Presentation1

6,185 views

Published on

  • Be the first to comment

  • Be the first to like this

Presentation1

  1. 1. Говь Хувьцаат Компани Монголын ноос, ноолуурын салбарын анхдагч “Говь” үйлдвэр нь 1981 онд Япон улсын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж эдүгээ 30 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа үндэсний томоохон үйлдвэрлэгч юм. “Говь” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг “ЭФ СИ АЙ” ХХК 2007 оны 7 сард Олон улсын нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авснаар манай компани эдүгээг хүртэл хувийн хэвшлийн бүтэц зохион байгуулалт, менежменттэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Орчин үеийн хувцас загварын чиг хандлагатай хөл зэрэгцэн алхаж дэхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Италийн болон Европын хувцас загварын нэр хүнд бүхий дизайнеруудтай хамтран ажиллаж олон улсын хувцас загварын компаниудын жишгээр жилдээ хавар, зуны болон намар, өвлийн гэсэн 2 удаагийн загварын коллекцийг гаргаж байна.
  2. 2. Технологи1. Ангилан ялгах үйлдвэрлэл:1981 онд анхан шатны үйлдвэрийн харъяа “ Гарялгах” цех нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлснээсхойш үйлдвэрлэлийн гол түүхий эд болох ямааныноолуур, тэмээний ноосыг чанар, технологийншаардлагын дагуу харах, мэдрэх эрхтнийтусламжтайгаар байгалийн гэрэлд 20 шахам нэртөрлөөр ангилдаг онцлогтой.
  3. 3. 2. Угаах үйлдвэрлэл:Технологийн дагуу ангилан ялгагдсан бохир түүхийэдийг хог, өтөг бууц, тослог, зунгаг зэргээс салгаждараагийн дамжлагын шаардлага хангасан бүтээгдэхүүнгаргах зорилгоор цагт 350-450 кг ноос ноолуур угааххүчин чадалтай Япон улсын Futaba компанийн угаахмашинаар гүйцэтгэнэ. Угаах машин нь сэгсрэх, сэмлэх,угаах онгоц, туслах онгоц, шахах гол, хатаах хэсгээсбүрдэнэ. Угаалганд Англи, Япон улсад үйлдвэрлэсэнхүний биед хоргүй, байгальд орчинд хор нөлөөгүйугаалгын саван хэрэглэдэг.
  4. 4. 3. Хялгас ялгах үйлдвэрлэл:Угаасан ноос, ноолуурын байгалийн хогт хольц,хялгасыг ялгаж самнасан ноос, ноолуур болох хагасболовсруулсан бүтээгдэхүүн гаргах зорилготой.Үйлдвэрлэлийн технологи нь маш нарийн орчны чийг,температурыг тодорхой түвшинд барих, холиогоо зөвоновчтой тохируулах, машин тоног төхөөрөмжийнтохиргоо, машин баригчийн ур чадвар зэрэг олон хүчинзүйлээс шалтгаалж дараа дамжлагуудаа чанартай түүхийэдээр хангадаг онцгой үйлдвэрлэл. Япон улсын TORIGOEпүүсийн хялгас ялгах 27 машинаар жилд дунджаар 300-350 тн самнасан ноос, ноолуур гаргах хүчин чадалтай.
  5. 5. 4. Будах, холих үйлдвэрлэл:Самнасан ноос, ноолуурыг будах, цайруулах, бобинтой утас будах, ороох, хатаах, холих, ургамлын хогт хольцыг ноосноос цэвэрлэх зориулалттай карбонжуулах гэсэн технологийн 7 дамжлагаар үйлдвэрлэлээ явуулдаг. 2008 онд техникийн шинэчлэлтээр Италийн STALAM фирмийн радио долгионоор хатаах машин суурилагдаж ширхэгтийг гэмтээхгүйгээр хатаадаг болсон ба 2009 онд Италийн LORERIS BELLINI пүүсийн бүрэн автомат, компьютерийн удирдлагатай будах, чихэх, сэгсрэх, сугалах тоног төхөөрөмжөөр тоноглогдсоноор будах хүчин чадал 20% -иар өсч, холих дамжлагад мөн Италийн OMMI фирмийн 600-1000 кг холио хийх хүчин чадалтай бүрэн автомат машиныг суурилуулснаар үйлдвэрлэл 2 дахин нэмэгдсэн.
  6. 6. 5. Ээрэх үйлдвэрлэл: Ноос ноолуурын үйлдвэрүүдийн зүрхэн дамжлага ньээрэх үйлдвэрлэл. Ээрмэл утас нь ээрэх үйлдвэрлэлийнэцсийн бүтээгдэхүүн ч сүлжих, нэхэх үйлдвэрлэлийнүндсэн түүхий эд. Сүлжмэл болон нэхмэл бэлэнбүтээгдэхүүний чанар ээрмэл утасны чанараас шуудхамаардаг. Жилдээ 11-28 номерын 180-200 тн ээрмэлутас үйлдвэрлэх хүчин чадалтай. Технологийн самнах,ээрэх, шилжүүлэн ороох, давхарлан ороох, эрчлэх 5үндсэн дамжлагатай. Япон, Италийн OCTIR самнахмашины нэг гогцоот ремешок шинээр сольсноорцувималын жигд бусын хэлбэлзэл 1,8% -д хүрч утаснычанар сайжирсан.
  7. 7. 6. Сүлжих үйлдвэрлэл: Сүлжмэлийн зориулалттай ээрмэл утсаар Япон, Италиулсын микропроцессорын удирдлага бүхий компьютерудирдлагатай бүрэн автомат сүлжих машинаар загвардизайны өргөн сонголт бүхий сүлжмэл бэлэнбүтээгдэхүүнийг технологийн 20 гаруй дамжлагаарчанарын өндөр түвшинд үйлдвэрлэн гаргах үндсэнчиглэлтэй ажилладаг.
  8. 8. 7. Говь нэхмэл, нарийн ээрэх үйлдвэр:/Говь -2/ Нэхэх цех нь анх 1981 онд нэхмэл хөнжилүйлдвэрлэж үйл ажиллагаагаа эхэлсэн ба 1997 онднарийн ээрэх, нэхэх, нэхэхийн гүйцэтгэн боловсруулахгэсэн үндсэн 3 үйлдвэрлэлээс Говь -2 үйлдвэр болонөргөжсөн. Нарийн ээрэхэд Италийн сүүлийн үеийн SANTANDREA зүүт холих, зүүт самнах, сунгах машинууд,SAVIO, автомат ажиллагаатай GAUDINO нарийн ээрэх,Японы Мурата фирмийн ороох, давхарлан ороох, эрчлэхзэрэг тоног төхөөрөмжөөр жилд 45-50 тн бөмбөгөнноос, ноолуур, 16-18 тн 48,60,72,80 номерын нарийнээрмэл үйлдвэрлэх хүчин чадалтай Монголын анхнынарийн ээрэх үйлдвэр болсон .
  9. 9. 8. Сүлжмэлийн гүйцэтгэн боловсруулах үйлдвэр:Сүлжмэлийн гүйцэтгэн боловсруулах цех, Принт цех,Пиллингийн лаборатори гэсэн 3 нэгжтэй. Бүтээгдэхүүнболовсруулалтын эцсийн дамжлага тул ажилчдаас урчадвар хариуцлага шаарддаг онцгой дамжлагуудын нэг.Тус цехэд угаах машин -9, хатаах машин -8, сэгсрэхмашин -1, прэсс индүүний машин -4, гар индүү-1 нийт23 машин тоног төхөөрөмжөөрүйл ажиллагаа явуулдаг бажилдээ 700 гаруй мянганширхэг бүтээгдэхүүндболовсруулалт хийх хүчин чадалтай.
  10. 10. 9. Говь салон:1995 онд зөөлөн оѐдлын цех анхбайгуулагдсан. Зөөлөн оѐдол,оѐмол хөнжил, хими цэвэрлэгээ,нөхөн засварын үйлчилгээүзүүлдэг гурван цехтэй. 100%ноолууран болон ноосон нэхмэл даавуу, драппаар эрэгтэй эмэгтэйпальто, пиджак костюм, юбка жилет, платье, Монголүндэсний дээл хантааз, хүрэм, тэмээний ба ямааны ноос,ноолууран хөнжил, эрэгтэй, эмэгтэй хүүхдийн майк,нуруувч, өвдгөвч, бойтог гэх мэт бүх төрлийн оѐмолбүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.
  11. 11. 1981-2011 Говь ХК-хураангуй 1976 он :UNIDO-ийн төслийн хүрээнд ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах туршилтын үйлдвэр ашиглалтанд оров. 1977.03.17 он: Японы Засгийн газар БНМАУ-ын Засгийн газарт 5.0 тэрбум иений буцалтгүй хөрөнгө олгож, түүний оролцоотойгоор Улаанбаатар хотноо ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах үйлдвэр байгуулах тухай” Монгол-Японы Засгийн газрын хэлэлцээр байгуулагдав. 1977.12.15 он: Японы компаниудад явуулсан ноолуур, ноосны туршилтад оролцох, техник технологи Ноу Хауг судлах, үйлдвэр байгуулах компанийг сонгох ажлаар Ноосны Үйлдвэрийн Нэгдлийн ерөнхий инженер Г.Дүгэрсүрэн /агсан/, Б.Ёндонжамц, П.Дамдинжав, А.Зумаа нар нэг сар Япон улсад ажилласан.
  12. 12.  1978.08.25 он: Говь үйлдвэрийн байрлан барилгын шавыг тавьсан. 1979-1980 он: Япон улсад 78 инженер техникийн ажилтнууд 3 сарын хугацаатай үйлдвэрийн дадлагын ажлыг гүйцэтгэв. 1981.08.25 он: Үйлдвэрийн барилгын ажил бүрэн дуусав. 1979-1981 он: Ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах комбинатын мэргэжлийн болон угсралт, тохируулгын үйлдвэрлэлийн дадлага хийлгэх Япон улсад 78 инженер техникийн ажилтнуудыг 3 сарын хугацаагаар суралцуулав. 1981.09.05 он: Ямааны ноолуур , тэмээний ноос боловсруулах үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийн угсралт, тохируулгын ажлыг гүйцэтгэн технологийн шугамыг ашиглалтанд хүлээн авч, Монгол-Японы хамтын ажиллагааны анхны байгууламж Говь үйлдвэр үүд хаалгаа анх нээсэн түүхтэй.
  13. 13.  1980-1985 он: Япон улсын дээд сургуульд анхны оюутан Р.Жигжид, П.Ганхуяг нар суралцав. 1987-1989 он: Комьпютерийн автомат удирдлага бүхий Япон улсын SET-092 сүлжих машиныг үйлдвэрт суурьлуулав 1986-1992 он: Өөрийн хөрөнгөөр биеийн тамирын спорт заал, ажиллагсдын сувиллын газар, Рашаант амралт, хүүхдийн цэцэрлэг, 44, 72, 36 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулж ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн. 1989-1990 он: Говь комбинат улсын нийт чөлөөт валютын орлогын 70 хувийг дангаараа бүрдүүлж байсан. 1991 он: Олон улсын стандарт ISO-9000 тэмдэгтийг үе шаттайгаар нэвтрүүлж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 98 хувийг экспортлон Олон улсын чанарын цом болон гэрчилгээг Монгол улсаас анх удаа авсан.
  14. 14.  1994 он: Япон улсын Shima Seiki брэндийн компьютерийн удирдлагатай сүлжих машиныг суурилууллаа 1995-1996 он:Итали улсын технологи тоног төхөөрөмжөөр ээрмэл, нэхмэл, сүлжих үйлдвэрийн өргөтгөлийг хийж, д 8.0 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийв. Монгол улсад анх удаа олон улсын чанарын ISO-9001:2000 тэмдэгтийг нэвтрүүллээ. 1997 он: Монголд анх удаа ноос ноолууран өргөн хөнжил, ноолууран давуу, драп, нарийн номерын ээрмэл утас үйлдвэрлэх Говь 2 үйлдвэрийг ашиглалтанд хүлээн авав. 1998 он: Гадаад зах зээлээ өргөжүүлэн Япон улсад “Алтай”, Бельги улсад “Gobi Europe”, АНУ-д “Gobi-USA” зэрэг охин компаниуд байгуулж, дэлхийн 30 гаруй оронтой түншийн харилцаа холбоо тогтоож, АНУ-ын зах зээлд анх удаа 45000 ширхэг бүтээгдэхүүн нийлүүлсэн. 1989 он: Говь үйлдвэр “ Чанарын хяналтын дугуйлан”-г нэвтрүүлэв.
  15. 15.  1992 он: Говь үйлдвэр “5S”, “Чанарын хяналтын иж бүрэн систем” хэрэгжүүлэв. 2000 он: Утас будах технологи болон орчин үеийн компьютерийн системд холбогдсон сүлжих машин, STOLL-330-ыг суурилуулав. Будах үйлдвэрийн техник, технологидоо олон улсын чанарын ISO-1004 тэмдэгтийг нэвтрүүллээ. 2004 он: Герман улсын Stoll үйлдвэрийн компьютерийн удирдлага бүхий сүлжих машинаар өргөтгөл хийв. 2006 он: Говь үйлдвэрийн 25 жилийн ойн баярыг арга хэмжээг тэмдэглэв. 2006-2007 он: Говь үйлдвэрийнтөрийн мэдлийн хувьцааг “ЭФ СИ АЙ”ХХК 2007 оны 7 сард Олон улсыннээлттэй дуудлага худалдаагаархудалдан авсан
  16. 16.  2008 он: Говь үйлдвэрийн дэргэдэх Төв дэлгүүрийн барилгын дизайныг Японы алдарт архитекторч Сайко Кейчиро шинээр хийж дэлгүүр зургадугаар сард нээлтээ хийлээ 2009 он:Японы Токио хотод өөрийн салбар дэлгүүрээ нээлээ, Италийн “VVA Consulting Company”-тай хамтран ажиллах гэгээр байгууллаа 2010 он:Говь үйлдвэр байгуулагдсаны 30 жилийн түүхт ойн хүрээнд Италийн алдарт загвар зохион бүтээгч Саверио Палателлатай шинэ загварын коллекци дээр хамтран ажиллах гэрээг байгууллаа. 2011 он:Үйлдвэрлэлийн хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүлэн, шинээр 300-аад ажлын байрыг зарлалаа. Италийн алдарт хувцас загвар зохион бүтээгч Саверио Палателлатай хамтарсан анхны коллекци болох “Gobi by Saverio Palatella” коллекци худалдаанд гарлаа.

×