Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Setgetsiin suvilahui sudlal

355 views

Published on

Mongolia

Published in: Health & Medicine
  • Be the first to comment

  • Be the first to like this

Setgetsiin suvilahui sudlal

  1. 1. Сэтгэцийн эмгэг судлалын сувилагчийн мэргэшүүлэхсургалтын шалгалтын жишиг сорил Сорил хариулах заавар НЭГ. Хариултыг A,B,C,D,E үсгээр кодолсон бол аль зөв хариулт гэсэн кодыг сонгоно. ХОЁР. Хариултыг 1-5 гэсэн тоогоор кодолсон сорилуудад хариулахдаа дараах түлхүүрийг ашиглана. A. 1,2,3 B. 1,2,3,4 C. 2,4 D. 4 E. Бүгд ГУРАВ. Шалтгаан хамаарлын сорил Тодорхойлолт Баталгаа Уялдаа хамаарал Хариу Зөв Зөв Зөв Буруу Буруу Зөв Зөв Буруу Зөв Буруу Зөв Буруу Зөв Буруу Буруу A B C D E ДӨРӨВ. Уялдуулан сонгох сорил Бүлэг асуулт бүрт тохирох хариуг бүлэг хариултаас сонгоно. 1-5 дахь асуултанд тохирох эмнэлзүйн харилцааны үгсийн бус мэдээний хэлбэрүүдийг уялдуулан сонгоно уу? 1. Солиорлыг засах эм 2. Сэтгэл сэргээх эм 3. Сэтгэл тогтворжуулах эм 4. Транквилизатор эм 5. Сэтгэл гутралын эсрэг эм A. Альпразолам B. Амитриптилин C. Лити карбонат D. Кофейн E. Рисперидон 6. Сэхээн амьдруулах өрөөнд эмчлүүлэгч нойрмог байдалтай хэвтэнэ. Эмчлүүлэгчийн нэрийг асуухад хариулахгүй. Бүр чангаар асуухад аяархан нэрээ хэлнэ. Зүүгээр өнгөц мэдрэхүйг үзэхэд мэдрэхгүй. Гүн мэдрэхүйг үзэхэд мэдрэнэ. Эмчлүүлэгчид ямар шинж тэмдэг илэрсэн вэ? А. Сэтгэл гутрал В. Гипостезия С. Кататоник догширол D. Хүртэхүйн хий үзэгдэл Е. Оюуны хомсдол 7. Эмчлүүлэгчийн сэтгэцийн байдалд хий үзэгдэл, мөрдөхийн дэмийрэл илрэв. Эмчлүүлэгчийн одоогийн сэтгэцийн байдалд ямар статус тавих вэ? A. Жинхэнэ хий үзэгдэл B. Тогтонгишсон хий үзэгдэл C.Хий үзэгдэл дэмийрлийн хам шинж D.Системчлэгдсэн дэмийрэл
  2. 2. E. Сэтгэл гутрал 8. Ямар эмгэгийн үед хамгийн их сэтгэц эмгэгийн шинж тэмдэг , хамшинжүүд илрэх вэ? А. Архины шалтгаант сэтгэцийн эмгэгүүд В. Шизофрени С. Невроз D. Эпилепси Е. Оюуны хомсдол 9. Хий үзэгдэл ямар сэтгэцийн процессын эмгэгт хамаардаг вэ? А. Мэдэрч танин мэдэхүйн эмгэг В. Сэтгэж танин мэдэхүйн эмгэг С. Сэтгэл хөдлөлийн процессын эмгэг D. Зориг үйлдлийн процессын эмгэг Е. Ухамсарт ухаан баларталтын эмгэг 10.Хэт үнэлсэн бодол санаа, дэмийрэл хоёр юугаараа ялгаатай вэ? А. Эмчлүүлэгчийн дотоод сэтгэлийг бүрэн эзэмдэнэ В. Бодит баримт материал дээр үндэслэгдсэн үү үгүй юу гэдгээрээ С. Сэтгэж танин мэдэхүйн эмгэг гэдгээрээ D. Шизофрени эмгэгийн үед тохиолддог гэдгэрээ Е. Хий хоосон баясан хөөрөх шинж илэрдэгээрээ 11.Долгор гэрээсээ гарахдаа үүдээ шалгасан, усаа хаасан эсэхээ байнга шалгана. Гадагшаа гарсанаа ахин эргэлзэж, дахин орж шалгана. Үүнийгээ мэднэ, гэвч байнга эргэлзэнэ. Долгорт сэтгэц эмгэгийн ямар шинж байна вэ? A. Дэмийрэл B. Хий үзэгдэл C.Хэт үнэлсэн бодол санааа D.Хүрээлэн буй орчиныг өөрөөр тусгах эмгэг E. Ялимгүй зовлонт байдал 12.Шизофрени эмгэгийн үед огт тохиолддоггүй ямар шинж байдаг вэ? А. Хий үзэгдэл В. Дэмийрэл С. Уналт таталтын хамшинж D. Кататони хамшинж Е. Баримжаа алдах шинж 13.Аль нь солиорол, зан төрхийн өөрчлөлтийг хэвийн болгох удаан хугацааны үйлчлэл бүхий эм бэ? А. Левомепромазин В. Галоперидол С. Флуфеназин деконат D. Литий карбонат Е. Хлорпромазин 14.Аль нь сэтгэц хөдөлгөөний догширолыг намжаах үйлчилгээтэй эм бэ? А. Галоперидол В. Тегретол С. Левомепромазин D. Хлорпромазин Е. Литий карбонат 15.Аль эмийг өндөр тунгаар, эсвэл удаан хугацаагаар хэрэглэхэд сэтгэл гутралд оруулдаг вэ? А. Тегретол В. Амитриптиллин С. Хлорпромазин D. Левомепромазин
  3. 3. Е. Литий карбонат 16.Сэтгэцийг тогтворжуулахад аль эмийг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг вэ? А. Левомепромазин В. Галоперидол С. Флуфеназин деконат D. Литий карбонат Е. Хлорпромазин 17.Реабилитацийн зарчимыг нэрлэнэ үү? А. Албадмал биш, хүсэл хэрэгцээнд нь тулгуурлах В. Байр талбай хангалттай байх С. Мэргэжилтэн уг үйл ажиллагааг явуулах D. Хангалттай гэрэлтүүлэгтэй орчин Е. Үйлчлүүлэгчийн мэргэжилд тулгуурлах 18.Реабилитаци эмчилгээг юунд тулгуурлаж явуулдаг вэ? А. Харилцаа нь дээр В. Хангалттай хэмжээтэй өрөө тасалгаанд С. Эмч эмнэлгийн мэргэжилтэнд D. Тоног төхөөрөмжинд Е. Материаллаг баазад 19.Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал гэж юуг хэлэх вэ? A. Нийгмийн шалтгааны улмаас сэтгэл хөдлөл, зан үйл түр хямарсан байдлыг хэлнэ. B. Нийгэм сэтгэл зүйн шалтгааны улмаас хүний сэтгэхүй, сэтгэл хөдлөл, зан үйл түр хямарсан байдлыг хэлнэ C.Нийгэм сэтгэл зүйн шалтгааны улмаас сэтгэл хөдлөл, түр хямарсан байдлыг хэлнэ D.Нийгэм сэтгэл зүйн шалтгааны улмаас хүний зан үйл түр хямарсан байдлыг хэлнэ E. Сэтгэл зүйн шалтгааны улмаас хүний сэтгэхүй, сэтгэл хөдлөл, зан үйл түр алдагдсан байдлыг хэлнэ 20.Эмнэлзүйн ярилцлага гэж юуг хэлэх вэ? A. Эмч эмчлүүлэгчээр түүний эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг буюу зовиур шаналгааг өвчинтэй холбоотой үүсэж байгаа бодол санаа, сэрэл мэдрэмжийг, сэтгэл хөдөлөлийг болон төрх үйлийг нь амаар хэлүүлэх ярилцлагыг эмнэлзүйн ярилцлага гэнэ. B. Эмч эмчлүүлэгчээр түүний эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг зовиур шаналгааг өвчинтэй холбоотой үүсэж байгаа бодол санаа, сэрэл мэдрэмжийг нь амаар хэлүүлэх ярилцлагыг эмнэлзүйн ярилцлага гэнэ. C.Эмч эмчлүүлэгчээр түүний эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг буюу зовиуыг өвчинтэй холбоотой үүсэж байгаа бодол санаа, сэрэл мэдрэмж, сэтгэл хөдөлөлийг амаар хэлүүлэх ярилцлагыг эмнэлзүйн ярилцлага гэнэ. D.Эмч эмчлүүлэгчээр түүний эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг буюу зовиурыг, бодол санаа, сэрэл мэдрэмж, сэтгэл хөдөлөлийг амаар хэлүүлэх ярилцлагыг эмнэлзүйн ярилцлага гэнэ. E. Эмч эмчлүүлэгчээр түүний эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг буюу сэтгэл хөдөлөлийг амаар хэлүүлэх ярилцлагыг эмнэлзүйн ярилцлага гэнэ. 21.Ерөнхий сэтгэцийн эмгэг судлал юуг судалдаг вэ? A. Сэтгэцийн эмгэгийн шинж тэмдгүүдийг B. Сэтгэцийн эмгэгийн хамшинжүүдийг C.Биеэ даасан сэтгэцийн эмгэг нэг бүрийн үүсэх шалтгаан, эмнэлзүй, эмгэг жам, эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтийг судлана.
  4. 4. D.Сэтгэцийн болон төрх үйлийн эмгэгтэй холбогдсон нийтлэг асуудлууд тухайлбал шинж тэмдэг ба хамшинжүүд сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдийг үзэх, шинжлэх, оношлох болон эмчлэх аргуудыг судлана. E. Сэтгэцийн эмгэгийг судлана. 22.Тусгай сэтгэцийн эмгэг судлал юуг судалдаг вэ? A. Сэтгэцийн эмгэгийн шинж тэмдгүүдийг B. Сэтгэцийн эмгэгийн хамшинжүүдийг C.Биеэ даасан сэтгэцийн эмгэг нэг бүрийн үүсэх шалтгаан, эмнэлзүй, эмгэг жам, эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтийг судлана. D.Сэтгэцийн болон төрх үйлийн эмгэгтэй холбогдсон нийтлэг асуудлууд тухайлбал шинж тэмдэг ба хамшинжүүд сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдийг үзэх, шинжлэх, оношлох болон эмчлэх аргуудыг судлана. E. Сэтгэцийн өвчнийг судлана 23.Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг хэдэн онд шинэчилэн баталсан вэ ? А. 2011 он В. 2013 он С. 2010 он D. 2012 он Е. 2014 он 24.Эмчлүүлэгчид сэтгэц нөлөөт эмийн гаж нөлөө илэрч буй нөхцөлд ямар эмийн бэлдмэлийг хэрэглэх вэ? А. Аминазин В.Циклодол С. Левомепрамазин D. Карбомазепин E. Дроперидол 25. Эмчлүүлэгчидэд үзүүлэх гол тусламж ямар үйл ажиллагаанд чиглэгдсэн байдаг вэ? A. Эмчлүүлэгчид тариа хийхэд B. Эмчлүүлэгчийг асрах C. Өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл хийхээс урьдчилан сэргийлэх D. Эмчлүүлэгчийг хооллоход чиглэгдсэн E. Эмчлүүлэгчийг сувилах 26.Оюуны хомсдолтой хүмүүст аль хандлага нь заавал хэрэгтэй вэ? A. Ад шоо үзэхгүй байх B. Тусгай сургуульд суралцуулах C. Амьдрах ур чадвар эзэмшүүлэх D. Гэр бүлийнхний асрамжинд байлгах E. Оюун ухааныг сайжруулах эмийн эмчилгээ 27.Аль нь эмнэлзүйн харилцааны сэтгэл зүйн үндэс болдог вэ? A. Үйлчлүүлэгч нарт итгэл төрүүлэн харилцах B.Зйлчлүүлэгчийн үнэт зүйлсийг хүндэтгэн харилцах C.“Раппорт” хэмээх сэтгэл зүйн холбоо тогтоож харилцах D.Анхааралтай сонсож харилцах E.“Эмпати” хэмээх ур чадвартай харилцах 28.Хөнгөн оюуны хомсдолтой үйлчлүүлэгчид ямар эмчилгээ хийвэл зохилтой вэ? А. Амитриптиллин В. Сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээ С. Цахилгаанаар таталдуулах эмчилгээ D. Номхотгох эмчилгээ Е. Халууруулах эмчилгээ 29. “Хүн бүр амьд байх эрхтэй” гэж ямар тунхаглалд заасан бэ?
  5. 5. A. 1947.10.10-ны Нюренбургийн тунхаглалд B. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1948.10.10-нд баталсан хүний эрхийн түгээмэл тунхаглалын 10-р зүйлд C. 1949.10.10-ны ДЭМБ- ын III чуулган “АУ-ны Деонтлогийн олон улсын ёс зүйн тунхаглал”-д D. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1948.10.10-нд баталсан хүний эрхийн түгээмэл тунхаглалын 17-р зүйлд E. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1948.10.10-нд баталсан хүний эрхийн түгээмэл тунхаглалын 20 - р зүйлд 30.Сувилагч эмчлүүлэгчтэй харилцах харилцаанд аль нь хамгийн чухал вэ? А. Үзлэг хийж оношлох В. Тайвшруулах С. Сонсох D. Ярилцах E. Асран сувилах 31. F10 гэсэн онош тавигдсан бол ямар сэтгэцийн эмгэг гэж ойлгох вэ? A. Оюуны хомсдол B. Сэтгэлийн хөдөлгөөн цочирдлын эмгэг C. Невроз D. Архинд донтох өвчин E. Солиорох эмгэг 32.Сэтгэц нөлөөт эмийг удаан хугацаагаар эсвэл өндөр тунгаар хэрэглэхэд илэрдэг шинж тэмдгийг юу гэж нэрлэдэг вэ? А. Уналт таталтын хамшинж В. Ухамсарт ухаан балартах хамшинж С. Нейролептик хамшинж D. Хий үзэгдэл дэмийрлийн хамшинж Е. Сэтгэц нөлөөт эмийн харшлах хам шинж 33.Идэвхижүүлэх эмчилгээг нэг удаад ямар хугацаатай хийдэг вэ? А. 60 минут В. 90 минут /дундаа завсарлагатай/ С. 4 цаг D. 30 минут Е. 40 минут 34.Реабилитаци эмчилгээний зорилго юу вэ? А. Өвчтөнд эдгэнэ гэсэн итгэл төрүүлэх В. Алдагдсан чадварыг нөхөн сэргээх С. Өвчтөнд хүнлэг хандах D. Эмийн бус эмчилгээ 35.Дам тамхидалт гэж юуг хэлдэг вэ? А. Нэг тамхийг ээлжлэн татах В. Дүнсэн тамхи татах С. Тамхийг хагас татаад орхих D. Тамхийг хольж татах Е. Тамхи татаж байгаа хүний дэргэд байж утаагаар нь амьсгалах 36.Мэргэшсэн чадварлаг сувилагч гэж хэнийг хэлэх вэ? A. Онолын өндөр мэдлэгтэй, аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг, өөрөөр хэлбэл мэдлэг, чадвар, хандлагыг төгс эзэмшсэн хүнийг мэргэшсэн чадварлаг сувилагч гэнэ. B. Онолын өндөр мэдлэгтэй, ур чадвартай аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг, өөрөөр хэлбэл мэдлэг, чадвар, хандлагыг төгс эзэмшсэн хүнийг мэргэшсэн чадварлаг сувилагч гэнэ.
  6. 6. C. Онолын өндөр мэдлэгтэй аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг, өөрөөр хэлбэл мэдлэг, чадвар, хандлагыг төгс эзэмшсэн хүнийг мэргэшсэн чадварлаг сувилагч гэнэ. D. Онолын өндөр мэдлэгтэй, ур чадвартай аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг, өөрөөр хэлбэл хандлагыг төгс эзэмшсэн хүнийг мэргэшсэн чадварлаг сувилагч гэнэ. E. Онолын өндөр мэдлэгтэй аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг, өөрөөр хэлбэл чадвар, хандлагыг төгс эзэмшсэн хүнийг мэргэшсэн чадварлаг сувилагч гэнэ. 37.Эмчлүүлэгч Г 45 настай эрэгтэй тасагт ирэхдээ хэдэн цаг болж байгаа, хаана байгаа, орчинд нь ямар үйл явдал болж буйг ухаарах чадваргүй байсан энэ нь ухаан балартахын ямар шинж вэ? А. Мэдрэхүйн эмгэг В. Орчноос тусгаарлах шинж С. Нойр сэрүүн байдлын мөчлөг хямрах D. Баримжаа алдагдах Е. Сэрэхүйн эмгэг 38.Эмчлүүлэгч хажууд байгаа хүмүүсийн ярилцаж байгааг сонсоод өөрийг нь хорлох гэж үгсэн хуйвалдаад байна гэж сонсоно. A. Сонсголын хий үзэгдэл B. Хуурамч хий үзэгдэл C. Хорлохын дэмийрэл D. Мөрдөхийн дэмийрэл E. Сонсголын гажуу тусгал 39.Эмчлүүлэгч шизофрени гэж оношлогдов. Өвчний олон улсын ангилалын аль бүлэгт хамрагдах вэ? А. F-1 В. F-2 С. F-3 D. F-4 Е. F-7 40.Реабилитацийн үр дүнг хэрхэн үнэлэх вэ? А. Өвчтөн эддгэрсэнээр В. Ар гэрийнхэний сэтгэл ханамжаар С. Өвчтөн нийгэм хамт олны дунд дасан зохицож амьдарч чадах болсноор D. Хөдөлмөрийн чадамж сайжирснаар Е. Эмчлүүлэгчийн сэтгэл ханамжаар 41.Эмнэл зүйн харилцаа хэдэн үе шаттай байдаг вэ? А. 3 В. 5 С. 6 D. 7 Е. 8 42.Аминд хүрэх эм гуйсан хэнд ч түүнийг өгөхгүй бөгөөд ийм санаагаа биелүүлэхийг нь болиулна гэж хэн хэлсэн бэ? А. Конноли В. Гиппократ С. Крепелин D. Тьюк Е. Карсаков 43.Багаар ажиллах давуу талыг нэрлэнэ үү? A. “Би” гэж өөрийгөө оролцуулах,гишүүн бүрийн үйл ажиллагааг үл ойлгох B. Зорилгоо үл ухамсарлах C. Аливаа зүйлийг ганц талаас нь авч үзэх
  7. 7. D. Цаг хэмнэж, богино хугацаанд өргөн хүрээтэй мэдлэг чадвар олж авах E. Хамтаран ажиллах 44.Сэтгэцийн 4А-гийн шинж ямар өвчний үед илэрдэг вэ? А.Шизофрени В.Эпилепси С.Оюуны хомсдол D.Тархины гэмтэл Е. Сэтгэл гутрал 45.Хандлага гэж юуг хэлэх вэ? A. Аливаа юманд болон хүмүүст хандахад үйл хөдлөл, нүдний харц, дууны өнгөөрөө илэрхийлэгддэг илэрхийлэл B. Аливаа юманд болон хүмүүст хандахад үйл хөдлөл, нүдний харц, дууны өнгө, гадаад байдлаараа илэрхийлж буй сэтгэлийн дотоод илэрхийлэл C. Аливаа юманд болон хүмүүст хандахад үйл хөдлөл, нүдний харц, дууны өнгөөрөө илэрхийлж буй сэтгэлийн дотоод илэрхийлэл D. Аливаа юманд болон хүмүүст хандахад үйл хөдлөл, нүдний харц, дууны өнгөөрөө ялгараж буй сэтгэлийн дотоод илэрхийлэл E. Аливаа юманд болон хүмүүст хандахад үйл хөдлөл, үг яриа, дууны өнгөөрөө ялгараж буй сэтгэлийн дотоод илэрхийлэл 46.Хавчлаггүй байлгах Коннолийн гэрээсийг хамгийн түрүүнд “Нээлттэй хаалганы систем /Open door system/ буюу Шотландын систем гэдэг шинэ үйлчилгээг хэн хэдэн онд нэвтрүүлсэн бэ? A. 1786 он Крепелин, Корсаков B. 1832 он Пифагор C.1799 он Цеьс D.1872 он Джон Батти Тъюк E. 1874 он Демокрит 47.Хүмүүсийг арьс өнгөөр, үндэс угсаа, шашин шүтлэгээр ялгаварлан аймаглан буюу хомроглон устгах аллагыг юу гэж нэрлэдэг вэ? A. Геноцид B. Эвтанази C.Евгеник D.Дискриминация E. Стигма 48.Шизофрени эмгэгийн үед илэрдэг негатив өөрчлөлтүүдийг нэрлэнэ үү ? 1. Сэтгэцийн нэгдэл алдагдах шинж 2. Бие хүн ганцаардах шинж 3. Сэтгэл зориггүйдэлийн хамшинж 4. Бие хүний шизофренийн өөрчлөлт 5. Байнга дэмийрэх эмгэг 49.Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн эдлэх үндсэн эрхийг дурьдана уу? 1. Хөдөлгөөнийг хамгийн бага хязгаарласан эмнэлгийн орчинд эмчлүүлэх эрхтэй 2. Гэр бүл болох эрхтэй 3. Оршин суух газраа сонгох эрхтэй 4. Гэрээ хэлэлцээр хийх эрхтэй 5. Эмчилгээ хийлгэхгүй байх эрхтэй 50.Өтлөлтийн өмнөх үеийн солиролыг дотор нь хэд хуваадаг вэ? 1. Өтлөлтийн өмнөх сэтгэл уналт 2. Өтлөлтийн өмнөх дэмийрэл 3. Өтлөлтийн үеийн катотони 4. Өтлөлтийн үеийн сэтгэл уналт 5. Өтлөлтийн сэтгэл уналт
  8. 8. 51.Ухаан балартахын эмнэлзүйн өвөрмөц шинж тэмдэгүүдэд аль нь орох вэ? 1. Ухаан дэмийрэн балартах байдал 2. Ухаан зүүдэлчилэн балартах байдал 3. Ухаан будангуйран балартах байдал 4. Ухаан бүрийтэн балартах байдал 5. Ухаан нойрмоглон балартах байдал 52.Эмчлүүлэгч Д байнга орондоо хэвтэн хоол цайнаас татгалзан хааяа ганц нэг үгээр асуултанд хариулт өгнө. Үе үе уртаар санаа алдан үхмээр байна гэж хэлнэ. Энэ өвчтөнд юуг анхаарах вэ? 1. Онцгой анхаарах өрөөнд байлгах 2. Өвчтөний ор дэр, хувцасыг сайн нэгжиж үзэж байх 3. Бие засах, хоол цайнд ороход байнга дагаж явах 4. Хоол цайг гардан өгөх 5. Жижүүр эмчид үзүүлэх 53.Үйлчлүүлэгч С ямар ч шалтгаангүй гэнэт уурлана. Энэ үедээ ойр орчмын хүмүүсээс өө сэв хайна, дайран давшилна, эд зүйлсээ эвдэж сүйтгэнэ. Энэ ямар шинж вэ? 1. Сэтгэл хөөрөх 2. Сэтгэл гутрах 3. Сэтгэлгүйтэх 4. Дисфория 5. Сэтгэлээр унах 54.Сэтгэл гутралын үед илрэх гол шинж тэмдэг нь юу вэ? 1. Сэтгэл хөдлөл аажмаар буурах 2. Идэвхи сонирхолгүй болох 3. Үг яриа нь удаашрах 4. Зүрх дэлсэх 5. Өтгөн хатах 55.Стресс тайлах энгийн аргуудад аль аль нь орох вэ? 1. Архи уух 2. Амьсгалын дасгал хийх 3. Сэтгэл засал эмчилгээ 4. Дуртай зүйлээ хийх 5. Сэтгэц нөлөөт эм уух 56.“Сэтгэцийн эрүүл мэнд” гэсэн ойлголтонд аль нь багтах вэ? 1. Сэтгэцийн эрүүл байдал 2. Сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал 3. Сэтгэцийн өвчин 4. Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих 5. Сэтгэцийн сэргийлэлт 57.Нийгэмд болон өөртөө аюултай үйлдэл хийж болзошгүй эмчлүүлэгчийг номхотгох аргыг нэрлэнэ үү? 1. Эмчлүүлэгчийг төмөр орон дээр хэвтүүлэн хөнжилөөр нь өлгийдөх арга 2. Эмчлүүлэгчийг орон дээр хэвтүүлэн цээж ба өвдөгний тус газарт боолт хийх арга 3. Эмлүүлэгчийг дамнуурга дээр хэвтүүлэн хөнжилөөр нь өлгийдөх арга 4. Эмчлүүлэгчийг дамнуурга дээр хэвтүүлэн цээж ба өвдөгний тус газарт боолт хийх арга 5. Эмчлүүлэгчийг номхотгох цамц өмсгөх арга 58.Албадан эмчлэх өвчний жагсаалтанд аль нь орохгүй вэ? 1. Ухаан балартах хамшинж 2. Хий үзэгдэл дэмийрэлийн хамшинж 3. Кататони
  9. 9. 4. Невроастения 5. Сэтгэл гутрал 59.Анхдагч урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээнд юу юу хамаарагдах вэ? 1. Нийгмийн сэргийлэлт 2. Удмын сэргийлэлт 3. Үр хөврөлийн сэргийлэлт 4. Төрсний дараах сэргийлэлт 5. Сэтгэцийн анхдагч, хоёрдогч, гуравдагч сэргийлэлт 60.Сэтгэцийн тасагт шөнийн цагт хяналт явуулахад баримтлах зарчим 1.Эмчлүүлэгчийн толгой дээгүүр хөнжил нөмрүүлэхгүй байх 2.Өрөөний үүдийг онгорхой байлгах 3.Эмчлүүлэгчийг байнга хянаж, унтаж буй эсэхийг шалгах 4.Ерөнхий гэрэлтүүлэгтэй байх 5.Өрөөний гэрлийг асаалттай байлгах 61.Сэтгэцийн эмнэлэгт хийгддэг өвөрмөц биологийн засал эмчилгээг нэрлэнэ үү? 1. Инсулин шок эмчилгээ 2. Халууруулах эмчилгээ 3. Цахилгаанаар таталдуулах эмчилгээ 4. Сэтгэц нөлөөт эмийн эмчилгээ 5. Нойрсуулах эмчилгээ 62.Хлорпромазин 2,5%-2мл уусмалыг эмчлүүлэгчид хийхэд анхаарах зүйлсийг нэрлэнэ үү? 1. Булчинд хийх үед заавал 025% новокайнаар шингэлж хийх 2. Судсанд хийх үед заавал 40% глюкозтой аажим хийх 3. Артерийн даралтыг тогтмол хянаж байх 4. Тариаг хийсэний дараа 30 минутаас 1 цагийн турш өвчтөнг босгохгүй байх 5. Тариаг хийсний дараа 30 минут хянах 63.Хордлого тайлах үндсэн эмчилгээний аргуудыг нэрлэнэ үү? 1.Ходоод угааж хордлого тайлах арга 2.Цусан дахь хорын концетрацийг багасагах замаар хордлого тайлах 3.Бөөлжүүлэх замаар хордлого тайлах 4.Шээс хөөх замаар хордлого тайлах 5.Шинж тэмдэгийн эмчилгээ 64.Сэтгэцийн эмгэгтэй хүнд эм уулгахад заавал баримтлах зарчмуудыг нэрлэнэ үү? 1. Эмийг нухаж бэлтгэнэ 2. Эмийг сувилагч заавал өөрийн гараар аманд нь хийнэ 3. Буцалсан бүлээн усаар даруулж уулгана 4. Эм уулгасаны дараа өвчтөний амыг заавал шалгана 5. Эм уусанаас хойш 30 минут өвчтөнд хяналт тавина 65.Архины шалтгаант солиорол хэдий хугацаанд илэрдэг вэ? 1. Согтуу байх үед эхэлнэ 2. Харааны хий үзэгдэл нь дэлгэц нь дээр кино маягаар илэрнэ 3. Ухаан зүүдчилэн балартана 4. Архи уухаа зогсоосоноос хойш 24-48 цагийн дотор илрээд 3-5 хоног үргэлжилээд алга болно 5. Сэтгэц хөдөлгөөний дошгирол бий болно 66.Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас ямар эрхтний үйл ажиллагаа өөрчлөгдөх вэ? 1.Зүрх 2.Элэг 3.Нойр булчирхай 4.Ходоод
  10. 10. 5.Бөөр 67.Тамхинд донтох эмгэгтэй эмчлүүлэгчид өгөх зөвлөгөөний аль нь зөв бэ? 1. Тамхиа шууд хаябал илүү ашигтай 2. Тамхи татмааргүй байна гэж хэлж, өөртөө итгэлтэй байх 3. Найз нөхөд гэр бүлийнхэндээ тамхинаас гарсан гэдгээ зарлах 4. Никотин орлуулах эмчилгээг санал тавих 5. Тамхи орлуулан амттан идэхийг зөвлөх 68. Донтох эмгэгийн талаарх баримталдаг хөтөлбөр, хууль тогтоомжуудыг нэрлэнэ үү? 1. Архидан согтуурахтай тэмцэх хууль 2. Тамхинд хяналт тавих олон улсын конвенци 3. Тамхитай тэмцэх тухай хууль 4. Сэтгэц идэвхит болон мансуурах эмийн бодисын эргэлтэнд хяналт тавих хууль 5. Сэтгэцийн эрүүл мэндийн хууль 69.Хүний нийгмийн ба сэтгэцийн энх тунх байхад зайлшгүй шаардлагатай хэрэгцээнүүдийг нэрлэнэ үү? 1.Оюун санааны хэрэгцээ 2.Ёс суртахуунй хэрэгцээ 3.Гоо сайханы хэрэгцээ 4.Хөдөлмөрийн хэрэгцээ 5.Харилцааны хэрэгцээ 70. Номхотгох эмчилгээ эмчлүүлэгчийн ямар үйлдэл хөдөлгөөнийг хориглоход буюу хязгаарлахад чиглэгддэг вэ? 1.Чөлөөтэй явахыг 2.Чөлөөтэй босож суухыг 3.Чөлөөтэй гараа хөдөлгөхийг 4.Чөлөөтэй хөлөө хөдөлгөхийг 5.Чөлөөтэй ярихыг 71.Сэтгэл засал эмчилгээнд ашигладаг аргуудаас нэрлэнэ үү. 1. Ярилцах 2. Тоглоом тоглуулах 3. Зураг зуруулах 4. Сэтгэлзүйн жүжиг, кино үзүүлэх 5. Ном уншуулах 72.Үйлчлүүлэгчийн бие сэтгэцэд нөлөөлөл үзүүлэх чадавхитай харилцааны арга хэрэгсэлийг нэрлэнэ үү. 1. Ярианы хэл 2. Бичгийн хэл 3. Биеийн хэл 4. Дохионы хэл 5. Бэлэг тэмдгийн хэл 73.Тэнэгрэлийн үед оюун ухааны ямар чадварууд буурах буюу алдагдах вэ? 1. Мэдрэхүй буурах, алдагдах 2. Баримжаалах чадвар буурах, алдагдах 3. Сэтгэл хөдлөл буурах, алдагдах 4. Сэтгэн бодох чадвар буурах, алдагдах 5. Дур буурах, алдагдах 74.Тэнэгрэлийн эмнэлзүйн шинжүүдээс нэрлэнэ үү. 1. Богино ба удаан хугацааны ой тогтоолт муудна 2. Хийсвэрлэх сэтгэхүйн чадвар буурна. 3. Өөртөө болон өвчин эмгэгдээ шүүмжлэлтэй хандах чадвар буурна 4. Дур буурах, алдагдах
  11. 11. 5. Хэл яриа ойлгомжгүй болж, дэмий ярьдаг болно. 75.Уналт таталт бүхий эмчлүүлэгчийн асаргаа сувилгаанд юуг анхаарах шаардлагатай вэ? 1. Уналтын үед амьсгалын замыг чөлөөлөх 2. Эмчлүүлэгчид гарч буй сэтгэцийн өөрчлөлтийг нарийн ажиглах 3. Эмчлүүлэгчийг аюултай байдлаас холдуулах 4. Уналт таталтыг зогсоохын тулд механик арга хэрэглэх 5. Уналтын үед уналт таталтын эсрэг эмийг яаралтай өгөх 76.Ойн чанарын өөрчлөлтийн шинжүүдийг нэрлэнэ үү. 1. Тогтоох ойгүйдэл 2. Хуурамч дурсамж 3. Өмнөх ойгүйдэл 4. Зохиомол дурсамж 5. Хойших ойгүйдэл 77. Сэтгэцийн эрүүл мэндийн сувилагчийн эзэмших ёстой мэдлэг, ур чадваруудыг нэрлэнэ үү? 1. Эмнэлэг хамгааллын тухай мэдлэг, чадвар 2. Сэтгэцийн эмнэлгийн нөхцөлд хийгдэх тусгай эмчилгээ хийх мэдлэг, чадвар 3. Сэтгэцийн эмгэгтэй үйлчлүүлэгч, түүний ар гэрийнхэнтэй харьцах ур чадвар 4. Сэтгэцийн эмгэгтэй үйлчлүүлэгчийг асрах, сувилах ур чадвар 5. Сэтгэцийн эмгэгтэй үйлчлүүлэгчид хандах хандлага сайтай байх ур чадвар 78. Эмчлүүлэгч эмнэлгээс оргох хандлага гаргах шалтгаануудыг нэрлэнэ үү? 1. Ухамсарт ухааны өөрчлөлттэй эмчлүүлэгч ямарч зорилгогүйгээр 2. Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс өөртөө болон өвчиндөө шүүмжлэлтэй хандаж чадахгүйн улмаас 3. Амиа егүүтгэх зорилгоор 4. Эмч эмнэлгийн ажилтаны буруу харьцаанаас өвчтөн санаатай оргох 5. Өвчтөн сэтгэл зүйн дарамтын улмаас 79.Сэтгэцийн эмнэлгийн тасгуудын “Тусгаарлах өрөө” ямар нөхцлүүдийг хангасан байх ёстой вэ? 1. Хангалттай гэрэлтүүлэг, агааржуулалттай 2. Дулаахан, саруулхан 3. Чөлөөтэй үйлчилгээ хийх зайтай 4. Дуу чимээ багатай байх 5. Тумбочик, толь гэх мэт өвчтөний энгийн хэрэгцээг хангасан эд зүйлстэй байх 80.Амиа егүүтгэх хандлагатай эмчлүүлэгчид хийх сувилахуйн тусламжийг нэрлэнэ үү? 1. Эмчлүүлэгчийн биеийн болон сэтгэцийн байдлыг сайн мэдэж байх 2. Эмчлүүлэгчийг ганцааранг орхиж хэрхэвч болохгүй 3. Орондоо хэвтэж байгаа тохиолдолд толгойг нь үргэлж ил байлгах 4. Тарианы өрөөг эзэнгүй онгорхой орхихгүй байх, эмийг цоожтой саванд хадгалах 5. Эмчлүүлэгчийг оронд нь даруулгатай байлгах 81.Ээлжийн сувилагчид ээлж хүлээлцэхэд баримтлах зарчмуудыг нэрлэнэ үү? 1. Эмчлүүлэгчдийг тоолж хүлээлцэнэ 2. Эмчлүүлэгч нэг бүрийн биеийн болон сэтгэцийн байдлыг сэтгэцийн ажиглалтын дэвтэрт тэмдэглэл хийж гарын үсэг зуралцана 3. Амиа егүүтгэх хандлагатай өвчтөнүүдийн тухайн үеийн байдлыг нь сэтгэцийн дэвтэрт тэмдэглэн онц анхааруулан гарын үсэг зурна 4. Зөвхөн хурц эмчлүүлэгчидийг хүлээлцэнэ 5. Зөвхөн тусгаарлах өрөөний эмчлүүлэгчийг хүлээлцэнэ 82.Экстраверт хэв шинжийн хандлагыг тайлбарлана уу? 1. Хувийн бодол санаа мэдрэмж дотоод ертөнцөө сонирхдог 2. Гадаад ертөнцөд төвлөрдөг, өөрийн дотоод ертөнцөд болж байгаа үйл явцыг төдийлөн хайхардаггүй
  12. 12. 3. Байнга өөрийгөө ажигладаг 4.Илүү их нийгэмшсэн, эргэн тойрондоо юу болж байгааг маш сайн ухамсарладаг 5. Хүмүүстэй харилцдаггүй 83.Уналт таталтын эмгэгтэй эмчлүүлэгчийн орчинг ямар байлгах ёстой вэ? 1. Өрөө нь аюулгүй түүнд гэмтэл учруулахгүй байх 2. Ор дэр нь нам дор байх 3. Өрөөнд тамхи татахыг хориглох 4. Эмчлүүлэгчийг ганцаар орхиж болохгүй 5. Уналтыг сэдрээх хүчин зүйлсээс зайлсхийх 84.Биологи, нийгэм, сэтгэлзүйн шинж чанаруудыг харгалзан хүний хөгжлийн насыг дотор нь хэд хуваадаг вэ ? 1. Хүүхэд нас 2. Ид нас 3. Харих нас 4. Өсвөр нас 5. Идэр нас 85.Дараах сэтгэцийн өвчнүүдээс аль сэтгэцийн яаралтай тусламж шаарддаг вэ нэрлэнэ үү? 1. Хурц солиорол 2. Гүнзгий сэтгэл гутрал 3. Догшрол 4. Архинд донтох 5. Айдастай өвчтөн 86.Амиа егүүтгэх хандлагатай өвчтөнг ганцааранг орхиж болохгүй шалтгааныг нэрлэнэ үү? 1. Хөнгөн сэтгэл гутралтай байдаг 2. Өвчтөн үргэлж бодол санаагаа нууж байдаг 3. Өвчтөн тайван царайтай байдаг 4. Амиа егүүтгэх болмжтой үеийг хайж байдаг 5. Эмээ уухаас татгалздаг 87.Шизофренийн позитив шинжүүдийг нэрлэнэ үү? 1. Хий үзэгдэл 2. Дэмийрэл 3. Кататони 4. Гебефрени 5. Бие хүн ганцаардах шинж 88.Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс ямар нөхцөлд нийгэмд аюултай үйлдэл хийх магдлал өндөр байлаг вэ? 1. Өвчин дахих хөдлөх үед 2. Өвчин хурцдах буюу сэдрэх үед 3. Сэтгэцийн нэг болон хэд хэдэн шинж нөгөөгөөр солигдох үед 4. Өвчиний хурц үе намжих үед 5. Харьцангуй сайжрал авсан үед 89.Амиа хорлох аюултай урвалын төрх үйлийн илрэлээс дурьдана уу? 1. Архидна 2. Тамхи татна 3. Түрэмгий авирлана 4. Бусад мансууруулах бодист автана 5. Амиа егүүтгэнэ 90.Бензодиазепины цочмог хордлогын үеийн авах яаралтай тусламжийг тоочно уу? 1. Бөөлжүүлэх 2. Ходоод угаах
  13. 13. 3. Шээс хөөх тлргэн үйлдэлтэй эм хэрэглэх 4. Хордлого тайлах шингэнүүдийг венийн судсанд хийх 5. Галоперидол хэрэглэх 91.Кандинский-Клерамбогийн хамшинжийн үед илэрдэг шинжүүдийг нэрлэнэ үү? 1. Хуурамч хий үзэгдэл 2. Мөрдөхийн бүлэгийн дэмийрэл 3. Сэтгэцийн автоматизм 4. Андуурах дурсамж 5. Агуу ихийн дэмйирэл 92.Корсаковын хамшинжийн бүрэлдэхүүнд ордог шинжүүдийг нэрлэнэ үү? 1. Тогтоох ойгүйдлийн шинж 2. Ойн эндүүрэл 3. Хойших ба өмнөх ойгүйдлийн шинж 4. Ойгүйдлийн баримжаа алдалт 5. Сэтгэл хий хоосон хөөрөн баясах шинж 93.Сэтгэцийн эмгэгтэй хүнд тариа хийхэд сэтгэцийн хувьд эрүүл өвчтөнтэй адил хандаж болдоггүй. Эмчлүүлэгч гэнэтийн хөдөлгөөн хийж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Тиймээс заавал туслах сувилагчтай хамт хамт байлгана. 94.Халууруулах эмчилгээ нь хордлого тайлах хүчтэй үйлчилгээтэй эмчилгээ мөн. Энэ нь мэдрэлийн эсийн үйл ажиллагааг бууруулна. Хүйтэн ус уулгаж болохгүй. 95. Догшролтой эмчлүүлэгчийг зөөвөрлөхдөө хоёр сувилагч хоёр талаас нь барьж шахаж авч явна. Шаардлагтай бол нэг сувилагч араас нь түлхэж явна. 96-100 дахь асуултанд тохирох эмнэлзүйн харилцааны үгсийн бус мэдээний хэлбэрүүдийг уялдуулан сонгоно уу. 96.Биеийн хөдөлгөөн 97.Нүүрний хөдөлгөөн 98.Нүдний хөдөлгөөн 99.Дохио зангаа 100. Дууны дохио A. Хуруугаараа чичлэх, юм оролдох, гар зангидах, хуруугаа хөхөх, толгой дохих B. Хий ханиалгах, хар аяндаа тачигнатал инээх, хоолой чичрэх C. Харц тогтворгүй байх, харц дальдрах,нүд эргэлдүүлэх, нүд цавчлах, нүд ирмэх D. Шүд зуух, нүүрээ мурилзуулах, нүүр татваганах E. Ташаа тулах, холхих, хөлөө савчих, байн байн босч суух
  14. 14. Сорилын хариу 1. E 2. D 3. C 4. A 5. B 6. B 7. C 8. D 9. A 10.B 11.E 12.C 13.C 14.D 15.C 16.D 17.A 18. A 19.B 20.A 21.D 22.C 23.B 24.B 25.C 26.C 27.E 28.B 29.B 30.C 31.D 32.C 33.B 34.B 35.E 36.B 37.D 38.E 39.B 40.C 41.A 42.B 43.D 44.A 45.B 46.D 47.A 48.B 49.A 50.A 51.E 52.E 53.D 54.A 55.C 56.A 57.B 58.D 59.B 60.B 61.E 62.E 63.B 64.E 65.D 66.E 67.E 68.B 69.E 70.B 71.A 72.E 73.C 74.A 75.A 76.C 77.E 78.E 79.A 80.B 81.A 82.C 83.E 84.A 85.A 86.C 87.B 88.A 89.E 90.B 91.A 92.E 93.B 94.C 95.A 96.E 97.D 98.C 99.A 100. B

×