Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Лекц №6 - Үйлдлийн систем

18,995 views

Published on

Үйлдлийн систем түүний ангилал, үйлдлийн системийн гүйцэтгэх үүрэг, MS_DOS үйлдлийн системийн тухай, товч түүх, файл болон хавтасны тухай ойлголт. DOS-ийн орчинд файл болон хавтас үүсгэх, харах, шилжүүлэх, устгах командын тухай.

Published in: Education

Лекц №6 - Үйлдлийн систем

  1. 1. МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮНДЭС Лекц 6: Cистемийн програм хангамж Файл болон хавтасын тухай. МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ Хэрэглээний шинжлэх ухаан, Инженерчлэлийн сургууль А.Баатарбилэг
  2. 2. Программ хангамж  Компьютерийн техник хангамж нь дангаараа бидний хэрэгцээг хангаж чадахгүй, харин техник хангамж нь зориулалтын программ хангамжийнхаа тусламжтайгаар жинхэнэ үр өгөөжөө өгнө.  Програм хангамж нь:  мэдээллийн технологийн үндсэн хэрэглэгдэхүүн болон судлагдахуун  компьютерт суурилсан мэдээллийн системийн үндсэн бүрдэл хэсэг  компьютерийн гүйцэтгэх, биелүүлэх ёстой програмуудын цогцыг хэлнэ.  Програм шинээр зохион бүтээх, өгөгдсөн програмыг шалгах, тестлэх програмыг баримтжуулах г.м. үйл ажиллагааг програм хангамжид хамааруулж ойлгоно. 2МУИС, ХШУИС
  3. 3. Програм хангамжын ангилал  Програм хангамжийг ангилахдаа мэдээллийн системийн эрчимтэй хөгжил болон өсөн нэмэгдэж буй хэрэглэх цар хүрээ зэргийг харгалзан үзэх хэрэгтэй болно.  Компьютерт зориулсан бүх програмыг хамгийн ерөнхий байдлаар дараах 3 хэсэгт ангилж үзэж болно:  системийн програм (system software)  хэрэглээний програм (application software)  програмчлалын систем (programming software). 3МУИС, ХШУИС
  4. 4. A.Системийн програм  Системийн програмууд нь  компьютерийг удирдах  ашиглагдаж буй мэдээллийг хувилах  компьютерийн хэсгүүдийн ажиллагааг шалгах  компьютерийн тухай лавлах мэдээллийг гаргаж өгөх г.м. үүргийг гүйцэтгэдэг.  Системийн програм нь хэрэглээний програмын хамтаар компьютерийн микропроцессор болон оролт гаралтын блокийг удирдахад хэрэглэгдэнэ.  Системийн програмууд дотор  Үйлдлийн систем (operation system - OS)  Үйлчилгээний програм (туслах-утилитууд (utilities))  Device drivers (Төхөөрөмжийн драйвер-ТД)  Language translators (Хөрвүүлэгч) чухал байр суурь эзэлдэг. 4МУИС, ХШУИС
  5. 5. A.1.Үйлдлийн систем гэж юу вэ?  Хэрэглээний програмын оролт гаралтын төхөрөмжийн командыг техник хангамжид оруулах үйлдлүүдийг зохицуулагч, хувиарлагч үйлдлийг гүйцэтгэгчүүдийг нэг програмд багцлагдаж үүнийг operating system буюу үйлдлийн систем гэж нэрлэжээ.  Энэхүү систем нь компьютерийн програм хангамж ба програм хангамжийг хэрэглэгчтэй холбож хэрэглэгчдэд програм хэрэглэх орчингоор хангаж өгдөг бөгөөд гадаад төхөөрөмжүүдийг удирдах, хэрэглээний програмын оролт гаралтыг удирдах боломжийг бий болгодог.  Boot буюу компьютерийг эхлүүлэх програмыг уншиж дууссаны дараа ажилладаг үйлдлийн систем нь бусад хэрэглээний программыг ажиллуулахад гол үүрэг гүйцэтгэдэг.  Үйлдлийн систем нь санах ой руу ачаалагддаг бөгөөд компьютерийн хүчин чадлыг зохицуулж, хувиарилахаас гадна компьютерийн гарнаас өгөгдсөн командыг дэлгэцрүү илгээх, дискэн дээр файл болон хавтасыг хадгалах, дагалдах төхөөрөмжүүдийн ажиллагааг хянадаг. 5МУИС, ХШУИС
  6. 6. A.1. Үйлдлийн систем  Компьютерийг 2 давхаргаас тогтсон хэсэг гэж үзвэл хамгийн дотор талд компьютерийн техник хангамж, түүний гадуур програм хангамжийн давхарга байрлана. Харин хамгийн гадна талд хэрэглэгч байрлана.  Тэгвэл програм хангамжийн давхарыг дотор нь дахиад хоёр давхаргад хуваан үзэж болно:  дотор талын давхарга - үйлдлийн систем  гадна талын давхарга - бусад програм.  Хэрэглэгч програмуудын тусламжтайгаар компьютертэй ажиллана. Програмууд нь үйлдлийн системийн тусламжтайгаар компьютерийн техниктэй холбогдоно. 6МУИС, ХШУИС
  7. 7. A.1. Үйлдлийн систем  Үйлдлийн систем нь доор дурьдсан үүргийг гүйцэтгэдэг.  хэрэглэгчтэй харьцах (диалог өрнүүлэх)  програм боловсруулах процессын төлөвлөлт, зохион байгуулалт  санах ой, дөт ой, cpu, гадаад төхөөрөмжүүд г.м. компьютерийн хэсгүүдтэй ажиллах  сонгосон програмыг ажиллуулах  боломжит бүх төрлийн үйлчилгээ (сервис)  дотоод төхөөрөмжүүдийн хооронд мэдээлэл дамжуулах  оролт гаралт, өгөгдлийг удирдах монитор, гар, дискүүд, принтер г.м. залгах төхөөрөмжүүдийн ажиллагааг програмын төвшинд дэмжих  хэрэглээний программуудыг ажиллуулж, өгөгдлийн файлуудтай ажиллах боломжийг хэрэглэгчдэд олгоно.  хэрэглэгч компьютер хоёрыг хооронд нь холбогч хэрэгсэл болно. 7МУИС, ХШУИС
  8. 8. A.1. Үйлдлийн систем 8МУИС, ХШУИС
  9. 9. A.1. Үйлдлийн систем  Компьютеруудын төрлөөс хамаарч, тэдгээрт ашиглагдах үйлдлийн системүүд өөр өөр байна. Нэг төрлийн компьютерт зориулсан ялгаатай үйлдлийн системүүд ч байдаг.  Windows, Unix, Linux г.м. үйлдлийн системүүд PC-т өргөн ашиглагдаж байна.  PC-ийн үйлдлийн систем нь дараах үндсэн компонентуудыг агуулах ёстой. Эдгээр нь:  командын хэл  командын процессор  драйверууд  файлын систем 9МУИС, ХШУИС
  10. 10. A.1. Үйлдлийн систем  Үйлдлийн систем (OS) компьютерийн тоног төхөөрөмжийн нөөцүүдийн (resources) дунд бүх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хамтран ажиллах машин зааврыг агуулсан програмын багц юм. 10МУИС, ХШУИС Компьютерийн унтрааж, асаах (Start and shut down a computer) Хэрэглэгчийн интерфэйсийг хангах (Provide a user interface) Програмын удирдан зохион байгуулах (Manage programs) Санах ой удирдан зохион байгуулах (Manage memory) Ажлыг уялдуулан зохицуулах (Coordinate tasks) Төхөөрөмжүүдийг тохируулах (Configure devices) Интернэт холболтыг тодорхойлох (Establish an Internet connection) Monitor performance Provide utilities Automatically update Control a network Administer security
  11. 11. A.1. Үйдлийн систем юу хийдэг вэ?  Booting  Хэрэглэгчийн интерфэйс  Микропроцессорийн зохицуулалт  Ажлын менежмент  Санах ойн менежмент  Өгөгдлийн менежмент, файлын зохион байгуулалт  Бусад 11МУИС, ХШУИС
  12. 12. A.1.1 Booting  Компьютерийн асаах эсвэл дахин ачаалах (Restaring) процессыг Booting гэж дууддаг.  Үйлдлийн системийг компьютерийн санах ойд ачаална. 12МУИС, ХШУИС Хүйтэн (Cold) boot • Компьютер бүрэн унтарсан байхад асаах. Халуун (Warm) boot • Үйлдлийн системийн ашиглан компьютерийн дахин ачаалах
  13. 13. A.1.1 Booting  Компьютер асаахад  Системийн хэсэгт хүчдэл өгөгдөн.  ROM чипээс BIOS уншигдана.  POST- Оношилгооны программ санах ой, CPU зэргийн хэвийн ажиллагааг шалгана  Boot програм үйлдлийн системийн систем файл болон kernel-г үндсэн санах ой руу ачаалж компьютер унтартал ажиллана  Ихэвчлэн hard disk нээс үйлдлийн системийг авна 13МУИС, ХШУИС
  14. 14. A.1.1 Booting  Boot drive нь компьютерийг эхлүүлэх төхөөрөмж (drive) юм.  Заримдаа хатуу дискний эвдэрсэн, компьютерийн хатуу дискнээс ачаалаж чадахгүй, эсвэл ямар ч үйлдлийн системийг урьдчилан суулгаагүй тохиолдолд тусгай дискээс эхлүүлэх шаардлагатай.  Boot дискээс (Boot disk) болон засах диск (recovery disk) компьютерийг эхлүүлэх зориултай системийн файлыг агуулсан байдаг.  Үйлдлийн систем компьютерийн унтраах (Shut down) хийх хэд хэдэн сонголтой.  Унтаах горим (Sleep mode) нь нээлтэй байгаа документ болон програмыг үндсэн санах ойд (RAM) хадгалж, хэрэглэгдээгүй бүх функцээс гарч, компьютерийг бага хүчдлийн төлөв байдал (low-power state) оруулна.  Hibernate, Нээлтэй байгаа баримт бичиг болон програмыг компьютерийн хүчдлийн бүрэн салгахаас өмнө хатуу дискэнд хадгална. 14МУИС, ХШУИС
  15. 15. A.1.2 Хэрэглэгчийн интерфэйс  Хэрэглэгчээс үйлдлийн системд өгч болох командууд урьдаас тодорхойлогдсон байдаг. Эдгээр командын цогцыг үйлдлийн системийн командын хэл (command language) гэдэг.  Үйлдлийн системд хэрэглэгч нь командын хэлийг ашиглан командын процессортой харьцаж буй арга замыг хэрэглэгчийн интерфейс (user interface) гэдэг.  Хэрэглэгчийн интерфейс нь хэрхэн өгөгдөл болон машин зааврыг оруулж буй дэлгэцэнд хэрхэн үзүүлэхийг удирдан хянадаг.  Хэрэглэгчийн интерфейсийн дараах хэлбэрүүд байна:  Текст интерфейс (command line interface - CLI)  График интерфейс (graphical user interface - GUI) 15МУИС, ХШУИС
  16. 16. A.1.2 Хэрэглэгчийн интерфэйс  CLI нь сонгодог (буюу уламжлалт) интерфейс бөгөөд хэрэглэгч командын хэлний тодорхой командыг бичиж өгөөд Enter дарах замаар командын процессортой “тулж” ажиллах хэлбэр юм.  DOS үйлдлийн систем дээр COPY гэсэн командаар файлыг өөр тийшээ хуулахад үүнийг үйлдлийн системийн нэг хэсэг болох Command processor эсвэл Command line interpreter ч гэж нэрлэгддэг командын тусламжтайгаар гүйцэтгэдэг. 16МУИС, ХШУИС
  17. 17. A.1.2 Хэрэглэгчийн интерфэйс  Graphical User Interface(GUI) нь хэрэглэгчид илүү тохиромжтой хэлбэр бөгөөд зөвхөн хулганы тусламжтайгаар, график дүрслэл бүхий виртуал орчинд хүссэн үйлдлээ хийж болдог. Өөр хэлбэл цэс болон визайль зурагтай хэрэглэгч харилцан ажиллана. 17МУИС, ХШУИС
  18. 18. A.1.2 Үйлдлийн системийн хөтөч  Хэрэглэгчийн интерфейсийг хэрэгжүүлж байдаг системийн програмыг shell (хөтөч програм) гэдэг. Үйлдлийн систем болгон өөрийн гэсэн shell-үүдтэй байна.  Ж.нь WinXP системд:  Windows Explorer  Command Prompt  Windows Explorer бол график интерфейсийг хэрэгжүүлэгч shell (graphical shell) юм.  Command Prompt бол текст интерфейсийг хэрэгжүүлэгч shell (text shell) юм. 18МУИС, ХШУИС
  19. 19. A.1.3 Процессийн зохицуулалт  Зарим үйлдлийн системүүд нь тухайн үед нэг хэрэглэгч нэг програмтай ажиллахыг дэмждэг бол зарим тохиолодол олон хэрэглэгч олон програмтай ажиллах шаардлагатай болдог. Үүнийг үйлдлийн систем хэрхэн зохицуулсах нь бүтээмжид шууд нөлөөлдөг.  Нэг хэрэглэгч/нэг үйлдэл (single user/single tasking) үйлдлийн систем нь нэг хэрэглэгч тухайн агшинд нэг програмыг ажиллуулах боломжийг олгодог.  Жишээ нь графикийн програмтай ажиллаж байгаад, и-мэйл шалгахийг хүсвэл графикийн програмыг хаах ёстой.  Нэг хэрэглэгч / олон үйлдэл (single user/multitasking) үйлдлийн систем нь нэг хэрэглэгч тухай агшинд нэг санах орших хоёр буюу түүнээс дээш програм дээр ажиллах боломж олгодог.  Жишээ нь графикийн програмтай ажиллаж байгаад, и-мэйл шалгахийг хүсвэл графикийн програмыг хаах шаардлагагүй.  Хэрэглэгчид нь орчин үед ихэвчлэн нэгэн зэрэг олон програмыг зэрэг ажиллуулах.  Тухайн агшинд ажил байгаа програмыг интерактив (foreground) горимд, бусад програмыг интерактив бус (background) горимд ажиллана. 19МУИС, ХШУИС
  20. 20. A.1.3 Процессийн зохицуулалт 20МУИС, ХШУИС
  21. 21. A.1.3 Процессийн зохицуулалт  Давуу эрхтэй ажилууд (preemptive multitasking) нь ямар нэгэн програмийг саатуулж компьютерийн нөөц буюу resource-ийг монополичлох буюу илүү эрхээр эзэмшинэ.  Давуу эрхтэй ажлын гүйцэтгэхийн тулд тухай үед хийж байсан ажлыг түр хүлээлгийн горимд (interrupt буюу тасалдал үүсгэх) шилжүүлнэ.  Үйлдлийн систем нь олон ажил, програм зэрэг явагдах зохицуулалтыг хийнэ. Үйлдлийн системийг доорхи ангиллад авч үздэг байна  Multitasking-Олон төрлийн программуудыг нэгэн зэрэг ажиллуулахад аль программ нь ямар горимоор хэдий хэрийн хугацаанд ажиллахыг үйлдлийн систем зохицуулдаг.  Multiuser- Үйлдлийн систем 2 болон түүнээс олон хэрэглэгч зэрэг хандаж ажиллах.  Сүлжээ, сервер болон супер компьютер хэдэн зуун мянган тухайн агшинд холбох боломжтой.  Multiprocessing- Тухай агшинд програмыг, даалгавар нэгээс дээш тооны процессор гүйцэтгэхийг хэлнэ.  Энэ компьютерийн боловсруулалт хурдыг ихэсгэнэ.  Multithreading-Нэг программ дээр олон талаас зэрэг ажиллах боломж 21МУИС, ХШУИС
  22. 22. A.1.3 Процессийн зохицуулалт  Компьютерыг ашиглаж байхад нь үйлдлийн систем нь олон тооны програм болон процессыг удирддаг. 22МУИС, ХШУИС
  23. 23. A.1.4 Ажлын менежмент  Ажил нь компьютерт өгсөн даалгаваруудын нэгж бөгөөд олон програмуудаас тогтдог. Үйлдлийн систем нь боловсруулах эрэмбийг тодорхойлдог.  Ажил (job) болон даалгавар (task) нь боловсруулалтыг зохицуулах үйл явц  Даалгаварт оролтын төхөөрөмжөөс өгөгдөл хүлээн авах, зааврыг боловсруулах, гаралтын төхөөрөмжид мэдээллийг илгээх, хадгалах төхөөрөмжөөс үндсэн санайх ойруу дамжуулах, үндсэн санах ойгоос хадгалах төхөөрөмжрүү өгөгдөл дамжуулах зэрэг ордог.  Ажлын менежент нь хуваарь гаргах, хураах (scheduling and spooling) гэх мэт үүрэгтай.  Буфех (buffer) нь оролтын төхөөрөмжөөс эсвэл гаралтын төхөөрөмжид шилжүүлэхээр хүлээж өгөгдлийг байрлуулж буй санах ой эсвэл хадгалах төхөөрөмийн сегмент юм.  Үйлдлийн систем хэвлэх документийг буферт хийдэг. Үүнийг хураах (Spooling) гэж нэрлэдэг.  Ажлын менежментэд ажлын гүйцэтгэх дарааллыг тогтоож, дараа нь ажлуудыг зэрэгцүүлэн гүйцэтгэдэг.  Интерактив боловсруулалтын горимд үйлдлийн систем нь терминалд оруулсан заавруудыг шинжилж, нөөцүүдийг хуваарилан, хуваарийн дагуу гүйцэтгэдэг. 23МУИС, ХШУИС
  24. 24. A.1.4 Ажлын менежмент 24МУИС, ХШУИС
  25. 25. A.1.5 Санах ойн менежмент  Санах ойн менежментийн зорилго нь санамсаргүй хандалт санах ой (RAM) ашиглалтыг оновчтой болгох явдал юм.  Боловсруулалтад шаардлагатай өгөгдөл болон машин заавар (програмыг) санах ойн мужид хуваарилан шилжүүлнэ.  Санах ойн менежмент нь 2 төрлийн санах ойг ашигладаг: бодит санах ой, хийсвэр санах ой.  Хийсвэр санах ойн системийн үндсэн хэлбэр нь хуудаслах арга юм.  Санах ойн менежмент нь үндсэн санах ойг ямарч алдагдалгүйгээр, санах ойг хамгийн үр ашигтайгаар ашиглах юм. Ингэхийн тулд хамгийн үр дүнтэй арга нь туслах санах ойг ашиглах юм.  Санах ойн цоорхой: Заримдаа ямар нэг шалтгааны улмаас ойн зарим хэсэг нь програмын улмаас чөлөөлөгдөж чаддаггүй. Үүнийг санах ойн цоорхой гэж нэрлэнэ. Энийг арилгахын тулд шахалт хийх шаадлагатай. 25МУИС, ХШУИС
  26. 26. A.1.5 Санах ойн менежмент  Хийсвэр санах ой (Virtual memory ) нь үйлдлийн систем хатуу диск тодорхой хэсгийг хуваарилж RAM хэлбэрээр ажиллуулсаныг хэлнэ.  Хийсвэр санах ой нь RAM-д ашиглагдаагүй өгөгдлийг хатуу дискрүү хуулдаг ба ингэснээр RAM дахь сул зайг ихэсгэж, шинээр програм дуудах боломжийг бүрдүүлж өгдөг.  Хийсвэр санах ой нь үндсэн санах ойн хэмжээнээс үл хамааран их хэмжээний хадгалах зайн багтаамжаар хангадаг.  Хийсвэр санах ойд хадгалаж буйг өгөгдөл, мэдээлэл болон машин зааварыг хатуу диск болон үндсэн санах ой хооронд шилждэг учир солилцох (swap) файл гэж нэрлэдэг.  Тухай үед солилцож байгаа өгөгдөл болон програмыг зааврын хэмжээг хуудас (page) гэнэ.  Page swapped out, page swapped in  Хэрэв бодит санах ой дээр боловсруулалт хийх шаардлагатай хуудас олдохгүй бол хуудасны алдаа гэж нэрлэгдэх тасалдал үүсэх бөгөөд хийсвэр санах ойгоос бодит санах ой руу хуудас уншигдана. Үүнийг хуудас оруулах (page-in) гэж нэрлэдэг.  Нөгөө талаас хийсвэр санах ой руу чухал биш хуудаснууд шилжихийг хуудас гаргах (page- out) гэж нэрлэдэг. Page-in page-out-ыг хамтад нь хуудаслалт гэж нэрлэдэг. 26МУИС, ХШУИС
  27. 27. A.1.5 Санах ойн менежмент 27МУИС, ХШУИС
  28. 28. A.1.6 Өгөгдлийн менежмент, файлын зохион байгуулалт  Өгөгдлийн менежмент нь файл руу хандахад зориулсан нэгдсэн аргуудыг бэлтгэж өгдөг.  Файл зохион байгуулалт нь дараалсан зохион байгуулалт, шууд зохион байгуулалт, индекслэгдсэн зохион байгуулалт, хуваагдсан зохион байгуулалт гэх мэтээс бүрддэг.  Өгөгдөл менежмент нь өгөгдлийн оролт гаралтыг зохион байгуулдаг удирдлагын програм юм. Энэ нь олон төрлийн файл зохион байгуулах аргуудаас бүрдэх бөгөөд жишээ нь дараалсан зохион байгуулалт, шууд зохион байгуулалт, индекслэгдсэн зохион байгуулалт гэх мэт.  Энэ нь програмын дотоодод боловсруулагдах логик файл болон өөр хоорондоо ялгаатай бүтэц бүхий физик файлын хоорондох гүүр болж ажилладаг.  Өгөгдлийн менежмент нь програм зохиогчид файлын физик бүтцэд санаа зовохгүйгээр хэрэглэх боломжийг олгож өгдөг. 28МУИС, ХШУИС
  29. 29. A.1.6 Өгөгдлийн менежмент, файлын зохион байгуулалт  Хандах аргуудад нь дараалсан хандалт, шууд хандалт болон энэ хоёрын нь хослол динамик хандалт ордог.  Дараалсан хандалт: Файлууд эхнээсээ дараалан боловсруулагдана.  Шууд хандалт: Онцгой бичилтүүд шууд боловсруулагдана  Динамик хандалт: Шууд хандалт хэрэглэн бичлэгийн байрлалыг хайж, дараа нь дараалсан хандалтаар ажиллана.  Файлын зохион байгуулалт  Файлыг зохион байгуулах арга нь дараалсан зохион байгуулалт, шууд зохион байгуулалт, индекслэгдсэн зохион байгуулалт, хуваагдсан зохион байгуулалт гэх мэтээс бүрддэг.  Дараалсан зохион байгуулалттай файл. Файлууд нь хадгалагчид бичигдсан тэр дарааллаар боловсруулагдана.  Шууд зохион байгуулалттай файл. Бичлэгүүд нь түлхүүр утгаар шууд боловсруулагдана.  Индекслэгдсэн зохион байгуулалттай файл. Индексээр шууд хандах ба дараалсан хандалт боломжтой.  Хуваагдсан зохион байгуулалттай файл. Нэг файл олон дараалсан зохион байгуулалттай файлуудыг агуулна. 29МУИС, ХШУИС
  30. 30. A.1.7 Үйлдлийн системийн бусад үүрэг  Үйлдлийн систем дараа боломжоор хэрэглэгчдийг хангах үүрэгтэй: 30МУИС, ХШУИС Файл зохицуулах (Managing files) Файл хайх (Searching for files) Зураг үзүүлэх (Viewing images) Зөвшөөрөлгүй хандалтаас компьютер хамгаалах (Securing a computer) Програмыг устгах (Uninstalling programs) Диск цэвэрлэх (Cleaning up disks) Дикс шахах (Defragmenting disks) Асуудлыг оношлох (Diagnosing problems) Файл болон дискийг нөөцлөх (Backing up files and disks) Дэлгэц амраагчыг тохируулах. (Setting up screen savers)
  31. 31. A.1.7 Үйдлийн системийн үүрэг: Төхөөрөмжийн тохируулга  Драйвер (driver) нь тухайн төхөөрөмж хэрхэн харилцахыг үйлдлийн системд хэлж өгөх жижиг програм хангамж юм  Компьютерд шинээр төхөөрөмж суулгах эсвэл холбож өгвөл тухайн төхөөрөмжийг ашиглахаас өмнө драйверыг уншиж таниулах шаардлагтай.  Компьютерийг ажилуулж эхлэхэд үйлдлийн систем төхөөрөмжүүдийн драйверийг ачаалдаг.  Холбоод ажилуулах (Plug and Play) нь шинэ төхөөрөмжийн тохируулгыг автоматаар хийдэг.  Тодруулбал, төхөөрөмжийг суулгахад автоматаар шаардлагатай драйверуудыг суулгах, бусад төхөөрөмжүүдтэй зөрчилдөх эсэхийг шалгана. 31МУИС, ХШУИС
  32. 32. A.1.7 Үйдлийн системийн үүрэг: Интернэтийн холболт бий болгох  Үйлдлийн систем нь ихэвчлэн интернэт холболтыг бий болгох арга хэрэгсэл болдог.  Зарим үйлдлийн системүүд интернэтийн холболтыг тохируулга вэб хөтчийг (web browser) болон и-мэйл програмыг агуулдаг. 32МУИС, ХШУИС
  33. 33. A.1.7 Үйдлийн системийн үүрэг: Гүйцэтгэлийг хянах  Гүйцэтгэлийг хянах (performance monitor) нь компьютерийн нөөц болон төхөөрөмжийн мэдээллийг тайлагнах болон хянах боломж олгодог програм юм.  Хэрэглэгчид дэлгэцэнд боловсруулалт, диск, сүлжээ, санах ойн хэрэглээнд хяналт тавина. 33МУИС, ХШУИС
  34. 34. A.1.7 Үйдлийн системийн үүрэг: Автоматаар програм хангамж шинэчлэх  Үйлдлийн систем агуулагдах програмын шинэчлэлтийг автоматаар уншиж шинэчлэх боломжийг оруулах. 34МУИС, ХШУИС
  35. 35. A.1.7 Үйдлийн системийн үүрэг: Администраторын хамгаалалт  Компьютер, сүлжээний администраторууд нь компьютер эсвэл сүлжээ дэх бүх файлууд болон програмд тухай компьютер болон сүлжээгээр хандаххэрэглэгчдийн хандалтыг тохируулах администратор данс (account) юм. 35МУИС, ХШУИС
  36. 36. Үйдлийн системийн төрөл 36МУИС, ХШУИС
  37. 37. 1. Бие даасан үйлдлийн систем  Бие даасан үйлдлийн систем (stand-alone operating system) нь ширээний компьютер, зөөврийн компьютер, гар утас, хөдөлгөөн төхөөрөмж дээр ажилладаг үйлдлийн систем юм. 37МУИС, ХШУИС  MS-DOS  Windows  Windows 2000, Windows XP, Windows Vista  Macintosh  MacOS9, MacOS X…  Unix  Solaris, Tru 64 Unix  Linux  Palm OS
  38. 38. Windows бүлийн үйлдлийн систем  Windows (“цонхнууд” гэсэн англи үг) системийн гол онцлог бол GUI ашигласан явдал юм.  Windows NT (NT-New Technology) бол персонал компьютерийн бүх боломжийг ашигладаг, 32 битийн үйлдлийн систем.  Windows 95 бол график интерфейс, сүлжээний нэмэлт боломжуудтай, 32 битийн үйлдлийн систем юм. FAT32 файлын системийг ашигладаг.  Windows 98 үйлдлийн систем нь Web хуудас үзүүлэх зориулалттай Internet Explorer програмыг бүрдэлдээ агуулсан байдгаараа өмнөх хувилбар Win95-аас ялгаатай. FAT32 файлын системийг ашигладаг. 38МУИС, ХШУИС
  39. 39. Windows бүлийн үйлдлийн систем  Windows 2000 бол хэрэглэх хүрээ тун өргөн үйлдлийн систем. Интернетэд ажиллах Win98-ийн хялбар тохиромжтой байдал болон WinNT-ийн найдвартай байдал, хамгаалалт зэргийг нэгтгэсэн үйлдлийн систем. NTFS файлын системийг ашигладаг.  Windows ME (ME-Millenium Edition) бол Win98-ын олон талаар сайжруулсан хувилбар юм. Гадна төрхийн хувьд Win98-аас онц ялгаагүй. Хэд хэдэн шинэ нэмэлтүүдийг Win2000-аас авсан. Win98-тай харьцуулбал түүн дээр ажиллах хурд, мөн найдвартай байдал нь нэмэгдсэн байна. FAT32 файлын системийг ашигладаг.  Windows XP бол түгээмэл хэрэглэгдэж байгаа үйлдлийн систем. NTFS файлын системийг ашигладаг. Зориулалтын хувьд хэрэглэгчийн ба серверийн (Windows XP Server) гэж ангилагдана. 39МУИС, ХШУИС
  40. 40. Windows бүлийн үйлдлийн систем  Windows Vista. 2007-1-30-наас худалдаанд гарсан. Анхандаа энэ хувилбарыг Windows Longhorn хэмээн нэрлэж байсан ч сүүлдээ Windows Vista хэмээн нэрлэх болжээ.  “Windows 7” үйлдлийн систем нь ашиглахад энгийн, хялбар, мэдрэгчтэй дэлгэцтэй компьютерт суулгаж, хэрэглээг хялбаршуулах боломжтойгоос гадна сүлжээнд холбогддог компьютерт суулгахад ихээхэн тохиромжтой  Windows 8 үйлдлийн систем нь энэ орон зайг маш оновчтойгээр мэдрэсэн таблет компьютерд хэрэглэхээр болохоор гаргасан. 40МУИС, ХШУИС
  41. 41. Windows бүлийн үйлдлийн систем 41МУИС, ХШУИС
  42. 42. Macintosh үйлдлийн систем  Macintosh үйлдлийн систем нь ашиглахад хялбар стандартыг тогтоосон үйлдлийн систем.  Сүүлийн хувилбар нь: Mac OS X 42МУИС, ХШУИС
  43. 43. Unix болон Linux үйлдлийн систем  UNIX 1970-аад онд хөгжүүлсэн multitasking үйлдлийн систем. 43МУИС, ХШУИС  Linux нь нээлтэй-эх (open-source), popular, multitask бүхий UNIX үйлдлийн системийн төрөл
  44. 44. 2.Серверийн үйлдлийн систем  Серверийн үйлдлийн систем нь сүлжээг дэмжих зорилгоор тусгайлан зориулагдсан байгаа үйлдлийн систем юм.  A серверийн үйлдлийн систем нь ихэвчлэн сервер компьютер дээр байрладаг. 44МУИС, ХШУИС Windows Server 2008 UNIX Linux Solaris NetWare
  45. 45. 3. Эмбэдэд Үйлдлийн систем  Эмбэддэд үйлдлийн систем нь тодорхой төхөөрөмжид зориулагдан бүтээгдсэн байдаг.  Эмбэддэд үйлдлийн систем нь хөдөлгөөнт төхөөрөмж болон өргөн хэрэглээний электрон төхөөрөмжийн ROM бичил схемд байрладаг.  Symbian OS  Гар утас  Tron  Машины навигетор 45МУИС, ХШУИС Windows Embedded CE Windows Phone 7 Palm OS iPhone OS BlackBerry Google Android Embedded Linux Symbian OS
  46. 46. 3. Эмбэдэд Үйлдлийн систем 46МУИС, ХШУИС
  47. 47. A.2 Үйлчилгээний програм  Үйлчилгээний (utilities) програм нь хэрэглэгчид үйлчилгээний төрлийн ажлуудыг хийж гүйцэтгэхэд боломжийг олгодог системийн програм хангамжийн нэг төрөл юм.  Үйлдлийн системийн өргөтгөл маягаар эсвэл бие дааж ажиллана. Үүрэг зорилгоор нь дараах байдлаар хуваана. Үүнд:  хяналт, шалгалт, оношилгооны програмууд  дискийн орон зайг хянаж, сайжруулах програмууд  мэдээллийг сэргээх, форматлах, хамгаалах програмууд  драйвер програмууд  холболтын програмууд  санах ойтой ажиллах програмууд  CD бичлэг хийх програмууд  антивирусын програмууд 47МУИС, ХШУИС
  48. 48. A.2 Үйлчилгээний програм  Файлын менежер (file manager) файл зохион байгуулалтай холбоотой чиг үүргийг гүйцэтгэдэг үйлчилгээний програм юм.  Файлуудын жагсаалтыг харуулах  Хавтаснуудад файлуудыг зохион байгуулах  Хувилах, нэрийг нь өөрчилж, устгах шилжин ирж, ялгах файл, хавтас  Товчилбор (shortcut) үүсгэх 48МУИС, ХШУИС
  49. 49. A.2 Үйлчилгээний програм  Хайлтын үйлчилгээ (search utility) нь хэрэглэгчийн тодорхойлсон нөхцөлийг хангах файлийн байрлал тодорхойлох үүрэгтэй үйлчилгээний програм юм. 49МУИС, ХШУИС
  50. 50. A.2 Үйлчилгээний програм  Устгах (uninstaller) үйлчилгээн програм болон түүнтэй холбоотой системийн файлыг устгах үүрэгтэй үйлчилгээний програм.  Диск нь цэвэрлэх хэрэгсэл (disk cleanup utility) нь шаардлагагүй файлуудыг хайгаад устгана.  Татсан програм файлууд - Downloaded program files  Түр зуурын интернэт файлууд - Temporary Internet files  Устгасан файлууд - Deleted files  Ашиглагдаагүй програм файлууд - Unused program files 50МУИС, ХШУИС
  51. 51. A.2 Үйлчилгээний програм  Диск эвлүүлэгч (disk defragmenter) үйлдлийн системийг өгөгдөл рүү илүү хурдан хандуулах, програмын хурдан ажилуулахын тул компьютерийн хатуу дискэн дээр ашиглагдаагүй зайгруу файлыг шилжүүлэн өөрчлөн байрлуулах үйлчилгээний програм юм. 51МУИС, ХШУИС
  52. 52. A.2 Үйлчилгээний програм  Нөөцлөх үйлчилгээний (backup utility) нь хэрэглэгчид файлууд өөр хадгалах төхөөрөмжид нөөц хэлбэрээр хуулах боломжийг олгодог  Сэргээх үйлчилгээн (restore utility) нь нөөцлөгдсөн файлаас файлын эх хувь болох оригнал хувилбарыг буцааж сэргээж болно. 52МУИС, ХШУИС
  53. 53. A.2 Үйлчилгээний програм  Дэлгэц амраагч (Screen saver) ямар нэгэн үйлдэл хийхгүй тодорхой хугацаанд дараа дэлгэцэнд хөдөлдөөнт дүрс эсвэл хоосон дэлгэц харуулдаг.  Г​алт хана (Firewall) нь хувийн компьютерийг зөвшөөрөлгүй халдлагуудаас илүүрэлж хамгаалдаг. 53МУИС, ХШУИС
  54. 54. A.2 Үйлчилгээний програм  Aнтивирусын програмууд нь санах ой, хадгалах төхөөрөмж дээрх болон, гаднаас ирч байгаа файл дээрх ямар ч компьютерийн вирус арилгаж, вирүсийн эсрэг хамгаалалтын компьютерт суулгадаг.  Aнтивирусын програмууд: (Norton Antivirus, McAffee, Nod32, Kaspersky AntiVirus г.м.) 54МУИС, ХШУИС
  55. 55. A.2 Үйлчилгээний програм  Компьютерийн вирус нь хэрэглэгч мэдэгдэлгүй, зөвшөөрөлгүйгээр ажиллаж компьютер үйл ажиллагаад сөргөөр нөлөөлдөг, халдварлаж компьютерийн програмыг гэмтээдэг програм юм.  Өд (worm) нь санах ой болон сүлжээний орчинд өөрийгөө хувилан олшируулдаг.  Трояны морь (Trojan horse-Грек домог нэрээр нэрлэгдсэн) дэлгэц амраагч болгон програм дотор нуугдан байрлаж хууль ёсны хөтөлбөр шиг харагддаг.  Spyware нь хэрэглэчгид мэдэгдэлгүйгээр компьютерийн програм байрлаж далдуур хэрэглэгчийн мэдээллийг цуглуулдаг.  Adware нь вэб хуудас, и-мэйл, болон бусад интернэт үйлчилгээний орчин сурталчилгаа (banner) эсвэл цэстэй цонх хэлбэрээр онлайн зар сурталчилгаа харуулдаг.  Шүүлтүүрүүд нь устгах, эсвэл гарч байгаа зарим зүйлийг хаах програмууд 55МУИС, ХШУИС Web filtering software Anti-spam programs Phishing filters Pop-up blockers
  56. 56. A.2 Үйлчилгээний програм  Файл шахах хэрэгсэл (file compression utility) нь файлын хэмжээг багасгадаг.  Файлыг шахсанаар хадгалах төхөөрөмж эзлэх хэмжээ багасах учир тодорхой зай сулардаг.  Файл шахалтын 2 арга байдаг  Lossy - Алдагдалтай шахах арга. Энэ тохиолдолд буцааж эх файлыг гаргах боломжгүй  Lossless – Алдагдалгүй шахах арга  Шахсан файлыг Zip файл гэж дуудах тохиолдол байдаг.  Задлах (uncompress) нь шахсан файлыг буцааж задлах оригналь файлыг гаргадаг. (Unzip)  Aрхиваторууд буюу шахагч програмууд: (WinZip, WinRar, 7zip г.м.) 56МУИС, ХШУИС
  57. 57. A.2 Үйлчилгээний програм  Disc burning software оптик дискэн дээр текст, график, аудио, видео файлыг бичдэг програм хангамж.  CD бичлэг хийх програмууд: Nero Express, Easy CD Creator 57МУИС, ХШУИС
  58. 58. B. Файлын систем  Файл гэж юу вэ?  Тогтмол санах байгууламжид байрласан, тодорхой нэр бүхий цогц мэдээллийг файл (file) гэдэг. Файлууд нь комьютерийг унтраасан үед мэдээллийг “ санах” боломжийг олгодог.  Нэг файл их, бага хичнээн ч хэмжээний байтыг агуулж болох ба нэг ч байт хадгалагдаагүй байж болдог бөгөөд тийм файлыг хоосон файл гэнэ.  Хэрэглэгч нь олон файл дундаас тухайн нэг файлыг түргэн шуурхай олж, хялбар байдлаар харьцдаг байх ёстой. Үүний тулд файлуудыг дискэн дээр тодорхой нэг аргын дагуу зохион байгуулсаныг нь файлын систем (file system) гэдэг. Файлын систем нь:  Файлуудыг яаж хадгалах  Файлуудыг яаж нэрлэх  Файлуудыг яаж төрөлжүүлж, ангилах 58МУИС, ХШУИС
  59. 59. Файлын систем  Үйлдлийн систем болгон өөрийн гэсэн файлын системтэй.  Windows бүлийн үйлдлийн системүүд FAT16, FAT32, NTFS г.м.  Linux бүлийн үйлдлийн системүүд ext2, ext3, XFS г.м. файлын системийг түгээмэл ашигладаг.  Ихэнх файлын систем файлыг диск рүү хадгалахдаа хадгалах “орон зайг” 0.5kb эсвэл 1, 2, 4 кb-ын урттай жижиг блокуудад хуваагаад файлыг эдгээр блокуудаар тарааж байрлуулдаг. 59МУИС, ХШУИС
  60. 60. Файлын нэр ба өргөтгөл  Диск дээр файл өөрийн гэсэн нэртэй байна. Файлын нэр 2 үндсэн хэсгээс тогтоно. Үүнд файлын үндсэн нэр ба нэрийн өргөтгөл гэсэн 2 хэсэг нийлж файлыг нэрийг бүрдүүлнэ.  Дискэн дээр нэг дор яг ижил нэртэй хоёр файлыг хадгалж болохгүй. Файлын үндсэн нэр Үндсэн нэрний өргөтгөл Файлын нэр 60МУИС, ХШУИС
  61. 61. Файлын нэр ба өргөтгөл  Файлын бүтэн нэр нь өргөтгөл /extension/ гэж нэрлэгддэг гурван үсгээр төгссөн байдаг.  Өргөтгөл нь файлын нэрнээс цэгээр тусгаарлагдана.  Өргөтгөлийг нь тухайн файлыг боловсруулж байгаа хэрэглээний программ нь автоматаар өгдөг.  Файлын нэр нь тухайн файлд юун тухай мэдээлэл хадгалагдаж байгааг илэрхийлдэг бол харин өргөтгөл нь ямар төрлийн файл болох, яаж ажиллахыг нь тодорхойлж өгдөг.  Жишээлбэл, текстэн файлууд .txt,.doc  графикан файлууд .bmp, .pcx, .gif, .jpg, .tif  дуу авианы файлууд .avi, .mp3,  Файлын нэр ба өргөтгөлийг зөвхөн латин үсгээр бичнэ.  Файлын нэрэн дотор / : * ? <> | тэмдгүүдийг хэрэглэж болохгүй,  -,_$,!(8~ гэх тусгай тэмдэгтүүдийг ашиглаж болно. 61МУИС, ХШУИС
  62. 62. Каталог буюу хавтас  Дискэн дээр directory гэж нэрлэгддэг тусгай хэсэг бүлгүүдийг гаргаж өгдөг бөгөөд эдгээр нь файлуудыг төрөл, шинж чанар, зориулалтаар нь ангилж зохион байгуулж хадгалдаг хавтас /folder/ болдог.  Дотроо файлууд агуулсан каталогийг хавтас (folder), директори (directory) г.м.-ээр нэрлэдэг.  Хавтасжуулах хэлбэрээр нь файл системийг:  Хавтгай буюу шугаман (flat)  Мод хэлбэрийн (Hierarchical)  Хавтгай файл системд, хавтас доторх хавтас гэж байдаггүй. Бүх хавтасууд нэг төвшинд, “зэрэгцэн” оршино.  Мод хэлбэрийн файл системд, хавтас дотор дахиад хавтас байж болдог. Ж.нь Windows-ын файл систем мод хэлбэрийн бүтэцтэй. 62МУИС, ХШУИС
  63. 63.  Комьютерт үндсэн, эх ба дэд хавтас гэсэн ойлголтууд хэрэглэгддэг.  Мэдээллийг хадгалж байгаа дискийг бүхэлд нь үндсэн хавтас /root directory/ гэнэ  Нэг хавтас доторх файлуудыг дахин дотор нь ангилж, зохион байгуулж болно. Ингэснээр дэд хавтас /sub directory/ үүснэ.  Дэд хавтас гэдэг нь дээд түвшиний хавтаст харъяалагдаж байгаа хавтасыг хэлнэ. Дэд хавтас нь өөрөө бас хавтас агуулж болно.  Ямар нэгэн дэд хавтасыг агуулж байгаа хавтасыг эх хавтас гэнэ  Хавтсан дотор байгаа файлуудыг харахын тулд түүнийг нээх хэрэгтэй. Тухайн агшинд хэрэглэгчийн ажиллаж байгаа хавтасыг идэвхитэй хавтас гэнэ. Каталог буюу хавтас Мод хэлбэрийн (Hierarchical) 63МУИС, ХШУИС
  64. 64. Дискийн байгууламж  Дискийг (дискийн байгууламжийг) A:,B:,C:,D:,E: гэх мэт нэрлэнэ.  A:,B: нь уян дискийг хэлнэ.  C: нь хатуу дискийг хэлнэ. Хэрэв комьпютерт 2 хатуу диск байрлуулсан бол нэгийг нь C: нөгөөг нь D: энэ нь компакт дискийг заадаг.  Түүнчлэн хатуу дискийг үйлдлийн системийн тусламжтай хэд хэдэн дискийн хэсэгт хувааж болдог. Хуваагдсан дискийн хэсгүүдийг ихэвчлэн логик дискүүд гэж нэрлэдэг  Жишээ нь 160Gбайт багтаамжтай дискийг 2 логик дискт хувааж  100Gбайт багтаамжтай дискийг нь С:  60Gбайт багтаамжтай нөгөө логик дискийг D: гэж нэрлэнэ. 64МУИС, ХШУИС
  65. 65. Зам  Файлыг тухайн идэвхитэй хавтасаас биш өөр газраас ашиглах бол энэ файлын замыг зааж өгөх хэрэгтэй болно.  Файлыг хадгалах эсвэл нээх үедээ түүнийг хаанаас байх ёстойг компьютертай хэлж өгөхийн тулд файлынхаа нэрийг хавтасных нь нэртэй тодорхойлж өгөх шаардлагатай болдог.  Энэхүү хавтас ба файлын байрлалыг тодорхойлсон мэдээллийг тухайн хавтас эсвэл файлд хүрэх маршрутыг зам /path/ гэж нэрлэдэг.  Зам гэдэг нь хавтсуудын нэрийг бичсэн дараалал юм. Энэ дараалалд хавтас гэсэн “” тэмдэгийг хэрэглэнэ. C:  C диск, диск гэдэгийг тодорхойлох 2 цэг (:) илэрхийлнэ.  Тодорхойлох 2 цэг (:) ардах налуу зураас () үндсэн хавтасыг илэрхийлнэ.  Үүнээс хойшх налуу зураасын өмнөх нэр нь дэд хавтасын нэр болно.  Хамгийн сүүлд файл болон файлын өргөтгөлийн хамт байна. Users Documents class.txt 65МУИС, ХШУИС
  66. 66. *,? Тэмдэгүүдийг ашиглах  “*” тэмдэг нь дурын буюу бүх гэсэн санааг илэрхийлнэ.  “?” тэмдэг нь дурын бөгөөд нэг тэмдэгийн байрлалыг заана.  Жишээ нь :  *.* дурын файл (бүх файлууд)  *.com com өргөтгөлтэй бүх файлууд  а??.com а үсгээр эхэлсэн 3 тэмдэгтээс тогтсон com өргөтгөлтэй бүх файлууд  co??.* со үсгүүдээс эхэлсэн 4 тэмдэгтээс тогтсон бүх файлууд. 66МУИС, ХШУИС
  67. 67. C.MS-DOS үйлдлийн систем  MS-DOS үйлдлийн систем нь Disk operating system буюу дисктэй харилцах үйлдлийн систем нь персонал компьютерт зориулж гаргасан, компьютер хэрэглэгчдийн дунд өргөн тархсан анхны үйлдлийн систем байв.  MS гэдэг нь microsoft хэмээх үгийн товчилсон нэр бөгөөд уг үйлдлийн системийг боловсруулсан фирмийн нэр  DOS гэдэг нь disk operating system “дискийн үйлдлийн систем” хэмээх үгийн товчилсон нэр юм.  DOS нь графикан бус, командын горимын үйлдлийн систем юм. Командыг prompt буюу командын мөрнөөс оруулдаг. 67МУИС, ХШУИС
  68. 68. MS_DOS-той ажиллах  DOS-н урилга  DOS хэрэглэгчтэй ажиллахад бэлэн гэсэн урилгыг дэлгэц дээр дараах байдлаар өгнө.  C:>  Командыг оруулах  Командыг гараас бичиж өгөөд Enter товч дарна.  Командыг буруу бичсэн тохиолдолд гарын дараах товчуудыг ашиглан засвар хийдэг. үүнд:  backspase 1 тэмдэгтээр буцаж арилгах  esc үйлдлийг болих, командаас буцах  Компьютер гацах программын алдаа гарсан тохиолдолд хийх үйлдлүүд  Энэ үед  ctrl+break дарж программыг зогсоох 68МУИС, ХШУИС
  69. 69. Команд бичиж ажиллуулна Command Prompt 69МУИС, ХШУИС
  70. 70. Файлтай ажиллах командууд  Текст файл үүсэх: COPY CON команд Copy con файлын нэр  Жишээ нь: Copy con class [Enter] Information  гэж бичээд ctrl+z дарахд дэлгэц дээр дараах тэмдэглэл гарна.  ^Z үүний дараа Enter дарахад  1 file (s) copied  Файлыг хуулах: COPY команд  Copy файлын нэр 1 файлын нэр 2  Эсвэл  Copy файлын нэр (хавтасын нэр)  Жишээ нь:  C:>COPY old.TXT D:new.TXT 70МУИС, ХШУИС
  71. 71. Файлтай ажиллах командууд  Файлыг устгах: ERASE ба DEL команд del файлын нэр эсвэл erase файлын нэр  Жишээ нь:  1) del *. com эсвэл erase *. Сom  2) del bat. doc эсвэл erase bat. doc  3) del b??. doc эсвэл erase b??. Doc  Файлын нэрийг өөрчлөх: RENAME ба REN команд rename файлын хуучин нэр файлын солих нэр ren файлын хуучин нэр файлын солих нэр  Жишээ нь:  ren bat. doc delger. doc  ren *.doc *.txt 71МУИС, ХШУИС
  72. 72. Файлтай ажиллах командууд  Файлын агуулгыг дэлгэцэнд гаргах: TYPE команд type файлын нэр эсвэл copy файлын нэр con  Жишээ нь: type bat.txt эсвэл copy bat.txt con  Файл ба хавтасны жагсаалтыг харах: DIR команд DIR [T1:] [/P] [/W]  DIR-файлын нэр, өргөтгөл, бичигдсэн огноог харуулна  DIR/P-20мөрөөр (дараагийн 20 дурын товч)  DIR/W-бүх файлыг харуулна(нэр, өргөтгөлтэй нь)  DIR- файл нэр өргөтгөл- тухайн файлын тухай  DIR*BHS - BHS өргөтгөлтэй файлууд  DIR ?? B.DOC- В – дискийн байгууламжийг идэвхижүүлнэ. 72МУИС, ХШУИС
  73. 73. Хавтастай ажиллах командууд  Хавтас үүсгэх (Make directory) md хавтасын нэр  Жишээ нь: md bat md c:/tsalin  Идэвхтэй хавтасыг өөрчлөх (Change directory) cd хавтасын нэр  Жишээ нь: cd bat cd c:/tsalin  Идэвхтэй хавтасаас гарах (Change directory) cd..  Жишээ нь: cd bat [Enter] cd .. [Enter] 73МУИС, ХШУИС
  74. 74. Хавтастай ажиллах командууд  Хавтасыг устгах (Remove directory) rd хавтасын нэр  Жишээ нь: cd .. [Enter] rd bat [Enter]  Дискийн хавтасын бүтцийг харах tree дискийн нэр  Жишээ нь: tree [Enter] tree c: [Enter] 74МУИС, ХШУИС
  75. 75. Системийн зарим праметруудыг өөрчлөх командууд  Системийн цагийг өөрчлөх time [Enter]  Enter new time (цаг:мин:сек)  Жишээ нь time 10:12:30  Системийн он, сар, өдрийг өөрчлөх Date [Enter]  Enter new date (dd-mm-yy)  Жишээ нь Date 07-02-98 [Enter]  ASSIGN Диск төхөөрөмжийн нэрийг өөрчлөх команд  CLS Дэлгэцийг цэвэрлэх  MODE Гаргах төхөөрөмжийн ажлын горимыг өөрчлөх  PROMPT Системийн мэдээг өөрчлөх  VERIFY Мэдээг шалгах 75МУИС, ХШУИС

×