Skip to main content
Үйлдвэрлэлийн циклийн
аудит
Энэ циклд гарах ажил гүйлгээг 3 ангилна.
– Бүтээгдэхүүн үйлдвэрлэх
– ТЭМ, ББ-ийг агуулахад хадгалах
– ББ-ийг ачуулах
Үйлдвэрлэлийн циклийн аудит нь бусад циклийн
аудитаас хамгийн төвөгтэй, илүү их хяналт
шаарддаг онцлогтой байдаг тул аудитор гол
анхаарлаа төвлөрүүлэн ажиллах шаардлагатай
байдаг.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэх: үе шатанд
үйлдвэрлэлийн циклийн гол үе шат бөгөөд энэ үе
шатанд аудит хийхдээ дараах чиглэлийг
баримтлана.
• Үйлдвэрлэлийн хэрэгцээг тодорхойлох,
үйлдвэрлэлийн төлөвлөгөө, график зохиох
• Бүтээгдэхүүн үйлдвэрлэх
• Үйлдвэрлэлийн зардлыг тооцож, бүртгэл
• Дуусаагүй үйлдвэрлэлийг бүртгэл
• Өртөг тооцох
ТЭМ, ББ-ийг агуулахад хадгалах:
• Нөөцийг бүрдүүлж, зүй зохистой хадгалах
байдал
• Үйлдвэрлэлд ТЭМ олгож буй үйл ажиллагаа
(зөвшөөрлийн дагуу олгож байгаа эсэх)
• ТЭМ, ББ-ийн хөдөлгөөнийг бүртгэлд хэрхэн
тусгаж байгаа, тэдгээрийн эхний болон эцсийн
үлдэгдлийг хэрхэн тооцож байгаа зэргийг
шалгаж, дүгнэлт өгнө.
Бэлэн бүтээгдэхүүнийг ачуулах үе шатанд дараах
чиглэлийн үйл ажиллагааг авч үзнэ.
• Ачуулахын тулд захиалга, гэрээтэй холбоотой
асуудлыг авч үзнэ
• Борлуулах үнийг хэрхэн зөв шийдвэрлэж
байгаа болон бүртгэлд тусгаж байгаа байдал
(үнийн нэмэгдэл, хорогдол)
• Борлуулалтын хэмжээ, борлуулалтын өртөг,
орлогыг зөв тооцож байгаа эсэхийг шалгана
• Хураангуй болон дэлгэрэнгүй бүртгэлийн
хөтлөлт ямар байгааг шалгана
Үйлдвэрлэлийн циклийн аудитын
зорилго
Иж бүрэн байдал
• Бараа материал нь аж ахуйн нэгжийн өмчилж
буй түүний дотор гар дээр байгаа, зам яваа,
бусдын эзэмшилд байгаа бүх түүхий эд
материал, дуусаагүй үйлдвэрлэл ба бэлэн
бүтээгдэхүүнийг илэрхийлнэ.
• Тухайн тайлангийн хугацаанд хийсэн бүх
барааны ачуулалтыг (ба буцаалтыг ) нь
борлуулалтын өртөг тусгасан байх
Үнэн зөв байдал
• Бараа материалын байнгын бүртгэл нь математик
үйлдлтйн хувьд зөв ба ерөнхий дэвтэр дэх
хяналтын данстай таарч байх
• Бараа материалтай холбоотой өртгийг зохих ёсоор
ангилан хуримтлуулсан байх
• Борлуулалтын өртгийг зөв өртөг, тоо хэмжээнд
үндэслэн зохих ёсоор нэгтгэн борлуулалтын өртөг
ба бараа материалын хяналтын дансанд бүртгэх
эсвэл тохиромжтой бол бараа материалын байнгын
бүртгэлийг кредитэлж болно.
Оршин байх
• Бүртгэл дэх бараа материал нь
борлуулагдахуйц чанар байдалтайгаар
биетээр оршин байх ба бизнесийн хэвийн
ажиллагааны үед борлуулах хөрөнгийг
илэрхийлнэ.
• Бүртгэл дэх борлуулсан бүтээгдэхүүний
өртөг нь тухайн тайлангийн хугацаанд
бодитойгоор ачуулсан барааг илэрхийлэх
Тасалбар болголт
• Дуусаагүй үйлдвэрлэл шингээгдэж, бэлэн бүтээгдэхүүн
ба борлуулалтын өртөгт, /орлого/шилжүүлэгдэх
үйлдвэрлэлийн өртөг нь зөв тайлангийн үед бүртгэгдэх
Үнэлгээ
• Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн нягтлан бодох
бүртгэлийн зарчмуудыг тууштай хэрэглэсэнээр бараа
материалтай холбогдсон өртөг ба борлуулалтын өртгийг
хуримтлуулж тодорхойлдог.
• Бараа материал нь удаан ашиглагдах хуучирсан
зүйлсийг оролцуулан түүний цэвэр боломжит үнэ
цэнээс илүүгүй үнээр тогтоогдох
Эрх ба үүрэг
• Аж ахйун нэгж байгууллага нь бараа материалыг эзэмших
хууль ёсны эрхтэй байх, бусдын өмчлөлд байгаа буюу
худалдан авагчаас нэхэмжилсэн барааг бараа материалын
бүрэлдэхүүнд оруулахгүй
Тайлагнал ба нэмэлт тодруулга
• Бараа материал ба борлуулалтын өртөг нь санхүүгийн
тайланд зөв тусгагдаж, ангилагдсан байх
• Бараа материалтай холбогдсон бүхий л төвөгтэй байдал нь
зохих ёсоор нэмж тодруулагдсан байх