Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

төмөргомбо Power point

188 views

Published on

буддист зөвөлгөө

Published in: Devices & Hardware
  • Be the first to comment

  • Be the first to like this

төмөргомбо Power point

  1. 1. Лхагва овогтой ТөмөргомбоАМЬДРАЛД ХЭРЭГТЭЙЗӨВЛӨМЖ ЗӨВЛӨГӨӨ
  2. 2. НЭГ 1. Үр дvнтэй амьдарч сурахад эдгээр зарчим хэрэг болно. Та бид vргэлж сэтгэлийнхээ эрхээр явж ирсэн. Харин сэтгэлээ жолоодож сурвал амьдрал тийм ч хэцvv бишээ. Санаа сэтгэл гэдэг сул тавьчихсан сармагчин шиг нэг сэдвээс нєгєє рvv vсчиж байдаг.
  3. 3. ХОЁР Єглєє бvр бясалгал хий. Энэ vед таныг хvлээж буй vймээнт амьдралд умбан ороход хvрэлцэхvйц эрч хvчээр сэтгэлээ цэнэглэ. Долоо хоногт нэг удаа нар мандахыг хар эсвэл байгальд гар,
  4. 4. ГУРАВ Аар саар зvйлд анхаарал бvv хандуул. "Цаг зав, эрч хvчээ зєв зарцуулж байна уу?" гэж єєрєєсєє асууж бай. Цаг хугацааг зохицуулна гэдэг амьдралыг жолоодоно гэсэн vг, цагандаа харам бай.
  5. 5. ДӨРӨВ Амин чухал асуудалд анхаарлаа тєвлєрvvлж сурахын тулд бугуйндаа "vсний резин" зvv. Дэмий бодол санаа тєрєх бvр резинээ татаад тавь. Тархи тэр дэмий бодол сэдлийг євдєлттэй уялдуулан хvлээж авснаар дахин тэр мэт санаа тєрєхєє болино.
  6. 6. ТАВ Бvтэн сайн єдєр энэ зарчмыг ягштал баримтлаад vз. Энэ vедээ долоо хоногийнхоо ажлыг тєлєвлє, тєлєвлєсєн ажлаа ямар vр дvнд хvрэхийг тєсєєлєн бод. Шинэ мэдээлэл авах ном унш. Намуухан хєгжим сонсож амгаланг мэдэр. Энэ нь таныг тєвлєрvvлэх, зорилготой, идэвхтэй байхад тань хазаар болж єгнє.
  7. 7. ЗУРГАА Таны амьдрал харьцаанаас шууд хамаардгийг vргэлж санаж яв. Хамгийн чухал харьцаа бол єєрєє єєртэйгєє харьцах. Таны бодол санаа тєвлєрсєн зvйл л таных болдог. Энэ бол амьдралын хууль.
  8. 8. Долоо Инээмсэглэж бай. Инээмсэглэл бие организм дахь эерэг элементvvдийг єдєєдєг. Далай лам vргэлж инээмсэглэж явдгийг сана. Инээмсэглэлийг єєртєє дадуул, амьдрал тань илvv амьд болно.
  9. 9. НАЙМ Орой юм уншихдаа лаа асааж бай. Ингэвэл гайхалтай амгалан орчин бvрдэнэ. Гэрээ гадаад орчноос бvрэн усгаарлагдсан баян бvрд болгож хувирга. Гоѐ хєгжим, сайхан ном, сайхан найзуудаар гэрээ дvvргэ.
  10. 10. ЕС Анхаарлаа тєвлєрvvлж сурахын тулд явган явахдаа алхаагаа тоол. Зургаан алхмын дотор амьсгаа авч, дараагийн зургаан алхамд амьсгалаа тvгжиж, дахин зургаан алхамд амьсгаагаа гарга. Хэрвээ зургаан алхам танд уртсаад байвал єєртєє тохируулан цєєл. Єєрийнхєє чадварыг бvрэн дайчилж чаддаг хvмvvс чухал асуудал дээрээ тєвлєрсєн сэтгэл санааны амгалан байдлыг эрхэмлэдэг
  11. 11. АРАВ Тайван байж сур. Єдєртєє ядаж 10 минут чимээгvй сууж нам гvмээс цэнгэл амсаж хэвш. Энэ амьдралд хамгийн чухал нь юу болохыг тунгаа. Єєрийнхєє vйл хэргийг эргэцvvл.
  12. 12. АРАВАН НЭГ . Оюун санаагаа салхинд хийсэх хуудас цаас шиг зєнд нь бvv орхи. Vргэлж тєвлєрvvл. Хэрвээ та ямар нэг зvйл хийж байгаа бол єєр юм битгий бод. Энэ хялбар биш, гэхдээ удалгvй таны оюун ухаан таныг удирддаг бус харин та єєрийг нь жолооддог болохыг аяндаа хvлээн зєвшєєрнє.
  13. 13. АРАВАН ХОЁР Оюун ухаан гэдэг булчинтай л ижил. Эрхлээд дасгалжуулах хэрэгтэй харин дараа нь хvч чадлыг сорих учиртай. Эхэндээ хэцvv байж болно, гэхдээ алгуурхан сайжирсаар таны тєрєлх шинж чанар болон тєлєвшинє. Хvндхэн ажилд дарагдсан ус таны оюун санаа хэн нэгэнтэй ярих, ном сэтгvvл шvvрэн авч унших гэх мэтийн vйлдэл хийлгэж амрахыг чармайдаг. Энэ vед шууд л амралтыг нь таслан зогсоож бай. Удалгvй та хэдэн цагаар нэгэн зvйлд анхаарлаа тєвлєрvvлж сурна.
  14. 14. АРАВАН ГУРАВ Бага ярь. Ярихдаа 60/ 40 гэдэг дvрэм баримтал, нийт хугацааны 60 хувьд яриад 40 хувьд нь сонс. Ингэвэл нэр хvнд тань єсєєд зогсохгvй, уулзаж байгаа хvмvvсээс олон ухаалаг зvйлийг сонсоно. Таныхаар бол алдаа дутагдал гаргаж байгаа хэн нэгнийг шvvмжилж, хов ярихаа боль. Єєрийгєє голж vглэхээ боль.
  15. 15. АРАВАН ДӨРӨВ Тархинд чинь сєрєг бодол санаа тєрвєл дор нь эерэгээр єєрчилж бай. Эерэг нь сєргийгєє vргэлж даван гардаг тул таны оюун ухаан vргэлж сайн сайхныг бодож хэвшинэ. Сєрєг бодол санаа бол муу бvхнийг ахин дахин тєрvvлж байдаг систем юм. Энэ системийг зад цохин хvчтэй, эерэг санаа сэдэлтэй сэтгэгч болохтун.
  16. 16. АРАВАН ТАВ Єдрийн туршид алиа хошин зантай байхыг хичээ
  17. 17. Анхаарал тавьсанд баярлалаа

×