O2 huchilturugch

11,940 views

Published on

ыйбйыбыйбыбыбыбыыйыйый

6 Comments
8 Likes
Statistics
Notes
No Downloads
Views
Total views
11,940
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
36
Actions
Shares
0
Downloads
215
Comments
6
Likes
8
Embeds 0
No embeds

No notes for slide

O2 huchilturugch

1. 1. 213995191135444309567310
Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн
Агробиологийн сургууль Таримал судлал, Ой-Ургамал хамгааллын тэнхим
Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналт үнэлгээ
Реферат
Сэдэв: Хүчилтөрөгч
Гүйцэтгэсэн оюутан: Б.Түмэн-Өлзий ................................................../
Удирдсан багш: н.Нямсүрэн ..................................................../
Улаанбаатар хот, 2010 он
Оршил
Хүчилтөрөгчийн молекул хоёр атомаас тогтдог О2 түүний аллотропи дүрс хувилал озоны молекул гурван атомтай-О3. Энэ нь хөх өнгийн, хордуулах чанартай хий байдаг.
Хүчилтөрөгч биеэ даасан элемент болохыг 200 жилийн өмнө флогистоны онол ноёрхож байх үед нээсэн. Тэр үед флогистоныг бүх шатдаг бодисын үндсэн хэсэг гэж үзэж байлаа. 18-р зууны сүүл үеэр флогистоны онол шинжлэх ухааны цаашдын хөгжилд саад болох болжээ. Үүнд хүчилтөрөгчийн нээлт биш, харин энэ нээлтийг үндэслэгч Францын химич Л.Лавуазьегийн гаргасан шаталтын онол няцаалт өгсөн байна. Хүчилтөрөгчийг анх 18-р зууны нэрт хоёр химич Английн Дж.Пристли ба Шведийн К.Шееле нар бие биеэс, үл хамааран нэгэн зэрэг нээжээ. Хэдий тэгсэн ч Пристли, Шееле нар “галт” буюу дефлогистонжсон үзлийг нээсэн хир нь өөрсдөө флогистоны онолыг баримтлагчид хэвээр хоцорчээ.
Аманд орсныг хэлээр түлхэв гэгчээр тэд хүчилтөрөгчийн тухай хачин сайхан тэмдэглэл хийсэн хэдий ч чухам юуны тухай тэмдэглэснээ мэдсэнгүй. Ийнхүү хүчилтөрөгчийг анх нээгч нь тэр хоёр биш харин Лавуазье болсон ажээ. А.Лавуазье 1877 онд амьсгал ба шатах процесс бол бодисууд хүчилтөрөгчийн үйлчлэлээр исэлдэж буй хэрэг гэж тайлбарласан. Үүгээр флогистоны онолын хэрэгцээ үгүй болжээ. Шинэ элементийг Лавуазье оксигениум (хүчил төрүүлэгч) гэж нэрлэсэн, гэвч хожим нь (жишээ нь давсны хүчил) найрлагандаа хүчилтөрөгч байдаггүй болох нь мэдэгджээ. Гэсэн хэдий ч элементийн энэ нэр өөрчлөгдөлгүй өнөөг хүртэл хэвээр үлдсэн байна.
Хүчилтөрөгч дэлхий дээрх хамгийн тархмал элемент хэрэв огторгуйд устөрөгч, дэлхийн агаар мандалд азот (хүчилтөрөгч эзэлхүүнээр агаар мандлын 21% эзэлдэг) зонхилдог бол газрын гадарга, мантийн дээд давхраанд нэгдлийн байдалтай хүчилтөрөгч ихэнх хувийг эзэлдэг. Тэрээр ихэнх уулын чулуулаг, 1000 гаруй эрдсийн найрлагад ордог бөгөөд ихэнх нь химийн элемент байгаль дээр хүчилтөрөгчтэй нэгдсэн нэгдлийн байдлаар оршдог. Хүчилтөрөгч дэлхийн хатуу бүрхүүлийн массын 47 хувийг эзэлдэг бол манай гаригийн усан бүрхэвч гидросферийн массын 86 хувийг эзэлдэг.
Хүчилтөрөгч өнгө, үнэргүй, хий, химийн идэвхтэй элемент, тэрээр гели, неон, аргоноос бусад элементтэй нэгдэл үүсгэдэг, харин алт, цагаан алтны төрлийн металлууд, галоген, инертийн хүнд хийнүүдтэй шууд нэгддэггүй тэдгээрийн хүчилтөрөгчит нэгдлийг дамын аргаар гаргаж авдаг.
ҮЕЛЭХ СИСТЕМД ЭЗЛЭХ БАЙР
815,999ОХүчилтөрөгч
Хүчилтөрөгчийн нэр
Латин нэр: Oxygen
Монгол нэр: Хүчилтөрөгч
Орос нэр: Кислород
Менделеевийн үелэх системийн VIА бүлгийн химийн элемент
-1724025285750Үелэх системийн дэс дугаар: 16
Атомын дугаар: 8
Атом масс: 15,999
Электрон байгуулалт: 1s2 2s2 2p4
Бүрхүүл дэх электроны тоо: 2,6
98867340995 2s2 2p4
1s2
Хүчилтөрөгчийн атомын шинж чанар:
Оронт торны бүтэц (Сингони): Куб
Исэлдэлтийн зэрэг: -2, -1
Ионжих энерги (эхний электроноор): 1313,9 кЖ/моль
Атомын радиус: 60пм
Ковалентийн радиус: 73пм
21590391160Хүчилтөрөгч
4097655113030Анх Шведийн эрдэмтэн Шееле 1772 онд хүчилтөрөгчийг гарган авчээ. Тэр хүчилтөрөгчийг агаарын үндсэн бүрэлдэхүүн хэсэг хэмээн үзэж шатамхай хий гэж нэрлэжээ. Хүчилтөрөгчийн шинж чанарыг Лавуазье судалж хүчилтөрөгч гэсэн нэрийг өгчээ.
Лавуазье (1743-1794)Шееле (1742-1786)Хүчилтөрөгч газрын гадаргад хамгийн их тархсан элемент. Дан байдлаар агаарын найрлагад байх бөгөөд түүний эзэлхүүний 20.95%-ийг эзэлнэ.
Хүчилтөрөгч нүүрс-ус, өөх тос, уургийн найрлагад байх бөгөөд хүний биеийн махбодод 62% нь хүчилтөрөгч байна. Байгалийн хүчилтөрөгч 168O,178O,188O гэсэн гурван тогтвортой изотопоос тогтоно. Хүчилтөрөгч молекул хүчилтөрөгч –O2, озон –O3 гэсэн хоёр дүрс хувиралтай. Эдгээрээс O2 гэсэн молекул илүү тогтвортой байх бөгөөд хос соронзон шинж чанартай. Энэ чанар нь түүний молекулд хослоогүй хоёр электрон байгаагаар тайлбарлагдана. Хүчилтөрөгчийн молекулд түүний нэг атомд нэг хос электрон ба хослоогүй нэг электрон байна. Ингэхлээр хүчилтөрөгчийн молекулын бүтцийн томьёог дараах байдлаар илэрхийлж болно:
: O ≡ O :
Өнөө үед хүчилтөрөгчийн молекул бирадикал байх бөгөөд түүнд атомууд нэг ковалент холбоогоор холбогдсон байдаг гэж үздэг:
Энд гурван цэгээр хоёр π–холбоо (холбогч) ба нэг π–холбоо (үл холбогч)-г тэмдэглэсэн болно. Энд холбооны эрэмбэ 0.5-тай тэнцүү байна. Эдгээр холбоо үүсэхэд нилээд хэмжээний дулаан (493.7 кдж/моль) ялгардаг нь хүчилтөрөгчийн молекулд батжилтай холбоо байдгийг гэрчилж байна.
Хэрэв хүчилтөрөгчийн молекул өдөөгдсөн төлөвт орвол хос соронзон чанар нь алдагдаж диасоронзон чанартай болно.
Озоны молекул тэгш хэмт өнцгөн бүтэцтэй:
(O-O-O)-ын өнцөг 1170 , O-O холбооны урт 0.128 нм, харин O2-ын молекулд O-O холбооны урт 0.121 нм байдаг.
О3-ын молекулд О-О холбоо хоёрлосон шинж агуулдаг. Үүнийг дараах бүдүүвчээр үзүүлж болно:
1903730191770
ГАРГАН АВАХ АРГУУД
Лабораторид гарган авах:
Лабораторын нөхцөлд хүчилтөрөгчийг дараах аргаар гарган авч болно:

Бертоллейн давсыг задалж гарган авна:

2KClO3 = 2KCl + 3O2

Калийн перманганатыг задалж гарган авна:
2. 2. 2KMn04 = K2Mn04 + MnO2 + O2
3. 3. Шүлтийн металлуудын нитратуудыгзадалж гарган авна:
4. 4. 2NaNO3 = 2NaNO2 + O2

Үйлдвэрт гарган авах:

Хүчилтөрөгчийг үйлдвэрт гаргах үндсэн түүхий эд нь агаар (шингэрүүлсэн) юм. Шингэрүүлсэн агаарыг нэрэхэд эхлээд -195.80С-т азот ялгарч хүчилтөрөгч шингэн байдалд бараг цэврээр үлдэнэ. Учир нь хүчилтөрөгчийн буцлах температур -1830С байдаг. -182.95 °C температурт хүчилтөрөгч шингэн төлөвт шилжинэ. Энэ аргаар хүчилтөрөгчийг гарган авахын зэрэгцээ ихээхэн хэмжээний азотыг гарган авах боломжийг өгдгөөрөө эдийн засгийн ач холбогдолтой. Мөн усны электролизээр хүчилтөрөгчийг гаргах арга нилээд өргөн хэрэглэгдэж байгаа.
5. 5. ФИЗИК ШИНЖ ЧАНАР
6. 6. Бодисын төлөв: Хий
7. 7. Нягт: 1,428 г/см3
8. 8. Хайлах температур: (-218,790С) 54,36К
9. 9. Буцлах температур: (-182,950С) 90,20К
10. 10. Хайлалтын хувийн дулаан: (O2) 0,444кЖ/моль
11. 11. Ууршилтын хувийн дулаан: (O2) 6,28кЖ/моль
12. 12. Дулаан багтаамж: (250C) (O2) 29,378кЖ/(моль•К)

Хэвийн нөхцөлд хүчилтөрөгч өнгөгүй, агаараас хүнд, 1л хүчилтөрөгч 1.43г жинтэй байдаг. Хэвийн нөхцөлд 1л усанд 0.04г хүчилтөрөгч уусна.
ХИМИ ШИНЖ ЧАНАР
Дан байдалтай хүчилтөрөгч дэлхий дээр фотосинтезийн процессийн үрээр үүсч оршин байдаг байна Хүчилтөрөгчийн атом гадаад давхраандаа 6 электронтой байх ба химийн батжилтай бүрхүүл үүсгэн 8 электронтой болдог. Энэ нь хоёр замаар явагдана: а). Гаднаас хоёр электроныг авах замаар б). Электроныг авахгүйгээр
Хүчилтөрөгч фтороос бусад элементийн атомуудтай харилцан үйлчлэлцэхдээ зөвхөн исэлдүүлэгчийн үүрэг гүйцэтгэнэ. Хүчилтөрөгч электрон бүрхүүлийнхээ байгууламжийг неоныхтой адил болгохын тулд:

А. Гаднаас электрон авч О2-
13. 13. Б. Хоёр дан ковалент холбоо (-O-), буюу хоёрлосон холбоо (O=)
14. 14. В.Нэг дан холбоо үүсгэх буюу электрон авч (OH-)
15. 15. Г.Гурав буву дөрвөн ковалент холбоо (H3O+) үүсгэж болно.

Хүчилтөрөгч нь гели, неон ба аргоноос бусад бүх элементүүдтэй нэгдэл үүсгэдэг. Галоген, алт ба цагаан алтнаас бусад ихэнх элементүүдтэй шууд харилцан үйлчлэлцэнэ.
Хүчилтөрөгч дан ба нийлмэл бодисуудтай харилцан үйлчлэлцэх хурд нь бодисын шинж чанар ба температураас хамаардаг. Хүчилтөрөгчийн урвалд орох идэвхийг сайжруулахын тулд халаах хэрэгтэй байдаг.
Цези мэтийн идэвхтэй металлууд хүчилтөрөгчийн дотор тасалгааны температурт авалцан шатна:

4Cs + O2 = 2Cs2O

600С хүртэл халаахад хүчилтөрөгч фосфортой, 2500С хүртэл халаахад хүхэртэй, 3000С-аас дээш халаахад устөрөгчтэй, 700-8000С нүүрстөрөгчтэй (нүүрс ба балуу) тус тус идэвхтэй харилцан үйлчлэлцэнэ.

Хүчилтөрөгчийн дотор устөрөгчийн шатах урвал маш эрчимтэй явагдана:
16. 16. 2H2 + O2 = 2H2O

Оксидуудын шинж чанарын өөрчлөгдөх нь юуны өмнө химийн холбооны төрхөөр болон үелэх системд элементийн байрлалаар тодорхойлогддог.

Молекул хүчилтөрөгчөөс оксид –ион О2- үүсэхийн тулд 1000 кдж/моль орчим энерги зарцуулна:
17. 17. ½ О2->О:∆H=248кдж/моль
18. 18. О+2e-> О2- ∆H=752кдж

Металлуудын ионт оксидуудын үүсэхэд металлуудыг ууршуулах ба иончлох хэмжээний энергийг зарцуулна. Энэ төрлийн олон тооны оксидуудын оршин байгаагийн учир нь О2- -ионыг агуулсан талст тор өндөр энергитэй байдагтай холбоотой. Хэрэв талст торын энерги нь бүрэн иончлоход зарцуулагдах энергээс бага байх тохиолдолд ковалентын шинэ агуулсан оксидууд үүсдэг. Жишээ нь: BeO, SiO2, B2O3, гэх мэт.
Цэвэр ковалентын холбоот молекул оксидууд болох CO2,O2,NO2 зэрэгт давхар холбоо байдаг. O2- -ионууд олон тооны оксидуудад далд хэлбэрт байх ба зөвхөн усан уусмалд тэдгээр нь гидролизын урвалын нөлөөгөөр задарна:

O2(кат) + H2O -> 2OH-

Усанд уусдаггүй ионт оксидууд шингэлсэн хүчлүүдэд уусна:

MgO + 2H+ = Mg2+ + H2O
19. 19. Металл бишүүдийн ковалент оксидуудын ихэнх нь усанд уусаж хүчил үүсгэх тул хүчлийн оксидуудад багтана:
20. 20. N2O5 + H2O = 2H+ + 2NO3-

R2O төрлийн оксидуудад ковалент хүчилтөрөгч sp3-эрлийз орбиталиараа холбоо үүсгэнэ. Тэдгээрийн молекулд R-O-R өнцөг нь R-ын шинж чанараас хамааран хүчтэй өөрчлөгдөнө.
Нэмэх исэлдлийн зэрэг бүхий элементийн шинж чанарт харгалзан үелэх системийн үеүд ба бүлгүүдэд оксидуудын шинж чанар зүй тогтолтойгоор өөрчлөгдөнө.
ЧУХАЛ НЭГДЛҮҮД
Үеүдэд элементүүдийн цөмийн цэнэгийн хэмжигдэхүүн ихэсэх тутам хүчилтөрөгчийн атомын сөрөг цэнэгийн хэмжигдэхүүн багасах бөгөөд оксидууд суурийн шинжээс амфотер шинжийг дамжин хүчлийн оксидын шинэ чанарт шилжин хувирдаг. Энэ байдлыг 3-р үеийн элементүүдийн оксидын шинж чанар дээр ажиглаж болно.

Na2OMgOAl2O3SiO2 P2O5SO3Cl2O7
21. 21. хүчтэйсулсул дундхүчтэйхүчтэй
22. 22. Суурийн шинжАмфотерХүчлийн шинж
23. 23. Устай харилцан үйлчлэлцэх чадвар Na2O – MgO – Al2O3 гэсэн эгнээний дагуу буурч, P2O5 – SO3 – Cl2O7 эгнээний дагуу нэмэгддэг.

Хамгийн цахилгаан эерэг элементүүдийн гидроксидууд OH- -ион агуулагдана. Эдгээр гидроксидуудад усанд уусахдаа металлын гидратжсан ионууд ба гидроксид ионуудыг үүсгэн задарна:

Э+OH-(хат) + nH2O ЭO-(гидр) + H3O+
24. 24. Ийм бодисууд хүчлүүд байдаг.
25. 25. Оксоны ионуудын (NH4+, H3O+) үүсэлт дараах байдлаар үүснэ:
26. 26. : NH3 + H+ [NH4]+
27. 27. : H2O + H+ [H3O]+

Хүчилтөрөгч азотыг бодвол сул суурилаг шинжтэй, үүний учир нь оксоны ионууд тогтворгүй байдаг.
Пероксидууд ба дээд пероксидуудыг O22- ба O2- -ын уламжлалууд мэтээр үзэж болно. Хүчилтөрөгчийн молекул хоёр электроныг нэгдүүлж пероксид –ионд O22- шилждэг бөгөөд атомууд нь хоёр электронт нэг холбоогоор холбогддог учир диасоронзон чанартай байдаг.
Шүлтийн металлууд, мөн кальци, стронци ба бари ионт пероксидуудыг үүсгэдэг ба тэдгээрийн нилээд нь талст гидратуудыг үүсгэнэ. Жишээ нь: Na2O2•H2O; Me2+O2•8H2O. Эдгээр пероксидууд O22- -ионуудыг агуулж байдаг бөгөөд тэдгээр нь усны молекулуудтай устөрөгчийн холбоогоор холбогдож гинжин хэлхээг үүсгэдэг.

- - - O22- - (H3O)8 - - - O22- -(H2O)8 - - -

Дээд пероксидуудыг хамгийн идэвхтэй шүлтийн металлууд үүсгэдэг. Жишээ нь: хүчилтөрөгч, кали ба рубидитэй шууд харилцан үйлчлэлцсэнээр тэдгээрийн дээд пщроксидууд үүсдэг:

K + O2 = KO2

О2- -ион хослоогүй нэг электронтой байх бөгөөд хүчтэй исэлдүүлэгч юм:

2O2- + H2O -> O2 + HO2- + OH-
28. 28. 2HO2- -> 2HO2- + O2(удаан)

Цахилгаан эерэг туйлширалын дүнд О2+ -ион үүсэж болно. Энэ ионыг оксигениль –катион гэж нэрлэдэг. Энэ катион агуулсан нэгдлийн тоонд OF2 орох бөгөөд түүний үүсэхийг дараах урвалын тэгшитгэлээр илэрхийлдэг:

2F2 + 2NaOH(2%-уусмал) = OF2 + 2NaF + H2O

OF2-молекул бүтэц нь өнцгөн хэлбэртэй байдаг:

O
29. 29. FF α =1040

Оксигель катион PtF6-ын хүчилтөрөгчтэй харилцан үйлчлэлээр үүснэ:

PtF6 + O2 = O2+[Pt6]-

Диоксидфторидод (O2F2) радикал –ион О2+2 фторын атомтай ковалент үүсгэнэ. Энэ нэгдлийн үүсэхийг урвалын тэгшитгэлээр илэрхийлбэл:
Хүчилтөрөгчийн комплексүүд нь хүчилтөрөгч шилжилтийн металлуудын комплексүүдтэй харилцан үйлчлэлцсэний дүнд үүснэ. Зарим тохиолдолд хүчилтөрөгчийн молекул өөрөө лиганд болох явдал байдаг. Ийм харилцан үйлчлэлд хүчилтөрөгчийн молекул нэгдэх процесс явагддаг бөгөөд үүнийг оксигенжилт хэмээн нэрлэдэг. Энэ урвал буцаж явагддаг урвал юм.

Ph3PClPh3P O
30. 30. lr + O2 lrO
31. 31. OCPPh3OC PPh3

Энд Ph- фенил радикал –C6H5
Озон бол хүчилтөрөгчийн дүрс хувирал юм. Түүний молекул хүчилтөрөгчийн гурван атомаас тогтдог. Ердийн нөхцөлд озон нь хий байдалтай, өвөрмөц үнэртэй бодис юм. Хийн төлөвт байхдаа хар-хөх өнгөтэй байдаг.
Хүчилтөрөгчөөс озон үүсэх нь энергийг шингээж явагддаг. Энд хүчилтөрөгчийн молекул дан атомууд болон задарч үүссэн атом хүчилтөрөгч нь бусад молекул хүчилтөрөгчтэй харилцан үйлчлэлцэж озон үүснэ:

Энерги
32. 32. О2 -> 2О
33. 33. О + О2 -> О3

Озон хүчтэй исэлдүүлэгч шинж чанартай учир химийн идэвх муу ихэнх металлуудыг бага температурт амархан исэлдүүлнэ:

2Ag + O3 = Ag2O + O2

Озонтой сульфидууд ба иодидууд харилцан үйлчлэлцэж исэлдэнэ:

PbS + O3 = PbSO4 + 4O2
34. 34. 2KJ + O3 + H2SO4 = J2 + K2SO4 + O2 +H2O

Озон нь электрон нэгдүүлэх чадвартай учир озонид – O3- ионыг үүсгэнэ. Жишээ нь: шүлтийн металлууд озонтой харилцан үйлчлэлцэхэд озонид ион үүсдэг:

K + O3 = KO3

Металлын озонидын молекулд O3- -ион хослоогүй электрон агуулдаг учраас хос соронзон чанартай байдаг.
АЧ ХОЛБОГДОЛ
Хүчилтөрөгч дэлхий дээрх хамгийн тархмал элемент хэрэв огторгуйд устөрөгч, дэлхийн агаар мандалд азот (хүчилтөрөгч эзэлхүүнээр агаар мандлын 21% эзэлдэг) зонхилдог бол газрын гадарга, мантийн дээд давхраанд нэгдлийн байдалтай хүчилтөрөгч ихэнх хувийг эзэлдэг. Тэрээр ихэнх уулын чулуулаг, 1000 гаруй эрдсийн найрлагад ордог бөгөөд ихэнх нь химийн элемент байгаль дээр хүчилтөрөгчтэй нэгдсэн нэгдлийн байдлаар оршдог. Хүчилтөрөгч дэлхийн хатуу бүрхүүлийн массын 47 хувийг эзэлдэг бол манай гаригийн усан бүрхэвч гидросферийн массын 86 хувийг эзэлдэг. Иймээс хүчилтөрөгч бол бидний амьдралын гол хөдөлгөгч хүчний нэг бөгөөд амьдралд цаг цагаар, секунд секундээр хэрэглэгдэж байдаг. Хүчилтөрөгч амьсгал амьдралын үйл ажиллагааны үндэс болох хоол тэжээлийн органик бодисыг исэлдүүлэхэд зайлшгүй хэрэгтэй төдийгүй дийлэнх олонх амин чухал органик ба организ биш нэгдлүүдийн найрлагад ордог. Ус, уураг, нүүрс-ус, өөх тос, ясны эд гэхчлэн энэ хэдэн бодисыг нэрлэхэд л ойлгомжтой. Хүчилтөрөгч зөвхөн биохимийн процесст оролцдог төдийгүй геохимийн процесст бас оролцож элементүүдийн шилжих хөдөлгөөн нүүдэллэх улмаар ашигт малтмалын хурдас бий болгоход тус болдог. Байгаль дээр хүчилтөрөгч байнга эргэлтэнд орж байдаг, сүүлийн үед энэ хөдөлгөөнд хүний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа муугаар нөлөөлөх боллоо. Өнөө үед дэхийн агаар мандал хүний үйл ажиллагаагаар улам бүр их хэмжээний нүүрстөрөгчийн оксид гарч байна. Хэдий тийм боловч хүний оролцооны цар хэмжээ гаригийн процессыг бодвол харьцангуй бага юм. Жишээлэхэд дунд зэргийн нэг галт уулын дэлбэрэлтээр дэлхийн агаар мандалд хаягддаг нүүрс хүчилийн хий бүх улс орны дулааны цахилгаан станцын нэг жилд гаргахаас ч их юм. Хэдий тийм ч агаар мандлаа цэвэр ариун байлгахын төлөө санаа тавих зайлшгүй чухал юм.
ХЭРЭГЛЭЭ
Хүчилтөрөгчийг практик зорилгоор агаарын хийн холимогоос ялгах замаар гаргаж авдаг. Дэлхийн улс оронд хүчилтөрөгчийг гаргах авах үйлдвэрийн бүхэл бүтэн салбар бий болжээ. Юуны өмнө металлуурги, ба хими хийн байдалтай хүчилтөрөгчийг хэрэгцээний хэрээр гарган авч байна. Хүчилтөрөгчийн үлээлэг (хөөрөг) металлургийн зууны бүтээмжийг олон дахин нэмэгдүүлж хайлуулж буй металлын чанарыг дээшлүүлэхэд ихээхэн тус болж байна. Хүчилтөрөгч бас химийн олон тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэгддэг. Хүхрийг (нэгдлийн байдалтай буюу байгалийн дан хүхэр) хүчилтөрөгчөөр исэлдүүлэхээс химийн хамгийн чухал бүтээгдэхүүн хүхрийн хүчлийн үйлдвэрлэл эзэлдэг. Харин тэхдээ олонх тохиолдолд байгаль дээрхийн адилаар агаарын “сулруулсан” хүчилтөрөгчийг хэрэглэдэг.
Шингэн хүчилтөрөгчийг тийрэлтэд хөдөлгүүрт исэлдүүлэгч болгон хэрэглэдэг. (хүчилтөрөгч-182,90С-д цайвар хөх цэнхэр өнгийн шингэнд шилждэг). Ашигт малтмалын исэлдэлт (шаталт) одоо үед дулааны энергийн үндэс нь болж байна.
АШИГЛАСАН НОМ ЗҮЙ

Адъяа Д., Сонирхолтой хими, 1 дэх хэвлэл, УБ, Мон судар, 2000 он
35. 35. Трифонов Д.Н., Трифонов В.Д., Химийн элементүүдийг хэрхэн нээсэн тухай, 1 дэх хэвлэл, УБ, УХГ, 1988 он
36. 36. Адъяа Д., Химийн нэвтэрхий толь, УБ,Соёмбо-принтинг, 2002 он
37. 37. Даваасүрэн Д., Ерөнхий ба органик биш хими, УБ, УХГ, 1964 он
38. 38. Жанцан Д., Химийн элементүүд ба хүрээлэн буй орчин, УБ, УХГ, 1985 он
39. 39. Омбоосүрэн У., Хураангүй хими, УБ, 2005 он
40. 40. Даваасүрэн Н., Хими, УБ, Мөнхийн үсэг ХХК, 2007 он