Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

ажлын тайлан

11,236 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

ажлын тайлан

  1. 1. Говь­Алтай аймгийн Есөнбулаг сумын 12 жилийн 1­р сургуулийн   математикийн багш Б.Нарангэрэлийн 2010­2011 оны хичээлийн жилд  хийж гүйцэтгэсан ажлын тайлан                                                     Сургалтын ажлын талаар:   2010­2011 оны хичээлийн жилд нийт11д, 10в, 8е ангийн 124 сурагчдад математикийн 512цагийн 10в, 8е, 8а, 8д ангийн 134 сурагчид  мэдээлэл зүйн 159 цагийн хичээлийг зааж, жилийн эцэст нийт 258 сурагчийн дүнг гаргаж   A­125,  B­87,  C­39,  D­7 ,  F­0  буюу  A­B 82,2%,A­C 97,2%,  A­D  100%  амжилттай дүгнэгдлээ.                Үүнээс математикийн хичээлээр  A­32,  B­48,  C­37,  D­7,   F­0 буюу A­C 94,4%,  A­D 100%            мэдээлэл зүйн хичээлээр A­93,  B­39,  C­2 ,   D­0,  F­0  буюу A­C 100%,  A­D 100%                                 амжилттай дүгнэгдлээ.       Хичээл сургалт бүгд хуваарийн дагуу явагдлаа.  Энэ хичээлийн  жилд 10в (математикийн сонгох) ангид  105 цагийн математикийн сонгох  хичээлийг хуваарийн  дагуу явуулж, сурагчдын математикийн стандартыг   хангуулах, мөн 10в, 8е ангийн математик сэтгэлгээ  сайтай сурагчдыг нэмэлт давтлагаар хөгжүүлснээр  сургуулийн   математикийн олимпиадад 10в ангийн  сурагч  Ц.Баярсайхан , 8е ангийн сурагч Э.Санчирмаа  нар тус бүр 1­р байр Алтан медаль, сэтгэх чадварын  олимпиадад Ц.Батдэлгэр, Ц.Баярсайхан  нар 1 ба 2 ­р  байр  эзлэн аймгийн төрөлжсөн олимпиадад Баярсайхан,   Санчирмаа нар  математикаар тэргүүн байр эзлэн Алтан   медаль, Батдэлгэр X­XI ангийн ангилалд Хүрэл медаль   хүртлээ.      11д ангид математикийн хичээлийг заан сургууль  төгсөх Улсын шалгалтыг тус ангийн 24 сурагч өгснөөс  A­3, B­9, C­9, D­3, F­0 буюу, A­C 88%,  A­D 100%   амжилт үзүүллээ. Математикийн кабинетийг хариуцан, кабинетийн эд аж  ахуйн бүрэн бүтэн байдалд анхаарч, хэрэглэгдэхүүн,  тест, гарын авлагыг баяжуулж ирлээ.  
  2. 2.             Олон нийтийн ажлын оролцоогоор:     ** Сургуулийн математикийн  секцийн ахлагчаар, аймгийн төвийн ЗАН­н ахлагчаар ажиллаж, хичээлийн жилд сургууль болон аймгийн төвийн  сургуулиудын  математикийн багш нарыг дунд явагдах ажлын төлөвлөгөөг гарган батлуулж,  түүнийгээ хэрэгжүүлэх талаар мэргэжлийн багш нартай хамтран анхаарч ажиллаа.  **Мэргэжлийн багш нартай хамтран сургууль дээрээ математикийн болон сэтгэх чадварын олимпиадыг зохион байгуулж,  тэргүүний сурагчдыг шалгаруулж аймгийн олимпиадад бэлтгэн оролцуулснаар математикаар 3 алт,  1 мөнгө, 1 хүрэл медаль , сэтгэх чадвараар хүртлээ. Өөрийн секцийн нийт багш нарын дунд ур чадварын уралдааныг явуулснаар, математикийн багш Ч.Эрдэнэтуулыг шалгарч  сургуулийн ур чадварын уралдаанд оролцон, 3­р байр эзэллээ.   ** Сургуулийн 70 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаанд болон концертонд оролцлоо. Өөрийн даасан ангийн сурагчдыг сургууль, аймгийн  чанартай  спорт,  урлаг,  соёлын  аливаа    ажилд  хамруулан оролцууллаа. Ангийн нэрэмжит ажлаар “Охид бид манлайлагч” аяны үеэр сургуулийнхааахлах ангийн охидын дунд Шилдэг охин шалгаруулах ажлыг  хариуцан  зохион   байгуулсан  нь  багш сурагчдын сэтгэлд хүрсэн шинэлэг ажил боллоо  ** Багш нарын баярыг ЗАН ээрээ хамтран сургууль дээрээ зохион байгуулж, сугалаа явуулж  дунд үеийн багш нарын дунд “Илтгэлийн уралдаан”, залуу багш нарын дунд “Нэгж хичээлийн  уралдаан”, ахмад багш нарын дунд “ Судалгааны  ажлын  уралдаан ”­ыг  явууллаа. **5 сард Жаргалан сумд зохиогдсон Хойд бүсийн 10  сумын сургуулиудын удирдлага, багш   нарын  зөвлөгөөнд  оролцон, энэ үеэр болсон Нэгж  хичээлийн  уралдаанд шилжилтийн 8­р  ангийн  математикийн  хичээлээр “ Магадлал  статистик”  сэдвээр оролцож  ирлээ. ** Технологийн багш Г.Наранжавыг даан авч ubuntu үйлдлийн систем дээрх программууд дээр хамтран суралцаж байгаа.
  3. 3.   Мэдлэг боловсролоо дээшлүүлэх талаар:        Өөрийн мэргэжлийн хүрээнд 8­11 ангийн стандартын болон стандартын бус хүндэвтэр бодлогын сангаа арвижуулж сургалтандаа ашиглалаа.      Англи хэлний мэдлэгийн түвшнээ ахиулж  бие даан суралцлаа.Сургалтанд МХТ­г хэрэглэх зорилгоор Цахим сургууль хөтөлбөрийн хүрээнд UBUNTU үйлдлийн системээс суралцан, интернетийг орчинд Presentation,Spreadsheet, Word processor программууд дээр ажиллаж , улмаар сургалтын хэрэглэгдэхүүн, ээлжит хичээлийн хөтөлбөр , дүнгийн хавтгай, тест, судалгааг хийж сурлаа.    Даасан ангийн сургалт хүмүүжлийн төлөвшлийн талаар: 10в анги нийт 31 сурагчтай. Үүнээс 18 хөвгүүн, 13 охинтой .  Хичээл сурлага, олимпиадын амжилт:1.Ц.Баярсайхан сургуулийн математикийн төрөлжсөн олимпиадад амжилтай оролцож 1­р байр эзэлж Алтан медаль, сэтгэх чадварын олимпиадад X­XI ангийн ангилалд 2­р байр эзэлж Мөнгөн медаль, аймгийн 2­н даваанд сургуулиа төлөөлөн оролцон тэргүүн байр эзэлж Алтан медаль хүртэж,  Өвөрхангай аймагт болсон  Улсын төрөлжсөн олимпиадын 4­н даваанд амжилттай оролцоод ирлээ.2. Ц.Батдэлгэр сургуулийн  сэтгэх чадварын олимпиадад X­XI ангийн ангилалд 1­р байр эзэлж Алтан медаль хүртэж сургуулийн Үнэмлэхүй аваргаар шалгарч, аймгийн 2­н даваанд сургуулиа төлөөлөн оролцон 3­р байр эзэлж Хүрэл медаль хүртэж IQ өндөр сурагчаар шалгарлаа.3.Д.Сосорбурам сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохиогдсон “Олимпыг хэн сайн мэдэх вэ?” эссэ бичлэгийн уралдаанд оролцон 3­р байр эзэллээ.4.Б.Дэлгэрмаа Хүний эрхийн өдрөөр аймгийн нийт сургуулиудын дунд зохион явагдсан Хүний эрх сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд “Мөрдөн  байцаалтын явцад сэжигтний эрхийг хангах нь” сэдвээр оролцон тусгай байр эзэллээ. Урлагаар:Сургуулийн АЛТАН НАМАР ­ 2010 урлагийн үзлэгт анги хамт олноороо амжилттай оролцож 1­р байр эзэллээ.                                                       
  4. 4.   Спортоор:1.   Р. Нямжаргал таеквандогоор хичээллэдэг. GUST TOWN­2010 олон улсын өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс Хүрэл медаль хүртлээ.  2.    Э.Жүрдэрнамжил, Ч.Жамсран нар нь аймгийн БТСХ­ны бөхийн секцэд хичээллэдэг  бөгөөд 2011 оны 4сард Увс аймагт болсон МУ­н гавьяат тамирчин Г.Жамсрангийн  нэрэмжит баруун бүсийн жүдо бөхийн ӨҮАШТ­д aмжилттай оролцож +80кг жинд  Мөнгөн медаль хүртэж, саяхан УБ хотноо болсон өсвөрийн УАШ жүдо бөхийн тэмцээнд  амжилттай оролцоод ирлээ.  3.    М.Алтанзул, Ч.Ангарагмаа, Б.Дэлгэрмаа,  Д.Дэлгэрмаа, Д.Сосорбурам,  Э.Элбэрэлт нар 2010 оны  өсвөр үеийн УАШ волейболын тэмцээнд амжилттай  оролцож 19 багаас 4­р байрт шалгарч Тусгай байр, мөн  шилдэг довтлогчоор Д.Сосорбурам шалгарсан байна.  4.    2011 оны 3 сард ГАА­т зохион байгуулагдсан баруун  бүсийн өсвөрийн аварга шалгаруулах волейболын  тэмцээнд багаараа 1­р байр эзэлж Алтан медаль 5.    2011 оны 5 сард УБ хотод зохион байгуулагдсан    волейбол,сагсны охидын баг өсвөрийн УАШ волейболын тэмцээнд амжилттай  оролцож 4­р байр эзэллээ. Энэ тэмцээний үеэр Д. Сосорбурам шилдэг тоглогчоор  шалгарч хүрэл медаль авлаа . 6.     Сагсан бөмбөгийн САШ тэмцээнээс Б.Баасанбаяр ахлагчтай хөвгүүдийн баг 2­р байр  эзэлж, Д.Дэлгэрмаа ахлагчтай охидын баг 1­р байр эзэлж Алт, Мөнгөн медалийг түс бүр  хүртэж багаараа түрүүллээ. Хөвгүүдийн багийн бүрэлдэхүүнд: Б.Баасанбаяр, Б.Балдорж,  Ч.Жамсран, Г.Тэмүүжин, Ц.Мөнхтулга, Ц.Батдэлгэр, Ж.Адъяасүрэн. Охидын багийн  бүрэлдэхүүнд: Д.Дэлгэрмаа, Д.Сосорбурам, Б.Дэлгэрмаа,   Ч.Ангарагмаа, Р.Нямжаргал,  М.Алтанзул нар оролцлоо. 7.     Волейволын САШ холимог багиийн тэмцээнээс 3­р байр эзэлж Хүрэл, медаль  хүртлээ. Багийн бүрэлдэхүүнд: Б.Баасанбаяр, Б.Балдорж, Э.Пүрэв­Очир, Д.Сосорбурам,  Д.Дэлгэрмаа, Ч.Ангарагмаа, М.Алтанзул нар оролцлоо. 8.     Б.Галсантогтох нь 2011 оны ААШ хөнгөн атлетикийн тэмцээнд 400м­н гүйлтээр  оролцож 3­р байр эзэлж Хүрэл медаль хүртлээ.    9.    О.Баттулга нь 2011 оны ААШ хөнгөн атлетикийн тэмцээнд 800м­н гүйлтээр оролцож  тусгай байр эзэллээ.  
  5. 5.                                               Нийгмийн оролцоо•Аймаг, сургууль дээр зохиогддог олон нийтийн аливаа ажилд үеийнхнийгээ хошуучлан оролцдог. •Ангийн нэрэмжит ажлаар “Охид бид манлайлагч” аяны үеэр сургуулийнхааахлах ангийн охидын дунд Шилдэг охин шалгаруулах ажлыг хариуцан зохион байгуулсан нь багш сурагчдын сэтгэлд хүрсэн шинэлэг ажил боллоо •2010­2011 оны хичээлийн жилийн  сургуулийн хамгийн олон сурагч улс аймаг, олон  улсын чанартай тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргасан ангиар шалгарч 3ш  цэцгийн саваар шагнууллаа.            Тайланг бичсэн Б. Нарангэрэл 2011.06.08 ЕБ сум.

×