дарс үүссэн түүхээс

1,751 views

Published on

0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
1,751
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
3
Actions
Shares
0
Downloads
17
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

дарс үүссэн түүхээс

  1. 1. Дарс үүссэн түүхээс…Усан үзэм 60-аад сая жилийн өмнө ургадаг байжээ. Мөст¬лөг зэрэг дэлхийн цагуурын өөрчлөлтийн үр дүнд устаж үгүй болсон боловч дахин шинэ төрөл бий болжтүүгээр шувуу болон хөхтөн амьтад хооллодог байсан гэдэг. Ийм амттай, шүүслэгсайхан бэлэн хүнснээс хүн төрөлхтөн яаж татгалзахав. Удалгүй таримал¬жуулж,илүү гарснаа дарж исгэн амтат ундаа болгон хэрэглэж сурчээ.Гэхдээ яг хэдий үеэс эхлэн усан үзмийн дармал хийдэг болсныг тогтоох амаргүйюм. Лав л Сири улсын нутгийн гүнээс МЭӨ 10000-8000 жилийн үед хамаарах усанүзэм шахдаг байсан бололтой багаж гарч ирсэн гэнэ. Түүнчлэн Турк, Гүрж болонПерс хавийн орнуудаас шавар вааранд хийсэн эртний дарс олджээ. Харин дарс уухѐс МЭӨ 2000 жилийн тэртээ бий болсон бөгөөд Грек улсаас гаралтай гэж үздэг юмбилээ. Грекчүүд дарсыг шүтэж, дарсны бурхан Диүнисос гэгч байдаг гэдэгт итгэдэгаж.Усан үзэм газар сай¬гүй ургадаг жимс биш. Тэгэхээр хүссэн хүн бүхэн хүссэнгазраа ургуулж, исгэж болохгүй гэсэн үг. Учир нь жилдээ хамгийн багаар гэхэд нар1300 цаг шардаг буюу дун¬даж хэм нь есөөс илүү байдаг нутагт л усан үзэм гүйцэдболовсордог. Ийм газар гэвэл дэлхийн хойд хагасын 40-50 градусын өргө¬рөгторших Европ болон Хойд Америкийн орнууд юм. Мөн өмнөд хагасын 30-15градусны өргөрөгт багтах Чили, Аргентин, өмнөд Африк, Австрали, Шинэ Зеландзэрэг улс орно.Үйсэн бөглөө хийдэг мод гэхэд Газрын дундад тэнгисийн хавьцаа нутагт ургана.Хөрс бас их чухал. Усан үзэм ургахад тохирох хамгийн сайн хөрс Францынх.Үүнээс үүдэн “Бурхан дарсыг Франц оронд бүтээж, өөрөө ч энд амьдардаг” гэжфранцчууд хошигнодог аж. Ер нь дарсаараа Франц, дараа нь Итали, Австри,Герман, Гүрж, Австрали, Болгар, АНУ /Калифорниа муж/ дэлхийд тэргүүлнэ.Тиймээс монгол¬чууд бидэнд дарс гэдэг ундаа ер нь тэр тухай ойлголт их хол байхнь аргагүй юм.Дарс гэснээс энэ үг угтаа бид¬ний яриад байгаа виноны монгол хувилбар яг мөн үү,үгүй юу гэдэг ч их эргэлзээтэй. Эртний монголчууд сүү болон жимсээр хийсэнархиа дарс гэдэг байж. Бас дарс гэж нийтэд нь нэрлээд байгаагаас биш конъяк,портвейн, ликѐр, вермут зэрэг нь виноноос ангид, өөр төр¬лийн ундаа. Тэгэхээрвиноны тухай ярилцахаас өмнө эхлээд энэ ялгаа заагийг ойлгох хэрэгтэй болов уу.Дэлхийн ихэнх оронд дарсыг “вино” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь эртний латинхэлний “vinum” гэдэг үгнээс гаралтай аж. Гэхдээ энэ үгийн гарал тун бүрхэг.Хуучин араб хэлэнд (wayn), латин болон хуучин грек хэлээр бол oнnos эсвэлwoнnos гэдэг. Латин хэлний vinum нь худалдаагаар дамжаад герман хэлтнүүдэднэвтэрчээ. Одоо германууд wina, готууд wein, англо саксууд win гэнэ.Европын холбооны хууль журамд вино гэдэг нэрийг зөвхөн усан үзмийн шүүснийдармалд хэрэг¬лэнэ гэж заасан бөгөөд спиртийн агууламж нь 8.5 хувиас доошгүйбайх ѐстой хэмээн тодотгожээ. Дарс үйлдвэрлэдэг орнууд дарсны төрөл, найрлагыгтусгайлан гаргасан дарс¬ны хуулиар зохицуулдаг юм билээ.Дарсны төрлүүдЮутай ч дарсыг өнгөөр нь ерөн¬¬хийд нь цагаан, улаан, рози гэж нэрлэдгийг бидмэднэ. Энэ нь тухайн дарсыг ямар төрлийн усан үзэмнээс гарган авснаас хамаардагюм. Тухайлбал, цагаан дарсыг ца鬬вар, улаан дарсыг улаан хүрэн өнгийн үзмээр
  2. 2. хийдэг аж. Улаан үз¬мийг хураах, хадгалах хугацааг нарийн баримтлахгүй болөнгөө амар¬хан алдана. Иймд үзмээ ид улаан үед нь амжин шүүсийг шахаж авахѐстой. Рози. Ягаан гэж орчуулж болох боловч ягаавтараас авахуулаад улаан хүрэнинтоорын өнгөтэй хүртэл байдаг тул шууд утгаар нь буулгаж үл болно. Энэтөрлийн дарсыг хөх, эсвэл улаан үзэмнээс гарган авна. Исгэлт нь цагаандарсныхтай ижил. Исгэгч бодистой холимогцоо удааж болдоггүй. Найр¬лагад усанүзмийн хальс оролцсон эсэхээс хамаараад өнгө нь ийнхүү янз бүр байдаг гэнэ.• Цагаан дарс: Үл мэдэг шаргал туяатай бараг өнгөгүй дарсыг хэлнэ. Цагаан усанүзмийн жимсний шүүсээр исгэж хийнэ. Энэ төрлийн дарс нь загасны маханхоолтой сайн зохицно. Цагаан дарсыг хөргөгчинд хадгалдаг ба хүйтнээр нь уувалнэн зохимжитой.• Улаан дарс: Тунгалаг улаан, гүн ягаан болон улаан хүрэн өнгийн дарснууд энэтөрөлд багтана. Цагаан дарстай харьцуулахад найрлагандаа таннин ихээр агуулахба гашуундуу амтагдана. Улаан дарсыг голчлон хар ба улаан усан үзэмээр исгэдэгбайна. Үхэр гахайн махан төрлийн хоолтой сайн зохицох ба хөргөх тусам гашуунамт нь ихсэх тул хөргөлгүй уудаг.• Ягаан дарс: Франц хэлээр розе гэх ба “сарнайн өнгө” гэсэн утгатай хунданягаан туяатай дарс юм. Энэ төрлийн дарсыг цайвар өнгийн усан үзмийн дарсыгулаан цайвар усан үзмийн дарстай холиж гаргадаг ба үүнээс гадна хэд хэдэн аргаархийж болно. Дарсны гол найрлагад ус, этанол, хэдэн төрлийн органик хүчил, чихэр,глицерин, амино хүчил, таннин, нүүрстөрөгчийн 2 дахь исэл зэрэг орно. Органикхүчлүүдийн дотор дарсны чулууны хүчил (tartaric acid), алимын хүчил, нимбэгийнхүчил (citric acid), сүүний хүчил (lactic acid), цууны хүчил (vinegar), жимсний ясныхүчил зэрэг нь дарсны амт, үнэрт нөлөөлөх хамгийн чухал бүрэлдэхүүндтооцогддог. Ягаан виног ихэвчлэн хаврын цагт уудаг.Харин амтаар нь виног хуурай, хагас хуурай, зөөлөн, чихэрлэг гэж ангилна. Энэудаа тухайн дарсны чанарын зэрэглэл, мөн түүний түүхий эд болох усан үзмийг альбүс нутагт тарьсан нь эсэхээс хамаарч ийнхүү ялгана.Хуурай. Чихэрлэгийн (сахарын) хэмжээ нь хамгийн бага дарсыг ингэж нэрлэдэг.Гэхдээ энэ нь ихэнх хүний боддог шиг гашуун гэсэн үг биш. Дарсны хэрэглээнийялгааг төдийлөн сайн мэдэхгүй хүн хуурай дарс захиалчихад алдахгүй. Учир ньтүүнийг ямар ч хоолтой цуг хэрэглэхэд тохирдог. Түүнээс гадна өнгө нь цайвар тулцэвэр усаар шингэлэн хэрэглэж болдог. Өөрөөр хэлбэл, хамгийн чихэрлэг бишгэхдээ гашуун биш амттай дарс юм. Хуурай улаан дарсыг бол дан махан болон орцихтэй хоолонд хэрэглэхэд илүү зохимжтой.Хагас хуурай. Нэг литр дарсанд 12 грамм хүртэл сахар агуулагдсан байвал түүнийгхагас хуурай дарс гэнэ. Чихэрлэгдүү амтанд дурладаг бол спиртлэг ундаа уухадхүрвэл хагас хуурай дарс сонгоход гэмгүй. Гэхдээ нэг анхаарах зүйл бий. Хагасхуурай улаан дарс цусанд амархан шингэж толгойд гардаг тул өмнө нь төдийлөнхэрэглэж байгаагүй хүмүүс гэнэт ихээр уухаас болгоомжлох хэрэгтэй. Харинзөөлөн дарсыг чихэрлэг дарсны нэгэн адил хоолны дараа даруулга маягаархэрэглэхэд зүгээр. Харин яг хоолтойгоо цуг уухад тохиромж муутай. Учир ньмахан хоолны хажуугаар хэт чихэрлэг ундаа хэрэглэх нь мэдээж тийм ч аятайбайхгүй дээ.Чихэрлэг дарс. Нэг литр дарсны найрлаганд 45 түүнээс дээш грамм сахар орсонбол чихэрлэг буюу десерт гэнэ. Үүнийг олон шатлалтай иж бүрдэл хоолны дараа
  3. 3. хэрэглэвэл тохиромжтой. Харин дан хоолонд төдий л аятай бус. Чихэрлэг дарсыгих хэмжээгээр уувал толгой өвдөж мэдэх учраас маш бага хэмжээгээр хундагалжхэрэглэдэг аж.Оргилуун дарс. Хэдийгээр бид оргилуун дарс гэж нэрлэдэг боловч яг вино гэжүзэж болохгүй. Учир нь технологийн хувьд өөр. Цагаан виног нүүрс хүчлийнхийгээр хийжүүлвэл шампанск болно. Түүнчлэн 14 хувиас доош хувийн спиртагуулдаг. /Угаасаа бага градустай байхгүй л бол хийжүүлж болдоггүй аж/Харин спиртийн 6-21 хувийн агууламжтай портвейн, херес зэр¬гийг хүчжүүлсэндарс гэж хэлж болох ч бас л вино биш. Испаний Херес-де-ла-Фронтера мужаасгарал¬тай Херес л гэхэд цайвар шараас хар хүрэн хүртэл өнгөтэй байдаг,хөөсөрдөггүй. Дотроо чихэрлэг, хуурай, мөн өвөрмөц амттай гэж бий. ПортугалийнПорту хотынхны хийдэг дарсыг портвейн гэнэ. 2-3 хоног исгээд брэндитэй холинспиртийн агууламжийг 20 хувь болгож дарсны эцэст, хоѐр жилийн дараа савланарав, хорин жилийн дараа гаргаж ирж ууж болно. Мадера дарсыг хийхдээ үе бүртнь спиртээр хүчжүүлж өгнө. Дараа нь 60 хэмд түлсэн чихэр нэмж хадгална. Мөнамт, үнэр оруулсан дарс вермут, ликѐр гэж байна. 15-20 хувийн хатуулагтай.Дарсыг нэрэх замаар брэндийг гаргаж авна. Харин ликѐр нь брэндийг нэрж, чихэрамт нэмсэн ундаа юм. Конъяк гэхэд дарсыг нэрж гарган авсан спиртийг царсмодоор хийсэн торхонд эсвэл царс модны зоргодос бүхий пааландсан ганд гурванжилээс доошгүй хугацаагаар дарж бэлтгэдэг хатуулаг ихтэй, өвөрмөц амт, үнэртэйундаа. Дарсан хуга¬цаанаас нь хамааран V.O /маш эртний/, VOP /эртний, тунгалаг/,VSO /эртний, чанартай/, V.S.E.P /тусгай зориулалтын, тунгалаг, чанартай/, O.X/эртний, тунгалаг, дээдийн дээд чанартай/ гэх мэт ангилна. Энэ хэрээр хатуулаг нь40-57 хувь хүрэх нь бий. Тэгэхээр дээр дурдсан виноны технологиос шал өөр байхнь.Дарс үйлдвэрлэл, экспортоороо дэлхийд Франц, Итали, Испани, Аргентин, Герман, АНУзэрэг орнууд тэргүүлдэг. Үүнд дарсаараа алдартай Гүрж улсыг багтааж болно.Хүний бие бялдарт хэрэгтэй маш олон амин дэм, бодис дарсанд агуулагдаж байдаг. Нэгхундага дарс уухад 1 мг фосфор, 10 мг кальци, 11 мг манги, 6 мг натри бие бялдартшингэдэг байна. Дарсанд химийн хичнээн нэгдэл байгааг төсөөлөхөд бүрх. Түүнд 600гаруй химийн бодис, нэгдэл агуулагдаж байгааг эрдэмтэд тогтоожээ.Исгэлтийнүйлдвэрлэлийн талаарМанай улсад 2010 оны байдлаар согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгайзөвшөөрөлтэй спиртийн 15, архины 92, пивоны 22, дарсны 14 компани үйлажиллагаа явуулж байна.
  4. 4. Here is a creative idea to make your vacation more memorable. Bordeaux by EtienneMeneau sculptur create a modern wine bottle a unique design that combines art withfunction to produce extraordinary results. Forms such as tree branches or blood vessels,this would be a great meal and experience a classy and unforgettable to enjoy a cup ofwine on holiday this year. For more details you can see the picture.
  5. 5. Beautiful Wine Decanters by Etienne Meneau, Modern Wine Bottle This wine storage breaks the assumption about wine storage which has long existed, a bottle-shaped as we know. Designed by Etienne Meneau, this extraordinary work is
  6. 6. called the Strange Carafes, a wine storage with a unique shape, at first glance you would be reminded with the tube in a chemistry laboratory, the design is intended to demonstrate how wine become modern. Blend of outstanding art with functionality, amazing.

×