Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Lects14

  • Login to see the comments

Lects14

  1. 1. S.EG101 С.Сэлэнгэ Лекц №14
  2. 2. Хураангуй: Байгал орчны хамгаалал, эдийн засгийн хөгжлийн оновчтой харилцааг бүрдүүлж түүний үндсэн дээр ард түмний амжиргааны түвшинг дээшлүүлэх, ядуурлыг арилгах, байгалийн нөөц баялгийг боломжит хэмжээнд нь зохистойгоор ашиглах, байгаль орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлэх онолын мэдэгдэхүүнтэй болж, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ач холбогдол, тавигдах шаардлагууд, дэс дарааллыг тодорхойлох Түлхүүр үг: тогтвортой хөгжил, байгалийн нөөц, байгаль орчны үнэлгээ, байгалийн нөөцийн үнэлгээ • Байгаль орчны үнэлгээний үйл явц, хийгдэх ажлууд • Байгаль орчны үнэлгээ хийх шаардлага • Байгаль орчны үнэлгээний үе шатууд • Байгаль орчны үнэлгээний зарчим, ач холбогдол Дэд сэдэв
  3. 3. Байгаль орчны хамгаалал , тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын нэг эмзэг асуудал нь даян дэлхийн болон бүс нутгийн чанартай байгал орчны бохирдол, доройтол, байгалийн нөөц баялгийн хомсдлын асуудал юм. Хүний үйл ажиллагаа, ялангуяа аж ахуйн үйл ажиллагааны дүнд байгал орчинд онц уршигтай зарим тохиолдолд эргэлт буцалтгүй нөлөөлөл үүсч, аюул гамшиг дагуулсан олон үйл явдал болж байсныг хүн төрөлхтний хөгжлийн өнгөрсөн түүх харуулсан. XXI-зууны хөгжлийн гол хандлага болох тогвортой хөгжлийн үндсэн зарчим нь байгал орчны хамгаалал, эдийн засгийн хөгжлийн оновчтой харилцааг бүрдүүлж түүний үндсэн дээр ард түмний амжиргааны түвшинг дээшлүүлэх, ядуурлыг арилгах , байгалийн нөөц баялгийг боломжит хэмжээнд нь зохистойгоор ашиглах, байгал орчны бохирдол, доройтлоос урьдчлан сэргийлэх явдал билээ. Улс орны нийгэм, эдийн засгийг түргэн хурдацтай хөгжүүлэх, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ахуйн хэрэглээгээ бүрэн дүүрэн хангахад байгалийн нөөц баялгыг түлхүү ашиглахын зэрэгцээ байгал орчныг бохирдуулах, доройтуулахаас сэргийлэх нь өнөөгийн тулгамдсан асуудлын нэг болоод байна.
  4. 4. Энэ асуудлыг шийдвэрлэх гол арга зам нь төлөвлөлт, удирдлагын арга хэлбэрийг боловсронгуй болгох байгал орчны төлөв байдал, даацыг бодитой тодорхойлох, болзошгүй сөрөг нөлөөлийг урьдчлан тогтоож, түүнийг багасгах болон арилгах арга хэмжээг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх явдал бөгөөд дэлхийн олон улс орон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг сонгох нь арга хэрэгслийн нэг гэж үздэг . Байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэдэг нь иргэн, аан байгуулгын эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний явцад хүн амын эрүүл мэнд байгал орчинд учруулж буй хортой нөлөөлийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээг тогтоох судалгаа шинжилгээний цогц үйл ажиллагаа юм. Төсөл хэрэгжүүлэгч нь шинээр байгуулах үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийн шинэчлэл, өргөтгөх болон бусад хэлбэрээр байгалийн нөөц баялаг ашиглах төсөлдөө эхний ээлжинд байгал орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэнэ. Харин байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль батлагдахаас өмнө хэрэгжүүлж эхэлсэн төсөлд үнэлгээ хийлгэдэг журамтай. 1993-1994 онд Азийн хөгжлийн банкны техникийн тусламжаар Монгол улсын байгаль орчны яам “байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ажлыг сайжруулах” нэртэй төсөл хэрэгжүүлж байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр мэргэшсэн үндэсний боловсон хүчнүүдийг бэлтгэсний зэрэгцээ энэ ажилд мөрдөх аргачлал заавар журмуудыг боловсруулан Монгол улсын засгийн газрын 1994 оны 121 дүгээр тогтоолоор батлуулан мөрдүүлсэн.
  5. 5. Ингэснээр салбарын яамдын шугамаар хийгддэг байсан ’экологийн экспертиз’’ -ийн ажлыг Байгал орчны яамдад төвлөрүүлж тус яаманд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ажлыг анхны нэгж байгуулагдсан. Мөн төрийн байгууллагын ачааллыг хөнгөлөх байгал орчинд нөлөөлөх байдлыг үнэлгээний ажлын үр дүнгээс үүдэн бий болох эрсдлийг төр хариуцахаас зайлсхийх үүднээс байгал орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний ажлыг хувийн эзэмшлийн аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлдэг олон улсын нийтлэг жишгийн дагуу анхны хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид байгаль орчны яамаас 1995 онд эрх олгосон. Үүнээс хойш 2006 оныг хүртэл 43 аж ахуйн байгууллага байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрх авсан байна.
  6. 6. 1.эхлэлийн үе /1987-1988/ 2.өрнөлийн үе /1989-1992/ 3.идэвхтэй хөгжлийн үе /1993-1997/ 4.шинэчлэл, шилжилтийн үе /1998 оноос хойш үе/ • Байгал орчинд нөлөөлөх байдлийн үнэлгээний үе шатыг дараахь байдлаар ангилдаг. Үүнд:
  7. 7.  1987-онд ус, цаг уурын албыг удирдах ерөнхий газрын бүтцэд экологийн экспертизийн хэлтэс байгуулагдсан нь байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хөгжүүлэх үндэс суурь болсон. Мөн онд байгаль орчны яам байгуулагдсанаар экологийн экспертизийн ажлын цаг хүрээ нэмэгдэж дээрх хэлтсийн гүйцэтгэх үүрэг өргөжин уг ажлыг эрхлэн гүйцэтгэдэг ажилтнуудын тоо нэмэгджээ. • a. эхлэлийн үе
  8. 8.  Энэ үед байгаль орчны яамд татан буугдаж байгал орчны хяналтын улсын хороо байгуулагдсан бөгөөд экологийн экспертизийн хэлтсийг экологийн хянан магадлагаа, нормчлолийн хэлтэс нэртэйгээр өргөтгөн байгуулсан. Ингэснэээр экологийн экспертизийн ажлын ач холбогдол үүрэг тодорхой хэмжээгээр өссөн. Дээрх ажлыг салбарын яамдын хэмжээнд гүйцэтгэж байсныг Байгаль орчны хяналтын улсын хороонд нэгтгэн төвлөрүүлж нэгдсэн удирдлагаар хангасан бөгөөд төв орон нутгийн түвшинд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажил эхлэв. • Б. өрнөлийн үе
  9. 9.  Байгал орчинд нөлөөлөх байдлийн үнэлгээний талаар мөрдөх дүрэм журмыг боловсруулж мөрдүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан. Иймээс байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ажилтай холбоотой заавар, журам, дүрмийг боловсруулж Монгол улсийн засгийн газрын 1994 оны 121 дүгээр тогтоолоор батлуулан мөрдүүлсэн нь байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ажлын арга зүйг бүрдүүлэх үндэс суурийг тавьсан. Мөн 1995 онд УИХ- с баталсан байгал орчныг хамгаалах тухай Монгол улсын хуульд байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх асуудлыг хуульчлан тусгасан болно. • В.идэвхтэй хөгжлийн үе
  10. 10.  1998 онд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай Монгол улсын хуулийг УИХ-аар батлан мөрдүүлснэээр байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ажлын хөгжилд цоо шинэ үе эхэлсэн. Үүнээс хойшхи үеийг байгал орчинд үнэлгээний ажлын шинэчлэл, шинэтгэлийн үе гэж зүй ёсоор нэрлэж болно.  Ингэж шинээр хууль батлагдсантай холбогдуулан олон заавар, журмыг боловсруулж мөрдүүлсэн. Байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг хэрэгжүүлсэн туршлагадаа тулгуурлан байгаль орчны яамаас 2001 онд байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д оруулж батлуулан мөрдүүлэв. • Г . шинэтгэл, шинэчлэлийн үе
  11. 11. Байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль эрх зүйн орчин бүрдсэнээр уг ажлын талаар нэгдсэн ойлголтонд хүрсний үр дүнд ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэх практик алхмыг хийж үнэлгээг гүйцэтгэх нэгдмэл хэлбэр загварыг тогтоон үндэсний мэргэжилтэнтэй болж боловсон хүчний чадавхыг бий болгосон. Байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүйгээр аливаа төслийг хэрэгжүүлснээр байгаль орчныг үлэмж хэмжээгээр бохирдуулах байгалийн нөөц баялгыг зүй бус ашиглаж хомсдуулах болзошгүй нөлөөлөөс үүдэн төсөл хэрэгжүүлэгч алдагдал , хохирол амсах сөрөг үр дагавар гардаг. Эдийн засгийн зах зээлийн харилцаанд шилжих үеэс эхлэн иргэн, аан, байгууллагууд байгалийн нөөц баялгыг цөлмөн ашиглах сэтгэлгээ давамгайлж , мөн гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр байгаль орчны бохирдол, доройтол эрчимтэй нэмэгдэж бэлчээрийн нөөц хомсдохын зэрэгцээ хүн амын амжиргааний нөхцөл доройтон ядуурлыг нэмэгдүүлсэн. Энэ таагүй нөхцөл байдлыг таслан зогсоож байгаль орчинд ээлтэй орчинд халгүй технологи нэвтрүүлэх байгалийн нөөц баялгыг ариг гамтай зүй зохистой ашиглах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ чухал ач холбогдолтой.
  12. 12. • Хүний эрүүл мэнд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байгалийн нөөц баялгыг их хэмжээгээр авч ашиглахгүй жижиг төслүүдийн хувьд шууд хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлтийг гаргана. Шууд хэрэгжүүлэх боломжтой • Байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг ерөнхий болон нарийвчласан гэж 2 үе шатанд хуваадаг. Байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг төслийн төлөвлөлтийн аль болох эхний үе шатанд хийх зарчмыг баримтална. Байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийснээр дараах 3 –н төрлийн үнэлгээ гаргана. Үүнд:
  13. 13. • Тухайн төслөөс хүний эрүүл мэнд байгаль орчинд тодорхой хэмжээний сөрөг нөлөөлөл үзүүлэх нөхцөлтэй боловч удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авснаар сөрөг нөлөөллийг зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрэхгүй болтол бууруулах болон арилгах боломжтой бол зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх нөхцөл болзол хэрэгжүүлэх хугацааг тодорхойлж өгсний үндсэн дээр нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлтийг гаргана Нөхцөл болзолтойгоор хэрэгжүүлэх • Тухайн төсөл нь хүний эрүүл мэнд байгаль орчинд сөрөг нөлөөлөл ихтэй эсвэл сөрөг нөлөөллийг урьдчилан тогтоох боломжгүй нэмэлт судалгаа шинжилгээ хийх зайлшгүй шаардлагатай, мөн байгалийн нөөц баялгыг их хэмжээгээр авч ашиглах бол нарийвчласан үнэлгээ хийх шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргана. Харин тухайн төсөл хот байгуулалтын болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй мөн сөрөг нөлөөлөл ихтэй бөгөөд түүнийг бууруулах арилгах боломжгүй болох нь ерөнхий үнэлгээний түвшинд тогтоогдвол байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийхгүйгээр тухайн төслийг төсөл хэрэгжүүлэгчид нь буцаана. Байгал орчинд нөлөөлөх байдлын нарийвчласан үнэлгээ хийлгэх
  14. 14. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг төслийн цар хүрээнээс хамааруулан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хавсралт нь заасан ангиллын дагуу төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагийн шинжээчид хийж гүйцэтгэнэ. Ерөнхий үнэлгээ хийх шинжээчдийг үнэлгээ хийх мэргэжлийн чадвар, ажлын дадлага туршлагыг нь харгалзан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр томилдог.
  15. 15. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах Байгаль орчны бохирдол , доройтлыг хязгаарлах Байгалийн нөөц баялаг бохирдох, хомсдохоос сэргийлэх Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах Төслийн хэрэгжих чадварыг дээшлүүлэх Төслийн экологи-эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ач холбогдол
  16. 16. Төлөвлөлтийн арга хэмжээг боловсронгуй болгох Бохирдуулагч төлөх ашиглахын тулд хамгаалах зарчмуудад үндэслэх Үнэлгээний оролцоог бүх талаар хангах Асуудлыг хэлцэл харилцан ойлголтын журмаар шийдэх Ил тод байдлыг хангах Хамгийн бага өртөг зардалтай үр ашиг өндөртэй байх нөхцөлийг бүрдүүлэх Захиргааны арга хэлбэрийг халах Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний гол зарчмууд
  17. 17. Монгол улсын нутаг дэвсгэрт хэрэгжих аливаа төслийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд бүрэн хамруулсан байх -Төслийг үнэлгээнд хамруулах асуудлыг төсөл хэрэгжүүлэгч бүрэн хариуцах -Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг ерөнхий болон нарийвчласан 2 үе шатаар явуулах -Байгаль орчинд нөлөөлөх ерөнхий байдлын үнэлгээг байгаль орчны яам болон аймгын нийслэлийн тамгын газрын шинжээчид үнэ төлбөргүйгээр хариуцан гүйцэтгэх -Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчласан үнэлгээг байгаль орчны яамаас эрх авсан Монгол улсын аж ахуйн нэгжүүд гүйцэтгэх -Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбогдсон санхүүгийн бүх асуудлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцах -Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний үйл ажиллагаанд шийдвэр гаргагчид төсөл хэрэгжүүлэгчид мэргэжлийн болон судалгаа шинжилгээний байгууллагууд иргэд олон нийтийн харилцааг хангах явдал юм. • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний үндсэн шаардлагууд
  18. 18. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ажил анх эхэлсэнээс хойш 2001 оныг хүртэл “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг ажлын 12 хоногт, харин байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд шүүмж хийж, шийдвэр гаргах ажлыг ажлын 18 хоногт багтаан гүйцэтгэдэг байсан бол 2001 онд “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль батлагдсанаас хойш дээрх хугацаа шаардлагатай гэж үзвэл төрийн захиргааны төв байгууллага буюу байгаль орчины яам тодорхой хугацаагаар сунгах тухай заалтыг нэмж тусгасан. Энэ заалтыг буруу ашигласнаас төсөл хэрэгжүүлэгчидийг чирэгдүүлэх сөрөг үр дагаварыг авчирсан гэж төсөл хэрэгжүүлэгчид шүүмжилдэг. • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хугацаа
  19. 19. Орон нутагт байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх төслүүдийн тодорхойлолт Байгаль орчины асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага томилогдсон орон нутгийн шинжээчид дараах төслүүдэд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийж дүгнэлт гаргана. Үүнд:
  20. 20. Тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд ашиглагдах түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох төсөл Орон нутгийн жижиг дунд төсөл Усан сан, усжуулалтын систем, атар газар эзэмших үйл ажиллагаанаас бусад үйлдвэрлэл , үйлчилгээ эрхлэх төсөл 1 мВт хүртэл хүчин чадал бүхий эрчим хүчний станц, 35кВт хүртэл хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам, тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд дамжуулах дулааны шугам, орон нутгийн чанартай зам, холбооны төсөл 10000-с доош хүн амтай төв, суурин газрын усан хангамж, цэвэрлэх байгуулам, хог хаягдлын нэгдсэн цэгийн төсөл Батлан хамгаалах болон иргэний хамгаалалтын чиглэлээр байгуулах орон нутгийн чанартай барилга байгууламжийн төсөл Тухайн нутаг дэвсгэрийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах зориулалттай загасны аж ахуйн төсөл
  21. 21. •Энэ нь төслийн төрөл, цар хүрээ, хэрэгжих хугацаа, төслийг хэрэгжүүлэх газар нутаг, техник технологи, санхүүжилт, эдийн засгийн үр ашиг, хүний эрүүл мэнд болон байгаль орчинд учруулах нөлөөлөл зэргийг тус тусад нь болон иж бүрнээр нь авч үздэг арга юм. Энгийн кретирийг ашиглах арга •Энэ нь тухайн төслөөс байгаль орчинд учруулах нөлөөллийг эерэг болон сөрөг гэсэн ангиллаар, мөн нөлөөллийн эрчмээр нь ялган жагсаах арга юм. б. Жагсаалтын арга •Энэ нь төсөл хэрэгжүүлэгч иргэн болон аж ахуйн нэгж, байгууллагын холбогдох албан тушаалтан тэрчлэн тухайн төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн иргэдээс асуулга авах замаар нөлөөллийг үнэлэх арга юм. в. Асуулгын арга •Энэ нь дээрх аргуудыг бодвол нэлээд нийлмэл шинж чанартай, нарийн арга ажиллагаа шаарддаг юм. Өөрөөр хэлбэл хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж түүнээс байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг урьдчилан тогтоох асуудал энэ үе шатанд хийгдэнэ. г. Анализын арга • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний арга зүй Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ажлын эхний үе шатанд тухайн төслөөс байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар ерөнхий дүгнэлт гаргахын тулд дараах энгийн аргуудыг ашигладаг. Үүнд:
  22. 22. 1. Зориулалтын арга 2. Удирдамж гарын авлагын арга 3. Магадлан жагсаах буюу хяналтын хуудасны арга 4. Асуулгын хуудасны арга 5. Матрицын арга 6. Сүлжээ схемийн арга 7. Давхцуулан зураглах Дээрх аргууд нь тус бүртээ өөр өөрийн давуу болон дутагдалтай талуудтай байдаг. Харин байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ажилд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон Ази, Номхон далайн нийгэм эдийн засгийн комиссоос боловсруулан гаргасан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргууд, мөн хөгжингүй орнуудад ашиглаж буй сонгомол аргуудаас гадна тухайн улс орнуудад төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх, төслөөс хүний эрүүл мэнд, байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг тогтооход урьдчилан боловсруулж зүгшрүүлсэн аргуудыг хэрэглэдэг. Олон улсын хэмжээнд дор дурьдсан аргуудыг нийтлэг хэрэглэж байна. Үүнд:
  23. 23. • Анхаарал тавьсанд баярлалаа

×