Skip to main content
Зардлын динамик
шинжилгээ
МУИС-Завхан сургууль
Багш Д.Эрдэнэсоёл
Аливаа бизнесийн байгууллагын зардллыг үйл
ажиллагааны түвшингээс нь хамааруулан
тогтмол, хувьсах, хагас хувьсах буюу холимог
зардал гэж ангилдаг.
Зардалд шинжилгээ хийх зорилго нь:
• Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын урьдчилсан түвшинг тооцож, хэлбэлзлийн
шинжилгээ хийх
• Хугарлын цэгийн шинжилгээ буюу зардал, орлого ашгийн хамаарлын шинжилгээ
хийх
• Уян хатан төсөв бэлтгэж хэлбэлзлийн шижилгээ хийх
• Шууд ба шингээгч зардлын аргаар ашгийг тооцох
• Капиталын төсөв бэлтгэх
• Шийдвэр гаргах буюу ялгаварт зардлын шинжилгээ хийх
• Маркетингийн шинжилгээ хийх зэрэгт оршино.
Холимог зардлыг хувьсах ба тогтмол хэсэгт
ялгах үндсэн 3 арга байдаг.
• а. Дээд ба доод цэгийн арга
• б. Хамгийн бага квадратын арга
• в. Статистик графикийн арга
Холимог зардлыг тогомол ба хувьсах хэсэгт
ангилах аргуудын жишээ
• Жишээ: хивсний үйлдвэрийн өнгөрсөн оны үйлдвэрлэсэн
бүтээгдэхүүний хэмжээнээс хамаарах цахилгааны зардлын талаар
өгөгдсөн дараах мэдээллийг ашиглан холимог зардлыг тогтмол ба
хувьсах хэсэгт ялган шинжилье.
Бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон цахилгааны зардлын
талаарх мэдээлэл
Сар Суурь буюу бүтээгдэхүүний тоо
хэмжээ /кв.метр
Холимог зардал буюу цахилгааны
зардлын дүн/төгрөг/
1 2360 650000
2 1640 566000
3 1920 638000
4 2000 596000
5 2440 622000
6 2420 682000
7 2160 646000
8 2500 625000
9 1640 522000
11 2680 704000
12 2220 646000
Дүн 25680 7458000
Дундаж 2140 621500
а. Дээд ба доод цэгийн арга
• Холимог зардлын хамгийн их ба хамгийн бага утгуудын хоорондох
хэлбэлзлээр нь дамжуулан зардлыг ялгадаг арга юм. Энэ арга бусад
аргуудаасаа хамгийн хялбар нь юм.
Дээд ба доод цэгийн аргаар Зардалд шинжилгээ
хийхдээ дараах үе шаттай тооцооллыг хийнэ.
1. Зардлаын хамгийн их ба хамгийн бага утгыг тодорхойлно
2. Зардлын их бага утгуудад харгалзах суурийг сонгоно
3. Зардал ба суурийн утгуудын ялгаварыг тодорхойлно
4. Нэгж суурьт ногдох хувьсах зардлын хэмжээг тооцно
Энэ нь зардлын ялгавар, суурийн ялгаварын хоорондын харьцаагаар
тодорхойлогдоно
Хувьсалтын коэфф =Суурийн ялгавар
Зардлын ялгавар
үргэлжлэл
5. Суурийн дээд ба доод түвшиний үзүүлэлтүүдийг нэгжид ногдох хувьсах
зардлаар үржүүлж харгалзах нийт хувьсах зардлыг тооцно
Хувьсах зардал: Дээд цэг=суурь х хувьсалтын коэф
Доод цэг= суурь х хувьсалтын коэф
6. Дээд ба доод цэгийн зардлын дүнгээс тэдгээр түшингүүдэд харгалзах хувьсах
зардлыг хасаж тогтмол зардлыг тооцно
Тогттмол зардал: дээд цэг= Нийт зардал хувьсах зардал
Доод цэг= Нийт зардал хувьсах зардал
Дээд ба доод цэгийн аргаҮРГЭЛЖЛЭЛ
• Тогтмол зардал нь үйл ажиллагааны ямар ч түвшинд буюу хичнээн
нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн ч холбогдлын хүрээний дотор
хоорондоо адил байдаг. Ийм учираас хоёр цэг дээрх утга тэнцүү байх
ёстой
• Энэ арга нь зөвхөн 2 цэгийн утгыг ашиглан бусад цэгүүдийг дээд, доод
цэгийн хоорондох шулуун дээр оршиж байгаагаар төсөөлөх учир
алдаатай нөхцөл байдалд хүгэж болзошгүй байдаг.
Зардлын бүтцийн шинжилгээний тооцоолол
/Дээд ба доод цэгийн арга/
Үзүүлэлтүүд Суурь
/кв.метр/
Холимог
зардал /төг/
Дээд цэг 2680 704000
Доод цэг 1640 522000
Ялгавар 1040 182000
Хувьсалтын коэф=
Зардлын ялгавар
Суурийн ялгавар
=
182000
1040
=175 төг
Зардлын хувьсах хэмжээ нь:
Дээд цэг = 2680 * 175 = 469000
Доод цэг= 1640 * 175= 287000
Тогтмол зардлын хэмжээ нь:
Дээд цэг= 704000 – 469000= 235000
Доод цэг = 522000 – 287000 = 23500
Зардллын бүтэц төрөл Үйл ажиллагааны түвшин
Дээд цэг Доод цэг
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо /кв.метр/ 2680 1640
Нийт цахилгааны зардал /төг/ 704000 522000
Цахилгааны хувьсах зардал 469000 287000
Цахилгааны тогтмол зардал 235000 235000
Дээрх тооцооллын үр дүнг нэгтгэн үзүүлбэл :
б. Хамгийн бага квадратын арга:
Холимог зардлаас тогтмол ба хувьсах
зардлыг шугаман тэгшитгэл хэрэглэж
хамгийн бага алдаатайгаар
тодорхойлох үндсэн арга юм.
Энэ аргыг судалгаа шинжилгээнд
өргөн ашигладаг.
Хамгийн бага квадратын аргаар
зардлын бүтцийг шинжлэхдээ хүснэгт
ашиглан дараах үе шаттай тооцооллыг
хийнэ.
• Холимог /цахилгааны/ зардлын
дүнг “y”
• Суурь буюу үйл ажиллагааны
түвшин болох үйлдвэрлэсэн
бүтээгдэхүүний тоо хэмжээг “x”
• Тогтмол зардлыг “а”
• Нэгжид ногдох хувьсах зардлыг “в”
гэж үзье.
1.Суурь болон зардлын дунджийг тооцно.
х =
x1
𝑛
ба y=
𝑦1
𝑛
2. Суурь болон зардлын бодит дүнгээс тэдгээрийн дунджийг хасаж зөрүү
буюу дунджаасаа хэлбэлзэх хэлбэлзлийг тооцно.
(х1 - x) – суурийн дунджаасаа хэлбэлзэх хэлбэлзэл
(y1- y) – холимог зардлын дунджаасаа хэлбэлзэх хэлбэлзэл
3.Суурь болон зардлын үзүүлэлтүүдийн дунджаасаа хэлбэлзэх
хэлбэлзлийг квадрат зэрэгт дэвшүүлнэ.
(х1 - x)2 ба (y1 - y)2 –ийг тус тус тооцно
4. Суурь болон зардлын дунджаасаа хэлбэлзэх хэлбэлзлийн
үзүүлэлтүүдийг хооронд нь үржүүлнэ.
(X1 - x) * (Y1 - y)
5.Багана тус бүрийн нийлбэрийг олно
6.Хүснэгтээр тооцсон дээрх тооцооллын үр дүнг ашиглан нэгжид ногдох
хувьсах зардлыг дараах томъёогоор тооцож олно
b =
x1 − x ∗ y1 − y
(х1 − x)2
7.Суурь болон зардлын дунджийг ашиглан
y = a+b * xшугаман тэгшитгэлийн тусламжтайгаар тогтмол зардлыг тооцож олно
Зардлын бүтцийн шинжилгээний тооцоолол
/Хамгийн бага квадратын арга/
1 2 3 4 5 6 7
n X1 Y1 (X1 - x) (y1 - y) (х1 - x)2 (y1 - y)2 (x1 - x)* (y1 - y)
1 2360 650000 220 28500 48400 812250000 6270000
2 1640 566000 -500 -55500 250000 3080250000 27750000
3 1920 638000 -220 16500 48400 272250000 -3630000
4 2000 596000 -140 -25500 19600 650250000 3570000
5 2440 622000 300 500 90000 250000 150000
6 2420 682000 280 60500 78400 3660250000 16940000
7 2160 646000 20 24500 400 600250000 490000
8 2500 652000 360 30500 129600 930250000 10980000
9 1640 522000 -500 -99500 250000 9900250000 49750000
10 1700 534000 -440 -87500 193600 7656250000 38500000
11 2680 704000 540 82500 291600 6806250000 44550000
12 2220 646000 80 24500 6400 600250000 1960000
дүн 25680 7458000 1406400 34969000000 197280000
дундаж 2140 621500
Хамгийн бага квадратын арга
1.Суурь ба холимог зардлын дундаж хэмжээ нь:
𝑥=
𝑥1
𝑛
=
25680
12
= 2140 ба 𝑦=
𝑦1
𝑛
=
7458000
12
= 621500
2.Суурийн дунджаас хэлбэлзэх хэлбэлзлийн квадратуудын нийлбэр нь:
(𝑥1 − x)2 =1406400
3.Хэлбэлзлийн үржвэрүүдийн нийлбэр нь:
(X1 − x) ∗ (y1 − y)= 197280000
Хамгийн бага квадратын арга
4.Дараах томъёог ашиглан нэгжийн хувьсах зардлыг тооцвол:
b =
(X1
− x)∗ (y1
− y)
(𝑥1−x)2 =
197280000
1406400
= 140.27
5. Нэгжийн хувьсах зардлыг тооцсоны дараагаар суурийн дундаж болон зардлын
дунджийг ашиглан a = 𝑦 – b * 𝑥шугаман тэгшитгэлийн тусламжтайгаар тогтмол
зардлыг тооцвол:
a= 621500 – 140,27 * 2140 = 321322 төгрөг болно.