Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Medeelliin tuhai shinjleh uhaanii oilgolt

3,397 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

Medeelliin tuhai shinjleh uhaanii oilgolt

  1. 1. Мэдээллийн тухайшинжлэх ухааны ойлголт Бэлтгэсэн: Ш.Нарангарав
  2. 2. LOGOМэдээллийн тухай ойлголт бол нэлээд өргөн хүрээтэй асуудал бөгөөд нийгмийн соѐлын үнэт зүйлсийн үндсэн элементүүдийн нэг юм. Ямар нэгэн үзэгдэл, юмсын тухай болон байгаль, нийгмийн ямарваа нэгэн үйл ажиллагааны талаархи мэдлэгийг мэдээлэл гэж ойлгож болно. Мэдлэг нь өнөө үед аливааулс ороны үндэсний гол баялаг мөн гэдгийг нэгэнт хүлээн зөвшөөрсөн байна.
  3. 3. LOGO Хүн мэдээллийн тусламжтайгаар шинэ мэдлэгийг олж авах буюу бусдад дамжуулах боломжоор хангагддаг бөгөөд “Мэдээлэл”- ийг тодорхойлон бичвэл: Дэлхий ертөнцөд болж байгаа үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэх, хүний мэдлэгийн түвшинг дээшлүүлэх гэсэн үг юм. Мэдээлэл нь хүнд аливаа үйл явц, судлагдахуун, үзэгдэл, юмсын талаар шинэ мэдлэгийг бий болгож өгдөг. Мэдээлэл болон мэдлэгийн ач холбогдлыг зөвхөн боловсролын түвшинг дээшлүүлэх, бичиг үсэгт тайлагдах төдийгөөр бус нийгэм, эдийн засгийн хүрээнд авч үзэх болсон
  4. 4. LOGO Мэдээлэл нь нийгмийн бүх давхаргад асар их нөлөө үзүүлдэг тул түүнийг аливаа салбарын хөгжлийн бодлого боловсруулалт, зохицуулалтын хэмжээнд авч үзэх хэрэгтэй. Мэдээлэл нь шинжлэх ухаан, техникийн, нийгэм-улс төрийн, эдийн засгийн гэх мэт олон төрөл зүйлд хуваагдана. Мэдээлэл нь устаж үгүй болдоггүй бөгөөд мэдээллийг хэд дахин боловсруулах, түүнийг ямар цаг хугацаа орон зайд дамжуулахаас мэдээлийн шинж чанар тодорхойлогдоно.
  5. 5. LOGO Аливаа мэдээлэл нь түүнийг үйлдвэрлэж түгээгчээс хэрэглэгчдэд очих хүртлээ тодорхой цаг хугацаа, орон зайг эзэлж тухайн субьект, обьектын мөн чанарыг өөртөө шингээн түгж тархдаг онцлогтой. Мэдээлэл нь тасралтгүй урсаж байдаг учраас тасралтгүй өөрчлөгдөж байдаг. Өөрчлөлтийн хэмжээг их, бага гэж ярихаас бус огт өөрчлөгдөхгүй гэж үл болно.Мэдээлэл болгон үр дүнтэй байдаггүй.
  6. 6. LOGO Мэдээлэл нь маш чухал, онцын шаардлагүй, эсвэл бүр шаардлагагүй байж болно. Энэ нь тухайн цаг үеэсээ хамаарч ямар мэдээлэл вэ гэдэг нь тодорхойлогдоно. Мэдээлэл нь цаг хугацаа өнгөрөх тусам хуучирч /зарим тохиолдолд агуулгаа алддаг/ анхныхаа хэрэгцээний өртгийг бууруулдаг. Он цаг улиран өнгөрөх тусам зарим мэдээлэл хэрэглэгчийн хэрэгцээг хангах чадвараа алдаж үнэгүйдэхэд хүрдэг. Энэ нь тухайн мэдээллийн өөрийн шинж чанараас хамаарна.
  7. 7. LOGOМэдээлэл хүлээж авах үйл ажиллагаа нь тухайнүйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажилагаа, техниктехнологийн талаарх мэдээллийг өөртөө аль болохбогино хугацаанд хурдан олж авах овсгоо, онцгойчадвар юм. Мэдээллийг шилж сонгон, тодорхой цагхугацаанд хадгалж дахин боловсруулж болохындээр, түүнийг хэд хэдэн хэрэглэгч өөр өөр оронзайнаас үл хамааран хүлээн авч хэрэглэж болохнөхцлийг орчин үеийн шинжлэх ухаан, мэдээллийнзуун бидэнд нээж өгсөн.
  8. 8. LOGO Мэдээллийн бид олон янзын арга замаар хүлээн авч дамжуулдаг. Тухайлбал: Телевиз, радио, интернэт, ном, сонин сэтгүүл гэх мэт. Мэдээлэл шуурхай түгж тархахад мэдээллийн технологи онцгой үүрэгтэй бөгөөд энэ нь соѐлын үнэт зүйлсийн түгж тархах үйл явцад онцгой ач холбогдолтой. Мэдээллийн шинэ технологуудын нэг болох компьютер зохион бүтээснээр хүн төрөлхтөн хэзээ ч байгаагүй их хэмжээний мэдэллийг авах боломжтой болсон.
  9. 9. Анхааран сонссонд баярлалаа

×