SlideShare a Scribd company logo

ЭДЦС Н.Баднаагарав

Судалгааны ажил

ЭДЦС Н.Баднаагарав

1 of 13
Хөл хорионы үед цахим технологи ашиглан ангийн сурагчдын бие
даан суралцах чадварыг хөгжүүлэх нь
1
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН
“ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ
“АНГИТАЙ АЖИЛЛАХ АРГА, АРГА
ЗҮЙ”
СУДАЛГААНЫ АЖЛЫН НЭР:
““ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД ЦАХИМ ТЕХНОЛЛОГИ АШИГЛАН АНГИЙН СУРАГЧДЫН БИЕ ДААН
СУРАЛЦАХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬь”
БОЛОВСРУУЛСАН ТНУ-НЫ БАГШ: Н.БАДНААГАРАВ
МӨРӨН ХОТ
Хөл хорионы үед цахим технологи ашиглан ангийн сурагчдын бие
даан суралцах чадварыг хөгжүүлэх нь
2
АГУУЛГА:
НЭГ. СУДАЛГААНЫ АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА..........................................................
1.1 Хураангуй
1.2 Судалгааны түлхүүр үгс
1.3 Судалгааны үндэслэл
1.4 Судалгааны зорилго
1.5 Судалгааны зорилт
1.6 Судлах зүйл
1.7 Судалгааны арга
1.8 Судалгааны шинэлэг тал
ХОЁР. АСУУДЛАА ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ............................................................
2.1 Онолын хэсэг
2.2 Асуудал илрүүлэх судалгаа
2.3 Судалгааны дүгнэлт
ГУРАВ. АСУУДАЛ ШИЙДЭХ БОДЛОГЫН ХУВИЛБАР БОЛОВСРУУЛСАН БАЙДАЛ
3.1 Бодлогын хувилбар, шийдлүүд
3.2 Сонгосон бодлогын хувилбар, шийдлийг
хэрэгжүүлэх төлөвлөлт, санаа
ДӨРӨВ. СУДАЛГААНЫ АЖЛЫН ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ...........................................
ТАВ. ХАВСРАЛТ.........................................................................................................
5.1 Ном зүй
5.2 Хавсралт
Хөл хорионы үед цахим технологи ашиглан ангийн сурагчдын бие
даан суралцах чадварыг хөгжүүлэх нь
3
НЭГ. СУДАЛГААНЫ АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА
1.1 Хураангуй
Цахим технологиуд ашиглан теле хичээлийн үйл ажиллагааг үр дүнтэй байлгах, хүүхэд
бүрийг агуулгын хоцрогдолгүй суралцах боломжийг олгосон ангитай ажиллах төлөвлөгөө
боловсруулсан. Хаанаас ч хэн ч ашиглах боломжтой хүн бүрт нээлттэй төлбөргүй байдаг цахим
хэрэглүүр ашиглан арга зүйгээ бүтээсэн нь хүн бүрт тэгш хүртээмжтэй энэхүү аргыг ашигла,
хэрэглэх боломжтойг харуулж байна. Уг арга зүйг ашиглах нь АУБ хичээл тус бүрийн агуулга
эзэмшилтийн түвшинг, теле хичээлийн үр дүнг хүүхэд нэг бүрээр судалж гаргасан сургалтын
томоохон судалгаатай болох юм.
1.2 Судалгааны түлхүүр үгс
Тулгуур сурагч – Теле хичээлийн тэмдэглэл дамжуулагч сурагч
Теле хичээл – Хөл хорионы үед сургалтыг зайнаас явуулах хэлбэр
Ашиглах - Ашиг тусыг хүртэх, хэрэглэх
Шинжлэн судлах - Ажиглан туршиж, шинж тэмдгийг нь илрүүлэх
Баримт - Аливаа асуудлыг шийдвэрлэхэд гэрч болох юм, үнэмлэх тэмдэг
Сурагч - Бусдаас ялгарах өвөрмөц шинж чанар, онцлогтой хүн
Бие даан сурах - Ямарваа үйлийг бусдын дэмгүйгээр хийж чаддаг болох
Бүтээлч чадвар -Оновчтой сэтгэлгээ, бүтээх чадвар, зохион бүтээх
Google meet – Олон нийтийн хурал, ярилцлага хийх боломжтой цахим хэрэглүүр
Google forms – Цахим орчинд олон хүнээс нэгэн судалгаа болон шалгалт авах
боломжой хэрэглүүр
1.3 Судалгааны үндэслэл
“Covid-19” халдвар цар тахлын хэмжээнд хүрч, боловсролын салбарын үйл ажиллагаа
үндсэндээ доголдоход хүрээд байна. Халдварт өвчний хямрал дэлхий нийтийг нөмөрсөн энэ
үед өдгөө 1.2 тэрбум хүүхэд цахимаар сурч байна. Монгол Улсын хувьд өндөржүүлсэн бэлэн
байдал зарласантай холбоотойгоор боловсролын салбар урт хугацаанд хүүхдүүдэд зайны
сургалт явуулж байна.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд цэцэрлэг болон сургуулийн насны 903 мянган
хүүхэд шинэ төрлийн коронавирусээс шалтгаалж хөл хорионд орж, теле хичээл үзэж байна.
Тэдний 640 мянга нь сургуулийн, 263 мянга орчим нь цэцэрлэгийн насны хүүхдүүд байгаа юм.
Мэдээлэл харилцааны технологийг боловсролын салбарт өргөн хүрээтэйгээр хэрэглэж
байгаа бөгөөд багшийн хөгжилд тэр тусмаа хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нарт ажлын
байрандаа хөгжихөд чухал нөлөө үзүүлж байна. Учир нь багш нар МХТ мэдээллийг
ашигласнаар орчин үе болоод дэлхий нийтийн хөгжлөөс хоцрохгүй байж, өөрийгөө төдийгүй
хамт олноо хөгжүүлэхэд хамгийн чухал сүүлийн үеийн шинэ мэдээллийг хурдан шуурхай хүлээн
авч, боловсруулан бусдад дамжуулах боломж бүрдсэн бөгөөд энэ боломжийг цаг тухайд нь
ашиглах явдал юм.
Хөл хорионы үед цахим технологи ашиглан ангийн сурагчдын бие
даан суралцах чадварыг хөгжүүлэх нь
4
Шинэ төрлийн коронавирус дэлхийн улс орнуудад түргэн хурдацтай тархаж байгаатай
холбогдуулж манай улс урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авч улсын онцгой комиссын
шийдвэрээр 2020 оны 01 –р сарын 27 –ны өдрөөс эхлэн их,дээд сургууль,цэцэрлэгүүдийн үйл
ажиллагааг хаах шийдвэр гаргаж одоог хүртэл үргэлжлэн явагдаж байна. Их дээд сургууль,
ЕБС, цэцэрлэгүүдийн сургалтын үйл ажиллагааг тасалдахгүйгээр Теле хичээлүүд, онлайн
хурал, ярилцлага зохион байгуулж байгаа энэ үед МХТ ямар чухал хэрэгтэй болохыг нотолж
байна.
Сургууль бол систем юм. Харин анги бол тухайн системийн бүрэлдэхүүн хэсэг жижиг
систем юм. Уг системийг бүрдүүлж буй багшийн эрх мэдлийн хүрээн дэх хамгийн чухал
оролцогчид бол багш өөрөө болон сурагчид билээ. Ямар нэг системд бүхий л оролцогчид өөр
хоорондоо нөлөөлж байдаг. Уг том системийг сайн удирдан, зохион байгуулж чадвал бусад
жижиг бүтэц болох ангиудаас гарах үр дүнгийн нийлбэр нь ерөнхий системийн үр дүнгээс ч хол
давах болно.
1.4 Судалгааны зорилго
Хөл хорионы үед ангийн сурагчидтай цахимаар харилцаа тогтоож, агуулгын хоцрогдол
үүсгэхгүйгээр сурагчдын бие даан суралцах чадварыг хөгжүүлж, теле хичээлийн хамрагдалт, үр
дүнг үнэлэх
1.5 Судалгааны зорилт
- Ангитай ажиллах арга зүйг судлах
- Судалгааны зорилгод хүрсэн цахим хэрэглүүрүүдийг судлах, ангийн сурагчдадаа
хэрэглүүлж хэвшүүлэх
- Хичээл заагч багш нартай болон эцэг эхчүүдтэй байнгын хамтран ажиллах
- Теле хичээлийн хамрагдалт үр дүнд тандалт судалгаа хийж үр дүнтэй ажлуудыг
төлөвлөх
1.6 Судлах зүйл
 Теле хичээлийн тухай
 Ангийн сурагчдын теле хичээлийн хамрагдалт
 Теле хичээлийн үр дүн
 Төлөвлөсөн ажлын үр дүн
1.7 Судалгааны арга
 Контент анализ – Баримт бичгээс хэсгийг авч шинжлэн судлах
 Ажиглалт – Тодорхой орчин нөхцөл, цагт баригдахгүйгээр судлах зүйлийн зүй тогтоол,
шалтгаант чанарыг судлах
 Туршилт – Цахим хэрэглүүрүүдийг туршин хэрэглэх
 Асуулга – Сурагчдаас болон багш нараас сэтгэл ханамжийн судалгаа авах
1.8 Судалгааны шинэлэг тал
Хөл хорионы үед цахим технологи ашиглан ангийн сурагчдын бие
даан суралцах чадварыг хөгжүүлэх нь
5
 Цахим технологиуд ашиглан теле хичээлийн үйл ажиллагааг үр дүнтэй байлгах, хүүхэд
бүрийг агуулгын хоцрогдолгүй суралцах боломжийг олгосон ангитай ажиллах
төлөвлөгөө боловсруулсан.
 Хаанаас ч хэн ч ашиглах боломжтой хүн бүрт нээлттэй төлбөргүй байдаг цахим
хэрэглүүр ашиглан арга зүйгээ бүтээсэн нь хүн бүрт тэгш хүртээмжтэй энэхүү аргыг
ашигла, хэрэглэх боломжтойг харуулж байна.
 Уг арга зүйг ашиглах нь АУБ хичээл тус бүрийн агуулга эзэмшилтийн түвшинг, теле
хичээлийн үр дүнг хүүхэд нэг бүрээр судалж гаргасан сургалтын томоохон судалгаатай
болох юм.
ХОЁР. АСУУДЛАА ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ
2.1 Онолын хэсэг
Хөл хорионы үед хичээллэх гэдэг нь ...
Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар шинэ
төрлийн коронавирусын дэгдэлт дэлхийн улс орнуудад хурдтай тархаж байгаатай холбогдуулан
хүн амыг коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр авах арга
хэмжээний хүрээнд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, ерөнхий боловсролын
сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл
түр хаах шийдвэр гарсан.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит
хуралдаанаар гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 03
дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, Улсын Онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 20-ны
хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон хугацааг 2020 оны дөрөвдүгээр
сарын 30 хүртэл, Мөн 2020 оны 04-р сарын 14-ны хуралдаанаар, сургууль, цэцэрлэгийн
танхимын сургалтыг 09 дүгээр сарын 1 хүртэл зогсоох шийдвэр гаргасантай холбогдуулан
сургалтын хөтөлбөрөөр эзэмших агуулгыг теле хичээлээр хүргэсэн билээ. 2020 оны хичээлийн
жилд ЕБС-ийн сурагчид 160 өдөр хичээллэхээс 85 өдөр танхимд хичээллэж, 75 өдрийн
сургалтын хөтөлбөрийн агуулгыг теле хичээлээр үзэж судалсан.1
Теле хичээлийн тухай
Теле хичээлийн давуу талыг нь авч үзвэл :
• Багшийн сайн арга зүй технологиос суралцаж, туршин хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх
• “ Цахим хичээлийн сан “ бүрдүүлэх
• Эцэг, эх, сурагч, багш нарын гурвалсан холбоо сайжирч, харилцаанд өөрчлөлт
• Багш, сурагчид цагт баригдахгүй мэдлэг олж авах давуу тал
• Багш бүр бие дааж МХТ –д суралцаж, мэдлэг боловсролоо дээшлүүлэх ( онлайн ярилцлага,
хурал зохион байгуулах, алсын зайны сургалт )
• Өөрийн заах арга зүй, мэдлэг боловсролдоо дүгнэлт хийх , харьцуулан жиших
• Багшийн бэлтгэсэн цахим хичээлийг хэн ч авч, сайжруулан хэрэглэх бүрэн боломж
• Теле хичээлийн агуулгад тохирсон даалгавар боловсруулах аргад суралцах (docs.google. сom)
• Сурагч бүрт даалгаврыг файл, зурган хэлбэрээр өгч , хариу мэдээллийг хурдан хугацаанд авах
боломж , бүрдэх
• Ажлын хариуцлага, цаг хугацаа
1
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ, 2020 он
Хөл хорионы үед цахим технологи ашиглан ангийн сурагчдын бие
даан суралцах чадварыг хөгжүүлэх нь
6
• Суралцагчдын хэрэгцээ сонирхол, хүсэл эрмэлзэлтэй нийцэж байна
Дутагдалтай тал нь :
• Эрүүл мэндэд сөргөөр нөлөөллөх
• Материаллаг орчин
• Цахим хичээлийг бэлтгэх агуулга, арга зүйн мэдлэг ойлголт
• Цаг хугацаа их шаардах
• Суралцагчдын хэл ярианы хөгжилд муугаар нөлөөлөх эрсдэл
• Зарим эцэг, эхийн анхаарал,халамж, дэмжлэг үзүүлэх, сурагчдын хичээлд оролцох байдал
тааруухан байгаа нь хичээлийн явцад ажиглагдлаа,2
Тэгвэл сурагч бүр теле хичээлийг үр дүнтэй
судлах боломж бололцоо арга зүйг хангах хүн бол хичээл заагч багш төдийгүй, анги удирдагч
багш юм.
Анги удирдсан багш гэж хэн бэ?
Анги удирдсан багш нь ангийн сурагчдыг тодорхой зорилгод хүрэхэд нь туслагч, дэг
журам, хамтын үйл ажиллагааг нь үр дүнтэй, удирдан зохион байгуулагч хариуцлагатай хүн
байх ёстой. АУБ ангийн ажлын төлөвлөгөөгөөр ангийн удирдан зохион байгуулна.
Ангийн ажлын төлөвлөгөө нь дараах чиглэлтэй байна.Үүнд:
1.Сургалт – Хичээлтэй холбоотой ажил. Сурагчдыг сурах хөдөлмөрт сургах, идэвхжүүлэх,
сурлага хүмүүжлээр доголдохоос урьдчилан сэргийлэх ажлууд орно.
2.Хичээлээс гадуурх ажил. Сурагчдад шинжлэх ухаан танин мэдэхүй, спорт, урлаг, уран сайхны
чиглэл, экологийн талаар мэдлэг чадвар олгох авьяас чадварыг хөгжүүлэх ажлууд орно.
3. Сурагчдын эцэг эхийн дунд зохиох ажлууд
Иймээс одоогийн нөхцөл байдалд АУБ-ийн ангийн ажлын төлөвлөгөө нь хөл хорионы
үед ангийн сурагчидтай цахимаар харилцаа тогтоож, агуулгын хоцрогдол үүсгэхгүйгээр
сурагчдын бие даан суралцах чадварыг хөгжүүлж, теле хичээлийн хамрагдалт, үр дүнг үнэлэх
зорилготой боловсруулах шаардлагатай байна.
2.2 Асуудлаа илрүүлэх судалгаа
Судалгаа 1: Улсын хэмжээнд хийгдсэн судалгаанаас харвал:
БСШУЯ-наас 2020-2021 хичээлийн сургалтын хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх арга зүйг
бэлтгэх явцдаа теле хичээлийн хүртээмжийг эцэг эхчүүд (12000), хүүхдүүд (5700)-ээс тандах
судалгаа авч үзэхэд, сурагчдын 46.8 хувь нь байнга, 30.52 хувь нь заримдаа үзсэн гэж
хариулсан байна. Энэ судалгаанаас үзвэл теле хичээлийн хамрагдалт үр дүн хангалтгүй байсан
гэж харж байна.
Судалгаа 2: Аймгийн хэмжээнд хийгдсэн судалгаанаас харвал:
Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас теле хичээлийг интернэтгүй,
зурагтгүй, малчны хотонд үзэх боломжгүй байгаа сурагчдад цаасан хэлбэрээр хүргүүлж байна.
Тус аймгийн хэмжээнд теле хичээлийг үзэж байгаа эсэх судалгаанд нийт 17406 хүүхэд
2
БМДИ ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ЯВЦАД ХИЙСЭН СУДАЛГАА, АЖЛЫН ДҮГНЭЛТ, 2020 он
Ad

Recommended

Мэдээлэл харилцааны технологийг эх түүхийн сургалтанд ашиглах нь
Мэдээлэл харилцааны технологийг эх түүхийн сургалтанд ашиглах ньМэдээлэл харилцааны технологийг эх түүхийн сургалтанд ашиглах нь
Мэдээлэл харилцааны технологийг эх түүхийн сургалтанд ашиглах ньErdenetuya Urtnast
 
Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)tungalag
 
Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)tungalag
 
Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)tungalag
 
Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)tungalag
 
Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)tungalag
 

More Related Content

Similar to ЭДЦС Н.Баднаагарав

Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)tungalag
 
Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)tungalag
 
2014 2015 оны хичээлийн жилийн зорилт
2014 2015 оны хичээлийн жилийн зорилт2014 2015 оны хичээлийн жилийн зорилт
2014 2015 оны хичээлийн жилийн зорилтKocmoc Umbrella
 
Хичээлийг электрон буюу цахим хэлбэрээр бэлтгэхийн ач холбогдол
Хичээлийг электрон буюу цахим хэлбэрээр бэлтгэхийн ач холбогдолХичээлийг электрон буюу цахим хэлбэрээр бэлтгэхийн ач холбогдол
Хичээлийг электрон буюу цахим хэлбэрээр бэлтгэхийн ач холбогдолBayarmaaBayrmaa
 
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэймонгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэйKocmoc Umbrella
 
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үрбагш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үрza tosontsengel L.Tsendiin neremjit 11 Jil
 
СУРГУУЛЬД СУУРИЛСАН ХИЧЭЭЛИЙН СУДАЛГАА
СУРГУУЛЬД СУУРИЛСАН ХИЧЭЭЛИЙН СУДАЛГААСУРГУУЛЬД СУУРИЛСАН ХИЧЭЭЛИЙН СУДАЛГАА
СУРГУУЛЬД СУУРИЛСАН ХИЧЭЭЛИЙН СУДАЛГААGombojav Oyungerel
 
4444444444444444444444
44444444444444444444444444444444444444444444
4444444444444444444444delgerya
 
4444444444444444444444
44444444444444444444444444444444444444444444
4444444444444444444444delgerya
 
Iltgel 2016-tugsuu-Setgemj
Iltgel 2016-tugsuu-Setgemj Iltgel 2016-tugsuu-Setgemj
Iltgel 2016-tugsuu-Setgemj Tugsuu0221
 
Д.Өнөрхишиг - МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХЬ СУРГАЛТЫН ЦАХИМ КОНТЕНТИЙН ХЭР...
Д.Өнөрхишиг - МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХЬ СУРГАЛТЫН ЦАХИМ КОНТЕНТИЙН ХЭР...Д.Өнөрхишиг - МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХЬ СУРГАЛТЫН ЦАХИМ КОНТЕНТИЙН ХЭР...
Д.Өнөрхишиг - МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХЬ СУРГАЛТЫН ЦАХИМ КОНТЕНТИЙН ХЭР...batnasanb
 

Similar to ЭДЦС Н.Баднаагарав (20)

Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)
 
Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)Baigaliinuhaan iltgel (2)
Baigaliinuhaan iltgel (2)
 
УЭДС-ийн оюутнуудын цахим хичээлийн гарын авлага
УЭДС-ийн  оюутнуудын цахим хичээлийн гарын авлагаУЭДС-ийн  оюутнуудын цахим хичээлийн гарын авлага
УЭДС-ийн оюутнуудын цахим хичээлийн гарын авлага
 
2014 2015 оны хичээлийн жилийн зорилт
2014 2015 оны хичээлийн жилийн зорилт2014 2015 оны хичээлийн жилийн зорилт
2014 2015 оны хичээлийн жилийн зорилт
 
22-LAV-007.pdf
22-LAV-007.pdf22-LAV-007.pdf
22-LAV-007.pdf
 
Хичээлийг электрон буюу цахим хэлбэрээр бэлтгэхийн ач холбогдол
Хичээлийг электрон буюу цахим хэлбэрээр бэлтгэхийн ач холбогдолХичээлийг электрон буюу цахим хэлбэрээр бэлтгэхийн ач холбогдол
Хичээлийг электрон буюу цахим хэлбэрээр бэлтгэхийн ач холбогдол
 
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэймонгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй
 
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үрбагш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
багш ажлын байранд хөгжихөд хамтын үйл ажиллагааны үр
 
СУРГУУЛЬД СУУРИЛСАН ХИЧЭЭЛИЙН СУДАЛГАА
СУРГУУЛЬД СУУРИЛСАН ХИЧЭЭЛИЙН СУДАЛГААСУРГУУЛЬД СУУРИЛСАН ХИЧЭЭЛИЙН СУДАЛГАА
СУРГУУЛЬД СУУРИЛСАН ХИЧЭЭЛИЙН СУДАЛГАА
 
ЭДЦС Бага 3-н О
ЭДЦС Бага 3-н ОЭДЦС Бага 3-н О
ЭДЦС Бага 3-н О
 
4444444444444444444444
44444444444444444444444444444444444444444444
4444444444444444444444
 
4444444444444444444444
44444444444444444444444444444444444444444444
4444444444444444444444
 
E teacher
E teacherE teacher
E teacher
 
Iltgel 2016-tugsuu-Setgemj
Iltgel 2016-tugsuu-Setgemj Iltgel 2016-tugsuu-Setgemj
Iltgel 2016-tugsuu-Setgemj
 
САЙН ТУРШЛАГА ДМЦС.docx.pdf
САЙН ТУРШЛАГА ДМЦС.docx.pdfСАЙН ТУРШЛАГА ДМЦС.docx.pdf
САЙН ТУРШЛАГА ДМЦС.docx.pdf
 
ЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptx
ЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptxЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptx
ЭДЦС_Бүтээлч ажил, сайн туршлага.pptx
 
Д.Өнөрхишиг - МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХЬ СУРГАЛТЫН ЦАХИМ КОНТЕНТИЙН ХЭР...
Д.Өнөрхишиг - МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХЬ СУРГАЛТЫН ЦАХИМ КОНТЕНТИЙН ХЭР...Д.Өнөрхишиг - МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХЬ СУРГАЛТЫН ЦАХИМ КОНТЕНТИЙН ХЭР...
Д.Өнөрхишиг - МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХЬ СУРГАЛТЫН ЦАХИМ КОНТЕНТИЙН ХЭР...
 
Otgondavaa 21
Otgondavaa 21Otgondavaa 21
Otgondavaa 21
 
илтгэл 2020-2021.pptx
илтгэл 2020-2021.pptxилтгэл 2020-2021.pptx
илтгэл 2020-2021.pptx
 
илтгэл1122
илтгэл1122илтгэл1122
илтгэл1122
 

More from БШУ-ны газар Хөвсгөл

ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг
ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг
ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг БШУ-ны газар Хөвсгөл
 

More from БШУ-ны газар Хөвсгөл (20)

Их-Уул-ЕБС-Г.Халиунаа.pdf
Их-Уул-ЕБС-Г.Халиунаа.pdfИх-Уул-ЕБС-Г.Халиунаа.pdf
Их-Уул-ЕБС-Г.Халиунаа.pdf
 
Alag-Erdene EBS sudalgaanii ajil (1).pdf
Alag-Erdene EBS sudalgaanii ajil (1).pdfAlag-Erdene EBS sudalgaanii ajil (1).pdf
Alag-Erdene EBS sudalgaanii ajil (1).pdf
 
Мөрөн 1_С.Гансувд.pdf
Мөрөн 1_С.Гансувд.pdfМөрөн 1_С.Гансувд.pdf
Мөрөн 1_С.Гансувд.pdf
 
ДМЦ_Р.Цэрэн-Очир.pptx
ДМЦ_Р.Цэрэн-Очир.pptxДМЦ_Р.Цэрэн-Очир.pptx
ДМЦ_Р.Цэрэн-Очир.pptx
 
ЭДЦС, Д.Оюунжаргал
ЭДЦС, Д.ОюунжаргалЭДЦС, Д.Оюунжаргал
ЭДЦС, Д.Оюунжаргал
 
ЭДЦС, Бага боловсролын багш М.Оюун
ЭДЦС, Бага боловсролын багш М.ОюунЭДЦС, Бага боловсролын багш М.Оюун
ЭДЦС, Бага боловсролын багш М.Оюун
 
ЭДЦС, ТНУ-ны багш Н.Баднаагарав
ЭДЦС, ТНУ-ны багш Н.БаднаагаравЭДЦС, ТНУ-ны багш Н.Баднаагарав
ЭДЦС, ТНУ-ны багш Н.Баднаагарав
 
Титэм ЕБС, Б.Дэлгэрмаа
Титэм ЕБС, Б.ДэлгэрмааТитэм ЕБС, Б.Дэлгэрмаа
Титэм ЕБС, Б.Дэлгэрмаа
 
ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг
ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг
ЭДЦС, Бага боловсролын багш Ж.Отгончимэг
 
Алаг-Эрдэнэ ЕБС, М.Болортуяа
Алаг-Эрдэнэ ЕБС,  М.Болортуяа Алаг-Эрдэнэ ЕБС,  М.Болортуяа
Алаг-Эрдэнэ ЕБС, М.Болортуяа
 
Мөрөн сумын 15-р цэцэрлэг
Мөрөн сумын 15-р цэцэрлэгМөрөн сумын 15-р цэцэрлэг
Мөрөн сумын 15-р цэцэрлэг
 
Мөрөн сум, XIII цэцэрлэг
Мөрөн сум, XIII цэцэрлэгМөрөн сум, XIII цэцэрлэг
Мөрөн сум, XIII цэцэрлэг
 
Сод-Эрдэм ЕБС
Сод-Эрдэм ЕБССод-Эрдэм ЕБС
Сод-Эрдэм ЕБС
 
Цэцэрлэг СӨББ
Цэцэрлэг СӨББЦэцэрлэг СӨББ
Цэцэрлэг СӨББ
 
Мөрөн 14-р цэцэрлэг
Мөрөн 14-р цэцэрлэгМөрөн 14-р цэцэрлэг
Мөрөн 14-р цэцэрлэг
 
Бүрэнхаан БС
Бүрэнхаан БСБүрэнхаан БС
Бүрэнхаан БС
 
Титэм Мөнх-Орчлон, Цогтгэрэл
Титэм Мөнх-Орчлон, ЦогтгэрэлТитэм Мөнх-Орчлон, Цогтгэрэл
Титэм Мөнх-Орчлон, Цогтгэрэл
 
Ирээдүй Т.Дэлгэрсайхан
Ирээдүй  Т.Дэлгэрсайхан Ирээдүй  Т.Дэлгэрсайхан
Ирээдүй Т.Дэлгэрсайхан
 
Титэм ЕБС Б.Мөнгөнжин
Титэм ЕБС Б.МөнгөнжинТитэм ЕБС Б.Мөнгөнжин
Титэм ЕБС Б.Мөнгөнжин
 
Ирээдүй МХУЗ ЗАН
Ирээдүй  МХУЗ ЗАН Ирээдүй  МХУЗ ЗАН
Ирээдүй МХУЗ ЗАН
 

ЭДЦС Н.Баднаагарав

  • 1. Хөл хорионы үед цахим технологи ашиглан ангийн сурагчдын бие даан суралцах чадварыг хөгжүүлэх нь 1 ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ “АНГИТАЙ АЖИЛЛАХ АРГА, АРГА ЗҮЙ” СУДАЛГААНЫ АЖЛЫН НЭР: ““ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД ЦАХИМ ТЕХНОЛЛОГИ АШИГЛАН АНГИЙН СУРАГЧДЫН БИЕ ДААН СУРАЛЦАХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬь” БОЛОВСРУУЛСАН ТНУ-НЫ БАГШ: Н.БАДНААГАРАВ МӨРӨН ХОТ
  • 2. Хөл хорионы үед цахим технологи ашиглан ангийн сурагчдын бие даан суралцах чадварыг хөгжүүлэх нь 2 АГУУЛГА: НЭГ. СУДАЛГААНЫ АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА.......................................................... 1.1 Хураангуй 1.2 Судалгааны түлхүүр үгс 1.3 Судалгааны үндэслэл 1.4 Судалгааны зорилго 1.5 Судалгааны зорилт 1.6 Судлах зүйл 1.7 Судалгааны арга 1.8 Судалгааны шинэлэг тал ХОЁР. АСУУДЛАА ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ............................................................ 2.1 Онолын хэсэг 2.2 Асуудал илрүүлэх судалгаа 2.3 Судалгааны дүгнэлт ГУРАВ. АСУУДАЛ ШИЙДЭХ БОДЛОГЫН ХУВИЛБАР БОЛОВСРУУЛСАН БАЙДАЛ 3.1 Бодлогын хувилбар, шийдлүүд 3.2 Сонгосон бодлогын хувилбар, шийдлийг хэрэгжүүлэх төлөвлөлт, санаа ДӨРӨВ. СУДАЛГААНЫ АЖЛЫН ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ........................................... ТАВ. ХАВСРАЛТ......................................................................................................... 5.1 Ном зүй 5.2 Хавсралт
  • 3. Хөл хорионы үед цахим технологи ашиглан ангийн сурагчдын бие даан суралцах чадварыг хөгжүүлэх нь 3 НЭГ. СУДАЛГААНЫ АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА 1.1 Хураангуй Цахим технологиуд ашиглан теле хичээлийн үйл ажиллагааг үр дүнтэй байлгах, хүүхэд бүрийг агуулгын хоцрогдолгүй суралцах боломжийг олгосон ангитай ажиллах төлөвлөгөө боловсруулсан. Хаанаас ч хэн ч ашиглах боломжтой хүн бүрт нээлттэй төлбөргүй байдаг цахим хэрэглүүр ашиглан арга зүйгээ бүтээсэн нь хүн бүрт тэгш хүртээмжтэй энэхүү аргыг ашигла, хэрэглэх боломжтойг харуулж байна. Уг арга зүйг ашиглах нь АУБ хичээл тус бүрийн агуулга эзэмшилтийн түвшинг, теле хичээлийн үр дүнг хүүхэд нэг бүрээр судалж гаргасан сургалтын томоохон судалгаатай болох юм. 1.2 Судалгааны түлхүүр үгс Тулгуур сурагч – Теле хичээлийн тэмдэглэл дамжуулагч сурагч Теле хичээл – Хөл хорионы үед сургалтыг зайнаас явуулах хэлбэр Ашиглах - Ашиг тусыг хүртэх, хэрэглэх Шинжлэн судлах - Ажиглан туршиж, шинж тэмдгийг нь илрүүлэх Баримт - Аливаа асуудлыг шийдвэрлэхэд гэрч болох юм, үнэмлэх тэмдэг Сурагч - Бусдаас ялгарах өвөрмөц шинж чанар, онцлогтой хүн Бие даан сурах - Ямарваа үйлийг бусдын дэмгүйгээр хийж чаддаг болох Бүтээлч чадвар -Оновчтой сэтгэлгээ, бүтээх чадвар, зохион бүтээх Google meet – Олон нийтийн хурал, ярилцлага хийх боломжтой цахим хэрэглүүр Google forms – Цахим орчинд олон хүнээс нэгэн судалгаа болон шалгалт авах боломжой хэрэглүүр 1.3 Судалгааны үндэслэл “Covid-19” халдвар цар тахлын хэмжээнд хүрч, боловсролын салбарын үйл ажиллагаа үндсэндээ доголдоход хүрээд байна. Халдварт өвчний хямрал дэлхий нийтийг нөмөрсөн энэ үед өдгөө 1.2 тэрбум хүүхэд цахимаар сурч байна. Монгол Улсын хувьд өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор боловсролын салбар урт хугацаанд хүүхдүүдэд зайны сургалт явуулж байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд цэцэрлэг болон сургуулийн насны 903 мянган хүүхэд шинэ төрлийн коронавирусээс шалтгаалж хөл хорионд орж, теле хичээл үзэж байна. Тэдний 640 мянга нь сургуулийн, 263 мянга орчим нь цэцэрлэгийн насны хүүхдүүд байгаа юм. Мэдээлэл харилцааны технологийг боловсролын салбарт өргөн хүрээтэйгээр хэрэглэж байгаа бөгөөд багшийн хөгжилд тэр тусмаа хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нарт ажлын байрандаа хөгжихөд чухал нөлөө үзүүлж байна. Учир нь багш нар МХТ мэдээллийг ашигласнаар орчин үе болоод дэлхий нийтийн хөгжлөөс хоцрохгүй байж, өөрийгөө төдийгүй хамт олноо хөгжүүлэхэд хамгийн чухал сүүлийн үеийн шинэ мэдээллийг хурдан шуурхай хүлээн авч, боловсруулан бусдад дамжуулах боломж бүрдсэн бөгөөд энэ боломжийг цаг тухайд нь ашиглах явдал юм.
  • 4. Хөл хорионы үед цахим технологи ашиглан ангийн сурагчдын бие даан суралцах чадварыг хөгжүүлэх нь 4 Шинэ төрлийн коронавирус дэлхийн улс орнуудад түргэн хурдацтай тархаж байгаатай холбогдуулж манай улс урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авч улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 01 –р сарын 27 –ны өдрөөс эхлэн их,дээд сургууль,цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг хаах шийдвэр гаргаж одоог хүртэл үргэлжлэн явагдаж байна. Их дээд сургууль, ЕБС, цэцэрлэгүүдийн сургалтын үйл ажиллагааг тасалдахгүйгээр Теле хичээлүүд, онлайн хурал, ярилцлага зохион байгуулж байгаа энэ үед МХТ ямар чухал хэрэгтэй болохыг нотолж байна. Сургууль бол систем юм. Харин анги бол тухайн системийн бүрэлдэхүүн хэсэг жижиг систем юм. Уг системийг бүрдүүлж буй багшийн эрх мэдлийн хүрээн дэх хамгийн чухал оролцогчид бол багш өөрөө болон сурагчид билээ. Ямар нэг системд бүхий л оролцогчид өөр хоорондоо нөлөөлж байдаг. Уг том системийг сайн удирдан, зохион байгуулж чадвал бусад жижиг бүтэц болох ангиудаас гарах үр дүнгийн нийлбэр нь ерөнхий системийн үр дүнгээс ч хол давах болно. 1.4 Судалгааны зорилго Хөл хорионы үед ангийн сурагчидтай цахимаар харилцаа тогтоож, агуулгын хоцрогдол үүсгэхгүйгээр сурагчдын бие даан суралцах чадварыг хөгжүүлж, теле хичээлийн хамрагдалт, үр дүнг үнэлэх 1.5 Судалгааны зорилт - Ангитай ажиллах арга зүйг судлах - Судалгааны зорилгод хүрсэн цахим хэрэглүүрүүдийг судлах, ангийн сурагчдадаа хэрэглүүлж хэвшүүлэх - Хичээл заагч багш нартай болон эцэг эхчүүдтэй байнгын хамтран ажиллах - Теле хичээлийн хамрагдалт үр дүнд тандалт судалгаа хийж үр дүнтэй ажлуудыг төлөвлөх 1.6 Судлах зүйл  Теле хичээлийн тухай  Ангийн сурагчдын теле хичээлийн хамрагдалт  Теле хичээлийн үр дүн  Төлөвлөсөн ажлын үр дүн 1.7 Судалгааны арга  Контент анализ – Баримт бичгээс хэсгийг авч шинжлэн судлах  Ажиглалт – Тодорхой орчин нөхцөл, цагт баригдахгүйгээр судлах зүйлийн зүй тогтоол, шалтгаант чанарыг судлах  Туршилт – Цахим хэрэглүүрүүдийг туршин хэрэглэх  Асуулга – Сурагчдаас болон багш нараас сэтгэл ханамжийн судалгаа авах 1.8 Судалгааны шинэлэг тал
  • 5. Хөл хорионы үед цахим технологи ашиглан ангийн сурагчдын бие даан суралцах чадварыг хөгжүүлэх нь 5  Цахим технологиуд ашиглан теле хичээлийн үйл ажиллагааг үр дүнтэй байлгах, хүүхэд бүрийг агуулгын хоцрогдолгүй суралцах боломжийг олгосон ангитай ажиллах төлөвлөгөө боловсруулсан.  Хаанаас ч хэн ч ашиглах боломжтой хүн бүрт нээлттэй төлбөргүй байдаг цахим хэрэглүүр ашиглан арга зүйгээ бүтээсэн нь хүн бүрт тэгш хүртээмжтэй энэхүү аргыг ашигла, хэрэглэх боломжтойг харуулж байна.  Уг арга зүйг ашиглах нь АУБ хичээл тус бүрийн агуулга эзэмшилтийн түвшинг, теле хичээлийн үр дүнг хүүхэд нэг бүрээр судалж гаргасан сургалтын томоохон судалгаатай болох юм. ХОЁР. АСУУДЛАА ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ 2.1 Онолын хэсэг Хөл хорионы үед хичээллэх гэдэг нь ... Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар шинэ төрлийн коронавирусын дэгдэлт дэлхийн улс орнуудад хурдтай тархаж байгаатай холбогдуулан хүн амыг коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр авах арга хэмжээний хүрээнд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл түр хаах шийдвэр гарсан. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, Улсын Онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 20-ны хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон хугацааг 2020 оны дөрөвдүгээр сарын 30 хүртэл, Мөн 2020 оны 04-р сарын 14-ны хуралдаанаар, сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг 09 дүгээр сарын 1 хүртэл зогсоох шийдвэр гаргасантай холбогдуулан сургалтын хөтөлбөрөөр эзэмших агуулгыг теле хичээлээр хүргэсэн билээ. 2020 оны хичээлийн жилд ЕБС-ийн сурагчид 160 өдөр хичээллэхээс 85 өдөр танхимд хичээллэж, 75 өдрийн сургалтын хөтөлбөрийн агуулгыг теле хичээлээр үзэж судалсан.1 Теле хичээлийн тухай Теле хичээлийн давуу талыг нь авч үзвэл : • Багшийн сайн арга зүй технологиос суралцаж, туршин хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх • “ Цахим хичээлийн сан “ бүрдүүлэх • Эцэг, эх, сурагч, багш нарын гурвалсан холбоо сайжирч, харилцаанд өөрчлөлт • Багш, сурагчид цагт баригдахгүй мэдлэг олж авах давуу тал • Багш бүр бие дааж МХТ –д суралцаж, мэдлэг боловсролоо дээшлүүлэх ( онлайн ярилцлага, хурал зохион байгуулах, алсын зайны сургалт ) • Өөрийн заах арга зүй, мэдлэг боловсролдоо дүгнэлт хийх , харьцуулан жиших • Багшийн бэлтгэсэн цахим хичээлийг хэн ч авч, сайжруулан хэрэглэх бүрэн боломж • Теле хичээлийн агуулгад тохирсон даалгавар боловсруулах аргад суралцах (docs.google. сom) • Сурагч бүрт даалгаврыг файл, зурган хэлбэрээр өгч , хариу мэдээллийг хурдан хугацаанд авах боломж , бүрдэх • Ажлын хариуцлага, цаг хугацаа 1 СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ, 2020 он
  • 6. Хөл хорионы үед цахим технологи ашиглан ангийн сурагчдын бие даан суралцах чадварыг хөгжүүлэх нь 6 • Суралцагчдын хэрэгцээ сонирхол, хүсэл эрмэлзэлтэй нийцэж байна Дутагдалтай тал нь : • Эрүүл мэндэд сөргөөр нөлөөллөх • Материаллаг орчин • Цахим хичээлийг бэлтгэх агуулга, арга зүйн мэдлэг ойлголт • Цаг хугацаа их шаардах • Суралцагчдын хэл ярианы хөгжилд муугаар нөлөөлөх эрсдэл • Зарим эцэг, эхийн анхаарал,халамж, дэмжлэг үзүүлэх, сурагчдын хичээлд оролцох байдал тааруухан байгаа нь хичээлийн явцад ажиглагдлаа,2 Тэгвэл сурагч бүр теле хичээлийг үр дүнтэй судлах боломж бололцоо арга зүйг хангах хүн бол хичээл заагч багш төдийгүй, анги удирдагч багш юм. Анги удирдсан багш гэж хэн бэ? Анги удирдсан багш нь ангийн сурагчдыг тодорхой зорилгод хүрэхэд нь туслагч, дэг журам, хамтын үйл ажиллагааг нь үр дүнтэй, удирдан зохион байгуулагч хариуцлагатай хүн байх ёстой. АУБ ангийн ажлын төлөвлөгөөгөөр ангийн удирдан зохион байгуулна. Ангийн ажлын төлөвлөгөө нь дараах чиглэлтэй байна.Үүнд: 1.Сургалт – Хичээлтэй холбоотой ажил. Сурагчдыг сурах хөдөлмөрт сургах, идэвхжүүлэх, сурлага хүмүүжлээр доголдохоос урьдчилан сэргийлэх ажлууд орно. 2.Хичээлээс гадуурх ажил. Сурагчдад шинжлэх ухаан танин мэдэхүй, спорт, урлаг, уран сайхны чиглэл, экологийн талаар мэдлэг чадвар олгох авьяас чадварыг хөгжүүлэх ажлууд орно. 3. Сурагчдын эцэг эхийн дунд зохиох ажлууд Иймээс одоогийн нөхцөл байдалд АУБ-ийн ангийн ажлын төлөвлөгөө нь хөл хорионы үед ангийн сурагчидтай цахимаар харилцаа тогтоож, агуулгын хоцрогдол үүсгэхгүйгээр сурагчдын бие даан суралцах чадварыг хөгжүүлж, теле хичээлийн хамрагдалт, үр дүнг үнэлэх зорилготой боловсруулах шаардлагатай байна. 2.2 Асуудлаа илрүүлэх судалгаа Судалгаа 1: Улсын хэмжээнд хийгдсэн судалгаанаас харвал: БСШУЯ-наас 2020-2021 хичээлийн сургалтын хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх арга зүйг бэлтгэх явцдаа теле хичээлийн хүртээмжийг эцэг эхчүүд (12000), хүүхдүүд (5700)-ээс тандах судалгаа авч үзэхэд, сурагчдын 46.8 хувь нь байнга, 30.52 хувь нь заримдаа үзсэн гэж хариулсан байна. Энэ судалгаанаас үзвэл теле хичээлийн хамрагдалт үр дүн хангалтгүй байсан гэж харж байна. Судалгаа 2: Аймгийн хэмжээнд хийгдсэн судалгаанаас харвал: Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас теле хичээлийг интернэтгүй, зурагтгүй, малчны хотонд үзэх боломжгүй байгаа сурагчдад цаасан хэлбэрээр хүргүүлж байна. Тус аймгийн хэмжээнд теле хичээлийг үзэж байгаа эсэх судалгаанд нийт 17406 хүүхэд 2 БМДИ ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ЯВЦАД ХИЙСЭН СУДАЛГАА, АЖЛЫН ДҮГНЭЛТ, 2020 он
  • 7. Хөл хорионы үед цахим технологи ашиглан ангийн сурагчдын бие даан суралцах чадварыг хөгжүүлэх нь 7 хамрагдсанаас үзэж байгаа гэж 71.7 хувь, холбогдож чадаагүй хүүхэд 3469 буюу 19.93 хувь гэсэн судалгаа гарчээ. Сумын төв, суурин газарт амьдарч суралцдаг 18545, малчны хүүхэд, хөдөөнөөс суралцдаг 10068 байгаа гэнэ. Теле хичээл үзэх боломжгүй сурагчдад багш нар хичээлийн агуулгыг цаасан дээр буулган, нэмэлт дасгал даалгавар өгөх, мэдлэг чадварын жагсаалтыг бэлтгэж хүргүүлэх ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Хөдөө байгаа сурагчидтайгаа анги удирдсан багш нар холбогдож цаасаар багийн дарга нар болон ойрхон байдаг хүмүүсээр нь дамжуулан өгч, хамтран ажиллаж байна гэжээ. Энэ судалгаанаас үзвэл теле хичээлд хамрагдах боломжгүй сурагчдад дэмжлэг үзүүлэх цор ганц хүн бол анги удирдагч багш хэмээн харагдаж байна. Судалгаа 3: Ангийн хэмжээнд эцэг эхчүүд болон сурагчдаас авсан судалгааг харвал: 2020 оны 02 сараас 06 сар хүртэлх теле хичээлийн хамрагдалт, үр дүнг оношлох зорилгоор нийт ангийн 42 сурагчийг 100% харуулсан. Сурагчдын судалгаа нь: 1. Та теле хичээл үзэр боложтой байсан уу? А. Тийм Б. Үгүй 2. Теле хичээлээ бүрэн судалж чадсан уу? А. Тийм Б. Үгүй В. Хагас дутуу 3. Теле хичээл үр дүнтэй байсан уу? А. Тийм Б. Үгүй В. Заримдаа 4. Теле хичээлтэй холбоотой ямар бэрхшээл байсан бэ? 5. Таны бодлоор теле хичээлийг яаж үр дүнтэй болгох вэ? Гэсэн нийт 2 нээлттэй, 3 хаалттай асуулга бүхий судалгаа авахад: Ангийн сурагчдын 92% нь теле хичээл үзэх боломжтой байснаас 76% нь хагас дутуу үзэж судалсан байна. Гэвч нийт сурагчдын 82,8% нь теле хичээлийг зарим тохиолдолд үр дүнтэй байсан хэмээн үзсэн байна. Нийт судалгаанд оролцогч сурагчдын дунд теле хичээлтэй холбогдолтой нийтлэг бэрхшээл нь бичиж амжихгүй, заримдаа ойлгохгүй, хичээл заагч багш нарлуугаа хичээлээ явуулсан ч үздэггүй гэсэн асуудлууд байлаа. Харин теле хичээлийг үр дүнтэй болгох санааны хувьд нэгтгэвэл ихэнх нь өөрсдөө хичээх, цаг тухай бүрт хийх, маш сайн уншиж судлах гэсэн хариултуудыг өгчээ. 2.3 Судалгааны дүгнэлт Улсын хэмжээнд теле хичээлд 30,5% хамрагдсан байна. Харин аймгийн хэмжээнд 71,7% нь хамрагдсан байгаа нь зөрүүтэй байгаа ч энэ судалгаа нь зөвхөн теле хичээлийг сурагчид үзсэн гэдгийг л нотолж байна. Харин эдгээр судалгаанд үр дүнг тооцоогүй байгаа юм. Тиймээс сургуулийн хэмжээнд аль эсвэл ангийн хэмжээнд теле хичээлийн үр дүнг тооцох хэрэгцээ шаардлага гарч ирч байгаа юм. Хөл хорионы үед теле хичээлийг үр дүнтэй, агуулгын хоцрогдолгүй хамран сургахын тулд ангийн ажлын сургалтын төлөвлөгөөг төлөвлөн хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Уг төлөвлөгөөг төлөвлөхдөө мэдээллийн технологийг ашиглан ангийн сурагчид болон эцэг эхчүүд, хичээл заагч багш нартай байнгын холбоо тогтоож ажилна. ГУРАВ. АСУУДАЛ ШИЙДЭХ БОДЛОГЫН ХУВИЛБАР БОЛОВСРУУЛСАН БАЙДАЛ
  • 8. Хөл хорионы үед цахим технологи ашиглан ангийн сурагчдын бие даан суралцах чадварыг хөгжүүлэх нь 8 3.1 Бодлогын хувилбар, шийдлүүд Арга зүй, технологийн нэр: АТА арга, арга зүй /Ангийн ажлын цаг төлөвлөөд, Тулгуур сурагчаар теле хичээл дамжуулж, үр дүнг АУБ-ийн нэрэмжит сорилыг дүгнэе/ Технологийн зорилго: Хөл хорионы үед ангийн сурагчидтай цахимаар харилцаа тогтоож, агуулгын хоцрогдол үүсгэхгүйгээр сурагчдын бие даан суралцах чадварыг хөгжүүлж, теле хичээлийн хамрагдалт, үр дүнг үнэлэх Агуулгын хүрээ:  Ангийн ажлын цаг – мэдээлэл дамжуулах  Тулгуур сурагч – теле хичээлийн тэмдэглэлийг дамжуулагч сурагч  АУБ-ийн нэрэмжит сорил – теле хичээлийн агуулгаар сорил авах, оношлох, үр дүнг тооцох Хэрэглээний хүрээ:  Ангийн ажил  АУБ  Бүлэг дунд  Эцэг эх  Хичээл заагч багш нар  Сурагчид Технологийн үндсэн бүтэц: I шат Ангийн ажлын цаг Алхам.1 Сурагч бүр утсандаа Google meet апплейкшн татах. Алхам.2 Багш сурагчдад зориулсан дээрх апплейкшнтэй ажиллах арга зүйн зөвлөмж өгөх, туршиж үзэх. Алхам.3 Долоо хоног бүр тодорхой цаг товлон уг апплейкшнээрээ ангийн ажлын талаар болон тухайн долоо хоногийн цаг үеийн асуудлын талаар мэдээлэл солилцох. II шат Тулгуур сурагч Алхам.1 Ордог хичээл бүрийн нэг тулгуур сурагчдыг томилж, ангийн буад сурагчдынхаа теле хичээлийг тухайн хичээлийн багш руу дамжуулах Алхам.2 Хичээл заагч тэмдэглэлийг хүлээн авсаны дараагаар тухайн тулгуур сурагчаар дамжуулан ангийн сурагчдад зөвлөмж өгөх Алхам.3 Засан сайжруулах зүйлийг хувь сурагчид мэдэгдэх III шат АУБ-ийн нэрэмжит сорил Алхам.1 Тухайн долоо хоногт теле хичээлээр гарсан хичээлүүдийн хичээл заагч багш нартай холбогдон 3-5 хичээлийн агуулгатай холбоотой тест хийлгэж авна. Алхам.2 Авсан тестүүдээ нэгтгэн Google form-д шивж байршуулж, оноожуулаад сурагчдад зар дуулгаж, сорилоо авч үнэлнэ. Алхам.3 Сурагч бүрт сорилын үнэлгээ танилцуулж, засаж сайжруулах, урамшуулах зэрэг үнэлгээ өгч, эцэг эхчүүдэд мэдээллэнэ. Мөн хичээл заагч багш нараас нэмэлт даалгавар авч тараана. 3.2 Сонгосон бодлогын хувилбар, шийдлийг хэрэгжүүлэх төлөвлөлт, санаа Үе шат 1. Ангийн ажлын цаг Алхам.1 Сурагч бүр утсандаа Google meet апплейкшн татах. Үүнд:
  • 9. Хөл хорионы үед цахим технологи ашиглан ангийн сурагчдын бие даан суралцах чадварыг хөгжүүлэх нь 9 - Ангийн сурагчдын хэдэн хувь нь гар утастай, интэрнет ашиглах боложтойг судална. - Гар утасгүй болон интэрнет ашиглах боломжгүй сурагчдын эцэг эхтэй холбогдож, ангийн ажлын цагаар хүүхддээ утсаа ашиглуулах санамж өгнө. Алхам.2 Багш сурагчдад зориулсан дээрх апплейкшнтэй ажиллах арга зүйн зөвлөмж өгөх, туршиж үзэх. - Сурагчид апплейкшнээ татаж дууссаны дараа хэрхэн хуралд орох, дуугаа нээх хаах, дүрсээ өгөх, хаах гэх мэт зөвлөмж өгнө. - Үндсэн ангийн ажлын цагаас өмнө туршилт хурлын цаг зарлаж туршин ашиглаж үзнэ. Алхам.3 Долоо хоног бүр тодорхой цаг товлон уг апплейкшнээрээ ангийн ажлын талаар болон тухайн долоо хоногийн цаг үеийн асуудлын талаар мэдээлэл солилцох. - Ангийн ажлын цаг дээр ирц бүртгэх, бүх сурагчдыг хамруулах - Хамрагдаж амжаагүй сурагчдад мэдээллийг утсаар өгөх - Дараагийн ангийн ажлын цагт оролцох санамж өгөх Үе шат 2. Тулгуур сурагч Алхам.1 Ордог хичээл бүрийн нэг тулгуур сурагчдыг томилж, ангийн буад сурагчдынхаа теле хичээлийг тухайн хичээлийн багш руу дамжуулах - Байнгын интернэтэд байх боломжтой, фэйсбүүк сайн ашигладаг сурагчдыг сонгож, тулгуур сурагч болгоно. - Тулгуур суаргчдыг хичээл үаагч багш нартаа танилцуулж, фэйсбүүк найзууд болгоно. - Ангийн сурагчид теле хичээлээ тулгуур сурагчийн фэйсбүүк рүү нэр, теле хичээлийн он сар өдөр гэсэн дарааллаар бичиж, зургаа явуулна. Алхам.2 Хичээл заагч тэмдэглэлийг хүлээн авсаны дараагаар тухайн тулгуур сурагчаар дамжуулан ангийн сурагчдад зөвлөмж өгөх - ХЗБ теле хичээлийн тэмдэглэлийг үзэж бүртгэнэ. - Шаардлага хангаагүй хийсэн сурагчдад болон сайн хийсэн сурагчдад заавар өгч урамшуулна. Алхам.3 Засан сайжруулах зүйлийг хувь сурагчид мэдэгдэх - ХЗБ сурагч бүрийн теле хичээдийн тэмдэглэлийг шалгасанаар хийгээгүй сурагчдад нэмэлт даалгавар өгч болно Үе шат. 3 АУБ-ийн нэрэмжит сорил Алхам.1 Тухайн долоо хоногт теле хичээлээр гарсан хичээлүүдийн хичээл заагч багш нартай холбогдон 3-5 хичээлийн агуулгатай холбоотой тест хийлгэж авна. - Тухайн долоо хоногт гарах теле хичээлийн хуваарийг сурагчдад дамжуулна. - ХЗБ нараас теле хичээлийн агуулга бүхий 3-5 тест бэлтгүүлж авна. - Багш нар зөв хариутай тест өгнө гэсэн үг. Алхам.2 Авсан тестүүдээ нэгтгэн Google form-д шивж байршуулж, оноожуулаад сурагчдад зар дуулгаж, сорилоо авч үнэлнэ. - ХЗБ нарын боловсруулсан тестийг Google form-д шивээд хариулт авах хэсгийг нээж, сорилын хугацаагаа оруулно.
  • 10. Хөл хорионы үед цахим технологи ашиглан ангийн сурагчдын бие даан суралцах чадварыг хөгжүүлэх нь 10 - Сорилын зөв хариулт сурагчдад харагдахгүйгээр тохиргоог өөрчилнө. Учир нь нэг сурагч зөв хариуг харж олон дахин өгөхөөс сэргийлэх үүднээс юм. Алхам.3 Сурагч бүрт сорилын үнэлгээ танилцуулж, засаж сайжруулах, урамшуулах зэрэг үнэлгээ өгч, эцэг эхчүүдэд мэдээллэнэ. Мөн хичээл заагч багш нараас нэмэлт даалгавар авч тараана. - Нэгдсэн үнэлгээг дараагийн ангийн ажлын цаг дээр танилцуулна. - Сурагчдаар буруу хийсэн тестийг нь засуулж, тэмдэглэл хөтлүүлнэ. - Нэмж судлах шаардлагатай байвал хичээл заагч багшийн нэмэлт даалгаварыг авч өгнө. ДӨРӨВ. СУДАЛГААНЫ АЖЛЫН ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ Долоо хоног бүрийн 10 цагт Google meet программ ашиглан цаг үеийн асуудал болон, эрүүл мэндийн зөвөлгөө өгөх, теле хичээлийн талаар ярилцсан. Нийт 3 удаагийн ангийн ажлын цагийн ирц 52-78 хувийн хооронд байсан. Ангийн ажил цагт НА Д.Ундармаа, Физикийн багш А.Дуламсүрэн, Газарзүйн багш А.Сансартуяа нар тус тус оролцсон. Ангийн оролцоо хандлага – “Судалгаа Үнэлгээ - 2020” цахим сорилгод 92,5% хамрагдсан. Мөн хөл хорионы үед ажиллаж байгаа төрийн албан хаагчдад болон, хорио цээрийн дэглэмээ сайн баримталж байгаа нийт иргэдэдээ зориулсан Хайртай чэллэнжид нэгдсэн. Гэрийн орчин дах аюулгүй байдлын судалгаанд 100% хамрагдсан. Ангийн ажлын цагаараа ус, цахилгаанаа хэмнэх уриалга ангийхандаа уриалсан. Мөн ганган гацуур шинэ жилийн уур амьсгал оруулах үйл ажиллагаа зохион байгуулсан. Тулгуур сурагч үйл ажиллагаа үр дүн
  • 11. Хөл хорионы үед цахим технологи ашиглан ангийн сурагчдын бие даан суралцах чадварыг хөгжүүлэх нь 11 АУБ-ын нэрэмжит сорилын үйл ажиллагаа үр дүн АУБ сорилын үр дүн:  “Судалгаа Үнэлгээ – 2020” хамрагдалтын хувь 92,5%-тай байхад дадлага болсон.  Сурагчдын теле хичээлийн идэвхи оролцоо дээшилсэн.  Эцэг эхчүүдийн оролцоо хандлага өөрчлөгдсөн. Хичээл заагч ангиуд болон даасан ангидаа тулгуур сурагчдыг үүрэгжүүлж “Нэг сурагч - Нэг судлагдахуун” буюу теле хичээлийн тэмдэглэлийг тулгуур сурагчдаар дамжуулан багш нарт хүргэх үйл ажиллагааг зохион байгууллаа. Сурагчдад ачаалал үрүүлэхгүйн тулд 2 долоо хоног бүрт тулгуур сурагчдыг шинэчилэн үүрэгжүүлсэн. Мөн теле хичээлийн тэмдэглэлийг сурагч бүрээр нь сар өдөр бүрээр нь бүртгэсэн. Тулгуур сурагчийн үүргээ амжилттай сайн биелүүлсэн сурагч бүрийнхээ сэтгэл зүтгэлийг үнэлж батламж олгосон. Мөн хичээл заагч багш нараас сэтгэл ханамжийн судалгааг түүврийн аргаар авсан. Давуу тал – Групп чат шиг олон өөр хүүхэд олон янзаар зурагаа явуулахгүй амар байсан. Тулгуур сурагчид сайн ажилласан.Сул тал – Хүүхэд нэг бүрт зөвөлгөө өгөх боломж дутмаг байсан. Тухайн долоо хоногт гарсан бүх теле хичээлийн агуулгаар GOOGLE FORM ашиглан ангийн сурагчдаас “АУБ-ийн нэрэмжит” цахим сорил авч эхэллээ. Хичээл заагч багш нараас теле хичээлийн агуулгын хүрээнд 3-5 тест дасгал, боловсруулан авч нэгтгээд нэг сорил болгон 60- 80 минутын хугацаанд 2 удаагийн сорил авсан.. Сурагчдын идэвх оролцоо сайн байсан. Сорилд оролцсон хичээлүүд: 1. Математик 8. Түүх 2. Физик 9. Нийгэм 3. Хими 4. Монгол хэл бичиг 5. Уран зохиол 6. Орос хэл 7. Англи хэл
  • 12. Хөл хорионы үед цахим технологи ашиглан ангийн сурагчдын бие даан суралцах чадварыг хөгжүүлэх нь 12 Суралцахуйн хөгжил, ахиц 1. Хүүхдийн сэтгэн бодох чадвар хөгжив. 2. Хүүхдийн хэл яриа хөгжих буюу тайлбарлан ярих, дүгнэлт хийх, баримт нотолгоотой ярих чадвар дээшлэв. 3. Бусдаас суралцах чадвар дээшлэв 4. Ажиглалтаас өөртөө дүгнэлт хийж сурч, бусдын алдааг залруулах, зөв зүйлийг дэмжих өөрийн алдааг бусдаас асуух, зөвөлгөө авах, анализ хийх чадвар нэмэгдэв. 5. Багаар хамтран ажиллах арга зүй төлөвшинө 6. Сурагчдын бүтээлч, сэтгэлгээ 7. Хичээлийн идэвхи, оролцоо 8. Бие даасан байдал, биенийхээ ажлыг хүндэтгэн дэмжиж, урам хайрлаж буй байдал 9. Теле хичээл, сурах бичгийн ашиглалт хэрэглээ ,уялдаа холбоо 10. Сурагчид бие дааж хийх (сэтгэх, бодох, тооцоолох, зурах, бичих, харьцуулах, зураг төсөл зохиох, урлан бүтээх , шинэчлэн сайжруулах гм ..) үйл ажиллагаа ,хандлагад өөрчлөлт 11. Эрэл хайгуул хийх , бүтээлч эрэлхийллийн арга барилд ( хэрэгцээгээ тодорхойлох, мэдээлэл цуглуулах, дизайны шинэ санаа гаргах, урлан бүтээх, өөрийн хийсэн ажилдаа үнэлэлт, дүгнэлт өгөх ) зэрэг арга барилд суралцаж байна. 12. Мэдээллийн технологийн олон программ апплейкшнтэй ажиллах сурах Багшлахуйн хөгжил, ахиц 1. Ангитай ажиллах арга зүй дээшлэх 2. ХЗБ нар, эцэг эхчүүд, ангийн сурагчидтай байнгын холбоотой ажиллах 3. Мэдээллийн технологийг ашиглан сорил тест боловсруулах, хурал зохион байгуулах 4. Үр дүнг тооцох судалгааг нэгтгэх дүгнэх Зарчим  Долоо хоног бүр тогтмол зохион байгуулах  Амралтын өдөр сурагчдыг амраах  ХЗБ нараас байнгын ярилцлагын аргаар үйл явцын судалгааг авч байх Зөвлөмж  Ангийн ажлын цаг дээр НА, СМ, ХЗБ нар болон сургуулийн эмчийг оролцуулж, сурагчдыг тогтмол мэдээ мэдээллээр хангах  Ангийн ажлын цагийг зөвхөн хурлын цаг болгохгүйгээр сурагчдыг эерэг зүйлд уриалсан, хөгжөөнт арга хэмжээ зохиох  Тулгуур сурагчдыг 2 долоо хоногийн хугацаатай сольж, ачаалаллыг тэнцвэржүүлэх  Ангийн сурагчдын теле хичээлийн зургийн чанар, явуулах дэс дарааллыг дахин дахин сануула  АУБ-ын нэрэмжит сорилыг цахимаар авч байгаа тул эцэг эхчүүд хянагчийн үүрэг гүйцэтгэх  Теле хичээлийн сорил бүр дээр анализ хийх, харьцуулах ТАВ. ХАВСРАЛТ 5.1 Ном зүй o Бүрэн дунд боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөр o Нарантуяа.Ж Багшийн хөгжил түүнийг үнэлэх дүгнэх асуудлууд
  • 13. Хөл хорионы үед цахим технологи ашиглан ангийн сурагчдын бие даан суралцах чадварыг хөгжүүлэх нь 13 o Боловсрол судлал сэтгүүл 2008,2009 он o Санжаабадам.С “Боловсролын чанарын үнэлгээ” УБ.2006 o Ичинхорлоо.Ш “Судалгааны ажлын үндэс” УБ., 2011 o Ичинхорлоо.Ш “Сургалтын аргазүйн шинэчлэл” УБ.2009 o Цэвэл.Я “Монгол хэлний товч тайлбар толь” УБ.1966 o Интернэтийн эх сурвалжууд o Монголын боловсрол судлалын холбоо 2019.1.8 o Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих сургалтын арга зүй, зөвлөмж o СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨМЖ, 2020 он 5.2 Хавсралт