Togt 30

956 views

Published on

0 Comments
0 Likes
Statistics
Notes
  • Be the first to comment

  • Be the first to like this

No Downloads
Views
Total views
956
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
259
Actions
Shares
0
Downloads
7
Comments
0
Likes
0
Embeds 0
No embeds

No notes for slide

Togt 30

  1. 1. МОНГОЛ УЛС СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ТОГТООЛ2012 оны 04 дүгээр Улаанбаатарсарын 20-ны өдөр Дугаар 30 хот Төрийн бус байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, сонгогчдод аргачилсан туслалцаа үзүүлэх тухай журам батлах тухай Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахьхэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт,12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Сонгуулийнерөнхий хорооноос ТОГТООХ нь: 1. “Төрийн бус байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ/мониторинг/ хийх, сонгогчдод аргачилсан туслалцаа үзүүлэх тухай журам”-ыгхавсралтаар баталсугай. ДАРГА Н.ЛУВСАНЖАВ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭН
  2. 2. Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 30 дугаар тогтоолын хавсралт ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ /МОНИТОРИНГ/ ХИЙХ, СОНГОГЧДОД АРГАЧИЛСАН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5дахь хэсэгт заасны дагуу төрийн бус байгууллагаас сонгуулийн ил тод байдлыгхангахад оролцох, сонгуулийн хороод, сонгуульд оролцогч бусад байгууллагуудсонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх,сонгогчийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, сонгуулийг хуулийн дагуу, шударгаарявуулахад туслалцаа үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмынзорилго оршино. 1.2. Төрийн бус байгууллага /цаашид “ТББ” гэх/ нь сонгуулийн үйл ажиллагаандоролцохдоо Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухайхууль болон холбогдох бусад эрх зүйн баримт бичгийг мөрдлөг болгоно. 1.3. ТББ хяналт шинжилгээ /мониторинг/ хийхтэй холбоотой мэдээлэл авахажиллагааг Мэдээллийн ил тод байдал ба Мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 3дугаар бүлэгт заасны дагуу гүйцэтгэнэ. Хоёр. Сонгуулийн хороодын үйл ажиллагаа, эрх, үүрэг 2.1. Сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх үйлажиллагаа явуулах ТББ нь Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж зөвшөөрөл авна. 2.2. ТББ нь Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө сонгуулийн үйлажиллагаанд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх хүсэлтийн хамт сонгууль товлонзарласнаас хойш 15 хоногт багтаан Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр илэрхийлнэ. 2.3. ТББ нь энэ журмын 2.2-д заасан хүсэлтдээ дараах баримт бичгийг хавсарганСонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ: 2.3.1. байгууллагын дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; 2.3.2. хяналт шинжилгээ /мониторинг/ хийх ажлын төлөвлөгөө, хуваарь /төлөвлөгөөнд тусгасан ажлыг гүйцэтгэх эзний нэртэй байна/; 2.3.3. ТББ-аас ажиллах хүний нэрс, тоо. 2.4. Сонгуулийн ерөнхий хороо энэ журмын 2.3-т заасан баримт бичгийг хүлээнавч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахьшаардлагыг хангасан ТББ-ыг бүртгэн авч, тэдгээрт үйл ажиллагаагаа явуулахадшаардлагатай мэдээллээр хангах үүргийг доод шатны сонгуулийн хороодод өгнө.Хяналт шинжилгээ /мониторинг/ хийх ТББ-д өгөх мэдээлэл нь хуулиар хориглогдоогүймэдээлэл байна. 2.5. Сонгуулийн хороод сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ/мониторинг/ хийх ТББ-ыг дараах боломжоор хангана: 2.5.1. үндсэн ба зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахсонгогчдын нэрийн жагсаалттай танилцах, эдгээрээс түүвэрлэн хяналт, тулгалт хийх;
  3. 3. 2.5.2. сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах, түүнд өөрчлөлторуулах ажиллагаа холбогдох хууль, журмын дагуу хийгдэж байгаа эсэхтэй танилцах; 2.5.3. сонгуулийн хороодын хуралдааны дэгд өөрөөр заагаагүй болхөндлөнгийн ажиглагчаар оролцох, хуралдааны тэмдэглэл, шийдвэртэй танилцах,хуулбарлан авах; 2.5.4. санал хураах, тоолох төхөөрөмж болон түүний программыг туршиншалгах ажиллагааг хянах; 2.5.5. санал авах байранд болон зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналавах ажиллагаатай танилцах; 2.5.6. сонгуулийн хороодод ирсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэжбайгаа талаарх мэдээлэл авах; 2.5.7. саналын хуудсыг хэвлэх, түүний хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлт,аюулгүй байдал, битүүмжлэн хадгалах ажиллагаанд хяналт тавих; 2.5.8. сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийнсанхүүжилттэй холбоотой баримт, тайлантай танилцах. Гурав. Төрийн бус байгууллагын эрх, үүрэг 3.1. Хяналт шинжилгээ /мониторинг/ хийх ТББ нь Монгол Улсын Их Хурлынсонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасан болон дараах шаардлагыгхангасан байна: 3.1.1. аливаа улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигч, төрийн байгууллага,албан хаагчдын нөлөөнөөс ангид, хараат бус үйл ажиллагаа явуулах; 3.1.2. сонгогчдын эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор Монгол Улсынхууль тогтоомжийн хүрээнд шударгаар ажиллах; 3.1.3. үйл ажиллагааны зарчмаа тусгасан Ёс зүйн дүрэмтэй байх. 3.2. Төрийн бус байгууллагын эрх: 3.2.1. сонгуулийн хороодоос авах шаардлагатай мэдээ, мэдээллийгбичгээр гаргуулан авах; 3.2.2. хууль тогтоомжийн хүрээнд санал хүсэлт тавьж шийдвэрлүүлэх; 3.2.3. өөрийн үйл ажиллагаанд шаардлагатай, хуулиар хориглоогүйдэмжлэг туслалцаа авах; 3.2.4. энэ журмын 2.3.2-т заасан төлөвлөгөөний хүрээнд хийсэн,Сонгуулийн ерөнхий хороонд танилцуулсан хяналт шинжилгээ /мониторинг/-ний үр дүнгнийтэд мэдээлэх, танилцуулах, хэвлэн нийтлэх. 3.3. Төрийн бус байгууллагын үүрэг: 3.3.1. Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагааявуулах; 3.3.2. сонгуулийн хороодын болон сонгогчийн хууль ёсны эрхийг хүндэтгэх; 3.3.3. сонгогчдод сонгуулийн хууль тогтоомж сурталчлах, сонгох эрхээхэрэгжүүлэхэд аргачилсан туслалцаа үзүүлэх ажлыг сайн дурын үндсэн дээр гүйцэтгэх; 3.3.4. сонгогчдод аргачилсан туслалцаа үзүүлэх ажлыг сонгуулийн хуультогтоомжийн хүрээнд гүйцэтгэх; 3.3.5. сонгогчдыг санал өгөхгүй байх талаар уриалахгүй, ийм төрлийнагуулга бүхий сурталчилгаа хийхгүй байх; 3.3.6. сонгогчдод сонгуулийн хууль тогтоомж сурталчлахдаа өөрийнүзэмжээр, хуульд заагаагүй зөвлөгөө өгөх, сурталчилгаа явуулахгүй байх; 3.3.7. хяналт шинжилгээ /мониторинг/-ний үр дүнг Сонгуулийн ерөнхийхороонд танилцуулах; 3.3.8. хяналт шинжилгээ /мониторинг/ хийсэн талаарх тайлан, саналдүгнэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр ирүүлэх.
  4. 4. 3.4. Сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх ТББ ньсонгуулийн хороодын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, хууль бус шаардлагатавихыг хориглоно. 3.5. Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлагахүлээлгэнэ. ---оОо---

×