эрдсийн тодорхойлолт ба ангилал

6,554 views

Published on

1 Comment
4 Likes
Statistics
Notes
No Downloads
Views
Total views
6,554
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
93
Actions
Shares
0
Downloads
210
Comments
1
Likes
4
Embeds 0
No embeds

No notes for slide

эрдсийн тодорхойлолт ба ангилал

  1. 1. ЭРДСИЙН ТОДОРХОЙЛОЛТ БА АНГИЛАЛ JГүйцэтгэсэн: Э. Мөнхсайхан /H.ME11D107/
  2. 2. Эрдэс Эрдэс нь дэлхийн царцдаст,төрөл бүрийнгеологийн процессийн үр дүнд үүсдэг, тодорхойхимийн найрлагатай, тодорхой эрэмбэлэгдсэноронт торны бүтэцтэй, байгалийн биетийгхэлнэ. Одоогийн байдлаар 4,000 гаруй эрдэснээгдээд байгаа бөгөөд эдгээрийн 150 ньөргөн, 50 нь харьцангуй өргөн тархалттай бусаднь ховор болон маш ховор тохиолдоно.
  3. 3. Агуулга 1. Эрдсийн тодорхойлолт ба ангилал 1.1 Эрдэс болон чулуулаг (чулуу), тэдгээрийн ялгаа 1.2 Эрдэсийн физик шинж 1.3 Эрдсийн химийн найрлага 1.3.1 Силикатын бүлэг 1.3.2 Карбонатын бүлэг 1.3.3 Сульфатын бүлэг 1.3.4 Галидын бүлэг 1.3.5 Ислийн бүлэг 1.3.6 Сульфидын бүлэг 1.3.7 Фосфатын бүлэг 1.3.8 Дан элемент 1.3.9 Органикийн бүлэг
  4. 4. Эрдсийн тодорхойлолт ба ангилал Эрдэс гэдэг нь хатуу, оронт торны бүтэцтэй нэгдлийг хэлэх ба уламжлалт тодорхойлолтоор бол "органик гаралтай" материалыг эрдэст хамааруулдаггүй байсан байна. 1995 оны Олон Улсын Эрдэс судлалын холбоо Эрдэс гэдэг нь жирийн тохиолдолд талст бүтэцтэй, геологийн процессоор үүссэн, химийн нэгдэл эсвэл элементийг хэлнэ гэж тодорхойлжээ.
  5. 5. Эрдэс болон чулуулаг, тэдгээрийн ялгаа Эрдэс нь байгальд орших, тодорхой химийн найрлагатай, оронт торны бүтэцтэй, органик бус, хатуу биет юм. Харин нэг юм уу, хэд хэдэн эрдсийн агрегат нийлж чулуулаг үүсгэнэ. Дэлхийн өнгөн хэсгийн хатуу бүрхүүл болох царцдас нь кварц, хээрийн жонш, гялтгануур, хлорит, каолин, кальцит, эп идот, оливин, авгит, эвэрхуурмаг, магнетит, ге матит, лимонит зэрэг эрдсээс бүрдэнэ.
  6. 6. Эрдсийн физик шинж Эрдсийн хатуулаг нь: Моссын шатлалаар 1-ээс 10 хүртэл хэмжээсээр хэмжигдэнэ. Моccийн шатлал:1. Taльк Mg3Si4O10(OH)22. Гипс CaSO4·2H2O3. Кальцит CaCO34. Хайлуур жонш CaF25. Апатит Ca5(PO4)3(OH,Cl,F)6. Хээрийн жонш KAlSi3O87. Кварц SiO28. Топаз Al2SiO4(OH,F)29. Корунд Al2O310. Алмааз C (цэвэр нүүрстөрөгч)
  7. 7.  Өнгө нь ойсон эсвэл нэвтэрсэн гэрэл дэх эрдсийн үзэгдэх байдлаар тодорхойлогдоно. Зураасны өнгө нь эрдсийг тусгай бэлдсэн "шаазан" дээр зурахад үлдэх өнгөөр тодорхойлогдоно (Эрдсийн нунтаг байдал дахь өнгө). Энэ өнгө эрдсийн өөрийнх нь өнгөтэй тохирохгүй тохиолдол байна. Хуваагдал нь эрдсийн оронт торны бүтэц гадны хүчний нөлөөгөөр хэрхэн эвдэрч буйгаар тодорхойлно. Хувийн жин (нягт) нь тухайн эрдсийн массыг түүнтэй ижил масстай усны эзэлхүүнтэй харьцуулж тодорхойлсныг хэлнэ. Ихэнхи чулуулаг үүсгэгч эрдсүүдийн хувийн жин 2.5 - 3.5 байх ба цөөн тооны эрдэс үүнээс илүү эсвэл бага байна. Гялбаа: Металл гялбаа, Хагас металл гялбаа, Алмаазан гялбаа, Шилэн гялбаа, Тосон гялбаа. Бусад шинжүүдэд: Флуоресценц (хэт ягаан туяанд үзэгдэх шинж), магнетизм, цацраг идэвхит шинж, пьезоцахилгаан шинж зэрэг багтана.
  8. 8. Эрдсийн химийн найрлага Эрдсийг химийн найрлага дээр нь тулгуурлан тодорхойлно. Доор үзүүлсэн ангилал нь Жеймс Данагийн ангилал бөгөөд эрдсийн бүлгийн дараалалыг дэлхийн царцдас дахь тархалтаар нь жагсаасан байна.
  9. 9. Силикатын бүлэг 800 гаруй эрдсийг багтаасан хамгийн том бүлэг. Литосферын 90%-г энэ бүлгийн эрдсүүд бүрдүүлдэг. Силикатуудыг бүрдүүлэгч үндсэн химийн элементүүдэд Si, O, Al, Fe2+, Fe3+, Mg, Mn, Ca, Na, K зэрэг багтана. Силикатын бүлгийн эдсүүд нь чулуулаг үүсгэгч эрдсүүд бөгөөд, уулын чулуулагийн дийлэнхийг бүрдүүлэгч хээрийн жоншууд, кварцууд, оливинууд, пиро ксенууд, амфиболууд, гранатууд энэ бүлэгт багтдаг.
  10. 10. Карбонатын бүлэг Карбонат эрдсүүд нь (CO3)2- анион агуулсан кальцит, арагонит (кальцийн карбонатууд), доломит (магни/кальцийн карбонат) эрдсүүд юм. Карбонатууд нь органик болон органик бус гаралтай байж болно. Сульфатын бүлэг Сульфат нь SO42- буюу сульфатын анион агуулах ба ихэнхидээ өндөр давсжилттай ус уурших явцад галитын бүлгийн эрдсүүдтэй хамт ус ба чулуулгийн харилцан үйлчлэлийн үр дүнд үүснэ. Мөн гидротермаль судлын ордуудад сульфидын хүдрийн эрдсүүдтэй хамт үүснэ. Үүнээс гадна сульфидын эрдсүүдийн хоѐрдогч өөрчлөлтөөр (исэлдэлт) үүсэж болно. Энэ бүлгийн түгээмэл эрдсүүд нь ангидрит, (кальцийн сульфат), целестин (стронцийн сульфат), барит (барийн сульфат), гипс зэрэг болно
  11. 11. Галидын бүлэг Галидын бүлгийн эрдсүүд нь галогенуудыг (фтор, хлор, иод, бром) нэгдэлдээ агуулдаг. Эдгээр эрдсүүд нь ихэвчлэн зөөлөн, бутрамхай, усанд уусдаг. Энэ бүлэгт флюорит, галит зэрэг багтана. Галит нь сульфаттай адил халуун, хуурай нөхцөлд үүсэх ба орчин үеийн жишээ нь Сөнөсөн тэнгис ба Давст нуур болно.
  12. 12. Ислийн бүлэг Ислүүд нь эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдолтой бөгөөд ашигт малтмалын хүдэр үүсгэнэ. Мөн эдгээр эрдсүүдээр Дэлхийн соронзон орны өөрчлөлтийг тодорхойлно. Эдгээр эрдсүүд нь Дэлхийн газрын гадаргууд ойр, өгөршлийн бүсэд, бусад эрдсийн исэлдлийн үр дүнд үүснэ. Гол ислийн бүлгийн эрдсүүдэд гематит (төмрийн исэл), магнетит (төмрийн исэл), хромит (төмөр, хромын исэл), шпинель (магни, хөнгөнцагааны исэл - мантийн гол бүрэлдэхүүн), ильменит (төмөр, титаны исэл), рутиль (титаны хоѐрч исэл), мөс зэрэг болно.
  13. 13. Сульфидын бүлэг Сульфидууд нь мөн эдийн засгийн ач холбогдолтой эрдсүүд юм. Гол сульфидуудад пирит (төмрийн сульфид), халькопирит (зэс, төмрийн сульфид), пентландит (никель, төмрийн сульфид), галенит (хар тугалганы сульфид) зэрэг багтана. Ямарваа нэгэн метал хүхэртэй нэгдсэн нэгдлийг сульфид гэнэ.Фосфатын бүлэг Фосфатын бүлэг нь "A"O4 гэсэн тетраэдр нэгжийг агуулна. "A"-д фосфор, сурьма, мыщьяк, ванади зэрэг элемент байж болно. Энэ бүлгийн гол эрдэс нь апатит юм. Апатит нь биологийн эрдэс бөгөөд амьтны яс ба шүдэнд агуулагдана
  14. 14. Дан элемент Энэ бүлэгт алт, мөнгө, зэс сурьма, бал чулуу, хүхэр зэрэг байгаль дээр дангаараа тохиолддог эрдсүүд багтана. Мөн байгалийн хальшууд бас багтана. Жишээ нь: алт ба мөнгөний байгалийн хайлш болох электрум юм.Органикийн бүлэг Энэ бүлэгт биологийн гаралтай, геологийн процессоор үүссэн эрдсүүд болох оксалат, миллит, нүүрсустөрөгч зэрэг байна. Энэ бүлгийн зарим эрдсүүд нь вевеллит, меллит зэрэг юм.
  15. 15. УИХ-аар батлагдсан стратегийн ашигт малтмалын ордууд
  16. 16. Ашигласан материал Geos.mn http://mn.wikipedia.org/wiki/Эрдэс http://mn.wikipedia.org/wiki/Эрдэс_судлал

×