Daawuu 7 angi

6,936 views

Published on

Published in: Design, Business
0 Comments
2 Likes
Statistics
Notes
• Be the first to comment

No Downloads
Views
Total views
6,936
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
3
Actions
Shares
0
Downloads
107
Comments
0
Likes
2
Embeds 0
No embeds

No notes for slide

Daawuu 7 angi

1. 1. Сэдэв: Даавууны тухай Зорилго: 1.Даавууны тухай мэдэх Сэдэв: Даавууны тухай Сэдэв: Даавууны тухай 2. Даавууны ангилалыг мэдэх 3. Даавууны төрлүүдийг мэдэх
2. 2. Олсоор нэхсэн даавуу анх гарчээ.Эртний жижиг гар урчууд даавууг бага хэмжээгээр нэхдэг байжээ.
3. 3. Даавууны ангилал Даавуу Химийн Байгалын Ургамал Амьтан Нийлэг Дуураймал Хөвөн Олс Ямаа,Тэмээ,хонь Хүр эрвээхэй Газрын тос / нефть/ Мод
4. 4.

Хөвөнг нэг наст хөвөнгийн ургамлаас гаргаж авдаг. Хөвөнгийн ургамал дунджаар 20-35С дулаантай, чийглэг, дулаан уур амьсгалтай орчинд 130-200 хоногт боловсорч гүйцнэ. Боловсорч гүйцсэн хөвөнг машинаар хурааж үр болон байгалын гаралтай хольцноос цэвэрлэнэ. Гадны хольцгүй, үрнээс эь цэвэрлэсэн ширхэгийг хөвөн гэнэ. Хөвөн бүтцийн хувьд өнгөн, хайрслаг, үндсэн гурван давхраанаас тогтоно. Хөвөнгийн ширхэглэл нь гэрэл болон агаарын орчинд харьцангуй тэсвэртэй боловч хүчтэй гэрлээр удаан үйлчлэхэд гандана. Хөвөнгийн ширхэглэлээр утас ээрч даавуу нэхдэг. Хөвөн даавуу нь зөөлөн дулаан чийг сайн дамжуулдаг , угаахад хялбар, амархан үрчийдэг онцлог шинжтэй.

Хөвөн даавуу Хөвөн даавуу Хөвөн даавуу Хөвөн даавуу Хөвөн
5. 5. Хөвөн даавуу гаргаж авах үе шат
6. 6. Хөвөн даавуун эдлэл Унтлагын хувцас Нярайн хувцас Ор хөнжлийн даавуу
7. 7. Олсон даавуу

Олсон ширхэгт нь нэг наст ургамал юм. Дотроо хэд хэдэн төрөл байдгаас урт шилбэтэй, эгц шулуун ургадгийг нь нэхмэлийн ширхэгт гаргаж авахад ашиглана. Учир нь тийм ургамал урт ширхэгт өгөх ба ээрмэл утас бэлтгэхэд илүү тохиромжтой байдаг. Олсны ургамлыг цэцэглэж гүйцсэний дараа үндэстэй нь хамт хураан авна. Түүнийг сүрэл гэж нэрлэдэг. Сүрлийг цаашид анхан шатны боловсруулалтад дэвтээх, шахах, хатаах, бяцлах, савах цэвэрлэх ажиллагаанд оруулна. Нэхэх суурь машинаар нэхсэн анханы нэхмэл нь өнгө үзэмж муутай, хатуун ширүүн, элдэв хольц ихтэй байдаг. Эх нэхмэлд химийн ба механик боловсруулалтыг дэс дараалалтай хийж өнгө үзэмж хэлбэр маяг бөх бат шинж чанартай болгож олсон даавуу хийдэг. Олсон даавуу дулааныг сайн дамжуулдаг, ургамлын гаралтай учраас хэлбэрээ амархан алддаг. Гэрэлд хөвөнгөөс тэсвэртэй онцлог шинжтэй.

Олс
8. 8. Олсон даавуу гаргах үе шат
9. 9. Олсон даавуун эдлэлүүд
10. 10. Нэг наст модлог ургамал
11. 11. Ноосон даавуу

Монголчууд эрт цагаас хонь малынхаа ноосоор төрөл бүрийн эдлэлийг ахуй амьдралдаа хэрэглэсээр ирсэн баялаг туршлагатай бөгөөд эсгий туургатан хэмээн дэлхийд алдаршсан билээ. Малынхаа ноосыг боловсруулан өргөө гэрийн эсгий бүрээс олбог дэвсгэр, уут сав, гутлын ул оймс, малгай нөмрөг зэрэг эдлэлийг хийж ирсэн байна. Орчин үед ноосон утсыг сүлжиж төрөл бүрийн сүлжмэл эдлэл ноосон даавууг үйлдвэрлэж хувцас хийдэг болсон. Ноосон даавууны гол түүхий эд нь тэмээ, хонь, ямааны ноос ноолуур юм. Ноосон даавууг нэхээстэй ба нэхээсгүй гэж ангилдаг. Ноосон даавуу нь бусад даавуунаас зузаан, дулаан сайн хадгалах чадвартай, чийг , дулааны нөлөөллийг тэсвэрлэх чадвартайгаараа онцлог.

Ноос
12. 12. Ноосон даавуу гаргах үе шат
13. 13. Ноосон даавуун эдлэлүүд Хонины ноосон бойтог Хонины ноосон малгай Тэмээний хоосон хөнжил Тэмээний ноосон ороолт Ноолууран цамц Ноолууран ороолт
14. 14. Торгон даавуу

Торгыг хүр эрвээхий гэдэг өнгө үзэмж муутай саарал өнгөтэй шавжийн авгалдайг ороосон торгон утсаар хийдэг.Эрвээхий нь өндөг, авгалдай, хүүхэлдэй, эрвээхий гэдэг амьдралын үе шатыг дамжина. Нас бие гүйцсэн эрвээхий хээл авч 400 гаруй өндгийг хэдхэн хоног тээгээд өндөглөнө. Өндөг тээж буй үеэс үхэх хэдхэн хоног хүртлээ унд хоолыг тэвчиж зөвхөн өөрийнхөө биед хуримтлагдсан нөөцөөр л амьдардаг. Өндөгнөөс 1-1.5 см урт зуйвандуу хэлбэртэй хар хүрэн зүстэй авгалдай гарна. Авгалдайг шим тэжээлтэй хоолоор тэжээсээр 30-35 хоноод торгон утас ялгаруулж эхэлнэ. Торгоны өт доод эрүүндээ хос нүхнээс зунгааралдсан шүлс ялгаруулж тэр нь агаар салхинд бат бөх болж бэхждэг. Ингэж бэхжсэн мяндасаа авгалдай биеэ тойруулан ороож үүр нэхдэг. Үүр нь цайвар шаргал өнгөтэй байдаг. Авгалдайг үүрэндээ хүүхэлдэй болон өсч байхад түүнийг халааж доторх хүүхэлдэйг нь хөнөөж байж мяндсан / торгон / утсыг авдаг учир нэгэн ямх торгонд түмэн хүр хорхойн амь бий гэдэг

Торго
15. 15. Хүр хорхойн амьдралын үе шат
16. 16. Торгон даавуу үүссэн түүх

Хүр хорхойноос торгон утас гаргаж авах аргыг анх Хятадууд олжээ. Анх Хятадын нэгэн хатан хаан Си Линг Чи цэцэрлэгт хүрээлэнд цайлж суутал аягатай цайнд нь хүр эрвээхийн авгалдай унасан гэдэг. Хатан хаан түүнийг аягатай цайнаас авч хаях санаатай барьтал, торгон утасны үзүүр тааралдан хөвөрч эхэлжээ. Хөвсөн утсаар даавуу нэхүүлсэнд маш сайхан торгон даавуу болж тэр үеэс хүр эрвээхийг тэжээж торгон даавуу хийх болсон.Хятад, Япон, Тажик, Гүрж, Туркмен улсуудад торгоны аж ахуй эрхэлж жинхэнэ торго үйлдвэрлэдэг.Жинхэнэ торгон даавуу нь зөөлөвтөр, гялгар биш, бүдэг цэнхэр өнгөтэй, үрчийх нь бага байдаг.

17. 17. Хятадын торгоны үйлдвэрийн үйл ажиллагаа Хүр хорхойн үүрийг уураар утаж ялгалт хийж мяндас хөвж авна. Хүр хорхойн нэг үүрнээс 1000-1500 метр орчим мяндас гарган авдаг. Хятадын торгоны үйлдвэрийн үйл ажиллагаа Торгон даавуу
18. 18. Даавууны төрөл Нэхээсгүй даавуу
19. 19. Сүлжмэл даавуу
20. 20. Нэхмэл даавуу
21. 21. Дулаалгатай ширмэл даавуу
22. 22. Гэрийн даалгавар

1.Ургамлын болон амьтны гаралтай даавууг нэрлэж бичиж ирэх
23. 23. 2. Даавууны төрлөөр үзүүлэн хийж ирэх
24. 24. 3. Даавуу нэхэх дадлага ажил хийхэд бэлтгэж ирэх / Утас, төрөл бүрийн хаягдал материал, 30*40 см орчим хэмжээтэй цаасан хайрцаг, өнгийн тууз /

25. 25. Хичээлд идэвхтэй оролцож анхаарал тавьсанд баярлалаа