Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
Лекц №4. ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ
1. Хөдөлмөрийн гэрээний ойлголт
2. Хөдөлмөрийн гэрээний нөхцөл
3. Хөдөлмөрийн гэрээний төрөл
Эрдэмтэн судлаачид хөдөлмөрийн гэрээг дараах утгаар
тайлбарладаг.
1. Хөдөлмөрийн эрх зүйн нэг бие даасан институт юм.
2. Х...
Хөдөлмөрийн гэрээний нөхцлийг 2 ангилна.
.
А. Хөдөлмөрийн хууль тогтоомжоор урьдчилан тодорхойлсон
нөхцөл
.
Б. Хөдөлмөрийн...
Хөдөлмөрийн гэрээний төрөл:
I. Хөдөлмөрийн гэрээг ажил гүйцэтгэгч
субъектын онцлогоос нь хамаарч:
А. Хөдөлмөрийн гэрээ
Б. ...
Хөдөлмөрийн контрактын онцлог:
•

•

•

•

•

Ажил олгогч болон ажил гүйцэтгэгч субъектын хувьд онцлогтой.
Контрактын ажил...
II. Хөдөлмөрийн гэрээг үйлчлэх хугацаагаар нь:
А. Тодорхой хугацаатай хөдөлмөрийн гэрээ
Б. Тодорхой бус хугацаатай хөдөлмө...
№ Ялгагдах
шинж
1
Тодорхойл
олт

Хавсран ажиллах

Хослон ажиллах

Орлон ажиллах

Ажилтнууд үндсэн ажлын
зэрэгцээ батлагдса...
Upcoming SlideShare
Loading in …5
×

лекц №4

3,061 views

Published on

  • Be the first to comment

лекц №4

  1. 1. Лекц №4. ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ 1. Хөдөлмөрийн гэрээний ойлголт 2. Хөдөлмөрийн гэрээний нөхцөл 3. Хөдөлмөрийн гэрээний төрөл
  2. 2. Эрдэмтэн судлаачид хөдөлмөрийн гэрээг дараах утгаар тайлбарладаг. 1. Хөдөлмөрийн эрх зүйн нэг бие даасан институт юм. 2. Хөдөлмөрийн гэрээ нь талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл юм. 3. Ажилтнаас өөрсдийн хөдөлмөрийн талаар хийсэн хэлэлцээр юм. Хөдөлмөрийн гэрээ гэдэг нь нэг талаас ажилтан, ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин, хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ. . Хөдөлмөрийн гэрээ нь ажилтан болон ажил олгогч гэсэн 2 талтай байна. Ажил олгогч нь иргэн, хуулийн этгээд байна. Хуулийн этгээдийн өмнөөс бүрэн эрх олгогдсон ажилтан эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцоно. . Хөдөлмөрийн гэрээний агуулга гэдэг нь гэрээ байгуулагч талуудын эдлэх эрх, хүлээх үүргээр тодорхойлогдох бөгөөд хууль тогтоомж болон онолд хөдөлмөрийн гэрээний нөхцөл гэж нэрлэдэг.
  3. 3. Хөдөлмөрийн гэрээний нөхцлийг 2 ангилна. . А. Хөдөлмөрийн хууль тогтоомжоор урьдчилан тодорхойлсон нөхцөл . Б. Хөдөлмөрийн гэрээний талууд хэлэлцэн тохиролцох нөхцөл. Хуулиар тогтоосон нөхцлүүдийг хөдөлмөрийн гэрээний талууд өөрчлөх эрхгүй бөгөөд түүнийг сахин биелүүлэх үүрэгтэй. Хууль тогтоомжоор урьдчилан тогтоосноос бусад нөхцлүүдийг гэрээний талууд хэлэлцэн тохиролцох бөгөөд энэ нөхцлийг: . А. Гэрээний талууд зайлшгүй хэлэлцэн тохиролцох гол нөхцөл Б. Нэмэгдэл нөхцөл гэж 2 ангилдаг. . Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлд: . 1. Ажил, албан тушаалын нэр . 2. Ажилтны гүйцэтгэх ажил үүрэг . 3. Цалин хөлсний хэмжээ . 4. Хөдөлмөрийн нөхцөл . Хэрэв талууд эдгээр гол нөхцлүүдийг харилцан тохиролцоогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанд тооцохгүй. Гол нөхцлөөс бусад нөхцлийг нөхцлийг нэмэгдэл нөхцөл гэнэ. Нэмэгдэл нөхцөл хөдөлмөрийн гэрээнд заавал байх шаардлагагүй. Тухайлбал ажилтныг унаагаар хангах, орон сууцаар хангах, унааны зардал олгох, ажиллагсдын мэргэжил боловсролоо дээшлүүлэхэд нь зохих дэмжлэг үзүүлэх гэх мэт. .
  4. 4. Хөдөлмөрийн гэрээний төрөл: I. Хөдөлмөрийн гэрээг ажил гүйцэтгэгч субъектын онцлогоос нь хамаарч: А. Хөдөлмөрийн гэрээ Б. Хөдөлмөрийн контракт гэж ангилдаг. Хөдөлмөрийн контракт гэдэг нь өмчлөгч этгээдээс эд хөрөнгө өмчлөх эрхийн тодорхой хэсгийг бусдад шилжүүлэх, эсвэл гоц буюу ховор авъяас, өндөр ур чадвар бүхий иргэний ажиллах хүчийг ашиглах зорилгоор онцгой нөхцлөөр байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээний нэг төрөл юм.
  5. 5. Хөдөлмөрийн контрактын онцлог: • • • • • Ажил олгогч болон ажил гүйцэтгэгч субъектын хувьд онцлогтой. Контрактын ажил олгогч нь төр, түүний эрх бүхий албан тушаалтан байна. Компаны гүйцэтгэх захирлыг ажиллуулахын тулд тухайн компаны бүх гишүүдийн хурал, тэдгээрийн төлөөлөгчид оролцдог байна. Контрактын ажил гүйцэтгэгч субъект нь тусгай субъект байна. Үүнд: Гоц буюу ховор авъяас, өндөр ур чадвартай хүнийг ажилд авах үед хөдөлмөрийн контрактыг байгуулдаг /“Хөдөлмөрийн контракт байгуулан ажиллуулж болох ажил албан тушаалын жагсаалт”-ыг Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайд 2000 оны 92-р тушаалаар баталсан/. Зохицуулж буй эрх зүйн хэм хэмжээний хувьд онцлогтой. Хөдөлмөрийн гэрээ зөвхөн хөдөлмөрийн эрх зүйн зохицуулалтанд хамаарагддаг бол хөдөлмөрийн контракт нь Өмчийн эрх зүйн ойлголтонд хамаарч хөдөлмөрийн эрх зүйгээс гадна иргэний эрх зүйн зохицуулалтыг хамарсан холимог шинжтэй гэрээ байдаг. Өмчлөгч өөрчлөгдөх нь хөдөлмөрийн гэрээ болон контрактыг цуцлах зохицуулалтанд ялгаатай. Ажил олгогч өмчлөх эрхээ шилжүүлэх нь контрактыг цуцлах үндэслэл болно, харин хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамаарахгүй. Гэрээ дүгнэх журмаараа онцлогтой. Хөдөлмөрийн контрактаар гэрээний эцсийн үр дүнг дүгнэдэг байхад хөдөлмөрийн ердийн гэрээнд тусгайлан тохиролцоогүй бол энэ асуудал хамаарахгүй. Контрактыг дүгнэх үед ажилтан үүргээ зохих ѐсоор биелүүлсэн гэж үзвэл цаашид сунгаж болдог. Хугацааны хувьд онцлогтой. Ердийн гэрээг хугацаатай ба хугацаагүй байж болдог бол контрактыг 5 жил хүртэл хугацаагаар байгуулдаг.
  6. 6. II. Хөдөлмөрийн гэрээг үйлчлэх хугацаагаар нь: А. Тодорхой хугацаатай хөдөлмөрийн гэрээ Б. Тодорхой бус хугацаатай хөдөлмөрийн гэрээ /Талууд хөдөлмөрийн гэрээ хэлэлцэн байгуулахдаа тухайн гэрээг хугацаатай байх журмыг зөвшилцсөн байх боловч гэрээний үйлчлэл хэдийд дуусгавар болох, зарим тохиолдолд хэдийгээс ажил үүрэг эхлэх нь тодорхойгүй гэрээг тодорхой бус хугацаатай гэрээ гэнэ/ В. Тодорхой хугацаагүй хөдөлмөрийн гэрээ гэж 3 ангилдаг. . IV. Хөдөлмөрийн хугацаат гэрээг гүйцэтгэх үүргийн хүрээнээс хамаарч: А. Орлон ажиллах үеийн гэрээ Б. Хослон ажиллах үеийн гэрээ В. Хавсран ажиллах үеийн гэрээ гэж 3 ангилна.
  7. 7. № Ялгагдах шинж 1 Тодорхойл олт Хавсран ажиллах Хослон ажиллах Орлон ажиллах Ажилтнууд үндсэн ажлын зэрэгцээ батлагдсан орон тоон дээр үндсэн мэргэжлийнхээ ажлыг зэрэг гүйцэтгэхийг хавсран гүйцэтгэх гэнэ. Ажлын байрны онцлог ажлын ачааллаас шалтгаалан гарсан боломж чөлөө цагт ажилтан үндсэн үүрэгт ажилд хамаарахгүй өөр мэргэжил шаардах батлагдсан орон тоо цалин бүхий ажлыг нэг байгуулагад зэрэг гүйцэтгэхийг хэлнэ. Нэг байгууллагын хүрээнд Үндсэн ажлын цалинг бүтэн авч давхар гүйцэтгэж буй ажлын цалингийн тодорхой хувийг авдаг. Ажил олгогч бүтцийн доторх орон тоо, цалинг хэмнэх зорилготой. Байгуулагын удирдах албан тушаалтнууд эзгүй тохиолдолд хөдөлмөрлөх үүргийн хувид холбогдолгүй бусад ажилтнууд өөрсдийн ажлын зэрэгцээ тухайн хүний ажлыг давхар гүйцэтгэхийг хэлнэ. 2 Ажлын орчин 3 Цалин хөлс Өөр өөр байгууллагын хүрээнд Үндсэн ба хавсран ажиллаж буй албан тушаалын цалинг аль алинийг авах эрхтэй. 4 Гэрээний зорилго Чадвар сайтай ажилтныг хэд хэдэн ажил олгогч бүрэн ашиглах зорилготой. Зөвхөн нэг байгууллагын хүрээнд Хийж гүйцэтгэсэн ажлынхаа цалинг аль алиныг нь авах эрхтэй. Ажилтныг эзгүй үед байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх зорилготой.

×