Erdenebolor presentation1 mon

1,555 views

Published on

0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
1,555
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
29
Actions
Shares
0
Downloads
32
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide
  • Conference: 10:15 - 10:45. Summary of the Discussion paper No. 1 “Social impacts of mining: challenges and opportunities for local communities” incl. BLA-results, and the Discussion paper No. 2 “Frameworks and options for improving stakeholder collaboration, dispute resolution and compensation of displaced people in mining areas”.
  • Erdenebolor presentation1 mon

    1. 1. „НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН ТӨЛӨӨХ ТАЛУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА“ БАГА ХУРАЛ Улаанбаатар, 2012 оны 10-р сарын 3Уул уурхайн бүс нутгуудад талуудын хамтын ажиллагаа, орон нутгийн хөгжлийг эрчимжүүлэх боломжууд Б.Эрдэнэболор, PhDТогтвортой Хөгжлийн Төлөөх Хариуцлагатай Уул Уурхайн Санаачлага 1
    2. 2. Агуулга1. Төслийн болон уул уурхайн нийгмийн нөлөөллийн судалгааны танилцуулга2. Уул уурхайг даган нутгийн иргэдэд үүсч буй шинэ боломжууд ба тулгамдаж буй гол бэрхшээлүүд3. Боломж, давуу талуудад тулгуурласан хөгжлийн чиг хандлага: үзэл баримтлал ба сайн туршлагууд4. Талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломж, арга замууд Дүгнэлт 2
    3. 3. 1. Төслийн болон судалгааны ТАНИЛЦУУЛГА
    4. 4. „Уул уурхайн нийгмийн нөлөөлөл ба ороннутгийн хөгжил“ төсөлДэлхийн банкны санхүүжилтээр ТХТХУУС-аас хэрэгжүүлж буй угтөсөл нь дараахь зорилгуудтай:  Уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр ТХТХУУС-ын хэрэгжүүлж буй үйл ажиллагааг эрчимжүүлэх, цар хүрээг нь өргөтгөх;  Оролцогч талуудын идэвхтэй хамтын ажиллагаанд тулгуурлан, олон улсын сайн туршлагуудад үндэслэн уул уурхайн бүс нутгууд дахь талуудын хамтын ажиллагаа, орон нутгийн хөгжлийн боловсронгуй загвар, аргачлалуудыг боловсруулж, оролцогч талуудыг чадавхижуулах.Төсөл 2011 оны 12-р сараас эхэлж, 2012 оны 12-р сард дуусна 4
    5. 5. „Уул уурхайн нийгмийн нөлөөлөл ба ороннутгийн хөгжил“ төсөлТөслийн хүрээнд 2012 оны 10-р сар хүртэл гүйцэтгэсэн ажлууд:  Уул уурхайгаас нутгийн иргэдэд үзүүлэх нийгмийн нөлөөллийн судалгаа  Орон нутгийн жижиг дунд бизнесийг уул уурхайд холбох дэд төсөл  Уул уурхайн компаниудын орон нутаг, нутгийн иргэдтэй харилцах мэргэжилтнүүдийн “Оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх 5 алхам” сургалт  Уул уурхайн компаниудын орон нутаг, нутгийн иргэдтэй харилцах мэргэжилтнүүдэд зориулсан гарын авлагын эхийг бэлтгэсэн;  Уул уурхайн компаниудын орон нутаг, нутгийн иргэдтэй харилцах мэргэжилтнүүдийн вэбсайт (www.crp-network.mn);  Уул уурхайн компаниудын орон нутаг, нутгийн иргэдтэй харилцах мэргэжилтнүүдийн “Үр дүнтэй хамтын ажиллагааг хэрхэн төлөвшүүлэх вэ?“ сэдэвт форум 5
    6. 6. „Уул уурхайн нийгмийн нөлөөлөл ба ороннутгийн хөгжил“ төсөл2012 оныг дуусталх хугацаанд гүйцэтгэх ажлууд:  „Нийгмийн хариуцлагатай уул уурхайн төлөөх талуудын хамтын ажиллагаа“ бага хурал (Х сар)  Орон нутгийн удирдлагын албан хаагчид болон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагын ажилтнуудын семинар (Х сар)  Талуудын хамтын ажиллагаа, орон нутгийн хөгжлийг эрчимжүүлэх, маргаан шийдвэрлэх, нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан иргэдийн нөхөн төлбөрийг боловсронгуй болгох сэдвээр зөвлөмж материал бэлтгэх (XI сар)  Уул уурхайн компаниудын орон нутаг, нутгийн иргэдтэй харилцах мэргэжилтнүүдийн сургалт (ХI сар)  Австрали улсад туршлага судлах аялал (XII сар)  Төслийн тайлан (XII сар) 6
    7. 7. Уул уурхайгаас нутгийн иргэдэд үзүүлж буйнийгмийн нөлөөллийн судалгаа Ховдаймаг, Цэцэг сум Өмнөговь аймаг, Цогтцэций сум 7
    8. 8. Уул уурхайгаас нутгийн иргэдэд үзүүлж буйнийгмийн нөлөөллийн судалгааСудалгааны зорилгууд :• Сумын төвшин дэх оролцогч талууд, тэдгээрийн үүрэг, хариуцлага ба харилцаа холбоо, хамтын ажиллагааны өнөөгийн төвшин, арга замуудыг тодорхойлох;• Уул уурхайн үйл ажиллагаанаас шалтгаалан нутгийн иргэдэд үүсч буй шинэ боломжууд ба тулгамдаж буй гол бэрхшээлүүдийг тодорхойлох;• Орон нутгийн төвшин дэх уул уурхайн нийгмийн нөлөөлөл ба нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах талаар дүгнэлт гаргах;• Уул уурхайн нийгмийн сөрөг нөлөөллийн сааруулж, эерэг нөлөөллийг дэмжихэд оролцогч талуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх боломжуудыг илрүүлэх.Арга зүй:• Хоѐрдогч эх үүсвэрийн мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ судалгаа хийх• Уул уурхайн компаниудын төлөөлөлтэй ярилцлага хийх (МоЭнКо, Энержи Ресурс)• Нутгийн иргэдээс судалгаа авах – Үнэлгээний хуудас, асуулгын хуудсыг хослуулан ашигласан – Цэцэг суманд 58 хүн, Цогтцэций суманд 50, нийт 118 хүн хамрагдсан• Нутгийн иргэдийн зөвлөлдөх уулзалт (Цэцэг суманд 54, Цогтэций суманд 42 хүн оролцсон)• Бүлгийн хэлэлцүүлэг 8
    9. 9. 2. Уул уурхайг даган нутгийн иргэдэд үүсчбуй ШИНЭ БОЛОМЖУУДБА ГОЛ БЭРХШЭЭЛҮҮД
    10. 10. Нийгмийн нөлөөллийн ерөнхий үнэлгээ “Уул уурхайн үйл ажиллагаа нутгийн иргэдийн амьжиргаанд эерэгээр нөлөөлж байна" 25 20 15N 10 5 0 Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Зөвшөөрөхөд хэцүү Зөвшөөрөхгүй Fully agree Partly agree Partly disagree Fully disagree Мэдэхгүй Dont know Цэцэг Tsetseg Цогтцэций Tsogttsetsii 10
    11. 11. Нутгийн иргэдэд шинээр үүсч буй голболомжууд1. Ажлын байр нэмэгдсэн2. Жижиг, дунд бизнес эрхлэхэд таатай зах зээлийн орчин бүрдэж байна3. Бараа, үйлчилгээний хангамж сайжирсан4. Дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болсон5. Орон нутгийн хөгжил, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болсон 11
    12. 12. Боломж 1: Ажлын байр нэмэгдсэн “Уул уурхайг дагаж манай суманд ажлын байр нэмэгдсэн" 30 25 20N 15 10 5 0 Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Partly disagreeхэцүү Зөвшөөрөхгүй Fully agree Partly agree Зөвшөөрөхөд Fully disagree Dont know Мэдэхгүй Цэцэг Tsetseg Цогтцэций Tsogttsetsii 12
    13. 13. Хөшөөт уурхайд ажиллагсдын засаг захиргааны харъяалал (2011 оны 12-р сарын 31-ний байдлаар) Улаанбаатарын Ховдын Ажил олгогч Нийт харъяат харъяатМоЭнКо ХХК 40 64 104Лейтон ХХК (гэрээт) 116 149 265Лейтоны ханган нийлүүлэгчид 122 154 276Бусад ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчид 62 41 103Total 340 408 748 Ухаа худаг уурхайд нийт ажиллагсдын болон орон нутгийн ажиллагсдын тоо (2011 оны 12-р сарын 31-ний байдлаар) Ажил олгогч Ажиллагсдын тооЭнержи Ресурс 185ЭР - Ухаа худаг салбар 96Энержи Ресурс Майнинг ХХК 562Трансговь ХХК 637Энрес технологи LLC 118Энержи ресурс Рэйл 19Ухаа худаг ус хангамж ХХК 112Нүүрсний зам ХХК 5Энержи Ресурс Роад ХХК 66Таван толгой нисэх буудал 9Хангад эксплорейшн 156Нийт ажиллагсдын тоо 1950Өмнөговь аймгийн харъяат ажиллагсдын эзлэх хувь хэмжээ 29.7% 13
    14. 14. Боломж 2: Жижиг, дунд бизнес эрхлэхэд таатай захзээлийн орчин бүрдэж байнаЭнэхүү боломж нь дараахь өөрчлөлтүүдээс үүсч байна:1. Орон нутгийн хүн амын цалин хөлсний болон бусад орлого нэмэгдсэнээр худалдан авах чадвар нь сайжирч байна;2. Хүн ам нэмэгдэх хэрээр орон нутгийн зах зээл тэлж байна;3. Бараа, материал, үйлчилгээний хангамж сайжирсан. 14
    15. 15. Боломж 3: Бараа, үйлчилгээний хангамжсайжирсан “Уул уурхайг дагаж манай нутагт бараа үйлчилгээний хангамж сайжирсан" 25 20 15N 10 5 0 Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Зөвшөөрөхөд хэцүү Зөвшөөрөхгүй Dont know Fully agree Partly agree Partly disagree Fully disagree Мэдэхгүй Цэцэг Tsetseg Цогтцэций Tsogttsetsii 15
    16. 16. Боломж 4: Дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний санхүүжилтийншинэ эх үүсвэр бий болсон МоЭнКо ХХК Энержи Ресурс ХХК Ухаа худаг уурхайгаас БНХАУ-ын хил Хөшөөтийн уурхайгаас Ярантын боомт хүртэл 245 км хатуу хучилттай зам хүртэл 311 км хатуу хучилттай зам Цогтцэций суманд шинэ соѐлын төв Цэцэг сумын соѐлын төвийн засвар; Ухаа худаг уурхайгаас сумын төв Цэцэг, Дарви сумдын апотекуудад эм хүртэл 12.5 км хатуу хучилттай зам нийлүүлсэн 18 мегаваттын дулааны цахилгаан Дарви сумын дунд сургуульд хандив; станц Зэрэг сумын дунд сургуульд хандив Цогтцэций суманд нисэх онгоцны буудал Ховд аймагт Хүүхэд, залуучуудын ордон барихад хандив Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийг нэмэгдүүүлэх зорилгоор 2 худаг Ховд аймгийн МСҮТ-д хандив Сумын дунд сургуульд хандив г.м. г.м. 16
    17. 17. Боломж 5: Орон нутгийн хөгжил, нутгийн иргэдийн амьжиргаагдэмжих чиглэлээр санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болсонОрон нутгийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны түгээмэл хэлбэрүүд:• Оюутны тэтгэлэгийн хөтөлбөр• Гамшиг тохиолдсон үед яаралтай тусламж• Орон нутгийн захиргаа, ЖДҮ эрхлэгчид, нийгмийн үйлчилгээнд хандив өгөх,• Орон нутгийн иргэд, байгууллагуудад нүүрс нийлүүлэх• Нутгийн иргэд, албан хаагчдыг чадавхижуулах• Урлаг, спортын арга хэмжээг ивээн тэтгэхТүгээмэл бус зарим хэлбэрүүд (Энержи Ресурс):• Нутгийн соѐлын өвийг хамгаалах хөтөлбөр• Сургуулийн түншлэл хөтөлбөр• Хог хаягдлын менежментийг сайжруулах төлөвлөгөө боловсруулах• Малчдын амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр 17
    18. 18. Нутгийн иргэдэд тулгамдаж буй голбэрхшээлүүд1. Нүүлгэн шилжүүлэлтээс учрах эрсдэл, нийгмийн ба эдийн засгийн хохирол;2. Бэлчээрийн хүрэлцээ багасч, чанар муудах;3. Амьдрах орчны аюулгүй байдал, тав тух алдагдах;4. Олон нийтийн үйлчилгээний ачаалал ихсэх;5. Хагарал зөрчилдөөн үүсэх суурь тавигдах (нутгийн иргэдийн хооронд болон нутгийн иргэд, уул уурхайн компанийн хооронд) 18
    19. 19. Бэрхшээл 1: Нүүлгэн шилжүүлэлтээс учрахэрсдэл, нийгмийн ба эдийн засгийн хохирол• Эдийн засгийн хохирол: Шинэ нутагт дасан зохицож чадахгүй, малын хашаа саравч дутагдалтай зэргээс шалтгаалж мал хорогдох• Нийгмийн хохирол: Дассан нутагтаа бүрдүүлсэн танил, хөрш, найз нөхдийн хүрээллээ алдахаас гадна шинэ нутагт бэлчээрийн маргаан үүсэх, үүнээс болж уугуул малчидтай зөрчилдөж, гадуурхагдах магадлалтай. 19
    20. 20. Бэрхшээл 1: Нүүлгэн шилжүүлэлтээс учрах эрсдэл, нийгмийн ба эдийн засгийн хохирол Ухаа худаг төслийн нүүлгэн шилжүүлэх хөтөлбөрт хамрагдсан өрхүүдийн орлого болон малын тоонд гарсан өөрчлөлтЭх сурвалж: Энержи Ресурс, 2011 20
    21. 21. Бэрхшээл 2: Бэлчээрийн хүрэлцээбагасч, чанар муудах• Уурхайн байгууламж, кэмп, зам бариснаар, мөн малын бэлчээрт тээврийн хэрэгслүүд дураараа зам гаргах болсноос бэлчээрийн хэмжээ багассан;• Дээрх шалтгаануудын улмаас малчдын нүүдэллэх, оторлох боломж багассан. Ялангуяа бэлчээрийн ургац багатай говийн нөхцөлд малчдын нүүдэллэх боломж багасах нь маш их хохирол учруулдаг.• Бэлчээрийн усан хангамж буурч, агаарын тоосжилт ихэссэнээс, мөн бэлчээрийг ачааны машинууд талхилж буйгаас шалтгаалж бэлчээрийн ургамлын гарц, төрөл зүйлийн бүрэлдэхүүн буурч буйг нутгийн иргэд мэдээлж байна (энэ талаар манай төслөөс нарийвчилсан судалгаа хийгээгүй). 21
    22. 22. Бэрхшээл 3: Амьдрах орчны аюулгүйбайдал, тав тух алдагдахУурхайн үйл ажиллагаа болон уурхайг даган нэмэгдэжбуй хүн амын төвлөрлөөс шалтгаалан:• Тоосжилт нэмэгдэх• Дуу чимээ ихсэх• Шөнө гэрэлтэй байх• Зам тээврийн осол нэмэгдэх• Гэмт хэрэг нэмэгдэх• Халдварт өвчин нэмэгдэх• Хог хаягдал ихсэх зэрэг үр дагаврууд үүсч, нутгийн иргэдийн амьдрах орчинд аюул учруулах буюу тав тухыг алдагдуулж байна. 22
    23. 23. Бэрхшээл 4: Олон нийтийн үйлчилгээний ачаалалихсэхУурхайн үйл ажиллагаа болон уурхайг даган эрчимжиж буй хүн амынтөвлөрөл, жижиг дунд үйлдвэрийн хөгжил зэргээс шалтгаалжболовсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, сумын захиргаа, цагдаа зэрэголон нийтийн үйлчилгээний ачаалал хүчин чадлаас нь хэтрэххандлагатай байна.Олон нийтийн үйлчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлэхгүй болцаашид чанар, хүртээмж нь буурах ба үүнээс эн тэргүүнд эмзэгбүлгийн иргэд хохирох өндөр эрсдэлтэй.Бидний судалгаанд хамрагдсан Цогтцэций сумын иргэдийн 36% ньтус суманд сургууль, цэцэрлэг яаралтай шинээр барих шаардлагатайгэж үзжээ. Тус сумын хүн ам сүүлийн 5 жилд 2 дахин нэмэгдсэнбайна. 23
    24. 24. Бэрхшээл 5: Хагарал зөрчилдөөн үүсэх суурьтавигдах “Нутгийн иргэд уул уурхайн ашиг шимийг жигд хүртдэг" 30 25 20N 15 10 5 0 Fully agree Partly agree Partly disagree Fully disagree Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Зөвшөөрөхөд хэцүү Зөвшөөрөхгүй Dont know Мэдэхгүй Цэцэг Tsetseg Цогтцэций Tsogttsetsii 24
    25. 25. Бэрхшээл 5: Хагарал зөрчилдөөн үүсэх суурьтавигдах “Уурхайн үйл ажиллагааны ашиг шимийг хэн хүртдэг вэ?" 30 25 20 N 15 10 5 0 Зарим хүмүүс Some people in Сумын Local Уурхайд Mine workers ТББ, CSOs Нутгийн иргэд Мэдэхгүй/ All people in the Dont know/No the community удирдлагууд government ажиллагсад хөдөлгөөнүүд community бүгдээрээ хариулаагүй response officials equally Цэцэг Tsetseg Цогтцэций Tsogttsetsii 25
    26. 26. Бэрхшээл 5: Хагарал зөрчилдөөн үүсэх суурьтавигдахУул уурхай хөгжиж буй нутгуудад нутгийн иргэдийн дотор ашиг шимхүртэгсэд, эс хүртэгсэд гэсэн бүлгүүд үүсэх хандлага ажиглагдажбайна. Энэхүү ялгарал нь цаашид зөвхөн нутгийн иргэд, уурхайнхооронд бус, мөн иргэд хоорондоо зөрчилдөж хагаралдах суурийгтавьж байна. Ялангуяа ямар нэг ашиг шим хүртээгүй уугуулиргэд болон шинээр суурьшсан иргэдийн хооронд хагарал үүсчболзошгүй юм.Түүнчлэн нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан малчид шинэнутгийнхаа уугуул малчидтай бэлчээр булаацалдан зөрчилдөөнүүсэх эрсдэлтэй.Иймээс аливаа зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх асуудал нь уулуурхайн компаниуд болон орон нутгийн засаг захиргааны анхаарлынтөвд байх зайлшгүй шаардлагатай. 26
    27. 27. Бэрхшээл 5: Хагарал зөрчилдөөн үүсэх суурьтавигдахБидэнд эцэг өвгөд баялаг үлдээсэн. Гэвч мөнгөтэй хүмүүс манай нутагтирээд бидний өмнөөс шийдвэр гаргуулж, энэ баялгийн ашиг шимийг биднээстүрүүнд хүртэж байна. Уг нь уугуул иргэд гаднаас ирсэн хүмүүсээс давууэрхтэй байх, энэ эрхийг нь уул уурхайн компани ч, орон нутгийн захиргаа чхүндэтгэх ѐстой.Нутгийн иргэдийн зөвлөлдөх уулзалтанд оролцсон Цогтцэций сумыниргэн 27
    28. 28. 3. Боломж, давууталуудад тулгуурласан ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА
    29. 29. Боломж, давуу талуудад тулгуурласанхөгжлийн чиг хандлага: Үзэл баримтлал Оролцогч талуудын ил тод, байнгын харилцаа, хамтын ажиллагаанд тулгуурланI. Үүссэн боломжуудыг бодитоор ашиглах нутгийн иргэдийн чадавхийг нэмэгдүүлэх;II. Бэрхшээлээс боломжийг олж харах буюу сорилтоос боломжийг бий болгох замаар аливаа сорилт, бэрхшээлийг урт хугацааны эерэг үр нөлөөтэйгээр шийдвэрлэх. 29
    30. 30. ҮндэслэлУул уурхайгаас нутгийн иргэдэд үзүүлж буй эерэгнөлөөллийг ихэсгэж, сөрөг нөлөөллийг арилгах “төгсшийдэл” гэж үгүй. Аливаа шийдэл бүр тухайн нөхцөлбайдалдаа тохирсон байх шаардлагатай.Харин хөгжлийн чиг хандлагыг тодорхойлохдоо нэгталаар нутгийн иргэдэд үүсч буй боломжуудыг тухайнорон нутгийн давуу талуудад тулгуурласан хэлбэрээр альболох сайн ашиглах зарчмыг баримтлах нь зүйтэй.Боломжуудыг илрүүлж, зөв тодорхойлж, үр дүнтэйашиглахад талууд хамтран ажиллах шаардлагатай. 30
    31. 31. I. Үүссэн боломжуудыг бодитоор ашиглахнутгийн иргэдийн чадавхийг нэмэгдүүлэхҮндсэн аргачлалууд1. Боломжууд ба тэдгээрийг ашиглах талаар мэдээллээр хангах:  Боломжуудыг аль болох нарийвчлан тодорхойлох  Уг боломжуудыг орон нутгийн төвшинд хэрхэн үр дүнтэй ашиглах талаар хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой шийдэл, бүтээлч санааг бий болго, эдгээрийгээ хэрэгжүүлэх2. Боломжуудыг ашиглах чадавхийг бий болгох:  Мэдлэг болон бусад үйлдвэрлэлийн орцуудын хангамжийг нэмэгдүүлэх  Чадваржуулах  Бүтэц, зохион байгуулалт, хамтын ажиллагааны зохистой хэлбэрүүдийг нэвтрүүлэх3. Боломжуудыг хэрхэн зөв ашиглахыг үлгэрлэн харуулах. 31
    32. 32. I. Үүссэн боломжуудыг бодитоор ашиглахнутгийн иргэдийн чадавхийг нэмэгдүүлэхДараахь аргуудыг хэрэглэж болно: Мэргэжлийн ур чадвар олгох сургалт: орон нутгийн хөдөлмөрийн зах зээлд шаардагдаж буй мэргэжил, ур чадварыг нутгийн иргэдийг эзэмшүүлэх; Жижиг, дунд бизнесийг дэмжих үйл ажиллагаа: уул уурхайн болон суурьшлыг даган шинээр бий болж буй зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг орон нутгаас хангах чадавхийг нэмэгдүүлэх; Нутгийн иргэдийн бүлгүүд болон иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхижуулах: нутгийн иргэдийн хамтран үүрэг хариуцлага хүлээх чадварыг нэмэгдүүлэх, бодит үүрэг ногдуулах, ингэснээр төсөл, хөтөлбөрүүдийн ил тод байдал, тогтвортой үр нөлөөг сайжруулах, мөн талуудын хоорондын харилцааг эрчимжүүлэх. 32
    33. 33. I. Үүссэн боломжуудыг бодитоор ашиглахнутгийн иргэдийн чадавхийг нэмэгдүүлэхЖишээ: Бизнес холболтын дэд төсөл (ТХХУУС ба Дэлхийн банк)• Ховд аймгийн Цэцэг суманд хийгдэж буй бөгөөд Хөшөөтийн уурхайг эзэмшигч МоЭнКо компанитай хамтран ажиллаж байна.• Дэд төсөлд тус суманд хүнсний ногооны тариалан ба оѐдлын чиглэлээр ажилладаг 2 хоршоо хамрагдаж, Хөшөөтийн уурхайг дагаж бий болсон зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлсэн.• Төслөөс үзүүлсэн дэмжлэг: тоног төхөөрөмж, материалын зардал, сургалтГол үр дүн: 1. Дэд төсөлд хамрагдсан хоршоод хүнсний ногоо, оѐдлын бизнесийг тус суманд эрхэлж, бүтээгдэхүүнээ Хөшөөтийн уурхайн нийлүүлэлтийн сүлжээнд нийлүүлэх боломжийг амжилттай үлгэрлэн харуулсан. 2. Нутгийн иргэдийн ул уурхайг дагаж үүсч буй бизнесийн боломжийг бодитоор ашиглах, цаашид боломж, давуу талууддаа тулгуурласан жижиг дунд бизнес эрхлэх эрмэлзэл нэмэгдэж, сэтгэлгээний суурь тавигдсан. 33
    34. 34. I. Үүссэн боломжуудыг бодитоор ашиглахнутгийн иргэдийн чадавхийг нэмэгдүүлэхЖишээ: ЖДҮ эрхлэгчдийг чадавхижуулах төсөл (Энержи Ресурс)• Ухаа худаг төслийн нөлөөллийн 4 суманд мэргэжлийн зөвлөх байгууллагатай (Хөгжлийн шийдэл ТББ) хамтран хэрэгжүүлсэн.• Сургалт болон хөнгөлөлттэй зээлийн зуучлалын хэлбэрээр дэмжлэг үзүүлсэн.Төслийн үр дүн 2011 онд 34
    35. 35. II. Сорилтоос боломж бий болгохБоломжит арга замууд Аливаа сорилтыг шийдвэрлэхдээ нэмүү өртөг буюу шинэ боломж бий болгох аргачлалуудыг тодорхойлж, хэрэгжүүлэх; Уурхайгаас шалтгаалж үүссэн сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхдээ сум орон нутгийн тогтвортой хөгжилд саад болж буй бусад асуудлуудыг хамтатган шийдвэрлэх, ингэснээр тухайн сорилтод дөрөөлөн хөгжлийн боломжийг бий болгох.Нутгийн иргэд, уурхайн хоорондох маргааныг ч зөв өнцгөөс нь харж, зөв аргабарилаар хандаж чадвал боломж болгон хувиргах боломжтой. Маргааншийдвэрлэх үйл явц буюу тухай маргаан нь өөрөө талуудын урт хугацааныхарилцан ашигтай хамтын ажиллагааны суурийг тавьж өгсөн тохиолдол олонбайдаг. 35
    36. 36. II. Сорилтоос боломж бий болгохЖишээ: “Малчдын амьжиргаа” хөтөлбөр (Энержи Ресурс)• Энэхүү хөтөлбөр нь Ухаа худаг төслийн хүрээнд нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан 53 малчин өрхийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилготой (Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдад)• Хөтөлбөрийн хүрээнд чадваржуулах сургалт болон хөнгөлөлттэй зээл авахад зуучлах хэлбэрээр дэмжлэг үзүүлнэ.• Энэхүү хөтөлбөр нь нүүлгэн шилжүүлэлтээс малчдад хохирол үүсч болох сорилтоос тус малчдад орон нутгийнхаа зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бизнесээ хөгжүүлэх боломжийг бий болгож байна. 36
    37. 37. II. Сорилтоос боломж бий болгохЖишээ: Сумын хог хаягдлын менежментийн төлөвлөгөө (Энержи Ресурс)• Цогтцэций суманд хог ихэсч буй асуудлын улмаас Энержи Ресурс компани тус суманд хог хаягдлын менежментийн сургалт, семинарууд зохион байгуулж, сумын захиргаанд сумын хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэж өгчээ.• Түүнчлэн 500 га талбайд нийтийн цэвэрлэгээ зохион байгуулж, нутгийн 85 иргэнийг хамруулан, ажлын хөлс олгосон байна.• Уг үйл ажиллагаа нь хог хаягдал ихэсч буй сорилтоос Цогтцэций сумын ирээдүйн тогтвор хөгжилд чухал хэрэгцээтэй шийдлийг боловсруулах боломжийг бий болгожээ. Мөн нутгийн иргэдэд тодорхой хэмжээний орлого оруулсан байна. 37
    38. 38. II. Сорилтоос боломж бий болгохСорилтоос боломж бий болгох зарим саналууд:• Сумын олон нийтийн үйлчилгээний ачаалал ихэсч буй сорилтыг зарим тохиолдолд шийдвэрлэхдээ Төр-Хувийн хэвшлийн хамтын ажиллагааны загварыг ашиглаж, өөрөөр хэлбэл төрийн зарим ажил үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх замаар нэг талаар төрийн үйлчилгээний ачааллыг бууруулах, нөгөө талаар орон нутгийн бизнес эрхлэгчдэд зах зээлийн шинэ боломжийг бүрдүүлж өгч болно. Жишээ нь төрөөс буюу уул уурхайн компаниас нутгийн иргэдийн эрүүл мэндийн даатгалыг тогтмол төлөх нөхцөл бүрдсэн тохиолдолд хувийн хэвшилд эмнэлгийн үйлчилгээ эрхлэх сонирхол бий болох бөгөөд үүнд уялдуулан төрөөс хариуцдаг эрүүл мэндийн зарим үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой болно.• Мөн амьдрах орчны аюулгүй байдал, тав тух алдагдаж буй сорилтыг шийдвэрлэхдээ байгаль орчны бохирдлын үнэлгээ, хог хаягдлын менежмент буюу халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сэдэвтэй сургалт зэрэг зарим үйл ажиллагааг нутгийн иргэдийн бүлгүүд, иргэний нийгмийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх нь тухайн төслийн үр нөлөөг сайжруулахаас гадна талуудын хоорондох харилцааг сайжруулж, аливаа зөрчил маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжуудыг бий болгоно. 38
    39. 39. 4. ТАЛУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ идэвхжүүлэх боломж, арга замууд
    40. 40. Талуудын оролцооны үндсэн зарчмуудЭрдэс Баялаг, Газрын Тосны Сайд Нарын Олон Улсын Зөвлөлөөсдараахь 5 зарчмыг дэвшүүлжээ.1. Зохистой харилцаа: Аль нэг тал ярьж, нөгөө нь сонсох бус жигд харилцах;2. Ил тод байдал: мэдээллийн ил тод байдлыг хангаж, эргэх холбоо бүхий харилцааг төлөвшүүлэх;3. Идэвхитэй хамтын ажиллагаа: Харилцан ашигтай үр дүнд хүрэхийн төлөө хамтран ажиллах;4. Бүх талуудын оролцоо: Нутгийн иргэд, бусад оролцогч талуудыг бүрэн зөв тодорхойлж, уул уурхайн үйл ажиллагаа явагдах нийт хугацаанд оролцоог нь хангах;5. Оролцооны эерэг уур амьсгал: Талуудын оролцоог харилцан итгэл, хүндэтгэлд тулгуурласан хэлбэрээр төлөвшүүлэх. 40
    41. 41. Талуудын оролцооны үе шатууд ба чигхандлага Оролцооны төвшин Хамрагдагсдын тоо Харилцааны Мэдээлэл Зөвлөлдөх Оролцох Түншлэл стратеги солилцохЗурагт үзүүлсний дагуу талуудын оролцоо нь харилцааныхаа стратегиатодорхойлон, мэдээлэл солилцохоох эхлэх бөгөөд цаашид харилцан ашигтайбодит хамтын ажиллагаа, түншлэл үүсч бий болдог. Оролцооны төвшинахих тусам талуудын зохион байгуулалт улам боловсронгуй тул нийтхамрагдагсдын тоо цөөрөх хандлагатай байдаг. 41
    42. 42. Орон нутаг дахь гол оролцогч талууд Бодлого, эрх зүйн орчин Нийгэм, соёлын орчин Нутгийн иргэд Иргэний Сумын нийгмийн захиргаа байгууллагууд Уул уурхайн компаниуд, оператор, ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчдийн хамт 42
    43. 43. Талуудын хамтын ажиллагааг сайжруулахадшийдвэрлэх гол асуудлууд1. Үүрэг, хариуцлагыг тодорхой болгох2. Мэдээллийн ил тод байдлыг хангах3. Нутгийн иргэдийн шууд оролцоог хангах4. Талуудын хоорондын харилцааг боловсронгуй болгох 43
    44. 44. 1. Үүрэг, хариуцлагыг тодорхой болгох: Сумын захиргаа “Сумын удирдлагууд уурхайтай харилцахдаа нутгийн иргэдийн эрх ашгийг бүрэн төлөөлж чадна" 30 25 20N 15 10 5 0 Fully agree Partly agree Partly disagree Fully disagree Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Зөвшөөрөхөд хэцүү Зөвшөөрөхгүй Dont know Мэдэхгүй Цэцэг Tsetseg Цогтцэций Tsogttsetsii 44
    45. 45. 1. Үүрэг, хариуцлагыг тодорхой болгох: Сумын захиргаа “Сумын удирдлагууд уурхайн компанитай харилцахдаа нутгийн иргэдийн эрх ашгийн төлөө үр дүнтэй хамтран ажилладаг" 25 20 15N 10 5 0 Fully agree Partly agree Partly disagree Fully disagree Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Зөвшөөрөхөд хэцүү Зөвшөөрөхгүй Dont know Мэдэхгүй Цэцэг Tsetseg Цогтцэций Tsogttsetsii 45
    46. 46. 1. Үүрэг, хариуцлагыг тодорхой болгох: Сумын захиргаа• Сумын захиргааны эн тэргүүний үүрэг нь сумын төвшинд хууль журмыг сахиулж, хэрэгжилтийг нь хангах, төрийн бодлогыг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг үр дүнтэй зохион байгуулахад оршино.• Сумын Засаг дарга, ЗДТГ болон ИТХ-ыг иргэд эсэргүүцэх нь харьцангуй бага боловч өөрсдийн шууд төлөөлөл биш гэж үзэх хандлага давамгайлж байна.• Талуудын хамтын ажиллагаанд сумдын захиргаадын эзлэх тохиромжтой (буюу бусад оролцогч талуудад хүлээн зөвшөөрөгдөхөд хамгийн дөт) байр суурь нь нутгийн иргэд, тэднийг шууд төлөөлөх бүлгүүд болон уул уурхайн компанийн хооронд холбож, талуудын хоорондын харилцааг идэвхжүүлэх байр суурь юм.Сайн туршлага:Өмнөговь аймгийн Цогтэций сумын захиргаанд “Иргэний танхим” байгуулснаарнутгийн иргэд буюу иргэд, уул уурхайн компаниудын төлөөлөл цуглаж уулзахболомжийг бүрдүүлсэн байна.Мөн тус сумын захиргааны хуучин байранд Цэций нутаг ТББ-д албан өрөө гаргажөгсөн нь иргэд ТББ-тай холбогдож, уулзах боломжийг бүрдүүлжээ. 46
    47. 47. 1. Үүрэг, хариуцлагыг тодорхой болгох: Нутгийн иргэд• Нутгийн иргэд эрх, үүргийнхээ талаар ойлголт багатай, эрх ашгаа хамгаалж, талуудын хамтын ажиллагаанд идэвхитэй оролцох чадавхи дутмаг байдал ажиглагдаж байна.• Жишээ нь Цэцэг суманд зохион байгуулсан нутгийн зөвлөлдөх уулзалтаар оролцогчид өөрсдийн үүргийг дараахь байдлаар тодорхойлжээ: – Идэвхитэй иргэн байх (арга зам нь тодорхойгүй) – Байгаа боломжуудыг ашиглан уурхайн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах – Шаардлагатай нөхцөлд уурхайн эсрэг тэмцэх• Цаашид нутгийн иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд талууд дараахь 2 чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай. Үүнд: – Эвлэлдэн нэгдэж, бүлгийн зохион байгуулалтад (нөхөрлөл, хоршоо болон ТББ) орох замаар байр сууриа бэхжүүлэх, ингэснээр бусад талуудтайгаа хариуцлага хүлээх чадвартай хуулийн этгээдийн төвшинд харьцах боломжтой болно – Хууль дүрэм, орон нутгийн төвшний бусад дүрэм журам, талуудын хооронд хийгдсэн гэрээ хэлцлийн дагуу хүлээсэн шүрэг хариуцлага, эрх мэдлээ бүрэн ухамсарлаж, хэрэгжүүлэх арга замаа тодорхойлох; – Албан харилцаа, зөвшилцөл, гэрээ хэлцэл хийх ур чадвараа нэмэгдүүлэх. 47
    48. 48. 1. Үүрэг, хариуцлагыг тодорхой болгох: Иргэний нийгмийн байгууллагууд “Иргэний нийгмийн байгууллагууд уурхайтай харилцахдаа нутгийн иргэдийн эрх ашгийг бүрэн төлөөлж чадна" 20 15N 10 5 0 Fully agree Partly agree Partly disagree Fully disagree Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Зөвшөөрөхөд хэцүү Зөвшөөрөхгүй Dont know Мэдэхгүй Цэцэг Tsetseg Цогтцэций Tsogttsetsii 48
    49. 49. 1. Үүрэг, хариуцлагыг тодорхой болгох: Иргэний нийгмийн байгууллагууд• Олон улсын туршлагаас үзвэл иргэний нийгмийн байгууллагууд нэг бол олон чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний хэмжээний байгууллага болж, эсвэл тодорхой нутагт тодорхой чиглэлээр төрөлжсөн байгууллага болон төлөвших чиг хандлагатай байдаг.• Одоогоор уул уурхайн бүс нутгууд дахь иргэний нийгмийн байгууллагууд “нутгийн иргэдийг төлөөлөх, тэдний эрх ашгийг хамгаалах” гэсэн хэт ерөнхий үүрэгтэйгээр ажиллаж буй нь тохиромжгүй. Учир нь: – Хэт ерөнхий философитой байгууллага бусад оролцогч талуудтай ямар чиглэлээр хамтран ажиллах сонирхол, чадавхитай нь ойлгомжгүй байдаг. – Аливаа хамтын ажиллагаа нь талуудаас тодорхой чадавхи, туршлага шаардах тул төрөлжсөн үйл ажиллагаа бүхий байгууллага хамтын ажиллагаанд илүү найдвартай түнш болж чадна.• Төрөлжих боломжтой чиглэлүүд: Уурхайн байгаль орчны нөлөөллийн хяналт, Нийгмийн нөлөөллийн хяналт, Нутгийн иргэдийн боловсролыг дээшлүүлэх (сургалт сурталчилгаа) г.м.• Жич: Энэхүү зөвлөмж нь зөвхөн тодорхой зорилгыг биелүүлэхээр байгуулагдаж, зорилго нь биелсэн нөхцөлд үйл ажиллагаа нь зогсдог хөдөлгөөнүүдэд хамааралгүй болно. 49
    50. 50. 1. Үүрэг, хариуцлагыг тодорхой болгох: Уул уурхайн компаниуд• Уул уурхайн компаниуд орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр бусад оролцогч талуудтай хамтран ажиллахдаа тусламж, дэмжлэгийг өөрөө гардан гүйцэтгэхээс аль болох татгалзаж, цаашид өөрөө бие даан явагдах боломжтой хөгжлийн үйл явц, эерэг өөрчлөлтүүдэд гарааны дэмжлэг үзүүлэх байдлаар оролцох нь зүйтэй.• Мөн орон нутгийн оролцогч талуудтай харилцахдаа зааж сургагч буюу ивээн тэтгэгчийн бус, аль болох ижил төвшний хамтрагчийн байр сууринаас хандаж, тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэх, ололт амжилтаа хуваалцахад суралцах хэрэгтэй. CR бол PR биш! (Орон нутаг, нутгийн иргэдтэй харилцах ажил Компанийн сурталчилгааны Пиар биш!) 50
    51. 51. 2. Мэдээллийн хүртээмж, ил тод байдлыг хангах “Уурхайн үйл ажиллагаа, компаниас орон нутаг, нутгийн иргэдэд үзүүлж буй тусламж дэмжлэгийн талаар мэдээлэл иргэдэд хүртээмжтэй, ил тод байдаг" 30 25 20N 15 10 5 0 Fully agree Partly agree Partly disagree Fully disagree Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Зөвшөөрөхөд хэцүү Зөвшөөрөхгүй Dont know Мэдэхгүй Цэцэг Tsetseg Цогтцэций Tsogttsetsii 51
    52. 52. 2. Мэдээллийн хүртээмж, ил тод байдлыг хангах Яагаад? Ил тод бус байдал хардалт сэрдэлт, маргаан үүсэх хөрс нь болдог. “Уурхайн үйл ажиллагааны ашиг шимийг хэн хүртдэг вэ?" 30 25 20N 15 10 5 0 Зарим хүмүүс Some people in Сумын Local Уурхайд Mine workers ТББ, CSOs Нутгийн иргэд Мэдэхгүй/ All people in the Dont know/No the community удирдлагууд government ажиллагсад хөдөлгөөнүүд community бүгдээрээ хариулаагүй response officials equally Цэцэг Tsetseg Цогтцэций Tsogttsetsii 52
    53. 53. 2. Мэдээллийн хүртээмж, ил тод байдлыг хангах Хэн хариуцах вэ?• Уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагын олон улсын жишиг стандартуудад мэдээллийн ил тод байдал эн тэргүүнд дурдагддаг. Иймээс юуны түрүүнд уул уурхайн компани бүр үйл ажиллагааныхаа талаар болон сум орон нутагт үзүүлж буй тусламж дэмжлэг, түүний зарцуулалтын талаарх мэдээллийг нутгийн иргэн бүрт хүрэх нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай. Мэдээллийн ил тод байдлыг хангах үйл ажиллагааны тусгай хөтөлбөр боловсруулж, төсөв батлах нь зүйтэй.• Мөн орон нутгийн засаг захиргаа талуудын хоорондын харилцааг идэвхжүүлэх үүргийг хүлээх, энэ үүргийг хүрээнд мэдээллийн хүртээмж, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах нь зүйтэй.Сайн туршлага ба илүү сайжруулах нутгийн иргэдийн санал:Өмнөговь аймгийн Цогтэций суманд Энержи Ресурс компани улирал тутам нутгийниргэдтэй мэдээллийн уулзалт зохион байгуулдаг туршлагыг иргэд сайшааж байна.Гэвч тус суманд 3 том уурхай ажиллаж буй тул мэдээллийн уулзалтыг уурхай тусбүрдээ бус сумын захиргаанаас нэгдсэн журмаар зохион байгуулж, үүнд 3 уурхайгбүгдийг нь хамруулж байх санал дэвшүүлжээ. 53
    54. 54. 3. Иргэдийн оролцоог хангах Уул уурхайн компаниуд “Уул уурхайн компани, нутгийн иргэд хоорондоо сайн харилцаатай" 25 20 15N 10 5 0 Fully agree Partly agree Partly disagree Fully disagree Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Зөвшөөрөхөд хэцүү Зөвшөөрөхгүй Dont know Мэдэхгүй Цэцэг Tsetseg Цогтцэций Tsogttsetsii 54
    55. 55. 3. Иргэдийн оролцоог хангах Уул уурхайн компаниуд “Нутгийн иргэн бүр уурхайн компанид үйл ажиллагааных нь талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж, эрхтэй" 25 20 15N 10 5 0 Fully agree Partly agree Partly disagree Fully disagree Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Зөвшөөрөхөд хэцүү Зөвшөөрөхгүй Dont know Мэдэхгүй Цэцэг Tsetseg Цогтцэций Tsogttsetsii 55
    56. 56. 3. Иргэдийн оролцоог хангах Уул уурхайн компаниуд “Уурхайн зүгээс нутгийн иргэдийн санал хүсэлт, шүүмжид анхааралтай, хариуцлагатай ханддаг" 30 25 20N 15 10 5 0 Fully agree Partly agree Partly disagree Fully disagree Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Зөвшөөрөхөд хэцүү Зөвшөөрөхгүй Dont know Мэдэхгүй Цэцэг Tsetseg Цогтцэций Tsogttsetsii 56
    57. 57. 3. Иргэдийн оролцоог хангах Уул уурхайн компаниуд “Уурхайгаас нутгийн иргэдэд үзүүлж буй тусламж дэмжлэгийн зарцуулалтанд нутгийн иргэнийхээ хувьд оролцож буй арга хэлбэртээ та сэтгэл хангалуун байдаг" 30 25 20N 15 10 5 0 Fully agree Partly agree Partly disagree Fully disagree Бүрэн зөвшөөрнө Зөвшөөрч болно Зөвшөөрөхөд хэцүү Зөвшөөрөхгүй Dont know Мэдэхгүй Цэцэг Tsetseg Цогтцэций Tsogttsetsii 57
    58. 58. 3. Иргэдийн оролцоог хангах Уул уурхайн компаниуд• “Уурхай, орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ” буюу “Сум хөгжүүлэх гэрээ” зэрэг уурхайн үүрэг, хариуцлагыг тодорхойлох гэрээ хэлцлүүд уурхай болон орон нутгийн захиргааны хооронд хийгдэж буй тул уурхай эргээд зөвхөн орон нутгийн захиргааны өмнө хариуцлага хүлээх тогтолцоо бий болж байна.• Уул уурхайн компаниудын орон нутгийн төвшинд зөвхөн орон нутгийн захиргааны өмнө бус, мөн нутгийн иргэдийн үүрэг, хариуцлага хүлээж байгаагаа тодорхой болгох, үүнийгээ бодитоор хэрэгжүүлэх шаардлагатай. Үүний тулд нутгийн иргэдийн төлөөллийн байгууллагыг орон нутаг хөгжүүлэх гэрээний эрх тэгш нэг тал болгон хамруулах нь зүйтэй.• Ингэснээр нутгийн иргэд 2-р төвшний харилцагчид байдлаар оролцож буйг өөрчилж, бүх талууд нэг төвшинд тэгш эрхтэйгээр харилцах, харилцан бие биенийхээ өмнө үүрэг хариуцлага хүлээх нөхцлийг бүрдүүлнэ.• Орон нутгийн өнөөгийн институцийн орчинд иргэдийн шууд төлөөллийн бүтэц нь засаг захиргааны анхан шатны нэгж болох БАГ юм. Иймээс уурхай, орон нутгийн хоорондох гэрээнд нутгийн иргэдийн саналыг хүлээж авахдаа баг бүрээс санал цуглуулж, сумын төвшинд нэгтгэх нь тохиромжтой. Үүнд сумын захиргаа биечилж оролцох шаардлагагүй. Багийн дарга нар шийдвэр гаргахад гишүүдээсээ давуу эрх эдлэхгүй бөгөөд багийн хурал зохион байгуулах, хурлаас гарсан санал зөвлөмжийг баталгаажуулах, дамжуулах үүрэг хүлээнэ. 58
    59. 59. 4. Талуудын харилцааг боловсронгуй болгох Нутгийн иргэд ба уурхай• Нутгийн иргэдийн шууд оролцоо буюу эдгээр 2 талын хоорондох шууд харилцааг сайжруулах (өмнөх хэсэгт дурдсан)• Нутгийн иргэдийн төлөөллийн байгууллагуудыг идэвхжүүлэх, иргэдийг шинээр төлөөллийн байгууллага байгуулж, үүрэг хариуцлага хүлээх чадвартай төвшинд харьцахад чадавхижуулах;• Харилцааны арга, хэлбэрийг тухайн нутгийн онцлогт тохирсон хэлбэрээр, харилцан зөвшилцсөний үндсэн дээр үр дүнтэй зохион байгуулах;Анхаарах зүйл:• Иргэдийн төлөөллийн ямар нэг эрлийз бүтэцтэй институци үүсгэх нь үр нөлөө багатай. Учир нь олон талын төлөөллөөс бүрдсэн ийм институци чухам аль талынх нь эрх ашгийг төлөөлж байгаа нь тодорхойгүй болдог.• Жишээ нь Цогтцэций суманд Энержи Ресурсын санаачлагаар, ИТХ-ын тогтоолоор 13 хүний бүрэлдэхүүнтэй “Иргэний зөвлөл” байгуулжээ. Гэтэл уг бүрэлдэхүүнд захиргааны 3 төлөөлөл, ИНБ-ын 3 төлөөлөл багтсан тул уг зөвлөл нь үнэн хэрэгтээ “Сумын захиргаа, нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөл” юм.• ИНБ-ын зарим төлөөлөл нь хувьд ашиг сонирхлын зөрчилтэй байвал уг зөвлөлд иргэдийн итгэх итгэл улам алдагддаг. 59
    60. 60. 4. Талуудын харилцааг боловсронгуй болгох Нутгийн иргэд ба орон нутгийн захиргаа• Нутгийн иргэдтэйгээ “Мэдээллийн ил тод байдал”-ын гэрээ байгуулах, үүнд харилцааны механизмуудаа тусган, мөрдөж ажиллах.• Нутгийн иргэдийн төлөөллийн байгууллагуудыг идэвхжүүлэх, иргэдийг шинээр төлөөллийн байгууллага байгуулж, үүрэг хариуцлага хүлээх чадвартай төвшинд харьцахад чадавхижуулах;• Харилцааны арга, хэлбэрийг тухайн нутгийн онцлогт тохирсон хэлбэрээр, харилцан зөвшилцсөний үндсэн дээр үр дүнтэй зохион байгуулах;Анхаарах зүйл:• Сумын захиргаадын хувьд мөн л иргэдийн төлөөллийн ямар нэг эрлийз бүтэцтэй институцийг захиргаанаас санаачилж, дэргэдээ байгуулах нь үр дүн муутай байна.• Жишээ нь Цэцэг сумын Засаг даргын санаачлагаар байгуулагдсан “Засаг даргын зөвлөл” нь иргэдэд шударгаар хандах бус, гишүүд нь хувийнхаа эрх ашигт нийцүүлэн ашигладаг “Лобби бүлэг” болсон гэж нутгийн зарим иргэд үзэж байна. Иймээс ямар нэг эрлийз бүтэц үүсгэхгүй байх, иргэдийн төлөөллийн бүлгийгЗахиргаанаас буюу өөр аль нэг оролцогч тал хөндлөнгөөс санаачлахгүй байх нь зүйтэй. 60
    61. 61. 4. Талуудын харилцааг боловсронгуй болгох Нутгийн иргэд ба иргэний нийгмийн байгууллагууд• Иргэний нийгмийн байгууллагууд нутгийн иргэдийг бодит төлөөлөл гэдэг утгаар хүлээн зөвшөөрөгдөхөд хамгийн дөхөм.• Гэвч Цогтцэций сумын Цэций нутаг ТББ-ын жишээнээс үзвэл ИНБ-ын удирдлагад ашиг сонирхлын зөрчил үүсэх (жишээ нь уурхайд ажилд орох) тохиолдолд иргэдийн итгэл алдагдах ба энэ нь бусад ИНБ-уудад ч сөргөөр нөлөөлдөг.• Иймээс ИНБ-ууд өөрсдөө иргэдийн байнгын хяналтан дор байж, ашиг сонирхлын зөрчил үүсэх тохиолдолд даруй залруулах механизмуудыг Дүрэмдээ шигтгэж өгөх шаардлагатай. Мөн байгууллагын удирдлага цөөн хүний гарт төвлөрөхөөс зайлсхийж, бүх гишүүдийн хурлын ба жирийн гишүүдийн, тэдгээрийн байгуулсан ажлын хэсгүүдийн эрх мэдлийг аль болох өндөр байлгах нь зүйтэй.• Өмнөх хэсэгт дурдсаны дагуу ИНБ-ууд цаашид тодорхой чиглэлүүдээр төрөлжиж, талуудын хамтын ажиллагааны идэвхитэй, хариуцлагатай оролцогч болоход анхаарч ажиллах нь зүйтэй.• ИНБ-ууд жижиг гэлтгүй олон нийтийн байгууллагын төвшинд ажиллаж, нутгийн иргэдэд үйл ажиллагаа, үр дүнгээ тогтмол мэдээлдэг байх шаардлагатай. Үйл ажиллагаа эхлэхдээ хурал цуглаан зохион байгуулж, иргэдийг нэг удаа идэвхжүүлээд дараа нь ажлынхаа үр дүнг эргээд тайлагнахгүй байх нь мөн иргэдийн итгэлийг алдахад хүргэнэ. 61
    62. 62. 4. Талуудын харилцааг боловсронгуй болгох ИНБ, Орон нутгийн захиргаа болон Уурхайн 3 талт харилцаа• Орон нутгийн захиргаа болон уурхайн зүгээс ИНБ-уудтай тэгш эрхтэй хамтрагчийн төвшинд ажиллаж сурах шаардлагатай. Ялангуяа мэдээлэл солилцох, тодорхой ажил үүрэг ногдуулах (аутсорсинг), эсвэл түншлэл байгуулах зэрэг арга, механизмуудыг хэрэглэж болно. Шаардлагатай гэж үзвэл хамтын ажиллагааны тодорхой шалгуурыг нэвтрүүлж болно (жишээ нь гишүүдийн тоо, үйл ажиллагааны цар хүрээ, туршлага г.м.).• Уурхайгаас орон нутагтай байгуулах гэрээ, түүний хэрэгжилтэд Иргэний нийгмийн байгууллагуудыг дараахь хэлбэрээр оролцуулах нь зүйтэй: • Тодорхой ажил, үүрэг ногдуулах; • Гэрээний биелэлтэд хяналт тавих.• Уурхайн болон Захиргааны зүгээс ИНБ-уудын хөгжилд онцгой анхаарал тавьж, энэ чиглэлээр тодорхой ажлын хөтөлбөрийг зохих төсвийн хамт батлах шаардлагатай.• Цогтцэций сумын сайн туршлагад үндэслэн сумдын захиргаанаас томоохон ИНБ буюу ИНБ-уудын нэгдсэн холбоонд ажлын байр гаргаж өгөх нь зүйтэй. 62
    63. 63. Дүгнэлт• Уул уурхайг даган үүсч буй боломжуудын бодитоор ашиглая, үүний тулд ашиглах чадавхийг нь бүрдүүлье.• Уул уурхайг даган үүсч буй ихэнхи сорилтуудад аль өнцгөөс хэрхэн хандахаас шалтгаалж бэрхшээл, эсвэл боломжийг бий болгож болно.• Талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн тулд – Хэн ямар байр сууринаас ямар үүрэг хариуцлагатай оролцохыг тодорхойлох; – Мэдээллийн ил тод байдлыг хангах замаар эвсэг уур амьсгалд харилцан хяналт тавих боломжийг бүрдүүлэх; – Талуудын харилцаа, хамтын ажиллагаанд нутгийн иргэд тэгш эрхтэйгээр оролцох институцийн орчныг бүрдүүлэх, үүнд орон нутгийн нөхцөлд тохирсон бүтэц, арга замыг ашиглах; – Оролцогч талууд өөрсдийн давуу талаа түлхүү ашиглаж, эрсдэлээс зайлсхийх зарчмаар харилцаагаа боловсронгуй болгох шаардлагатай. Хамгийн чухал нь: Бусдын төлөө ажиллах сэтгэлээс илүүтэйгээр, Бүгдээрээ тэгш эрхтэй хамтран ажиллах сэтгэлгээг төлөвшүүлье! 63
    64. 64. Анхаарал тавьсанд баярлалаа! Баастын Эрдэнэболор, PhDТогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай уул уурхайн санаачлага ТББ-ын зөвлөх Хөдөө аж ахуйн их сургуулийн судлаач Гар утас: 9901-6533 И-мэйл: b.erdenebolor@gmail.com 64

    ×