Олон улсын мэдээллийн байгууллагын менежментийн онцлог

1,172 views

Published on

"Олон улсын мэдээллийн байгууллагын менежментийн онцлог"
Хэвлэл мэдээллийн менежмент хичээл - ХИС, Сэтгүүл зүйн IV анги.

Published in: Education
0 Comments
1 Like
Statistics
Notes
  • Be the first to comment

No Downloads
Views
Total views
1,172
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
4
Actions
Shares
0
Downloads
14
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

Олон улсын мэдээллийн байгууллагын менежментийн онцлог

  1. 1. Олон улсын мэдээллийн байгууллагын менежментийн онцлог Сэтгүүл зүйн IV анги Хэвлэл мэдээллийн менежмент Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
  2. 2. Олон улсын хэвлэл, мэдээллийн байгууллагыг удирдахад онцгой давуу талтайгаас гадна тодорхой сорилтуудтай тулгарах нь мэдээж. Нэг мэдээллийг олон янзын хэрэгцээ, сонирхолд тохируулан хүргэх нь амаргүй. Түүнчлэн гадаад орчинд үйл ажиллагаа явуулахад • компанийн бүтэц төвөгтэй болж, • ажлын хамт олны хувьд хэл, соёлтой холбоотой асуудлууд тулгарахын хажуугаар • удирдагч олон улсын бодлого, эдийн засаг, бизнесийн практик зэргийг мэддэг байх шаардлагатай.
  3. 3. Яагаад даяарчлал? Яагаад одоо? Хариултын гол нь a) Зах зээл, b) Технологи c) Бодлого гэсэн хүчин зүйлийн уулзварыг сайн ойлгох мэдрэх юм. Өөрөөр хэлбэл, медиа менежерүүд хэвлэлийн зах зээл дэх гэнэтийн өөрчлөлт нөлөөлөл, бүтээлээ хийх, түгээх технологийн өөрчлөлт, үндэсний болон олон улсын хэвлэл мэдээллийн салбарыг зохицуулж байдаг аливаа бодлогыг мэддэг, үүссэн нөхцөл байдлыг зөв дүгнэж, арга хэмжээ авдаг байх нь чухал.
  4. 4. Дээрх гурван зүйлсээс нэгд нь ямар нэг өөрчлөлт ороход нөгөө хоёртоо нөлөөлж байдаг тул аль нэгийнх нь ач холбогдлыг илүү гэж үнэлэх боломжгүй юм.
  5. 5. Зах зээл • Хэвлэлийн салбарын эдийн засгийн нөхцөл, байдлыг хэлнэ; Үйл ажиллагаанд хэрэгтэй эх үүсвэр, медиа бүтээгдэхүүний эрэлт, болон тухайн компань энэ бизнест ашигтай ажиллах чадах эсэхийн талаарх бизнес загвар зэрэг багтна. • Медиа бүтээгдэхүүн гэдэг нь мэдээ, нэвтрүүлэг биет болон электрон хэлбэрээр бүхий л мэдээлэл билээ. Энэ утгаараа үйлдвэрлэлийн бусад бүхий л салбарын бүтээгдэхүүнтэй адил гэсэн үг. Гэхдээ бас онцгой зарим тал нь медиа компаниуд зах зээлээ өргөжүүлэх давуу тал болж байгаа юм.
  6. 6. • Медиа бүтээгдэхүүн нь маш их эрсдэлтэй. Тиймээс менежер нь тухайн агуулгын хүлээн авагч, зар сурталчилгааны эрэлт зэргийг нарийн тооцож ямар хэмжээний хөрөнгө оруулах шаардлагатайг тооцох нь зүйн хэрэг. Түүнчлэн бусад бүтээгдэхүүнийг бодвол тест хийх боломжгүй байдаг.
  7. 7. • Санхүүгийн эрсдэл их байхын хэрээр менежерүүд эцсийн бүтээгдэхүүнийг аль болох олон хүнд хүргэх шаардлагатай болно. Хэрэв хангалттай санал болгож чадвал, хүмүүс бага багаар худалдан авалт хийж ашиг олох нь ойлгомжтой. Глобаль зах зээл гэдэг бол хамгийн өргөн, том хүрээлэл билээ.
  8. 8. • Медиа бүтээгдэхүүний эх хувилбар хамгийн үнэтэй байдаг. Нэг ёсондоо эх бүтээгдэхүүнийг гаргахад их хэмжээний хөрөнгө зарлаа ч, түүнийг хувилан олшруулах боломж нь харьцангуй хямд байдаг. Тиймдээ ч олон хүнд л хүргэж чадвал, бүтээмжийн зардлыг нөхөхөд илүү үйл ажиллагаа бараг хэрэггүй.
  9. 9. • Медиа бүтээгдэхүүний хүлээн авагчид харилцан адилгүй. Энэ утгаараа эрэлтийг тооцоход бэрхшээлтэй байдаг. Хоёр хүн ижил кино үзэх, адилхан ном уншиж болох ч глобаль зах зээлийн хувьд медиа бүтээгдэхүүн хэлээр дамждаг билээ. Нөгөөтэйгүүр медиа бүтээгдэхүүн нь соёлыг тээж байдаг бөгөөд түүнийг дүрслэх, түүнд нөлөөлөх байдлыг агуулсан байдаг. Судалгаагаар хүлээн авагчид өөрийн соёлтойгоо илүү ойр, дөхөм агуулгыг сонирхдог нь батлагдсан.
  10. 10. • Цаг хугацааны хамаарлыг тооцох хэрэгтэй. Медиа бүтээл цаг, мөнгө шаарддагаас гадна ном бичлээ гэхэд түүнийг унших цаг бий эсэхийг бодолцоно. Мөн мэдээллийн хувьд асар шуурхай, цаг хугацааны хамааралтайг санана. Өчигдрийн мэдээнд дэлхий даяар үй олон хүнд мөнгө төлнө гэж үгүй. Түүнчлэн хүлээн авагчдад бүтээгдэхүүний үнэ цэнэ буурахаас өмнө нэг л удаагийн борлуулалт хийх нь маш их ур чадвар шаарддаг.
  11. 11. • Мэдээллийн үр нөлөө, үнэ цэнэ. Медиа бүтээгдэхүүн нь мэдээлэл хүргээд зогсохгүй нийгэм олон янзын нөлөөлөл үзүүлдгийг бид мэднэ. • Энэ утгаараа медиа бүтээгдэхүүний нөлөө нь эерэг, сөрөг аль аль талтай. Нэг талаас даяаршин буй өнөөгийн нийгэмд аливаа орны Засгийн газар, олон нийтийг дэлхий нийтийн мэдээллийн урсгалаас хоцрох, боловсрол, шинжлэх ухааны шинэ ололт, амжилтаас хоцрох байх боломжийг олгож буй. Тиймээс энэ төрлийн мэдээллийн байгууллага, компанийн үйл ажиллагаанд эерэг хандлагатай байдаг.
  12. 12. • Гэхдээ мэдээ болон мэдээллийн бүтээл нь соёлын дамжуулагч болдог бөгөөд судлаачдын үзсэнээр энэ нь тухайн орны бодлого, олон нийтийн үзэл санаа, соёл, зан заншилд хүчтэй нөлөөлдгийг ярьсаар байна. Иймд сүүлийн хагас зууныг хүртэл ихэнх улс гадны эзэмшлийн телевиз, радио, үүрэн телефоны компань болон зарим хэвлэлийн байгууллагад хязгаарлалт тавьсаар ирсэн. Энэ бол одоогоор харьцангуй нээлттэй болсон ч Канад, Европын холбооны зарим орнууд хүчтэй хоригтой хэвээр байна.
  13. 13. Технологи • Технологийн хөгжлийн ачаар мэдээлэл түгээхэд хялбар болж, олон улсын зах зээлд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд өртгийн хувьд хэмнэлттэй болсон. • 1970-аад оны үед ихэнх орнууд 2-3 телевизийн сувагтай байжээ. Учир нь нэг зэрэг олон долгион дамжуулах техникийн боломж хомс байж. Ялангуяа, европын орнууд жижиг газар нутагтай тул улс бүр тусдаа сувагтай байх нь хүндрэлтэй байв. • Тиймээс дэлхий даяар улс орон бүр нэг олон нийтийн телевизтэй байсан ба хувийн, арилжааны телевиз ажиллах боломж байсангүй.
  14. 14. • 1980-аад оноос кабел болон хиймэл дагуулын технологи хөгсөнөөр олон долгион биедээ нөлөөлөхгүйгээр дамжуулах боломж нээгдэж хэд хэдэн оронд арилжааны телевиз “мэндэлсэн” байна. • Улмаар VCR, DCD, дижитал дуу, интернэт зэрэг нь улам илүү боломж авчрахын хэрээр өрсөлдөөн ч ширүүссэн. • Технологи, зах зээлийн нөхцөл бие биедээ нөлөөлснөөр компаниуд зорилтот хүлээн авагчийн хүрээллээ бутаргаж, эх орондоо зах зээлээ алдаж эхэлсэн. Харин үүнийг нөхөх гарц нь олон улсын зах зээл гэж харах болжээ.
  15. 15. Бодлого • Үндэстний төдийгүй олон улсын хэмжээний бодлого нь хууль ёсны хүрээнд үйл ажиллагаа явуулахад чухал нөлөөтэй нь тодорхой. Түүхийн хувьд, олонх улсууд, ялангуяа, АНУ гадаадын медиа компань тэр дундаа телефон, телевиз, радио үйлчилгээний компаньд хязгаарлагдмал хориг тавьдаг байж.
  16. 16. Бодлогын өөрчлөлтөд нөлөөлсөн 1980- аад онд болсон гурван гол үйл явдал 1. 1983 онд AT&T компанийн монополь задарч, теле-харилцааны салбар төрийн мэдлээс гарснаар зах зээл чөлөөтэй болж гадаадын дуудлагын үйлчилгээ өртөг хямдарчээ. Нэгэнт AT&T теле сүлжээн дэх нөлөөллөө алдаж, шийдвэр гаргахаа больсноор Америкийн зах зээлд энэ төрлийн технологийн тэсрэлт, урсгалыг авчирсан юм.
  17. 17. Бодлогын өөрчлөлтөд нөлөөлсөн 1980- аад онд болсон гурван гол үйл явдал 2. Дараачийн томоохон нөлөөлөл нь 1989 онд Берлиний ханыг нураасан явдал юм. Ингэснээр баруун европын медиа компаниуд Зүүн Германд оффислох болсонтой зэрэгцэн төв Европт коммунизм задран унасан. Ингээд барууны компаниуд мэдээллийн байгууллагын эзэмшлийн бодлогыг шинээр тогтоох хэрэгтэй болжээ.
  18. 18. Бодлогын өөрчлөлтөд нөлөөлсөн 1980- аад онд болсон гурван гол үйл явдал • Дэлхийн худалдааны байгууллага олон улсын худалдааны дүрмийг өөрчилж, шинэ бодлого гаргасан нь 1980-аад онд гарсан бас нэгэн өөрчлөлт юм. Ингэж чөлөөт байдлыг бий болгосон ч медиа бүтээгдэхүүний үндсэн чанар буюу соёлын тээгч байдал нь зарим орныг хязгаарлалтаа цуцлахгүйд хүргэж байв. Тэгвэл үүнийг кино, телевизийн хамтарсан компань байгуулснаар шийдэх болжээ.

×