Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
А-401 Г. Наранчимэг
Э. Янжинлхам
Ч. Үүрийнтуяа
Х. Дорждэрэм
Нурууны өвдөлтийн үеийн сэргээн
засах эмчилгээ
 Энэ өвдөлт нь буруу хөдөлгөөнөөс улбаатай
бөгөөд эмчилгээг дараах байдлаар хийнэ:
1. Нуруу, гуяны ар, түнх нугалах, шилб...
1. Гэмтэл болон чадвар алдах хугацааг
богиносгох
2. Булчингийн хүч тэсвэрийг нэмэгдүүлэх
3. Механик ачааллыг бууруулах
4. ...
1. Сунгалтын дасгал
2. Хүч хөгжүүлэх дасгал
3. Алхах дасгал
4. Хөдөлгөөний биомеханикийг зөв
эзэмшүүлэх
 Нурууны хөдөлгөөн, уян хатан чанар алдагдах нь
өвдөлтөөс эсвэл зөөлөн эдийн сунамтгай чанар
муу байгаатай холбоотой. Яла...
 Ихэвчлэн багана нурууны дискийн (жийргэвч
мөгөөрс) цүлхийлт үүссэн хүмүүст уг дасгалыг
хийдэг. Гэхдээ ямар нэгэн багана ...
 Хэвлий болон хажуугийн, нурууны
булчингийн хүч хөгжүүлэх дасгалыг нуруу
өвддөг хүмүүс заавал хийнэ. Ингэснээр
аливаа өдө...
 Гараа савлаж алхахад биеийн бүх хэсгүүд
ялангуяа нуруу эргэх хөдөлгөөн хийснээр
нугалам хоорондын жийргэвчний тэжээл
сай...
 Өвчтөнд нуруу болон аарцагны хөдөлгөөний дэс
дарааллыг сайтар хэлж ойлгуулна. Үүнд:
 Ямар нэг байдлаар бөхийсөн тохиолд...
1. Хөдөлгөөн хязгаарлах.
Цочмог өвдөлтийн үед нэн
тэргүүнд хөдөлгөөн
хязгаарлана. Ихэвчлэн 3-5
хоног хэвтрийн дэглэмд
байл...
2. Цочмог өвдөлтийн үед ялангуяа мэдрэлийн
шалтгаант өвдөлтийн үед үрэвслийн эсрэг, булчин
сулруулах, тайвшруулах эм ууна....
 Ихэвчлэн багана нурууны булчин чангарах болон уян хатан
байдал буурсан тохиолдолд үр дүнтэй дасгал. Суудлын
ажилтай холб...
 Өвчтөн дээш харан өвдгөө нугалан улаар нь орон
дээр тавьсан байрлалд хэвтэнэ. Эхлээд хэвлийн
булчин, тэгээд өгзөгний бул...
 Дээш харан өвдгөө нугалан улаар нь шалан
дээр тавьсан байна. 2 гар чихний орчим
байх бөгөөд толгой цээжийг 15-20 хэм
орч...
 Суугаа эсвэл босоо байрлалаас урагш
бөхийж, толгойгоо өвдөг рүү чиглэлд
болгоод барина. Энэ үед өвдөг нугалахгүй
байх ёс...
 Сандалын түшлэгийг гараараа барьж явган
сууж босно. Энэ үед хөлөө газраас
хөндийрүүлэхгүй, суухдаа өгзгөндөө
хөлийн өсги...
 Нуруу нь олон жил өвдсөн хүмүүсд
нурууны шулуун булчин сонгомлоор хүч нь
суларсан байдаг. Иймд энэ булчинг
хөгжүүлэх нь ...
4. Өвдөлт намдахгүй,
хүчтэй байх үед нурууны
корсет хэрэглэдэг. Энэ нь
нурууны хөдөлгөөнийг
хязгаарладаг бөгөөд дээд
тал н...
5. Нурууны татлага. Нурууг уртасгана, лордозыг
багасгана, нурууны урт лигаментийг сунгана,
нугалам хоорондын зайг томосгод...
1. Кинетик шалтгаант нуруу өвдөлтийн сэргээн
засах дасгалын хэлбэрүүдийг сонгоно уу.
1. Сунгалтын дасгал
2. Хүч хөгжүүлэх ...
2. Нурууны цочмог үеийн өвдөлтийн сэргээн засах
эмчилгээг сонгоно уу.
1. Хөдөлгөөн хязгаарлах
2. Эмчилгээний дасгал хөдөлг...
3. Аль нь нурууны шулуун булчинг хөгжүүлэх
дасгал вэ?
А. Б.
В. Г.
Нурууны өвдөлтийн үеийн сэргээн засах эмчилгээ
Нурууны өвдөлтийн үеийн сэргээн засах эмчилгээ
Нурууны өвдөлтийн үеийн сэргээн засах эмчилгээ
Нурууны өвдөлтийн үеийн сэргээн засах эмчилгээ
Нурууны өвдөлтийн үеийн сэргээн засах эмчилгээ
Нурууны өвдөлтийн үеийн сэргээн засах эмчилгээ
Нурууны өвдөлтийн үеийн сэргээн засах эмчилгээ
Нурууны өвдөлтийн үеийн сэргээн засах эмчилгээ
Нурууны өвдөлтийн үеийн сэргээн засах эмчилгээ
Нурууны өвдөлтийн үеийн сэргээн засах эмчилгээ
Upcoming SlideShare
Loading in …5
×

Нурууны өвдөлтийн үеийн сэргээн засах эмчилгээ

5,587 views

Published on

Нурууны өвдөлтийн сэргээн засах эмчилгээний зорилго, хийгдэх дасгал хөдөлгөөн

Published in: Healthcare
  • Sex in your area is here: ♥♥♥ http://bit.ly/2u6xbL5 ♥♥♥
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here
  • Dating for everyone is here: ❤❤❤ http://bit.ly/2u6xbL5 ❤❤❤
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here

Нурууны өвдөлтийн үеийн сэргээн засах эмчилгээ

  1. 1. А-401 Г. Наранчимэг Э. Янжинлхам Ч. Үүрийнтуяа Х. Дорждэрэм Нурууны өвдөлтийн үеийн сэргээн засах эмчилгээ
  2. 2.  Энэ өвдөлт нь буруу хөдөлгөөнөөс улбаатай бөгөөд эмчилгээг дараах байдлаар хийнэ: 1. Нуруу, гуяны ар, түнх нугалах, шилбэний арын булчингуудын уян чанарыг сайжруулах сунгалтын дасгал хийх 2. Хэвлий, өгзөг, гуяны арын, нурууны тэнийлгэх булчингийн хүчийг сайжруулах хөгжүүлэх хүчний дасгал хийх 3. Хөдөлгөөний зөв арга барилд сургах 4. Сэтгэл санааны байдлыг зөвөөр үнэлэн дүгнэх, засах
  3. 3. 1. Гэмтэл болон чадвар алдах хугацааг богиносгох 2. Булчингийн хүч тэсвэрийг нэмэгдүүлэх 3. Механик ачааллыг бууруулах 4. Биеийн байршлыг засаж, зөв болгох 5. Биеийн ерөнхий чадлыг нэмэгдүүлэх 6. Өвдөлт намдаах
  4. 4. 1. Сунгалтын дасгал 2. Хүч хөгжүүлэх дасгал 3. Алхах дасгал 4. Хөдөлгөөний биомеханикийг зөв эзэмшүүлэх
  5. 5.  Нурууны хөдөлгөөн, уян хатан чанар алдагдах нь өвдөлтөөс эсвэл зөөлөн эдийн сунамтгай чанар муу байгаатай холбоотой. Ялангуяа аарцаг, гуяны ар, шилбэний булчин, ахилийн шөрмөсний уян хатан чанар сайн байх нь дасгалын үед нуруунд үзүүлэх ачаалал бага, аарцагны хөдөлгөөн чөлөөтэй байдаг. Сунгалтын дасгалыг идэвхитэй, идэвхигүй аргаар хийнэ. Сунгалтын дасгалыг аажим, давталттай, үений хэвийн далайцаас хэтрүүлэхгүйгээр хийнэ.
  6. 6.  Ихэвчлэн багана нурууны дискийн (жийргэвч мөгөөрс) цүлхийлт үүссэн хүмүүст уг дасгалыг хийдэг. Гэхдээ ямар нэгэн багана нурууны нарийсалт болон хугарал үүссэн тохиолдолд уг дасгалыг хийж болохгүй. Тохойг нугалан цээжийг дээш өргөж гарт биеийн жинг шилжүүлэх бөгөөд багана нурууны булчин суларсан байх шаардлагатай. Аль болох зовиур үүсгэхгүйгээр цээжийг өндөрт өргөж 10 секунд барих бөгөөд 5-6 удаагийн давталттай хийнэ. Цээжийг дээш өргөх үед түнх болон аарцаг орноос хөндийрөх ёсгүйг анхаарна
  7. 7.  Хэвлий болон хажуугийн, нурууны булчингийн хүч хөгжүүлэх дасгалыг нуруу өвддөг хүмүүс заавал хийнэ. Ингэснээр аливаа өдөр тутмын болоод биеийн ачаалал, дасгал, хөдөлгөөний үед нурууг гэмтэхээс сэргийлэх ач холбогдолтой.  Анхаарах зүйл: Нурууны цочмог өвдөлттэй хүн нуруунд ачаалал их очих дасгалыг хийхгүй бөгөөд дасгалыг сунгалтаас эхэлнэ.
  8. 8.  Гараа савлаж алхахад биеийн бүх хэсгүүд ялангуяа нуруу эргэх хөдөлгөөн хийснээр нугалам хоорондын жийргэвчний тэжээл сайжрах ач холбогдолтой. Түүнчлэн зүрх судас, амьсгалын эрхтний үйл ажиллагаа, сэтгэл санаанд сайнаар нөлөөлдөг.
  9. 9.  Өвчтөнд нуруу болон аарцагны хөдөлгөөний дэс дарааллыг сайтар хэлж ойлгуулна. Үүнд:  Ямар нэг байдлаар бөхийсөн тохиолдолд эргээд гэдийхдээ өвдгөө заавал нугалсан байх шаардлагатай. Энэ үед нуруу гэдийхээс өмнө аарцаг арагш эргэж амждаг бөгөөд ингэснээр ачаалал нь нуруу болон хөл дээр хуваарилагдаж очих нөхцлийг бүрдүүлнэ. Үүнээс гадна тохирсон дасгалын дүнд нурууны эд бүлчинг сайн хөгжүүлснээр аливаа хөдөлгөөний үед нуруунд ирэх ачааллыг бууруулдаг.
  10. 10. 1. Хөдөлгөөн хязгаарлах. Цочмог өвдөлтийн үед нэн тэргүүнд хөдөлгөөн хязгаарлана. Ихэвчлэн 3-5 хоног хэвтрийн дэглэмд байлгадаг бөгөөд хагас нугаларсан буюу өвдөг түнхний үеэр нугалсан байдалтай хэвтвэл бусэлхийн лордозыг багасган нугалам хоорондын дискийн арын зай томордог.
  11. 11. 2. Цочмог өвдөлтийн үед ялангуяа мэдрэлийн шалтгаант өвдөлтийн үед үрэвслийн эсрэг, булчин сулруулах, тайвшруулах эм ууна. 3. Эмчилгээний дасгал хөдөлгөөн. Эмнэлзүйн шинжүүд багасаад ирэх үед дасгал хийж эхэлнэ. Дасгалыг хөнгөнөөс хүнд рүү ачааллыг нэмэх зарчимаар хийнэ. Эмчилгээний дасгал нь олон төрөл, хэлбэртэй боловч хамгийн их хийгддэг дасгалыг дурдъя:
  12. 12.  Ихэвчлэн багана нурууны булчин чангарах болон уян хатан байдал буурсан тохиолдолд үр дүнтэй дасгал. Суудлын ажилтай холбоотойгоор өгзөг орчмын булчин ихээр чангарч заримдаа суудлын мэдрэл дарагдан хөл дагаж өвдөх тохиолдол байдаг. Энэ тохиолдолд уг дасгалыг хийх нь үр дүнтэй дасгалуудын нэг юм. Харин дискийн цүлхийлттэй хүмүүс хийж болохгүйг анхаарна уу. Дээш харж хэвтсэн байрлалаас нэг хөлийг нугалж, өвдгийг цээжрүү татаж 15-30 секунд барина. Энэ үед хэрэв та дасгалыг зөв хийж байгаа тохиолдолд бүсэлхий нуруу болон өгзөг орчмоор татагдан сунаж буй мэдрэмж төрөх ёстой. Хэрэв таньд ямар нэгэн зовиур үүсэхгүй байгаа тохиолдолд 2 хөлийг мөн цээжний чиглэлд татаж дээрхтэй адил сунгалт хийх боломжтой.
  13. 13.  Өвчтөн дээш харан өвдгөө нугалан улаар нь орон дээр тавьсан байрлалд хэвтэнэ. Эхлээд хэвлийн булчин, тэгээд өгзөгний булчинг чангалж, өгзөгөө бага зэрэг орноос хөндийрүүлж, нуруугаа орлуу шахаж барина. Энэ байрлалд 10-15 секунд бариад 6 секунд амраад 15-20 удаа өдөрт 3-аас доошгүй удаа хийнэ.  Энэ дасгалын үед нурууны лордоз багасан нурууны булчин сунаж, спазм багасдаг. Дээрх 2 дасгалыг хэвтэрт байх үед хийх бөгөөд дараа нь үргэлжлүүлэн тогтмол хийх нь үр дүнтэй.
  14. 14.  Дээш харан өвдгөө нугалан улаар нь шалан дээр тавьсан байна. 2 гар чихний орчим байх бөгөөд толгой цээжийг 15-20 хэм орчим шалнаас хөндийрүүлж барина. Энэ үед нурууг шал руу шахсан байрлалтай байх бөгөөд эрүү цээж 2-ын хооронд зайтай байх ёстой. Энэ байрлалд 10-15 секунд бариад 6 секунд амрах байдалтай хийнэ.
  15. 15.  Суугаа эсвэл босоо байрлалаас урагш бөхийж, толгойгоо өвдөг рүү чиглэлд болгоод барина. Энэ үед өвдөг нугалахгүй байх ёстой. 10-15-30 секунд бариад 6 секунд амрах байдлаар хэд хэдэн удаа давтан хийнэ.
  16. 16.  Сандалын түшлэгийг гараараа барьж явган сууж босно. Энэ үед хөлөө газраас хөндийрүүлэхгүй, суухдаа өгзгөндөө хөлийн өсгийг хүргэхийг оролдох бөгөөд нуруугаар бөхийж, гэдийсэн хөдөлгөөн хийхгүй.
  17. 17.  Нуруу нь олон жил өвдсөн хүмүүсд нурууны шулуун булчин сонгомлоор хүч нь суларсан байдаг. Иймд энэ булчинг хөгжүүлэх нь эмчилгээний хамгийн чухал хэсэг юм. Өвчтөн 4 хөлөлсөн байрлалаас баруун гар, зүүн хөлийг өргөж барина. Энэ үед нуруу хотойхгүй байх ёстой. Дараа нь эсрэгээр нь хийнэ.
  18. 18. 4. Өвдөлт намдахгүй, хүчтэй байх үед нурууны корсет хэрэглэдэг. Энэ нь нурууны хөдөлгөөнийг хязгаарладаг бөгөөд дээд тал нь Т12-L1 доод тал нь ахар сүүлний түвшинд байх ёстой. Харин удаан хийвэл булчин хатингаршиж, сулрах бөгөөд яс сийрэгждэг тул олон хоног хэрэглэхгүй.
  19. 19. 5. Нурууны татлага. Нурууг уртасгана, лордозыг багасгана, нурууны урт лигаментийг сунгана, нугалам хоорондын зайг томосгодог. 6. Физик эмчилгээ хийнэ.
  20. 20. 1. Кинетик шалтгаант нуруу өвдөлтийн сэргээн засах дасгалын хэлбэрүүдийг сонгоно уу. 1. Сунгалтын дасгал 2. Хүч хөгжүүлэх дасгал 3. Алхах дасгал 4. Хөдөлгөөний биомеханикийг зөв эзэмшүүлэх 5. Хүч шаардсан дасгал
  21. 21. 2. Нурууны цочмог үеийн өвдөлтийн сэргээн засах эмчилгээг сонгоно уу. 1. Хөдөлгөөн хязгаарлах 2. Эмчилгээний дасгал хөдөлгөөн 3. Нурууны корсет 4. Нурууны татлага 5. Физик эмчилгээ
  22. 22. 3. Аль нь нурууны шулуун булчинг хөгжүүлэх дасгал вэ? А. Б. В. Г.

×