Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Nyan sudlal 2018-12-15

97 views

Published on

Mongolia

Published in: Health & Medicine
  • Be the first to comment

  • Be the first to like this

Nyan sudlal 2018-12-15

  1. 1. Нян судлалын лаборантын мэргэшүүлэх сургалтын төгсөлтийн шалгалтын жишиг сорил Сорил хариулах заавар: Нэг. А- хэлбэрийн сорил / Хамгийн зөв ганц хариултыг сонгох тест / Энэ хэлбэрийн сорил нь А, В, С, D, Е гэсэн үсгэн дугаартай. Эдгээрээс хамгийн зөв нэг хариуг сонгоно. Хоёр. К-хэлбэрийн / комплекс / сорил буюу олон хариулттай сорилын хариулт нь 1-5 хүртэл тоогоор дугаарласан байна. 1,2,3-р хариултууд зөв бол А 1,2,3,4 -р хариултууд зөв бол В 2 ба 4-р хариултууд зөв бол С Зөвхөн 4-р хариулт зөв бол D Бүх хариулт зөв бол Е Гурав. B-хэлбэрийн сорил /Асуулт, хариулт хосолсон тестийг уялдуулан, оноон тохируулна/. Дөрөв. Е-хэлбэрийн сорил. Энэ хэлбэрийн сорил нь шалтгаан хамаарлын сорил юм. Дараах кодоор хариулна. I баталгаа II баталгаа Холбоо хамаарал Хариулт Зөв зөв зөв A Зөв зөв буруу B Зөв буруу буруу C Буруу зөв буруу D Буруу буруу буруу E 1. Дараахаас аль нь баримт бичигт (document) хамаарах вэ ? A. Тасгийн шуурхай зөвлөлгөөний журнал B. Өвчтөний шинжилгээний хариуны журнал C. Хөргөгчийн температурын дэвтэр D. Чанарын гарын авлага E. Чанарын хяналтын хариуны график 2. Шинжилгээний аргачлалын тодорхойлолт нь 1. “Юу хийх вэ?” гэдгийг зааж өгдөг ба байгууллагын ерөнхий зорилго, чиглэлийг тодорхойлж өгдөг. 2. “Хэзээ хийх вэ?” гэдгийг зааж өгдөг ба цагийн хуваарийг тодорхойлж өгдөг 3. “Яагаад ийм болов?” гэдгийг зааж өгдөг ба түүнийг өдөр тутмын тэмдэглэл дээр хөтөлдөг тул уг үйл явдал хэдийд тохиолдсоныг заадаг 4. “Яаж хийх вэ?” гэдгийг зааж өгдөг ба лабораторийн ажилтан алдаагүй үнэн зөв хариу гаргаж авахын тулд ягштал мөрдөх шаардлагатай ажилбарыг шат болгоноор нь дэс дараатай харуулдаг 5. “Хэн хийх вэ?” гэдгийг зааж өгдөг ба ажлын байрны зорилго, чиглэлийг тодорхойлж өгдөг 3. Бичмэл бодлого, үйл ажиллагаа, аргачлал нь дараах бүх үндэслэлээр чухал шаардлагатай байдаг. Үүнд: 1. Аман зааварчлагыг буруу ойлгож болдог. 2. Хяналтын байцаагч нар түүнийг шаарддаг. 3. Тэдгээрт өдөрт болсон явдлын тухай мэдээлэл, өгөгдлийг, тэмдэглэдэг учраас засварлаж шинэчилж болдоггүй 4. Ажилтнуудын баримтлах заавар болдог 5. Шинжилгээний давтал чанар сайжирдаг 4. Өвчтөний мэдээлэл зүйг хөтлөн явуулахад компьютерийн систем ашиглах нь
  2. 2. цаасан дээр тэмдэглэж хөтлөн явуулахаас давуу талтай. Учир нь: 1. Илүү алдаагүй байдаг 2. Цаг мөнгө хэмнэнэ 3. Өвчтөний тухай мэдээлэл бага шаардана 4. Мэдээллийг сэргээхэд хялбар 5. Ажилтнаас чадвар бага шаардана 5. Цаасан дээр тэмдэглэж мэдээлэл зүйг хөтлөн явуулдаг бол дараах хариултын аль нь зөв бэ? 1. Мэдээллийг архивт хадгалах, хайж олоход хялбар. 2. Чанарын хяналтын хариунд анализ хийхэд хялбар, тооцооллыг автоматаар хийдэг. 3. Өвчтөний тухай дэлгэрэнгүй мэдээлэл бага шаардана. 4. Зөв боловсруулсан маягт, журнал нь ашиглахад хялбар, мэдээллийг бүрэн агуулсан байдаг 5. Үргэлж хуулбар хувь хийх шаардлагатай. 6. Дараах хариултын аль нь зөв бэ? 1. Өвчтөний мэдээллийн нууцыг хадгалах нь чанарын удирдлагын хөтлөл зүйн зорилго мөн. 2. Лабораторийн мэдээлэл зүйг хөтлөн явуулахад заавал компьютерийн систем систем ашиглах ёстой. 3. Цаасан систем ашиглан өвчтөний мэдээлэлзүйг хөтлөн явуулах нь компьютерийн систем ашиглахаас давуу талтай 4. Компьютерийн систем ашиглан өвчтөний мэдээллийг хөтлөн явуулахад үргэлж хуулбар хувь хийх шаардлагатай 5. Сорьцын чанар муу байсан тухай тусгай мэдээллийг шинжилгээний хариунд оруулна. 7. Чанарын менежерийн үүрэгт дараах ажил орно. Үүнд: 1. Чанарын хяналтын сорьцыг өвчтөний сорьцтой адил шинжилнэ. 2. Чанарын системийн бүх асуудалд байнгын ажиглалт хийнэ 3. Чанарын хяналтын ажиллагаа, ажилбарт шаардлагатай нөөцийг бүрдүүлнэ 4. Чанарын удирдлагын тогтолцооны сургалт явуулна 5. Лабораторит өндөр чадавхитай чанарын сургагч багш урина 8. Лабораторит чанарын систем нэвтрүүлэх ажлыг төлөвлөхдөө: 1. Төлөвлөгөөний бүх үе шатыг богино хугацаанд хэрэгжүүлэх бэлтгэлийг хангасан байна. 2. Больницын захиргаатай зөвшилцөнө 3. Хэрэгжилтийг хянах компьютерийн систем ашиглана. 4. Төлөвлөгөөнд чанарын стандартын бүх арван нэгэн элементийг оруулна 5. Анхны төлөвлөгөөгөө боловсруулсны дараа лабораторийн бүх ажилтанд мэдээлнэ 9. Чанарын гарын авлага (ЧГА): 1. ЧГА нь чанарын системийн үндсийг бүрдүүлдэг учраас түүнийг өөрчилж болохгүй 2. ЧГА-д шинжилгээний бүх аргачлал байх ёстой 3. ЧГА-ыг олон хувиар хэвлэж тараана 4. ЧГА нь лабораторит баримтлах чанарын бодлогыг тогтооно 5. ЧГА нь ажилтнуудын ширээний ном мөн 10. Чанарын гадаад үнэлгээ бол чанарын удирдлагын тогтолцооны чухал бүрэлдэхүүн мөн. Учир нь: 1. Өдөр тутам өвчтөний шинжилгээний хариуны үнэн зөвийн баталгаа болж өгдөг 2. Лабораторийн шинжилгээний өмнөх үе, шинжилгээний үе, шинжилгээний дараах үеийн үйл ажиллагааг байнга хянаж байдаг 3. Чанарын гадаад хяналтын сорьцын аль нэг шинжилгээний чанарын тухай мэдээллийг хэрэглэгчид өгөх боломж олгоно 4. Лабораторийн шинжилгээний чанарыг хэмжих бодитой боломж олгоно 5. Лабораториудын хооронд мэдээлэл солилцох тогтолцоог сайжруулдаг
  3. 3. 11. Ямар уураг хүчилтөрөгчийг өөртөө амархан нэгдүүлж авчихаад буцааж алдах нь бага байдаг вэ ? A. Миоглобин B. Гемоглобин C. Метаглобин D. Оксигемоглобин E. Карбооксигемоглобин 12. Уураг аминхүчлийн ялзралын процесс хаана, юуны нөлөөгөөр явагдах вэ ? A. Ходоодонд давсны хүчлийн нөлөөгөөр B. 12 нугалаа гэдсэнд булчирхайн шүүсний нөлөөгөөр C. Нарийн гэдсэнд цөсний оролцоотойгоор D. Бүдүүн гэдсэнд бичил биетний ферментүүдийн нөлөөгөөр E. Эсэд анаэроб исэлдэлтээр 13. Нүүрс ус организмд шаардлагатай энергийн хэдэн хувийг үүсгэх вэ ? A. 60% B. 50% C. 40% D. 30% E. 20%-оос доош 14. Нүүрс усны боловсруулалтанд оролцдог ферментийг нэрлэнэ үү? 1. Пепсин 2. Амилаза, сахароз 3. Трипсин 4. Мальтаза, лактоз 5. Липаза 15. Мэдрэлийн систем дэх саатлын процесст ямар амин хүчлүүд оролцдог вэ? A. Фенилаланин B. Аспарагиний хүчил C. Тирозин D. L-триптопан E. 𝛾-амин тосны хүчил 16. Биохимийн урвалын явцад ферментын бүтэц яаж өөрчлөгддөг вэ ? A. Бүтцэд өөрчлөлт явагдахгүй B. Буцалтгүй өөрчлөгдөнө C. Урвалын явцад өөрчлөгдөөд,урвал дуусахад буцаж анхны байдалдаа орно D. Изофермент үүсгэнэ E. Ионжино 17. Бие мах бод дотор ферментийн үйлчлэх зохистой температурыг заанауу? A. 37 – 38 С B. 45 – 50 С C. 28 – 23 С D. 18 – 20 С E. 21 - 25 С 18. Цусны ийлдсэн дэх ALAT ихсэх нь ямар өвчний үед их тохиолдох вэ? 1. Хурц шар 2. Механик шар 3. Элэгний хатуурал 4. Зүрхний шигдээс 5. Элэгний хордлогот үхжил 19. Цусанд агуулагдах нийт билирубин ямар хэмжээнээс хэтэрвэл хүний бие шарлах вэ? A. 8,5 - 20,5 мкм/л B. 0,5 - 4,3 мкм/л C. 6,4 - 17,1 мкм/л D. 17,1- 20,5 мкм/л
  4. 4. E. 27,0 - 34 мкм/л 20. Хоол хүнсний хамт гаднаас авсан нүүрс ус бие махбодийн дотор боловсорч задраад голдуу глюкоз болдог. Яагаад гэвэл бусад моносахарууд ч глюкозад шилжээд шимэгдэх тул цус болон бүхий л биологийн шингэнүүдэд нүүрс ус нь голдуу глюкоз байдлаар оршдог. 21. Грамын сорилд дараах мэдээллээс аль илрэхгүй вэ? a. Эсийн хананы бүтэц b. Таамаг антибиотик эмчилгээ талаар c. Нянгийн эсийн хэлбэр d. Шилбүүрийн талаар 22.Доорхын хэмжигдэхүүний аль нь 1 мкл-тэй тэнцэх вэ? a. 1 мм b. 0,001 мл c. 10 мл d. 0,01 мл 23.Аль нь гинжилсэн грам эерэг кокк вэ? a. Staphylococci b. Streptococci c. Bacillus d. Enterobacteriaceae 24.Грамын сорилын өмнө ямар ажилбар хийдэг вэ? A. Бэхжүүлэх B. Кристал виоллат C. Иод D. Өнгөгүйжүүлэгч 25.Грамын сорилын нэгдүгээр шатанд ямар будаг ашигладаг вэ? A. Бэхжүүлэх B. Кристал виоллат C. Иод D. Өнгөгүйжүүлэгч 26.Грамын сорилын хоёрдугаар шатанд ямар будаг ашигладаг вэ? A. Бэхжүүлэх B. Кристал виоллат C. Иод D. Өнгөгүйжүүлэгч 27.Грамын сорилын гуравдугаар шатанд ямар будаг ашигладаг вэ? A. Бэхжүүлэх B. Кристал виоллат C. Иод D. Өнгөгүйжүүлэгч 28.Грамын сорилын дөрөвдүгээр шатанд ямар будаг ашигладаг вэ? A. Бэхжүүлэх B. Кристал виоллат C. Иод D. Сафрина 29.Оксидаза сөрөг, каталаза эерэг нянг нэрлэнэ үү? a. Staphylococci b. Streptococci c. Neisseria d. Pseudomonas 30.Цустай агарт Streptococci–ийн клоныг цус задалсан байдлаар нь хэрхэн үнэлдэг вэ? 1. Альфа гемолиз 2. Бетта гемолиз
  5. 5. 3. Гамма гемолиз 4. Сигма гемолиз 31.Доорх нянгуудын аль нь новобиоцины дискинд тэсвэртэй вэ? a. Staphylococcus aureus b. S epidermidis c. S saprophyticus d. Аль нь ч биш 32.Доорх нянгуудын аль нь коагулазын сорилд эерэг урвал үзүүлдэг вэ? a. S epidermidis b. S saprophyticus c. S aureus d. S hominis 33.Доорх нянгуудаас аль нь хурц гүйлсэн булчирхай нь үрэвсэлийн шалтгаан болдог вэ? a. Neisseria b. Streptococcus c. Staphylococcus d. Mycobacterium 34.Хурц хоолны хордлого үүсгэдэг, грам сөрөг савханцарын төрлийг нэрлэнэ үү? a. Salmonella b. Pseudomonas c. S.aureus d. Аль нь ч биш 35.Өсгөвөрлөж ялган дүйхэд буруу тэжээл сонгосон бичил биетнийг олно уу? A.мөөг Sabourand's agar B. Neisseria gonorrhoeae – UTI agar C. Haemophilus influenzae - Chocolate agar D. E.coli- macConkey agar 36.Доорх үүсгэгчдийн аль нь грам сөрөг савханцар вэ? A. Clostridium perfringens B. Haemophilus influenzae C. Escherichia coli D. S.aureus 37.Нянгийн доор дурдсан бүтцээс аль нь ихэвчлэн антибиотикийн тэсвэржилтийн генийг кодолдог вэ? A. Плазмид B. Шилбүүр C.Эсийн капсул D. Плазмын мембрани 38.Доорх үүсгэгчидийн аль нь ШДЗХ-тай холбоогүй вэ? A. E. coli B. Pseudomonas C. Klebsiella D. Haemophilus 39.Staphylococcus aureus-ийн талаар аль нь буруу ойлголт вэ? A. S. aureus шархныхалдварын гол үүсгэгч B. S. aureus хатгалгаа үүсгэдэг C. S. aureus нь нянгийн гаралтай цочмог эндокордитийн үндсэн шалтгаан болдог D. S. aureus сийвэнг бүлэгнүүлдэггүй 40.Proteus mirabilis нь шилбүүртэй грам сөрөг савханцар учир цустай агар дээр нүүж хөдөлдөггүй 41.S.pyogenes нь гүйлсэн булчирхайн үрэвслийн шалтгаан бөгөөд архаг халдварын үед дархан бүрдэл нь цусанд удаан эргэлдсэнээр холбогч эдүүдэд сууж гэмтээдэг.
  6. 6. 42.Цустай агарт цусыг бүрэн задалдаг бичил биетэнийг нэрлэнэ үү? 1. E.coli 2. S.pyogenes 3. N.meningitidis 4. S.agalactiae 5. Грам сөрөг савханцарууд 43.Грамын будгийнцомгийн бүрэлдэхүүнийг сонгон уу? 1. Кристал Виолат 2. Иод 3. Сафранин 4. Метиллен хөх 5. Цель нилсен 44.Klebsiella-ийн зүйлээс индол ялгаруулдаг хэвшинж нь аль нь вэ? A. K pneumoniae B. K pneumoniae ssp pneumoniae C. K pneumoniae ssp aerogenes D. K oxytoca 45.Enterobacteriaceae бүлийн нянгуудын нийтлэг шинж чанар юу вэ? 1. Каталаза эерэг 2. Глюкозыг ферментэлдэг 3. Нитратыг нитрит болгодог 4. Оксидаза сөрөг 46.Грам эерэг нянгуудыг нэрлэнэ үү A. Lactobacillus B. Staphylococci C. Streptococci D. Бүгд 47.Аль нь грамын будгаар буддагддаг вэ? A. Escherichia coli B. Legionella pneumophila C. Treponema D. Chlamydia 48. Грам эерэг нянгийн шинж чанар 1. Зузаан, нэг төрлийн эсийн ханатай 2. Эсийн хана зузаан тейховын хүчил агуулагддаг 3. Гадна мемран байхгүй 4. Дээрх бүгд зөв 49.Мөөгөнцөр эукариот, прокариотидын алинд нь хамаарах вэ? A. Эукариот B. Прокариот C. Аль нь ч биш 50.Грам эерэг нян................... өнгөөр будагдана. A. Хөх B. Улаан C. Шар D. Будагдахгүй 51.Грам сөрөг нян ................... өнгөөр будагдана. A. Хөх B. Улаан C. Шар D. Будагдахгүй 52.Shigella-ийн сонгомол тэжээлт орчин юу вэ? A. Shigella-salmonella agar
  7. 7. B. Хектон- энтерик агар C. МасКонки агар D. Дээрх бүгд зөв 53.Бичил биетний ямар бүтцэнд тулгуурлан грам эерэг болон сөрөг нян гэж ялгаж байгаа вэ? A. Митохондри B. Шилбүүр C. Рибосомын бүтэц D. Эсийн хана E. Хромосом 54.Наацыг стиртэн дэнгийн дөлөн дээр бэхжүүлэхийн ач холбогдол 1. Бактерийг үхүүлж халдвар тарахаас сэргийлнэ 2. Будаг авах чадварыг сайжруулна. 3. Шингэнийг ууршуулж хурдан хатаана 4. Наацыг шилэн тавиурт бат бэх бэхжүүлнэ 5. Тавиур шилийг ариутгана 55.Дискээс нэвчүүлэх аргын хариуг дүгнэхдээ…? 1. Антибиотикийн дискийн радиусыг хэмжинэ 2. Ариун зон-ыг хэмжинэ 3. Тэжээлт орчны өнгөний хувирлыг харна 4. Бактерын өсөлт дарангуйлагдсан бүсийн диаметрийг хэмжинэ 5. Аяганы ирмэгээс антибиотикийн диск хүрэх зайг хэмжинэ 56.Антибиотик мэдрэг чанарыг тодорхойлохдоо аль тэжээлт орчныг хэрэглэдэг вэ? 1. Цустай тэжээлт орчин 2. Заагуур тэжээлт орчин 3. Триптик буурцагт орчин 4. Мюллер Хинтон тэжээлт орчин 5. Вильсон- Блерийн орчин 57.Тэжээлт орчинд ялгасан нэг зүйл бичил биетний өсгөврийг ... гэнэ. 1. Өсгөвөр 2. Клон 3. Холимог өсгөвөр 4. Цэвэр өсгөвөр 5. Нэгэн зүйл бичил биетэн 58.Нойтон түрхэцийн шинжилгээ хийхдээ аль уусмалд бэлдэх вэ? 1. Ариун нэрмэл ус 2. Физиологийн уусмал 3. Зориулалтын цэвэршүүлсэн ус 4. Шүлтлэг калийн уусмал 5. Саармаг уусмал 59.Нойтон түрхэцийн аргаар трихомонусыг илрүүлэхдээ ихэвчлэн микроскопын ямар өсгөлтөөр хардаг вэ? A. 100 B. 25 C. 40 D. 120 E. 60 60.Шимэгч хорхойн өндөг илрүүлэх шинжилгээг зөвхөн нэг удаагийн шинжилгээгээр илрүүлэх боломжтой.Учир нь шимэгч хорхойн өндөг ялгарч байгаа бол шулуун гэдэсний амсар дээр байнга байрлана. 61.Аль нь хурц суулгалтын шалтгаан болдоггүй вэ? A. Clostridium perfringens B. Vibrio cholera C. Enterococcus faecalis
  8. 8. D. Escherichia coli 62.Мөөгөнцөрийг судалдаг шинжлэх ухааныг сонгоно уу? A. Вируслоги B. Бактеиологи C. Физиологи D. Микологи 63.Нян судлалын практикт ашигладаг автоклавын ариутгалын нөхцөлүүдийг сонгоно уу. 1. Целсийн 121С° 2. Уурын өндөр даралт 3. 15 минут 4. Цахилгаан 64.Цустай агарт ургах боломжгүй нянг нэрлэнэ үү. 1. E.coli 2. Hemophili 3. S.aureus 4. Gonorrhoeae 65.Ямар нянгууд ихэвчлэн шилбүүртэй байдаг вэ? A. Грам эерэг нянгууд B. Грам сөрөг нянгууд C. Дээрх 2 төрлийн нянгууд D. Дээрх 2 төрлийн аль нь ч биш 66.Нянгийн шилбүүрний үүрэг нь юу вэ? A. Хөдөлгөөн B. Эсийн хуваагдал C. Эсийн хананы бүтцэнд D. Тэжээлт орчинд ургах 67.Грамын сорилд усан үзмийн хонхорцог шиг харагддаг нянг сонгоно уу. A. Staphylococci B. Diplococci C. Tetracocci D. Streptococci 68.Нянгийн хөдөлгөөнд оролцоотой эрхтэнцэр нь юу вэ? A. Сормуус B. Эсийн хана C. Шилбүүр D. Плазмид 69.Эсийн ханын бүтэцгүй нянг нэрлэнэ үү. 1. Treponema 2. Mycoplasma 3. Staphylococcus 4. Ureplasma 5. Klebsiella 70.Тэгш савханцар байдлаар харагддаг нянгийн түгээмэл нэрлэдэг нэршил нь юу вэ? A. Бацилла B. Спираль C. Кокк D. Полиморфи 71.Мушгиа хэлбэртэй харагддаг нянгийн түгээмэл нэрлэдэг нэршил нь юу вэ? A. Бацилла B. Спираль C. Кокк D. Полиморфи 72.Уураг агуулдаггүй бүтцийг сонгоно уу. A. Шилбүүр B. Сормуус
  9. 9. C. Порин уургууд D. Липотейховын хүчил 73.МакКонки агарын талаар зөв өгөгдөлийг сонгоно уу. 1. Эндо агартай ижил 2. Зөвхөн грам сөрөг савханцарууд ургана 3. Нян лактоз ферментэлдэг эсэхээр нь ялгаж болно 4. Зөвхөн грам эерэг савханцарууд ургана 74.Дэлхий дээр хамгийн их массыг эзэлдэг амьд организм юу вэ? A. Амьтан B. Ургамал C. Микроганизм D. Амьтан ургамал хамтдаа 75.Нян судлалын салбар юуг судалдаг вэ? A. Бактерыг B. Вирүсийг C. Гельминтозыг D. Эмгэг төрөгчидыг 76.Хүчилд тэсвэртэй нянг илрүүлэх сорилын эхний будгийн нэрийг бичнэ үү A. Цель нилсен B. Карбол фуксин C. Кристал Виолат D. Метиллен хөх 77.Хүчилд тэсвэртэй нян илрүүлэх сорилын хоёрдугаар будгийн нэрийг бичнэ үү? A. Цель нилсен B. Карбол фуксин C. Кристал Виолат D. Метиллен хөх 78.S.aureus-ийн сонгомол тэжээлт орчин юу вэ? A. Маннитол салт агар B. МакКонки агар C. Цустай агар D. Колистин налидикстай агар 79.Хамгийн баяжмал тэжээлт орчин нь юу вэ? A. Маннитол салт агар B. МакКонки агар C. Цустай агар D. Колистин налидикстай агар 80.Цус задлалтыг үнэлдэг тэжээлт орчин нь юу вэ? A. Маннитол салт агар B. МакКонки агар C. Цустай агар D. Колистин налидикстай агар 81.Хүний арьсан дээр байралдаг хэвийн биетнийг сонгоно уу. A. Escherichia coli B. Streptococcus pneumonia C. Staphylococcus aureus D. Staphylococcus epidermidis 82.Аль бичил биетэн арьсны хэвийн бичил биетэнд хамаарахгүйвэ? A. Streptococcus B. Corynebacterium C. Propionibacterium D. Staphylococcus 83.Шархны халдварын гол үүсгэгч нь юу вэ? A. Pneumococci B. Corynebacterium
  10. 10. C. Propionibacterium D. Staphylococcus 84.Шархны халдварын өсгөвөрт ногоон, солонгорсон пигменттэй том клон байна. Ямар үүсгэгч байх боломжтой вэ? A. P.aeruginosa B. Corynebacterium C. Propionibacterium D. Staphylococcus 85.P.aeruginosa-ийн онцлог шинжүүдийг сонгоно уу. 1. Эмнэлгийн дотоод халдвар үүсгэдэг 2. Грам сөрөг савханцар 3. Оксидаза эерэг 4. Содон хурц үнэр, пигменттэй 5. Том, хавтгай клон 86.Шүд цоорох эмгэгийн гол шалтгааныг сонгоно уу. A. S.mitis B. S.mutans C. S.pneumoniea D. S.agalactieae 87.H.pylori-тай холбоотой эмгэгийг сонгоно уу. 1. Үений үрэвсэл 2. Ходоодны шарх 3. Агаартан нян 4. Ходоодны өмөн үү 88.Нянгийн дундаж хэмжээ хэд байдаг вэ? A. 0.2 to 2.0 µm B. 1.0 to 4.0 µm C. 2.0 to 8.0 µm D. 5.0 to 15.0 µm 89.Грамын сорилоор буддагддаг эсийг сонгоно уу. 1. Лейкоцит эс 2. Хавтгай эс 3. Нянгийн эс 4. Улаан эс 90.Эмнэлгээс шалтгаалах халдвараас сэргийлхэд хамгийн чухал ажилбар нь юу вэ? A. Зөв гар угаалт B. Маск өмсөх C. Талбай ариутгах D. Өвчтөнийг хянах 91.Гар угаалтанд хамгийн багадаа хэр хугацааг зарцуулах ёстой вэ? A. 10 секунд B. 30 секунд C. 60 секунд D. 40 секунд 92.Сүреэ гэдэг нь... A. M.tuberculosis үүсгэдэг B. Агаар дуслаар халдварладаг C. Ихэвчлэн уушиг гэмтээдэг архаг халдвар D. Дээрх бүгд зөв 93.ДОХ гэдэг нь... A. HIV-ийн шалтгаантай B. Хүний дархлааны системийг бүхэлд нь гэмтээдэг C. Эмнэлгийн ажилчидын гараар халдвар дамждаг D. А болон В үнэн 94.MRSA (methicillin resistance s.aureus) гэдэг нь....
  11. 11. A. Стаф-ийн халдвар үеийн антибиотик эмилгээнд тэсвэртэй B. Эмнэлгийн ажилчидын гараар халдвар дамждаг C. Стандарт ажиллагааны заавраар халдвараас сэргийлэх боломжтой D. Дээрх бүгд зөв 95.Нян судлалын практикт хамгийн өргөн хэрэглэгддэг,гэрэл ашиглаж хардагмикроскоп аль нь вэ? A. Электрон B. Хар талбайн C. Гэрлийн D. Фаз контракт 96.Тэжээлт орчинг төлөв байдлаар юу гэж ангилдаг вэ? 1. Хатуу 2. Хагас хатуу 3. Шингэн 4. Зөөлөн 97.Биохимийн шинж чанарын ашиглаж нянг төрөл зүйлээр нь ангилахыг юу гэдэг вэ? A. Ялган дүйх B. Өсгөвөрлөх C. Ургуулах D. Тарих 98.Тэжээлт орчины бохирдол гэж юу вэ? A. Өсгөвөрт халдварын бус, танигдахгүй нянгийн клон ургах B. Халдварын клон ургах C. Тэжээлийг удаан хадгалах D. Түгээмэл тохиолддог нянгийн клон ургах 99.Доорх нянгуудаас грам сөрөг савханцарыг сонгоно уу? A. Escherichia B. Klebsiella C. Enterobacter D. Дээрх бүгд 100. Цусан суулгын гол үүсгэгч нь юу вэ? A. S sonnei B. S dysenteriae C. S boydii D. S flexneri
  12. 12. Нян судлалын лаборантийн мэргэжил олгох сургалтын шалгалтын сорилын хариу 1 D 21 D 41 A 61 C 81 D 2 D 22 B 42 C 62 D 82 A 3 D 23 B 43 A 63 A 83 D 4 B 24 A 44 D 64 A 84 A 5 D 25 B 45 D 65 B 85 E 6 D 26 C 46 D 66 A 86 B 7 B 27 D 47 A 67 A 87 C 8 C 28 D 48 D 68 C 88 C 9 C 29 A 49 A 69 C 89 A 10 D 30 A 50 B 70 A 90 A 11 A 31 C 51 A 71 B 91 C 12 D 32 C 52 D 72 D 92 D 13 A 33 B 53 D 73 A 93 D 14 C 34 A 54 C 74 C 94 D 15 E 35 B 55 A 75 A 95 C 16 C 36 C 56 B 76 В 96 A 17 A 37 A 57 D 77 D 97 A 18 E 38 D 58 E 78 A 98 A 19 E 39 D 59 E 79 C 99 D 20 A 40 C 60 B 80 C 100 B

×