Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Huuhdiin erchimt emchilgee

58 views

Published on

Mongolia

Published in: Health & Medicine
  • Be the first to comment

  • Be the first to like this

Huuhdiin erchimt emchilgee

  1. 1. Хүүхдийн эрчимт эмчилгээ судлалаар төрөлжсөн мэргэшлийн сургалтын төгсөлтийн шалгалтын жишиг сорил 1.Нэг сонголттой тест ( Зөвхөн 1 хариулт зөв байх ) Энэ хэлбэрийн сорил нь A, B, C, D, E гэсэн дугаартай бөгөөд Зөвхөн 1 зөв хариуг сонгоно. 2. Олон сонголттой тест ( Хэдэн ч хариулт зөв байж болох ) 1, 2, 3 дугаар хариултууд зөв бол (A.) 1, 2, 3, 4 дугаар хариултууд зөв бол (B.) 2 ба 4 дугаар хариултууд зөв бол (C.) Зөвхөн 4-р хариулт зөв бол (D.) Бүх хариулт зөв бол (E.) 3.Шалтгаан хамаарлын тест (Заагдсан тестүүдийн үнэн зөв хийгээд тэдгээрийн шалтгаан хамаарлыг тодорхойлно.) Зөв, Зөв, Зөв (A.) Зөв, Зөв, Буруу (B.) Зөв, Буруу, Буруу (C.) Буруу, Зөв, Буруу (D.) Буруу, Буруу, Буруу (E.) /1./ Тархины перфузийн даралт (ТПД)-г илэрхийлэх зүйл юу вэ? (АДД-артерийн дундаж даралт, ГДД- гавлын дотоод даралт) A. ТПД = АДД+ГДД B. ТПД = ГДД- АДД C. ТПД = АДД- ГДД D. ТПД = ГДД+АДД E. ТПД = ГДД= АДД /2./ Дараахаас аль нь сэхээн амьдруулахын дараах арга хэмжээнд зайлшгүй чухал нь вэ? A. Зүрх судасны үйл ажиллагааг дахин дахин үзэж үнэлэх B. Биеийн хэмийг гипертермийн байдалд байлгах C. Лидокайн 1мг/кг-р хийх D. Хоол тэжээлийн байдлыг үнэлж, дэмжих E. Биеийн хэмийг гипотермийн байдалд байлгах /3./ Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт өвчтөн хүлээн авах заалтанд хамаарахгүйг олно уу? A. Орчих цус хомсдлын шок. B. Гаждал цохиулалтын шок. C. Чихрийн шижингийн оворго D. Гемоглобин 55 г/л-ээс доош орсон архаг цус багадалт E. Төвөнхийн халхавчийн үрэвсэл /4./ 4 настай хүүхэд аажимдаа амьсгалахад хэцүү болж байгаа гэсэн зовиуртай ирсэн. Хүүхэд ухаантай, хоолой сөөсөн, хяхтанасан, амьсгал авалт шуугиантай байв. Хүүхдэд хордлогын шинж бага, SatO2 92-94%, уушги хоёр талдаа ижил, хэржигнүүргүй. Ямар арга хэмжээг эхэлж авах вэ? A. Яаралтай цагаан хоолойд гуурс тавина B. Хүзүүний зөөлөн эдийн зураг яаралтай авна C. Булчинд дексаметазон 0.6мг/кг хийнэ D. Хүчилтөрөгч чийгшүүлэн өгч, үзлэгийг үргэлжлүүлнэ E. Допамин шахуургаар хийнэ /5./ Орчих цус хомсдлын шокийн үеийн АД: A. АД 100 мм.м.у.б-аас бага B. АД 90 мм.м.у.б- аас бага C. АД 70-80 мм.м.у.б-аас бага D. АД 70-60 мм.м.у.б-аас бага E. АД 60 мм.м.у.б-аас их байна
  2. 2. /6./ Зүү ясны хэмд орсныг илтгэх шинж юу вэ? A. Орчны эд хавагнахгүйгээр шахсан эм, шингэн чөлөөтэй орно B. Зүүгээр пульсацтай артерийн цус гарна C. Зүү ясны хэм рүү орох үед эсэргүүцэл гэнэт нэмэгдэнэ D. Зүү ясны хэм рүү ороход зүү ясан дотор чөлөөтэй хөдөлнө E. Зүү ясны хэм рүү ороход зүү ясан дотор чөлөөтэй хөдлөхгүй болно /7./ Дараахийн аль нь гэдэс саашралын 3-р зэргийг зөв тодорхойлж чадахгүй байна вэ? A. Хий гарахгүй. B. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сонсдохгүй. C. Гэдэсний хана цоорох гэж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. D. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн алаг цоог сонсдоно. E. Баас гарахгүй /8./ Бөөлжиж, суулгасан гэсэн өгүүлэмжтэй хүүхэд түргэний тэргээр ирсэн. Хүүхэд өвдөлт мэдэрнэ. Мөчид хөрсөн, пульс сул, хялгасан судасны дүүрэх хугацаа 5 секундээс ихэссэн, амьсгалын зам чөлөөтэй, амьсгал 1 минутанд 40 удаа, уушгинд амьсгал дамжилт сайн, ЦД- 85/65 байв. 100%-н хүчилтөрөгч өгсөн. Дараагийн эмчилгээ юу вэ? A. 5%-ийн глюкоз болон хагас давсны уусмал 20 мл/кг-р 5 минутанд хийнэ B. Рингерийн уусмал 20 мл/кг-р 60 минутанд дуслаар хийнэ C. Бүхэл цус 10 мл/кг-р 30 минутанд хийнэ D. Изотоник давсны уусмал 20 мл/кг-р 10-20 минутанд хийнэ E. Изотоник давсны уусмал 30 мл/кг-р 30 минутанд хийнэ /9./ Шинэ хөлдөөсөн сийвэнд тохирохгүйг заана уу? A. Нэг удаа авсан бүхэл цуснаас 6 цагийн дотор багтаан сийвэнг нь ялган, хүүдийлж, - 25 хэм юмуу, түүнээс илүү хүйтэнд түргэн хөлдөөнө. B. Хэвийн сийвэнтэй адил бүлэгнэлтийн тэсвэртэй фактор, альбумин, иммуноглобулин зэргийг агуулна. C. Шинэ хөлдөөсөн сийвэнд агуулагдах 8-р факторын наад захын хэмжээ ердийн сийвэнд байдаг хэмжээний 70%-тай тэнцэх ёстой D. Хэрэглэхийн өмнө 37 хэмээс дээш халуун усанд гэсгээнэ. E. Нэгэнт гэсгээсэн тохиолдолд хөргөгчинд 2-6 хэмд хадгалах естой /10./ Эргэлдэж байгаа цусны хэмжээний ойролцоогоор 30% -иас дээш алдахад хийх эмчилгээний талаар дараахийн аль буруу ярьж байна вэ? A. Цус нөх. B. Эритроцитийн ба тромбоцитийн массаар нөхөх нь даршилсан цуснаас илүү сайн. C. Цус : шингэн= 2:1 байвал зохино D. Цус : шингэн=1:2 байвал зохино E. Цус тогтоох эмүүдийг ав /11./ Бөөлжилт, суулгалт, гэдэс саажилтын үеийн шингэн эмгэгээр алдалтыг тооцох хэмжээ: A. 10 мл/кг B. 5 мл/кг C. 15 мл/кг D. 20 мл/кг E. 8 мл/кг /12./ 7 настай охин, нүүрнээс бусад эрхтэнд олон эрхтний гэмтэл авсан, хүүхэд ухаангүй, амьсгалгүй байв. Амбугаар 100%-ийн хүчилтөрөгчөөр амьсгал удирдсаны дараа цагаан хоолойд гуурс тавих аль аргыг сонгох вэ? A. Хамраар дамжуулан B. Амаар дамжуулан C. Крикотиротоми D. Ходоодны зонд E. Гуурс тавихгүй /13./ Дараах тохиолдлуудаас аль нь нярай, бага насны хүүхдүүдэд амьсгал, зүрх зогсох хамгийн гол шалтгаан болох вэ? A. Амьсгал, цус эргэлтийн үйл ажиллагааны алдагдлын эцсийн үр дүн B. Гэнэт ховдлын хэм алдагдал болсны дараа зүрх зогсоно
  3. 3. C. Мэдрэлийн үйл ажиллагааны алдагдал, гипервентиляци D. Зүрх судасны эмгэгийн анхны шинж нь ихэнхдээ зүрх амьсгал зогсох байдлаар илэрнэ E. Амьсгалын эрхтний эмгэгийн анхны шинж нь ихэнхдээ амьсгал зогсох байдлаар илэрнэ /14./ Сийвэнгийн осмосын хэвийн үзүүлэлт: A. 175 ± 5 мосм/л B. 195 ± 5 мосм/л C. 295 ± 5 мос/м/л D. 285 ± 5 мосм/л E. 275 ± 5 мосм/л /15./ 3 нас хүртэлх хүүхдийн калийн физиологийн (хоногийн) хэрэгцээ: A. 1.5 ммоль/кг B. 1.0 ммоль/кг C. 0.5 ммоль/кг D. 1.8 ммоль/кг E. 1.25 ммоль/кг /16./ Та амьсгал олширсон, амьсгалын дутагдлын байдал даамжран муудаж байгаа 4 настай, багтраа өвчтэй хүүхдийг эмчилж байгаа. Хүүхэд гэнэт жигд бус, цөөн амьсгалж, дуудах, хүрэлцэхэд хариу өгөхгүй болсон. Дараахаас аль шалтгаан нь илүүтэй байж болох вэ? A. Тархинд цус харваснаас гавлын дотоод даралт нэмэгдэнэ B. Цээжний хэнхэрцэг тэлснээс хэвлийн амьсгалтай болно C. Хүүхэд тайван унтаж байна D. Гипокси, гиперкарби, булчингийн сульдал болсноос амьсгалын дутагдал үүснэ E. Ээнэгшилтэй шок үүснэ /17./ Бортоготой хүчилтөрөгчийн сул талуудыг нэрлэнэ үү? 1. Үндсэн үнэ бага 2. Ханган нийлүүлэлтийн тогтолцоонд зөөвөрлөлт тээвэрлэлт шаардлагатай 3. Найдвартай байдал онц 4. Гүйлгээний үнэ их 5. Зөвхөн ердийн анхаарал шаардана /18./ Гассерийн хам шинжийн үндсэн шинжүүдийг нэрлэ: 1. Бөөрний хурц дутмагшил 2. Тромбоцитопени 3. Цус задралын цус багадалт 4. Тархины хурц дутмагшил 5. Элэгний хурц дутмагшил /19./ Ходоод гэдэсний замын хоргүйсгэлийн цогц арга хэмжээнд дараахын аль нь ордоггүй вэ? 1. Бүдүүн гэдсийг цаг алдалгүй цэвэрлэх 2. Эртхэн антиацидууд хэрэглэх. 3. Гэдэс саашралыг эрт оношлох. 4. Аль болох удаан хоол сойх. 5. Хэвийн микрофлоруудыг эрт уулгах. /20./ Хүчилтөрөгч өтгөрүүлэгчийг суурьлуулах ба байрлуулах үндсэн шаардлагыг нэрлэнэ үү? 1. Хүчилтөрөгч өтгөрүүлэгчийн орчны агаарын эргэлт сайн байх 2. Дулаан үүсгэгчээс дор хаяж 1,5 м хол байх 3. Сүүдэр газар байлгах 4. Агаар орох ба гарах хэсэг нь хана болон бусад зүйлээс дор хаяж 30 см зайтай байх 5. Нарны гэрэлд байлгаж болохгүй /21./ Нуугдмал хөндийт эрхтнийг нэрлэнэ үү? 1. Ходоод гэдэс 2. Үнхэлцгийн хөндий 3. Давсаг
  4. 4. 4. Гавал 5. Мөгөөрсөн хоолой /22./ Таталтын эмчилгээнд та дараах зарчмуудаас алийг нь баримтлах вэ? 1. Таталтын эсрэг ганц эмээр сайн хяналтан доор эмчлэх 2. Багаар эхэлж аажим өсгөх зарчмыг баримтлах 3. Дахин татахаас сэргийлж таталтын эсрэг эмчилгээг дунджаар 2-оос доошгүй жил хийх ёстой. 4. Хүүхдэд таталт илрэлгүй 6 сар болсны дараа таталтын эсрэг эм уулгахыг зогсооно 5. Эртхэн 2-3 эмийг хавсран хэрэглэж таталтыг дахиулахгүй байх шаардлагатай /23./ 5 сартай хүү, халуурахгүй байгаа, эмнэл зүйд хатгалгааны шинж илэрсэн. Танд бактериологийн шинжилгээ авах боломжгүй. Дараахын аль нь уг хатгалгааг үүсгэх боломжтой үүсгэгч гэж та бодож байна вэ? 1. Хламид 2. Цитомегаловирус 3. Пертусис 4. Стрептококк 5. Пневмококк /24./ Карбомезапины гаж нөлөө нь 1. Тууралт гарах 2. Элэг гэмтэх 3. Лейкопени 4. Толгой эргэх 5. Ховор тохиолдолд гипо ба апластик анемийг үүсгэдэг /25./ Рифампицинийг хэрэглэсний дараа хүний дараах ялгадсууд улбар өнгөтэй болно 1. Шээс 2. Нулимс 3. Хөлс 4. Шүлс 5. Баас /26./ Амьсгал зогсох аюул “заналхийлж” байгаа 5 настай хүүхдэд амьсгалын байдлыг үнэлэхдээ юун дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй вэ? A. Амьсгалын тоо, агаарын хөдөлгөөн, арьс салстын өнгө B. Зүрхний цохилт C. Хялгасан судасны дүүрэлт, захын эрхтний перфузи D. Захын пульс, төвийн пульсыг харьцуулна E. Цусны даралт /27./ Дараахын аль нь захын судсанд цус нилэнхүй бүлэгнэх хам шинжийн 1-р үеийн талаар үнэн хэлж байна вэ? A. Тарьсан газраас цус гоожилт B. Кофеный гушь гарах C. ЕАКК хэрэглэхгүй бол цус тогтохгүй. D. Нүүр цээжээр жижиг цэгчилсэн тууралт гарах E. Антитромбин-3- ыг 2-3 мл/кг-аар бодож хэрэглэх. /28./ Мэс заслын тасагт том судасны гэмтэлтэй их хэмжээний цус алдалттай, амь тэнссэн байдалд байгаа өвчтөнд их хэмжээгээр цус юүлсэн, дараагийн хоногуудад өвчтөн унтаарсан, хоолонд дургүй, булчингийн татвалзал, толгойн өвдөлт, бөөлжилт илэрч, шээс гарахаа больсон. Мөн арьс шарлаж эхэлсэн. Дээрх байдлыг та юу гэж үзэж байна вэ? A. Бөөрний хурц дутагдал B. Элэг, бөөрний хурц дутагдал C. Их хэмжээний цус сэлбэсэнтэй холбоотой гемолиз D. Гипопротейнеми E. Элэгний архаг дутагдал /29./ Glаsgо-ийн шкалын нүдний хариу урвалын үнэлгээнд тохирохгүйг олно уу? A. Нүдээ өөрөө онгойлгож байвал - 4 оноо B. Дуудахад онгойлгож байвал - 3 оноо
  5. 5. C. Өвдөлттэй хөндүүр онгойлгож байвал - 2 оноо D. Нүдээ онгойлгож чадахгүй бол - 0 оноо E. Юу ч үгүй бол - 1 оноо /30./ 5 настай хүүхдийн хувьд сэхээн амьдруулах арга хэмжээний аль нь зөв бэ? A. Цээжийг минутанд 100 удаа шахна B. Аюулхай мөгөөрсний дээхэн өвчүүн дээр дарна C. Цээжийг шахахдаа долоовор, дунд хуруугаар өвчүүний доод гуравны нэг дээр дарна D. Амьсгал : цээж шахах харьцаа 15 :2 байна E. Толгойг өндөрлөнө /31./ 1 нас хүртэлх хүүхдийн шингэний физиологийн (хоногийн) хэрэгцээ: A. 120 мл/кг B. 140 мл/кг C. 150 мл/кг D. 130 мл/кг E. 110 мл/кг /32./ 6 настай, цагаан хоолойд гуурс тавьж эерэг даралтаар механикаар амьсгал удирдаж байгаа хүүхэд ирэв. Хүүхэд гэнэт хөхөрч, зүрхний цохилт цөөрөв. Хүүхдийг аппаратнаас салган, цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай нь гараар амьсгал удирдав. Энэ үед хүүхдийн амьсгал дамжилт 2 талд ижил, хангалттай байв. Зүрхний цохилтын тоо хэвийн болж, цээжний хөдөлгөөн 2 талд жигд ижил болов. Дараахаас аль нь хөхөрч, зүрх цөөрөх шалтгаан болсон бэ? A. Цагаан хоолойн гуурсны байрлал өөрчлөгдсөн эсвэл бөглөрсөн B. Чинэрэлт пневмоторакс C. Үжлийн шок D. Аппаратны буруу ажиллагаа E. Тархины цус харвалт /33./ Арьс салстаар хор нэвтэрч байгаа үед авах анхны арга хэмжээний талаар дараахын аль нь буруу хэлж байна вэ? A. Бүлээн ус, савантай бүлээн усаар зайлах B. 10-15 минутын турш тасралтгүй зайлах C. Нүдэнд дуссан бол цэвэр усаар зайлах D. Нүдэнд дуссан бол сүүгээр зайлах E. Тосонд уусдаг хороор хордсон бол биеийн гадаргууг ургамлын тосоор арчих /34./ Ховдлын цус хөөлт хомсдлын үеийн ЗЦБ-ийн онцлог: A. S - шүд гүнзгий болно B. ST- сегмент өөрчлөгдөхгүй C. ST-сегмент богиноссон байна D. ST-сегмент уртассан байна E. ST- сегмент өргөгдөнө /35./ Сийвэнгийн гаралтай коллойд уусмалд хамаарахгүйг олно уу? A. Сийвэн B. Шинэ хөлдөөсөн сийвэн C. Хөлдөөж хатаасан сийвэн D. Желатин E. Альбумин /36./ 8 настай хүү ухаангүй, амьсгал, пульсгүй байдалтай олдсон. Амьсгал зүрхний сэхээн амьдруулах арга хэмжээ авч, цагаан хоолойд гуурс тавьсан, амьсгал удирдаж байхад зүрхний цохилт сонсогдохгүй, захад пуульс тэмтрэгдэхгүй байв. 100%-ийн хүчилтөрөгч өгөн, цээж шахалтыг үргэлжлүүлсэн. Эхний оролдлогоор захад уян зүү тавьж чадаагүй. Хүүхдийн амьсгал зүрхний сэхээн амьдруулах арга хэмжээний дараагийн лавшруулсан арга хэмжээ юу вэ? A. Цагаан хоолойн гуурсаар эпинефрин хийнэ B. Цагаан хоолойн гуурсаар атропин хийнэ C. Дефибрилляци D. Судсанд заавал уян зүү тавьж, дараа эпинефрин хийнэ
  6. 6. E. Дексаметазон тарина /37./ Плевриттэй өвчтөнд плеврийн хатгалт хийж үзэхэд цус байвал ямар үүсгэгч байж болно гэж та таамаглах вэ? A. Стафилококк B. Гемофилус инфлуэнза C. Анаэробууд D. Стрептококк групп А E. Микобактер /38./ 4 настай хүүхэд ухаантай, халуунтай, тайван бус, арьс эрээнтсэн, мөчдүүд даарсан байв. ЗЦ-160, амьсгал-45, ЦД-98/56, PCO2-30ммHg, артерийн цусны рН-7.25. Дараахаас аль нь хүүхдийн байдалд илүүтэй нийцэх вэ? A. Ацидоз, эдийн перфузи алдагдсан ээнэгшилгүй хэлбэрийн шок B. ЦД буурч, эдийн перфузи алдагдсан ээнэгшилгүй хэлбэрийн шок C. Үзлэг шаардлагагүй ээнэгшилтэй шок D. Эдийн перфузи алдагдсан ээнэгшилтэй шок E. Тархинд цус харваснаас гавлын дотоод даралт ихэссэн байдал /39./ Хүнд хэлбэрийн усгүйжилтийн үед эхний 1 цагт судсаар сэлбэх шингэний хэмжээ: (1 нас хүртэлх хүүхдэд) A. 70 мл/кг B. 100 мл/кг C. 20 мл/кг D. 30 мл/кг E. 40 мл/кг /40./ Шокод хамаарахгүйг олно уу? A. Аль ч шокийн үөийн суурь эмчилгээ нь хүчилтөрөгч B. Аль ч шокийн үеийн суурь эмчилгээ нь хангалттай амьсгалтай байгаа фон дээр бодисын солилцооны ацидозтой тэмцэх явдал юм. C. Харшил урвалын шокийн үеийн суурь эмчилгээ нь яаралтай адреналин хэрэглэх явдал. D. Аль ч шокийн үеийн суурь эмчилгээ нь яаралтай судсаар шингэн сэлбэх явдал. E. Усгүйжилтын шокийн үеийн суурь эмчилгээ нь яаралтай судсаар шингэн сэлбэх явдал. /41./ Эгмийн доорхи хураагуур судсанд гуурс удаан байсантай холбоогүй гарч байгаа хүндрэл аль нь вэ? A. Хураагуур судасны үрэвсэл /флебит/. B. Гуурс бөглөрөх C. Хоригийн гадуурхи үжил D. Гуурс тавьсан талын хүнд хатгалгаа E. Гуурс орчмын зөөлөн эдийн үрэвсэл. /42./ Бортоготой хүчилтөрөгчийг хэрэглэхэд дараахын аль нь шаардлагагүй вэ? A. Бортого холбогч B. Урсгал хэмжигч C. Чийгшүүлэгч D. Нүүрний шүүлтүүр E. Хамар,хамар залгиурын ба ац гуурс /43./ Айж сандарсан байдалтай, халуунгүй 7 настай хүүхдэд зүрхний цохилт 220 хүрэн, QRS комплекс нарийссан байв. Амьсгал 20, ачаалал нэмэгдээгүй байдалтай, мөчид дулаан, хялгасан судасны дүүрэлт 2 секундээс бага. Хүүхэд сэрүүн, ухаантай, цээжээр өвдөх болон амьсгал давчдах шинжгүй. Эхний эмчилгээ? A. Судсанд уян зүү тавихаас өмнө синхрончлогдсон цохилт хийнэ B. Судсанд уян зүү тавин, 0.9%-ийн давсны уусмал 20мл/кг шахна C. Судсанд уян зүү тавин аденозин хийнэ D. Судсаар лидокайн хийнэ E. Допамин шахуургаар хийнэ /44./ Цонхийж, цайсан, гүйлгэсэн гэсэн өгүүлэмжтэй хүүхэд эмнэлэгт ирсэн. Амьсгал 45, чагнахад амьсгал сайн дамжина. ЗЦ-150, ЦД-88/64, хялгасан судасны дүүрэх хугацаа 5 сек,
  7. 7. захын судасны хүчдэл дүүрэлт суларсан. Хүүхдэд нүүрний энгийн маскаар 10л урсгалаар 100%-ийн хүчилтөрөгч өгөн, судсанд уян зүү тавьсны дараа хийх хамгийн яаралтай эмчилгээ юу вэ? A. Цээж гэрэлд харна B. Давсны уусмал дуслаар хийнэ C. Давсны уусмал шахаж хийнэ D. Допамин шахуургаар хийнэ E. Антибиотик авна /45./ Таныг ресторанд хооллож байх үед хажуугийн ширээний хүүхэн “Тэр хахчихлаа” гэж хашхирав. Хартал 3 настай хүүхэд хоолондоо хахсан байв. Хүүхэд ухаантай, хөхөрсөн, ханиаж чадахгүй, амьсгалж чадахгүй байв. Яаралтай арга хэмжээ юу вэ? A. 5 удаа нурууг цохин, дараа нь 5 удаа цээж шахна B. Хуруугаараа гадны биетийг авахыг оролдоно C. Хүүхэд ухаан алдаагүй л бол оролдох хэрэггүй, дараа нь хэвлий шахна D. Хэвлий шахна E. Хажуугаар нь хэвтүүлнэ /46./ Плевриттэй өвчтөнд плеврийн хатгалт хийж үзэхэд муухай үнэртэй байвал ямар үусгэгч байж болно гэж та таамаглах вэ? A. Стафилококк B. Стрептококк групп А C. Гемофилус инфлуэнза D. Анаэробууд E. Микобактер /47./ 5 сартай хүү, халуурч байгаа, эмнэл зүйд хатгалгааны шинж тодорхой. Танд бактериологийн шинжилгээ авах боломжгуй. Дараахын аль нь уг хатгалгааг үүсгэх боломжгүй үүсгэгчид гэж та бодож байна вэ? A. Стрептококк B. Пневмококк C. Гемофилус инфлуэнза D. Хламид E. Стафилококк /48./ Хүүхдийн зүрх зогсох үед хийх эпинефриний анхны тун хэд вэ? A. 0.01мг/кг (1:10000 уусмалаас 0.1 мл/кг) B. 1 ампул (1:1000 уусмалаас 1 мл) C. 0.5 мг (1:10000 уусмалаас 5 мл) D. 0.1 мг/кг (1:1000 уусмалаас 0.1мл/кг) E. 0.05 мг/кг (1:1000 уусмалаас 0.1мл/кг) /49./ Хүүхдэд тохиолдох улаан эсийн алдагдлын зонхилох шалтгаанд хамрагддаггүй нь: A. Туузан хорхойн өвчин B. Гэмтэл C. Мэс засал D. Хоол тэжээлийн дутагдал болон хоол тэжээлийн шимэгдэлт алдагдах E. Оношилгооны зорилгоор цусны шинжилгээг олон дахин авах /50./ Дараахын аль нь алдаатай хэлж байна вэ? 1. Судасны дотор хана сөрөг цэнэгтэй. 2. Эндотелээс ялгардаг простоциклин нь эндотел дээр тромбоцитийг наалдуулах үүрэгтэй. 3. Судасны адгезив давхраа эерэг цэнэгтэй. 4. Тромбоцитээс ялгардаг Тромбаксин-А-2 нь эндотелээс тромбоцитийг салгах үүрэгтэй. 5. Тромбоцитүүд нь сөрөг цэнэгтэй. /51./ Өвчтөнд цус буюу цусан бүтээгдхүүнийг сэлбэхдээ өвчний түүхэнд тэмдэглэн бичих ёстой зүйлс аль вэ? 1. Цус сэлбэсэн шалтгаан 2. Цус, цусан бүтээгдхүүн бүрийн төрөл, хэмжэж, сэлбэсэн нэгж бүрийг цуглуулсан донорын дугаар.
  8. 8. 3. Сэлбэсэн нэгж бүрийн цусны бүлэг. 4. Нэгж бүрийг сэлбэж эхэлсэн ба дууссан хугацаа 5. Цус сэлбэхээс өмнө. сэлбэх үед; сэлбэсний дараа өвчтнийг хянасан байдал гаж урвал өгсөн байдал зэргийг бичнэ. /52./ Аль ч шокийг үнэлэх хамгийн гол критери нь: 1. Ухаан 2. Цусны даралт 3. Арьсны өнгө 4. Зүрхний хаялт 5. Амьсгал /53./ Бага эргэлтийн дутагдал давамгайлж байвал өвчтөнд дараахь шинж тэмдгүүд илүүтэй гарна 1. Гуурсан хоолойн агчил 2. FiO2=0.3-т хөхрөлт намахгүй 3. Уушгинд тархмал хөөслөг хэржигнүүр сонсдох 4. Нүүр зовхиор сэлхийх 5. Элэг томрох /54./ Дараахийн аль нь үнэн ярьж байна вэ? 1. Цус багадалтаас урьдчилан сэргийлж, эрт эмчлэх нь хүүхдийн цус сэлбэлтийг багасгахад чухал нөлөөтэй 2. Цус багадалттай хүүхдэд хүчилтөрөгчийн дутагдлын шинж илэрвэл яаралтай арга хэмжээ авна 3. Хүүхдэд зөвхөн гемоглобины түвшинд үндэслэн цус сэлбэж болохгүй 4. Хүүхдэд бүхэл цус сэлбэхийн оронд улаан бөөмийн цул сэлбэх нь дээр. 5. Хүүхдэд шинэ хөлдөөсөн сийвэн сэлбэх заалт маш цөөн байдаг /55./ Уушги цочмог гэмтэх хам шинжийн оношилгооны шалгавар нь: 1. Pa O2 / Fi O2< 250 2. Цагаан уушгины шинж гарна 3. Рентгенд “үүл” , “эрвээхэй” хэлбэрийн сүүдэржилт гарна 4. Өвчтөн аажмаар хүндэрнэ 5. Уушгины зураглал богино хугацаанд янз бүрээр өөрчлөгдөхгүй /56./ Цус алдалтын үед цус ба шингэнийг тооцоололгүй хийвэл дараахь хүндрэлүүдээс аль нь гарахгүй вэ? 1. Зүрхний дутал 2. Шок 3. Уушги цочмог гэмтэх хам шинж 4. Гиповолеми 5. Гиперволеми /57./ Дараах хордолтуудын алинд нь цусны сахар буурдаг вэ? 1. Архи, спиртний хордолт 2. Изониазидын хордолт 3. Диабетын эмийн хордолт 4. Ацетоаминофены хордолт 5. Салицилатуудын хордолт /58./ Допаминд тохирохыг олно уу? 1. Допамин гидрохлорид нь норадреналины урьдал 2. Допамин гидрохлорид нь допамин рецепторуудыг шууд, адренорецепторуудын дам идэвхжүүлдэг 3. Бага тунгаараа бөөр, тархи, гэдэсний судсуудыг давамгайлан өргөсгөдөг. 4. Дунд тунгаараа бета-адренорецепторыг давамгайлан идэвхжүүлдэг. 5. Өндөр тунгаараа альфа-адренорецепторыг давамгайлан идэвхжүүлдэг. /59./ Төвөнхийн бачууралтат үрэвслийн ялган оношилгоо хийх эмгэгүүдийг заана уу? 1. Төвөнхийн халхавчийн үрэвсэл 2. Залгиурыг арын буглаа 3. Сахуу
  9. 9. 4. Төвөнхийн гадны биет 5. Дархлалын гаралтай эмгэг - агчилтат сахуулай, харшлын хаван /60./ Гипо-К- ийн үеийн ЗЦБ-ийн онцлог нь: 1. U-шүд гарна 2. Т- шүд намсана 3. Т- шүд өндөр болно 4. Т- шүд изошугамаар 5. Т- шүд хэвийн байна /61./ ДЭМБ болон Мэдээгүйжүүлэгч эмч нарын Нийгэмлэгийн Дэлхийн Холбооноос хүчилтөрөгч өтгөрүүлэгчийг янз бүрийн нөхцөлд ашиглах талаар зохих шаардлагуудыг тавьсан. Дараахын аль нь үнэн бэ? 1. 42 хүртэлх хэмийн халуунд ажиллаж чадах 2. 90-96%-ийн харьцангуй чийгшилд ажиллаж чадах 3. Далайн төвшнөөс дээш 4000 м өндөрт ажиллаж чадах 4. Зохих нөхцөл бүрдсэн үед жилийн 365 хоног тасралтгүй ажиллаж чадах 5. Бартаат замаар тээвэрлэх үед аюулыг мэдээлэх доргилтын сорилтой байх /62./ Эгмийн доорхи хураагуур судсыг сэтгүүрдэх үед гарч болох хүндрэл аль нь вэ? 1. Сэтгүүрийг хэт гүн тавьснаас зүрхний хэм алдагдах. 2. Сэтгүүрийг тасалж судсанд үлдээх. 3. Гуурс судсан дотор зангирч нугарах. 4. Цусны даралт унах 5. Толгой хүчтэй өвдөж шокод орох. /63./ Дараахийн аль нь гэдэс саашралын 2-р зэргийг зөв тодорхойлж байна вэ? 1. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сонсдохгүй. 2. Гэдэс сүврэгдсээс гарч томрох боловч хэвлийн хана нимгэрэхгүй. 3. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн алаг цоог сонсдоно. 4. Хий гарна, баас гарахгүй 5. Хий, баас гарахгүй /64./ ДЭМБ-ээс зөвлөснөөр хүчилтөрөгчийн багажийг хэмжих багажгүй тохиолдолд эмнэлзүйд тулгуурлан дараахын алинд нь хүчилтөрөгчийг өгөх заалттай вэ? 1. Төвийн хөхрөлт 2. Ууж чадахаа болих 3. Цээж хүчтэй хонхолзох 4. Амьсгал олшрох 5. Цочромтгой байдал /65./ Дотор цус алдалтад хамаарахыг олно уу? 1. Дотор цус алдалт илүү аюултай. 2. Энэ нь аль нэг хөндийт эрхтэн рүү цус алдана. 3. Энэ нь аль нэг хөндий рүү цус алдана. 4. Энэ нь аль нэг нуугдмал хөндийт эрхтэн рүү цус алдана 5. Энэ нь эд хоорондын зайд цус алдана. /66./ Нугасны хатгалтын дараах дэглэмийг зөв сахихгүй бол гарах хүндрэлийг олно уу? 1. Хатгалтын цоолсон нүхээр шингэн гоожих. 2. Ликворын даралт багасах. 3. Амьсгалын төв дарагдаж, амьсгал зогсох. 4. 4 мөч саажих 5. Өрц саажих. /67./ Бодисын солилцооны хүчилшлийн үед: 1. рН буурна 2. рСО2 буурна 3. ВЕ буурна 4. РО2 ихсэнэ 5. ВЕ ихсэнэ /68./ Дараахь аль эпилепсийн статусын тухай үнэн хэлж байна вэ? 1. Энэ нь амь насан аюултай хам шинж юм.
  10. 10. 2. Таталт нь 30 минутаас удаан үргэлжилдэг. 3. Ухаан нь сэргэлгүйгээр 2 ба түүнээс дээш удаа давтан таталт илрэх 4. Таталт нь аяндаа намдана гэж хүлээх хэрэгггүй 5. Цусны сахар багассанаас татах нь эпилепсийн үндсэн шалтгаан болдог. /69./ Бортоготой хүчилтөрөгчийн давуу талуудыг нэрлэнэ үү? 1. Үндсэн үнэ бага 2. Цахилгаан эрчим хүч шаардлагагүй 3. Байнгын засвар үйлчилгээ шаардлагагүй 4. Хүчилтөрөгч дамжуулах явц байнга тасалдах дуусах хандлагатай 5. Тээвэрлэлтэнд их хөрөнгө зарцуулдаг /70./ Дараахын алинд нь тархины судас өргөсөх зүй тогтолтой вэ? 1. Гиперокси 2. Гипокси 3. Алкалоз 4. Ацидоз 5. Гипокапни /71./ Эгмийн доорхи хураагуур судсыг хатгах үед гарч болох хүндрэлийг олно уу 1. Гематома 2. Пневмоторакс 3. Эгмийн доорх тараагуур судсыг ташаарч хатгах 4. Мөрний мэдрэлийн сүлжээ гэмтэх 5. Судсаар хий сорогдох /72./ Их хэмжээний цус сэлбэснээс үүдэлтэй хүндрэлийг нэрлэнэ үү 1. Ацидоз 2. Гиперкалиеми 3. Цитратын хордлого ба гипокальциеми 4. Фибриноген болон бүлэгнэлтийн факторын хэмжээг багасгах. 5. Судсанд цус түгээмлээр бүлэгнэх /73./ Хамар залгиурын гуурсаар хүчилтөрөгч өгөхөд давуу тал нь юу вэ? 1. Хүчилтөрөгч өгөх хамгийн үр дүнтэй арга 2. Амьсгалын замд шаардлагатай өтгөрүүлэгтэй хүчилтөрөгчийг өгөхөд урсгалын хамгийн доод хурд хүрэлцэнэ 3. Өвчтний хамар битүүрэх нь хүчилтөрөгчийн өтгөрүүлгийг багасгахгүй 4. Гуурсыг хэт гүн оруулсанаас ходоод сунах эрсдэлтэй 5. Заавал чийгшүүлэгч хэрэглэнэ /74./ Цус сэлбэлтийн цочмог урвалын хүндэвтэр хэлбэрийн шинжүүд аль нь вэ? 1. Арьсаар тууралт гарах цэврүүтэх. 2. Айдас төрөх, толгой өвдөх, зүрх дэлсэх, амьсгал бага зэрэг давчдах 3. Загатнах 4. Нүүр хүзүү улайх, цэврүү гарах, чичрүүдэс хүрэх, халуурах, ядрах, зүрхний цохилт түргэсэх. 5. Бүсэлхий нуруугаар өвдөх, улаан шээх. /75./ Цус сэлбэлтэд тохирохыг олно уу? 1. Цусны төвөөс ирсэн цусыг цус сэлбэх хүртлээ хөргөгчинд 2-6 хэмд хадгална 2. Цусыг 6 хэмээс дээш хэмд хадгалахгүй, учир нь нянгийн ургалт ихэсдэг 3. Цусыг 2 хэмээс хүйтэнд хадгалахгүй, учир нь улаан эсийн задрал болж, өвчтөн их эмжээний цус алдах, бөөрний дутагдалд орох эрсдэлтэй. 4. Цусыг хөргөгчнөөс гаргаад 30 минутаас илүү хугацаа өнгөрсний дараа сэлбэх шаардлагаүй болбол дахин 2-6 хэмтэй хөргөгчинд хадгалаад, шаардлагатай үед өвчтөнд сэлбэхэд аюулгүй 5. Сэлбэж болохгүй цусны тухай яаралтай цусны станц руу мэдэгдэх албагүй. /76./ Дараахийн аль нь ходоодны цус алдалтын яаралтай тусламжийн тухай буруу хэлж байна вэ?. 1. Хүйтэн мөс залгиулах, мөсөн жин тавих. 2. Сайн бөелжүүлж, алдаж байгаа цусыг гаргах
  11. 11. 3. Цус тогтоох эмийн эмчилгээ хийх. 4. Хангалттай хооллох 5. Ходоодыг дурандаж судсыг дарах, түлэх /77./ Дараахын аль нь хүчилтөрөгч өтгөрүүлэгчийн шар ба улаан гэрэл асах талаар үнэн хэлж байна вэ? 1. Шүүлтүүр бохирдсон байх 2. Хүчдэл бага байх 3. Урсгал 4 л/мин-аас их байх 4. Халуунд орчинд байлгах 5. Чийглэг орчинд байлгах /78./ Зөвийг сонгоно уу 1. Хүүхдийн нугасны шингэнийг заавал хэвтээ байрлалд авна. 2. Хатгалтыг гол төлөв 3-р ба 4-р, эсвэл 4-р ба 5-р бүсэлхий нуруу нугалмын хооронд хийнэ. 3. Зөв хийгдсэн хатгалтын дараа ямар нэгэн хүндрэл гарах нь маш ховор. 4. Хатгалтын дараах хүндрэл болох менингизмээс сэргийлэхийн тулд нарийн хурцавтар үзүүртэй зүүг хэрэглэх нь чухал. 5. Нарийн хурцавтар үзүүртэй зүү нь бүрхүүлүүдийн гэмтэл, цоолсон нүхний хэмжээг багасгах ач холбогдолтой /79./ Эргэлдэж байгаа цусны хэмжээний ойролцоогоор 10-15% -ийг алдахад хийх эмчилгээний талаар тохирохгүйг олно уу? 1. Кристалл уусмал : физиологийн уусмал, рингер юүлэх 2. Цус : шингэн= 1:2 байвал зохино 3. Коллоид уусмал реополигюкин, полиглюкин, желатиноль гэх мэт юүлэх 4. Цус нөх. 5. Кристалл ба коллоид уусмалаар нөх. /80./ Цус сэлбэлтийн хожмын хүндрэлүүдийг нэрлэнэ үү? 1. Хожуу илэрдэг цус задрах урвал 2. Цус сэлбэлтийн дараахь пурпур 3. Төмөр хэт ихсэх 4. Шингэний хэт ачаалал 5. Анафилаксийн урвал /81./ Дараахын аль нь хүчилтөрөгч өтгөрүүлэгчийн давуу талууд вэ? 1. Үндсэн үнэ их 2. Гүйлгээний үнэ бага 3. Байнгын засвар үйлчилгээ шаардлагатай 4. Найдвартай байдал нь сонгосон загварт сайн 5. Эрчим хүч шаардлагатай /82./ Бага эргэлтийн дутагдал давамгайлж байвал гарааны эмчилгээний тактик нь: 1. Төвийг венээс 0,5 мл/кг-аар бодож цус авах 2. Лазикс 2-3 мг/кг судсаар 3. Допамин 4-6 мкг/кг/мин тунгаар 4. Сод 4%-4 мл/кг-аар бодож, судсанд дуслаар 5. Зүрхний гликозидууд /83./ Дараахын аль нь идээт мэнэнгийн үед тавилангийн талаар үнэн ярьж байна вэ? 1. Эхнээсээ зөв антибиотик аваагүй үед тавилан муу. 2. Архаг хүндрэл нь сонсгол муудах, зан төрхийн өөрчлөлт, оюуны хоцрогдол, полиартрит, сохрох гэх мэт болно. 3. Хөгжиж буй оронд нас баралт 55%. 4. Халууралт ихэвчлэн 5 хоног үргэлжилнэ. 8 хоногоос дээш үргэлжилбэл буглаа, эмпиема зэрэг идээт хүндрэлийг бодох 5. Эхнээсээ ямар антибиотик авах нь тавиланд нөлөөлөхгүй /84./ Комыг үнэлэх Глазко үнэлгээнд тохирохыг заана уу? 1. Бага гэмтэлтэй бол - оноо 13-15 2. Дунд зэрэг бол - оноо 9-12
  12. 12. 3. Хүнд зэрэг бол - оноо 8-аас бага 4. Оноо 3 -5 бол тархи үхэх боловч эргэн сэргэж магадгүй 5. Оноо 3 -аас доош бол ихэвчлэн нас бардаг /85./ Дараахын аль нь хүчилтөрөгч өтгөрүүлэгчийн сул талууд вэ? 1. Найдвартай эрчим хүчний хангалт шаардлагатай 2. Шаардлага хангахуйц ажил үйлчилгээ хийж байх ёстой 3. Засварын тоног төхөөрөмж бүхий нөхцөлтэй байх 4. Хүчилтөрөгч дамжуулах явц нь эвдрэл эсвэл эрчим хүч тасрахгүй тохиолдолд сайн 5. Ханган нийлүүлэлтийн тогтолцоонд байнгын тээвэрлэлт зөөвөрлөлт шаардлагагүй /86./ Уушги цочмог гэмтэх хамшинжийн оношлогооны шалгуур нь: 1. РаО2 /FiO2< 250 2. Рентгенд “үүл” , “эрвээхэй” хэлбэрийн сүүдэржилт гарна 3. Рентгенд “цагаан уушги”-ны шинж гарна 4. Уушгины зураглал богино хугацаанд огцом өөрчлөгдөнө. 5. Өвчний шинж тэмдэг богино хугацаанд огцом өөрчлөгдөнө /87./ Дараахын аль нь үнэн хэлж байна вэ? 1. Ходоод угаасан шингэн, буцааж юүлж авсан шингэнийг нарийн тооцох хэрэгтэй. 2. Ходоодонд хичнээн шингэн үлдпээ ч гэсэн ходоодны ханаар цусны урсгалд хурдан орж, биед сөрөг нөлөө үзүүлэхгүй 3. Ходоодонд угаагаад үлдсэн шингэний хэмжээ 400- 6ООмл ба түүнээс их байвал усны хордлого үүснэ. 4. Ходоод угааж байгаа шингэнээ хурдан юүлж авахгүй бол хор улам абсорбцлогдох аюултай. 5. Ходоод угаасан шингэн, буцааж юүлж авсан шингэнийг нарийн тооцох шаардлагагүй. /88./ Дараахын алинд нь тархины судас нарийсах зүй тогтолтой вэ? 1. Гиперкапни 2. Гиперокси 3. Гипокси 4. Алкалоз 5. Ацидоз /89./ Эгмийн доорхи хураагуур судсыг хатгах үед гарахгүй хүндрэл аль нь вэ? 1. Гематома 2. Зүрхний тампонад 3. Пневмоторакс 4. Хавирга хугарах 5. Судсаар хий сорогдох /90./ Нугасны хатгалтын дараа гарч болох хүндрэлуүдийг нэрлэнэ үү? 1. Хүнд хэлбэрийн бодисын солилцооны ацидозод орох. 2. Хэдэн өдрийн турш толгой бага зэрэг өвдөх. 3. Цусны даралт буурч, шокод орох 4. Тархи нугасны бүрхүүлийн цочрол буюу менингизмийн шинжүүд илрэх 5. Өндөр халуурах /91./ 2 настай хүүхэд, халуурахгүй байгаа, эмнэл зүйд хатгалгааны шинж илэрсэн. Танд бактериологийн шинжилгээ авах боломжгүй. Дараахын аль нь уг хатгалгааг үүсгэх боломжтой үүсгэгчид гэж та бодож байна вэ? 1. Р5 вирус 2. Параинфлуэнза 3. Микоплазм 4. Стафилококк 5. Стрептококк /92./ Хамрын ац гуурсаар хүчилтөрөгч өгөхийн дутагдалтай талыг нэрлэ. 1. Хүчилтөрөгч өгөхдөө хамрын ба хамар залгиурын гуурс шиг үр дүнтэй байж чадахгүй 2. Хамар битүүрсэн үед тохиромж муу 3. Амархан хөндийрч салдаг 4. Чийгшүүлэлт шаардлагагүй
  13. 13. 5. Ходоод сунах аюул бага /93./ Дараахын аль нь гэдэс саашралын үеийн суурь эмчилгээ болдоггүй вэ? 1. ГИКП 2. Прозерин 3. Допамин 4. Хий гаргах гуурс тавих 5. Хүчилтөрөгч /94./ Хамар залгиурын гуурсаар хүчилтөрөгч өгөхөд дутагдалтай тал нь юу вэ? 1. Гуурсыг тавихад хүүхдэд ханиалгах, хахаж цацах огиулах зэрэг шинжүүд илэрдэг 2. Цэр нь гуурсыг таглаж амьсгалын замд бөглөршил үүсэх бүр амьсгал зогсож ч болно 3. Гуурс амархан бөглөрөх тул хоногт ядаж 2 удаа цэвэрлэх шаардлага гардаг 4. Хамар залгиурын гуурс ба хамар ходоодны хаймсуурыг нэгэн зэрэг хэрэглэх үед 2- ууланг нь хамрын нэг нүхээр тавих хэрэгтэй 5. Хүндрэлээс урьдчилан сэргийлэх яаралтай арга хэмжээ авахад мэргэжлийн асаргаа хэрэгтэй /95./ Тархины хавдартай, гавлын дотоод даралт их өндөр байгаа өвчтөнд нугасны шингэн авах зайлшгүй шаардлагатай үед баримтлах шаардлагүй зарчмуудыг олно уу? 1. Зүүний сэтгүүрийн тусламжтайгаар гарах шингэний урсгалыг удаашруулж, цөөхөн дуслаар дуслуулж авна. 2. Зүүний сэтгүүрийг бүрэн авч, гарах шингэний урсгалыг чөлөөтэй байлгана. 3. Орны хөл хэсгийг бага зэрэг өндөрлөнө. 4. Гавлын дотоод даралтыг сайн бууруулахын тулд авах шингэний хэмжээг 10 мл хүргэнэ. 5. Авах шингэний хэмжээг 1-2 мл орчмоос хэтрүүлж болохгүй. /96./ Дараахын аль нь захын судсанд цус нилэнхүй бүлэгнэх хам шинжийн 2-р үеийн талаар үнэн хэлж байна вэ? 1. Тарьсан газраас цус гоожилт 2. Гарааны эмчилгээ нь гепарин 100 МЕ/кг судсаар 3. Гепаринд үр дүнгүй бол антитромбин -3 2-3 мл/кг судсаар 4. Заавал ЕАКК хэрэглэх ёстой 5. Нүүр цээжээр жижиг цэгчилсэн тууралт гарахаас өөр шинжгүй байх /97./ Дараахын аль нь таталтын явцын тухай үнэн хэлж байна вэ? 1. Гэнэт эхэлнэ, уналтын дараахь байдал илэрнэ. 2. Ухаан алдана, балартана, санах ой муудна. 3. Урьдчилан сэргийлэлт ямар нэгэн үзүүлэлт болдоггүй 4. Таталтын хөдөлгөөн нэгэн хэвийн, энгийн зорилгогүй, ухамсарт биш байна. Ховор тохиолдолд хөөрлийн байдалд байна. 5. Уналт таталт нь тодорхой үргэлжлэх хугацаатай. /98./ Сийвэнгийн осмос буурсан үед аль эмүүдийг сонгох вэ? 1. Плазм 2. Декстран 3. 20%-ийн глюкоз 4. 5%-ийн глюкоз 5. Физиологийн уусмал /99./ Дараахын аль нь идээт мэнэнгийн үед кортикостериодыг хэрэглэх талаар үнэн ярьж байна вэ? 1. Кортикостериод нь үрэвсэл болон гавлын дотоод даралтыг багасгана 2. Кортикостериодыг 0.15 мг/кг- аар 2 хоног өгнө. 3. Кортикостериодыг хэрэглэснээр мэнэнгээс шалтгаалсан сонсгол бууралтаас сэргийлнэ. 4. Кортикостериодыг хэрэглэх нь их хортой биш боловч тархи нугасны шингэнийг санаци болохыг удаашруулна 5. Кортикостериодыг хэрэглэхэд 2-догч халдварт өртөмтгий болгоно. /100./ Тархины дутмагшилд хүргэдэг дотно төрөлт анхдагч шалтгаануудыг олно уу? 1. Хүчилтөрөгчийн дутагдал
  14. 14. 2. Цус эргүүллийн хямрал 3. Дархлаа эсгэгийн системийн хямралаас үүссэн бодисын солилцооны алдагдал 4. Цус дутал 5. Тархины цусан хангамжийн хямрал Сорилын зөв хариулт 1-C, 2-A, 3-D, 4-C, 5-D, 6-A, 7-D, 8-D, 9-D, 10-D, 11-D, 12-B, 13-A, 14-D, 15-D, 16-D, 17-C, 18-A, 19-C, 20-E, 21-C, 22-A, 23-A, 24-E, 25-A, 26-A, 27-D, 28-B, 29-D, 30-A, 31- D, 32-D, 33-D, 34-D, 35-D, 36-A, 37-D, 38-A, 39-D, 40-D, 41-D, 42-D, 43-C, 44-C, 45-A, 46-D, 47-D, 48-A, 49-D, 50-C, 51-E, 52-C, 53-A, 54-E, 55-A, 56-C, 57-E, 58-E, 59-E, 60- C, 61-E, 62-A, 63-C, 64-E, 65-E, 66-A, 67-A, 68-B, 69-A, 70-C, 71-E, 72-E, 73-A, 74-C, 75-A, 76-C, 77-E, 78-E, 79-C, 80-A, 81-C, 82-A, 83-B, 84-E, 85-A, 86-E, 87-A, 88-C, 89- C, 90-C, 91-A, 92-A, 93-C, 94-E, 95-C, 96-A, 97-E, 98-A, 99-E, 100-E,

×