Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Nastan sudlal

19 views

Published on

Mongolia

Published in: Health & Medicine
  • Be the first to comment

  • Be the first to like this

Nastan sudlal

  1. 1. Настан судлалын төрөлжсөн мэргэшлийн сургалтын төгсөлтийн шалгалтын жишиг сорил Дараах асуултуудаас хамгийн зөв гэсэн нэг хариултыг сонгоно уу? 1. Ишемийн инсультын дараа хэд дэх хоногоос идэвхгүй дасгал, зөөлөн массаж хийж эхлэх вэ? A. 3 дах долоо хоногоос B. 3-4 дэх долоо хоногоос C. 4 дэх долоо хоногоос D. 14 дэх хоногоос E. 2 сараас 2. Өвдөгний үений физиологийн дундаж байрлал хэдэн градус вэ? A. 40-500 B. 1490 C.10-200 D. 1100 E. 600 3. Хэдэн метрийн зайнаас хүний яриаг сонсож байвал сонсголын үйл ажиллагаа хэвийн гэж үзэх вэ? A. 4 метр B. 2 метр C. 3 метр D. 1 метр E. 5 метр 4. Настны сэтгэцийг үнэлэх хураангуй асуумжинд хэдэн оноо авбал танин мэдэхүйн чадвар хэвийн гэж үзэх вэ? A. 10 B. 8-10 C. 5-7 D. 3-4 E. 0-2 5. Ходоодны шүүрлийг цочроогч эмийг нэрлэнэ үү? A. Эуфиллин, ранитидин, глюконат кальци, церукал B. Алмагель, гистамин, инсулин, эуфиллин C. Инсулин, эуфиллин, гистамин, глюконат кальци D. гистамин, инсулин, эуфиллин E. ранитидин, глюконат кальци, церукал 6. Бүдүүн гэдэсний архаг үрэвслийн үед олонтаа хэрэглэх эмийн бэлдмэлийг нэрлэнэ үү? A. Нян устгах бэлдмэл, сульфазалазин, делагил, витамин B. Нян устгах бэлдмэл, бактерийн бэлдмэл, хөдөлгөөнийг зохицуулах фермент C. Бактерийн бэлдмэл, суулгалт зогсоох бэлдмэл, агчилт тавиулах болон өвдөлт намдаах эм, бодисын солилцоог эрчимжүүлэгч D. Агчилт тавиулах болон өвдөлт намдаах эм, бодисын солилцоог эрчимжүүлэгч E. Нян устгах бэлдмэл, сульфазалазин, делагил, витамин, өвдөлт намдаах бэлдмэл 7. Сеннаагуулсан эмийн бэлдмэл ямар үйлчилгээтэй вэ? A. Гэдэсний хөдөлгөөнийг зохицуулагч
  2. 2. B. Баасны хэмжээг ихэсгэн зөөлрүүлэх ба гэдэсний хөдөлгөөнийг түргэсгэнэ C. Гэдэсний ханын реценторт үйлчлэн ханын шимэгдэлтийг бууруулна D. Гэдэсний хөдөлгөөнийг зохицуулж, гэдэсний хөдөлгөөнийг түргэсгэнэ E. Гэдэсний ханын шимэгдэлтийг ихэсгэнэ 8. Гуурсан хоолойн багтрааны эмгэг жамын үндсэн механизм юу вэ ? А. Гуурсан хоолойн ханын дутуу хөгжил В. Гуурсан хоолойн хөндийд цэр салст хуримтлагдах С. Гуурсан хоолойн мэдрэг чанар өөрчлөгдөх D. Гуурсан хоолойн хананд сорвижил үүсэх E. Гуурсан хоолойн шүүрэл багасах 9. Гуурсан хоолой тэлэх эм (сальбутамол)-ийн сорилд FEV1, PEF хэмжээ хэдэн хувиар ихсэхийг гуурсан хоолой эргэх чанартай гэж үнэлдэг вэ? А. 5% B 8% C15% D10% Е 12% 10. Мигрений эмнэлзүйн шинжийг нэрлэнэ үү? A. Толгой байнга хөшиж дүүрч өвдөх B. Толгой тодорхой нэг цагт эрчлэн хүчтэй өвдөх C. Хацар шанааны чигт үе үе цэнэг гүйх мэт цоргиж хатгах D. Толгой үе үе таллан лугшиж өвдөх E. Нүдний ухархай руу цоргиж өвдөх, нүд улайх 11. Таргалалтанд нөлөөлөхгүй эмийн бодисыг сонгоно уу? A. Чихрийн шижингийн эм B. Дааврын эм C.Артерийн даралт бууруулах эм D. Сэтгэл уналтын эсрэг эм E. Солиорлын эсрэг эм 12. Мэдрэлийн ямар бүтэц гэмтэхэд астереогноз үүсэх вэ? A. Духны дэлбэн B. Чамархайн дэлбэн C. Зулайн дэлбэн D. Дагзны дэлбэн A. Бүгд 13. Катзын үнэлгээгээр ахмад настны ямар үйл ажиллагааг үнэлдэг вэ? А. Настны биеийн байдлын хүнд хөнгөн зэргийг үнэлнэ B. Настны мэдрэл сэтгэцийн байдлыг үнэлнэ C. Тархины харвалтын хүнд хөнгөн зэргийг үнэлнэ D.Настны амьдралын өдөр тутмын үйл ажиллагааг,түүнийг гүйцэтгэх чадварыг үнэлнэ E. Тахир дутуугийн зэргийг үнэлнэ 14. Хэвийн үе дэх нүдний дотоод даралтны хэмжээг нэрлэнэ үү? А. 18-27 муб B. 18-25 муб C. 17-23 муб D. 17-27 муб E. 18-22 муб 15. Хүнсний эслэг бие махбодод ямар ач холбогдолтой вэ? А. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг түргэсгэх B. Өтгөн шингэлэх C. Цусан дахь холестерины концентрацийг бууруулах D. Цатгалан мэдрэмж төрүүлэх E. Бүгд зөв 16. Чихрийн шижин өвчний үеийн аспирин эмчилгээний хоногийн тун A. 81 - 160 мг B. 81 - 325 мг
  3. 3. C. 150 – 325 мг D. 150 – 500 мг E. 300 – 500 мг 17. Настны асран хамгаалагч хэн байх хамгийн тохиромжтой вэ? А. Эмнэлгийн мэргэжилтэн В. Эмнэлгийн бус мэргэжилтэн С. Эмнэлгийн ба эмнэлгийн бус мэргэжилтэн D. Ар гэрийнхэн E. Асран хамгаалагчаар мэргэшсэн хүн 18. 2016 оны Монгол улсын хүн амын дундаж наслалтыг сонгоно уу. А. 66.8 В. 67 С. 68.9 D. 69.5 Е.70 19. Хүн амын насжилтыг зөв тодорхойлсон хэсгийг сонгоно уу? A. Нийт хүн амын дотор өндөр настан эзлэх хувь нэмэгдэж байгаа үйл явцыг B. Хүн амын дунд төрөлт нас баралтыг харьцуулсан үйл явц C. Тухайн онд нас барсан настны тоог нийт настан хүн амын тооноос хассан дүнг D. Насны бүлгээр 55 ба түүнээс дээш насны эмэгтэй, 60 ба түүнээс дээш насны эрэгтэй настнуудын тоогоор илэрхийлэгдэх үйл явцыг E. Насны бүлгээр 55 ба түүнээс дээш насны эрэгтэй, 60 ба түүнээс дээш насны эмэгтэй настнуудын тоогоор илэрхийлэгдэх үйл явцыг 20. Зөв ойлголтыг сонгоно уу? A. Хөгшрөх гэдэг нь бүх бие махбодид хэвийн тохиолддог үйл явц B. Өтлөх гэдэг нь биологийн талаасаа энгийн үйл явц С. Насжилт гэдэг нь хүн насанд хүрснээс эхлэн бий болдог үйл явц D. Ахмад настан гэдэг нь хуульд зааснаар 45 ба түүнээс дээш насныхныг хэлнэ. E. Өтлөх гэдэг нь 50-аас дээш насанд хүрэхэд эхэлнэ. Дараах асуултууд нь олон сонголттой байна. Сорилыг хариулахдаа доорх түлхүүрийг ашиглана. 1,2,3 хариулт зөв бол-А 1,3 хариулт зөв бол-В 2,4 хариулт зөв бол-С Зөвхөн 4 хариулт зөв бол-D Бүгд хариулт зөв бол –Е 21. Хөгшрөх үйл явцын шинжүүдийг нэрлэнэ үү?. 1.Гетерохрон чанар 2.Гетеротоп чанар 3.Гетерокинетик чанар 4.Гетеротроп чанар 5.дээрх бүгд 22. Теломер гэж юу вэ? 1.ДНХ-г засварлах тогтолцоо 2.Хромосомын төгсгөлийн дараалал 3.РНХ-г засварлах үүрэгтэй 4.Эсийн хуваагдлын тоолуур 5.Нас ахихад уртасдаг ДНХ-ийн дараалал 23.Биологийн нас гэж юу вэ? 1. Хөгшрөлийн гадаад илрэлээр илэрхийлэгдэх хэмжигдэхүүн 2. Бодгаль хоорондын бие биенээс ялгагдах үндсэн ялгаа 3. Бичиг баримтан дээр бичигдсэн цаг хугацаа 4. Хүний хөгжлийн хурд, эрчимийг илтгэх үндсэн үзүүлэлт
  4. 4. 5. Дээрх бүгд 24. Прогерия гэдэг нь: 1. Залуугаараа үлдэх шилдэг арга 2. хүүхэд насанд тохиолдох Хатчинсон-Гилфордын хам шинж 3. эрт нас барах хам шинж 4. насанд хүрэгсдэд Вернерийн хам шинж 5. Ахимаг насанд илрэх прогеросын шинж 25. Нас ахихад хөлийн хумсанд ямар өөрчлөлт гарах вэ?. 1. Хумс зузаарч, авахад хүндрэлтэй болох 2. Хумсны ургалт удаашрах 3. Хумсны өнгө нь шарлах 4. Хумсан дээр хөндлөн цагаан зураас гарах 5. Хумс бөмбөрийн дохиур шиг болох 26. Настанд сэтгэл гутралын үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ? 1. Байнга буюу ихэвчлэн уйтгартай, сэтгэл хоосорсон мэт санагдах 2. Ядарч сульдах, залхуу хүрэх 3. Амарч чадахгүй байгаа мэт санагдах 4. Өөрийгөө үнэ цэнэгүй мэт санаж, шалтгаангүйгээр өөрийгөө буруутгах 5. Үхэх, амиа хорлох бодол дахин дахин орж ирэх 27. Ясны сийрэгжилтийн үндсэн шалтгааныг нэрлэнэ үү ? 1. Насжилт 2. Архи тамхины хэрэглэх 3. Цэвэршилт 4. Эстроген гормоны дутагдал 5. Кальци ба Д витамины дутагдал 28. Явганаас унаж бэртэх эмгэгийн үед эмэгтэй настанд илрэх алхаа гишгээний өөрчлөлт аль нь вэ? 1. Найгасан алхаа 2. Нугасан алхаа 3. 2 хөлний хоорондох зай тулах талбай багасна 4. 2 хөлний хоорондох зай тулах талбай ихэснэ. 5. Алхаа богиносох ойр ойрхон алхах 29. Насжилтын асуудлыг бүсийн түвшинд хэрэгжүүлэх Шанхайн стратегид тусгасан заалтуудаас сонгоно уу? 1. Насжилтын асуудлыг хөгжлийн бодлогод тусгаж, ахмад настнуудын оролцоог хөхүүлэн дэмжих 2. Нийгмийн хамгаалал, баталгаат байдлыг хангах 3. Настнуудын ядуурлыг бууруулах 4. Настнууд ба осол гамшиг 5. Насжилт, Настанд хандах эерэг хандлагыг төлөвшүүлэх 30. Мадридийн насжилтын асуудлаархи олон улсын төлөвлөгөөний бүрэлдэхүүн хэсгийг сонгоно уу? 1. Ахмадууд ба хөгжил 2. Өндөр настны эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дээшлүүлэх 3. Өндөр настнуудад боломжийн дэмжлэг бүхий орчинг бүрдүүлэх 4. Ахмадууд ба осол гамшиг 5. Ахмадууд ба өвчлөлийн тархалт 31. Настны эпилепсийн үед голлон хэрэглэх таталтын эсрэг эм юу вэ? 1. Ламотрижин 2. Депакин 3. Карбомазепин 4. Сабрил 5. Седуксен 32. Настанд ээлтэй орчны гол үзүүлэлтүүдийг нэрлэнэ үү? 1. Ширээний ирмэг мохоо, өнцөг хамгаалагчтай байх
  5. 5. 2. Ариун цэврийн өрөөнд халтирч гэмтэхээс хамгаалсан дэвсгэртэй гэрэлтүүлэг сайтай байх 3. Шатны хажуугаар түших бариул болон шатны гишгүүр бүрэн бүтэн байх 4. Гэр доторх тавилга настны замд тээглэхээргүй эмх цэгцтэй байх 5. Бүгд зөв 33. Харилцааны үгсийн бус хэлэнд юу орох вэ? 1. Нүүрний хөдөлгөөний илрэл 2. Дохио зангаа 3. Нүдний хөдөлгөөн 4. Дууны өнгө 5. Гарын хөдөлгөөн 34. Нүдний болор цайх өвчний эмнэлзүйг нэрлэнэ үү? 1. Харааны мэдрэл хатингаршина 2. Нүдний хараа алдагдана 3. Цусны даралт ихсэнэ 4. Ихэнхдээ 2 нүдэнд үүснэ 5. Харах талбай хязгаарлагдана 35. Паркинсоны өвчний эмчилгээнд хэрэглэх дофа агуулсан эмийн бэлдмэлийг нэрлэнэ үү? 1. Мидантан 2. Юмекс, дипренил 3. Парлодель, лизурид 4. Наком, мадопар 5. Бүгд зөв 36.Цөс ялгаралтанд ямар дааврууд гол нөлөөтэй оролцдог вэ? 1. Холецистокинин 2. Панкреозимин 3. Секретин 4. Бомбезин 5. Мотелин 37. Зүрхний ишеми өвчнийг аль өвчнүүдээс ялган оношлох вэ? 1.Зүрхний шигдээс. 2.Перикардит 3.Уушгины артерийн эмболи 4.Гол судасны гажиг 5.Зүрхний өвдөлттэй хэм алдагдал 38. Зүрхний ишеми өвчин үүсгэх халгаат хүчин зүйлүүд аль нь вэ? 1.Титэм судасны эндотел өөрчлөгдөх. 2.Тамхи татах. 3.Цусны бүлэгнүүлэх системийн идэвхижил нэмэгдэх. 4.Давс ихээр хэрэглэх. 5.Микроциркуляци алдагдах 39. Зүрхний ишеми өвчнийг аль шинжилгээгээр оношлох вэ? 1.Цусан дахь холестрин,триглицерид,протромбины индекс тодорхойлох. 2.Зүрхний цахилгаан бичлэг. 3.Зүрхний ЭхоКГ. 4.Рентген. 5.Титэм судасны ангиографи 40. Зүрхний шигдээсийг үе шатаар нь яаж ангилах вэ? 1.Маш хурц үе 2.Хурц үе 3.Хурцавтар үе 4.Сорвижлийн үе 5. нийт 4-н үе шаттай 41. Зүрхний шигдээсийн эмнэл зүйн хэлбэрийг сонгоно уу? 1.QRS бүрдэл,ST семент,Т шүд өөрчлөгдөнө.
  6. 6. 2.Эмгэг Q-шүд илэрнэ. 3.QS-бүрдэл бичигдэнэ. 4.Т-шүд шовх,ST-сегмент изотэнхлэгээс дээш доош буух 5. Q-шүд ST сегмент өөрчлөгдөж Т шүдтэй нийлнэ. 42. Зүрхний архаг дутагдлын шалтгааныг сонгоно уу? 1.Зүрхний булчин эцэж цуцсанаас миокардын сулралаас 2. Миокардын цусан хангамж доройтсоноос 3.Зүрхний булчинд гемодинамикийн ачаалал хэтэрснээс 4.Зүрхний дотоод эзэлхүүн их болох 5.Ховдлын диастолын дүүрэлт хямрахад үүсэх миокардын сулрал үүсэх 43.Алхаа гишгээний гүйцэтгэлийн үнэлгээний сорилд хамааргадах хэсгийг сонгоно уу? 1. Алхаа гишгээний эхлэл 2. Алхалтын өндөр 3. Алхалтын урт 4. Алхалтын тэгш хэм 5. Замын хазайлт 44.Стрессийн шалтгаант шээс задгайрах тохиолдлыг нэрлэнэ үү? 1. Шээсээ гүйцэт гадашлуулж чадахгүй шээс дусагнах 2. Хүчдэлийн улмаас шээс алдах 3. Давсганд шээс их хэмжээгээр хуримтлагдсанаас шээс алдах 4. Ханиах, найтаах, инээх үед шээс алдах 5. Хүчдэлээс болон шээсээ гадагшлуулж чадахгүй байх 45. Явганаас унах эрсдлийг үнэлэх Морсын шалгуур үзүүлэлтээр хэдэн оноо авбал бага зэрэг эрсдэлтэй гэж үзэх вэ? 1. ММ 0-24 2. 51-61 3. 0-10 4. 25-50 5. 51 ба түүнээс их оноотой үед 46. Тэнцвэрийн үнэлгээний Тиннетийн сорилд хамаарах хэсгийг сонгоно уу? 1. Суух тэнцвэр 2. Сандлаас босгох 3. Зогсох тэнцвэр 4. Эргэлтийн тэнцвэр /360°/ 5. Нэг хөл дээр зогсох тэнцвэр 47.Настны сэргээн засалтын онцлогт хамаарах хэсгийг сонгоно уу? 1. Настнуудын харилцан адилгүй байдал 2. Хөдөлгөөний идэвх 3. Эрүүл мэндийн байдал 4. Насны онцлог 5. Хүйсийн байдал 48.Настанд сэргээн засах тусламж үзүүлэх олон мэргэжлийн багийн Нийгмийн ажилтан ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? 1. Эмчилгээний дууссаны дараах үйл ажиллагаануудыг төлөвлөнө. 2. Настан болон түүний гэр бүлийнхэнд өвчин ыа чадвар алдагдалыг бууруулахад туслах арга замуудыг зөвлөнө. 3. Санхүүнийн ба хувьчилсан зөвлөгөөгөөр хангана. 4. Нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдахад чиглүүлнэ. 5. Настны чөлөөт цагаараа хийх, оролцох үйл ажиллагаануудыг төлөвлөнө, зөвлөнө. 49. Гуурсан хоолойн багтрааны үед салст бүрхэвчинд нэвчдэс үүсгэдэг эсийг нэрлэнэ үү?: 1. эозинофиль 2. мастоцит 3. лимфоцит
  7. 7. 4. плазмоцит 5. дээрх бүгд 50. ГХБ-ны ангилалд баримталдаг үндсэн хэлбэрийг сонгоно уу. 1. атопийн 2. халдвар хамааралт 3. хавсарсан 4. гормон хамааралт 5. дээрх бүгд 51. Гуурсан хоолойн гөлгөр булчингийн агшилтыг үүсгэдэг медиатор бодисыг сонгоно уу?. 1. гистамин 2. простогландин 3. лейкотриен 4. адреналин 5. цитозин 52. Гадаад амьсгалын үйл ажиллагааны шинжилгээнд бөглөрлийн өөрчлөлтийг илтгэх үзүүлэлт юу вэ? 1. нэг секунд дэхь амьсгал огцом гаргалтын агаарын эзэлхүүн (FEV1) буурах 2. тиффногийн индекс буурах 3. амьсгал огцом гаргалтын хурдны дээ хэмжээ (PEF) буурах 4. уушигны хэт агааржилт ихсэх 5. дээрх бүгд 53. Үе мөчний эмгэгүүдийн сэргээн засах эмчилгээний зорилгыг тодорхойлно уу? 1. Үрэвслийг намжаах 2. Үйл ажиллагааны алдагдлаас сэргийлэх, 3. Үйл ажиллагааны алдагдлыг сэргээх, тогтворжуулах, 4. Чадвар алдагдлаас урьдчилан сэргийлэх 5. Өвчний явцыг даамжруулахгүй байх 54. Үе улайж хавдсан үед ямар эмчилгээ эсрэг заалттай байдаг вэ? 1. Шавар 2. Ультразвук 3. Парафин 4. Хүйтэн эмчилгээ 5. Хөдөлгөөн хязгаарлах 55.Үений үрэвсэл 2 талдаа тэгш хэмтэй бол ямар өвчнийг сэжиглэх вэ? 1. Спондилоартропати 2. Олон үений остеоартрит 3. Псориазын артрит 4. Хэрэх төст үений үрэвсэл 5. Рейтерийн хам шинж 56. Бие даах чадварын үнэлгээнд хооллолт, бие засахаас гадна ямар үйлдлүүдийг багтаасан байх вэ? 1. Хувцаслах 2. Усанд орох 3. Нүүр гараа угаах 4. Унших 5. Өөрөө алхах 57.Остеоартритийн эмгэг жамын эмчилгээг сонгоно уу? 1. Мөгөөрсийг төлжүүлэх 2. Үрэвсэл намдаах 3. Хөдөлгөөнийг сайжруулах 4. Үеийг хамгаалах 5. Дархлаа сэргээх 58. Үе хамгаалах техникийн үндсэн зарчим юу вэ? 1. Аливаа хөдөлгөөнийг хамгийн хялбар аргаар хийх 2. Үенд хамгийн бага даралт үзүүлэх хөдөлгөөн хийх
  8. 8. 3. Өвдөлт үүсгэхгүйгээр хөдөлгөөн хийх 4. Энерги хамгийн их зарцуулж хөдлөх 5. Жижиг үен дээр даралт үзүүлэх 59. Багаж хэрэгсэлтэй ажиллах чадварын үнэлгээнд ямар үйлдлүүдийг багтаасан байх вэ? 1.Хоол хийх 2. Утсаар ярих 3. Тээврийн хэрэгслээр зорчих 4. Үзгээр бичих 5. Зурагт үзэх 60. Тэнцвэрийн байдлын үнэлгээг яаж хийх вэ? 1. Суух үеийн тэнцвэрийг шалгана 2. Зогсох үеийн тэнцвэрийг шалгана 3. Босох үеийн тэнцвэрийг шалгана 4. Хөдөлгөөн хийх үеийн тэнцвэрийг шалгана 5. Нэг хөл дээр зогсоож тэнцвэрийг шалгана 61-65 дугаар асуултуудыг тохируулна уу: Настанд сэргээн засах тусламж үзүүлэх олон мэргэжлийн багийн бүрэлдэхүүнийг гүйцэтгэх үүрэгтэй нь тохируулна уу? 61.Настны цочмог болон архаг өвчний эмчилгээг удирдана. 62.Өвчнийг эсэргүүцэх, дасан зохицоход чиглэсэн сувилахуйн тусламжийг удирдана. Эмчилгээ болон сувилгааны тусламж үйлчилгээг сэргээн засалтын эмчилгээний төлөвлөгөөтэй уялдуулна. 63.Настны биеийн байдал, үйл ажиллагааны чадварыг үнэлж, оношлох, эрүүл мэндийн хэрэгцээнд тулгуурлан сэргээн засах эмчилгээний төлөвлөгөөг боловсруулж, сэргээн засах эмчилгээний багийг бүрдүүлж, тусламж үйлчилгээг удирдан чиглүүлнэ. Үр дүнг хянана. 64.Настны доод мөчдийн үйл ажиллагааг үнэлж, үйл ажиллагааг сэргээх, сайжруулах тогтворжуулах, Үений хөдөлгөөний далайц, хүч, тэнцвэр, тэсварийг хөгжүүлэх дасгал заах. 65.Настны дээд мөчдийн үйл ажиллагааг үнэлнэ. Гарны ортез, протезыг хэрэглэж сурахад нь зааж туслах, настны өдөр тутмын бие даах чадварыг сайжруулна. A. Сэргээн засалтын эмч B. Хөдөлмөр засалч C. Настны эмч D. Хөдөлгөөн засалч E. Настны сувилагч 66-70 дугаар асуултуудыг тохируулна уу: Гуурсан хоолойн багтрааны хэлбэрт тохирсон онцлог шинжүүдийг уялдуулан сонгоно уу. 66. холинергийн багтраа 67. дизовариаль багтраа 68. аспирины багтраа 69. ажил мэргэжилтэй холбоотой багтраа 70. гормон хамааралт багтраа А. дааврын бус гаралтай үрэвслийн эмэнд харшилтай, бачуурал хөдлөх, хамрын уртай байх В. глюкокортикоидын тунг багасгах, эсвэл хасах үед өвчтөний биеийн байдал дордоно С.их хэмжээний салсархаг, хөөсөрхөг цэр гарна D. багтрааны шинж баярын өдрүүд, амралтын үеэр арилах Е. сарын тэмдгийн мөчлөгийн өмнөх шинжтэй хамт ГХБ-ны эмнэл зүй илэрнэ 85- 89 дугаар асуултуудыг тохируулна уу? Эмийн бүлэг ба төлөөлөгчийг уялдуулан сонгоно уу? 71. бета2-агонист
  9. 9. 72. антигистамины бэлдмэл 73. холинергийн бэлдмэл 74.эсийн мембраныг бэхжүүлэгч 75. антилейкотриены бэлдмэл А. формотерол В. ипратропиум бромид С. монтелукаст Д. цетиризин Е. недокромил натри 76.78 дугаар асуултуудыг тохируулна уу: 76. Гүн, өрөмдсөн, эрчимтэй өвдөлт. Ихэвчлэн орой өвдөлт нэмэгдэнэ, хөдөлгөөнтэй холбоогүй, юм өргөхөд өвдөлт нэмэгдэнэ. 77. Гэнэт удаан, аажим эхлэлтэй, хөдлөх болон юм өргөхөд өвдөлт нэмэгдэж, амрахад намдана. 78. Өвдөлт биеийн захын хэсэгрүү шилжиж болно. А. Шөрмөсний үрэвслийн шалтгаантай өвдөлт В. Мэдрэл дарагдлын шалтгаантай өвдөлт С. Ясны өвдөлт D. Үений өвдөлт 79.81 дугаар асуултуудыг тохируулна уу: 79.Үений улайлт, халуун, хөшингө байх нь 80.Цээж болон биетэй ойрхон хэсгүүдэд гарсан улайлт нь 81.Товруут улайлт: халуун, өвдөлттэй, арьснаас товойсон, зангилаа хэлбэртэй, 1-7 см диаметртэй, голдуу хөл, гуя, шууны хэсгээр гарсан бол А. Саркойдоз, үений үрэвсэл, шархлаат колитын артрит, Бехтечийн хам шинжийн үед гарна. В. Хэрх болон дерматомиозитын үед илэрдэг. С. Цочмог халдварын үед эсвэл тулайн үед илэрдэг. 82.84дугаар асуултуудыг тохируулна уу: Настны шээс задгайрах эмгэгийг илрүүлэх үйл ажиллагааны сорилыг уялдуулан сонгоно уу? 82.Вальсальвын сорил 83.Шээсээ таслах сорил 84.Боннигийн сорил A. үтрээ талаас шээсний сүвний дагуу дарахад шээс дусагнахаа больж байгаа эсэхийг тодорхойлно. B. шээх явцад шээсээ тасалж зогсоох чадвар C. ханиалгах сорил Тохиолдол: Өвчтөн О, 63настай эрэгтэй, хувийн байгууллагад СД –ангиллын жолооч. Зовиур: зүрх, цээжээр өвдөнө, түргэн алхах, шатаар өгсөхөд хоолойруу шахах мэт болдог, 200 метр тэгш замаар алхахад зүрх өвдөнө. Anamnesis morbi: 2-3 жилийн өмнөөс зүрхээр өвдөх болсон, жилдээ 1 удаа эмчилгээ хийлгэдэг. Цусны даралт ихдээд 10 жил болж байгаа. Anamnesis vitae: 30 жил жолооч хийж байгаа. 28 жил тамхи татсан, өдөртөө 10-15 ширхэг тамхи татдаг. Архи уудаг. Эцэг нь цус харвалтаар нас барсан. 3 хүүхэдтэй, тусдаа амьдардаг, эхнэр, зээ хүүтэйгээ 3-лаа амьдардаг. Бодит үзлэг: Өвчтөний биеийн байдал дунд зэрэг. Өндөр 1.72 см, жин 97кг. Арьс салст цэвэр, чийглэг. Зүрхний авиа бүдэг, жигд бус, ЗАТ 65 удаа 1 мин. АД 170/100 мммуб. Уушиг
  10. 10. – цулцангийн суларсан амьсгалтай, хуурай хиржигнүүртэй. Хэвлий зөөлөн, бага зэргийн цардгардуу. Элэг дэлүү тэмтрэгдэхгүй. Биед хавангүй. ЗЦБ: Синусын бус гаралтай, ЗАТ 62-65 удаа 1 мин, P 0.06", PQ 0.18", QRS0.08", ST цахилгаан шугамнаас 2 мм доошилсон. 85. Өвчтөн О –д ямар эмгэг байх илүү магадлалтай вэ? 1.Зүрхний архаг ишеми өвчин 2.Артерийн даралт ихсэх өвчин 3. Зүрхний хэм алдагдал 4. Зүрхний архаг дутагдал 5. Миокардит 86. Тухайн тохиолдолд архаг ишемийн үйл ажиллагааны III ангилалд байгааг аль ангилалаар тодорхойлсон бэ? 1. Нью- Иоркийн Зүрхний нийгэмлэгийн ангилал 2. Канадын үйл ажиллагааны ангилал 3. Түргэн алхах, шатаар өгсөхөд хоолойруу шахах мэт болдог 4. 200 метр тэгш замаар алхахад зүрх өвдөнө. 5. ABCD үйл ажиллагааны ангилал 87. Тухайн тохиолдолд өвчтөнд ямар халгаат хүчин зүйлс нөлөөлсөн бэ? 1. Хорт зуршил 2. Жингийн илүүдэл 3. Артерийн гипертензи 4. Нас 5. Хүйс 88. Өвчтөний үзлэгээр ямар шинжүүд оношлогоонд ач холбогдолтой вэ? 1.БЖИ 32.7 2. Зүрхний авиа бүдэг, жигд бус, ЗАТ 65 удаа 1 мин. 3. АД 170/100 ммМУБ. 4. Зүрхний авиа бүдэг, жигд, түргэссэн, ЗАТ105 удаа 1мин 5. Уушиг – цулцангийн суларсан амьсгалтай, хуурай хиржигнүүртэй 89. Тухайн тохиолдолд зүрхний хэм алдагдал илэрсэн, энэ нь ямар шалтгаантай вэ? 1. Мэдрэлийн шалтгаан 2. Органик өөрчлөлтөөс үүссэн 3. Дааврын шалтгаан 4. Зүрхний архаг ишеми өвчин 5. Хордлогын шалтгаан 90. Зүрхний хэм алдагдалыг оношлоход аль шинжилгээ илүү чухал вэ? 1. Зүрхний ЭхоКГ 2. 24 цагийн Холтер мониторинг ЗЦБ 3. Стресс ЭхоКГ 4. ЗЦБ 5. Коронароангиографи 91. Тухайн тохиолдолд өгөдсөн зовиур, өгүүлэмж, үзлэг, ЗЦБ-ээс ямар зүрхний хэм алдагдлыг таамаглах вэ? 1. Ховдлын хориг 2. Ховдлын экстрасистол 3. Пароксизмаль тахикарди 4. Тосгуурын мерцани 5. AV занигилааны хориг 92. Тухайн тохиолдолд эмчилгээнд аль бүлгийн эмийг хэрэглэх вэ? 1. Цус шингэлэх антикоагулянт 2. Статины бүлэг 3. АСЕ хувиргагчийг саатуулагч 4. Диуретик 5. Бета-блокатор . 93. Зүрхний хэм алдагдлын эмчилгээнд аль эмийн бүлгийг хэрэглэдэг вэ? 1. Хинидины бүлэг
  11. 11. 2. Хэсгийн мэдээ алдуулагч 3. Са антогонист (Верапамил) 4. Зүрхний гликозид 5. Бета-блокатор 94. Орчин үед зүрхний хэм алдагдлын эмчилгээнд аль нь ордог вэ? 1. Титэм судсанд стенд тавих 2. Эмийн эмчилгээ 3. Мэс заслын by-pass арга 4. Титэм судсаар абляц хийх 5. Дефибралятор Доорх асуултуудад хариулахдаа та дараах түлхүүрийг ашиглана уу? I тодорхойлолт II тодорхойлолт Хамаарал Хариулт Зөв Зөв Зөв А Зөв Зөв Буруу В Зөв Буруу Буруу С Буруу Зөв Буруу D Буруу Буруу Буруу Е 95. Бөөрний судасны гаралтай артерийн даралт ихсэлтийн үед бөөрний артерийн нарийсал, судасны булчингийн фиброз зэрэг нь залуу насанд илэрдэг учраас түүдгэнцэрийн цочмог үрэвсэлийн хам шинж тод илрэнэ. 96. Насжилттай холбоотой бөөрний гемодинамик өөрчлөгдөж, түүдгэнцэрийн шүүлтийн хурд ихэснэ. 97. Пиелонефрит нь халдвараар үүсгэгддэг өвчин бөгөөд бөөрөнд халдвар орох бүрийд өвчин үүсгэгддэггүй. 98. Чихрийн шижин нь нойр булчирхай хангалттай инсулин даавар боловсруулж чадахгүй эсвэл боловсорсон инсулин нь өөрийн бие махбодид нөлөөлж чадахгүй учраас үүсдэг, их уух, их шээх хам шинжээр илэрдэг архаг явцтай өвчин юм 99. Түрүү булчирхайн томролын шалтгаан тодорхойгүй бөгөөд эмийн буюу мэс заслын эмчилгээ хийнэ. 100. Цэвэршилтийн үед насны хамааралтайгаар өндгөвчний үйл ажиллагааны чадавхи буурах учраас фолликулуудын өсөлт хөгжилт удааширч улмаар зогсоно. Сорилын зөв хариулт 1 B 21 A 41 E 61 C 81 A 2 B 22 C 42 E 62 E 82 C 3 A 23 D 43 E 63 A 83 B 4 B 24 C 44 C 64 D 84 A 5 C 25 А 45 D 65 B 85 B 6 B 26 E 46 E 66 C 86 C 7 C 27 E 47 A 67 E 87 E 8 C 28 B 48 E 68 A 88 A 9 C 29 E 49 A 69 D 89 C 10 D 30 A 50 A 70 B 90 C 11 B 31 B 51 A 71 A 91 D 12 C 32 E 52 A 72 D 92 A 13 D 33 E 53 E 73 B 93 E 14 A 34 C 54 A 74 E 94 C
  12. 12. 15 E 35 D 55 D 75 C 95 B 16 B 36 A 56 A 76 C 96 C 17 C 37 E 57 E 77 D 97 A 18 D 38 C 58 A 78 B 98 A 19 A 39 E 59 A 79 C 99 A 20 A 40 E 60 C 80 B 100 A

×