SlideShare a Scribd company logo
1 of 18
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн гуравдугаар ангийн
“Хүн–Орчин” сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх зөвлөмж
Хөтөлбөрийг боловсруулсан хэрэгцээ, шаардлага, үндэслэл:
БСШУ-ны сайдын 2010 оны 4 дугаар сарын 29-ны өдрийн 201 дугаар тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн I-IV  ангийн сургалтын төлөвлөгөө”-нд III  ангид “Хүн-орчин” хичээлийг 102 цагаар судлахаар тусгасан.
Энэ нь сурагчдад хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд ажиллаж, амьдрах арга ухаан, чадвар, дадал олгох, байгаль, дэлхий, нийгэм, соёлын орчинтой зохистой харилцах чадвар, зан суртахууныг төлөвшүүлэхэд чиглэсэн болно.
Нөгөө талаар бага ангийн сургалтын төлөвлөгөө нь суралцагчдад хүмүүнлэг эрх зүй, ёс суртахууныг төлөвшүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн онцлогтой байх, “Бага ангийн сургалтыг бага боловсролын стандартыг хэрэгжүүлэх зорилгоор бага насны хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлог, танин мэдэхүйн хөгжилд нийцсэн, тэдний эрүүл мэндийг хамгаалж, хөгжил төлөвшлийн эх үндсийг зөв тавихад чиглэсэн нэгдмэл, бүхэллэг агуулгаар зохион байгуулна” хэмээн заасан нь “Хүн-орчин” сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал, зорилго, агуулгатай бүрэн нийцэх бөгөөд уг хичээлийн үнэ цэнэ, ач холбогдлыг тодорхойлно.
Уг сургалтын хөтөлбөрийг “Бага, дунд боловсролын стандарт”, “Түүх, нийгмийн ухааны боловсролын стандартын ТНУ-Эрхзүйн Бага боловсролын агуулга”, “Газарзүйн боловсролын стандартын Газарзүйн бага боловсролын агуулга”, Эрүүл мэндийн бага боловсролын стандартын агуулга”, “Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн I-II ангийн сургалтын төлөвлөгөө зэрэг баримт бичигт тулгуурлан боловсруулсан.
Хүн, байгаль, нийгмийн нэгдмэл шинж чанарыг бид “Хүн-Орчин” хичээлийн агуулгад уялдаа холбоотой байдлаар тусгахыг зорьсон. Бид урьд нь юмс, үзэгдэл, тэдгээрийн шинж чанарыг хэтэрхий дагнан ганцаарчилж, идеалчилж судалж ирсний үр дүнд сурагчдын эзэмшсэн мэдлэг нь гүн бат бус, чадвар нь хэрэглээнээс хөндий байсаар байна. Хүрээлэн буй орчин (байгаль болон нийгэм, соёлын) бол хүний мэдрэхүйн чадварыг хөгжүүлэх эх сурвалж юм. Хүн орчны юмс үзэгдлийг мэдрэхүйн эрхтнүүдийн тусламжтайгаар хүртэж, юмсын холбоо хамаарлыг тогтоох, түүнд задлан шинжлэл хийх замаар танин мэддэг.
Хөтөлбөрийн хүлээгдэж буй ерөнхий үр дүн:
Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн III ангийн “Хүн-орчин” сургалтын хөтөлбөр нь  I-II ангийн “Хүн-орчин” сургалтын хөтөлбөрүүдтэй залгамж холбоотой бөгөөд ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн I үндсэн түвшин (key stage I) буюу хүлээгдэж буй ерөнхий үр дүнг тодорхойлж байгаагаараа онцлог юм. Үүнд:
,[object Object]
Дэлхийн тухай ерөнхий ойлголттой (дэлхийн хэлбэр, хэмжээ, хөдөлгөөн, зүг чиг, байршил) болох, Монгол орны байгалийн олон янз байдал (ой тайга, хээр тал, говь цөл), баялагын (зарим ашигт малтмал, эрдэс) талаар мэдэх, байгаль дэлхий, эх орноо хайрлан хамгаалах ёс уламжлалыг дээдлэн сахих, цаг агаарын зарим  үзэгдлээс (хурц нар, бороо, голын ус, үер г.м.) урьдчилан сэргийлэх энгийн аргуудыг мэдэж, амьдралдаа хэрэгжүүлэх
Гэр, сургууль, байгаль, нийгмийн орчинд өөрийн эрх, үүрэгтэй оролцож, дүрэм, журмыг дагаж мөрдөх, бусдад зөвлөх, туслах, хамтран ажиллахIII  анги төгсөхөд сурагчийн эзэмшсэн байх мэдлэг, чадвар, хэрэглээ/хандлагыг дараах байдлаар тодорхойлсон болно. Үүнд:
,[object Object]
Хувийн ариун цэвэр сахиж, гар, хөл, арьс, хумсаа цэвэрхэн байлгах хэвшилтэй болох
Нарших, бороо, үер уснаас сэргийлэх аргуудыг амьдралдаа хэрэгжүүлэх
Эрүүл аж төрөх ёсны талаар мэдээлэл боловсруулах
Дэлхийн хэлбэр, хэмжээ, хөдөлгөөн, зүг чиг, байршлын тухай мэдэх
Газрын зураг, глобус ашиглан, өөрийн мэддэг улсуудаа заах
Энгийн план зураг зурах
Монгол орны байгалийн олон янз байдлыг мэдэх (ой тайга, хээр тал, говь цөл)
Байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах ёс, уламжлалыг дээдлэн сахих, хэрэгжүүлэх
Гэр, сургууль, нийгэм, соёлын орчинд найз нөхөд, ахмад хүмүүстэй зохистой харилцах зан үйлд суралцаж, найз нөхөдтэйгөө болон ангидаа баримтлах дүрэм, журам, өдрийн дэглэм зохиох
Өөрийн амьдарч буй нийгэм, соёлын орчин, сургуулийн дүрэм, журам, хүүхдийн эрх, үүргийн тухай ойлголттой болох
Анги –хамт олон, ойр дотны хүмүүстэй харилцахдаа бусдын эрхийг хүндэтгэх, эрхээ хамгаалуулах талаар ангийн багш, нийгмийн ажилтан зэрэг хүмүүст ханддаг байхСуралцагчид юуг мэдэж ойлгосон байх вэ?:
Хүний биеийн өсөлт, хөгжилтөд хоол, хөдөлгөөний гүйцэтгэх үүрэг
Хувийн ариун цэвэр, эрүүл ахуй (гар, хөл, хумс, арьсны эрүүл ахуй)
Амны хөндийн эрүүл мэнд (шүд цоорох шалтгаан, шүдэнд халтай болон тустай хоол)
Аюулгүй амьдрал (нарны хордлого, бороо усны аюулаас сэргийлэх арга)
Зөв амьдрахуйн цээрлэх зүйл
Дэлхийн хэлбэр, хэмжээ, хөдөлгөөн, өдөр, шөнө, улирал солигдох шалтгаан
Газрын зураг глобус, план зургийн талаарх энгийн ойлголт
Тэнгэрийн одоор баримжаалан, зүг чигээ олох арга
Монгол орны ой тайга, хээр тал, говь цөл нутгийн байгаль, цаг уурын ялгаа, хүмүүсийн аж амьдрал, эрхлэх хөдөлмөр, хоол хүнсний онцлог
Ургамал, амьтдын гадаад бүтэц, түүний ялгаатай ба төсөөтэй тал
Түгээмэл тархсан ашигт малтмал, эрдэс чулуулаг
Байгалийн зарим гамшигт үзэгдэл, түүний хор хөнөөл, урьдчилан сэргийлэх арга
Байгаль орчноо хамгаалах монгол ёс уламжлал (нүүхдээ бууриа цэвэрлэх, гол усанд бохир зүйл хийхгүй байх г.м.)
Хог хаягдлыг төрөлжүүлэн ангилахын учир
Цэвэрч, дэг журамтай анги, хамт олон болоход өөрийн гүйцэтгэх үүрэг, оролцоо
Сургууль, нийгэм, соёлын орчин дахь хүүхдийн эрхийн зөрчил
Үе тэнгийнхний амьдрал олон янз болох тухай ойлголт
Найз нөхдийн болон бусдын ачийг ачаар хариулахын утга учир
Суралцагчид юуг чаддаг болох вэ?:
Амин дэмээр баялаг хоол хүнс, сүү, цагаан идээ, хүнсний ногоо хэрэглэхийн ач холбогдлыг тайлбарлах
Дэлхийн хөдөлгөөнийг глобус ашиглан үзүүлэх, өдөр шөнө, улирал хэрхэн солигддогийг өөрийн үгээр тайлбарлах
Монгол улс болон хил залгаа улсыг газрын зураг дээр заах, нэрлэх
Энгийн план зураг унших, газрын зургийн таних тэмдгийг тайлбарлах
Тэнгэрийн одоор баримжаалан зүг чигээ олохыг тайлбарлах
Өдөр, шөнө, улирал солигдох шалтгааныг  туршилтаар тайлбарлах
Монгол орны ой тайга, хээр тал, говь цөл нутгийн байгаль, цаг уурын ялгаа, түгээмэл ургамал, амьтад, хүмүүсийн аж амьдрал, эрхлэх хөдөлмөрийн онцлогийг  тайлбарлах
Ургамал, амьтны гадаад бүтцийг ялган таних, харьцуулах, зургаар илэрхийлэх, өөрийн үгээр тайлбарлах
Түгээмэл тархсан ашигт малтмал, эрдэс чулуулаг, гол мөрөн, нуур, худаг усыг хүмүүс юунд, хэрхэн ашигладгийг ажиглан, жишээ гаргах, ач холбогдлын талаар ярилцах
Байгалийн зарим гамшигт  үзэгдлийн хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар ярилцах
Байгаль орчноо хамгаалах монгол ёс уламжлалтай холбоотой зан үйлийн жишээ гаргах
Анги- хамт олон, найз нөхдийн хүрээнд гарсан зөрчлийг хэрхэн шийдвэрлэх талаар жишээн дээр ярилцах
Хүүхдийн эрх зөрчигдгийг зургаар илэрхийлэх
Дүрэм, журмыг өөрийн эдлэх эрх, үүрэгтэй холбон тайлбарлах
Гэр бүлийн гишүүд болон найз нөхдийн хайр энэрлийг жишээгээр тайлбарлах, бусдын ач тусыг хэрхэн хариулдаг талаар хамтран ярилцах
Эзэмшсэн мэдлэг, чадвараа өдөр тутмынхаа амьдрал, үйл ажиллагаандаа ашиглахын тулд:
Зарим хүнсний ногоог амьдрал ахуйдаа хэрхэн ашигладаг талаар ярилцах
Ил задгай газраас хоол, хүнс худалдаж авахаас татгалзах, жимсийг угааж хэрэглэх
Эрүүл мэндэд тустай хоол хүнсийг зөв сонгож,  хэрэглэдэг байх, шаардлагатай үед бусдын тусламж, дэмжлэгийг авдаг байх
Биеийн дасгал, хөдөлгөөний ач холбогдлыг мэдэж, өөрт тохирсон дасгал, хөдөлгөөн хийдэг байх
Амны хөндийн эрүүл мэндийг сахих (шүдээ тогтмол угаадаг байх, шүд цоорохоос сэргийлэх)
Өөрийн амьдралын орчин, нөхцөлдөө тохируулан хувийн ариун цэвэр сахих
Гэрийн тэжээмэл мал, амьтантай харьцсаны дараа гараа угааж, хэвших
Долоон бурхан, алтан гадас зэргийг олж заах
Төөрсөн хүн нар, сар, оддын байрлалыг ажиглаж, хэрхэн зүг чигээ олдог талаар найз нөхөд, гэр бүлийнхэндээ зааж сургах
Тэнгэрийн байдлыг ажиглан, хур тунадас орох, салхи шуурга болохыг баримжаалах
Байгаль хамгаалах монгол ёс уламжлалын тухай бяцхан ном хийх
Тасалгааны ургамал тарьж, арчлах
Амьтан, ургамлыг арчлах тэдгээрийг хайрлан хамгаалах олон нийтийн ажилд оролцох
Хүмүүсийн хөдөлмөрийг хүндэтгэн харьцах
Орон нутгийн онцлогт тохируулан хоол хүнс, хувцсаа тохируулж  хэрэглэх
Аав, ээж, өвөө, эмээ, ах, эгчийн ажилд тусалдаг байх
Цэвэрч, тэргүүний, хоцрогч, таслагчгүй хамт олон болох зорилт дэвшүүлэн, ханын самбар ажиллуулах
Гудамж, талбайд баримтлах дүрэм, журмын талаар мэдээлэл цуглуулж, ангидаа танилцуулга хийх
Өөрийн эрхийг хамгаалах талаар эцэг эх, багшдаа ханддаг байх
Сургууль, анги танхим, гудамж талбайд баримтлах дүрэм, журмуудтай танилцаж, яагаад дүрэм, журам хэрэгтэй болохыг хэлэлцэх
Өөрийн үзэл бодлоо зөв илэрхийлж, бусдын байр суурийг хүндэтгэж, хүлээцтэй хандаж сурах
Бусдын ололт, амжилтаар бахархах, үлгэрлэн дууриах
Хөтөлбөрийн агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг, агуулга, аргазүй,
сургалтын хэрэглэгдэхүүн, үнэлгээ зэрэг бүрэлдэхүүн тус бүрийг
тогтоосон зарчим, үндэслэл, онцлог:
Агуулгын тогтолцооны бүтцийн шийдэл
Ерөнхий боловсролын 11 жилийн сургуулийн I ангид 2004 онд “Хүн байгаль”, 2005 онд “Хүрээлэн буй орчин” (Хүн-байгаль, Хүн-нийгэм хичээлийн интеграци, гэхдээ сургалтын төлөвлөгөөнд тусдаа хичээлээр тэмдэглэгдсэн бөгөөд 2004 оны агуулгын үлгэрчилсэн хүрээний дагуу мөрдөгдсөн), 2006 оноос ”Хүн-орчин” (Хүн-байгаль, Хүн-нийгэм, Эрүүл мэнд хичээлийн интеграци) хичээлийг зааж ирсэн.
“Хүн-Орчин” нэгдмэл хичээлийн агуулга нь эрүүл амьдрах үндэс, хүрээлэн буй байгаль, нийгэм соёлын агуулгыг (Хүснэгт 1-ийг үзнэ үү) бүхэлдээ багтааж байгаа (I-II ангийн “Хүн-орчин” сургалтын хөтөлбөрийн агуулгын бүтцийг үзнэ үү) ч хөтөлбөрийн хувьд агуулгын нэгдмэл байдал, залгамж чанарыг зарим орон нутаг, сургууль алдагдуулан, тусдаа 3 өөр хичээл орсоор байна. Иймд бид хөтөлбөрийн агуулгын нэгдмэл байдлыг батжуулан, хадгалах үүднээс сургалтын хөтөлбөрийн агуулгыг “Хүн-хүрээлэн буй орчин”, “Байгаль, нийгмийн харилцан холбоо” (Хүснэгт 2-ыг үзнэ үү) гэсэн үндсэн 2 бүрэлдэхүүн хэсэгтэй байхаар боловсруулсан болно.
Хүснэгт 1
“Хүн-Орчин” хичээлийн агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэгЭрүүл амьдрах үндэсХүрээлэн буй байгальНийгэм, соёлБиеийн эрүүл мэнд (зөв хооллолт, хувийн эрүүл ахуй ариун цэвэр, амны хөндийн эрүүл мэнд)Аюулгүй амьдрал (эрүүл орчин бүрдүүлэх, бие эрхтнээ хамгаалах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх арга ухаан) Амьгүй ба амьд бие (Амьгүй ба амьд биеийн шинж чанар, амьдралын орчин)Байгаль, цаг агаарын үзэгдлүүд (байгаль, цаг агаар, улирлын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдэл)Байгаль хамгаалалНийгэм, соёлын орчин (би, гэр бүл,анги хамт олон, төрөл садан, найз нөхөд, сургууль гэх мэт)Эрх, үүрэг, дүрэм журам, ёс зүй (сурагчийн эрх, үүрэг, сургууль, нийгэм, соёлын орчин дахь хүүхдийн эрх г.м)
“Хүн-орчин” сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд дараах цогц ойлголтыг мэдэх шаардлагатай.
,[object Object],“Хүн, хүрээлэн буй орчин” агуулгын хүрээнд эргэн тойрон дахь хүмүүсийн амьдрал, юмс үзэгдэл, тэдгээрийн хувирал, өөрчлөлтийг ажиглах, харьцуулах, хамтран дүгнэлт хийх арга барилд суралцахад нь анхаарах бол, “Байгаль, нийгмийн харилцан холбоо” агуулгын хүрээнд хүний үйл ажиллагаа байгальд хэрхэн (эерэг, сөргөөр) нөлөөлж байгаа, эргээд байгаль хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг тоо баримт, жишээ тохиолдлоор танин мэдэх агуулгыг тусгав. Үүгээрээ тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг хөтөлбөрт шингээж өгсөн гэж үзэж болно.
“Хүн-Орчин” нэгдмэл хичээлийн агуулгыг бид дараах байдлаар хуваариллаа. “Хүн-орчин” хичээлийн агуулгын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болох “Хүн, хүрээлэн буй орчин”- 67 цаг, “Байгаль, нийгмийн харилцан холбоо”- 35 цаг орчим байхаар төлөвлөх хувилбарыг санал болгож байна.
Хүснэгт 2
,[object Object],“Хүн-орчин” хичээлийн агуулгын бүтцийг сурагчийн эзэмших агуулгын бүтцэд буулган төлөвлөх дидактик аргачлал:
Мэдлэг, чадвар, хэрэглээ/хандлагын хүрээнд дараах агуулгыг тодорхойлов. Үүнд:
Мэдлэг: (Агуулгын тухайн бүрэлдэхүүн хэсэгт холбогдох шинжлэх ухааны үндсэн ухагдахуун, онолын үндсэн мэдлэг зэргийг бичих )
,[object Object]
Тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх (Сурагч нь баримт мэдээнээс илүүтэйгээр мэдээлэл боловсруулах аргын тухай мэдлэгийг түлхүү эзэмшихэд анхаарах)Чадвар: (Агуулгын тухайн хэсгийн үндсэн асуудлыг шийдэх арга болон үйлийг тодорхойлон бичих)
,[object Object]
Тухайн баримт, эх сурвалжийн шалтгаан, үр дагаврын холбоог шинжлэн судлах
Багаар ажиллах. Зөрчил бэрхшээлтэй асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэхэд гар бие оролцох, бусдын туршлагаас суралцахХэрэглээ, хандлага: (Эзэмшсэн мэдлэг, чадвар, үйлийн баримжааг юуг таньж мэдэх, ямар асуудал шийдвэрлэхэд хэрэглэхийг тодорхойлон бичих)
,[object Object]
Байгалийн ухаан, эрүүл мэндийн боловсролын агуулгын хүрээнд хэрэглээ голлосон агуулгыг тусгах бол, нийгмийн ухааны агуулгын хүрээнд хандлага, төлөвшлийн агуулгыг эзэмшүүлэхэд түлхүү анхаарах“Хүн-орчин” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд багш нар уг хөтөлбөрийн нэр томъёо, үг хэллэгийн утга агуулгыг сайтар мэдэх шаардлагатай тул дараах  дидактик аргачлалыг Та бүхэнд толилуулъя.
,[object Object],Хөтөлбөрийн аргазүйн шийдэл
“Хүн-Орчин” хичээлийн агуулгын нэгдмэл (интеграци) байдлыг хангах аргазүйн янз бүрийн шийдлийг багш өөрөө сонгон, хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэх боломж нээлттэй. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ өөрийн сургууль, орон нутгийн онцлогийг харгалзан төлөвлөх бөгөөд сургалтын технологийн шинэчлэлийн дагуу сурагчийн бүтээлч үйл ажиллагаанд тулгуурлан, мэдлэг бүтээлгэх, таамаглал дэвшүүлэх, судалгаа хийх, харилцан ярилцаж, санал бодлоо солилцох зэрэг цогц чадамжийг эзэмшүүлнэ.
“Хүн-орчин” сургалтын хөтөлбөрийн “Хүн, хүрээлэн буй орчин” агуулга нь үндсэндээ мэдэхүй (К1), хийж гүйцэтгэхүйн (К2) цогц чадамжийг, харин  “Байгаль, нийгмийн харилцан холбоо” агуулга нь оршин байхуйн (К3) болон иргэншин, нийгэмшихүйн (К4) цогц чадамжийг төлөвшүүлэхэд түлхүү чиглэсэн болно. Мөн сургалтын материаллаг орчин, хэрэглэгдэхүүнийг аль болох интеграцчилсан агуулгыг хэрэгжүүлэхээр сонгон авах боломжтой юм.
Агуулгыг нэгтгэх, хялбаршуулахын тулд:
Агуулгыг энгийн хялбар болгох. Сурагчдын түвшинд тохируулан ойлгомжтой болгох үүднээс агуулгын хийсвэр чанарыг багасгах хэрэгтэй. Ялангуяа “Хүн-орчин” хичээлийн хувьд хүүхдийн амьдралд ойр, өдөр тутам тохиолдож байдаг боловч, түүний учир шалтгааныг өөрсдөө ч ойлгож мэддэггүй зүйл дээр тулгуурлах нь зүйтэй юм. Зарим сурах бичгийн агуулга нь хийсвэр чанар цөөнгүй тохиолддогийг анхаарах хэрэгтэй.
Агуулгын бүрэлдэхүүн хэсгүүдийн уялдаа холбоог хангах. Тухайн агуулгын бүрэлдэхүүн хэсгийн гол, үндсэн санаа, зарчмуудыг алдагдуулахгүйгээр аль болох бусад хичээлийн агуулгатай уялдуулахыг хичээх. Тухайлбал, монгол хэл, хөгжим, дүрслэх урлаг, технологийн хичээлийн сэдвүүдтэй уялдуулах боломжийг харгалзах
,[object Object],8 настай хүүхдүүд нь дэлхий, ертөнцийн юмс, үзэгдлийг танин мэдэхийг эрмэлзэх төдийгүй, хүмүүсийн харилцааны ертөнцийг танин мэдэхийг эрмэлзэж байдгийг бид мэднэ. Тэр дундаа энэ насны сурагч нь уг харилцаанд өөрийн байр сууриа олж эхлэх бөгөөд үйл ажиллагааны явцад хувь хүний шинжийг олж, нийгмийн амьдралыг тодорхой шалгуураар үнэлж эхэлдэг. Жишээ нь: зөв-буруу, болно-болохгүй, гоё-муухай, сайн-муу гэх мэт. Найман настай хүүхэд шулуун шударга, илэн далангүй, сониуч зэрэг сайхан чанаруудтайгаас гадна, их тархины гадар, мэдрэлийн эсийн хөгжил эрчимжиж эхэлдэг бөгөөд хүртэхүй, ой тогтоолт хөгжлийн шинэ шатанд ордог гэж үздэг байна. Хүүхэд өсөн бойжихийн хэрээр хүрээлэн буй орчинтойгоо танилцаж, юмс үзэгдлийн талаар өөрсдийн төсөөлөлтэй болно.
8 насны хүүхдийн мэдлэгийн нөөц нэлээд нэмэгддэг. Бусад хүмүүстэй харилцах, өөрийн тухай, үе тэнгийхэн болон насанд хүрэгчид, тэдний дунд өөрийн эзлэх байр суурийн тухай  тухайлбал, түүхт хүмүүсийн баатарлаг үйлсийн тухай хууч, домог яриа, түүхэн бодит үйл явдал, сонирхолтой адал явдал, аялалын тухай ярих нь тэдэнд онц сонирхолтой байдаг. Хүүхдүүд үе тэнгийнхэнтэйгээ харилцахдаа өөрийн сэтгэлийн хөдөлгөөндөө анализ хийж эхэлдэг. (Үерхэл, нөхөрлөлийг бий болгох, лидер буюу удирдагч нь байхыг эрмэлзэх г.м.)
Дээр дурдсан нас бие, сэтгэхүйн онцлогт тулгуурлан сургалтанд дараах аргазүйн цогц шийдлүүдийг бүтээлчээр сонгон хэрэгжүүлэхийг зөвлөе. Үүнд:
,[object Object],“Хүн-хүрээлэн буй орчин” агуулгын бүрэлдэхүүн хэсгийн план, газар зүйн зураг, глобус ба дэлхий гэсэн агуулгыг заахдаа хүрээлэн буй орчноосоо үзэгдэх талбайг ойлгуулж, улмаар зүг чигээ тодорхойлж, түүнийг тэмдэглэх аргад сургасны үндсэн дээр план зураг, газарзүйн зураг, глобустай танилцуулан дэлхий, нарны тухай ойлгуулна.
,[object Object]

More Related Content

What's hot

хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг рольхүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
badmaa0614

Түвшинтөгс, Өлзийбуян - Менежерийн ур чадвар
Түвшинтөгс, Өлзийбуян - Менежерийн ур чадварТүвшинтөгс, Өлзийбуян - Менежерийн ур чадвар
Түвшинтөгс, Өлзийбуян - Менежерийн ур чадвар
batnasanb

амьтдын амьдралын орчин гэж юу вэ
амьтдын амьдралын орчин гэж юу вэ амьтдын амьдралын орчин гэж юу вэ
амьтдын амьдралын орчин гэж юу вэ
todoohuu

илтгэл
илтгэлилтгэл
илтгэл
delgerya

менежмент эсээ
менежмент эсээменежмент эсээ
менежмент эсээ
Buka King

хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэхичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ
tungalag

зохион бодохуй
зохион бодохуйзохион бодохуй
зохион бодохуй
MaRaLaa

What's hot (20)

онч мэргэн үгс
онч мэргэн үгсонч мэргэн үгс
онч мэргэн үгс

хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг рольхүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль
хүүхдийн хөгжил төлөвшилд багшийн үүрэг роль

хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх ньхүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь
хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд багшийн хандлага нөлөөлөх нь

2 р анги жишиг даалгавар
2 р анги жишиг даалгавар2 р анги жишиг даалгавар
2 р анги жишиг даалгавар

Сургалтын технологи
Сургалтын технологиСургалтын технологи
Сургалтын технологи

Манлайлал
МанлайлалМанлайлал
Манлайлал

хоцрогдол багасгах арга
хоцрогдол багасгах аргахоцрогдол багасгах арга
хоцрогдол багасгах арга

Түвшинтөгс, Өлзийбуян - Менежерийн ур чадвар
Түвшинтөгс, Өлзийбуян - Менежерийн ур чадварТүвшинтөгс, Өлзийбуян - Менежерийн ур чадвар
Түвшинтөгс, Өлзийбуян - Менежерийн ур чадвар

ч.алтанцэцэг
ч.алтанцэцэгч.алтанцэцэг
ч.алтанцэцэг

амьтдын амьдралын орчин гэж юу вэ
амьтдын амьдралын орчин гэж юу вэ амьтдын амьдралын орчин гэж юу вэ
амьтдын амьдралын орчин гэж юу вэ

Заах аргын нэгдлийн тайлан
Заах аргын нэгдлийн тайланЗаах аргын нэгдлийн тайлан
Заах аргын нэгдлийн тайлан

Comm
Comm Comm
Comm

Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүйУдирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй
Удирдахуйн ухаан ба мэргэжлийн ёс зүй

илтгэл
илтгэлилтгэл
илтгэл

менежмент эсээ
менежмент эсээменежмент эсээ
менежмент эсээ

хичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэхичээлийн судалгаа гэж юу вэ
хичээлийн судалгаа гэж юу вэ

зохион бодохуй
зохион бодохуйзохион бодохуй
зохион бодохуй

101 arga
101 arga101 arga
101 arga

Хөрсний бохирдол
Хөрсний бохирдолХөрсний бохирдол
Хөрсний бохирдол

Багшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэгБагшийн эрх үүрэг
Багшийн эрх үүрэг

Viewers also liked

Smart catalog saleslogix_datasheet
Smart catalog saleslogix_datasheetSmart catalog saleslogix_datasheet
Smart catalog saleslogix_datasheet
Steve Brown

Outdoors in the city
Outdoors in the cityOutdoors in the city
Outdoors in the city
NTCities

Viewers also liked (12)

Powerful presentations edititng
Powerful presentations edititngPowerful presentations edititng
Powerful presentations edititng

OERs in HE in FE: Creativity for edupunks?
OERs in HE in FE: Creativity for edupunks?OERs in HE in FE: Creativity for edupunks?
OERs in HE in FE: Creativity for edupunks?

Smart catalog saleslogix_datasheet
Smart catalog saleslogix_datasheetSmart catalog saleslogix_datasheet
Smart catalog saleslogix_datasheet

La Déclaration universelle sur les archives
La Déclaration universelle sur les archivesLa Déclaration universelle sur les archives
La Déclaration universelle sur les archives

2013.05.20 新聞剪報
2013.05.20 新聞剪報2013.05.20 新聞剪報
2013.05.20 新聞剪報

2013.06.27商業周刊
2013.06.27商業周刊2013.06.27商業周刊
2013.06.27商業周刊

Outdoors in the city
Outdoors in the cityOutdoors in the city
Outdoors in the city

Managing In-House Teams to Create Successful SEO Initiatives
Managing In-House Teams to Create Successful SEO Initiatives Managing In-House Teams to Create Successful SEO Initiatives
Managing In-House Teams to Create Successful SEO Initiatives

ריקי גלילי משימה 2
ריקי גלילי משימה 2ריקי גלילי משימה 2
ריקי גלילי משימה 2

Dubai
DubaiDubai
Dubai

Implicaciones de los detectives privados en materia de LOPD
Implicaciones de los detectives privados en materia de LOPDImplicaciones de los detectives privados en materia de LOPD
Implicaciones de los detectives privados en materia de LOPD

Ana Paula
Ana PaulaAna Paula
Ana Paula

Similar to хүн орчин 12-3 анги зөвлөмж

okrugajusii mir 3
okrugajusii mir 3okrugajusii mir 3
okrugajusii mir 3
lavrenteva

Prezentaciya jekologicheskoe v
Prezentaciya jekologicheskoe vPrezentaciya jekologicheskoe v
Prezentaciya jekologicheskoe v
Dimon4

основные направления воспитания и социализации обучающихся (программа фгос)
основные направления воспитания и социализации обучающихся (программа фгос)основные направления воспитания и социализации обучающихся (программа фгос)
основные направления воспитания и социализации обучающихся (программа фгос)
nataelohova

Тематическое планирование 8 класс
Тематическое планирование 8 классТематическое планирование 8 класс
Тематическое планирование 8 класс
koneqq

Тематический план 5 класс
Тематический план 5 классТематический план 5 класс
Тематический план 5 класс
koneqq

Тематический план 5 класс
Тематический план 5 классТематический план 5 класс
Тематический план 5 класс
koneqq

хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжил
Myagaa_1963

Klimacheva present
Klimacheva presentKlimacheva present
Klimacheva present
iron0708

Тематическое планирование 7 класс
Тематическое планирование 7 классТематическое планирование 7 класс
Тематическое планирование 7 класс
koneqq

Тематическое планирование 7 класс
Тематическое планирование 7 классТематическое планирование 7 класс
Тематическое планирование 7 класс
koneqq

Тематическое планирование 7 класс
Тематическое планирование 7 классТематическое планирование 7 класс
Тематическое планирование 7 класс
koneqq

Формирование культуры безопасности жизнедеятельности населения, проживающего ...
Формирование культуры безопасности жизнедеятельности населения, проживающего ...Формирование культуры безопасности жизнедеятельности населения, проживающего ...
Формирование культуры безопасности жизнедеятельности населения, проживающего ...
rorbic

презентация моя!!!!
презентация моя!!!!презентация моя!!!!
презентация моя!!!!
kcuxa

Similar to хүн орчин 12-3 анги зөвлөмж (20)

окружающий+мир+1
окружающий+мир+1окружающий+мир+1
окружающий+мир+1

okrugajusii mir 3
okrugajusii mir 3okrugajusii mir 3
okrugajusii mir 3

Prezentaciya jekologicheskoe v
Prezentaciya jekologicheskoe vPrezentaciya jekologicheskoe v
Prezentaciya jekologicheskoe v

основные направления воспитания и социализации обучающихся (программа фгос)
основные направления воспитания и социализации обучающихся (программа фгос)основные направления воспитания и социализации обучающихся (программа фгос)
основные направления воспитания и социализации обучающихся (программа фгос)

Тематическое планирование 8 класс
Тематическое планирование 8 классТематическое планирование 8 класс
Тематическое планирование 8 класс

Тематический план 5 класс
Тематический план 5 классТематический план 5 класс
Тематический план 5 класс

Тематический план 5 класс
Тематический план 5 классТематический план 5 класс
Тематический план 5 класс

хүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжилхүүхдийн хүмүүжил
хүүхдийн хүмүүжил

Klimacheva present
Klimacheva presentKlimacheva present
Klimacheva present

новая программа лесные робинзоны
новая программа лесные робинзоныновая программа лесные робинзоны
новая программа лесные робинзоны

Тематическое планирование 7 класс
Тематическое планирование 7 классТематическое планирование 7 класс
Тематическое планирование 7 класс

Тематическое планирование 7 класс
Тематическое планирование 7 классТематическое планирование 7 класс
Тематическое планирование 7 класс

Тематическое планирование 7 класс
Тематическое планирование 7 классТематическое планирование 7 класс
Тематическое планирование 7 класс

Формирование культуры безопасности жизнедеятельности населения, проживающего ...
Формирование культуры безопасности жизнедеятельности населения, проживающего ...Формирование культуры безопасности жизнедеятельности населения, проживающего ...
Формирование культуры безопасности жизнедеятельности населения, проживающего ...

Ценностные установки духовно-нравственного развития и воспитания обучающихся
Ценностные установки духовно-нравственного развития и воспитания обучающихсяЦенностные установки духовно-нравственного развития и воспитания обучающихся
Ценностные установки духовно-нравственного развития и воспитания обучающихся

Рабочая программа по биологии 8 класс
Рабочая программа по биологии 8 классРабочая программа по биологии 8 класс
Рабочая программа по биологии 8 класс

презентация моя!!!!
презентация моя!!!!презентация моя!!!!
презентация моя!!!!

12. рпуп биология 5 9 фгос
12. рпуп биология 5 9 фгос12. рпуп биология 5 9 фгос
12. рпуп биология 5 9 фгос

экология человека
экология человекаэкология человека
экология человека

okruch. mir
okruch. mirokruch. mir
okruch. mir

More from gganchimeg

мат хэрэглэгдэхүүн2
мат хэрэглэгдэхүүн2мат хэрэглэгдэхүүн2
мат хэрэглэгдэхүүн2
gganchimeg

хэл зүгшрүүлэх үг
хэл зүгшрүүлэх үгхэл зүгшрүүлэх үг
хэл зүгшрүүлэх үг
gganchimeg

хэрэглэгдэхүүн хүн орчин
хэрэглэгдэхүүн хүн орчинхэрэглэгдэхүүн хүн орчин
хэрэглэгдэхүүн хүн орчин
gganchimeg

амьтдын үр төл
амьтдын үр төламьтдын үр төл
амьтдын үр төл
gganchimeg

хичээл цахим хүн орчин
хичээл цахим хүн орчинхичээл цахим хүн орчин
хичээл цахим хүн орчин
gganchimeg

цахим тест
цахим тестцахим тест
цахим тест
gganchimeg

цахим судалгаа 3а
цахим судалгаа 3ацахим судалгаа 3а
цахим судалгаа 3а
gganchimeg

зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө
gganchimeg

87 сургууль 12жилийн 3 анги
87 сургууль 12жилийн 3 анги87 сургууль 12жилийн 3 анги
87 сургууль 12жилийн 3 анги
gganchimeg

хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй
хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүйхэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй
хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй
gganchimeg

унших эхүүд
унших эхүүдунших эхүүд
унших эхүүд
gganchimeg

унших эхүүд
унших эхүүдунших эхүүд
унших эхүүд
gganchimeg

түргэн хэллэг
түргэн хэллэгтүргэн хэллэг
түргэн хэллэг
gganchimeg

төм тестээр
төм тестээртөм тестээр
төм тестээр
gganchimeg

оньсого,зүйр цэцэн үгүүд
оньсого,зүйр цэцэн үгүүдоньсого,зүйр цэцэн үгүүд
оньсого,зүйр цэцэн үгүүд
gganchimeg

монгол хэлний тараах материал
монгол хэлний тараах материалмонгол хэлний тараах материал
монгол хэлний тараах материал
gganchimeg

монгол орны ан амьтан хэрэглэгдэхүүн
монгол орны ан амьтан  хэрэглэгдэхүүнмонгол орны ан амьтан  хэрэглэгдэхүүн
монгол орны ан амьтан хэрэглэгдэхүүн
gganchimeg

дархан цаазтай газар хэрэглэгдэхүүн
дархан цаазтай  газар хэрэглэгдэхүүндархан цаазтай  газар хэрэглэгдэхүүн
дархан цаазтай газар хэрэглэгдэхүүн
gganchimeg

сургаал үг
сургаал үгсургаал үг
сургаал үг
gganchimeg

More from gganchimeg (20)

мат хэрэглэгдэхүүн2
мат хэрэглэгдэхүүн2мат хэрэглэгдэхүүн2
мат хэрэглэгдэхүүн2

хэл зүгшрүүлэх үг
хэл зүгшрүүлэх үгхэл зүгшрүүлэх үг
хэл зүгшрүүлэх үг

хэрэглэгдэхүүн хүн орчин
хэрэглэгдэхүүн хүн орчинхэрэглэгдэхүүн хүн орчин
хэрэглэгдэхүүн хүн орчин

амьтдын үр төл
амьтдын үр төламьтдын үр төл
амьтдын үр төл

хичээл цахим хүн орчин
хичээл цахим хүн орчинхичээл цахим хүн орчин
хичээл цахим хүн орчин

цахим тест
цахим тестцахим тест
цахим тест

цахим судалгаа 3а
цахим судалгаа 3ацахим судалгаа 3а
цахим судалгаа 3а

зөвлөгөө
зөвлөгөөзөвлөгөө
зөвлөгөө

87 сургууль 12жилийн 3 анги
87 сургууль 12жилийн 3 анги87 сургууль 12жилийн 3 анги
87 сургууль 12жилийн 3 анги

хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй
хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүйхэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй
хэрэглэгдэхүүн боловсруулах аргазүй

унших эхүүд
унших эхүүдунших эхүүд
унших эхүүд

унших эхүүд
унших эхүүдунших эхүүд
унших эхүүд

түргэн хэллэг
түргэн хэллэгтүргэн хэллэг
түргэн хэллэг

төм тестээр
төм тестээртөм тестээр
төм тестээр

оньсого,зүйр цэцэн үгүүд
оньсого,зүйр цэцэн үгүүдоньсого,зүйр цэцэн үгүүд
оньсого,зүйр цэцэн үгүүд

монгол хэлний тараах материал
монгол хэлний тараах материалмонгол хэлний тараах материал
монгол хэлний тараах материал

монгол орны ан амьтан хэрэглэгдэхүүн
монгол орны ан амьтан  хэрэглэгдэхүүнмонгол орны ан амьтан  хэрэглэгдэхүүн
монгол орны ан амьтан хэрэглэгдэхүүн

дархан цаазтай газар хэрэглэгдэхүүн
дархан цаазтай  газар хэрэглэгдэхүүндархан цаазтай  газар хэрэглэгдэхүүн
дархан цаазтай газар хэрэглэгдэхүүн

сургаал үг
сургаал үгсургаал үг
сургаал үг

тест
тесттест
тест

хүн орчин 12-3 анги зөвлөмж