Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Ih emch deed mergejilten 2018

5,783 views

Published on

Mongolia

Published in: Health & Medicine
  • @Boliskhan Boshi ih emchiin mergejiliin soril 2018 testiig yaj tataj avch bn be
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here
  • Татаж авах холбоосыг нь өгөөч, эсвэл татаж авч болох холбоосыг нь идэвхжүүлээд өгөөч. 273 хуудас зураг болгон хадгалж авлаа.
       Reply 
    Are you sure you want to  Yes  No
    Your message goes here

Ih emch deed mergejilten 2018

  1. 1. 2018-2019 оны хичээлийн жилийн төрөлжсөн мэргэшүүлэх сургалтын элсэлтийн шалгалтын жишиг сорил Дотрын анагаах судлал: Сорилын хариу: 1-A, 2-A, 3-D, 4-D, 5-B, 6-B, 7-D, 8-D, 9-C, 10-A, 11-C, 12-A, 13-A, 14-D, 15-C, 16- D, 17-D, 18-C, 19-B, 20-D, 21-D, 22-E, 23-C, 24-B, 25-A, 26-C, 27-B, 28-A, 29-A, 30- C, 31-E, 32-E, 33-A, 34-A, 35-A, 36-A, 37-E, 38-D, 39-B, 40-A, 41-C, 42-A, 43-E, 44- B, 45-D, 46-B, 47-E, 48-B, 49-C, 50-C, 51-D, 52-D, 53-B, 54-D, 55-A, 56-E, 57-D, 58- C, 59-D, 60-A, 61-E, 62-C, 63-E, 64-B, 65-C, 66-E, 67-E, 68-A, 69-A, 70-B, 71-B, 72- A, 73-A, 74-D, 75-C, 76-A, 77-E, 78-D, 79-D, 80-C, 81-A, 82-D, 83-D, 84-A, 85-A, 86- D, 87-C, 88-D, 89-A, 90-E, 91-E, 92-E, 93-C, 94-E, 95-C, 96-A, 97-D, 98-A, 99- E, 100-A, Сонгогдсон сорил 1. Нэг сонголттой тест ( Зөвхөн 1 хариулт зөв байх ) Энэ хэлбэрийн сорил нь A, B, C, D, E гэсэн дугаартай бөгөөд Зөвхөн 1 зөв хариуг сонгоно. 2. Олон сонголттой тест ( Хэдэн ч хариулт зөв байж болох ) 1, 2, 3 дугаар хариултууд зөв бол (A.) 1, 2, 3, 4 дугаар хариултууд зөв бол (B.) 2 ба 4 дугаар хариултууд зөв бол (C.) Зөвхөн 4-р хариулт зөв бол (D.) Бүх хариулт зөв бол (E.) 3. Шалтгаан хамаарлын тест (Заагдсан тестүүдийн үнэн зөв хийгээд тэдгээрийн шалтгаан хамаарлыг тодорхойлно.) Зөв, Зөв, Зөв (A.) Зөв, Зөв, Буруу (B.) Зөв, Буруу, Буруу (C.) Буруу, Зөв, Буруу (D.) Буруу, Буруу, Буруу (E.) /1./ Бөөрний цочмог дутагдлын эмнэл зүйн II үеийн амь насанд аюултай хүндрэл юу вэ? A. Гиперкалиеми B. Алкалоз C. Гипокалиеми D. Гипернатриеми E. Хоёрдогч халдвар /2./ Өвчтөн Д. 42 настай эмэгтэй. Ууц нуруугаар чилж өвдөнө. Шээх үед шээсний сүвээр хорсож өвдөнө. олон удаа ойрхон гарна. Анамнезад олон жилийн өмнө баруун бөөрний чулуутай гэж өвдөж эмчлүүлж байсан. Шинжилгээнд: шээсэнд уураг 0,34 г/л, лейкоцит 10-12 х/т, эритроцит 0-1 х/т, хувийн жин 1018, биохимийн шинжилгээнд креатинин 120 мкмоль/л байгаа бол:Аддис-Каковскийн сорилд ямар өөрчлөлт гарах вэ? A. Лейкоцитури 2 000 000 дээш B. Лейкоцитури 2000 дээш C. Лейкоцитури 2000 хүртэл D. Лимфоцитури 1000 дээш E. Протейнури 1 г/л /3./ Бөөрний цочмог дутагдлыг оношлоход чухал ач холбогдолтой шинжийг нэрлэнэ үү? A. Гиперкалиеми B. Артерийн даралт буурах C. Полиури D. Гиперазотеми E. Анеми /4./ Бөөрний цочмог дутагдлын аль үед гипокалиеми илрэх вэ?
  2. 2. A. Эхлэл үе B. Олигурийн үе C. Полиурийн эхэн үед D. Полиурийн хожуу үе E. Бөөрний үйл ажиллагаа сэргэх үе /5./ Өвчтөн Д. 42 настай эмэгтэй. Ууц нуруугаар чилж өвдөнө. Шээх үед шээсний сүвээр хорсож өвдөнө. олон удаа ойрхон гарна. Анамнезад олон жилийн өмнө баруун бөөрний чулуутай гэж өвдөж эмчлүүлж байсан. Шинжилгээнд: шээсэнд уураг 0,34 г/л, лейкоцит 10-12 х/т, эритроцит 0-1 х/т, хувийн жин 1018, биохимийн шинжилгээнд креатинин 120 мкмоль/л байгаа бол: Амбуржийн сорилд ямар өөрчлөлт гарах вэ? A. Бактериури 100000 дээш B. Лейкоцитури 2000 дээш C. Лейкоцитури 2000 хүртэл D. Лимфоцитури 1000 дээш E. E. Протейнури 1 г/л /6./ Амбуржийн сорилд бөөр шээс дамжуулах замын халдварын үед гарах өөрчлөлт A. Бактериури 100000 дээш B. Лейкоцитури 2000 дээш C. Лейкоцитури 2000 хүртэл D. Лимфоцитури 1000 дээш E. Протейнури 1 г/л /7./ Өвчтөн Д. 42 настай эмэгтэй. Ууц нуруугаар чилж өвдөнө. Шээх үед шээсний сүвээр хорсож өвдөнө. олон удаа ойрхон гарна. Анамнезад олон жилийн өмнө баруун бөөрний чулуутай гэж өвдөж эмчлүүлж байсан. Шинжилгээнд: шээсэнд уураг 0,34 г/л, лейкоцит 10-12 х/т, эритроцит 0-1 х/т, хувийн жин 1018, биохимийн шинжилгээнд креатинин 120 мкмоль/л байгаа бол: Нитритийн сорил эерэг гарсан бол эмчилгээг сонгоно уу? 1. Хордлого тайлах шингэн сэлбэх 2. Уросептик эмүүд уулгах 3. Хоолонд уургийг хязгаарлах 4. Антибиотик эмчилгээ хийх 5. Преднизолон өндөр тунгаар уулгах /8./ Бөөрний архаг дутагдал /БАД/-ын эмнэлзүйн хамгийн эрт илрэх шинжүүдийг нэрлэнэ үү? 1. Тураал 2. Хоолонд дургүй болох 3. Олигоури 4. Шөнө шээх 5. Хоногийн шээсний хэмжээ бага болох /9./ Өвчтөн Д. 42 настай эмэгтэй. Ууц нуруугаар чилж өвдөнө. Шээх үед шээсний сүвээр хорсож өвдөнө. олон удаа ойрхон гарна. Анамнезад олон жилийн өмнө баруун бөөрний чулуутай гэж өвдөж эмчлүүлж байсан. Шинжилгээнд: шээсэнд уураг 0,34 г/л, лейкоцит 10-12 х/т, эритроцит 0-1 х/т, хувийн жин 1018, биохимийн шинжилгээнд креатинин 120 мкмоль/л байгаа бол:Бөөрний эдийн аль хэсгийн гэмтэл илүү давамгай явагдах вэ? 1. Түүдгэнцэрийн мембран 2. Завсрын эд 3. Нефроны хэсгүүд 4. Аяганцар, тэвшинцэр 5. Түүдгэнцрийн капсул /10./ Өвчтөн Д. 42 настай эмэгтэй. Ууц нуруугаар чилж өвдөнө. Шээх үед шээсний сүвээр хорсож өвдөнө. олон удаа ойрхон гарна. Анамнезад олон жилийн өмнө баруун бөөрний чулуутай гэж өвдөж эмчлүүлж байсан. Шинжилгээнд: шээсэнд уураг 0,34 г/л, лейкоцит 10-12 х/т, эритроцит 0-1 х/т, хувийн жин 1018, биохимийн шинжилгээнд креатинин 120 мкмоль/л байгаа бол:Шинжилгээнд гарч буй өөрчлөлтүүдийг нэрлэнэ үү? 1. Нормостенури
  3. 3. 2. Протеинури 3. Лейкоцитури 4. Гиперазотеми 5. Гематури /11./ Өвчтөн Д. 42 настай эмэгтэй. Ууц нуруугаар чилж өвдөнө. Шээх үед шээсний сүвээр хорсож өвдөнө. олон удаа ойрхон гарна. Анамнезад олон жилийн өмнө баруун бөөрний чулуутай гэж өвдөж эмчлүүлж байсан. Шинжилгээнд: шээсэнд уураг 0,34 г/л, лейкоцит 10-12 х/т, эритроцит 0-1 х/т, хувийн жин 1018, биохимийн шинжилгээнд креатинин 120 мкмоль/л байгаа бол, Энэ тохиолдолд бөөрний сувганцрийн дутагдлийн оношлогоонд дараах шинжилгээ чухал ач холбогдолтой 1. Шээсний нян ургуулах шинжилгээ 2. Зимницкийн сорил 3. Ребергийн сорил 4. Фольгардын сорил 5. Хоногийн шээсэнд уураг тодорхойлох /12./ Түүдгэнцрийн шүүлтийн үйл ажиллагаанд оролцдог бүтцүүдийг нэрлэнэ үү 1. Подоцит эс 2. Суурийн мембран 3. Эндотель эс 4. Мезангийн эс 5. Бүрхүүлийн эпитель эс /13./ Өвчтөн Д. 42 настай эмэгтэй. Ууц нуруугаар чилж өвдөнө. Шээх үед шээсний сүвээр хорсож өвдөнө. лон удаа ойрхон гарна. Анамнезад олон жилийн өмнө баруун бөөрний чулуутай гэж өвдөж эмчлүүлж байсан. Шинжилгээнд: шээсэнд уураг 0,34 г/л, лейкоцит 10-12 х/т, эритроцит 0-1 х/т, хувийн жин 1018, биохимийн шинжилгээнд креатинин 120 мкмоль/л байгаа бол: Өвчтөнд илэрч буй шинжүүдийг нэрлэнэ үү? 1. Өвдөлтийн шинж 2. Поллакури 3. Дизури 4. Диурез 5. Уреми /14./ Өвчтөн Д. 42 настай эмэгтэй. Ууц нуруугаар чилж өвдөнө. Шээх үед шээсний сүвээр хорсож өвдөнө. олон удаа ойрхон гарна. Анамнезад олон жилийн өмнө баруун бөөрний чулуутай гэж өвдөж эмчлүүлж байсан. Шинжилгээнд: шээсэнд уураг 0,34 г/л, лейкоцит 10-12 х/т, эритроцит 0-1 х/т, хувийн жин 1018, биохимийн шинжилгээнд креатинин 120 мкмоль/л байгаа бол:Оношийг тодруулахаар нэмэлт ямар шинжилгээ хийх вэ? 1. Преднизолоны сорил 2. Фольгардийн сорил 3. Зимницкийн сорил 4. Бактерлогийн сорил 5. Бөөрний эдийн биопси /15./ Өвчтөн Д. 42 настай эмэгтэй. Ууц нуруугаар чилж өвдөнө. Шээх үед шээсний сүвээр хорсож өвдөнө. олон удаа ойрхон гарна. Анамнезад олон жилийн өмнө баруун бөөрний чулуутай гэж өвдөж эмчлүүлж байсан. Шинжилгээнд: шээсэнд уураг 0,34 г/л, лейкоцит 10-12 х/т, эритроцит 0-1 х/т, хувийн жин 1018, биохимийн шинжилгээнд креатинин 120 мкмоль/л байгаа бол:Эхографийн шинжилгээнд ямар өөрчлөлтүүд илэрч болох вэ? 1. Хоёр бөөрний секрецийн үйл ажиллагаа жигд бус буурах 2. Баруун бөөр хэмжээгээр жижгэрсэн 3. Баруун бөөрний эккрецийн үйл ажиллагаа жигд бус буурах 4. Бөөрний аяганцар тэвшинцрийн систем сийрэгжсэн 5. Ренокортикаль индекс 0,4 ихэссэн /16./ Синкопийг ямар эмгэгээс хамгийн түрүүнд ялган оношлох шаардлагатай вэ? A. Гипогликеми, комын байдал B. Эпилепсийн уналт, коллапс
  4. 4. C. Истерийн уналт, шок D. Гипогликеми, эпилепсийн ба истерийн уналт E. Эпилепсийн ба истерийн уналт, коллапс /17./ Ямар тохиолдолд артерийн гипертензийн түвшингийн ангиллыг хэрэглэх боломжгүй вэ? A. Дан систолын АД ихдэлт B. Анх удаа оношлогдсон тохиолдолд C. Даралт бууруулах эм хэрэглээгүй үед D. Даралт бууруулах эм хэрэглэж байгаа үед E. Хоѐрдогч АД ихдэлт /18./ Цусны сийвэнд АСЛО эерэг гарвал юуны тухай бодох вэ? A. Хэрлэг өвчтэй байна B. Архаг тонзиллит өвчтэй байна C. Стрептококкийн халдвар авч эсрэг биет үүссэн байна D. Стрептококкийн эсрэг төрөгч илэрсэн байна E. Зүрхний хэрлэгийн өвчтэй байна. /19./ Зүрхний цочмог шигдээсийн үед чагнахад хоёр уушгины арын доод хэсгээр нойтон хэрчигнүүр сонсогдож байвал зүрхний цочмог дутагдлын (Киллипийн ангилалаар) хэд дүгээр зэрэг байж болох вэ? A. I зэрэг B. II зэрэг C. III зэрэг D. IV зэрэг E. V зэрэг /20./ Артерийн гипертензийн үед дараах хослолуудаас хэрэглэхэд аль нь гаж нөлөөг улам нэмэгдүүлэх вэ? A. АХФС ба шээс хөөх эм B. Кальцийн антагонист ба шээс хөөх эм C. Бета хориглогч ба шээс хөөх эм D. АХФС ба ангиотензиний рецепторыг саатуулагч E. АХФС ба Кальцийн антагонист /21./ Аль нь зүрхний хамгийн өвөрмөц фермент вэ? A. ГОТ B. ЛДГ C. КФК D. Тропонин E. ГПТ /22./ Нэн яаралтай эмчилгээт Артерийн гипертензийн үед Артерийн даралтын түвшинг эхний 2 цагт хэдэн хувиар бууруулвал тохиромжтой вэ? A. 20%-р B. 35%-р C. 10%-р D. 15%-р E. 25%-р /23./ Зүрх судасны эрсдэлтэй нас, хүйсний байдлыг тодорхойлно уу? A. Эрэгтэй >40, эмэгтэй >50 B. Эрэгтэй >45, эмэгтэй >50 C. Эрэгтэй >45, эмэгтэй >55 D. Эрэгтэй >50, эмэгтэй >60 E. Эрэгтэй >55, эмэгтэй >65 /24./ Синкопийн эмнэл зүйн шинжүүдийг онцлогийг тэмдэглэнэ үү? A. Шинж тэмдэг нь гэнэт эхэлж, удаан үргэлжилдэг B. Гэнэтийн эхлэл, богино хугацааны үргэлжлэл, тархины үйл ажиллагаа бүрэн эргэн сэргэнэ
  5. 5. C. Гэнэтийн эхлэл, богино хугацааны үргэлжлэл, тархины үйл ажиллагаа бүрэн эргэн сэргэхгүй D. Аажим эхлэл, богино хугацааны үргэлжлэл, тархины үйл ажиллагаа бүрэн эргэн сэргэнэ E. Аажим эхлэл, удаан үргэлжлэл, тархины үйл ажиллагаа бүрэн эргэн сэргэнэ /25./ Перикардитыг эмнэл зүйн хэлбэрээр яаж ангилдаг вэ? 1. Хуурай перикардит 2. Шүүдэст перикардит 3. Наалдаст перикардит 4. Тампонадтай перикардит 5. Тампонадгүй перикардит /26./ Артерийн гипертензийн эмчилгээний зорилго бол: 1. Артерийн даралтын түвшинг буулгах 2. Зүрх судасны өвчниий эрсдэлээс хамгаалах 3. Артерийн даралтыг хэвийн түшинд барих 4. Зүрх судасны өвчниий хүндрэлээс сэргийлэх 5. Эмэн эмчилгээг артерийн гипертензитэй бүх хүнд хийх /27./ Хоёр хавтаст хавхлагын дутагдал үүсэх шалтгаанууд 1. Халдварт эндокардит 2. Хэрэх өвчин 3. Зүрхний шигдээс 4. Тэлэгдлийн кардиомиопати 5. Миокардит /28./ ST өргөлттэй зүрхний шигдээсийн үед дараах арга хэмжээг авна. 1. Зүрхний цахилгаан бичлэгийг 10 минут дотор хийх 2. Зүрхний цочмог шигдээсийн эрсдэлийн зэргийг тодорхойлох 3. Боломжтой бол 2 цагийн дотор титэм судсан дотуурх эмчилгээ хийх 4. Өвчтөнг хөдөлгөөнгүй хэвтүүлэх 5. Өвчтөний цээжийг өндөрлөж хэвтүүлэх /29./ Тамхидалт ба зүрхний ишеми өвчин хоорондын хамааралд зөвийг заана уу? 1. Тамхидалт нь зүрхний ишеми өвчин үүсэх эрсдлийг 2 дахин ихэсгэнэ 2. Дам тамхидалт нь зүрхний ишеми өвчин үүсэх эрсдлийг 20 %-иар ихэсгэнэ 3. Хэрэв тамхи татдаг бол эмэгтэйчүүдэд зүрхний шигдээс үүсэх эрсдэл 6 дахин их байна 4. Ихэнх тамхичид тамхидалт нь зүрхний өвчин үүсэх эрсдлийг ихэсгэдэг гэдгийг мэддэг 5. Навчин тамхи татах нь зүрхний өвчин үүсэх эрсдлийг ихэсгэдэггүй /30./ Гол судасны хавхлагын дутагдлын үед эмнэлзүйд дараах шинжүүд илэрнэ. 1. Систолын даралт багасах 2. Диастолын даралт багасах 3. II цэгт систолын шуугиан сонсогдох 4. Огцом дүүрэлт, огцом дундрал бүхий доргих маягийн судасны лугшилт 5. V цэгт систолын шуугиан сонсогдох /31./ Дараах эмийн бус эмчилгээнээс артерийн даралтыг бууруулахад тохиромжтой аргуудыг заана уу? 1. Биеийн илүүдэл жинг бууруулах 2. Жимс, ногооны хэрэглээг ихэсгэх 3. Тогтмол дасгал хийх 4. Тамхинаас гаргах 5. Архины хэрэглээг багасгах /32./ Хэрэх өвчний дахилтын эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлс 1. Өвчтөний нийгэм, эдийн засаг, боловсролын түвшин 2. Гэр бүлийн гишүүдийн тоо 3. Ажил хөдөлмөрийн нөхцөл
  6. 6. 4. Урьд өмнө нь дахилт өгсөн тоо 5. Хэрэхийн шалтгаант зүрхний өвчний удамшил /33./ Аль нь цээж шахалтын дараах хүндрэлүүд байж болох вэ? 1. Хавирга хугарах 2. Өвчүү хугарах 3. Пневмоторакс 4. Зүрх урагдах 5. Гемоторакс /34./ Стрессийн үед симпатик- адреналь системийн идэвхжил ихэссэний улмаас артерийн даралт өсдөг. Бета рецепторын хоригч бүлгийн эм симпатик- адреналь системийн идэвхжлийг багасгаж артерийн даралтыг бууруулдаг /35./ Дан систолын артерийн даралт ихдэлт нь өндөр настай хүмүүст илүү тохиолддог. Өндөр настай хүмүүст том артерийн судасны уян чанар буурсан байдаг. /36./ Остеоартритын нөлөөлөх хүчин зүйлсийгсонгоно уу? 1. Удамшил 2. Таргалалт 3. Гэмтэл 4. HLA-B27 5. Хорт зуршил /37./ 60 настай эмэгтэй зүүн гарын 2, 3 аар хурууны PIP үеэр өвдөнө, хавдана гэсэн зовиуртай эмнэлэгт иржээ. Түүнчлэн эмч асуумжаар өвчтөний 2 өвдөг өвддөг болоод 10 гаруй жил болж байгаа бөгөөд шатаар өгсөхөд их хүндрэлтэй байдгийг тодруулжээ. Үзэхэд: Зүүн гарын 2,3 аар хурууны PIP болон 2 аар DIP үеүд дээр дарахад эмзэглэсэн, хавдсан, хөдөлгөөн хязгаарлагдсан, баруун өвдөгний гадна тал хавдсан байлаа. Уг өвчний шалтгааны хүчин зүйлийг нэрлэнэ үү 1. Нас 2. Цэвэршилт 3. Гэмтэл 4. Таргалалт 5. Ажил мэргэжил /38./ Цээжний рентген зурагд зөгийн үүрний шинж, гялтангийн бага зэргийн шүүдэс илэрсэн бөгөөд та ямар өвчинг сэжиглэх вэ 1. Ревматоид артрит 2. Остеоартрит 3. Тогтолцооны хатуурал 4. Тогтолцооны чонон яршил 5. Тулай /39./ Ревматоид артритын рентгены зураглалд гарах өөрчлөлтүүдийг сонгоно уу 1. Ясны сийрэгжилт 2. Ясны зөөлрөлт 3. Үе хоорондын зай нарийсах 4. Ясны шалбархай 5. Ялтас хатуурах /40./ Тулай өвчний эмнэлзүйд тохирохыг заана уу 1. Эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс илүү тохиолдоно. 2. Эрэгтэйд ихэвчлэн 30 наснаас хойш тохиолдоно. 3. Эмэгтэйд ихэвчлэн цэвэршсний дараа тохиолдоно 4. Эмэгтэйд ихэвчлэн төрөлтийн дараа тохиолдоно. 5. Эрэгтэйд ихэвчлэн залуу насанд тохиолдоно /41./ Ясны сийрэгжилтээс сэргийлэх талаар ямар зөвлөгөө өгөх вэ 1. Аэробик дасгал хийх 2. Сунгалтын дасгал хийх 3. Боди бийлдинг дасгал, фитнесс хийх 4. Явганаар алхах
  7. 7. 5. Хүчний дасгал хийх /42./ Ревматоид артритын оношлогооны шалгуурт аль нийцэхгүй вэ 1. Том үений үрэвсэл 2. Нэг үений үрэвсэл 3. Хоёр талдаа ижил бус байх 4. Хоёр талдаа ижил байх 5. Олон үений үрэвсэл /43./ Ревматоид артритын үед захын цусанд RF тогтмол эерэг гардаг байна. Иймээс RF эерэг илэрсэн болон үеэр өвдөж байгаа тохиолдолд РА-ийн оношийг тавьж, антибиотик эмчилгээг хийнэ /44./ О. 54 настай, эрэгтэй, оффисын ажилтан, 6 сарын өмнөөс биеэр идээт тууралт гарч, ядарч эхэлсэн. 1 сарын өмнөөс ам цангаж, хоногт 5 л шингэн ууж, уусан хэмжээгээр шээж эхэлсэн. Энэ хугацаанд 7 кг турсан. Одоо 173 см өндөр 92 кг жинтэй, БЖИ=30.7 кг/м2, бүсэлхийн тойрог 101 см, биеийн өөхний хэмжээ 28%. Өлөн үеийн цусны глюкозын хэмжээ биохимийн аргаар 12.8 ммоль/л, HbA1C 7.9%, нийт холестерол 6.1 ммоль/л, инсулин 34.6 мк Нэгж/мл, с-пептид 4.1 нг/мл. Та урьдчилсан байдлаар ямар онош тавих вэ? A. Чихрийн шижин хэвшинж 1 B. Чихрийн шижин хэвшинж 2 C. Жирэмсний чихрийн шижин D. Чихрийн шижингийн бусад хэлбэр E. Чихрийн шижингийн урьдал байдал /45./ Глюкозын ачаалалтай сорилыг ямар үед хийх вэ? A. ЧШ хэвшинж 1 ба 2-ийг хооронд нь ялгах B. ЧШ-гийн явцыг тодорхойлох C. Түргэвчилсэн аргаар, өлөн үеийн цусны глюкоз 5.0ммоль/л ба хоол идсэнээс 2 цагийн дараа 6.0ммоль/л байвал D. Биохимийн аргаар, өлөн үеийн цусны глюкоз 6.8ммоль/л байвал E. Бүгд зөв /46./ Дараах эмийн бэлдмэлийг эмчилгээний зорилготой уялдуулан сонгоно уу?1.Бигуанид 2.ДПП-4 рецепторын хориглогч ба ГТП-1 аналог3.Сульфанилмочевин 4.Инсулинa а.Глюкагоны ялгаралтыг дарангуйлах b.Инсулины туйлын дутагдлыг нөхөх с.Инсулины дөжрөлийг бууруулах d. Инсулины ялгарлыг нэмэгдүүлэх A. 1a, 2b, 3c, 4d B. 1c, 2a, 3d, 4b C. 1d, 2c, 3b, 4a D. 1b, 2d, 3a, 4c E. 1a, 2c, 3b, 4d /47./ О. 54 настай, эрэгтэй, оффисын ажилтан, 6 сарын өмнөөс биеэр идээт тууралт гарч, ядарч эхэлсэн. 1 сарын өмнөөс ам цангаж, хоногт 5 л шингэн ууж, уусан хэмжээгээр шээж эхэлсэн. Энэ хугацаанд 7 кг турсан. Одоо 173 см өндөр 92 кг жинтэй, БЖИ=30.7 кг/м2, бүсэлхийн тойрог 101 см, биеийн өөхний хэмжээ 28%. Өлөн үеийн цусны глюкозын хэмжээ биохимийн аргаар 12.8 ммоль/л, HbA1C 7.9%, нийт холестерол 6.1 ммоль/л, инсулин 34.6 мк Нэгж/мл, с-пептид 4.1 нг/мл. Дээрх тохиолдлын үед нэмэлтээр хийх шинжилгээнүүдийг нэрлэнэ үү? 1. Нүдний уг дурандах 2. Зүрхний цахилгаан бичлэг 3. Хөлний үзлэг 4. Коагулограмм 5. Микроальбуминури /48./ Гипогликемийн комын үед авах арга хэмжээнд аль нь орох вэ? 1. Глюкагон 0.5-1.0мл булчинд тарина 2. Преднизолон 30-60 мг судсаар тарина 3. Глюкозын 40%-н 60-80мл уусмал судсанд тарина
  8. 8. 4. Глюкозын 20%-н 200мл уусмал дуслаар судсанд хийнэ 5. Хурдан шингэдэг нүүрс ус идүүлнэ /49./ Чихрийн шижингийн кетоацидозын комын үед илрэх шинж тэмдэг аль нь вэ? 1. Артерийн даралт ихсэх 2. Кусмаулийн амьсгал 3. Цусны сийвэнгийн осмос багасах 4. Амнаас ацетон үнэртэх 5. Булчингийн тонус ихсэх /50./ Тархмал хордлогот бахуугийн үед илрэх зовиурыг нэрлэ 1. Бие нозоорох 2. Халууцах 3. Даарах 4. Өлсөх 5. Хавагнах /51./ Остеопорозын үед ясны ширхэгүүд зузаардаг. Учир нь остеопорозын үед ясны эсүүдийн бага идэвхжилээс болж ясны органик ба эрдэс бодис нэг зэрэг алдагддаг. /52./ Бамбайн хордлогын зэргийг I, II, III зэрэг гэж ангилдаг. Учир нь бамбайн томролын I зэргийн үед нь бамбай харагдахгүй, эрхий хурууны өндөгнөөс том тэмтрэгдэнэ. /53./ Уушгины рентген зураг дээр жигд бус ирмэгтэй, голдоо цайваржилт бүхий дугуй сүүдэр илэрсэн, цэрэнд Кохын савханцар тодорхойлогдоогүй тохиолдолд ямар өвчний тухай бодож болох вэ? A. Сүрьегийн каверн B. Уушгины задарсан хавдар C. Уушгины буглаа D. Уушгины уутанцар E. Уушгины аспергиллём /54./ Цусны хүчил-шүлтийн тэнцвэрийг ямар аргаар тодорхойлох вэ? A. Ребергийн сорил B. Зимницкийн сорил C. Бөөрний цусны урсгалыг тодорхойлох D. Шээсээр ялгарах бикарбонатын хэмжээг тодорхойлох E. Цусанд креатинины хэмжээг тодорхойлох /55./ Голтын сүүдэр эсрэг талруу түлхэгдсэн пневмотораксын үед ямар арга хэмжээ авах вэ? A. Торакоцентез хийх B. Хүчилтөрөгч эмчилгээ хийх C. Аппаратын амьсгалд оруулах D. Гуурсан хоолойн дуран хийх E. Дарах боолт хийх /56./ Уушгины хийн солилцоо явагдах үндсэн механизм бол: A. Вентиляци, диффузи B. Диффузи, перфузи C. Вентиляци, перфузи D. Вентиляци E. Вентиляци, перфузи, диффузи /57./ 30 настай өвчтөнд 2 долоо хоногийн турш бие сулрах, хөлрөх, амархан ядрах, амьсгал авахад хэвлийн баруун талд өвдөх, 38хэм халуурах шинж илэрсэн. Үзлэгт амьсгалын тоо 28, пульс минутанд 100 удаа. Цээжний баруун тал амьсгалд хоцорно, тэр талд дууны доргион дамжихгүй, тогшилтоор дүлий чимээтэй, чагнахад баруун доод хэсэгт амьсгал эрс суларсан. Урьдчилсан онош тавина уу: A. Уушгины нэвчдэст сүрьеэ B. Плевропневмони C. Уушгины ателектаз D. Шүүдэст плеврит
  9. 9. E. Аяндаа үүссэн пневмоторакс /58./ Амьсгалын эрхтний ямар эмгэгийн үед цусанд ерөнхий уургийн хэмжээ багасч болох вэ? A. Гуурсан хоолойн архаг үрэвсэл B. Гуурсан хоолойн багтраа C. Гуурсан хоолой тэлэгдэх өвчин D. Уушгины буглаа E. Уушгины хорт хавдар /59./ Хөхрөлт үүсэх эмгэг жамыг нэрлэнэ үү: A. Гемоглобины хэмжээ багасах B. Гемоглобины хэмжээ ихсэх C. Меланины хэмжээ ихсэх D. Оксигемоглобины хэмжээ багасах E. Каротины хэмжээ багасах /60./ Н., 60 настай, өдөрт 30 ширхэг тамхи татдаг. 2 долоо хоногийн турш ханиалгаж, цустай цэр гарч эмчид хандсан. Үзлэг, цээжний рентген зурагт эмгэг өөрчлөлтгүй. Юуны өмнө ямар өвчний тухай бодох вэ? A. Гуурсан хоолойн хавдар B. Уушгины сүрьеэ C. Гуурсан хоолой тэлэгдэх өвчин D. Гуурсан хоолойн архаг үрэвсэл E. Уушгины үрэвсэл /61./ Дараах эмгэгүүдийн алинд нь агааржилтын рестриктив хэлбэрийн дутагдал үүсэх вэ? 1. Уушгины анхдагч фиброз 2. Гуурсан хоолойн төвийн байрлалтай хавдар 3. Шүүдэст плеврит 4. Гуурсан хоолойн архаг үрэвсэл 5. Цээжний деформаци /62./ Өрөөний агаараар амьсгалж буй өвчтөнд цусны хийн шинжилгээнд РО2 40 мм муб, РСО2 80 мм муб, РН 7.1 байв. Энэхүү өөрчлөлт дараах тохиолдлуудын алинд нь илүү тохирох вэ? 1. Багтраат байдал 2. Амьсгалын цочмог дистресс хам шинж 3. Уушгины архаг бөглөрөлт өвчний тогтвортой үе шат 4. Нянгийн шалтгаант хүнд хатгаа 5. Тайвшруулах эм хэрэглэх /63./ Цулцангийн амьсгал сулрах механизм: 1. Цулцанд үрэвслийн нэвчдэс үүсэх 2. Цулцангийн уян эд гэмтэх 3. Уушгины хурц халдварын деструкц 4. Уушгины эд шалчийх 5. Гялтангийн хөндийд шингэн хурах /64./ Багтрах нь дараах байдлуудын алиных нь хэв шинжит илрэл вэ? 1. Зүүн ховдлын дутагдал 2. Ларингоспазм 3. Багтраа өвчин 4. Амьсгалын замын аспираци 5. Уушгины үрэвсэл /65./ Ямар шалтгааны улмаас амьсгалын тоо цөөрч болох вэ? 1. Уушгины фиброз 2. Тархины хаван 3. Гол судасны цүлхэн 4. Ком
  10. 10. 5. Уушгины шигдээс /66./ Ямар эмгэгийн үед цустай цэр гарч болох вэ? 1. Дэлбэнгийн үрэвсэл 2. Нэвчдэст сүрьеэ 3. Гуурсан хоолой тэлэгдэх өвчин 4. Уушгины хавдар 5. Уушгины шигдээс /67./ Нойтон хэржигнүүрийн хувьд дараах санаа зөв: 1. Гуурсан хоолой цэр, салсаар бөглөрсөн үед тодорхойлогдоно 2. Шингэн агуулсан хөндий дээр сонсогдоно 3. Уушгины хавангийн үед сонсогдоно 4. Амьсгал авах, гаргах үед сонсогдоно 5. Ханиахад шинж, чанараа өөрчилнө /68./ Хуурай хэржигнүүр үүсэх шалтгаан: 1. Хоёрдогч эмфизем 2. Гуурсан хоолойн багтраа 3. Уушгины архаг бөглөрөлтөт үрэвсэл 4. Шүүдэст плеврит 5. Фиброзон альвеолит /69./ Хуурай хэржигнүүрийн хувьд дараах санаа зөв: 1. Гуурсан хоолойн агаар дамжилт саатсаны шинж 2. Гуурсан хоолойн багтрал хөдөлсөн үед илэрнэ 3. Энэ үед Тиффногийн индекс буурна 4. Уушгины эд нягтарсан үед тодорхойлогдоно 5. Цулцангийн үрэвслийн шинж /70./ Нийтлэг бус уушгины хатгалгааны үүсгэгчийн нэг микоплазм юм. Микоплазмаар үүсгэгдсэн уушгины үрэвслийн үед кларитромициныг хэрэглэх нь тохиромжтой. Энэ антибиотик нь аминогликозидын бүлэгт хамаарна /71./ Уушгины архаг бөглөрөлт өвчний үед хоёрдогч хэлбэрийн тэлэгдэл үүсдэг. Энэ үед уушгин дахь үлдэгдэл агаарын эзлэхүүн ихснэ. Үүнийг спирографийн шинжилгээгээр тодорхойлох боломжтой /72./ Гуурсан хоолой тэлэгдэх өвчний үед цустай цэр гардаг. Энэ нь гуурсан хоолойн судасжилт ихэссэнтэй холбоотой. Учир нь гуурсан хоолойн ба уушгины артерийн салаанууд хооронд анастомоз үүснэ /73./ 58 настай эмэгтэй бие суларна, аюулхайд хүндэрнэ, амьсгалахад бэрхшээлтэй гэсэн зовуурьтай. Өвчтөнд 6 жилийн өмнө цэвэршилт эхэлсэн ба бие үе үе халуу оргидог, үүндээ гормон орлуулах эм уудаг гэв. Асуумжаар өөр эм уудаггүй, зохистой хоол хүнс хэрэглэдэг, жин буураагүй байв. Өвчтөн хөхний рентген зураг авахуулж скрининг шинжилгээ хийлгэсэн ба бүдүүн гэдэсний хавдрын скрининг шинжилгээг хойшлуулсан байв. Гэр аүлийнхэн бүдүүн гэдэсний хавдраар өвдөж байгаагүй. Бодит үзлэгээр нүдний салст цайвар, зүрхний агшилтын авиа бүдгэрсэн байв. Гематокрит 30%,mean corpuscular volume 72fl,Трансферин 10%(15-55% хэвийн),Ферритин 2ng/ml,Электролит хэвийн,Элэгний үйл ажиллагаа хэвийн, Шээсний шинжилгээ хэвийн, Өтгөнд далд цус алдалт илрүүлэх шинжилгээ сөрөг. Онош тогтоохын тулд ямар шинжилгээг нэмж хийх шаардлагатай байна вэ? A. Ходоод дурандах B. Колоноскопи C. Ирригоскопи D. Уян сигмойдоскопи E. Хэвлий, аарцгийн КТ /74./ 66 настай эрэгтэй 6 сарын өмнөөс эхэлсэн биж хамшинжтэй. Горойх, жин буурах шинжүүд илрээгүй. Эхэн үедээ ходоодны хүчил саармагжуулах болон гистамины рецепторыг хориглогч эмэнд үр дүнтэй байснаа сүүлийн 2 сарын хугацаанд дээрх эмүүд
  11. 11. нөлөөлөхөө больсон гэнэ. Бодит үзлэг болон цусны дэлгэрэнгүй шинжилгээнд өөрчлөлт гараагүй. Ямар арга хэмжээ авах вэ? A. Цусанд Helicobacter pylori –ийн эсрэг биеийг тодорхойлох сорил B. Хэвлийн КТ C. Ходоод улаан хоолойн уян дуран D. Ходоодны хоосрох хугацааг радиологийн аргаар тодорхойлох E. ПШС (PPI) эмийг 8 долоо хоногийн турш уулгах /75./ 26 настай эмэгтэй, шархлаат колит өвчний улмаас сүүлийн нэг жилийн хугацаанд преднизолон ууж байгаа. Преднизолоныг 20 мг-аар уух үед өвчин дахисан ба тэрээр 6- меркаптопуриныг өдөрт 50 мгаар ууж эхэлсэн байна. Үүнээс 3 хоногийн дараа өвчтөний хэвлийгээр өвдөж эхэлсэн ба өвдөлт нь нуруу руу дамжсан. Арьсан дээр тууралт гараагүй. Өвчтөний цагаан эс 3200/μl. Юунаас болж дээрх өвдөлт үүссэн байж болох вэ? A. Шархлаат колит сэдэрсэн B. Удаан хугацаанд преднизолон ууснаас нойр булчирхай үрэвссэн C. 6-меркаптопурин ууснаас нойр булчирхай үрэвссэн D. 6-меркаптопурины шалтгаант нейтропени, хэвлийн буглаа E. 6-меркаптопуринд харшлын урвал /76./ Б 53 настай, эрэгтэй. Цусаар бөөлжинө, толгой эргэнэ, нүд бүрэлзэнэ. Үзлэгээр арьс салст цайвар шар, хуурай, арьсан дорх өөхөн эдийн хөгжил сул, хэл өнгөртэй, хэвлий нилээд цардгар, элэг барин үзэх боломжгүй, дэлүү хавирганы нумаас доош 2 хуруу доор баригдана. Нэмэлт асуумжаар анх удаа асцит үүссэн байв. Цусанд НBG 76г/л, Билирүбин 1.9мг/дл, альбумин 27г/л, АлАТ 65.2 u/l, ЭХО: Элэгний баруун дэлбэн 10.3см, голомтот өөрчлөлтгүй, гадаргуу барзгар, дэлүүний хэмжээс 13.8см, хэвлийд сул шингэн ихтэй. Асцитийн шингэний шинжилгээнд ямар өөрчлөлт илэрвэл аяндаа үүсэх перитонит (Spontaneous bacterial peritonitis) гэж үзэх вэ? A. Нейтрофил эсийн тоо >250 мм3 B. Лимфоцит эсийн тоо >250 мм3 C. Улаан эсийн тоо <1000 мм3 улаан эсийн D. Уургийн хэмжээ 11 г/л-ээс их үед E. Амилаза фермент тодорхойлогдож байвал /77./ 80 настай эмэгтэй Хоол боловсруулах доод замын цус алдалт оноштойгоор хүлээн авах тасагт ирэв. Өвчтөн хэвлийн өвдөлтгүй, бодит үзлэгээр ортостатик гипотензи илэрсэн байна. Шулуун гэдэсний үзлэгээр шулуун гэдэсний хөндийд их хэмжээний цус байгааг илрүүлжээ. Ходоодонд зонд тавьж үзэхэд цөсний хольцтой ходоодны шүүс ялгарав. Оношийг тогтооно уу? A. Дотор геморройн цус алдалт B. Дивертикулёз C. Судасны мальформаци D. Ишемийн колит E. Бүдүүн шулуун гэдэсний хортой эсвэл хоргүй хавда /78./ Үйлчлүүлэгч Н. 45 настай, эр. Хатуу болон шингэн хүнсэнд горойх, цээжээр өвдөх, заримдаа идсэн хоолоор бөөлжих зовуурьтай. Зовуурь 2 сарын өмнөөс эхэлсэн, даамжрах хандлагатай. Лаборатори, дуран, рентген, манометр, гистологийн шинжилгээ хийсний дараа эмч: “Улаан хоолойн ахалази” гэсэн онош тавьжээ.Ахалази өвчнийг оношлох “Алтан стандарт” шинжилгээ аль нь вэ? A. Рентген B. Гистологи C. pH метр D. Манометр E. Компьютерт томографи /79./ С.44 настай, эмэгтэй. Аюулхайд өвдөнө, хоолонд дургүй, махан хоолны шингэц тааруу, хааяа гүйлгэнэ, Улаан хоолой, ходоодны рН метрийн шинжилгээнд улаан хоолойн рН 6,7: ходоодны их бие хэсгийн рН 5,0. Өвчтөнд илэрч буй биж хамшинж үүссэн шалтгааныг нэрлэнэ үү?
  12. 12. 1. Экссудат суулгалт 2. Тэжээл дутал 3. Ходоодны хүчил ихэссэн 4. Ходоодны хүчиллэг багассан 5. Архаг панкреатит /80./ Х. 18 настай, эрэгтэй. Цээж хорсоно, хооллосноос 2 цагийн дараа аюулхайд хүчтэй нухаж өвдөнө, ар нуруу руу дамжина. Үзлэгт астеник галбиртай, хэл цэвэр, аюулхайд эмзэглэлтэй, нугалуур эмзэглэлтэй хатуувтар. Рентген шинжилгээнд ходоодонд шингэн ихтэй, барийн шохой саатна, дээд гэдэсний булцуу хэсгийн хэлбэр алдагдсан.Тухайн үйлчлүүлэгчийн ходоодны гистологи шинжилгээнд Helicobacter Pylori илэрчээ. Та Маастрихтийн III удирдамжийн дагуу хэрэглэж болох эмийг сонгоно уу? 1. Ранитидин, кларитромицин, трихопол 2. Висмут, омепразол, тетрациклин, метронидазол 3. Фамотидин, амоксациллин, фурадонин 4. Омепразол, кларитромицин, амоксациллин 5. Омепразол, эритромицин, трихопол /81./ Цөсний найрлаганд ордог органик бодисыг нэрлэнэ үү? 1. Билирүбин 2. Холестерол 3. Цөсний хүчил 4. Церулоплазмин 5. Кальцийн давс /82./ Эмчлүүлэгч О 35 настай, эмэгтэй, эмнэлэгт ирэх үедээ халуурна, шар ногооноор бөөлжинө, гэдэс цанхайж дүүрнэ, цайвар шар шингэнээр суулгана гэсэн зовиуртай байсан. Баасны нян судлалын шинжилгээнд өөрчлөлт илрээгүй, хэвлийн хэт авиан шинжилгээнд элэгний хэмжээ хэвийн, голомтот өөрчлөлтгүй, цөсний гэрийн хана 3 мм, хүзүүгээр нугаларсан, холестерозтой. Цөсний ерөнхий суваг 8 мм. Хэвлийн хэт авиан шинжилгээнд илэрч байгаа өөрчлөлтийг дүгнэн ямар оношийг урьдчилан тавьж болох вэ? 1. Архаг хатингарт панкреатит 2. Цөс чулуужих өвчин 3. Холангит 4. Холецистит, холангит 5. Цөсний хүүдийн үйл ажиллагааны гаждал /83./ 21 настай эм, шинжлүүлэгч өрхийн эмчид хандаж, хийлгэсэн шинжилгээний хариуг эмчид үзүүлэн зөвлөлгөө авахыг хүссэн. Баасны нян судлалын шинжилгээнд нян илрээгүй, хэвийн бактериуд бага зэрэг буурсан байв. Ирригоскопийн шинжилгээнд мухар гэдэс, өгсөх гэдэсний хөндий нарийссан, колоноскопид өгсөх, мухар гэдэсний түвшинд олон тооны тууш гүнзгий шархтай, гэдэсний хөндийд сул идээгүй. Та энэ үйлчлүүлэгчид шинжилгээний хариуг юу гэж тайлбарлах вэ? 1. Бүдүүн гэдэс үрэвсэлтэй 2. Гэдэсний хэвийн нянгийн тоо цөөрсөн 3. Гэдэсний гаж хөгжил илэрсэн 4. Гэдэсний шархлаат үрэвсэлтэй 5. Гэдэсний хөдөлгөөний алдагдалтай /84./ Ходоодны шүүсэн дэх давсны хүчил ямар эсээс ялгарах вэ? 1. Карбоангидраз эсэг агуулсан эс 2. Их бие хэсэгт ганц ганцаараа байрлах том, зөв биш хэлбэртэй эс 3. Хүрээ эс 4. Эсийн оройн хэсэг нь далд, шүүрлийн том мөхлөгтэй, хүрээ эсээс хлорид ялгаралтын идэвхийг зохицуулдаг ходоодны их биед гол төлөв байрлах эс 5. Ёроолын булчирхайн төгсгөл хэсэгт орших салсын мөхлөг ихтэй залуу эс /85./ Helicobacter Pylori-г устгах Маастрихтийн IV удирдамжинд заагдсан 1-ээр сонголтын эмчилгээг нэрлэнэ үү?
  13. 13. 1. Омепразол, кларитромицин, амоксациллин 10-14 хоног 2. Висмут, омепразол, кларитромицин, амоксациллин 10-14 хоног 3. Омепразол, амоксациллин 5 хоног, Омепразол, кларитромицин, метронидазол 5 х 4. Омепразол, амоксациллин, левофлоксацин 10 хоног 5. Омепразол, амоксациллин, фурадонин 10-14 хоног /86./ Ө. 45 настай, эмэгтэй. Сүүлийн 2 жилийн туршид онцын шалтгаангүйгээр баруун хавирганы нуман дор хөндүүрлэж байнга өвдөнө. Өглөө босоход баруун мөр даагдахгүй, аманд гашуун оргин, дотор муухайрна гэсэн зовиуртай. Үзлэгээр шинжлүүлэгчийн биеийн жингийн индекс 29.5. Кера болон Мерфийн шинж илэрсэн. Хэвлийн хэт авиан шинжилгээнд цөсний хүүдийн хэмжээс 10.2 см х 5.5 см, ханын зузаан 4 мм, хөндийд 0.3см х0.4 см олон тооны эхопозитив голомтот бүтэцтэй, доош хар сүүдэржилт өгсөн, цөсний ерөнхий цоргоны өргөн 0.7 см байна. Мэс засал эмчилгээ хийх заалт энэ тохиолдолд байна уу? Энэ өвчтөнд тохирох шалгуурыг сонгоно уу? 1. Цөсний хүүдийн эмпиема 2. Холедохолитиаз 3. Цөсний хүүдийн цоорхой 4. Олон дахилттай холецистит 5. Фатер хөхлөгийн сорвижил /87./ С.44 настай, эмэгтэй. Аюулхайд өвдөнө, хоолонд дургүй, махан хоолны шингэц тааруу, хааяа гүйлгэнэ, Улаан хоолой, ходоодны рН метрийн шинжилгээнд улаан хоолойн рН 6,7: ходоодны их бие хэсгийн рН 5,0. Ходоодны хүчил багадах үндсэн шалтгааныг нэрлэнэ үү? 1. Тамхи 2. Helicobacter pylori 3. Цөсний сөргөө 4. Аутоиммун гастрит 5. Мөхлөгт гастрит /88./ Бүдүүн гэдэсний салст бүрхүүлд байдаг онцлог бүтцийг заана уу 1. Хонхорхой 2. Талбай 3. Хуниас 4. Крипт 5. цэлмэн /89./ Цөс чулуужих өвчний хүндрэлийг нэрлэнэ үү? 1. Холангит 2. Холедохолитиаз 3. Фатер хөхлөгийн сорвижил 4. Цоорхой үүсэх 5. Хүүдийн уулинхай /90./ Х. 18 настай, эрэгтэй. Цээж хорсоно, хооллосноос 2 цагийн дараа аюулхайд хүчтэй нухаж өвдөнө, ар нуруу руу дамжина. Үзлэгт астеник галбиртай, хэл цэвэр, аюулхайд эмзэглэлтэй, нугалуур эмзэглэлтэй хатуувтар. Рентген шинжилгээнд ходоодонд шингэн ихтэй, барийн шохой саатна, дээд гэдэсний булцуу хэсгийн хэлбэр алдагдсан. Өвчтөнд ходоодны шүүрэл ихэссэн биомеханизм юутай холбоотой вэ? 1. Цусны бүлэг, HLA B5, B15, B35 2. Симпатик мэдрэлжилтийн нөлөө багасах 3. Парасимпатик нөлөө ихсэх 4. Helicobacter pylori халдвар 5. Стресс /91./ Бүдүүн гэдэсний архаг үрэвслийн үед суулгалт нь усархаг, хөөс ихтэй байна, учир нь суулгалтын эмгэг жам бүдүүн гэдэсний ханаас ялгарах энтерокиназ ферментийн дутагдалтай холбоотой
  14. 14. /92./ Архаг гастритийг оношлох хамгийн мэдээлэлтэй шинжилгээ нь ходоодны рН метрийн шинжилгээ юм. Учир нь архаг гастритын үед нэн түрүүнд ходоодны шүүрлийн үйл ажиллагаа алдагддаг. /93./ Дунд зэргийн гемофили А-ийн үед сийвэнгийн факторын хэмжээ хэд байдаг вэ A. 30 хувиас их B. 5-30 хувь C. 1-5 хувь D. 1 хувиас бага E. 1-10 хувь /94./ Олон удаа цус сэлбүүлсэн хүнд ямар үзүүлэлтийг хянах шаардлагатай вэ A. Цагаан эс B. Улаан эс C. Гемоглобин D. Вит В 12 E. Ферритин /95./ Архаг лимфолейкозын үед ясны хэмийн шинжилгээнд илрэх лимфоцитын тоог нэрлэнэ үү A. Лимфоцит 15 хувиас их B. Лимфоцит 25 хувиас их C. Лимфоцит 30 хувиас их D. Лимфоцит 5 хувиас их E. Лимфоцит 20 хувиас их /96./ Аплазийн цус багадалтын үед ЦДШ-нд дараах өөрчлөлтүүд илэрнэ 1. Нормохромын нормоцитын цус багадалт 2. Панцитопени 3. Туйлын лимфоцитоз 4. Ретикулоцитоз 5. Нейтрофилийн зүүний хазайлт /97./ Коагулограммын шинжилгээнд протромбины хугацаа болон зориуд идэвхжүүлсэн тромбопластины хугацаа уртасч , Д-димер хэвийн хэмжээнээс ихэсч, цусны дэлгэрэнгүй шинжилгээнд ялтсын тоо буурсан тохиолдолд ямар эмгэг байж болох вэ 1. Гемофили А,В 2. Афибриногенеми 3. К витамины дутагдал 4. Судсанд цус түгмэл бүлэгнэх хам шинж 5. Виллебрандын өвчин /98./ Вит В 12 дутагдлын үед захын цусны түрхэцэд ямар өөрчлөлт гарах вэ 1. Жоль Хаулын биет 2. Кеботын цагираг 3. Нейтрофилийн тасархайжилт олшрох 4. Хадуур хэлбэртэй эритроцит 5. Бай хэлбэрийн эс /99./ Тромбоцитопени үүсгэдэг шалтгаануудыг нэрлэнэ үү 1. Ясны чөмөгт хавдрын эсүүд нэвчих 2. Аутоиммунны өвчнүүд 3. Зүрхний удамшлын болон тусмал өвчнүүд 4. Гиперспленизм 5. Их хэмжээгээр цус сэлбэх /100./ Архаг миелолейкоз нь архаг үе, ид үе, бластын кризын гэсэн үе шаттай бөгөөд филадельфийн хромосом илэрдэг өвчин юм
  15. 15. Дүрс оношилгоо судлал: Сорилын хариу: 1-B, 2-A, 3-B, 4-A, 5-B, 6-B, 7-B, 8-D, 9-C, 10-A, 11-C, 12-C, 13-C, 14-D, 15-D, 16- C, 17-B, 18-C, 19-B, 20-D, 21-D, 22-C, 23-A, 24-D, 25-B, 26-C, 27-B, 28-E, 29-D, 30- C, 31-A, 32-B, 33-D, 34-D, 35-D, 36-C, 37-D, 38-E, 39-A, 40-B, 41-C, 42-D, 43-C, 44- C, 45-A, 46-C, 47-A, 48-E, 49-D, 50-D, 51-E, 52-D, 53-A, 54-E, 55-D, 56-A, 57-C, 58- C, 59-C, 60-C, 61-A, 62-E, 63-B, 64-B, 65-B, 66-B, 67-A, 68-E, 69-A, 70-A, 71-B, 72- B, 73-C, 74-C, 75-A, 76-A, 77-C, 78-A, 79-A, 80-C, 81-E, 82-B, 83-B, 84-B, 85-A, 86- B, 87-A, 88-A, 89-C, 90-C, 91-B, 92-A, 93-E, 94-C, 95-A, 96-E, 97-C, 98-D, 99- C, 100-A, Сонгогдсон сорил 1. Нэг сонголттой тест ( Зөвхөн 1 хариулт зөв байх ) Энэ хэлбэрийн сорил нь A, B, C, D, E гэсэн дугаартай бөгөөд Зөвхөн 1 зөв хариуг сонгоно. 2. Олон сонголттой тест ( Хэдэн ч хариулт зөв байж болох ) 1, 2, 3 дугаар хариултууд зөв бол (A.) 1, 2, 3, 4 дугаар хариултууд зөв бол (B.) 2 ба 4 дугаар хариултууд зөв бол (C.) Зөвхөн 4-р хариулт зөв бол (D.) Бүх хариулт зөв бол (E.) 3. Шалтгаан хамаарлын тест (Заагдсан тестүүдийн үнэн зөв хийгээд тэдгээрийн шалтгаан хамаарлыг тодорхойлно.) Зөв, Зөв, Зөв (A.) Зөв, Зөв, Буруу (B.) Зөв, Буруу, Буруу (C.) Буруу, Зөв, Буруу (D.) Буруу, Буруу, Буруу (E.) /1./ Дээд гэдэсний эхлэх хэсгийн шархлааны үед В.А.Фанарджяны зүй тогтнолоор дээд гэдэсний булцууны өмнөд хананд шархлаа байвал ямар онцлог шинж тэмдэг илрэх вэ ? A. дээд гэдэсний булцууны дотор захад бари (-) илрэх B. дээд гэдэсний булцууны гадна захад бари (-) илрэх C. дээд гэдэсний булцууны дотор болон гадна захад бари (-) илрэх D. дээд гэдэсний булцууны дотор карманы хэлбэр алдагдах E. дээд гэдэсний булцууны гадна карманы хэлбэр алдагдах /2./ Хортойд ховор шилждэг бүдүүн гэдэсний ямар ур байдаг вэ ? A. ювенил B. гиперпласт C. аденоматоз D. аденопапилломатоз E. цэлмэнлэг /3./ Пламер-Винсоны хам шинжийн үед илрэх рентген онцлог шинж тэмдгээс ? A. залгиур болон улаан хоолойн арын хананд янз бүрийн гүнтэй дарагдалт үүсэх B. залгиурын тодорхой байрлалд жигд нарийсалт үүсэх C. валлекул болон синусд тодосгогч бодис бари саатах D. залгиур болон улаан хоолойн зай өргөсөх E. залгиурын өмнөт, хажуугийн хана жигд бус болох болон бари /-/ шинж тэмдэг илрэх /4./ Каптоприлтэй сцинтографиар ямар эмгэгийг оношлох вэ ? A. реноваскулярь гипертони B. гидронефроз C. бөөр, шээсний замын чулуу D. архаг гломерулонефрит E. архаг пиелонефрит /5./ Лактостазын хэт авиан онцлог шинж тэмдгээс ? A. хөхний суваг захаараа өргөсөх
  16. 16. B. хөхний суваг жигд өргөсөх C. нягтрал ихсэх D. цуллагийн зузаан жигд ихсэх E. цуллагийн зузаан янз бүр /6./ Бөөрний чулууг бусад эрхтний чулуу болон шохойжилтоос байрлалаар нь рентген шинжилгээгээр ялган оношлох нь ? A. хажуу байрлалд зураг авахад рентгенд тодорсон голомтот эсвэл үүсгэвэр өөрчлөлт нь бүсэлхийн I-III-р нугалмайн түвшингээс урагш байрлах B. хажуу байрлалд зураг авахад рентгенд тодорсон голомтот эсвэл үүсгэвэр өөрчлөлт нь бүсэлхийн I-III-р нугалмайн өмнөт хагасд байрлах C. хажуу байрлалд зураг авахад рентгенд тодорсон голомтот эсвэл үүсгэвэр өөрчлөлт нь бүсэлхийн нугалмайн их биеээс арагш орших D. бүсэлхийн нугалмайн-хэвлийн өмнөт ханын хоорондох зайн урд 1/3-д байрлах E. бүсэлхийн нугалмайн-хэвлийн өмнөт ханын хоорондох зайн дунд 1/3-д байрлах /7./ Бөөр тус бүрийн үйл ажиллагааны эзлэх хувийг зураг авалтын хэдий хугацаанд тодорхойлдог вэ ? A. 10 минутанд B. 1-3 минутанд C. 15 минутанд D. 6-8 минутанд E. шинжилгээ үргэлжилэх бүх хугацаанд /8./ КТ-р нойр булчирхайн цочмог үрэвслийн Бальтазарын ангилалаар С зэрэг ямар байх вэ ? A. нойр булчирхай хэсэг газараа эсвэл тархмал томорсон, хил хязгаар тод-жигд бус, бүтцийн ижил төрөлшил алдагдсан, холимог нягтралтай, нойр булчирхайн эргэн тойрны өөхлөгт үрэвслийн өөрчлөлтгүй B. нойр булчирхайн цуллагт том биш, ихэнхидээ ганц шингэн агуулсан хэсэг тодорч, хил хязгаар тод бус байна. C. нойр булчирхайн цуллагт 2 болон түүнээс олон тооны, том хэмжээний шингэн агуулсан хэсэг тодорч, нойр булчирхайн цуллаг эсвэл хэвлийн арын зайнд хийн бөмбөлөг тодорно. D. нойр булчирхайн цуллагт өөрчлөлттэй, нойр булчирхайн эргэн тойрны өөхлөгт үрэвслийн өөрчлөлттэй E. нойр булчирхай өөрчлөлтгүй /9./ Нэг уушгийг хамарсан жигд бус сүүдэржилт өгч, дунд завсарлагын эрхтнийг эмгэг талруу шилжүүлдэг ямар өвчин байдаг вэ ? A. үрэвсэл B. плеврит C. цирроз D. ателектаз E. уушги төрөлхийн байхгүй /10./ Хэт авиан шинжилгээгээр цөсний хүүдий тодорхойлогдохгүйг хэдэн тип болгодог вэ ? A. 4 B. 3 C. 8 D. 6 E. 2 /11./ Прегидронефрозын хэт авиан онцлог шинж тэмдгээс ? A. аяганцар өргөсөх B. тэвшинцэр өргөсөх C. аяганцар-тэвшинцэр өргөсч, цуллаг хэвийн байх D. аяганцар-тэвшинцэр өргөсч, цуллаг нимгэрэх E. аяганцар-тэвшинцэр хэвийн
  17. 17. /12./ Нарийн гэдэсний Крон өвчний рентген онцлог шинж тэмдгээс ? A. өргөссөн гэдэсний хооронд нарийсалт үүсэх B. цутгалан гэдэсний төгсгөлийн хэсэг өргөсөх C. гэмтсэн болон гэмтээгүй гэдэсний хил хязгаар тод ялгаран харагдах D. Штирлины шинж тэмдэг E. Уйсын шинж тэмдэг /13./ Архаг гранулематоз периодонтитын рентген онцлог шинж тэмдгээс ? A. периодонталь зай жигд өргөсөх B. дугариг хэлбэрийн эвдрэлт өөрчлөлт шүдний угийн оройд үүсэх C. ясны өөрчлөгдөөгүй хэсгээс хязгаарлагдсан грануляци эдийн голомтот эсвэл үсгэвэр өөрчлөлт үүсэх D. компакт ялтас эвдэрэх E. хөндийн хил хязгаар жигд бус идэгдэх /14./ Титэм судсан дахь кальцийн хуримтлалыг ямар онооогоор үнэлдэг вэ ? A. Framingham оноо B. судсан дотуурх хэт авиан оношилгоо C. коронарографи D. Agatston оноо E. титэм судасны КТ ангиографи /15./ Бүдүүн гэдэсний урын хөл нь ямар хэлбэртэй байдаг вэ ? A. дунд хэсгээр сүлбүүр зүү шиг өргөссөн B. дагуудаа жигд өргөссөн C. конус хэлбэртэй гэдэсний хана руу чиглэж нарийссан D. конус хэлбэртэй, урын толгой руу чиглэж нарийссан E. ямар ч хэлбэртэй байх /16./ Цэврүүт хураагийн хэт авиан онцлог шинж тэмдгээс ? A. үр хөврөл болон жирэмсний зохих хэмжээний томролт давтсан шинжүүд илрэхгүй B. үр хөврөл болон ургийн хэмжээ багасч, эмбрион үхэх ажиглагдах C. “цасан шамарга” шинж тэмдэг D. умайн хөндийд хэсэгчилсэн салангад бүтэцтэй хэсэг тодрох E. retrio flexio uteri /17./ Тод бус зах хязгаартай, нэг дугариг сүүдэржилт өгдөг уушгины ямар өвчин байдаг вэ ? A. хоргүй хавдар B. цочмог үрэвсэл C. уйланхай D. гаж хөгжил E. инфаркт /18./ Хоёр уушгийг хамарсан цайваржилт өгдөг зүрхний гаралтай ямар өвчин байдаг вэ ? A. артерийн битүүрээгүй цорго B. зүрхний тосгуур хоорондын таславчийн цоорхой C. тетрад Фалло D. зүрхний ховдол хоорондын таславчийн цоорхой E. уушгины эмфизем /19./ Бамбай булчирхайн аденомын үед илрэх хэт авиан онцлог шинж тэмдгээс ? A. “шанаган хорхойн сүүл” шинж тэмдэг B. “хало” шинж тэмдэг C. “давхарласан бялуу” шинж тэмдэг D. “үхрийн нүд” шинж тэмдэг E. цасан шамарга” шинж тэмдэг /20./ Хэт авиан шинжилгээгээр Дауны хам шинжийг хэдэн долоо хоногтойд илрүүлэх вэ ? A. 6-8 долоо хоногтойд B. 9-10 долоо хоногтойд
  18. 18. C. 22 –с дээш долоо хоногтойд D. 11-13 долоо хоногтойд E. 14-20 долоо хоногтойд /21./ Ясны сцинтиграфи хийхэд 2-3 цагийн дараа тарьсан тунгийн хэдэн % нь ясанд очдог вэ ? A. 90-100% B. 61-80% C. 20-39% D. 40-60% E. 10-19% /22./ Легга-Кальве-Пертес өвчний импрессион хугарлын үе шатны рентген онцлог шинж тэмдгээс ? A. остеонекрозын зон үүсэх B. ясны үхжсэн хэсэг шимэгдэж, шинэ ясны балок үүсэх C. яс гэмтсэн хэсгийн сүүдэржилт жигд эсвэл жигд бус ихсэж, яс хатуурч, үений зай өргөсөх D. уйланхай маягийн хөндий үүсэх E. хэлбэр алдагдсан артроз үүсэх /23./ Хамрын хөндийн дайврын полипын рентген онцлог шинж тэмдгээс A. дугариг, зууван хэлбэрийн, хил хязгаар тод тэгш, бүтэц нэг төрлийн, нягтрал ихэссэн голомтот болон үүсгэвэр өөрчлөлт тодрох B. хагас дугариг хэлбэрийн, хил хязгаар тод тэгш бус, бүтэц нэг төрлийн, нягтрал ихэссэн голомтот болон үүсгэвэр өөрчлөлт тодрох C. үрэвслийн эсрэг эмчлгээний дараа хэмжээ багасах D. зөв биш хэлбэрийн, хил хязгаар тод тэгш бус, бүтэц нэг төрлийн нягтрал ихэссэн голомтот болон үүсгэвэр өөрчлөлт тодрох E. дугариг, зууван хэлбэрийн, хил хязгаар тод тэгш бус, бүтэц нэг төрлийн, нягтрал ихэссэн голомтот болон үүсгэвэр өөрчлөлт тодрох /24./ Цэлмэнлэг хавдар нь ихэвчилэн бүдүүн гэдэсний хаана байрладаг вэ ? A. уруудах гэдсэнд B. хөндлөн гэдсэнд C. өгсөх гэдсэнд D. шулуун гэдсэнд E. мухар гэдсэнд /25./ Уушгины бронх дагуух хавдрын III-р фазын рентген онцлог шинжээс ? A. дэлбэн эсвэл сегментийн уушгины зураглалд олширох B. бронхын хана зузаарч, уушгины зураглал өтгөрч, олширох C. бронхын хана зузаарч, дэлбэн эсвэл сегментийн агааржилт буурах D. бронхын хана зузаарч, дэлбэн эсвэл сегментийн эзлэхүүн багасах E. бронхын хана зузаарч, уушгины угаас уушгины зураглал өргөсч, татлага хэлбэртэй болох /26./ Лимфгранулематозын хэт авиан онцлог шинж тэмдгээс ? A. дэлүү томорч, дэлүүний үүдэн вен өргөсөх B. дэлүүнд нягтрал ихэссэн голомтот үүсэвэр тодрох C. дэлүү томрохын зэрэгцээ, лимфийн булчирхай томрох D. дэлүү томорч, дэлүүний хэт авиан нягтрал өөрчлөгдөхгүй E. дэлүү томорч, бүтцийн ижил төрөлшилтэй, нягтрал ихсэх /27./ КТ-р нойр булчирхайн цочмог үрэвслийн Бальтазарын ангилалаар D зэрэг ямар байх вэ ? A. нойр булчирхай хэсэг газараа эсвэл тархмал томорсон, хил хязгаар тод-жигд бус, бүтцийн ижил төрөлшил алдагдсан, холимог нягтралтай, нойр булчирхайн эргэн тойрны өөхлөгт үрэвслийн өөрчлөлтгүй
  19. 19. B. нойр булчирхайн цуллагт том биш, ихэнхидээ ганц шингэн агуулсан хэсэг тодорч, хил хязгаар тод бус байна. C. нойр булчирхайн цуллагт 2 болон түүнээс олон тооны, том хэмжээний шингэн агуулсан хэсэг тодорч, нойр булчирхайн цуллаг эсвэл хэвлийн арын зайнд хийн бөмбөлөг тодорно. D. нойр булчирхайн цуллагт өөрчлөлттэй, нойр булчирхайн эргэн тойрны өөхлөгт үрэвслийн өөрчлөлттэй E. нойр булчирхай өөрчлөлтгүй /28./ Митраль хавхлагын нарийслын рентген бүтцийн онцлог шинж тэмдгээс ? A. зүрхний баруун хэсэг томрох B. зүрхний зүүн хэсэг томрох C. гол судас өргөсөж, зүрхний зүүн ховдол томрох D. зүрхний зүүн ховдол дагнаж томрох E. зүрхний зүүн тосгуур, баруун ховдол томрох /29./ Элэгний буглааны нэвчист үе шатны хэт авиан онцлог шинж тэмдгээс ? A. бүрхүүл тодорсон B. тэгш тод зах хязгаартай C. 5 см-ээс дээш хэмжээний D. бүрхүүлгүй E. бүтцийн ижил төрөлшил алдагдсан /30./ Цочмог пиелонефритын хэт авиан онцлог шинжээс ? A. бөөр томорч, хөндлөнгөөрөө өргөсч, хэт авиан цуурайжилтгүй, тод хил хязгаартай голомтот үүсгэвэр төв хэсгээр байрлаж, бөөрний цуллаг нимгэрч, бөөрний хоёр туйл хадгалагдан үлдэх B. бөөр багасч, хөдөлгөөн хязгаарлагдмал болох C. бөөр томорч, аяганцар-тэвшинцэр өргөсч, бөөрний хөдөлгөөн хязгаарлагдмал болох D. бөөрний хөдөлгөөн хязгаарлагдаж, эргэн тойрны эдийн хооронд шингэн хуримтлагдах E. бөөрний аяганцар-тэвшинцэр таслагдах /31./ Ургийн ахар сүүл-зулайн хэмжээг хэдэн долоо хоногтойд хэмжих вэ ? A. 7-11 долоо хоногтойд B. 4-6 долоо хоногтойд C. 12 –с дээш долоо хоногтойд D. 16-20 долоо хоногтойд E. 22-26 долоо хоногтойд /32./ Хэт авиан шинжилгээгээр жирэмсний эхний 3 сарын төгсгөлөөр ихэсийн бүтэц ямар байх вэ ? A. хэт авиан бүтцээс бүрэн чөлөөлөгдсөн B. олон тооны жижиг мөхлөгөн дотор бүтэцтэй C. тасралтгүй шугаман хэт авиан бүтэцтэй D. хагас саран хэлбэртэй E. хавтгай цүлхийсэн хэлбэртэй /33./ Түнхний төрөлхийн мултралын үед илрэх рентген онцлог шинж тэмдгийн нэр ? A. Отто-хробакын шинж тэмдэг B. Марфаны шинж тэмдэг C. Мейсснерийн шинж тэмдэг D. Майкова-Строгановын шинж тэмдэг E. Белерийн шинж тэмдэг /34./ Зүрхний булчингийн эсэд Mc-99m Sestamibi ямар механизмаар зөөвөрлөгдөх вэ ? A. цитозолик уурагтай нэгдэхгүй B. мембранд нэвчихгүй C. цитозолик уурагтай нэгдэх D. мембранд нэвчих
  20. 20. E. идэвхитэй зөөвөрлөгдөх /35./ Ходоодны орох хэсгийн хорт хавдрын рентген онцлог шинж тэмдгээс ? A. Тримодын шинж тэмдэг B. Уйсын шинж тэмдэг C. “бяцхан зах” шинж тэмдэг D. “цацагдан хаягдах” шинж тэмдэг E. Ортнерийн шинж тэмдэг /36./ Элэгний хорт хавдрын хэт авиан онцлог шинж тэмдгээс ? A. зөгийн үүр” шинж тэмдэг B. “угалз” шинж тэмдэг C. үүсгэвэр өөрчлөлтийн бүтцийн ижил төрөлшил алдагдсан D. үүсгэвэр өөрчлөлт жигд зах хязгаартай E. үүсгэвэр өөрчлөлт бүрхүүлтэй /37./ Бөөрөөр шүүгдэж буй ийлдэсийн хэдэн хувь нь түүдгэнцрээр шүүгддэг вэ ? A. 50% B. 40% C. 30% D.20% E. 10% /38./ Хавдрын туяа эмчилгээний зарчим юунд орших вэ ? A. эсийн гаж хуваагдлыг зогсоох B. өвдөлтийг багасгах C. үсэрхийллээс урьдчилан сэргийлэх D. хавдрын ургалтыг саатуулах E. эрүүл эд эсийг гэмтээхгүйгээр хавдрын эсийн хуваагдлыг зогсоох /39./ Нэвчдэст сүрьеэгийн рентген шинж тэмдгээс ? A. уушгины дээд дэлбэнгийн арын сегментэд голдуу байрласан, 1 см-ээс том хэмжээний, дугариг эсвэл зөв биш хэлбэрийн, нэг тооны, бүтэц нэг төрлийн, нягтрал ихэссэн, зах хязгаар тод-жигд бус сүүдэржилт тодрох B. уушгины I, II, VI сегментэд байрласан, дугариг эсвэл зөв биш хэлбэрийн, 1.5 см-ээс их хэмжээний, бүтэц нэг төрлийн бус, нягтрал жигд бус ихэссэн, зах хязгаар тод-жигд, сүүдэржилт тодорч, эргэн тойрон голомтуудтай байх C. уушгины III, IV, V сегментэд байрласан, зөв биш хэлбэрийн, янз бүрийн хэмжээний, нэг тооны, бүтэц нэг төрлийн, нягтрал ихэссэн, зах хязгаар тод-долгионтсон сүүдэржилт тодорч, эргэн тойрны уушгины эдэд уушгины зураглалын хэлбэр алдагдах D. уушгинд дугариг хэлбэрийн, янз бүрийн хэмжээний, нэг тооны, бүтэц нэг төрлийн, нягтрал ихэссэн, зах хязгаар тод-жигд сүүдэржилт тодрох E. уушгинд дугариг хэлбэрийн, янз бүрийн хэмжээний, нэг тооны, бүтэц нэг төрлийн, нягтрал ихэссэн, зах хязгаар тод-жигд сүүдэржилт тодорч, гүнзгий амьсгаа авахад хэлбэр нь өөрчлөгдөх /40./ Бөөрөөр шүүгдэж буй ийлдэсийн хэдэн хувь нь сувганцраар шүүгддэг вэ ? A. 90% B. 80% C. 70% D.60% E. 50% /41./ Жирэмсний 16 долоо хоногтойд хэт авиан шинжилгээнд ихэс умайн харьцаа ямар байх вэ ? A. 1:2 B. 1:3 C. 1:1 D. 2:1 E.1:4
  21. 21. /42./ Фаллогийн дөрвөлсөн гажгийн зүрхний 2-р ташуу байрлалд илрэх рентген онцлог шинж тэмдгээс ? A. зүрхний зүүн ховдол томрох B. зүрхний зүүн тосгуур томрох C. зүрхний зүүн тосгуур болон ховдол томрох D. зүрхний баруун ховдол томрох E. зүрхний зүүн ховдол томорч, гол судас өргөсөх /43./ Ясны сцинтиграфийн үед ямар учраас тариа тарьснаас хойш зураг автал шингэн зүйл сайн уулгах шаардлагатай байдаг вэ ? A. давсагт ачаалал их өгөх зорилгоор B. биеээс радиофармакаг хурдан ялгаруулах зорилгоор C. давсагт туяны ачаалал бага өгөх зорилгоор D. ясанд очиж шингэх радиофармакагийн шингээлтийг сайжруулах зорилгоор E. ясанд очиж шингэх радиофармакагийн шингээлтийг бууруулах зорилгоор /44./ Уушгины бронх доторх хавдрын III-р фазын рентген онцлог шинжээс ? A. дэлбэн эсвэл сегментийг хамарсан гурвалжин сүүдэржилт тодрох B. дэлбэн эсвэл сегментийн судасны зураглал олширох C. дэлбэн эсвэл сегментийн судасны зураглал цөөрөх D. дэлбэн эсвэл сегмент эзлэхүүнээрээ багсах E. уушгины дэлбэн эсвэл сегментийн агааржилт багасах /45./ Ил байрлалтай хавдарт туяа эмчилгээ хийх арга A. зайнаас хийх рентген туяа эмчилгээ B. шургуулж хийх гамм туяа эмчилгээ C. эдэд нэвчүүлэн хийх изотоп эмчилгээ D. дотуур хийх туяа эмчилгээ E. үсэрхийлэхээс урьдчилан сэргийлэх /46./ Уушгины артерийн тромбоэмболийн үед перфузийн сцинтиграммд ямар шинж илэрдэг вэ ? A. халуун голомт илрэх B. шингээлт жигд бус болох C. уушгины дэлбэн, сегментийн анатомийн бүтэцтэй тохирсон цусан хангамжийн өөрчлөлт гарах D. хүйтэн голомт илрэх E. идэвхитэй зөөвөрлөгдөх /47./ Уушгины бронх гаднах хавдрын II-р фазын рентген онцлог шинжээс ? A. бронхын эргэн тойрон 1 см орчим сүүдэржилт тодорхойлогдох боловч уушгины талбайн агааржилт хэвийн B. хэдэн см хэмжээний сүүдэржилт тодорхойлогдож, уушгины уг өргөсөх C. хэдэн см хэмжээний сүүдэржилт тодорхойлогдож, дэлбэн эсвэл сегментийн агааржилт ихсэх D. гурвалжин хэлбэрийн нягтрал жигд бус сүүдэржилт тодрох E. 1.5 см-ээс том сүүдэржилт тодорхойлогдож, дэлбэн эсвэл сегментийн уушгины зураглал олширох /48./ Нэвчилтээр жинлэгдсэн дараалалд тархины шигдээс ямар хугацаанд эмгэг дохио өгч эхлэх вэ ? A. 7-10 цагийн дотор B. 12-20 цагийн дотор C. 4-6 цагийн дотор D. 24 цагаас дээш E. 3 цагийн дотор /49./ Б.В.Петровский болон Э.Н.Ванцины ангилалаар Ахалазийн II үе шатанд илрэх рентген онцлог шинж тэмдгээс ?
  22. 22. A. улаан хоолойн төгсгөлийн хэсэг үл мэдэг нарийсах боловч (0.5-3 мин), бари ордог. Ходоодны хийн бөмбөлөг, перистальтик хэвийн. Улаан хоолойн уян хатан хэвийн болон өргөсөөгүй. B. улаан хоолой 5 см хүртэл өргөссөн, уртассан, тахиралдсан, перистальтик байдаггүй, улаан хоолойд өлөн үед салслаг, шингэн, хоолны үлдэгдэл тодорно. Ходоодны хийнбөмбөлөг багасах эсвэл байхгүй болох, улаан хоолойн төгсгөлийн хэсэг нарийсах эсвэл үзүүрлэсэн харандаа, тагтаан хушуу, хулганы сүүл, луув C. улаан хоолойн хил хязгаар тод-жигд бус, хэлбэр дүрсээ алдсан, улаан хоолойн төгсгөлийн хэсэг хоолой маягаар нарийсах D. улаан хоолой 3 см хүртэл өргөсч, эсрэг перистальтик илэрч, улаан хоолойн төгсгөлийн хэсэг нарийсна. Ходоодны хийн бөмбөлөг багасна. Ацетилхолины сорил (+) E. улаан хоолой 5 см-ээс их өргөснө. Улаан хоолой уртасч, тахиралдана. Улаан хоолойн төгсгөлийн хэсэг тогтмол нарийсна. Ходоодны хийн бөмбөлөг байхгүй. Эзофагит, периэзофагитаар хүндэрнэ. Ацетилхолины сорил (-) /50./ Ямар эмгэгийн үед ихэсийн зузаан багасах вэ ? A. ургийн цус задрах өвчин B. хорионамнионит C. чихрийн шижин D. плацентит E. усан ихэр /51./ Бөөрний ренограммын оргил цэг (Т мах) юуг илэрхийлдэг вэ? A. бөөрний холтослог эдийн оргил шингээлт бөөрний клиренстэй ялгаатай байна B. экскрецийн эхлэл C. экскрецийн төгсгөл D. бөөрний клиренс эхэлж буйг E. бөөрний холтослог эдийн оргил шингээлт бөөрний клиренстэй ижил байна /52./ Түнхний хэт авиан оношилгоонд шаардлагатай хэт авиа үүсгэгч аль нь вэ ? A. 2.5 МГц-ийн шугаман хэт авиа үүсгэгч B. 11 МГц-ийн шугаман хэт авиа үүсгэгч C. 3.5-5 МГц-ийн конвекс хэт авиа үүсгэгч D. 5-7.5 МГц-ийн шугаман хэт авиа үүсгэгч E. 7.5 МГц-ийн конвекс хэт авиа үүсгэгч /53./ Т1-ээр жинлэгдсэн дараалалд цочмог цус хуралт ямар дохионы эрчим өгөх вэ ? A. тод B. бараан C. бүцийн ижил төрөлшилтэй D. бүтцийн ижил төрөлшил алдагдсан E. хил хязгаар тод бус /54./ КТ-р нойр булчирхайн цочмог үрэвслийн Бальтазарын ангилалаар А зэрэг ямар байх вэ ? A. нойр булчирхай хэсэг газараа эсвэл тархмал томорсон, хил хязгаар тод-жигд бус, бүтцийн ижил төрөлшил алдагдсан, холимог нягтралтай, нойр булчирхайн эргэн тойрны өөхлөгт үрэвслийн өөрчлөлтгүй B. нойр булчирхайн цуллагт том биш, ихэнхидээ ганц шингэн агуулсан хэсэг тодорч, хил хязгаар тод бус байна. C. нойр булчирхайн цуллагт 2 болон түүнээс олон тооны, том хэмжээний шингэн агуулсан хэсэг тодорч, нойр булчирхайн цуллаг эсвэл хэвлийн арын зайнд хийн бөмбөлөг тодорно. D. нойр булчирхайн цуллагт өөрчлөлттэй, нойр булчирхайн эргэн тойрны өөхлөгт үрэвслийн өөрчлөлттэй E. нойр булчирхай өөрчлөлтгүй
  23. 23. /55./ Тодосгогч бодистой КТ шинжилгээнд уйланхайт үүсгэврийн тодосгогч бодисын шингээлт болон тодрол нь хэдэн HU байвал мэс заслын эмчилгээний заалтанд орох вэ ? A. +5 - +10 HU B. -5 - -10 HU C. +10 - +15 HU D. ˃ +20 E. тодосгогч бодисын шингээлт болон тодрол дүрслэгдэхгүй байх /56./ Гавал тархины дунд артерийн инфарктын үед компьютерт томограммаар нягтрал буурах шинж тэмдэг гавал тархины хаана илрэх вэ ? A. чамархай хэсгээр B. гавал тархины бүх хэсгээр C. дух хэсгээр D. дагзны хэсгээр E. зулайн хэсгээр /57./ Титэм судасны КТ ангиографийн Volume Rendering дүрслэлийн ач холбогдлыг тодорхойлно уу ? 1. сонгодог хавтгайд титэм судас уртын хэмжээгээр дүрслэгдэх 2. титэм судасны гурван хэмжээст дүрслэл тод харагдах 3. шохойжилт илэрхий харагдах 4. титэм судас дүрсийн давхцалгүй дүрслэгдэх 5. эмнэлзүйн ач холбогдол бүхий товруу тод харагдах /58./ Бүдүүн гэдэсний меланоз ихэвчлэн хаана байрладаг вэ ? 1. шулуун гэдсэнд 2. өгсөх гэдсэнд 3. хөндлөн гэдсэнд 4. мухар гэдсэнд 5. уруудах гэдсэнд /59./ 1 Теслагийн соронзон талбай нь ямар хүчтэй талбай вэ ? 1. 2000 Гаусс 2. дэлхийн соронзон талбайгаас 20000 дахин хүчтэй 3. 30000 Гаусс 4. 10000 Гаусс 5. дэлхийн соронзон талбайгаас 30000 дахин хүчтэй /60./ Алцгеймерийн өвчний СРТ-ийн шинж тэмдгүүдээс ? 1. үйл ажиллагааны шинжилгээнүүдэд анхдагч сенсоромотор төвүүдийн перфузи эрт үед буурах 2. зулай болон чамархайн дэлбэнгүүдэд хатингаршил давамгайлах 3. дух болон чамархайн дэлбэнгүүдэд хатингаршил давамгайлах 4. үйл ажиллагааны шинжилгээнүүдэд анхдагч арын сингулат, зулай-чамархайн хэсгүүдийн перфузи эрт үед буурах 5. ламинар некроз ажиглагдах /61./ Иод агуулсан тодосгогч бодисыг хүний биед тарих үед үүсэх харшлын хариу урвалыг Анселлагийн шалгуураар хэрхэн ангилах вэ ? 1. сул урвал 2. дунд зэргийн урвал 3. хүчтэй урвал 4. хэт их хүчтэй урвал 5. дээрх бүгд буруу /62./ КТ шинжилгээгээр бүдүүн гэдэсний ханын өөрчлөлтийг ямар шинжүүдээр үнэлэх вэ ? 1. бүдүүн гэдэсний ханын зузаарлын зэрэг 2. бүдүүн гэдэсний хана тэгш хэмтэй болон тэгш хэмтэй бус байдлаар зузаарах
  24. 24. 3. бүдүүн гэдэсний ханын тодосгогч бодисын шингээлт болон тодролын байдал 4. бүдүүн гэдэсний ханын зузаарлын үргэлжлэх уртын байдал 5. гэдэсний ойролцоох эмгэг өөрчлөлттэй хавсарсан эсэх /63./ Салст бүрхүүлийн хавдрын урьдал өөрчлөлтүүд 1. эсийн хувирал 2. салст бүрхүүлийн хүнд зэргийн дисплази 3. салст бүрхүүлийн гиперплази 4. салст бүрхүүлийн хатингаршил 5. салст бүрхүүлийн бага зэргийн дисплази /64./ Бүдүүн гэдсийг тойргоор гэмтээх хандлагтай хорт хавдрууд ? 1. скирроз 2. нэвчдэст 3. таваг 4. цэлмэнлэг 5. зангилаат /65./ Ангиографийн шинжилгээнд голлон ашигладаг тодосгогч бодисуудыг нэрлэнэ үү ? 1. урографин 2. ультравист 3. омниопак 4. верографин 5. гадовист /66./ Судас бөглөх эмчилгээнд ашиглаж байгаа материалуудыг хэрхэн ангилах вэ ? 1. биологийн (цусны бүлэн, фибрины ялтас, цусны өтгөрсөн сийвэн гэх мэт) 2. синтетик (жельфоам, спонгель, липиодол, полистерол) 3. органик (воск, идэвхжүүлсэн нүүрс 4. неорганик (нитинол) 5. бусад /67./ Төвийн нейроцитомын олонтоо тохиолддог байрлалууд ? 1. Монро нүхэнд ойрхон хажуугийн ховдлын хэсэгт 2. форниксд 3. тунгалаг таславчинд 4. 4-р ховдолд 5. 3- ховдолд /68./ Уйланхайт үүсгэврийг ялган оношлох КТ оношилгооны шинжүүдийг нэрлэнэ үү ? 1. шохойжилт агуулсан эсэх 2. гиперденс 3. таславч агуулсан эсэх 4. тодосгогч бодисын шингээлт болон тодролын байдал 5. зангилаа агуулсан эсэх /69./ Тодосгогчтой КТ шинжилгээнд нэг төрлийн тодосгогч бодисын шингээлт болон тодрол бүхий бүдүүн гэдэсний ханын зузаарлын өөрчлөлтөөр зонхилон илэрдэг эмгэгүүдийг нэрлэнэ үү ? 1. субмукозын доорх цус хуралт 2. лимфом 3. аденокарцином 4. архаг Крон өвчин 5. туяа эмчилгээний нөлөөт бүдүүн гэдэсний үрэвсэл /70./ Судас бөглөх эмчилгээг ямар хэлбэрүүдэд ангилж үзэх вэ ? 1. гол салаа судсыг бөглөх 2. үндсэн артери, түүний салаа судсыг бөглөх 3. хэсэг газрын тэжээгч судсыг бөглөх 4. стент тавих 5. нарийслыг тэлэх
  25. 25. /71./ Титэм судасны КТ ангиографийн MIP дүрслэлийн ач холбогдлыг тодорхойлно уу ? 1. сонгодог хавтгайд титэм судас уртын хэмжээгээр дүрслэгдэх 2. титэм судасны сегмент тус бүрийг үнэлэх боломжтой 3. титэм судсан дахь жижиг шохойжилт нарийн харагдах 4. судасны нарийсалт, шохойжилтыг үнэлэх 5. титэм судасны эргэлт, тахиралдалт, мурийлт тод дүрслэгдэх /72./ Уйланхай-зангилаа дүрслэлээр түгээмэл илрэх эмгэгүүд ? 1. гемангиобластом 2. ганглиоглиом 3. краниофарингиом 4. полицитар астроцитом 5. нейрофибром /73./ Өвөрмөц бус шархлаат колитын идэвхижлийн бага зэргийн эндоскопийн шинж тэмдгээс ? 1. хүрэлцэхэд бага зэргийн цус шүүрэлттэй 2. салст бүрхүүлийн хаван 3. өнгөц шархлаанууд 4. салстын доод давхаргын хаван 5. судасны зураглал олширсон /74./ Ангиографийн шинжилгээний явцад цочмог тромбэмболи үүссэн тохиолдолд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ ? 1. яаралтай эндартериэктоми мэс засал хийх 2. механик аспираци (соруулах) хийх 3. ангиопластик ажилбар хийх 4. урокиназа ферментээр тромболиз эмчилгээ хийх 5. ампутаци хийх /75./ Дисплази гэсэн ойлголтонд ямар өөрчлөлтүүд орох вэ ? 1. эсийн атипи 2. эдийн бүтцийн алдагдал 3. ялгарал алдагдах 4. улайлт гастрит 5. өнгөц гастрит /76./ Протон-нягтралаар жинлэгдсэн дараалалыг (proton-density weighted) тодорхойлоход аль нь тохирч байна вэ ? 1. богино цуурайн (TE) хугацаа 2. урт дахилтын (TR) хугацаа 3. завсрын жинлэгдсэн дараалал 4. Gradient-echo 5. FLAIR /77./ Эпидураль цус хуралтаар хүндрэх эмгэгүүдийг сонгоно уу ? 1. цус хомсрох 2. гэмтэл 3. АВМ 4. хатуу бүрхүүлийн артери-венийн фистул 5. артерийн судасны цүлхэн /78./ Иодын тосон уусмалыг нэрлэнэ үү ? 1. иодлипол 10 мл амп 2. липиодол 10 мл амп 3. майодил 3 мл амп 4. бронхо диагностин 10 мл флакон 5. уротраст 20 мл амп /79./ Ангиографи шинжилгээний оношилгоо-эмчилгээний үндсэн чиглэл юу вэ ? 1. эрхтэн системийн эмгэгийг оношлох

×