Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО:                                 ОЛОЛТ, ДУТАГДАЛ2002 он.                                ...
онуудад тус тус явагдаж, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, ИТХ-ууд ардчилсанаргаар байгуулагдан ажиллаж ирлээ.      2.Сонгуулий...
чухамхүү дараагийн сонгууль үнэлэлт өгдөг. Үүнийг 1996, 2000 онд болсон УлсынИх Хурлын сонгуулиас харж болно.     4. Сонгу...
Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыгсонгох эрх зүйн хэм хэмжээ (сонгуулийн хуулиуд эрх...
нь сонгогчдод ойлгомжтой, сонгогч, нэр дэвшигч нар нүүр тулан уулздаг сайнталтай боловч ялангуяа нэг мандаттай тойрогт баг...
2.Улсын Их Хурлын гишүүд хууль төсөв, үндсэн чиглэл зэрэг төрийнбодлогыг тодорхойлохдоо ямагт тойрог руугаа чангааж, Улсын...
тодорхойлогдоно. Гэвч амьдрал дээр бүх хүнийг сонгуульд оролцуулах боломжбайдаггүй. Хуулиар зайлшгүй зарим хязгаарлалт тог...
зөрчигдөх юм шигээр ярьж, бичдэг боллоо. Шууд сонгуулийн талаар дээрөгүүлсэн билээ. Монгол улсын иргэн УИХ, Ерөнхийлөгч, И...
хэлсэн нэр дэвшигчийг сонгохоор тэмдэглэлээ” хэмээн хуурдаг явдал элбэгтохиолдож байв. Цаашид зөвхөн өөрөө саналаа тэмдэгл...
үйл явдлаас шалтгаалуулахгүй байлгахын үүднээс. Сүүлчийн шалтгааныг товчтайлбарлая.     Улс төрийн тогтворгүй байдал үүсч,...
тооцдог билээ. Үндсэн хуулийн энэхүү заалтыг цаашид эргэж харахгүй болЕрөнхийлөгчээ сонгож чадахгүй байдалд хүрч болзошгүй...
Upcoming SlideShare
Loading in …5
×

Ж.Бямбадорж - Монгол Улсын сонгуулийн тогтолцоо: Ололт, дутагдал

4,650 views

Published on

Published in: News & Politics
  • Follow the link, new dating source: ❶❶❶ http://bit.ly/2F4cEJi ❶❶❶
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here
  • Dating for everyone is here: ❶❶❶ http://bit.ly/2F4cEJi ❶❶❶
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here

Ж.Бямбадорж - Монгол Улсын сонгуулийн тогтолцоо: Ололт, дутагдал

  1. 1. МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО: ОЛОЛТ, ДУТАГДАЛ2002 он. Илтгэгч: УИХ-ын дэд дарга, профессор Ж.БЯМБАДОРЖ Эрхэмсэг ноѐд, хатагтай нараа! Сонгууль нэг талаас төрийн тэргүүн, парламент, орон нутгийн өөрөөудирдах ѐсны байгууллагыг хуульд заасан журмаар байгуулах ардчилсан аргахэрэгсэл, нөгөө талаас иргэд төрийг удирдах хэрэгт шууд оролцож байгааардчиллын нэг хэлбэр болдог. Ийм ч учраас бүх нийтийн сонгуулийг ардчиллынгол хэмжүүр гэж үздэг. Сонгуулийн мөн чанарыг бүрэн танин мэдэж, нийгмийн улстөрийн амьдралд үр ашигтай хэрэгжүүлэхийн тулд түүний нийгмийн үүрэг, хэлбэр,тогтолцоо, зарчим, процесс зэргийг нарийвчлан судалж, цаашид уламболовсронгуй болгож байх хэрэгтэй байдаг байна. Нэг. Сонгуулийн нийгмийн үүрэг. Сонгуулийн нийгмийн үүрэг асар ихбайдаг нь 1990 оноос хойш Монгол улсад болсон бүх сонгуулиас харагдаж байна.Ингээд сонгуулийн нийгмийн үүргийг болж өнгөрсөн сонгуулиудын ололт,дутагдалд дүн шинжилгээ хийх замаар тодорхойлсноо толилуулъя. 1.Сонгууль нь нийтийн засгийн байгууллагыг бүрдүүлэх гол арга хэрэгсэлюм. Парламент, төрийн тэргүүн, орон нутгийн өөрөө удирдах ѐсны байгууллыг,зарим цөөхөн оронд шүүх, Засгийн газрыг сонгуулиар байгуулдаг. Ардчилсаноронд төрийн дээрх байгууллагыг бүрдүүлдэг сонгуулиас өөр арга байдаггүйбайна. 1921 онд ардын хувьсгал ялж ардын засаг тогтсон цагаас эхэлж төрийн эрхбарих төв, орон нутгийн байгууллагыг сонгуулиар байгуулж ирсэн боловч алдаа,дутагдал, хэлбэрдэл нэлээд давамгайлж байсныг Та бүхэн мэднэ. Тэгвэл 1990 онд Монгол Улсад анх удаа ардчилсан чөлөөт сонгууль болжАрдын Их Хурлыг, түүнээс Улсын Бага Хурлыг байгуулснаар ардчилсансонгуулийн шинэ үе, улмаар байнгын ажиллагаатай Парламентын тулгын чулуутавигдсан гэж үзэж болох юм. Үүнээс хойш Улсын Их Хурлын сонгууль 1992, 1996, 2000, Ерөнхийлөгчийнсонгууль 1993, 1997, 2001, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль 1992, 1996, 2000
  2. 2. онуудад тус тус явагдаж, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, ИТХ-ууд ардчилсанаргаар байгуулагдан ажиллаж ирлээ. 2.Сонгуулийн нийгмийн бас нэг үүрэг нь иргэдийн улс төрийн чухал эрхийннэг-сонгох, сонгогдох эрхийг хангах гол боломжийг бий болгодогт оршино. 1948онд НҮБ-ын баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 21 дүгээр зүйлийн 3дахь хэсэгт “Ард түмний хүсэл зориг бол засаг төрийн үндэс мөн. Мөн хүсэл зоригнь бүх нийтэд сонгуулийн тэгш эрх эдлүүдэх үндсэн дээр саналыг нууцаар хураах,эсхүл саналаа чөлөөтэй гаргах явдлыг хангахуйц өөр бусад хэлбэрийг ашиглахзамаар тогтмол, хуурамч бус сонгууль явуулахад илэрлээ олно” гэж заасан ньдэлхий нийтээр сонгох эрхийг хэрэгжүүлэх гол арга хэрэгсэл бол бүх нийтийнсонгууль гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. Манай улсад ардчилсан төрийн байгуулал тогтсон 1921 оноос эхлэниргэдийн сонгох эрхийг хуульчлан тогтоож хэрэгжүүлж эхэлснийг төр, эрх зүйнтүүхээс харж болно. 1992 оны шинэ Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэххэсэгт Монгол улсын иргэд “шууд болон төлөөлөгчдийн байгууллагаараауламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох,сонгогдох эрхтэй” гэж заасан байдаг. Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш болсон Улсын Их Хурлынсонгуульд нийт сонгогчдын 82.43-95.6 хувь нь, Ерөнхийлөгчийн сонгуульд 82.5-92.73 хувь нь тус тус оролцож байв. Гэхдээ сонгогчдын оролцооны идэвхсонгуулиас сонгуульд буурах хандлагатай байгааг анхаарах хэрэгтэй юм. 3.Сонгууль улс төрийн амьдралын тухайн үеийн нөхцөл байдлыгилэрхийлдэг барометр (хэмжүүр) болдгоороо нийгэмд чухал үүрэгтэй. Сонгуулийнявцад улс төрийн хүчнүүдийн ашиг сонирхол, үзэл бодол ямар байгаа ньхарагддаг төдийгүй тэдэнд ард түмний зүгээс тодорхой үнэлэлт өгч улс төрийнамьдралын цаашдын чиг хандлага тодорхойлогддог. Сонгуулийн аргаар байгуулагдсан, түүний үр дүнгээр бий болдогбайгууллагууд (тухайлбал, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, ИТХ,Засаг дарга гэх мэт)-ын тодорхойлсон бодлого, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ улсорны хөгжил, хүмүүсийн амьдрал ахуйд хэрхэн эерэг сөргөөр нөлөөлж байсанд
  3. 3. чухамхүү дараагийн сонгууль үнэлэлт өгдөг. Үүнийг 1996, 2000 онд болсон УлсынИх Хурлын сонгуулиас харж болно. 4. Сонгууль улс төрийн удирдагчдыг өөрийн үнэлэмжид нийцүүлэн солихболомжийг ард түмэнд олгодог. Монгол улсын Үндсэн хуулийн ѐсоор УИХ-долонхийн суудал авсан нам, эвсэл төрийн эрх барих, Засгийн газраа байгуулахэрхийг ард түмнээсээ олж авдаг. УИХ-ын бүрэн эрхийн 4 жилийн хугацаанд олонтүмний итгэлийг олж, сонгуульд амалсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлжчадаагүй, алдаа эндэгдэл гаргаж нэг ѐсондоо тааруу ажиллавал дараагийнсонгуулиар тэр улс төрийн хүчин ард түмний дэмжлэг авдаггүй, харин өөр улстөрийн хүчинд эрх мэдлийг шилжүүлдэг байна. 1990 оноос өмнөх сонгууль нийгмийн ийм үүрэг бараг биелүүлдэггүй байв.Харин Улсын Их Хурлын сонгуулийн хугацаа 4 жил байгаа нь улс төрийн томоохонбодлого тодорхойлж хэрэгжүүлэхэд бага байгааг шүүмжлэн яригдах болсныгцаашид анхаарах хэрэгтэй байна. Хоёр. Сонгуулийн хэлбэр. Одоо сонгуулийн хэлбэрийн талаар хэдэн зүйлхэлье. Сонгуулийн хэлбэр түүний гадаад дүр төрхөөс илэрдэг. Сонгууль ньсонгогчдын өгсөн саналын үр дүнгээс хамаарч шууд буюу шууд биш гэсэн хоѐрхэлбэртэй байна. Сонгогчдын өгсөн саналын үр дүнд сонгогдох байгууллага бийболж байвал өөрөөр хэлбэл Парламент бүрдэж, Ерөнхийлөгч сонгогдсон байвалтүүнийг шууд сонгууль гэнэ. Шууд биш сонгууль олон янз байх ба ихэвчлэнхоѐроос дээш шат дамждаг. Ийм сонгуулийн хэлбэр Монгол Улсад 1921-1949 онхүртэл байсан төдийгүй 1992 онд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИргэдийнТөлөөлөгчдийн Хурлыг шууд бусаар байгуулж байв. Сонгууль хамарч байгаахүрээгээрээ нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан (орон даяар), эсхүл хэсэгчилсэн(тойрог) гэсэн хоѐр хэлбэртэй. УИХ-ын болон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульбүх нутаг дэвсгэрийг хамарч орон даяар явагддаг бол УИХ-ын гишүүний оронгарсан үед нөхөн сонгууль зөвхөн тэр тойрогт явагдана. Гурав. Сонгуулийн тогтолцоо. Сонгуулийн тогтолцоо нь өргөн, явцуу хоѐрутгаар илэрхийлэгдэнэ. Сонгуулийн тогтолцоо өргөн утгаараа сонгуульявуулахтай холбогдон үүссэн, сонгууль явуулах журмуудаар зохицуулагдсаннийгмийн харилцаа юм. Монгол Улсын сонгуулийн тогтолцоо өргөн утгаараа УИХ,
  4. 4. Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыгсонгох эрх зүйн хэм хэмжээ (сонгуулийн хуулиуд эрх зүйн бусад хэм хэмжээ) эрхзүйн бус хэм хэмжээгээр (намын сонгуулийн журам гэх мэт) тодорхойлогдсонсонгууль явуулах журам, дэглэм, сонгуулийн явцыг хамарсан бүхий л харилцааюм. Сонгуулийн тогтолцоо явцуу утгаараа сонгогчдын өгсөн саналын үр дүнгээрнэр дэвшигчдэд суудал хуваарилах аргыг хэлдэг байна. Суудал хуваарилах аргыг мажоритар (олонхийн саналаар), пропорциональ(хувь тэнцүүлсэн), холимог гэж ангилж үздэг байна. Дэлхийд 150 шахам аргабайдаг хэмээн бичжээ. Эндээс үзвэл улс орон бүр сонгуулийн суудал хуваарилахаргыг өөрийн орны өвөрмөц онцлогт тохируулан хэрэглэдэг болохыг харуулжбайна. Эдгээр гурван аргын дотроос монгол оронд хэрэглэдэг мажоритар буюуолонхийн саналаар сонгох аргын талаар яръя. Энэ арга нь Францын majorite буюуутгачилбал олонхи гэсэн үгнээс гаралтай юм байна. Мажоритар арга нь өрсөлдөгч дотроос хамгийн олон санал авсан нэрдэвшигч сонгогддог энгийн, ойлгомжтой, бараг анхдагч арга гэж хэлж болно. Энэаргаар сонгууль явуулж байгаа тохиолдолд сонгогчид зөвхөн нэр дэвшсэн хүнийтөлөө л санал өгдөг. Мажоритар аргыг нэг мандаттай, олон мандаттай тойрогтхэрэглэж болдог. Монгол Улсад 1921 оноос хойш явагдсан бүх сонгуульмажоритар аргаар явагдаж ирсэн, манай ард түмэнд танил, мэддэг арга нь болсонбилээ. Улсын Их Хурлын сонгуулийг 1992 онд олон мандаттай, 1996, 2000 онд нэгмандаттай тойрогт мажоритар аргаар явуулсан юм. Мажоритар аргыг хэрэглэж байгаа улс сонгогдсонд тооцох зарчмыг туйлын,харьцангуй гэсэн хоѐр байдлаар хэрэгжүүлж байна. Харьцангуй олонхи гэж(манай улсад хэрэглэж байгаа) бусад нэр дэвшигчдээсээ хамгийн олон саналавсан нь сонгогдсонд тооцогддог аргыг хэлдэг. Энэ нь дотроо саналын доодхязгаартай, хязгааргүй гэсэн хувилбартай. Улсын Их Хурлын сонгуулийн хуульд заасны дагуу Улсын Их Хурлынгишүүнээр сонгогдохын тулд хамгийн олон санал авахын зэрэгцээ доод тал ньсонгогчдын 25 хувийн санал авах ѐстой. Доод хязгааргүй нөхцөлд 10 хувь, түүнээсч бага хувийн саналаар сонгогдох магадлалтай. Туйлын олонх гэж сонгогчдынолонхийн (50+1 санал) санал авч байж сонгогдохыг хэлдэг байна. Мажоритар арга
  5. 5. нь сонгогчдод ойлгомжтой, сонгогч, нэр дэвшигч нар нүүр тулан уулздаг сайнталтай боловч ялангуяа нэг мандаттай тойрогт багагүй сөрөг үр дагавартайбайгаа нь харагдаж байна. Заримаас нь дурьдвал: 1.Сонгогчдын өгсөн саналын харьцаа алдагдсан үр дүн гардаг. Хамгийнмуугаар бодоход ганц нам бүх суудлыг авч нөгөөх нь юу ч үгүй хоцорч ч болох юм.Хүснэгтээс жишээ татан үзье. Бодоход амрыг бодолцон 760.000 хүчинтэй саналынхуудастай тойрог бүр 10.000 саналтай гэж үзье. Сонгуулийн тойрог Саналын Суудлын 1-р 2-р 3-р 4-р 26-р хувь тоо А намын 5001 5001 5001 5001 5001 50%+1 76нэр дэвшигч Б намын 4999 4999 4999 4999 4999 50% 0нэр дэвшигч Эндээс харахад сонгогчдын 50 хувийн санал авсан боловч тойрог бүрт ганцнэг сонгогчийн санал илүү авсан нам нь улсын хэмжээгээр 76 суудал авч байна. Цөөн хувийн санал авсан нам ч Улсын Их Хуралд олонх болохмагадлалтай. Сонгуулийн тойрог Саналы Суудлын I II III IY Y н хувь тоо А намын 8000 8000 4500 4500 4500 59% 2нэр дэвшигч Б намын 2000 2000 5500 5500 5500 41% 3нэр дэвшигч Энэ 5 тойрогт А нам сонгогчдын 59 хувийн санал авсан боловч 2 суудалтайболж, 41 хувийн саналтай нь 3 суудал авч ийм маягаар улсын хэмжээний дүнгарна гэсэн үг.
  6. 6. 2.Улсын Их Хурлын гишүүд хууль төсөв, үндсэн чиглэл зэрэг төрийнбодлогыг тодорхойлохдоо ямагт тойрог руугаа чангааж, Улсын Их Хурал, Засгийнгазрын нэгдсэн бодлого, эрх баригчдын сонгуульд амалсан мөрийн хөтөлбөрийгхэрэгжүүлэхэд муу нөлөө үзүүлдэг байна. Тойргийн сэтгэлгээ давамгайлж, Улсын Их Хурлын гишүүдийн тойрогтоо юухийснээр нь сонгогчид үнэлдэг болчихвол Монгол улсын Үндсэн хуулийн “УлсынИх Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашигсонирхолыг эрхэмлэн баримтална” гэсэн заалт зөрчигдөхөд хүрнэ. 3.Нэг мандаттай тойргийн хүн ам, сонгогчдын тоо харьцангуй цөөнбайгаагаас сонгогчдыг татах эдийн засгийн үрэлгэн арга газар авах боллоо.Сонгогчдод бэлэг сэлт тараах, урлаг, спортын тоглолт, шоу зохион байгуулах,хэвлэл мэдээллийн хэрэгслээр өндөр үнэ өртөг төлж сурталчлуулах,сурталчилгааны материалыг их үнээр янз бүрээр олон хувиар хэвлүүлэн тараах,худлаа хэрэгжих боломжгүй амлалт өгөх зэрэг дутагдал түгээмэл байна. Нэгэнт улс төрийн намууд, сонгогчдын нэлээдгүй хэсэг нь мажоритарсистемийг “шүтэх” хандлагатай байгаа тохиолдолд сонгуулийн тойргийг томсгожолон мандаттай болгох шаардлагатай гэж үзэж байна. Бүсчлэн хөгжүүлэх төрийн бодлого гарч, аймаг, сумыг томруулах замаарцөөлөх бодлого барьж байгаа энэ үед сонгуулийн ганц мандаттай жижиг тойрогтУлсын Их Хурлын сонгууль явуулж “жалгын” үзлийг бататган суух нь зохимжгүйгэж үзэж байна. Дөрөв. Сонгуулийн эрхийн зарчим. Сонгуулийн эрхийн зарчмыг үндсэнба туслах гэж хоѐр ангилж үздэг. Үндсэн зарчимд бүх нийтийн, шууд, чөлөөтэй,тэгш, саналаа нууцаар гаргах, туслах зарчимд сонгуулийг иргэд өөрсдөө зохионбайгуулах, заавал нэр дэвшүүлэн сонгох, сонгуулийн нутаг дэвсгэрийн,сонгуулийн санал хураахаас бусад ажил ил тод байх, сонгогдсонд тооцохзарчмууд орно. Сонгуулийн үндсэн зарчмыг Монгол улсын Үндсэн хуулийн 21дүгээр зүйлийн 2, 32 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан байна. Сонгуулийн бүх нийтийн зарчим. Сонгуульд оролцох бүхий л эрхийгиргэдэд хуулиар хэрхэн олгосноор сонгуулийн бүх нийтийн зарчим
  7. 7. тодорхойлогдоно. Гэвч амьдрал дээр бүх хүнийг сонгуульд оролцуулах боломжбайдаггүй. Хуулиар зайлшгүй зарим хязгаарлалт тогтоодог. 1.Насны хязгаарлалт. Сонгуульд зөвхөн насанд хүрсэн хүн оролцох ѐстой.Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9-д заасны дагуу сонгох эрхийг18 наснаас эдлэх ба сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалдтавих шаардлагыг харгалзан хуулиар тогтоодог. Тухайлбал, Ерөнхийлөгчөөр 45,Улсын Их Хурлын гишүүнээр 25 нас хүрсэн иргэнийг сонгоно. 1992 онд дэлхийн 150 оронд явуулсан судалгаанаас (уг нь 186 оронхамрагдах ѐстой байжээ) үзэхэд 109 улс 18 нас, Бразил, Куба, Иран, Никарагуад16 нас бусад цөөхөн улс 19-21 насанд хүрсэн иргэнд сонгох эрх олгожээ. 2.Иргэний харъяаллын хязгаарлалт. Дэлхийн ихэнх улсад, түүний доторманай улс сонгох, сонгогдох эрхийг зөвхөн өөрийн улсын иргэнд эдлүүлдэг.Иргэдийн аливаа улс төрийн эрх, эрх чөлөө нь тэр улсын тусгаар тогтнол бүрэнэрхтэй холбоотой байдаг болохоор энэ нь ч зүйн хэрэг юм. 3.Оршин суугаа газрын хязгаарлалт. Улсын Их Хурлын болонЕрөнхийлөгчийн сонгуулийн хуульд сонгуулийн өдөр эх орондоо байгаа иргэнсонгох эрх эдэлнэ гэж заасан юм. Гадаадад алба, амины ажлаар яваа, тэнд амьдарч байгаа иргэдийгсонгуульд оролцуулах техник, зохион байгуулалтын боломжгүй болохоор иймхязгаарлалт тогтоосон байна. Цаашдаа ч хэсэг хугацаанд ийм л байх болов уу. 4.Эрхийн чадамжийн хязгаарлалт. Эмнэлгийн дүгнэлт, шүүхийншийдвэрээр ухаан солиотой болох нь нотлогдсон бол сонгуульд оролцох эрхгүйгхуулиар заасан юм. Өөрөөр хэлбэл, улс төрийн энэ чухал үйл ажиллагаандөөрийгөө жолоодож, ухамсартайгаар хандаж чадах иргэн оролцох ѐстой. 5.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хорих газар ял эдэлж байгааиргэн сонгуульд оролцохгүй. Ийм практик олон оронд байдаг бөгөөд гэмт хэрэгүйлдсэний улмаас хүний салшгүй эрхээс бусад эрх, эрх чөлөөгөө хязгаарлуулсанбайдаг болохоор сонгуулийн эрхийг ч мөн тэр хугацаагаар эдлэх боломжгүйболдог байна. Сонгуулийн шууд зарчим. Сүүлийн үед зарим улс төрчид, судлаачидсонгуулийг хувь тэнцүүлэх аргаар явуулбал Үндсэн хуульд заасан шууд зарчим
  8. 8. зөрчигдөх юм шигээр ярьж, бичдэг боллоо. Шууд сонгуулийн талаар дээрөгүүлсэн билээ. Монгол улсын иргэн УИХ, Ерөнхийлөгч, ИТХ-ыг ямар нэгэнтөлөөлөлгүйгээр өөрөө саналаа гаргаж сонгоно. Энэ нь нэр дэвшсэн хүний ч, намэвслийн ч төлөө саналаа өгч болно гэсэн үг. Гагцхүү энэ саналын үр дүнгээр УИХ,ИТХ бүрдэж, Ерөнхийлөгч сонгогдож байх ѐстой. Сонгуулийн чөлөөт зарчим. Сонгуульд оролцох, эс оролцох, хэний чдарамт шахалтад оролгүйгээр саналаа илэрхийлэх, нэр дэвшигчдийг бүгдийгтатгалзах зэргээр сонгуулийн чөлөөт зарчим хэрэгжинэ. Сонгуулийн бүх нийтийнзарчим нь сонгуулийн чөлөөт зарчмыг хөндөх ѐсгүй. Бүх нийтээрээ сонгуульдоролцох эрх, боломжийг хуулиар бүрдүүлж, түүнийг эдлэх эсэх нь уг иргэний сайндурын хэрэг юм. Гэтэл сонгуулийн хуулиудад байгаа хоѐр ч заалт энэ зарчимдхаршилж байгаа юм. Нэгдүгээрт, нэр дэвшигчдийн аль нэгийг нь дэмжихийг шахаж, ингэснээрээалийг нь ч дэмжих сонирхолгүй байгаа хүнд сонголт хийх боломж олгоогүй байна.Өөрөөр хэлбэл, нэр дэвшсэн хүнээс аль нэгийг нь сонгосон тэмдэглэгээ хий, өөртэмдэглэгээ хийвэл саналын хуудас хүчингүй байхаар хуульчилсан юм. Иймнөхцөлд сонгогч нэг бол хүчээр аль нэгний нь төлөө санал өгнө, эсхүл хуудсаахүчингүй болгохоос өөр аргагүй байдалд хүрдэг. Тэгвэл энэ байдлыг өөрчилжсаналын хуудаст алийг нь ч дэмжихгүй гэсэн сонголтыг нэмж өгөх хэрэгтэй байна. Хоёрдугаарт, сонгуульд нийт сонгогчдын олонхи /50-иас дээш хувь/ ньоролцоогүй бол сонгууль улсын хэмжээгээр, эсхүл тухайн тойрогт хүчингүй гэжүзэж дахин сонгууль явуулахаар заасан байна. Одоохондоо сонгуульд манайиргэд 80-аас дээш хувиар оролцож байгаа болохоор уг зөрчил нуугдмал байгааюм. Цаашдаа энэ байдал удаан үргэлжлэхгүй нь ойлгомжтой. Саналаа нууцаар гаргах зарчим. Сонгогч хэний ч нөлөөнд автахгүй зөвхөнөөрийн урамсартай үйл ажиллагаагаар саналаа илэрхийлэх боломжийг нууцсанал хураалт олгодог. Сүүлийн үед явагдсан сонгуулиудаас харахад хэт өндөрнастай, бичиг үсэг үл мэддэг зэргээс болж саналаа өөрөө тэмдэглэж чадахгүйсонгогч өөрийн итгэмжилсэн хүний туслалцаа авдаг. Гэтэл энэ “итгэмжилсэн” хүннь тухай хүний саналыг өөрийн үзэмжээр илэрхийлж өөрт нь болохоор “таны
  9. 9. хэлсэн нэр дэвшигчийг сонгохоор тэмдэглэлээ” хэмээн хуурдаг явдал элбэгтохиолдож байв. Цаашид зөвхөн өөрөө саналаа тэмдэглэдэг болох хэрэгтэй. Сонгуулийн тэгш эрхийн зарчим. Сонгуулийн тэгш эрхийн зарчмыг шинэҮндсэн хуульд нэр зааж оруулаагүй ч аль ч улсад энэ зарчмыг сонгуулийн үндсэнзарчимд оруулж хэрэгжүүлэх арга механизмыг нь боловсронгуй болгосоор байна.Энэ зарчмын мөн чанар нь нэг сонгогч нэг удаагийн сонгуульд нэг л удаа саналааөгөх, сонгогчид адил саналын эрхтэй байх явдлаар илэрхийлэгдэнэ. Манай улсыниргэний бүртгэлийн замбараагүй байдлаас шалтгаалж төв суурин газрын заримсонгогч хэд хэдэн хэсэг дээр нэрийн жагсаалтад бичигдэж тэр тоогоороосонгуульд оролцох нь нэлээд байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд саналааөгснийг нь паспорт дээр нь тэмдэглэдэг байхаар заасан боловч Улсын Их Хурлынсонгуулийн хуульд орхигдуулснаас дээрх дутагдал газар авсан юм. Цаашидсонгогч сонгуулийн өдөр дахин санал өгдөг дутагдлыг арилгахад чиглэсэнхяналтын механизмыг зөв тогтоох ѐстой. Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын Их Хурлын 2000, Ерөнхийлөгчийн2001 оны сонгуулиар тусгай бэхээр сонгогчийн хуруунд тэмдэг тавьсныгхуульчлан баталгаажуулах шаардлагатай байна. Сонгуулийг иргэд өөрсдөө зохион байгуулах зарчим. Төрийн сонгуулийгаливаа нэг төрийн байгууллага хариуцан гүйцэтгэх нь сонгуулийн дүнд субъективхандлага нөлөөлөх магадлал нэн өндөр байдаг дутагдалтай. Ийм ч учраас манайулсад бүх сонгуулийг иргэдийн төлөөллөөс бүрдсэн сонгуулийн тусгайбайгууллага болох сонгуулийн нутаг дэвсгэрийн, тойргийн, хэсгийн хороод зохионбайгуулдаг. Эдгээр хороодод намуудын төлөөллийг ч харгалзан оруулдаг.Сонгуулийн хороод, түүнд ажиллаж байгаа хүмүүс аль нэгэн нам хүчин, нэрдэвшигчийн талыг дагаж барилгүй шударга ажиллаваас энэ зарчим хангагдахболомжтой. Заавал нэр дэвшүүлж сонгох зарчим. Төрийн сонгуулиар сонгогдохиргэнийг заавал урьдчилан нэр дэвшүүлж сонгодог. Энэ нь хоѐр гол шаардлагыгхангах үүднээс гарч ирсэн гэж үздэг байна. Нэгдүгээрт, сонгогчдыг нэр дэвшигчийн талаар мэдээллээр хангажсонголтоо хийх боломжийг бүрдүүлж, хоёрдугаарт, сонгуулийн үр дүнг гэнэтийн
  10. 10. үйл явдлаас шалтгаалуулахгүй байлгахын үүднээс. Сүүлчийн шалтгааныг товчтайлбарлая. Улс төрийн тогтворгүй байдал үүсч, улмаар улс оронд ямар нэгхүчирхийлэл бий болж болзошгүй үед сонгуулийн өмнө цэрэг зэвсгийн хүчээр,шашны сурталчилгаагаар өмнө нь сонгогчдод огт мэдэгдээгүй хүнийг гэнэт гаргажирж буруу үйл ажиллагаандаа сонгуулийг ашиглах явдал байдаг байна. Заавалурьдчилан нэр дэвшсэн хүний төлөө л саналаа өгөхийг хуульчилсан байдаг тулямар ч зохион байгуулалт, хүчирхийлэл байгаад өөр хүнийг саналын хуудастбичиж, тэр нь сонгогдсон ч хүчингүй байх учраас уг хүчирхийллийн замыг хаажбайгаа юм. Сонгуулийн нутаг дэвсгэрийн зарчим. Улсын Их Хурлын сонгуулийгтойргоор явуулдаг ба энэхүү тойрог нь сонгуулийн нутаг дэвсгэр юм. Сонгуулийннутаг дэвсгэр засаг захиргааны нутаг дэвсгэртэй заавал давхцах ѐсгүй.Сонгуулийн тойргийг олон мандаттай, ганц мандаттай байгуулж болдог. Олонмандаттай тойргийг улсын хэмжээгээр нэг /улс нэг тойрог/, томруулсан гэж ангилжүздэг. Олон мандаттай томруулсан тойргоор 1992 онд Улсын Их Хурлынсонгуулийг явуулахдаа засаг захиргааны нутаг дэвсгэрт зохицуулах гэснээстойргууд харилцан адилгүй мандаттай болсон юм. Сонгуулийн ил тод байдлын зарчим. Сонгууль нь ардчиллын чухалхэмжүүр юм бол түүний бүхий л үйл явц (санал хураахаас бусад) олон түмэнд илтод байх ѐстой. Сонгуулийн хороод, төрийн байгууллага сонгуультай холбоотой үйлажиллагааныхаа талаар сонгогчдод байнга мэдээлж байх ѐстой. Сонгуулийнхуульд ил тод байдлыг хангах ухуулга сурталчилгаа явуулах журмыг нарийвчилжөгсөн байдаг. Сонгогдсонд тооцох зарчим. Нэр дэвшигчийг нийт сонгогчдоос, сонгуульдоролцсон нийт сонгогчдоос, саналын хүчинтэй хуудсаас сонгогдсонд тооцох гэсэнгурван үндсэн хэлбэр байдаг байна. УИХ-ын гишүүдийг саналын хүчинтэйхуудсаас сонгогдсонд тооцдог бол Ерөнхийлөгчийг Үндсэн хуульд заасны дагуусонгуульд оролцсон нийт сонгогчдын олонхийн санал авснаар сонгогдсонд тус тус
  11. 11. тооцдог билээ. Үндсэн хуулийн энэхүү заалтыг цаашид эргэж харахгүй болЕрөнхийлөгчээ сонгож чадахгүй байдалд хүрч болзошгүй байгаа юм. Би энд сонгуулийн хуульд зайлшгүй оруулах техник, зохион байгуулалтынчанартай асуудлыг хөндөж ярих зорилго тавиагүй бөгөөд цаашид шийдвэрлэхэдтүвэг багатай гэж үзсэн юм. Монгол улсын сонгуулийн тухай хууль тогтоомж, ялангуяа Улсын Их Хурлынсонгуулийн хуулийг боловсронгуй болгосноор Монгол оронд ардчилал уламхөгжиж, УИХ, Засгийн газрын ажиллах чадвар нэмэгдэж, Монгол орны хөгжлийнцаашдын төлөвт эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Тийм ч учраас өнөөдрийн онол практикийн бага хурал сонгуулийнтогтолцоог боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагааилэрхийлье.

×