Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Cs101 lec2

372 views

Published on

ee

Published in: Law
  • Hello! Get Your Professional Job-Winning Resume Here - Check our website! https://vk.cc/818RFv
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here

Cs101 lec2

  1. 1. Лекц 2 ШУТИС E -Нээлттэй Институт 1 олон
  2. 2. ТЕХНИК ХАНГАМЖ /ҮРГЭЛЖЛЭЛ/ Нэгдүгээр хэсэг 2
  3. 3. ОРОЛТ ГАРАЛТЫН ПОРТУУД Оролт гаралтын портууд нь ихэвчлэн системийн блокийн ард, зарим нь нүүрэн талд нь байдаг. Эдгээр портуудад USB оролт, сериал, параллель, сүлжээний болон цахилгааны оролтууд багтана. Оролтын портуудыг ашиглан компьютерт принтер, камер, сканнер болон бусад төхөөрөмжүүдийг холбоно. 3
  4. 4. PS/2-Порт: Гар ба хулгана USB порт хэвлэгч, Scanner, Хулгана, Гар, Сamera … Monitor - Onboard display card Audio: Микропон, Speaker, Чихэвч Parallel порт Хэвлэгч, Хэмжилтийн төхөөрөмж Serial порт Хулгана Gameport JoysticksNetwork Сүлжээ Тэжээлийн порт 4
  5. 5. USB порт/Universal Serial Bus USB порт оролт нь системийн блокийн ард нэг болон хэд хэд байх бөгөөд эдгээр нь USB холболт бүхий төхөөрөмжүүдийг залгахад зориулагдсан оролт юм. Түүнчлэн Flash диск нь USB портоор холбогдож компьютер- ийн суурин дискнээс Flash диск рүү мэдээлэл хуулах боломжтой. 5
  6. 6. Сериал порт/ Serial Port Сериал порт нь компьютерт модем болон тусгай зориулалтын төхөөрөмжүүдийг залгахад зориулагдсан оролтын шүд бүхий суурь бөгөөд эдгээр нь ихэнхдээ COM1, COM2 гэж нэрлэгдэн тэмдэглэгддэг. 6
  7. 7. Параллель порт /Parallel port Параллель порт нь компьютерийн ард байрлах ба принтер болон тусгай зориулалтын төхөөрөмжүүдийг залгахад зориулагдсан, оролтын нүх бүхий суурь бөгөөд эдгээр нь ихэнхдээ LPT1, LPT2 гэж тэмдэглэгддэг. 7
  8. 8. Сүлжээний порт /Network Port Сүлжээний порт нь сүлжээний кабелиар дамжуулан хэрэглэгчийн компьютерийг сүлжээнд холбоход ашиглагдана. Сүлжээгээр дамжин интернэтэд холбогдож болдог. 8
  9. 9. FireWire port Apple Inc компани FireWire портыг үйлдвэрлэсэн бөгөөд дижитал камер гэх мэт төхөөрөмжүүдээс компьютерт өгөгдөл солилцох боломжийг олгодог. FireWire портын олон төрлийн кабел болон утасгүй холболт гэх мэт шинэ хэд хэдэн хувилбарууд гарч байна. Ихэнх мултимедиа компьютерүүд /tablet, smartphone/ сүүлийн үеийн FireWire порттой болсон. 9
  10. 10. Communications – Холболтын төхөөрөмжүүд Сүлжээний холболтын төхөөрөмжүүдийн үүрэг нь нэг компьютераас нөгөө рүү холбогдон мэдээлэл солилцох юм. Үүнд: • LAN card • Modem • Кабель • Switch • Hub • Firewall • Fiber optic төхөөрөмж • Wireless төхөөрөмж • Repeater 10
  11. 11. LAN card Компьютерийг сүлжээнд холбож буй төхөөрөмж юм. Өгөгдөл дамжуулах хурд нь 10/100 Mb.s байдаг. USB LAN card, Notebook LAN card, Wireless LAN card, эх хавтан дээр байрладаг LAN card гэх мэт олон төрөл байдаг. 11
  12. 12. Modem - Модем Компьютерт холбогдож, компьютерийг сүлжээнд холбож буй төхөөрөмж юм. Өгөгдөл дамжуулах хурд нь 56 Kb.s ба түүнээс дээш байдаг. DSL modem, ADSL modem, USB modem, Wireless Modem, эх хавтан дээр суурилсан Modem гэх мэт олон төрөл байдаг. 12
  13. 13. Кабель LAN кабелийн хоёр үзүүрийн хоорондох хамгийн их алслагдах зай 100 метр. Энэ кабель нь дотроо 8-н төрлийн өнгө бүхий утастай. Өнгийн утаснуудыг хэрхэн сольж хавчсанаас шалтгаалан LAN- Switch, Hub-LAN, LAN-LAN, Hub-Hub, Switch-Switch гэсэн олон ялгаатай байж болно. 13
  14. 14. Модем нь дотроо 2 утастай. Утасны шугамыг салаалан, компьютерийн модем руу холбогддог. 14
  15. 15. Switch Гаднаас ирсэн интернетийн үзүүрийг дурын портонд залгах ба бусад портноос холбогдсон кабелиар дамжин компьютерийн LAN card - д холбогдож интернетийг салаалж буй төхөөрөмж юм. LAN card болон Switch-н хооронд өгөгдөл дамжуулах хурд нь 100Мbyte/sec. Switch -р дамжин холбогдсон компьютерүүд хоорондоо өгөгдөл болон принтерийг хувааж ашиглах боломжтой. Мөн сүлжээнд холбогдсон компьютерийг алсаас удирдах боломтой байдаг. Үүнийг Remote access – Алсын хандалт гэнэ. Unmanaged Managed (Cisco switch router) 15
  16. 16. Hub Гаднаас ирсэн интернетийн үзүүрийг Input портонд залган, Output портноос холбогдсон кабелиар дамжин компьютерийн LAN card-д холбогдож, интернетийг салаалж буй төхөөрөмж юм. LAN card болон Hub -н хооронд өгөгдөл дамжуулах хурд нь 10Мb.s. Hub - р холбогдсон компьютерүүд хоорондоо өгөгдөл болон принтерийг хувааж ашиглах боломжтой болдог. 16
  17. 17. FireWall нь програм хангамжийн эсвэл техник хангамжийн хосолсон нэмэлт хамгаалалт юм. Өөрөөр хэлбэл сүлжээний хамгаалалт бөгөөд компьютерийн сүлжээгээр дамжих мэдээллийн урсгалыг зохицуулж, найдвартай аюулгүйгээр өгөгдөл, мэдээллийг дамжуулахад зөвшөөрөгдөөгүй хэрэглэгчдээс сэргийлэх үүрэгтэй хориг буюу хаалт юм. 17 Firewall
  18. 18. Firewall • Firewall нь Hardware болон Software гэсэн хоёр түвшинтэй. • Hardware түвшний төхөөрөмж нь Input, Output гэсэн 2 порттой. Гаднаас ирсэн мэдээллийг Input портоор шүүж Output портоор гаргана. • Software түвшний хамгаалалт нь компьютерийн програм хангамж байдлаар ажиллана. 18
  19. 19. Fiber Optic converter нь шилэн кабель, Ethernet хоёрыг холбодог төхөөрөмж юм. Шилэн кабель нь алсын зайд алслагдах боломжтойгоороо бусад кабелиас давуу талтай. Fiber optic кабель, төхөөрөмж 19
  20. 20. Wireless төхөөрөмж Wireless access point нь Wireless төхөөрөмжүүдийг нэг сүлжээнд холбох төхөөрөмж. 20
  21. 21. ПРОГРАМ ХАНГАМЖ Хоёрдугаар хэсэг 21
  22. 22. Програм хангамж Програм хангамж нь компьютерт зааварчилгаа өгөх командуудын цуглуулга ба өөрөөр хэлбэл хийгдэж буй үйлдлийг хэрхэн зөв гүйцэтгэх дарааллыг зохицуулдаг. Түүнчлэн програм хангамж нь компьютерийн суурин диск, CD- ROM, DVD зэрэг төхөөрөмжүүдээс шуурхай санах ойд мэдээлэл хуулах, ачаалах үйлдлийг гүйцэтгэх үед техник хангамж хэзээ ямар үйлдэл хийх дарааллыг нь зааж өгдөг. 22
  23. 23. Програм хангамж нь төрөл бүрийн програмууд янз бүрийн програмчлалын хэлүүд, процедурууд, програмын бүрэлдэхүүний ашиглалт, хэрэглээний дүрэм зэргийг агуулдаг. Програм хангамжийг: • Системийн – System software • Хэрэглээний – Application software • Програмчлалын – Programming software гэж ангилдаг. 23 Програм хангамж
  24. 24. Системийн програм хангамж Системийн програм хангамж нь компьютерийг эхлүүлж, бусад хэрэглээний програм хангамжийг ажиллахад бэлэн болгодгоос гадна компьютерт өгөгдсөн командыг гүйцэтгэх, принтер, гар, уян диск зэрэг дагалдах төхөөрөмжүүдийн ажиллагааг зохицуулдаг. Системийн програм хангамжгүйгээр хэрэглээний програм ажиллах боломжгүй. Ийм учраас системийн програм хангамж нь компьютерийн гол үндэс суурь нь болдог. 24
  25. 25. Системийн програм хангамж нь 5 хэсгээс бүрддэг. Үүнд: • Үйлдлийн систем – operating systems • Утилит програмууд – utilities • Төхөөрөмжийн програм – device drivers • Сервер програм – servers • Цонхны систем – window systems 25 Системийн програм хангамж
  26. 26. Үйлдлийн систем Үйлдлийн систем нь компьютер асах үед автоматаар ачаалагдаж байдаг нэгэн төрлийн програм хангамж юм. Орчин үеийн үйлдлийн системийн давуу тал нь хэрэглэгчийн зүгээс компьютерийн техник хангамж болон системийн ажиллах зарчмын мэдлэггүйгээр түүнийг ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл хэн нэг хэрэглэгч бусдын хийж буй үйлдэлд нөлөөлөхгүйгээр системийн тохиргоо хийж чадах нөхцлийг олгож, ачааллыг нь зохицуулж өгдөг. 26
  27. 27. Үйлдлийн системийн нууцлал болон төрлийг сайжруулах тал дээр үе үеийн програм зохиогч нар ажилласаар ирсэн. Үйлдлийн системийн төрлүүд: • DOS • Windows • OS/2 • Unix, Linux • Mac OS • Sun OS • Palm OS ... 27 Үйлдлийн системийн төрлүүд
  28. 28. • Multitasking – Олон төрлийн програмуудыг нэгэн зэрэг ажиллуулахад аль програм нь ямар горимоор хэдий хэрийн хугацаанд ажиллахыг энэ төрлийн үйлдлийн систем зохицуулдаг. • Multiuser – Зарим үйлдлийн системд маш олон хэрэглэгч зэрэг хандаж чадахуйц боломжтой байдаг. • Multiprocessing – Нэгээс дээш тооны процессор дээр ажиллаж чадах. • Multithreading – Нэг програм дээр олон талаас нь зэрэг ажиллах боломж. 28 Үйлдлийн системийн төрлүүд
  29. 29. • IBM OS/2 гэсэн үйлдлийн систем зохиогдсон боловч үүнийг хэрэглэгч цөөхөн компаниуд байдаг. • Unix болон Linux нь персональ компьютерт ашиглагддаг бусад төрлийн үйлдлийн системүүдийн нэг хэсэг нь юм. • Apple компанийн үйлдвэрлэдэг компьютер нь бусад төрлийн компьютеруудаас өөр үйлдлийн систем ашигладаг. 29 Үйлдлийн системийн төрлүүд
  30. 30. Компьютер хэрэглэгчдийн дунд өргөн тархсан анхны үйлдлийн систем байв. Персонал компьютер гарахаас өмнө Bill Gates IBM компьютерт зориулж DOS үйлдлийн системийг зохиосон бөгөөд үүний эрхийг Microsoft корпорац худалдан авч нэрийг нь MS-DOS гэж өөрчилсөн. Персонал компьютерт зориулсан учраас анхны нэр нь PC-DOS буюу Personal Computer Disk Operating System гэж байв. DOS нь графикан бус, командын горимын үйлдлийн систем юм. Командыг prompt буюу командын мөрнөөс оруулдаг 30 Disk Operating System -DOS
  31. 31. Web client Үйлдлийн системийн хэрэглээний хувь. (Эх сурвалж: Median-с Үйлдлийн системийн хэрэглээний хувийг 2010 оно 6-р сарын байдлаар авав.) Windows XP (49.17%) Windows Vista (19.27%) Windows 7 (17.16%) Mac OS X (5.78%) Linux (1.24%) iOS (iPhone) (0.86%) 31
  32. 32. Утилит програмууд - utilities Энэ нь компьютерийн үйл ажиллагааг задлан шинжлэх, ажиллах орчинг бүрдүүлэх, удирдлагын шийдвэр гаргах, ажиллах нөхцлийг хадгалах зэрэг системийн үйл ажиллагааг зохицуулж байдаг. Жишээ нь: Disk storage utilities, Disk defragmenters, Disk checkers, Disk cleaners, Disk space analyzers, Disk partitions, Backup, Disk compression, File managers, Archive utilities, System profilers, Anti- virus utilities, Hex editors, Data compression, Cryptographic utilities, Launcher applications, Registry cleaners, Network utilities, Command line interface (CLI) and Graphical user interface-GUI 32
  33. 33. Төхөөрөмжийн програм –device drivers Төхөөрөмжийн програм нь аль нэг техник хангамжийг бүрэн ажиллуулахад зориулагдсан програм хангамж бөгөөд тухайн техник хангамжаас шалтгаалж янз бүрийн хэмжээтэй байдаг. Үйлдлийн системийг суулгасны дараа төхөөрөмжийн програмыг суулгадаг. 33
  34. 34. Сервер програмууд - servers Сүлжээнд ажиллахад зориулагдсан нэг болон олон хэрэглэгчийн ажиллуулж буй програм хангамжийн ажиллагааг зохицуулах, удирдахад зориулсан програм хангамж бөгөөд web servers, print servers, and database servers гэх мэт олон төрөл байдаг. 34
  35. 35. Цонхны систем- window systems Windowing system нь graphical user interface (GUI) – н бүрэлдэхүүн хэсэг бөгөөд дэлгэцийн орчинг бүрдүүлж, цонхны үйл ажиллагааг зохицуулах, ажиллахад хялбар төсөр байх үүрэгтэй. График төхөөрөмж, хулгана, гар, заагч төхөөрөмжүүдийн үндсэн үйл ажиллагааг удирддаг. 35
  36. 36. Programming software Програм зохиогч нарт компьютерийн програм бичих боломжийг олгож буй өөр олон төрлийн програмчлалын хэлүүд байдаг. Энэ нь доорх хэрэгслүүдийг агуулдаг. Үүнд: • compilers – Эмхэтгэгч програм • debuggers – Алдааг арилгагч програм • interpreters – Хэлмэрчлэгч програм • linkers – Холбогч програм • text editors – Текст эмхэтгэгч програм • Integrated development environment (IDE) нь дээрх бүх функцүүдийг агуулсан програм юм. 36
  37. 37. Хэрэглээний програм хангамж Үйлдлийн систем ачаалагдсаны дараа ашиглагдаж байгаа програм хангамжийг хэрэглээний програм хангамж гэнэ. Хэрэглээний програмуудыг компьютерт үйлдлийн систем суулгасны дараа Install хийж суулгах ба эдгээр нь тодорхой үйлдлүүдийг гүйцэтгэдэг. 37
  38. 38. Хэрэглээний програмын төрлүүд: • Application software нь олон төрөл байдаг бөгөөд нэг болон олон олон онцлог зорилтыг гүйцэтгэх зорилготой ашиглагддаг. Үүнд: • Industrial automation – Үйлдвэрлэлийн автоматжуулалтын • Business software – Бизнесийн • Video games – Видео тоглоомууд • Quantum chemistry and solid state physics software – Квант хими ба хатуу биетийн физикийн • Telecommunications – Харилцаа холбооны • Databases – Өгөгдлийн сангийн 38
  39. 39. • Educational software - Боловсролын • Medical software - Эмнэлгийн • Molecular modeling software – Молекуляр загварын • Image editing – Зураг засварлах • Spreadsheet – Хүснэгтэн мэдээллийн • Simulation software - Загварчлалын • Word processing – Текст боловсруулах • Decision making software – Шийдвэр гаргах гэх мэт олон хүрээг хамардаг. 39 Хэрэглээний програмын төрлүүд:
  40. 40. № Төрөл Програмын нэрс 1 Telecommunication Internet explorer, Mozilla Firefox, Yahoo messanger, Skype, FoxPro, Outlook … 2 Database MS Access, MySQL, Oracle… 3 Spreadsheets MS Excel 4 Word processing MS Word, Wordpad, Notepad, Page maker, Publisher 5 Image editing Paint, Corel draw, Photoshop 6 2d,3d modeling 3DSMax, Autocad… 40
  41. 41. MS Word програм Текстэн мэдээлэл боловсруулах, захидал бичих гэх мэт үйлдлүүдийг хялбар гүйцэтгэх боломжийг олгодог. Түүнчлэн и-мэйл хаяг болон нэрийн жагсаалт үүсгэх, их хэмжээний шууданг хүн бүрт ганцаарчлан болон бүлгээр нь илгээх, хэлэлцүүлэх боломжтой. 41
  42. 42. MS Excel Компанийн орлого, зарлагын тооцоо, тайлан тэнцлийн тооцоо гэх мэт санхүүгийн тооцоо хийх, түүнчлэн эдгээр нь ирээдүйд үр ашиг нь үнээс хамаарч хэрхэн өөрчлөгдөхийг урьдчилан тооцоолох, мэдээлэл гаргах зэргээр ажиллах боломжтой. 42
  43. 43. MS Power Point Илтгэл бичих, бичсэн илтгэлийг хуудас хуудсаар нь болон төслийн мэдээллийг оруулан хэвлэж авах зэрэг боломжийг олгодог. Түүнчлэн өөрт шаардлагатай илтгэлийг компьютерт болон видео проектороор шууд илтгэх боломжтой. 43
  44. 44. MS Access Өгөгдлийн сан үүсгэх, өгөгдлийн санд мэдээлэл оруулах, шаардлагатай мэдээллийг хайх гэх мэтчилэн их хэмжээний мэдээллийг эмхлэх боломжтой. Мөн өөрт шаардлагатай өгөгдлийн сан үүсгэсэн байхад шаардлагатай үед мэдээ тайланг өөрийн хүссэн байдлаар гаргаж авах боломжтой. 44
  45. 45. MS Outlook Маш олон төрлийн шуудан ашиглах програм хангамжууд байдаг. Эдгээр нь бүгд шуудан хүлээн авах болон илгээх боломжуудтай. Бидний сайн мэдэх нь MS Outlook, Thunderbird гэх мэт програм хангамжууд байдаг. 45
  46. 46. Analysis Design Programming Testing Системийг хөгжүүлэх үе шат: • Шинжлэх – Analysis • Загварчлах – Design • Програмчлах • – Programming • Турших – Testing Системийг хөгжүүлэх шаардлага нь програм хангамж зохиогдоод хэрэглэгчдэд хүрэхээс өмнө болон хэрэглэгчдэд хүрсний дараа ч тулгардаг. 46
  47. 47. СҮЛЖЭЭНИЙ ТУХАЙ Гуравддугаар хэсэг 47
  48. 48. Сүлжээний төрөл Local area network, Дотоод сүлжээ Дотоод сүлжээ (local area network, LAN) нь гэр, сургууль, компьютерийн лаборатори, оффисийн барилга зэрэг бага хэмжээний газарзүйн бүсэд компьютер, төхөөрөмжүүдийг холбодог сүлжээ юм. Home area network, Гэрийн сүлжээ Home area network буюу гэрийн сүлжээг (HAN) гэрийн орчинд хэрэглэгдэх төхөөрөмжүүдийг холбоход хэрэглэнэ. Эдгээрт персонал компьютер, принтер болон бусад төхөөрөмж орно. Ийм төрлийн сүлжээний гол үүрэг нь интернэтийг хувааж хэрэглэх (CATV эсвэл DSL гэх мэт бродбэнд) функц юм. HAN - г мөн Office area network буюу оффисийн сүлжээнд (OAN) ашигладаг. 48
  49. 49. Personal area network, Хувийн сүлжээ Personal area network буюу хувийн сүлжээ (PAN) нь тодорхой хувь хүнд ойр байрлах компьютер, төхөөрөмжүүдийг холбосон сүлжээ. PAN сүлжээнд персонал компьютер, принтер, факс, телефон утас, PDA, видео тоглоом тоглох төхөөрөмжүүд орно. Энэ сүлжээнд сүлжээний утсыг ашиглахгүй холбож болно. PAN цар хүрээ нь 10 метр орчим л байдаг. Утастай PAN сүлжээний хувьд USB, Firewire зэргээр холбодог бол утасгүй тохиолдолд Bluetooth хэт улаан долгионы холбоог хэрэглэдэг. Сүлжээний төрөл 49
  50. 50. Wide area network, Өргөн бүсийн сүлжээ Өргөн бүсийн сүлжээ (WAN) нь хот, улс, тив дамнан орших компьютерүүдийг холбодог өргөн хүрээтэй сүлжээ юм. Холболтын сувагт нь телефон утасны шугам, кабель, агаараар цацах долгион зэрэг олон төрлийн дамжуулалтын орчин нийлдэг. WAN нь ихэнхдээ түгээмэл үйлчилгээ үзүүлэгч байгууллага (жишээ нь телефоны компани), компаниудын сувгийг хэрэглэдэг. WAN технологи нь OSI загварын дараах гурван түвшинд ажилладаг: физик түвшин, өгөгдөл холболтын түвшин, сүлжээний түвшин. Сүлжээний төрөл 50
  51. 51. Campus network - Цогцолборын сүлжээ Цогцолборын сүлжээ нь дотоод сүлжээ буюу LAN сүлжээнүүдийг холбосон, харьцангуй жижиг газар зүйн бүсийг хамардаг сүлжээ. Бараг бүх сүлжээний төхөөрөмжийг (шилэн кабель, Cat5 кабель гэх мэт) цогцолборыг эзэмшигч буюу их сургууль, байгууллага, засгийн газар эзэмшдэг байна. Их сургуулийн цогцолборын сүлжээний хувьд хичээлийн танхимүүд, номын сан, оюутны хотхон зэрэг олон барилгыг хооронд нь холбоно. Сүлжээний төрөл 51
  52. 52. Metropolitan area network, Хотын сүлжээ Metropolitan area network буюу Хотын сүлжээ (MAN) нь хот буюу томоохон цогцолборын цар хүрээтэй компьютерийн сүлжээ. Enterprise private network, Байгууллагын хувийн сүлжээ Enterprise private network буюу Байгууллагын хувийн сүлжээ нь компаний өөр өөр барилга, цэгүүдийг холбон компьютерийн нөөцийг хамт хэрэглэх зорилготой сүлжээ. Сүлжээний төрөл 52
  53. 53. Virtual private network, Виртуаль хувийн сүлжээ Virtual private network буюу Виртуаль хувийн сүлжээ (VPN) төхөөрөмжүүдийг физик утсаар холбохын оронд интэрнэт мэт том сүлжээнд чөлөөт холболт, виртуаль хэлхээ оруулсан сүлжээг хэлнэ. Internetwork, Сүлжээ хоорондын сүлжээ Internetwork буюу сүлжээ хоорондын сүлжээ нь ижил замчлах Router - рүүтинг технологитой ба нэг буюу түүнээс олон хувийн сүлжээг рүүтэрийн тусламжтай холбодог сүлжээ юм. Сүлжээний төрөл 53
  54. 54. Global area network, Дэлхийн сүлжээ буюу (GAN) нь хөдөлгөөнт харилцаа холбоо юм. Энэ нь тодорхой бус тооны утасгүй LAN, хиймэл дагуулын үйлчилгээгээр хамрах хангалтын бүсүүдэд үйлчлэх зориулалттай сүлжээ юм. Хөдөлгөөнт холбооны хамгийн чухал асуудал бол нэг хангалтын бүсээс нөгөө рүү хэрэглэгчийн харилцаа холбоог шилжүүлэх явдал юм. Одоо хэрэгжиж байгаа IEEE Project 802 төслийг дэлхий дээрх утасгүй LAN сүлжээний дарааллаар гүйцэтгэдэг байна. Сүлжээний төрөл 54
  55. 55. PSTN – The Public switched telephone network Телефон утасны шугам, шилэн кабелийн шугам, бичил долгион дамжуулах линк, үүрэн сүлжээ, харилцаа холбооны хиймэл дагуул болон далай доогуурх телефон утасны шугамтай холбогдсон харилцах төв зэргийг хамарсан дэлхий дахины сүлжээ юм. PSDN – The Public Switched Data network Нийтийн ашиглах боломжтой. ISDN - Integrated Services Digital Network, DSL-Digital Subscriber Line сүлжээнүүдтэй төстөй. 55 Сүлжээний төрөл
  56. 56. ISDN – Integrated Services Digital Network Дуу хоолой, дүрс, өгөгдлийг бүгдийг нь тоон болгон дамжуулдаг харилцаа холбооны стандартын бүтэц бүхий сүлжээ. 128kbit/s хурдтай. DSL – Digital Subscriber Line Тоон өгөгдөл дамжуулах технологийн нэг юм. Утасны шугамыг ашиглан 256 KB/s-с 20Mbit/s хүртэлх хурдны зурваст ажилладаг. Өгөгдөл дамжуулах, хүлээж авах хурд нь төрлөөсөө шалтгаалан ялгаатай байдаг. 56 Сүлжээний төрөл
  57. 57. Интранэт ба экстранэт Интранэт ба экстранэт нь компьютерийн сүлжээний (ихэнхдээ дотоод сүлжээний) хэсэг юм. Интранэт нь интернэт протокол болон түүн дээр тулгуурласан вэб хөтчүүд /Mozilla, Google Chrome,Internet Explorer/ болон файл дамжуулах програм г.м. хэрэгслүүдийг ашигласан, байгууллагын доторх дотоод сүлжээ бөгөөд ашиглах зөвшөөрөлтэй хэрэглэгчдээс бусад хэрэглэгчдэд хаалттай байдаг. Ямар нэг байгууллага мэдээллийг зөвшөөрөлтэй хэрэглэгчдэд хүргэхийн тулд ядаж ганц вэб сервэртэй байх шаардлагатай бөгөөд байгууллага дотроо интернетийн орчинд ажилладаггүй дотоод сүлжээний програмаар хангагддаг байна. 57
  58. 58. Экстранэт нь нэг байгууллага, мөн өөр хамтын найдвартай ажиллагаатай байгууллага хооронд ажилладаг хязгаарлагдмал сүлжээ юм. Компанийн үйлчлүүлэгчиддээ интранэтийн зарим хэсэгт хандах эрх олгодог боловч аюулгүй байдлын үүднээс зарим тохиолдолд эрх олгохгүй. Техник талаас экстранэтийг CAN, MAN, WAN зэрэг сүлжээний төрөлд багтааж болно. Харин эксранэт нь гадаад сүлжээтэй холболттой байх тул ганц LAN гэж ойлгож болохгүй. UNIMIS систем, ШУТИС -н E-Office, санхүүгийн програм, номын сангийн програмууд экстранэтийн жишээ юм. 58 Экстранэт
  59. 59. Server: Сүлжээнд холбогдсон компьютерүүдийг удирдах, үйл ажиллагааг нь зохицуулах зорилго бүхий толгой компьютер. Хүчин чадал сайтай компьютер байдаг. Олон төрлийн зориулалттай серверүүд байдаг. Client: Сүлжээнд холбогдож буй компьютер. Хэрэглэгчдийн компьютер. Сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүд 59
  60. 60. Сүлжээний бүрэлдэхүүн хэсгүүд 60
  61. 61. • Мэйл сервер – Mail server • Вэб сервер – Web server • Факс сервер – Fax server • Файл сервер – File server • Принт сервер – Print server 61 Серверийн төрлүүд:
  62. 62. 62
  63. 63. ИНТЕРНЭТИЙН ТУХАЙ, ПРОТОКОЛУУД Дөрөвдүгээр хэсэг
  64. 64. Интернет нь олон төрлийн сүлжээг агуулсан, дэлхий нийтээр ашигладаг интернет протокол хэмээх сүлжээний технологид тулгуурлан ажилладаг дэлхий нийтийн сүлжээ юм. WWW – World wide web нь вэб сайтуудын харилцаа холбоо гэж ойлгож болно. Харилцаа холбоо нь стандарчлагдсан, Internet Protocol – д захирагддаг ба IP address хэмээх хаяглалтын системтэй байдаг. Интернетийн тухай
  65. 65. TCP/IP нь сүлжээний технологиуд дээр тулгуурлагдсан интернетийн орчинд өгөгдөл дамжуулж буй протокол юм. FTP буюу File transfer protocol Файл дамжуулах протокол нь дэлхийн хаана ч байгаа компьютерийн файлыг харах, сонирхсоноо хуулах боломж олгоно. SMTP буюу Simple Mail Transfer Protocol нь электрон захиаг өөр сервер рүү илгээнэ. Интернет протоколууд
  66. 66. POP3 Server (POP буюу Post Office Protocol) гаднаас ирж байгаа электрон захиаг зохицуулна. IMAP буюу (Internet Message Access Protocol) протокол ирсэн электрон захиаг үздэг. Үүний давуу тал нь гэвэл захиаг ертөнцийн аль ч өнцгөөс үзэж дахин унших болно, өөрөөр хэлбэл захиа маань сервер дээрээ байж л байдаг. Интернет протоколууд
  67. 67. Анх 1983 онд Paul Mockapetris DNS – Domain Name System зохион бүтээжээ. DNS нь вэб хаягийн мэдээллийг дамжуулж буй систем бөгөөд вэб хаяг болгоныг сүлжээнд давтагдан оруулахгүйгээр IP хаяглалтын систем рүү хөрвүүлдэг. H t t p : / / w w w . g o o g l e . c o m Http – Hyper text transfer protocol, Вэб хаягийн эхлэл www – World wide web google – domain name буюу вэб сайтын нэр .com – Top level domains, вэб сайтын төрөл Домэйн нэр
  68. 68. Top –Level –Domains Интернетэд вэб сайтын нэрүүд давхцах ёсгүй тул Top-Level-Domain - р ялгагддаг. Үүнийг Domain нэрний өргөтгөл гэж хэлдэг. Жишээ нь google.com, google.mn. 2006 оны байдлаар интернэтэд нийт 70 гаруй сая домайн нэр бүртгэгдсэн байна гэсэн судалгаа байдаг байна. Домэйн нэр
  69. 69. Subdomain гэдэг ойлголт бас байдаг. Энэ нь тухайн сайтын охин сайт мэтээр ашиглахаас гадна тухайн сайтын туслах агуулга руу хандах үед ашиглана. Бидний ашигладаг google.com сайтын news.google.com нь Second-Level- Domain юм. Өөрөөр хэлбэл google.com - н Subdomain нь юм. Эдгээр нь нэг сервер дээр байрлаж байх боломжтой. Домэйн нэр
  70. 70. Ерөнхий Top level domains: • .com Худалдааны • .net Сүлжээний • .org Байгууллагын • .edu Боловсролын • .gov Засгийн газрын • .mil Зэвсэгт хүчний • .int Олон улсын • .biz Бизнесийн Үүнээс гадна улс орныг ялгасан домэйн нэр бас байдаг. .mn Монгол .uk Их Британи Домэйн нэр

×