Skip to main content
Хөрөнгө Оруулалтын
Орчин
Бэлтгэсэн: Г.Гүнбилэг
1Rober C.Merton, Zvi Bodie, David Cleeton. (2012). Financial economics. New York: Prentice Hall .
Zvi Bodie, Alex Kane, Alan J.Marcus. (2014). Investments (10 ed.). New York: McGraw-Hill/Irwin.
Сурах бичгүүд
 Үндсэн сурах бичиг
 Zvi Bodie, Alex Kane, Alan J.Marcus. (2014). Investments (10 ed.).
New York: McGraw-Hill/Irwin.
 Нэмэлт сурах бичиг
 Rober C.Merton, Zvi Bodie, David Cleeton. (2012). Financial economics. New York:
Prentice Hall .
 Gitman, L.G., Zutter, C.J., Principles of Managerial Finance /13th edition/ (2012)
 Gitman, L.G., Fundamentals of Investing, Harper Collins Publishers (1999)
 Brealey, A.R., Myers, S.C., Allen, F., Principles of Corporate Finance /10th edition/
(2011)
 Корнелиус Лука; Олон улсын валютын арилжаанд техник шинжилгээг ашиглах нь
/орчуулга/
 CFA Level-1 Curriculums. (1-6)
 В. Гарын авлага, бусад
 Ц.Аюурзана, А.Ганзориг; Санхүүгийн хөрөнгө оруулалтын нэр томъёоны товч
тайлбар толь
 Я.БАЗАРСАД ба бусад. (2013). Хөрөнгө Оруулалтын Шинжлэх Ухаан.
Улаанбаатар: Арвин судал ХХК.
2
Дүнгийн задаргаа
Дүгнэх зүйл Оноо Тайлбар
Ирц 10 Лекц, семинарын хичээлд оролцсон байдлыг бүртгэлээр дүгнэх
Идэвхи 10-15
Семинар бүр дээр (Zvi Bodie, Alex Kane, Alan J.Marcus, 2014, Investments 10e) номын
лекц орсон бүлгийн арын асуулт, бодлогуудыг ажиллаж, багшид тооцуулснаар авна.
(Нөхөж үзэхгүй болохыг анхаарна уу!)
Илтгэл тавих 10
Гаргаж өгсөн судалгааны сэдвүүдээс сонгож илтгэл /РР/ бэлтгэж семинарын
хичээлийн заасан хуваарьт 15-20 минутын хугацаанд тавих. Илтгэлийг рубрикийн
аргаар үнэлнэ. Удиртгал илтгэлийн сэдвүүдийг
https://sites.google.com/site/gunbilegganbayarv3/ линкээр орж харна уу
Шинжилгээ хийх 10
Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад хийх шинжилгээнүүдийг лекцийн хичээлийн
дагуу бодит өгөгдөлд тулгуурлан хийх.
Тухайлбал: Сонгосон компанийн үнэт цаасанд суурь болон техник шинжилгээ хийж
багц бүрдүүлэн арилжаанд оролцоход бэлэн болгох
/БДК-гаа сонгож, данс нээлгэх, бага дүнтэй арилжаа хийх/
Явцын шалгалт 20
Лекцийн хичээлээр үзсэн сэдвүүд, номын асуулт, бодлогуудаар тестийн бүх
хэлбэрээр /сонгох, нөхөж бичих, гүйцээж бичих/ бичгээр авна. Шалгалтын хүрээнд
номын арын бүлгийн асуулт, бодлогууд ирэх бөгөөд лекцээс мөн орно. Шалгалтыг
шалгалтын бодлогын дагуу авна.
Бие даалт 10
2-3 оюутан нэг баг бүрдүүлэн (Zvi Bodie, Alex Kane, Alan J.Marcus, 2014, Investments
10e) номын лекц орсон бүлгийн арын асуулт бодлогуудыг орчуулж дараагийн
семинараас дор хаяж 3 хоногийн өмнө хураалгана. Бодолтыг семинар дээр ярилцах
бөгөөд тухайн бүлгийн бодлогуудыг орчуулсан баг бодолтыг орчуулж семинар
орсоноос хойш 7 долоо хоногийн дотор хураалгаснаар бүрэн оноогоо авна.
Улирлын
шалгалт
30
Улирлын эцсийн шалгалтыг СА-ны гаргасан хуваарийн дагуу оюутан сургууль дээр
ирж өгнө. Шалгалтыг лекцээр үзсэн бүх сэдвийн хүрээнд лекц болон үндсэн сурах
бичигт байгаа өөрийгөө шалгах асуулт болон бодлогоор авна
Нийт 100-105
3
Холбоо барих
 Зөвлөгөө өгөх цаг: Мягмар, Баасан
гарагийн 16:00-17:30 цагт МУИС-ийн 4-р
байрны 402 тоот
 Багшийн сайт:
https://sites.google.com/site/gunbilegganb
ayarv3/
 Email: gunbee976@yahoo.com,
gunbileggan@gmail.com
 Facebook group: Horongo oruulaltiin
management 2017 4
Агуулга
 Бодит хөрөнгө ба Санхүүгийн хөрөнгө
 Санхүүгийн хөрөнгүүд
 Санхүүгийн зах зээл ба Эдийн засаг
 Хөрөнгө оруулалтын процесс
 Зах зээлийн өрсөлдөөн
 Оролцогчид
 2007 оны санхүүгийн хямрал
1-5
Нэр томъёо
 Real Asset- Бодит Хөрөнгө
 Financial Asset- Санхүүгийн Хөрөнгө
 Equity- Өмч
 Asset- Хөрөнгө
 Debt-Өр
 Bond-Бонд
 Capital-Капитал
 Liability-Өглөг
 Fixed Income Securitites- Тогтмол орлоготой үнэт цаас
 Share, Stock- Хувьцаа
 Derivative- Үүсмэл (Уусмал гэдэгтэй адилхан)
6
Хөрөнгө Оруулалт
 Ирээдүйн үр өгөөжийг хүртэхийн тулд
одоогийн гаргаж буй бүхий л үнэцүүд
(Мөнгөн ба мөнгөн бус)
 Үнийн өсөлт болон ногдол ашгийн өгөөж
хүртэхийн тулд хувьцаа авах
 Ирээдүйд өндөр цалинтай ажилд орохын
тулд их сургуульд суралцах,
 Энэ хичээлийг сонгон судалснаар чөлөөт
цагаа алдаж байгаа ч ирээдүйн орлогоо
өсгөх чадваруудыг эзэмшинэ гэдэгт
итгэлтэй байна 7
1-8
Бодит Хөрөнгө ба Санхүүгийн Хөрөнгө
 Бодит Хөрөнгө (Real Assets)
 Нийгмийн материал баялаг нь эцсийн дүндээ ЭЗ-н
үйлдвэрлэлийн хүчин чадлаар тодорхойлогдоно
 Үйлдвэрлэлийн хүчин чадал гэдэг нь нийгмийн
гишүүдийн бүтээж чадах бараа, үйлчилгээ
 Бодит хөрөнгө нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг илтгэх
бөгөөд эдийн засаг дахь цэвэр орлогыг бүтээнэ
 Жишээлбэл: Газар, барилга, машин, мэдлэг
 Санхүүгийн хөрөнгө (Financial Assets)
 ЭЗ-н үйлдвэрлэлд шууд нөлөө үзүүлдэггүй
 Бодит хөрөнгө (БХ) дэхь нэхэмжлэлийг илэрхийлнэ
 БХ-ний бүтээж буй цэвэр орлогоос хувь хүртэх
боломж олгоно. Авто машины үйлдвэр байхгүй гэвэл
Форд компаний хувьцааг худалдаж авах.
1-9
Санхүүгийн хөрөнгүүд (CХ-үүд)
 БХ нь ЭЗ дахь цэвэр орлогыг бүтээдэг бол СХ нь
оролго, болон баялагийг ХО-гчдын дунд
хуваарилдаг.
 Өрхүүдийн баялагт хадгаламж, бонд, хувьцаа ордогч
ч нийт эдийн засгийн хэмжээнд нэгтгэвэл эдгээр
санхүүгийн хөрөнгүүд нь ондоо нэгний өглөг болох
учраас ЭЗ-н цэвэр баялаг (net wealth) нь зөвхөн
бодит хөрөнгөөр илэрхийлэгдэнэ. (Доорх зураг хар)
 Гурван төрөл (types):
1. Тогтмол орлоготой (fixed income) буюу өр (debt)
2. Энгийн хувьцаа (Common stock) буюу өмч (equity)
3. Үүсмэл үнэт цааснууд (Derivative securities)
10
11
1-12
Тогтмол орлоготой үнэт цаас
 Тогтмол эсвэл тодорхой томъёогоор
илэрхийлэгдсэн мөнгөн урсгалтай
 Гаргагч байгууллага дампуураагүй л бол ҮЦ ны
орлого нь тогтмол буюу тодорхй дүрэмтэй байх
учраас компаний гүйцэтгэлтэй сул уялддаг
 Мөнгөний зах: богино хугацаатай, түргэн
борлогдох чадвартай, ихэвчлэн зээлийн
эрсдэл багатай
 ЗГБХҮЦ, ХБ
 Капиталын зах: Урт хугацаатай бондууд,
эрсдэлтэй болон эрсдэлгүй байж болно
 ЗГ-н байгууллагын бонд болон Муж, орон нутгийн,
корпорацийн бондууд
1-13
Энгийн хувьцаа ба Үүсмэлүүд
 Энгийн хувьцаа нь өмч бөгөөд компани
дахь эзэмшлийг илэрхийлнэ.
 Хувьцаа эзэмшигчдэд олгох төлбөр нь тогтмол
биш, компаний гүйцэтгэлээс хамаарнах тул
ТОҮЦ-аас илүү эрсдэлтэй.
 Үүсмэлүүд
 Үнэ цэнэ нь бонд, хувьцаа гэх мэт бусад
хөрөнгийн үнээс хамаардаг (Опшин, форвард,
фьючерс)
 Эрсдэлийг шилжүүлэхэд түгээмэл ашиглагддаг
 Хөрөнгө оруулагчид хедж, спекуляторын аль ч
хэлбэрээр үүсмэлүүдийг ашигладаг.
1-14
Санхүүгийн Зах Зээл ба Эдийн Засаг
 Эдийн засаг дахь баялагийг БХ тодорхойлдогч СХ нь БХ-г
ЭЗ-д бүтээх боломжийг олгодог.
 СЗЗ-н Мэдээллийн үүрэг: Капиталыг хамгийн сайн
чадамжтай (prospects) компаниудад хуваарилах
 Хэрэв ЗЗ тухайн компаний ирээдүйн ү.а-ны талаар өөдрөг хүлээлтэй
байвал эрэлт нь өссөнөөр үнийг өсгөнө. Ингэснээр тухайн компани
хувьцаа гаргаж хөрөнгө босгох замаар ү.а-аа санхүүжүүлэх
боломжтой. Эсрэг тохиолдолд яах вэ?
 Капиталын ЗЗ үнэхээр нөөцийг ү.а-тай хуваарилдаг уу? Товчхондоо
заримдаа үгүй. Тухайлбал ухамсаргүй дагалт(irrational exuberance) –
н үед хувьцааны үнэ хөөсөрдөг. Энэ нь үнэндээ копаний ү.а-ны
талаар ултай судалгаа хийсний үр дүнд худалдан авсан гэсэн үг биш
 Хэрэглээг товлох (consumption timing): Үнэт цаас (securities)
хэлбэрээр илүүдэл баялагаа хадгалж, хэрэглээг цаг
хугацаагаар хуваарилах
 Бага орлоготой үерүүгээ их орлоготой үеийнхээ баялагийг яаж
хуваарилах вэ?
1-15
Санхүүгийн Зах Зээл ба Эдийн Засаг
 Эрсдэлийг хуваарилах: Хөрөнгө оруулагчид
өөрсдийн эрсдэлд тохирсон ҮЦ-уудыг сонгох
боломжтой болдог
 Форд шинэ загварийн машин үйлдвэрлэх гэж байгаа
бөгөөд ХО-гчид энэ төслөөс хир их орлого хүртэх
талаар ялгаатай байр суурьтай байж болно. Тэгвэл
гутранги/өөдрөг талдаа байгаа ХО-гчид
бондыг/хувьцааг худалдан авна.
 Эзэмшил болон Удирдлагыг тусгаарлах: Үйл
ажиллагаа нь тасалдахгүй явагдах ч
төлөөлөгчийн асуудал үүсдэг
 Хувьцаа эзэмшигчид хувьцаагаа өөр хөрөнгө
оруулагчдад зарахад удирдлагад нөлөөлөхгүй учраас
компаний ү.а-аа тасалдахгүй.