Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Hepatitis

3,730 views

Published on

  • Be the first to comment

Hepatitis

  1. 1. Элэгний архаг үрэвсэл Hepatitis chronica
  2. 2. Hepatitis chronica • 6 сараас дээш хугацаагаар үргэлжлэн, элэгний эсийн бүтцийн эвдрэл, үйлийн хямралын шинжээр илэрдэг, • сэдрэлт, намжилтын үе ээлжлэн явагддаг, элэгний эмгэг процессийг элэгний архаг үрэвсэл (ЭАҮ) гэнэ.
  3. 3. Шалтгаан  В, С, Д болон бусад вирусийн халдвар, • хордлого-харшил, • удамшил • Архи • Эмийн бодис (ариутгалын бодис, унтуулгын эм, тетрациклин, канамицин, сүрьегийн эм, бусад ) • цөсний замын архаг үрэвсэл, гажиг хөгжил шалтгаан зэрэг хамаардаг.
  4. 4. • В (НBV ) • С (НСV ) • Д (дэльта НДV) элэгний вирусийн халдвар байдаг ба • 30-50 % нь С вирус • 15-20% нь В вирусээр үүсгэгдэг • В, С, Д вируст цочмог халдвараар, ялангуяа шарлахгүй хэлбэрээр өвчлөөд • цаг тухайд нь хангалттай эмчлүүлээгүй, мөн эдгэрэлтийн шатанд хоол, хөдөлгөөний дэглэм баримтлаж чадахгүй, гам алдсан, эсвэл бусад цочмог халдвараар өвчилж, дархлал суларснаас болж элэгний үрэвсэл архагшина.
  5. 5. Халдварлах зам • В вирус нь арьс салст гэмтэх, эмчилгээ шинжилгээ, гоо сайхны багаж тоног, үрийн шингэн, цус, цусан бүтээгдэхүүн, шүд угаах, ус самнах, хумс засах • С вирус нь цус, цусан бүтээгдэхүүн, хавьтлын замаар • Д вирус нь дээрх замаас гадна эхээс урагт халдаж болно. • А вирус нь баас – бохир гарын замаар дамжина.
  6. 6. ЭМНЭЛ ЗҮЙ • • • • • • • Хэвлийн баруун дээд хэсэгт өвдөх Элэг томрох ходоод гэдэсний хямрал Мэдрэл сульдах хам шинж Өвдөлтийн хам шинж Цусархаг хам шинж Уургийн солилцооны өөрчлөлтийн хамшинж
  7. 7. Өвдөлтийн хамшинж • Элэгний өөрийн нь эс дотор мэдрэлийн төгсгөл байхгүй. • Элэг томорч бүрхүүл хальс нь тэлэгдэн түүний мэдрэл цочирсноос өвдөлт үүснэ. • Элэгний завсрын эд мэдрэлийн төгсгөлтэй тул завсрын эд гэмтсэн үед өвдөлт гарна.
  8. 8. • Мэдрэл сульдлын хамшинж Бодисын солилцооны задралын гол эрхтэн нь элэг учир солилцоо өөрчлөгдсөнөөс завсрын, хагас задралын бүтээгдэхүүн ихэсч цусанд орж, мэдрэлийн тогтолцоонд нөлөөлснөөс хамшинж илэрнэ. Үүнд: • амархан ядарч, нозоорох, нойр хүрэх, • толгой өвдөх, • орчны сонирхол буурах, • нойр хямрах, • анхаарал үл төвлөрөх (уймраа болох), • хөлрөмхий болох
  9. 9. • Цусархаг хамшинж: Элгэнд нийлэгждэг, цус бүлэгнэлтэд оролцдог фибрин, протромбин, проакцелерины хэмжээ буурснаас болж, дараах шинжүүд илэрнэ. Үүнд: • буйлнаас цус гарах • хамар, шулуун гэдэснээс цус гарах • арьсанд тууралт гарах • алга улайх • “судаслаг од” биеэр гарах (хацар, мөр, сэрвээ)
  10. 10. Уургийн солилцооны өөрчлөлтийн хамшинж хавагнах, • жин буурах, турах, • шээсний өнгө өөрчлөгдөх, хэмжээ багасах, • арьс хуурайших, • арьс нөсөөтөх, харлах . •
  11. 11. Ажиглахад: • арьс шарлах болон цусархаг тууралт илэрнэ • арьсны судас өргөсөх (телеангиэктази), • бага зэрэг халуурах, турах • сийвэнд АЛТ, АСТ ихэснэ, • цөөн тохиолдолд билирубин ихсэх зэрэг шинжүүд илэрнэ.
  12. 12. ХҮНДРЭЛ • Элэгний цирроз ба өмөнгийн урьтал үе • Олон эрхтний дутмагшил
  13. 13. Сувилгаа: • Биеийн хүчний хүнд ачаалал, үсрэх, гүйх, доргих, унаагаар хол газар явах зэргийг хязгаарлаж, хөнгөн хэлбэрийн эрүүлжүүлэх дасгал хийхийг зөвлөнө. Өвчний сэдрэлтийн үед хэвтрийн дэглэм сахиулах энэ нь элэгний ачааллыг багасгаж, цус хангамжийг сайжруулж, үйл ажиллагааг нь сэргээдэг.
  14. 14. Хоол: • Өвчний үе, элэгний дутагдлын байдалд тохируулсан эмчилгээний хоолны дэг мөрдөнө. • Хоолны бүтээгдэхүүн механик ба химийн цочрол багатай, өөх тос, давс хязгаарлах • Хоолыг шарж, хуурахгүй, чанаж, ууранд жигнэж бэлтгэнэ. • Хоолны мах, ногоог сайтар жижиглэнэ. • Сүү, сүүн бүтээгдэхүүн тараг, ээдэм, уураг, цөцгий, ааруул, ээзгий • үхрийн хар мах • , төмс, байцаа, лууван, улаан лооль, будааны зутан зэргийг хүнсэнд хэрэглэж болно.
  15. 15. Цөсний урсалтыг хэвийн байлгаж, элэгний үйлийг хөнгөвчлөхийн тулд хоолыг бага, багаар, олон удаа (5-6 удаа) өгнө. • Хориглох хоол: халуун ногоо, хурц хоол амтлагч тос ихтэй, хайрч, хуурсан (хуушуур зэрэг) хоол, боршсон шөл, хадгалсан хоол, сармис, борц, хиам, зайдас, нөөш даршилсан, утсан бүтээгдэхүүн, бялуу, шоколад,, кофе, хийжүүлсэн ундаа
  16. 16. Сувилгааны онош,үйл ажиллагааны төлөвлөлт: Ядрал, сульдал • Тухайн хүний амьдралын хэв маягт тохирсон цагийн хуваарь гарган амрах цагийг тодорхой зааж өгч мөрдүүлэх • өвчтөний хөдөлгөөн, идэвхтэй байдлыг аажим нэмэгдүүлэх гэнэт хэт их ачаалал өгөхгүй байх
  17. 17. Хоол тэжээлийн дутагдал • Тохирсон хоол хүнсийг хэрэглэх, • өвчтөний хоолны дуршлыг нэмэгдүүлэх зорилгоор хоолны нэр төрөл, үзэмж, хооллох тав тухтай орчин бүрдүүлэн хоолны хэрэглээнд хяналт тавих • амны хөндийг хоолноос өмнө цэвэрлэж, хоолыг бага багаар ойрхон хэрэглэх, • өвчтөний дуртай хоолыг дуртай цагт нь сонгон хэрэглүүлэхдээ уураг, нүүрс усаар баялаг хоол хүнсийг өгөх • биеийн жинг өдөр бүр тогтмол цагт үзэж байх
  18. 18. Зөвөлгөө өгөх Өвчтөнд тухайн өвчний шалтгаан, эмгэг жам, эмийн эмчилгээ, хооллолт, дэглэм, хорт зуршлын нөлөөлөл, эмнэлгийн хяналт, үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжилтийн явц, ач холбогдлын талаар танилцуулж ойлгуулах халдвар хамгааллын дэглэмийг зөв зохистой хэрэгжүүлэх
  19. 19. Урьдчилан сэргийлэлт вакцинжуулах - 18 нас хүртлэх бүх хүүхэд - Өвчтэй аав, ээж, төрөл төрөгсөд, найз нөхдөө асардаг хүмүүс - Тарилга байнга хийлгэдэг хүмүүс. - Эмнэлгийн ажилтнууд -“В” вирус тээгчидтэй олонтаа тохиолдож болох газар ажилладаг хүмүүс. Багш нар, сургуулийн ажилтнууд. - Цус цэвэрлэх эмчилгээ хийлгэсэн хү мүү с. - Элэгний вирусээр үү сгэгдсэн ү рэвсэл ө ргө н тархсан улс орнуудаар аялал, жуулчлал, бизнесийн ажлаар явагсад .
  20. 20. • хувийн ариун цэврийг сайтар сахих • ахуйн цэвэрлэгээ хийхэд бээлий хэрэглэж занших • хоолны дэг сахих • архи тамхи зэрэг хорт зуршлыг хориглох эмчийн хяналтанд эмчилгээг тууштай хийх эмийг зөвхөн эмчийн заавраар зөв хэрэглэж байх нь элэгний үрэвслээс сэргийлнэ.
  21. 21. Анхаарал тавьсанд баярлалаа...

×