Skip to main content
Эдийн засгийн шинжлэх ухааны судлах зүйл,
судалгааны арга.
1.Эдийн засгийн шинжлэх ухааны судлах зүйл
2.Эдийн засгийн шинжлэх ухааны судалгааны аргууд
1.Эдийн засгийн шинжлэх ухааны судлах зүйл
Эдийн засгийн онолын шинжлэх ухаан нь хүн
төрөлхтний хөгжлийн түүхэн үйл явцдаа үүсгэн,
хөгжүүлж, өнөөгийн түвшинд хүргэсэн олон салбар
шинжлэх ухаануудын нэг юм.
Эдийн засгийн ухаан хэмээх шинжлэх ухааны салбар нь
XVII-XVIII зууны зааг дээр үүсчээ.
Эдийн засгийн ухааны хөгжил төлөвшилд
гүйлгээний хүрээнд баялаг өсч үрждэг хэмээн үздэг
байсан меркантализм үзэл, зөвхөн хөдөө аж ахуйн
салбарт зарцуулагдаж байгаа хөдөлмөр л бүтээлч
шинжтэй байдаг гэж номлож байсан физиократ үзэл
тус тус чухал үүрэг гүйцэтгэсэн.
1776 онд хэвлэгдэн гарсан Адам Смитийн “Үндэсний
баялаг” хэмээх алдарт бүтээл нь эдийн засгийн
ухааны хөгжил төлөвшилд эргэлт гаргасан гэж үздэг
байна.
Экономика буюу economics гэдэг үгийг
монгол хэлэнд буулгахдаа эдийн засаг, эдийн засгийн
онол гэж орчуулсан бөгөөд энэ нэр томъѐо нь
“ойкономиа” гэсэн грек үгнээс гаралтай гэжээ.
“Oйкос” гэдэг нь өрх гэр, аж ахуй, “номос” гэдэг
нь хууль журам гэсэн утгатай бөгөөд эдгээр хоѐр
үгийг хамтад нь авч үзвэл өрхийг, аж ахуйг удирдах
ухаан гэсэн утгыг илэрхийлэх ажээ.
Нийгэм хөгжихийн хэрээр хүмүүсийн
хэрэгцээ нэмэгдэж маш олон бараа,үйлчилгээг
өөрсдийн тав тухын тулд шаардах болжээ.
Үүнийг шийдвэрлэх,зохион байгуулах үйл явц
бүхий нийгмийн үзэгдэл ,түүний тогтолцоог эдийн
засгийн тогтолцоо (economic system) буюу эдийн
засаг( economy) хэмээн нэрлэдэг.
Харин энэхүү үзэгдлийг буюу эдийн засгийг
судлах шинжлэх ухааныг экономикс
( Economics) хэмээн нэрлэдэг.
Анх энэхүү шинжлэх ухааныг улс төрийн
эдийн засаг ( political economy) гэж нэрлэдэг байсан
боловч XIX зуунд эдийн засагчид экономикс гэдгээр
эдийн засгийн шинжлэх ухаан (economic science)
хэмээх үгийн товчлол болгон хэрэглэж заншжээ.
/ Economics /
Эдийн засгийн онол ( Экономикс) юуг судалдаг вэ?
Эдийн засгийн онол нь ниймийн хөгжил
дэвшилтэй уялдан хязгааргүй өсөн нэмэгдэж буй
нийгэм болон түүний гишүүдийн хэрэгцээг хангах
төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг
үйлдвэрлэхэд шаардлагатай хязгаарлагдмал
нөөцүүдийг үр ашигтай хувиарлаж, ашиглах тухай
асуудлыг судалдаг шинжлэх ухаан юм.
Экономикс нь сонголтын тухай шинжлэх ухаан юм.
Бид сонголт хийж байна гэдэг нь нэг зүйлийг олохын
тулд зарим нэг зүйлийг алддаг гэсэн үг.
Үнэндээ ийм сонголт хийх шалтгаан нь нөөцийн
хязгаарлагдмал, хомсдолтой байдалтай холбоотой.
Дээрх тодорхойлолтоос үзвэл хэрэгцээ, нөөц гэсэн
хоѐр ойлголт гарч байна.
Энэ хоѐр ойлголтыг нарийвчлан авч үзье.
Хэрэгцээ гэж юу вэ?
Хэрэгцээг ерөнхийд нь хүний хангагдаагүй бөгөөд
дутагдаж, гачигдаж буй зүйлсийн хүсэл шаардлага
гэж тодорхойлсон байдаг.
Ерөнхийд нь хэрэгцээд биологийн буюу анхдагч,
нийгмийн буюу хоѐрдогч хэрэгцээ гэж ангилсан
байдаг.
Хүний анхдагч буюу биологийн хэрэгцээнд хоол
хүнс, орон сууц, хувцас гэх мэт зүйлүүд багтана.
Харин хоѐдогч буюу нийгмийн хэргцээнд
боловсрол,эрүүл мэнд, хайр дурлал найз нөхөд хамт
олон, бусдын хүндлэл, алдар нэр хүнд гэх мэтийг
багтаана.
Хүний хэрэгцээ нь нийгмийн хөгжил дэвшил,
иргэдийн аж амьдралын түвшинтэй холбогдон
чанарын дэвшил гарган хязгааргүй өсөн нэмэгдэж
байдаг.
Эдийн засгийн нөөц гэж юу вэ?
Хүн хязгааргүй өсөн нэмэгдэж буй хэрэгцээгээ
хангаж чадахгүй байгаа явдал нь нөөц, баялагийн
хязгаарлагдмал, хомс байдалтай холбоотой.
Хүмүүс тодорхой хэмжээний байгалийн болон
материаллаг нөөц, баялгийг эзэмшиж байдаг.
Байгалийн нөөц баялагт газрын дээрх болон доорх
байгаль, дэлхийгээс гаралтай бүх нөөц, баялагийг
хамруулна.
Материаллаг нөөцөд ажиллах хүч, түүний мэдлэг
чадвар, машин, техник, тоног төхөөрөмж, багаж эвсэг
гэх мэт зүйлсийг багтаана.
Эдгээр бүх зүйлсийг эдийн засгийн нөөц гэсэн
ойлголтонд багтаах бөгөөд эдгээр нь үйлдвэрлэлийн
түүхий эд, орц болдог.
Эдийн засгийн онолын шинжлэх ухааны хүрээнд
эдийн засгийн бүхий л нөөцүүдийг ерөнхийд нь
дараах дөрвөн бүлэгт ангилдаг.
1. Газар
2.Капитал
3.Хөдөлмөр
4.Үйлдвэрлэл эрхлэх ур чадвар
Зарим тохиолдолд дээрх дөрвөн төрлийн нөөцийг
үйлдвэрлэлийн хүчин зүйл ( орц ) гэж нэрлэсэн байдаг.
Эдгээр дөрвөн төрлийн нөөцийг тус бүрд нь авч үзье.
1.Газар
Эдийн засгийн онолд газар гэсэн ухагдахуунд газраас
өөрөөс нь гадна түүний дээрх, доорх агаар, ус, ан
амьтан, ой мод, төрөл бүрийн ашигт малтмалууд,
үзэсгэлэнт тогтоц зэрэг байгалийн бүх баялгийг
хамааруулан ойлгодог.
2.Капитал
Үйлдвэрлэлийн үйл явцад бүтээгдээд эргээд
үйлдвэрлэлийн хүчин зүйл болон ашиглагдаж байгаа
бүх төрлийн нөөцийг капитал гэж нэрлэдэг.
Иймд капитал хэмээх ойлголтод үйлдвэрлэлийн
зориулалттай машин, тоног төхөөрөмж, барилга
байгууламж, агуулах сав мэтийн үйлдвэрлэлийн хүчин
зүйлийг хамааруулан авч үздэг.
3.Хөдөлмөр
Эдийн онолд хөдөлмөр гэсэн нөөцөд
бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлд
ашиглагддаг хүний биеийн болон оюуны чадварыг
багтаадаг.
Чиглэсэн зорилготой хүний үйл ажиллагааг
хөдөлмөр гэж нэрлэдэг.
Харин хүний мэдлэг, дадлага туршлагыг хүмүн
капитал гэсэн ойлголтод хамааруулдаг.
4.Үйлдвэрлэл эрхлэх ур чадвар
Үйлдвэрлэл эрхлэгчдийн зохион байгуулах ур,
ухаан, авъяас чадварыг бүхэлд нь үйлдвэрлэл эрхлэх
ур чадвар гэж ойлгодог.
Тоо, хэмжээний хувьд хязгаартай газар, капитал,
хөдөлмөр гэсэн үйлдвэрлэлийн нөөцүүдийг ашиглан
өндөр ашиг, орлоготой ажиллаж чадах, эсэх нь
үндсэндээ үйлдвэрлэл эрхлэгчийн ур чадвараас
шалтгаалдаг.
2.Эдийн засгийн шинжлэх ухааны судалгааны аргууд
Эдийн онолын шинжлэх ухаанд хязгаарлагдмал
нөөцөөр хязгааргүй өсөн нэмэгдэж буй хэрэгцээг
хэрхэн хангах тухай асуудлыг судлахдаа дараах
аргуудыг ашигладаг.
Үүнд:
1.Хийсвэрлэлийн арга
2.Загварчлалын арга
3. Математик- статистикийн шинжилгээний
арга
4. Индукци ба дедукцийн арга
5. Позитив ба норматив хандлага
Эдийн онолын судалгаа, шинжилгээний дээрх
аргуудыг тус бүрд нь авч үзье.
1.Хийсвэрлэлийн арга
Шотландын нэрт эдийн засагч Адам Смит.
Үндэстнүүдийн баялаг алдарт бүтээлдээ анх
хийсвэрлэлийн аргыг хийсэн.
Судалгааны объектыг онцын ач холбогдолгүй, түр
зуурын шинжтэй хүчин зүйлсийн нөлөөллөөс
цэвэрлэж, түүний тогвортой, байнга илэрдэг мөн
чанарыг сонгон авахыг эдийн засгийн шинжлэх
ухааны хийсвэрлэлийн арга юм.
2.Загварчлалын арга
Эдийн засгийн судалгааны явцад судалгааны
объектын гадаад дотоод хүчин зүйлсийн нөлөөллийн
тогтвортой үйлчлэлийг олж, тодорхойлон, эмх
цэгцтэй, системлэг байдлаар томъѐолж
илэрхийлэхийг эдийн засгийн загварчлалын арга
гэнэ.
3.Математик-Статистикийн шинжлэгээний арга
Эдийн засгийн хувьсагчуудын хоорондын
хамаарлыг mодорхойлж, илэрхийлж, загварчлахад
математикийн шинжлэх ухааны аргачлалуудыг
ашиглахыг математик, статистикийн шинжилгээний
арга гэнэ.
4. Индукци ба дедукцийн арга
Эдийн засагчид судалгаа хийхэд тоо баримтаас
онолд, онолоос тоо баримтад шилжих асуудал
байнга тохиолдож байдаг.
Тус тусдаа байгаа бөгөөд нэгжийнх нь хувьд
ямар нэгэн дүгнэлт хийх боломж багатай статистик
тоо, мэдээ, мэдээлэл зэргийг эдийн засгийн онолд
тоо баримт гэсэн ойлголтод багтаадаг.
Харин эдийн засгийн харилцаанд байнга илэрдэг,
нийтлэг зүй тогтолыг онол буюу зарчим гэсэн
ойлголтод багтаана.
Ажиглалт, туршилтын үр дүнд бий болсон тус
тусдаа байгаа баримт, мэдээг нэгтгэн дүгнэж,
ерөнхий дүгнэлт хийх танин мэдэхүйн аргыг
индукци гэдэг.
Өөрөөр хэлбэл индукци гэдэг нь шүүн тунгаах арга
буюу баримтаас зарчим гаргаж авах аргыг хэлдэг.
Дэвшүүлсэн таамаглалаа ерөнхий дүгнэлтэд
тулгуурлан баримтаар шалгаж хэсэгчлэн тусгай
дүгнэлт хийх танин мэдэхүйн аргыг дедукци гэнэ.
Өөрөөр хэлбэл эдийн засагчид тавьсан
таамаглал, дэвшүүлсэн зорилтоо шийдвэрлэхдээ
эхэлж онолоо дэвшүүлээд, түүнийгээ баримтаар
шалгаж, батлах буюу үгүйсгэхийг дедукцийн буюу
таамаглах арга гэнэ.
5.Позитив ба Норматив эдийн засгийн онол
Эдийн засгийн харилцаанд бий болж буй аливаа юмс
үзэгдлийн хандлага өөрчлөлтийг позитив ба норматив
хандлагаар судалдаг.
Эдийн засгийн харилцаан дахь үзэгдлүүдийн
хоорондын хамаарлыг судалж, бодит байдлыг
баримтаар нотлон харуулсныг позитив шинжилгээний
арга гэдэг.
Позитив мэдээлэл: Юу болж байна, ямар байна
гэдгийг илтгэдэг.
Харин позитив шинжилгээний дүгнэлтүүдэд
үндэслэн тухайн үзэгдлүүдийн харилцан хамаарал, зүй
тогтол ямар байх ѐстой талаар өөрийн үзэл санааг
дэвшүүлж, дүгнэлт өгөхийг норматив шинжилгээний
арга гэнэ.
Норматив мэдээлэл: Яах ѐстой вэ гэсэн үзэл
баримтлалыг илэрхийлдэг.
Экономиксийг судалгааных нь хамрах хүрээгээр
микроэкономикс ба макроэкономикс гэж ангилдаг
Микроэкономикс нь эдийн засгийн харилцаанд
оролцогч агент (буюу тал) тус бүр шийдвэрээ
хэрхэн, яаж гаргадаг, ямар үр дүнд хүрэхийг судалдаг
Макроэкономикс эдийн засгийн харилцаанд
оролцогч субъектууд болон түүний төлөв байдлыг
бүхэлд нь цогц байдлаар авч үздэг.
Макроэкономикс нь улс орон, олон улсын хэмжээнд
судалгаагаа явуулдаг
Эдийн засгийн үзэгдлүүдийг илэрхийлэх аргууд
Эдийн засгийн харилцааны төлөв байдал болон
судалгаа шинжилгээний үр дүнг бусдад мэдээлэх
дөрвөн арга байдаг.
Үүнд:
1. Үгээр илэрхийлэх:
Эдийн засгийн төлөв байдал болон онолын
дүгнэлтүүдийг дан ганц үгээр тайлбарлан хүргэх
боломж байдаг.
2.Тоон хүснэгтээр илэрхийлэх: Мэдээлэл хийж буй
зүйлсийн дотор статистик тоо баримт их агуулагдсан
бол хүснэгт ашиглан мэдээлэл нь илүү ойлгомжтой.
3.Графикаар илэрхийлэх: Мэдээлэл хийж буй зүйлд
агуулагдсан тоо баримтуудыг төрөл бүрийн зураг,
графикаар дүрслэн харуулах нь илүү ойлгомжтой
болгодог.
4.Аналитик хэлбэрээр илэрхийлэх:
Эдийн засгийн төлөв байдал, судалгааны үр
дүнгийн талаар мэдээлэл функцуудыг өргөн
ашигладаг.
АНХААРАЛ ТАВЬСАНД
БАЯРЛАЛАА