нараа бие даалт каталог

13,016 views

Published on

5 Comments
3 Likes
Statistics
Notes
• add me please!!!
Reply
Are you sure you want to  Yes  No
Your message goes here
• chamtai yaagaad ch yum zugeer taniltsmaar sanagdaad .....
Reply
Are you sure you want to  Yes  No
Your message goes here
• chi chi bid 2 neg udur tursun bololtoi nadad mailee ucgh bolohuu minii email: hangal.han@yahoo.com
Reply
Are you sure you want to  Yes  No
Your message goes here
• sain baina uu narantsetseg ee heregtei medeelel oruulsand bayarllaa
Reply
Are you sure you want to  Yes  No
Your message goes here
• thanks
Reply
Are you sure you want to  Yes  No
Your message goes here
No Downloads
Views
Total views
13,016
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
46
Actions
Shares
0
Downloads
105
Comments
5
Likes
3
Embeds 0
No embeds

No notes for slide

нараа бие даалт каталог

1. 1. СУИС-ын Соёлын сургууль

Сэдэв:Номын сангийн каталог
Гүйцэтгэсэн:..........................О.Наранцэцэг.230
Шалгасан:..............................Т.Хайдав
Улаанбаатар хот 2011
Гарчиг
Өмнөх үг
4. Каталог гэж юу вэ? Хэрхэн яаж үүссэн бэ?
5. Манай улсад каталог хэрхэн үүссэн бэ?
6. Номын сангийн катлогжуулалт
7. Электрон каталог гэж юу вэ?
9. Каталогийн төрөл, түүний бүрдлүүд
10. Манай улсад каталог ямар түвшинд
11.Номын санг автомажуулах
12. Номын сангийн каталогт миний дэвшүүлэх санаа
13. Дүгнэлт
15. Ном зүй
Хавсралт
Өмнөх үг
Өнөөдөр нийгмийг мэдээллээр хангах их шаардлага соёлын байгууллагууд тэр дундаа номын сангийн өмнө урган гарч байгаа билээ.Тийм учраас 1990-д онд батлагдсан “Монгол Улсын Соёлын тухай хууль”-д номын сангийн үүргийг “Соёлын үнэт зүйлийг хадгалж хамгаалах, бүтээх,нийгмийн хүртээл болгоход чиглэгдсэн үрэг бүхий байгууллага” нэмээн соёл урлагийн байгуулага гэж юу вэ? Гэсэн тодорхойлолтод оруулж өгсөн. Ингэж үүргээ хуульчлан тогтоолгосноор номын сангуудын үйл ажилгаанд тодорхой шинэ чиг хандлагыг идэвхтэй үр өгөөжтэй тогтоох шаардлагыг тавьж өгсөн. Гэхдээ уг шаардлага нь нэг номын сангийн хувьд бус номын сангийн системийн хэмжээнд тавигдаж байгаа юм.Ингэхдээ номын сангийн бүхий л үйл ажилгаанд тусгалаа олох ёстой.
Ялангуяа номын сангийн мэдээлэл лавлагааг ном зүйн ажлын нэгдмэл бааз болох “номын сангийн каталог”-ийн ажилд бүр ч хамаатай. Энэ ч үүднээс “Номын сангийн каталог”-ийн үйл ажилалгааг боловсронгуй болгох, үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор номын сангийн каталогийн талаар судалгаа явууллаа. Уг судалгаанд:

Нэг номын санч
2. 2. Нэг магистр номын сангийн мэргэжилтэн
3. 3. Хоёр магистрант номын санч
4. 4. Хоёр хөдөө орон нутгийн номын санчид тус тус оролцлоо.

Судалгаанаас үзвэл: Номын сангийн каталогийн хөгжлийн өнөөгийн байдал,цаашдын зорилтод нь эргэн харах зүйл буйг тодорхой харууллаа.Ялангуяа “Номын сангийн каталог”-ийн нөхцөл байдлын шалтгааныг техник орон тоо, арга зүйн удирдлага хангалтгүй байгаагаас болж байна.Хэмээн дүгнэлтэнд хүрлээ.Нөгөөтэйгүүр уг каталогийн талаархи мэдээлэл сурталчилгаа хангалтгүй гэсэн дүгнэлтийг өгч байна.

Судалгааны асуулгыг хавсаргавал:

Номын сангийн каталог түүний ерөнхий зарчим “Үүнд: номын сангийн каталогийн онолын асуудлыг бүхэлд нь хамрав”
5. 5. Номын сангийн каталогийн бусад улс орнуудад хэрхэн хөгжүүлэв. “Үүнд: улс орнуудын номын сангийн каталогийг харьцуулах байдлаар судлав.”
6. 6. Манай улсад номын сангийн каталогийг зохион байгуулсан нь “Үүнд: номын сангийн каталогийн ажилын явц цаашдын зорилгыг” тодруулсан болно.

Өнөөдрийн түвшинд тэр тусмаа манай оронд “Номын сангийн каталог” нь ямар түвшинд байгаа нь бататтай биш боловч,өнөөдрийн түвшинд Монгол улсад маань миний бодлоор каталог нь эрчимтэй биш юм аа гэхэд тодорхой хэмжээний ахицтай хөгжиж байгаа нь илэрхий юм.
Миний энэхүү “реферат”-нд маань Номын сангийн каталог гэж чухамдаа юуг тэгж нэрийддэг,Монгол төдийгүй бусад улс оронд бүүр цаашлаад дэлхийн орнуудад анх яаж үүсэж, ямар ямар хөгжлийн үе шатыг туулсан зэрэг зүйлийг тусгасан болно. Мөн миний биеийн хувьд каталогийн хичээлийг үзсэнээр шинэлэг зүйл юуг мэдэж авсан мөн шинэ санаа дэвшүүлсэн болно. Номын сангийн каталогийн талаар ном, сонин, сэтгүүл,сонсгох материал зэрэг нь маш хомсдолтой байдаг бөгөөд энэ тал дээр бага ч гэсэн хувь нэмэр оруулахыг хүснэ.
Каталог гэж юу вэ? Хэрхэн анх хаана яаж үүссэн бэ?
Каталог гэдэг нь үгийн утгын хувьд цэс,жагсаалт гэсэн утга санааг илэрхийлдэг. Номын сангийн каталог гэдэг нь тухайн хэрэглэгчдэд мэдээлэх үүрэг бүхий бүртгэлийг хэлнэ.
Номын сангийн каталог нь ном,сонин,сэтгүүл,аудио видео,газрын зураг,гар бичмэл,эх хувь,ховор нандин ном бүтээлүүдийг хаана байгааг “алтан гадас од” мэт газарчилж зааж өгдөг.
Каталог гэдэг нь ”catalogos” жагсаалт гэсэн грек үгнээс гаралтай. Номын сангийн каталогийн хэлбэр нь номын жагсаалтаас эхлээд компьятерийн каталог хүртэл хөгжлийн олон зууны жилийн турү каталогийн зохимжтой хэлбэрийг олох асуудал номын санчдын анхаарлын төвд явсаар иржээ.
Номын сангийн. Каталог нь түүхэн хөгжлийнхөө явцад олон хэлбэр төрлийг дамжиж ирсэн Үүнд:

Сүмийн ханан дээрх каталог МЭӨ 4000жил
7. 7. Шавар хавтан дээрх каталог МЭӨ2000жил
8. 8. Папирус Нэгэн төрлийн ургамал навч
9. 9. Пергамент Бага малын арьс
10. 10. Дэвтэрчилсэн каталог МЭ105 оноос
11. 11. Номон каталог
12. 12. Кордекс
13. 13. Микро тээгч дээрх каталог
14. 14. Электрон каталог 1960 оноос гэх мэт үеийг дамжин ирсэн

Орчин үед каталогийн хэлбэрийг үндсэн 4 төрөлд хуваан үзэж байгаа. Үүнд:

Картан каталог
15. 15. Ном хэлбэрийн каталог
16. 16. Микро тээгч дээрх каталог
17. 17. Машинаар унших хэлбэрийн хэмээн хуваадаг.

Олон зуун жилийн турш картын хэлбэр нь номын сангийн хэрэгцээг үнэнч шударгаар хангаж ирсэн.Энэ хэлбэр нь каталогийн бүтцийг эвдэлгүйгээр шинэ бичлэгийг каталогт тусгах бололцоо олгодгоороо онцлогтой.
Манай Монгол улсанд каталогийн хөгжил, хэрхэн үе шаттай үүссэн бэ?
Каталог нь тухайн номын санд хадгалагдаж байгаа хэвлэлийн бүтээгдэхүүнийг мэдээлэх үүрэгтэй бүртгэл юм. Каталог нь ном материалыг мэдээлэхдээ тодорхой эрэмбэ дараалалд оруулсан байдаг.Агуулга,Үсэг дараалал,Дугаар дараалал гэх мэт.
Эртний Монголын хаадын өргөө сүм хйидэд олон ном судар хадгалагдаж байсан бөгөөд тэдгээрийг бүртгэсэн бүртгэлтэй байсан. Монголд Төвд номын онцлого нь баринтигтай , нэг баринтигт олон ном хадгалагдаж байсан.
Каталог бол мэдээлэл эрж хайж яваа хүмүүст мэргэжлийн мэдээлэл товч тодорхой өжч чадах энгийн мэдээлэл юм. Манай улсын номын санчид юуны урьд хойт хөршөөс номын сангийн туршлагыг шууд шилжүүлэн авахаар шийдсэн байна.Түүнээс өөр хувилбар авах ч шаардлаггүй байсан. Ийнхүү зөвлөлт улсын номын сангуудад өргөн нэвтэрсэн “аравтын ангилал” гэдгийг шууд хуулан авсан юм. Аравтын ангилал гэдэг бол ном хэвлэлийг Америкийн номын санч Жон Мелвиял Дьюгийн 1876онд боловсруулсан ангилал дээр тулгуурлан дэлгэрч олон улсын чанартай аргачлал болсон учир яг хойт хөршийг дуурайсан гэдэг нь өрөөсгөл ойлголт юм.
1895 онд олон улсын ном зүйн институт Дьюгийн ангиллыг олон улсын номын сангийн шинэ ангиллын үндэс болгон хэрэлэхээр зөвлөмж гаргаснаас хойш өрнөдийн номын сангууд аравтын ангиллыг номын сангууддаа нэвтрүүлжээ. Ингэж үргэлжилснээр 1959 оны сүүлчээр Зөвлөлтийн номын сангийн өргө барил,туршилгаар ном,хэвлэлийг катлагжуулах ажилалгаа итвэгтэй өрнүүлсэн байна.Ингээд Монгол улс маань цаасан каталогтой он удаан жил болж электрон каталогруу шилжсэн. Өдөр ирэх тусам хөгжсөөр байна.
Номын сангийн катлогжуулалт гэж юу вэ?
Каталогжуулалт гэдэг нь номын сангийн заталогуудыг буй болгох үйл ажиллагааны цогц юм. Каталогийн ажиллагаанд номын сангийн тодорхой дүрэм,стандартын дагуу номзүйн бичилтийг хийх,каталогт картыг байрлуулах,фондын бүтэц ба ажуулгыг нээн илрүлж өгөх ажлууд ордог.
Номын сангийн фонд төрөд бүрийн хэвлэмэл болон хэвлэмэл бусцахим,бичил хэлбэрийн ном хэвлэлээс бүрддэг тул каталогуудыг уламжлалт картын хэлбэрээр болон машинээр унших буяу электрон хэлбэрээр зохион байгуулдаг.
Каталогжуулалт нь каталогжуулах техник үйл ажиллагаагаар, каталогийн тогтолцооны дагуу баримтыг задлан шинжилж,нэгтгэн дүгнэж боловсруулах каталогуудыг зохион байгуулах,хөтлөх,редакц хийх ажлуудыг агуулна.
Баримтыг болоьсруулах ажлыг номын сангуудын сүлжээ,мэдээллийн төвүүдэд ашиглахад зориулан төвлөрсөн аргазүйн төвд ба өргөзүйн төвийн удирдлагын дор номын сан дээр хийдэг. Төвлөрсөн каталогжуулалтын бүтээгэдхүүн нь каталогийн картын цогц бүрдэл бөгөөд баримтыг хэвлэх явцдаа уг баримтын шифр болон баримтын товч агуулгыг тусгаж, тодорхой төрлийн фонд, каталогийн төрлүүд номын санамж өгөх жагсаалтуудыг тусгасан картыг хавсаргасан байдаг. Төвлөрсөн каталогжуулалт нь уламжилалт цаасан хэлбэрээр, машинаар унших диск,соронзон тууз,CD болон бусад мэдээлэл түгээгч байж болно.
Каталогжуулалтын үндсэн үйл ажиллагаанд баримтыг задлан шинжилж,нэгтгэн дүгнэж боловсруулах үйл ажил болох номзүйн бичилт хийх, төрөлжүүлэх, зүйлчлэх ажлууд хамрагдана.

Ном зүйн бичилт хийх: Баримтын тухай номзүйн мэдээний цогцыг номзүйн бичилт гэнэ.
18. 18. Төрөлжүүлэх: Ном зүйн бичилт хийсний дараа номоо төрөлжүүлж ангилхыг хэлнэ.
19. 19. Зүйлчлэх: Хэвлэлийн бүтээгдэхүүний агуулгыг харгалзахгүйгээр түүний зүйл үгийн үсэгийн дарааллаар нь бүлэглэх аргаар зохион байгуулсан каталогийг хэлнэ.

Электрон каталог гэж юу вэ?
Энэ каталог нь online горимоор ажиллладаг,машинаар унших хэлбэрийн номын сангийн каталог юм. Гадаадын номын сангуудад үүнийг OPAConline public catalog гэж нэрлэдэг. Электрон каталог нь бүх төрлийн каталогийн үүргийг гүйцэтгэхүйц каталог юм. Электрон каталогтой терминалын тусламжтайгаар ажиллана.
Ямарваа номын сангийн заавал байх ёстой бөгөөд үйлчилгээний уулзвар зангилаа болсон зүйл бол каталог юм.Хорьдугаар зууны сүүлчээс компьютерчлэх үйл явц дэлхийн хэмжээнд хүчтэй өрнөж мэдээлэл, холбооны үйл ажиллагаанд хувьсгал гарсан тул Монголын ном зүйчид уул шинэчлэлээс хоцрохгүйг хичээдэг болсон. Электрон каталог нь хуучин каталогийг бодохноо илүү дэвшилттэй юм.
Номын сангийн үйл ажиллагаа бүхэлдээ автоматчилагдаагүй нөхцөлд электрон каталогийг дангаар нь нэвтрүүлэхэд багагүй бэрхшээлтэй юм.
Уламжилагдаж ирсэн каталогийг машинаар унших боломжтой хэлбэрт оруулан шинэчлэх ажил бол тийм ч их хүнд хэцүү биш боловч нэлээд нарийн мэргэжил, няхуур ажиллагаа шаардах болно. Нэгмөсөн бүгдийг хийж амжихгүй тохиолдолд уламжлалт болон электрон каталогийг хослуулах юм уу зэрэгцүүлэн хөтөлсөн байх боломж бий. Номын сангийн каталогийг цахим журамд шилжүүлснээр:

Ном болон мэдээлэл эрж хайхад зарцуулах цаг ихээхэн хэмнэгдэж, эрэл хайлтын ажил боловсронгуй түргэн болно.
20. 20. Лавлагаа, мэдээлэлийн үйлчилгээ түргэсч, чанар нь эрс дээшлэн, ажил хөнгөвчлөгддөг.
21. 21. Номын сангийн ном зүйн ажиллагаа нарийсч,төрөлжүүлэлт боловсронгуй болж,тооцоо бүртгэл сайжран фонд цэгцэрнэ.
22. 22. Номын сан хоорондын ном солилцооны ажил өргөн хүрээтэй шуурхай,мэдээлэл сайтай болно.
23. 23. Номын сангийн фонд нэгэн байшингын туургаар хязгаарлагдан түгжигдмэл байдалд оршдогоосоо чөлөөлөгдөж дэлхийн хэмжээнд мэдээлэл солилцох,интернетийн хангамжтай болно.

Ном ажиллах автоматчилсан горимд шилжихээс өмнө байсан фондын бүтэц, агуулгын талаарх мэдээллийг электрон каталогт оруулах асуудал чухал байдаг. Энэ нь номын сангийн каталогийн хэлбэрийг 1-ээс нөгөөд шилжүүлэх тухайлбал картын хэлбэрийг микро тээгч рүү шилжүүлэх явдал юм. Үүнийг янз бүрийн арга замаар хийж болно. Каталогийн картын зургийг авч эсвэл скайнердаж машинаар унших хэлбэрт оруулж болно.
Ном зүйн тодорхойлолтын элементүүдийг компьютерт гараар оруулж машинаар унших каталог бий болгох нь илүү үр дүнтэй боловч үнэтэй,ажил ихтэй юм.
Энгийн каталогийг электрон каталогт шилжүүлэх асуудал нь өнөөдөр дэлхийн олон орны номын сангийн өмнө зогсож буй чухал асуудлын нэг юм.
Энэ асуудлыг олон улсын болон үндэсний хурал,зөвлөгөөн,семинараар хэлэлцэж, зохих шийдвэр, чиглэлийг гаргаж ажиллаж байна.
Электрон каталогийн давуу тал:

Интернэтийн тусламжтайгаар дэлхийн хаана ч байсан ашиглах боломжтой:
24. 24. Хүссэн мэдээллээ түргэн хугацаанд олно.
25. 25. Номын сангийн ачаалал багасч уншигчидад хүрэх үйлчилээ түргэн шуурхай болно.
26. 26. Электрон каталог хэрэглэх үед номын санчид уншигчдын ном хэвлэлтэй харилцах мэдлэг дээшилж номын сангийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага өсөн нэмэгдэнэ.
27. 27. Лавлагаа мэдээллийн ажил сайжирна.
28. 28. Номын сан хоорондын ном солилцооны үйлчилгээ сайжирна.
29. 29. Уншигч номын санчдын цаг зарцуулалт багасч харьцааны соёл сайжирна.
30. 30. Номын сангийн фондын номзүйн ангилал төрөлжүүлэлт сайжирч тооцоо бүртгэл шинэчлэл гарна.
31. 31. Номны бүх талын мэдээллийг мэдэх боломжтой.

Сул тал:

Техникийн саатлын улмаас ашиглаж хэрэглэх боломжгүй.
32. 32. Олон хэл мэдэх шаардлагатай.
33. 33. Техник хэрэгсэл шаардана..
34. 34. Заавал програм суулгах шаардлагатай.

Каталогийн төрөл гэж юу вэ? Түүний бүрдлүүд:
Хэлбэрийн болон агуулгын шинж тэмдгийг тусгасан байдлаар нь номын сангийн каталогийг 2 хэсэгт хуваан авч үздэг.
1-р хэсэгт:

Үсэг дарааллын каталог
35. 35. Он дарааллын каталог
36. 36. Газар зүйн каталог
37. 37. Дугаар дараалсан каталог

Үсэг дарааллын каталог: Энд бүх ном зүйн бичлэгийг зохиогчийн байгууллагын эсвэл номын нэрийн үсгийн дарааллаар байрлуулдаг.
Он дарааллын каталог: Энд бүх ном зүйн бичлэгийг баримт бичгийн хэвлэгдсэн оноор эсвэл анхны нийтлэлийн он дарааллаар байрлуулдаг.
Газар зүйн каталог: Энд баримт бичгийг хэвлэж гаргасан газрын дагуу үсэг дарааллаар байрлуулдаг.
Дугаар дараалсан каталог: Энд баримт бичгийг олгосон дугаарын дагуу байрлуулдаг.
2-р хэсэг:.

Төрөл ангийн каталог
38. 38. Зүйлчилсэн каталог
39. 39. Орон нутгийн каталог

Төрөл ангийн каталог: Энд тодорхой ангиллын системийн дагуу ном зүйн бичлэгүүдийг мэдлэгийн салбараар байгуулдаг.
Зүйлчилсэн каталог: Энд номын зүйн бичлэгүүдийг зүйл,сэдвийн дагуу үсгийн дарааллаар байрлуулдаг.
Орон нутгийн каталог: Энд тодорхой нэг бүс,орон нутаг, байгууллага зэрэгт агуулгаараа хамаарах ном зохиолыг мэдлэгийн салбараар байрлуулдаг.
Манай улсад каталог ямар түвшинд:
Монгол улсад маань бусад улс орнуудын жишиг адил номын сан ба номын сангийн каталог мөн адил үе шатыг туулж ирсэн. Ер нь номын сангийн гол суурь үндэс нь номын сангийн фонд юм. Фондыг зохицуулж эмх цэгцтэй байлгадаг зүйл бол мэдээж каталог юм. Ингээд үзхэд каталог бол яах аргагүй номын сангийн чухал хэсгийн нэг юм.
1990-д онд “Номын сангийн нэгдсэн” каталог нэвтэрж гарч ирснээр орон нутаг болон их дээд сургууль, бага дунд сургуулийн номын сангууд маань ҮТНС-аар удирдуулан эхэлснээр каталогжуулалтын ажил өрнөж номын сангууд маань нэгдсэн каталогтой болсон. Ингээд улс аймгууд маань нэгдсэн, цаасан каталогтой он удаан жил явж ирсэн. Иймээс номын сангийн автомажуулалт явагдаж, мэдээллийн хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа өнөө үед номын сангуудыг тухайн нутаг дэвсгэр дээрх хүн амыг төрөл бүрийн мэдээллээр хангаж мэдээллийн төв чиглэхээр хөгжүүлсэн бодлого хурцаар тавигдаж байна. Энэ асуудалд БСШУЯ тодорхой анхаарч номын санг автомажуулах ажилыг дэмжин номын санчдын дунд сургалт,семинарийг их зохион байгуулаж байгаа.
Манай оронд 2001оны байдлаар нийт 888номын сан байгаа гэсээ мэдээ гарчээ. Үүнээс:
lefttopтус тус эзлэж байна.
Үүний 86% нь ЕБС-ийн номын сангууд, бүх номын сангуудын 73,5% нь хөдөө орон нутагт байгаа гэсэн статистка судалгаа байдаг байна.
Манай оронд 1998 онд анх МҮТНС “L-Card” төслийг хэрэгжүүлж номын сангийн уншигчийн үнэмлэхийг системийн зориулалтай мэдээлэл бүхий соронзон картаар сольж номын сангийн автомажуулах үйлчилгээ нэвтрүүлсэн. Мөн Д.Нацагдоржын нэрэмжит Хотын төв номын сан анх Австрали улсын ”Softlink” компаний ALICE програмыг худалдан авч электрон каталогийг нэвтрүүлсэн. Одоо хүртэл энэ програмыг ашиглаж байгаа гэвч тун удалгүй мөн улсын бүтээл болох нэгэн програмыг оруулж ирэх гээд бэлтгэл ажилдаа аль хэдийнээ орсон байгаа. Уг ALICE програмыг ашиглахад их өртөг шаарддаг учир хямдаар нь уг проргамыг оруулж ирэх гэж байгааг эх сурвалжаас авсан болно.
Номын сангуудад ашиглаж байгаа программ хангамж, Одоогийн байдлаар номын сангийн автомажуулалтын 4 программ хангамж ашиглагдаж байгаа. Үүнд:

ALICE
40. 40. LIB4U
41. 41. CDSISIS
42. 42. LSOFT программ хангамжууд юм.

Ер нь нэг үеэ бодвол манай оронд “номын сангийн ”- мэргэжлийг ойлгож сонирхдог хүмүүс ихэсэн байгаа.
Нийт хөдөө орон нутаг, их дээд сургууль,ЕБС-ын номын сангууд маань цаасан каталогиос бага ч гэсэн татгалзан электрон каталогтой болохыг эрмэлзэн байгаа нь бахархууштай хэрэг юм.
Манай улсад нийт номын сангийн электрон каталогжуулалт нь 40-д%-тай яваа болуу гэж би бодож байна.Нэг жишээ авч үзвэл: МУИС-ийн электрон каталогт одоогоор 78623 төрлийн 221508 ширхэг ном орсон байна. Энэ каталогт 2009-05-01-ээс хойш 14272 удаа хайлт хийсэн байна.
Номын санг автомаажуулах тоног төхөөрөмж:
Хайлт хийх хэрэглэгчдийн тоо, удирдлагын ажлыг хийж гүйцэтгэх ажилчдын тоо зэргээс шалтгаалан автоматжуулсан системд 2 төрлийн компьютер хэрэглэгддэг.Үүнд:

Хайлтын client
43. 43. Удирдлагын server

Хайлтын компьютерийн тусламжтайгаар хэрэглэгч тухайн номын сангийн фондтой танилцах бүрэн боломжтой бөгөөд хэрцээт ном материал бий эсэхийг мэднэ. Номын санд компьютерээс гадна бусад нэмэлт төхөөрөмж өргөн хэрэглэх шаардлагатай.Үүнд:

Хэвлэгч машин принтер
44. 44. Скайннер
45. 45. Баркод уншигч
46. 46. Хамгаалалтын хаалга
47. 47. Файлыг нөөцлөх төхөөрөмж
48. 48. Уншигчийн карт хийх төхөөрөмж гэх мэт.

Номын сангийн каталогт миний дэвшүүлэх санаа:
Одоо үед уншигчид зөвхөн ном унших, мэдээлэл авахаар хязгаарлагдахгүй тусгай үйлчилгээ шаардах болсон тул интернет кафе, тусгай үйлчилгээ, хүүхдэд зориулсан үйлчилгээ, ажил хайлтын үйлчилгээ, жижиг дунд бизнес эрхлэгчдэд лавламж, санал өгөх үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ,веб үйлчилгээтэй, мета хайлтын тоног төхөөрөмжтэй байх нь зах зээлийн хэрэгцээнээс урган гарч байна.
XXI-р зуунд номын санг хөгжүүлэх гол чиглэл нь электрон номын санг байгуулах явдал гэж эрдэмтэн судлаачид үзэж байгаа. Мэдээллийн шинэ технологи нь даяарчилсан электрон номын санг байгуулах боломжийг олгож байгаа хэдий ч үүнийг шийдвэрлэх арга зам нь нилээд бэрхшээлтэй тулгарах төлөвтэй байна. Юуны өмнө мэдээллийн хамгаалалт, мэдээллийн үнэн бодит шинж, зохиогчийн эрхийн асуудал, улс орнуудын хөгжлийн жигд бус байдал зэргийг нэрлэж болно.
Энэ зууны шинэ номын сангаар Virtual library юм. Virtual library нь бодит сүлжээ хэмээх энэхүү нэр томъёо нь информатикийн салбараас аажмаар номын сан судлалын шинжлэх ухаанд нэвтрэн орж сүүлийн үеийн ном хэвлэл дээр ихээр бичигдэх боллоо. Электрон номын сан нь мэдээллийг электрон аргаар телехолбооны сүлжээгээр мэдээллийг дамжуулах систем юм.
Виртуаль номын санд электрон каталог нь ном, эх материалтайгаа шууд нэг файлд бичигддэг учир хэрэглэчдийн хүсэлтээр каталогоос компьютерийн файл хэлбэрээр тэрхүү ном, эх материалын бүрэн текстийг товчлуур дарах төдийгөөр уншиж болох ба дискэн дээр хуулж авах ч бүрэн боломжтой зүйл гэж З.Оюунгэрэл гуай тодорхойлсон байдаг.

Харин миний бодлоор:
Энэ бүх дэвшилтэд технилогоор улам бүр дэвшин хөгжиж улам их боловсронгуй болох байх гэж бодож байна. Магадгүй ирээдүйд олон зүйл өөрчилөгдөж магадгүй номын сангийн салбарт ч тэр бусад салбаруудад ч тэр гэхдээ магадгүй номын сангийн каталог нь олон удаа хувьсаж өөрчилөгдөх байхаа. Миний бодлоор номын сангийн каталог улам л дэвшингүй болж байгаа одоог хүртэл цаасан каталог шүүж хүмүүс маань цаг хугацаа гээд л их зүйлийг алддаг байсан. Харин одоо бол электрон каталогиос шүүж арай хялбар болсон гэвч бас л номын нэрээ бичнэ, шүүнэ, хайна гээд л бас л цаг хугацааны хувьд алдагдалтай гэж би боддог. Миний бодлоор “хүний дуу хоолойг мэдрэх ”- чадвартай каталог байвал зүгээр болвуу гэж боддог. Энэ төхөөрөмж нь тухайн төхөөрөмж буюу электрон каталогт өөрийн хүссэн, хайж байгаа ном, сонин, сэтгүүл, газрын зураг, үзүүлэх, сонсгох материал зэргийг: Он, сар ,зохиогч,үйлдвэрлэсэн газар, ямар хэл дээр гэдгээ бүрэн тодорхой хэлснээр тухайн хайсан материал тэр эгнээний, тэд дэх давхарын, тэр танхимын, тийм шүүгээнд тэд дэн байна гэж дэлгэцэн дээр нь гарч ирдэг байвал зүгээр гэж бодож байна. Хэрэв ийм тоног төхөөрөмж бий болох юм бол хайлт хийж буй хүмүүст маань маш хялбар бөгөөд гар орохгүй учир төхөөрөмж маань гэмтэж муудахгүй зүгээр болвуу гэж бодож байна. Миний энэ санаа маань магадгүй ирээдүйд биелэнэ гэдэгт итгэж байна. Мөн номын сангийн каталогийг хүмүүст таниулхын тулд сурталчилах нь хамгийн зөв арга юм.
Та үүнд мэдээллээ хэлн үү
Таны хайсан ном “соёлын танхим” 2-р эгнээ 1а-давхар зүүн талаас 13т байна.

Дүгнэлт
Ямарваа номын сангийн заавал байх ёстой бөгөөд үйлчилгээний уулзвар зангилаа болсон зүйл бол каталог юм. Номын сангийн каталог нь ном хэвлэлийн агуулгыг нээн харуулж сурталчлаад зогсохгүй уншигчдын олон талт эрэлт хэрэгцээг хангах аппарат байх ёстой. Гэвч нэг номын сангийн каталогоор эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж чадахгүй. Учир нь аливаа номын сангийн каталог нь наад захын хэрэгцээг буюу уг номын сангийн онцлог, фонд бүрдүүлэлт, үйлчилж буй хүрээ зэргээрээ шалтгаалан харилцан адилгүй хангадаг.
Зах зээлийн өнөөгийн нөхцөлд номын сангийн үүрэг алдагдаж, уншигчдыг мэдээллээр хомсдуулж байгаа явдлыг шийдвэрлэхэд “номын сангийн каталог” чухал үүрэг гүйцэтгэнэ.
Номын сангийн өнөөгийн шаардлага нь зөвхөн уншлага явуулах үйлчилгээний байгууллага байгаад зогсохгүй мэдээллийн төв, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулах бие даасан байгууллага байхад оршиж байна. Энэхүү шаардлага нь “Номын сангийн каталог”-ийг улам боловсронгуй болгож,цаашдын үйл ажилгааг нь дээшлүүлэх бодит зорилтыг дэвшүүлж байна.
Өнгөрсөн он жилүүдэд дүн шинжилгээ хийвэл: Номын сангийн каталогийг зохион байгуулж буй ажлын явц хэтэрхий удаашралтай байгааг харуулж байна. Энэ нь номын сангуудын хоорондын нэгдсэн тогтолцоо учир дутагдалтай байгаагаас шалтгаалж байгаа юм.
Номын сангийн каталог дээр үндэслэн цаашид аймгийн сумдын номын сангийн каталог “цөөн хувьтай болон үнэт ховор номын каталог” болон тусгай нэг салбараар зохион байгуулж ном зүйн бүртгэлийг хийх нь уншигч судлаач сонирхогчид номын санчдын арга барилд хэрэгтэй материал болж өгнө. Үүнд: байгуулга албан газрын, сум багдын гэж хуваан бүртгэвэл ажил их хөнгөлөгднө. Ер нь номын сангийн каталогийн тухай асуудлыг олон талаас нь тодорхой зорилтойгоор шийдвэрлэх нь чухал. Нөгөөтэйгүүр электрон каталогийг бүх аймгуудад одооноос эхлэн анхааран судлах хэрэгтэй юм.
Номын сан бол бүрэн автоматжуулагдсан, интернэт холбооны гарц бүхий орчин үеийн хамгийн өргөн цогцолбор үйлчилгээт мэдээллийн банк байж чадах цорын ганц төв болох ирээдүйтэй юм.

Номзүй
1. Цагаач Эрдмийн сувд.
2. С.Цэцэгмаа “Номын сангийн ангилал,каталог”
3. З.Оюунгэрэл “Номын сан-Мэдээллийн төвийн автомажуулалт”
Ашигласан вэб:

www.google.com
49. 49. www.khaidaw.blogspot.com
50. 50. www.yahoo.com

Электрон каталог:
Цаасан каталог: