Skip to main content
Хүүхэд бүрийн өөрийн үнэлгээг
дэмжих арга зүй, боломж
ГАА-ийн Есөнбулаг сумын
I сургуулийн бага ангийн
багш Д.Пүрэвсүрэн
Зорилго
• Сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг
туршин хэрэгжүүлж байгаа хугацаандаа
сурагчдын өөрөө өөрийгөө үнэлэх, бие
биенээ үнэлэх үнэлгээг анги танхимдаа,
сургалтын бүхий л үйл ажиллагаандаа
нэвтрүүлж, сайжруулах арга замыг
эрэлхийлж байна. Хүүхэд нэг бүрийн
оролцоог хангаж, тэдний ахиц, амжилтыг
өөрөөр нь тодорхойлуулж, өөрийгөө
бодитой үнэн зөв үнэлэх, дүгнэх, хөгжүүлэх
боломжийг судлахыг хүслээ.
• Өөрийн даасан ангийн сурагчдын
түвшинд болон 4-5 дугаар ангийн
секцийн түвшинд сурагч өөрөө ахиц
амжилтаа тодорхойлох, явцын болон
эцсийн үнэлгээг хамтран төлөвлөх,
үнэлгээ бодитой байх, өөрийн үйл
ажиллагаагаа өөрөө хянах, үнэлэх, дүгнэх
боломжийг олгох зэрэг үйл ажиллагааг
сургалтын бүхий л үйл явцад туршиж
хэрэгжүүлж байна.
Үйл ажиллагаа
- Явцын үнэлгээний үйл ажиллагаа, аргачлал
- Эцсийн үнэлгээний үйл ажиллагаа, аргачлал
- Хүүхэд бүрийн өөрийн үнэлгээ
Хүүхэд бүрийн өөрийн үнэлгээг дэмжих
арга зүй, боломж
Үнэлгээний дэвтэр
2013-2014
• Хичээлийн дүнг баганан
диаграмаар тэмдэглэнэ.
• Уншсан үгийн тоогоо
шугаман диаграммаар өнгө
ялган зурна.
• Миний амжилт булан- Энэ
буланд өөрийн ахиц амжилт
гэж үзсэнээ бичээд багшаар
баталгаажуулдаг. Бас ээж
аавдаа үзүүлж, нэмэлт хийж
болно.
• Шалгалтын анализ хүснэгт-
Алдаагаа олж сайжруулах,
засах аргаа төлөвлөдөг.
Миний ахиц амжилт
2014-2015
• Би энэ хичээлийн
жилд- зорилгоо
тодорхойлж,
төлөвлөнө.
• Хичээл бүрийн график
• Улирал бүрийн өөрийн
үнэлгээ, зорилгын
биелэлт
• Дадал хэвшлийн
үнэлгээ
- Шалгалтын дүн
- Явцын дүн гэрлэн дохио
- Чээж бичгийн дүн
- Чээжилсэн шүлэг
- Илтгэлийн уралдаан
- Тайлан нэгтгэл
- Гэрийн даалгаврын биелэлт
2013-2014 2014-2015
Уншсан үгийн тоогоо шугаман диаграммаар өнгө ялган зурна.
Багшийн уншуулсан уншлага
Эцэг эхийн уншуулсан уншлага
Найзын уншлага
Миний амжилт булан
2014-20152013-2014
Би энэ хичээлийн жилд...
Зорилгоо оновчтой тодорхойлж, түүнийгээ баталгаажуулж, өдөр бүр санана.
Явцын үнэлгээний арга, хэлбэрүүд Эндээс үз.
Оюуны зураглал
Ангиас гарах зөвшөөрөл
/Бичлэг/
Эцсийн үнэлгээний үйл ажиллагаа, аргачлал
Тайлан нэгтгэл бэлтгэх:
• Нэгж хичээлээр
• Бүлэг сэдвээр
• Улирлын эцэст
• Жилийн эцэст
• Хамгийн хамгийн гэж
ангилан хийдэг.
Хамгийн хамгийн тайланг бэлтгэхдээ:
Тухайн сэдвийн
- хамгийн их таалагдсан
- хамгийн сайн ойлгосон
- хамгийн хэцүү байсан
- хамгийн сонирхолтой хичээлээ сонгож,
жишээ баримтаар баталж зурж, бодож,
дүрсэлж, загварчилж хийдэг.
Тайлан хамгаалснаар сурагчдын:
• Ярих чадвар сайжирсан
• Аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийдэг болсон.
• Бүтээл хийх, сайжруулах, чадварт ахиц гарсан.
• Алдаагаа олж харж чаддаг болсон.
• Мэдлэгээ нэгтгэн дүгнэж, мэдээгүйгээ гүйцээж ойлгодог.
• Хийсэн зүйлээ батлах нотлох, хамгаалах чадвартай болсон.
• Өөрийн сурсан, мэдсэнээ эмхлэн цэгцэлж, дүгнэлт хийх чадвар
нэмэгдсэн.
• Тайлан хийх загвараа гаргаж, өөр өөр хэлбэр дизайнаар хийхийг
эрмэлздэг болсон.
• Зурах, дүрслэх, бүтээх, урлах чадварт мэдэгдэхүйц ахиц гарсан.
Сурагчдын бэлтгэсэн тайлан нэгтгэл
Хүн байгаль хичээл.
Ууршилт ба конденсаци.
Математик хичээл. Хамгийн хамгийн
Монгол хэл. Хамгийн хамгийн
Хүн нийгэм. Би, харилцаа
Хүүхэд бүр үүрэгтэй. Хариуцсан ажлаа үнэлж дүгнэдэг.
Ангийн номын сангийн эрхлэгч сурагч гэхэд:
Хамгийн олон уншигдсан номууд
Хамгийн олон ном уншиж тэмдэглэл хөтөлсөн сурагч
Хамгийн сайн тэмдэглэлтэй сурагч
Олон ном эмчилж засварласан сурагч, аав ээж гэх мэтээр нэгтгэсэн дүнг
танилцуулдаг.
Хүүхэд бүр өөрийн хариуцсан ажлаа үнэлж дүгнэж,эцэг эхийн
өдөрлөг, уулзалтын үеэр дүгнэлтээ танилцуулж байна.
Бичлэг үзвэл энд дар
Ийм хэлбэрээр хүүхэд өөрийгөө үнэлж, дүгнэх боломж олгосноор 2 жилийн
хугацаанд зохих үр дүн ажиглагдаж байна. Үүнд:
-Хүүхэд бүр өөртөө итгэх итгэлтэй болсон
-Өөрийн чаддаг зүйлээ олж харах, хөгжүүлэх боломж бүрдсэн. Ганцхан онц
сурдаг шилдэг сурагч л... гэсэн ойлголт багассан.
-Өөрт нь ахих, дэвших боломж байгаа гэдэгт итгэдэг болсон.
-Хүүхдүүд бүх юм ил тод нээлттэй болж байгаад талархалтай байгаа
-Ангийн уур амьсгал, хүүхэд бие биетэйгээ харилцах харилцаа сайжирсан.
-Багш сурагчийн хооронд найзархаг, нөхөрсөг харилцаа бий болж, багшдаа
итгэх итгэл нэмэгдсэн
-Алдаагаа олж харж, засах, залруулах хүсэл эрмэлзэлтэй болсон.
-Хичээлийн идэвх сайжирч улам сонирхолтой болж байгаа.
-Хүүхэд өөр өөр арга хэлбэрийг эрж хайдаг, эрэл хайгуул хийдэг болсон.
-Зөвхөн үнэлүүлэх биш сурах хүсэл эрмэлзэл нэмэгдсэн.
-Үймүүлэх өөр зүйлд сатаарах завгүй болсон.
-Зорилготой, хүсэл тэмүүлэлтэй болж байгаа нь тэдний баяр хөөр ,
гэрэлтсэн нүднээс нь харагдаж багшид хүүхдээ хөгжүүлэх өөрийгөө
дайчлах урам зориг нэмэгдсэн.
-Багш, сурагч, эцэг эхийн харилцаанд сайхан уур амьсгал бүрдэж, тэдний
дэмжлэг үзүүлэх хандлага сайжирсан.
2 жилийн хугацаанд хүүхэд бүр дээр ажиглагдсан сайн давуу талуудаас
хэсэглэн дүгнэж, нэгтгэж үзвэл:
Зорилгоо оновчтой
тодорхойлж чаддаг
Биелэлтээ дүгнэж
чаддаг
Өөрийн ахиц
амжилтаа гаргаж
чаддаг
Тайлан бэлтгэж,
тайлбарлаж чаддаг
Хичээлийн явцад
өөрийгөө болон
бусдыг үнэн зөв
дүгнэдэг
11
14
10
15
20
23
22
25
26
28
Өмнөх хичээлийн жил Энэ хичээлийн жил
Дүгнэлт
• Хүүхэд өөрийгөө үнэлэх, дүгнэх боломжийг олж харж,
явцын үнэлгээний аргуудаас тохирох аргыг оновчтой
сонгон ашиглаж, тогтмол хэрэгжүүлж чадваас
хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, сурах
хүсэл эрмэлзлийг өдөөх бадраах боломжтой.
• Хүүхэд өөрийгөө, найз нөхдөө, бас багшийгаа үнэлж
дүгнэж сурах нь багш сурагчийн харилцааг
сайжруулж, сургалтын бүхий л үйл ажиллагаанд
хүүхдийг бие даасан бүтээлч үйл ажиллагаанд сургаж
байна.
• Дүн, үнэлгээ, ахиц амжилт гэдэг ойлголт нь ганц
багшаас бус өөрөөс нь шалтгаалдаг гэдгийг өөрөө
хийж, туршиж бүтээж, гүйцэтгэж, оролдож үзсэнээр
хүүхэд хөгжих боломж бүрдэж байна.