SlideShare a Scribd company logo
1 of 1
Бие даалтын ажил: 8-р анги. /технологийн хичээл/

Нисдэг сэнс хийх дадлага.

Заавар:

Хэрэггүй болсон хуурайны иш буюу, бөөрөнхий модоыг ашиглан зураг дээр
үзүүлсэн шиг хэлбэртэй бариул хийх хэрэгтэй. Утасны дамар авч зураг “а”-д
үзүүлсэн янзаар нэлээд бүдүүвтэр төмөр хадаасаар бариулын голд хадна.
Гэхдээ сэнсний бариул ба дамар хоёрын хооронд уул дамар чөлөөтэй эргэж
байхад нь дөхөм болгохын тулд шүр ба шилэн, мөн модон бөөрөнхийг /зураг б/
хавчуулж өгнө.энэхүү тоглоомыг хийх гол хэргэлэгдэхүүн нь оёдлын утасны
модон дамар юм. Хадаасны малгай далд суутал дамарын дээд талд хоног
гаргаж хадаасаа суулгаж хадна. Дамарын дээд талд нарийхан шиг хоёр
хадаасыг хадаад дараа нь хаздаг бахиар толгойг тасдан авна. Сэнсийг хоёр
далбаа/зураг в/ гурван далбаатай дугуй сэнс /зураг г/ гэх мэт олон янзын
байдалтай хийж болно. Нисдэг сэнсийг консервын лаазны нимгэн төмрөөр
хийнэ. Нисдэг сэнсийг дамар хадсан хоёр хадаасанд суулгахад зориулсан хоёр
нүх гаргаж сэнсээ тэрхүү хадааснуудад углан суулгана. Дамарынхаа голд
нарийн бөгөөд бөх угасны нэг үзүүрийг хадаад түүнийгээ дамарын голд
орооно. Нэг гараараа нисдэг сэнсний бариулаас барьж, нөгөө гараараа ороосон
утасны сул үзүүрээс барьж хүчтэй дугтран татахад дамрын хамт түүний дээр
суулгагдсан нисдэг сэнс эргэн шидэгдэнэ. Дамарын голд утасыг нар зөв
ороовол илүү тохиромжтой байдаг. Нисэлтийг сайжруулахын тулд сэнсний
далбааны солбиог ихэсгэнэ. Энэхүү сэнс нь 5-10 м хөөрч, 50-100 м хүртэл нисэж
чадна. Анхааруулж хэлэхэд хүн малаас зайдуу газар нисгэхгүй бол нүд сохолж
болзошгүй. Хэрэв зураг г-д үзүүлсэн шиг нарийн төмөр утасаар хүрээ хийвэл
аюулыг багасгаж болно.

More Related Content

More from oyunbatbarha

өнгө хэрэглэгдэхүүн
өнгө хэрэглэгдэхүүнөнгө хэрэглэгдэхүүн
өнгө хэрэглэгдэхүүнoyunbatbarha
 
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө1
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө1сурган хүмүүжүүлэх зөвөлгөө1
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө1oyunbatbarha
 
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3oyunbatbarha
 

More from oyunbatbarha (6)

Ungu3
Ungu3Ungu3
Ungu3
 
өнгө хэрэглэгдэхүүн
өнгө хэрэглэгдэхүүнөнгө хэрэглэгдэхүүн
өнгө хэрэглэгдэхүүн
 
судалгаа
судалгаасудалгаа
судалгаа
 
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө1
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө1сурган хүмүүжүүлэх зөвөлгөө1
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө1
 
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
сурган хүмүүжүүлэх зөвөлгөө3
 
тест
тест тест
тест
 

Bie daaltin ajil 1

  • 1. Бие даалтын ажил: 8-р анги. /технологийн хичээл/ Нисдэг сэнс хийх дадлага. Заавар: Хэрэггүй болсон хуурайны иш буюу, бөөрөнхий модоыг ашиглан зураг дээр үзүүлсэн шиг хэлбэртэй бариул хийх хэрэгтэй. Утасны дамар авч зураг “а”-д үзүүлсэн янзаар нэлээд бүдүүвтэр төмөр хадаасаар бариулын голд хадна. Гэхдээ сэнсний бариул ба дамар хоёрын хооронд уул дамар чөлөөтэй эргэж байхад нь дөхөм болгохын тулд шүр ба шилэн, мөн модон бөөрөнхийг /зураг б/ хавчуулж өгнө.энэхүү тоглоомыг хийх гол хэргэлэгдэхүүн нь оёдлын утасны модон дамар юм. Хадаасны малгай далд суутал дамарын дээд талд хоног гаргаж хадаасаа суулгаж хадна. Дамарын дээд талд нарийхан шиг хоёр хадаасыг хадаад дараа нь хаздаг бахиар толгойг тасдан авна. Сэнсийг хоёр далбаа/зураг в/ гурван далбаатай дугуй сэнс /зураг г/ гэх мэт олон янзын байдалтай хийж болно. Нисдэг сэнсийг консервын лаазны нимгэн төмрөөр хийнэ. Нисдэг сэнсийг дамар хадсан хоёр хадаасанд суулгахад зориулсан хоёр нүх гаргаж сэнсээ тэрхүү хадааснуудад углан суулгана. Дамарынхаа голд нарийн бөгөөд бөх угасны нэг үзүүрийг хадаад түүнийгээ дамарын голд орооно. Нэг гараараа нисдэг сэнсний бариулаас барьж, нөгөө гараараа ороосон утасны сул үзүүрээс барьж хүчтэй дугтран татахад дамрын хамт түүний дээр суулгагдсан нисдэг сэнс эргэн шидэгдэнэ. Дамарын голд утасыг нар зөв ороовол илүү тохиромжтой байдаг. Нисэлтийг сайжруулахын тулд сэнсний далбааны солбиог ихэсгэнэ. Энэхүү сэнс нь 5-10 м хөөрч, 50-100 м хүртэл нисэж чадна. Анхааруулж хэлэхэд хүн малаас зайдуу газар нисгэхгүй бол нүд сохолж болзошгүй. Хэрэв зураг г-д үзүүлсэн шиг нарийн төмөр утасаар хүрээ хийвэл аюулыг багасгаж болно.