулж түүний үр дүнгээс хамаарч эерэг ба сөрөг мэдрэмж үүсэж бий болох үйл явцыг сэтгэцийн процесс зохицуулж байдаг.
  14. 14. СЭТГЭЦИЙН ШИНЖ: Энэ нь харьцангуй тогтвортой болоод олдмол амьдрал үйл ажиллагааны урт удаан хөгжлийн явцад бие хүний сэтгэцийн үндсэн харилцааг тодорхойлох үзэгдлийг багтаан үздэг. Үүнээс үзэхэд сэтгэл судлалын шинжлэх ухаан бие хүний сэтгэл зүйн үндэс түүний онцлог зүй тогтол үйл ажиллагааны бүтцийг судлаж тодорхойлдог учир хүний дотоод ертөнцийн сэтгэцийн амьдрал буюу сэтгэцийн үзэгдэлийг судалдаг шинжлэх ухаан юм. Сэтгэл судлал гэдэг үг нь Эртний Грекийн Ø Псюхе – сэтгэл санаа Ø Логос – судлал ухаан гэсэн үгээс гаралтай
  15. 15. СЭТГЭЛ СУДЛАЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫГ СУДАЛСАНААР ДАРААХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ 1. Хүний сэтгэцийн үзэгдэлүүдийн онцлог, гүйцэтгэх үүргийг үнэн зөв танин мэдэж ухааран ойлгох. 2. Хүний сэтгэцийн амьдрал үйл ажиллагааг танин мэдсэнээр хүнийг зөв сурган хүмүүжүүлэх буюу төлөвшүүлэх үйл ажиллагааг зохион явуулах. 3. Өөрийхөө сэтгэцийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж эерэг ба сөрөг шинжийг зөв тодорхойлон сайн талаа дэмжин хөгжүүлэх, дутагдалтай талаа засах боломжийг олгодог. 4. Сурагчдын сэтгэцийн үйл ажиллагааг оношлон тодорхойлох түүний үр дүнг зөв тооцоолон хэрхэн шийдвэрлэх арга ухаанд сургаж байдаг ач
  16. 16. СЭТГЭЛ СУДЛАЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАР ШИНЖЛЭХ УХААНУУД Аливаа шинжлэх ухаан өөрийнхөө ололт амжилтыг нийгэм амьдралын харилцаанд хэрэгжүүлж чадсанаараа шинжлэх ухаан болж хөгжиж байдаг зүй тогтолтой. Өөрөөр хэлбэл тухайн шинжлэх ухааны хөгжил нийгэм амьдралын харилцаанд гүйцэтгэх үүргийг түүний салбар шинжлэх ухаанаар тодорхойлдог. Сэтгэл судлалын шинжлах ухаан нь өөрийнхөө хөгжлийн явцад маш олон салбар шинжлэх ухааныг бий болгосон байдаг.
  17. 17. ҮҮНД: 1. Ерөнхий сэтгэл судлал Энэ нь хүний сэтгэцийн мөн чанар, түүний зүй тогтол гүйцэтгэх үүргийг судлаж байдаг. 2. Сэтгэл судлалын түүх: Энэ нь сэтгэл судлалын шинжлэх ухаан үүсч бий болсон цаг үеэс хүний сэтгэцийн амьдрал үйл ажиллагааг тайлбарлаж ирсэн янз бүрийн онол үзэл баримтлал, урсгал чиглэлүүдийг багтаан, түүний эерэг ба сөрөг талуудыг тодорхойлон судалдаг өвөрмөц салбар шинжлэх ухаан юм. 3. Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал: Энэ нь сургалт хүмүүжил боловсролын асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх буюу хүний хөгжил, хүмүүжил, төлөвшилийг удирдан хөтлөж шийдвэрлэх асуудлуудыг судалдаг. 4. Нас зүйн сэтгэл судлал: Энэ нь тухайн хувь хүний хэзээч давтагдашгүй өвөрмөц зан заншил сонирхол, боломж нөхцөлд нь тулгуурлан сургалт хүмүүжлийн болоод тухайн хүний хөгжил төлөвшилтийн асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх харилцаатай холбоотой асуудлыг багтаан судалдаг.
  18. 18. 5. Нийгмийн сэтгэл судлал: Энэ нь нийгмийг бүрдүүлж байгаа янз бүрийн бүлэг дэхь хүмүүсийн хоорондын харилцаа түүний эерэг ба сөрөг тал буюу янз бүрийнзөрчил маргаан түүний үндэслэлийг богино хугацаанд хэрхэн яаж шийдвэрлэх асуудалтай холбоотой харилцааг судалдаг. 6. Хөдөлмөрийн сэтгэл судлал: Энэ нь хөдөлмөр үйл ажиллагааны онцлог, гүйцэтгэх үүрэг, ач холбогдолыг ухаарч ойлгуулах, хөдөлмөр үйл ажиллагааг хийж үйцэтгэх хүсэл эрмэлзэлэлтэй болгох, хөдөлмөрийн үр дүнд бий болсон зүйлсийг хайрлаж хамгаалах, түүгээр бахархах. Аливаа хөдөлмөр үйл ажиллагааг хийж гүйцэтгэх арга ухаан соёлыг эзэмшүүлэх, шаардлагатай нөхцөл бололцоогоор хангах эрүүл ахуй болоод аюулгүй үйл ажиллагааны харилцаатай холбоотой асуудлуудыг судлаж байдаг шинжлэх ухаан. 7. Хуулийн сэтгэл судлал: Хуулийн хэрэгжилт болон, хуулийн боловсруулалт нь тухайн бие хүний онцлогт тохирсон эсэх. Хууль сахиулах байгуулгын ажилтан хүмүүсийн сэтгэл зүйн онцлог болон, тухайн бие хүн яагаад гэмт хэрэг хийх болсон шалтгаан зэргийг голлон судалдаг.
  19. 19. 8. Гэр бүлийн сэтгэл судлал: Энэ нь гэр бүлйин гишүүдийн эзлэх байр суурь эрх үүргийн харилцаа хандлага, хариуцлага гүйцэтгэх үүрэг, тэдний хоорондын харилцаа хандлага, буюу ойлголцол итгэл үнэмшил, захирах ба захирагдах ёс, гарч байгаа аливаа саад бэрэхшээлийг даван туулж шийдвэрлэх харилцааг голлон судалдаг. 9. Удирдлагын сэтгэл судлал: Энэ нь удирдах арга ухаан болон, удирдагч бие хүний сэтгэл зүйн онцлог, хамт олонтой харилцах харилцаа хандлага, хамт олны дотоод уур амьсгалд хэрхэн нөлөөлөх, удирдах чадварыг голлон судалдаг. 10. Анагаах ухааны сэтгэл судлал: Энэ нь өвчтөн болон эмч бие хүний сэтгэл зүйн онцлог, өвчний явцыг сэтгэл зүйн нөлөөлөлөөр дамжуулан өөрчлөх, анагаах асуудлыг голлон судалдаг. Үүнээс гадна сэтгэл судлалын шинжлэх ухаанд спортын сэтгэл судлал, сансрын сэтгэл судлал, цэргийн сэтгэл судлал, тусгай сэтгэл судлал, харилцааны сэтгэл судлал, нейро пата сэтгэл судлал гэх мэт олон салбар шинжлэх ухаануудтай ба эдгээр нь судлах зүйл зорилго ач холбогдлоороо
  20. 20. ДҮГНЭЛТ Сэтгэл судлалын шинжлэх ухааны суурь мэдлэг болох сэтгэл судлалын онол урсалуудтай товчхон танилцлаа. Эдгээр онолуудыг судлан мэдсэнээр сэтгэл судлалын талаархи суурь ойлголттой болохоос гадна сэтгэл судлалын талаар олон талаас нь судлан танин мэдэхэд дөхөм болсон хэмээн дүгнэж байна.
  21. 21. Анхаарал хандуулсанд баярлалаа.

×