Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
Орчин үеийн эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжлийн 10 муу зуршилГэр бүл | 2012 / 05 / 09Хааяа хааяа “Сүүлийн үеийн хүүхдүүдийг э...
өөрийнхөө хүсэл сонирхолын төлөө хийж буй юм. Хүүхдээ 2012 оны шинэ ipad-аар саатуулахын оронд, түүнтэйцагийг хамт өнгөрүү...
өөрийгөө хариуцах тэнхээтэй болсон гэдгээ харуулахыг хүснэ. Тэдэнд илүү их эрх чөлөө, орон зайшаардагдана. Магадгүй таниас...
Upcoming SlideShare
Loading in …5
×

орчин үеийн эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжлийн 10 муу зуршил

782 views

Published on

  • Be the first to comment

орчин үеийн эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжлийн 10 муу зуршил

  1. 1. Орчин үеийн эцэг эхчүүдийн хүүхэд хүмүүжлийн 10 муу зуршилГэр бүл | 2012 / 05 / 09Хааяа хааяа “Сүүлийн үеийн хүүхдүүдийг ээ!” гэж уулга алдмаар юм тохиолддог. Тэр бяцхан “ертөнцүүд”үнэхээр бидний санаагүйг санаж, бодоогүйг боддог болсоор, нийгэм өөрчлөгдөхийн хирээр хүүхдүүд ч басхувьссаар. Сайн, муу аль аль талаараа тэд өмнөх үеийн хүүхдүүдээс ялгарч байгаа. Орчин үеийн эцэгэхчүүдийн 10 муу зуршлыг танилцуулж байна. Танд аль нэг нь бий юу?1: Сайн сонсогч болж чадахгүй байх“Би чиний насан дээр...” гэдэг бол тун хуучинсаг хэллэг. Цаг үе өөрчлөгдөж, түүнийгээ дагаад хүүхдүүдийнсэтгэхүй, харилцаа, үг яриа ч бас хувьсаж байна. Тиймээс одоо үеийн хүүхдүүдийн нийгэмшлийг ойлгохынтулд үргэлж ярилц. Ярилцахгүй бол ойлголцохгүй гэдэг дүрэм хүүхэд хүмүүжүүлэхэд ч бас хамаатай.Хүүхдийнхээ юу бодож байгааг, яагаад тэгж бодож байгааг нь сайн асуу. Тэгээд өөрт тулгарсан асуудлаа яажшийдэх нь зөв болохыг өөрсдөөр нь олуул. Хамгийн сүүлд үүнийгээ хэрэгжүүлэхийг нь асуу. Хэрэгтэй гэвэлөөрийн саналыг дэвшүүл. Хэрэв хүүхэд чинь таныг хүндэлдэг бол, таны үгийг анхааралтай сонсожхэрэгжүүлнэ.2: Хэт ихийг хийхЭцэг эхчүүдийн хүүхдийнхээ төлөө хэт ихийг хийдэг олон хэлбэр бий. Үүний дотор гуйсан юм болгоныг ньхудалдаж авч өгөх ч багтана. Амьдралын чинь утга учир болсон хайртай үрдээ бүхнээ зориулмаар байгаасэтгэлийг чинь ойлгож байна л даа. Хэт хэрэглээний энэ нийгэмд шинэ тоглоом, шинэ трендүд борооны дараахмөөг шиг л олширсон. Эцэг эхчүүд хүүхэддээ хүссэн бүхнийг нь авч өгсөнөөр тэднийг аз жаргалтай байлгажбайна гэж эндүүрдэг. Гэхдээ зүрхнийхээ гүнд бид эд баялаг, хөрөнгө мөнгө аз жаргалыг бий болгодоггүйгэдгийг мэднэ. Хүүхдийнхээ гэрийн даалгавар, бие даалт бүрт нь туслах гэж оролдох, хийх гэсэн бүхнийг ньөмнүүр нь орж гүйцэлдүүлэх ч бас үүнд хамаатай. Гэвч энэ зуршлаа хаяхгүй бол тэдэнд өөрсдийгөө сориххүсэл тэмүүлэл суухгүй, бүхнээс хойш сууж бусдаар хийлгэхийг эрмэлздэг болно. Түүнчлэн хүүхдээ хэт олонсургалт дамжаагаар булах нь сүүлийн үеийн эцэг эхчүүдэд түгээмэл болсон. Өөрийнхөө сурахыг хүсдэг байсанч чадаагүй юм бүрийг хүүхдээрээ нөхөх гэж оролдох нь элбэг. Гэвч хэт их ачаалалтай хүүхэд уур уцаартай,сандруу, стресстэй болно. Энэ бүхнийг та хүүхдийнхээ төлөө хийж байна гэж боддог боловч, үнэндээ
  2. 2. өөрийнхөө хүсэл сонирхолын төлөө хийж буй юм. Хүүхдээ 2012 оны шинэ ipad-аар саатуулахын оронд, түүнтэйцагийг хамт өнгөрүүлж, үлгэрийн ном уншиж өгч, гадуур цуг зугаалаарай.3: Харьцуулах, ба шүүмжлэх“Чи эгчийгээ хараач”, “Чи яагаад хөрж айлын Болдоо шиг байж болдоггүй юм бэ” гэж хүүхэддээ хэлдэг эцэгэхчүүд хүмүүжлийн ямар том алдаа хийж байгаагаа огт ойлгодоггүй. Ингэх нь хүүхдийн тархины хөгжил,өөртөө итгэх итгэлийг бууруулж, хор шарыг малтан, өшөө хорсол тээх зантай болоход нөлөөлдөг. Хүүхдүүдээдавуу ба сул талуудаар нь харьцуулж магтах юм уу муулахын оронд тэдэнд өөрсдийн онцгой “цорын ганц”,давтагдашгүй шинж чанаруудыг мэдэхэд нь тусалж, өөрсдөөр нь бахархуулаарай. Хэрэв та байнга хүүхдээ хэннэгний хүүхэдтэй харьцуулаад байвал, тэдэнд ээж, аав нь өөрсдөөс нь урвасан мэт сэтгэгдэл төрнө.4: Ээж нь болохоосоо өмнө найз нь болохХүүхэдтэйгээ сайн найз шиг харьцах нь ойр дотно холбоо үүсгэхэд хэрэгтэй л дээ. Гэхдээ энэ нь тэднийгхүмүүжүүлэхэд тийм ч тустай биш байж мэднэ. Эцэг эх гэдэг бол хүүхдийнхээ багш, удирдагч, хамгаалагч,сургагч байх ѐстой. Тоглох, эсвэл хичээлээ хийх, чухал асуудлуудын талаар ярилцах зэрэг тодорхой онцгойүеүүдэд тэдний найз шиг бай. Харин бүх үед найз шиг нь л байвал тэд нөхцөл байдлыг гартаа авч, та эцэгэхийнхээ хүндлэлийг алдана.5: Айлган сүрдүүлэхОрчлон хорвоог бүрэн таньж мэдээгүй яваа хүүхдүүд заримдаа биднийг залхааж орхидог. Энүүгээр тэрүүгээргүйж, болохгүй гэсээр байтал хийж, шинээр авахуулсан пүүзээ гээчихдэг. Энэ үед бидэнд хүүхдээ хайрлахсэтгэл хэдий байвч, асуудалд сэтгэл хөдлөлөөр хандаж, бяцхан үрээ харааж загнан, уурлаж бухимдах ньэнүүхэнд болно. Ингэх нь тэрүүхэн үед хүүхдийг өөрийн том бие, ахмад нас, эрх мэдлээр айлгаж, дуугүйболгож болох ч, эцсийн эцэст тэд таныг хэрхэн ухаан санаагаа, удирдлагаа алдаж байгааг л анхааралдааавдаг гэдгийг санаарай. Тэд энэ үед өөрсдийнх нь буруу байсан гэдгийг ойлгохоосоо илүүтэйгээр, таныгөөрийнх нь үг үйлдлийг хүлээж авахаас эрс татгалздаг мэтээр ойлгоно. Тиймээс тэд ухаарсандаа биш,айсандаа дуугаа хураадаг юм. Хэрвээ уур чинь хүрэх гээд ирвэл амьсгалаа зөв хуваарилж, гараа далайхаассэргийлэхийн тулд халаасандаа хийгээд, анхаарлаа хүүхэддээ биш үүссэн асуудалд хандуул. Хүсвэл завсарлагаавсан ч болно. Мөн хэрэв та анхнаас нь сайн хүмүүжүүлэх юм бол, ингэтлээ уурлах хэрэг бараг л гарахгүйгэдгийг санаарай. Учир нь суурь сайтай хүүхдүүд өөрсдөө өөрсдийгөө аваад явчихаж чаддаг.6: Үйлчлэгч шиг аашлахХэрэв та хүүхдээ том болгохыг хүсч л байгаа бол тэдэнд гэрийн ажлыг хуваарилж өг. Тэгвэл тэд энэ гэр бүлийннэгээхэн чухал хэсэг гэдгээ мэдэрч гэр орныхоо төлөө хариуцлага хүлээж сурна. Энэ нь тэднийг ирээдүйдамьдралаа авч явахад нь ч хэрэгтэй. Орчин үеийн эцэг эхчүүд хүүхдийнхээ бүх юмыг бэлдэж өгсөөр сурчихсанбайдаг. Ингэх нь хүүхдийг ирээдүйд өөрийнхөө төлөө хичээл зүтгэл гаргах, ямар нэг юм хийх хүсэлгүй болгонтөлөвшүүлдэг сул талтай. Хүүхэддээ ажил даалгахаасаа айдаг гол шалтгаан нь тэднийг ядрахаас, эсвэл буруухийхээс эмээх юм. Хүүхэддээ итгээд үзэх хэрэгтэй. Тэд хариуцлагын үнэ цэнийг ойлгох нь чухал. Гэрийн ажлыгч бас чухал зүйлд тооцуулахын тулд хөргөгчин дээрээ хуваарь гаргаж наа. Тэгвэл тэдний “мартсан” гэдэгшалтаг хэлэх нь багасна.7: Хүүхэддээ байнга бууж өгөхХүүхдүүдэд юмны арга эвийг шинээр сурах чадвар тун өндөр хөгжсөн байдаг. Тэд бүтэн өгүүлбэр хэлжсураагүй байсан ч, дуу авиа, үйл хөдлөлөөрөө таниар хэрхэн өөрийнхөө хүссэн зүйлийг хийлгэхээ мэдээдавчихдаг. Багаас нь хүүхэддээ байнга бууж өгөөд сургачихвал, тэдэнд таныг хүндлэх шаардлага үгүйболчихно. Тиймээс таны хүүхэд өсвөр насан дээрээ очмогцоо, таньтай зөрчилдөх нь ихэсч мэднэ. Тэдэндөөрсдөө шийдвэр гаргах боломжийг ч олго, үүнийхээ хажуугаар хүүхэдтэйгээ боломжийн тохиролцоонд хүрчсур.8: Тэдэнд эрх чөлөө олгохоос айхХүүхэд чинь цаг мөч өнгөрөхийн хирээр бие хүн болон төлөвшиж байгаа. Тэд биеэ дааж чадна гэдгээ, өөрөө
  3. 3. өөрийгөө хариуцах тэнхээтэй болсон гэдгээ харуулахыг хүснэ. Тэдэнд илүү их эрх чөлөө, орон зайшаардагдана. Магадгүй таниас тусдаа өрөөтэй болохыг хүсэх байх. Энэ үд нь шууд татгалзаж болохгүй. Хэрэвхүүхдийнхээ үзэл бодол, гуйлт хүсэлт, бие даах гэсэн эрмэлзлэлд нь эрс ширүүн хариу өгвөл тэд улам бүрзөрүүдэлж, тэмцэхийг оролдох болно. Хүүхдээ өөрийн гараар усанд оруулахаа болино, сургуульд нь өөрийнбиеэр хүргэж өгөхөө болино гэхээр танд аймар санагдах байх л даа. Гэхдээ тэд таны үгийг сонсохыг хүссэндээбиш, зүгээр л таны хийдэг зүйлсийг өөрөө хийгээд үзвэл ямар байхыг мэдэхийг хүссэндээ ингэж байгаа гэдгийгойлгоорой. Тэдний гаргасан санааг сайтар сонсож, зөвшөөрвөл ямар хэмжээ хязгаарын дор хийнэ гэдгийг,зөвшөөрөхгүй бол яагаад гэдгээ тодорхой хэлээрэй9: Хязгаар тавихгүй байхХүүхэд энэ хорвоод өөрсдийн төрөлхийн совингоос өөр юу ч мэдэлгүй ирдэг. Бид хүүхдээ аюулгүй байлгахынтулд ихэвчлэн биеийн хөдөлгөөнд нь л хориг тавиад орхидог. Гэвч тэднийг том болохын хирээр сэтгэлзүй, занавирт нь ч бас хориг тавих нь бидний үүрэг. Хязгаар тогтоох нь муу зүйл биш, энэ нь хүүхдэд зөв бурууг ялгантанихад туслах болно. Мөн тэдэнд хийсэн үйлдэлдээ эзэн болоход нь ч бас дэм болно. Хэрэв чи хүүхдийнхээааш занг хорьж байгаагүй бол, тэвчээртэй байх хэрэгтэй. Хүүхэдтэйгээ ярилцаад, түүнийг ямар байгаасай гэжхүсч буйгаа, яагаад тийм байх нь чухал талаар энгийнээр хэлж өг. Ингэхдээ хүүхдийнхээ төрөлхийн шинжчанарт нь аль болох халдахгүй байхыг хичээгээрэй. Хэрвээ таны хүүхэд хөдөлгөөнтэй бөгөөд, хоол хийхэдчинь туслая гэж гуйгаад байвал “Чи чадахгүй. Үгүй” гэхийн оронд “Тэг тэг, гэхдээ зөвхөн минийзөвшөөрөлтэйгөөр юманд гар хүрнэ шүү” хэмээн хязгаарлалт тавь. Тэднийг томрох тусам тавих10: Өөрсдөө үлгэр дууриал болохгүй байхХүүхдэд хэмжээ хязгаар, ѐс журам байдаг гэдгийг ойлгуулах нь эцэг эх нарын маш том үүргийн нэг. Хүүхдүүдөсч том болох явцдаа, таныг өөрөө тэдгээр дүрэм журамд хэр их ач холбогдол өгч байгааг ажиглаж байдаг.Хэрэв та хог хаяж болохгүй гэж заасан мөртлөө, тэднийг гудамжинд хог хаяхыг нь харсаар байж юу ч хэлэхгүйбайвал тэд таны үгийг огт чухал биш мэтээр ойлгох болно. Мөн хүүхдээ чихэр их хэмжээгээр идэхийг ньболиулахыг хүсч байвал, өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Өөртөө ч, хүүхэддээ ч хязгаарлалт тавьж сур. Бяцхан үрээөөрийнхөө үгийг сонсдог болгохын тулд хүүхэддээ өөрийгөө итгэж, найдаж болохуйц хүн гэдгийг харуулаххэрэгтэй.

×