Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
Хүүхэд судлалаар төрөлжсөн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтын
жишиг сорил
Сонгогдсон сорил
1.Нэг сонголттой тест ( З...
4. Цусны сахар ихсэх
5. Биеийн пропорцын өөрчлөлт
/7./ Суулгалтын үед ихэвчлэн тохиолдох нь:
A. бодисын солилцооны суурьши...
B. 320 ± 5 мосм/л
C. 500 ± 5 мосм/л
D. 285 ± 5 мосм/л
E. 1000 ± 5 мосм/л
/16./ Хүнд тураалтай хүүхдийн цусны чихэр буурсан...
2. Хоногт 4-6 удаа, арьсан дор тарина
3. Шууд хасна
4. Нэг удаагийн тунг бууруулж хасна
5. Хоорондын зайг холдуулан хасна
...
/33./ Шингэн их алдалттай суулгалт В төлөвлөгөөгөөр эмчлэгдэж буй хүүхэд уух чадвартай
болмогц ямар хэмжээний шингэнийг ца...
/42./ Ховдол хоорондын таславчийн цоорхойн үед цус хөдлөлзүйн ямар өөрчлөлт гарах вэ?
1. Баруун ховдлоос зүүн тийш цус хая...
5. Хүйн цусанд билирубины хэмжээ >45 мкмол/л
/51./ Түгээмэл тохиолддог амьсгалын дистресс хамшинжийг нэрлэнэ үү
1. Гиалин ...
E. Гисийн баруун багцын хориг
/59./ Перинаталь үе гэдэгт дараах үе хамаарна
A. Жирэмсний 22 долоо хоногтойгоос төрөлт эхлэ...
C. 10 хоноод
D. 14 хоноод
E. 30 хоноод
/68./ Суулгаж байгаа хүүхдэд саагийн вакцин уулгах уу?
A. Уулгах боловч тунг хийсэн...
A. Хэсэг газрын нянгийн халдвар гэж ангилаад үүсгэгчийн эсрэг эм уулгаад, хэсэг газрын
эмчилгээ хийгээд, 2 хоноод давтан ү...
D. Бөөлжиж байгаа үед шингэн өгөхгүй
E. Шингэн өгөх шаардлагагүй
/82./ Нярай хүүхэд гүйлсэн булчирхайн үрэвслээр бараг өвд...
3. Амьсгалд туслах булчингууд хүчтэй оролцох
4. Хүүхэд албадмал байрлалд орох
5. Хүйтэн хөлс гарах
/91./ Чихнээс булаг гар...
2. Захын цусанд ялтсан эсийн задрал ихсэх
3. Цус гоожих
4. Ясны чөмгөнд ялгаран хөгжөөгүй эсийн хэт төлжилт явагдах
5. VII...
/107./ Хүүхдийг хэвтээ, босоо, зүүн хажуугаар нь байрлуулж чагнахдаа хаана чагнах вэ?
1. Зүрхний оройн түлхэлтийн хэсэгт
2...
1. Гялтанд фибрин наалдсан
2. Гялтангийн цочмог, архаг үрэвсэл
3. Хавдар
4. Сүрьеэ
5. Бие махбод шингэн ихээр алдах үед
/1...
5. Артерийн дээд даралт ялимгүй ихсэх, доод даралт буурах
/124./ Сэргэлэн 8 сартай, 9 кг жинтэй, 20 хоног суулгасан зовиур...
5. Тонгойход нүүр чинэрч өвдөх
/132./ А- аминдэм дутагдлын эмнэлзүйд илэрч болох шинжүүдийг зөв сонгоно уу
1. Ядрамтгай, х...
1. 2 сараас 12 сартай хүүхдэд 100 мг
2. 12 сараас 3 настай хүүхдэд 100-125 мг
3. 3-5 настай хүүхдэд 250 мг
4. 12 сараас 3 ...
2. Ээдэм
3. Мах
4. Өндөг
5. Цөцгий
/150./ Лактоза дутлын үед хориглох хоол
1. Эхийн сүү
2. Үнээний сүү
3. Ямааны сүү
4. Ша...
1. Алганы цайлт
2. Гемоглобин эритроцитын хэмжээ
3. Өнгө илтгэгч
4. Rh үл нийцэл
5. Цусны бүлэг тодорхойлох
5. Таны сонгох...
Тохиолдол 3
Эх нь 1 нас 2 сартай хүүгээ өрхийн эмчид үзүүлэхээр авчрав. Хүүхэд 3-4 хоногийн өмнөөс
ханиалгасан, өчигдрөөс ...
Рентген гэрлээр шалгахад уушгины агааржилт жигд бус, угийн зураглал тодорсон, цөөн
тооны жижиг голомтлог сүүдэртэй байв.
Ц...
C. Төрөлхийн анхдагч гипотиреоз
D. Рахит
E. Дауны хамшинж
2. Энэ хүүхдэд эмнэлзүй, лабораторийн ямар өөрчлөлтүүд илэрсэн б...
4. Суулгалт өвчний гол хүндрэл юу вэ?
1. Амьсгалын дутагдал
2. Шингэн алдалт
3. Зүрхний дутагдал
4. Тураал
5. Бөөрний дута...
C B C C D
Тохиолдол 8
С 9 настай, хүү. 10 хоногийн өмнө ханиад хүрсэн. Өчигдөрөөс бие суларч, хоолонд дургүй
болж, гэдсээр...
Шинжилгээнд: Эр-3.5х1012/л, Hb-70 г/л, тромбоцит 35x109/л, СОЭ-18 мм/цаг, цус нөжрөлт
0.1, цус бүлэгнэх хугацаа 7 мин.
1. ...
2. Ховдол хоорондын таславчийн цоорхой
3. Митраль хавхлагын дутал
4. Митраль хавхлагын хавсарсан гажиг
5. Тосгуур хооронды...
Тохиолдол 11
Өвчтөн Б 4 настай, хүү, амьсгааддаг, зүрх дэлсдэг, ханиад байнга хүрдэг зовуурьтай.
Үзлэгээр хүүхэд туранхай,...
Upcoming SlideShare
Loading in …5
×

Huhed sudlal

300 views

Published on

mongolia

Published in: Health & Medicine
  • Be the first to comment

Huhed sudlal

  1. 1. Хүүхэд судлалаар төрөлжсөн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтын жишиг сорил Сонгогдсон сорил 1.Нэг сонголттой тест ( Зөвхөн 1 хариулт зөв байх ) Энэ хэлбэрийн сорил нь A, B, C, D, E гэсэн дугаартай бөгөөд Зөвхөн 1 зөв хариуг сонгоно. 2.Олон сонголттой тест ( Хэдэн ч хариулт зөв байж болох ) 1, 2, 3 дугаар хариултууд зөв бол (A.) 1, 2, 3, 4 дугаар хариултууд зөв бол (B.) 2 ба 4 дугаар хариултууд зөв бол (C.) Зөвхөн 4-р хариулт зөв бол (D.) Бүх хариулт зөв бол (E.) 3.Шалтгаан хамаарлын тест (Заагдсан тестүүдийн үнэн зөв хийгээд тэдгээрийн шалтгаан хамаарлыг тодорхойлно.) Зөв, Зөв, Зөв (A.) Зөв, Зөв, Буруу (B.) Зөв, Буруу, Буруу (C.) Буруу, Зөв, Буруу (D.) Буруу, Буруу, Буруу (E.) /1./ Сэрээ булчирхайн экстракт аль нь вэ A. Миелопид B. Тимоген C. Анаферон D. Тималин /2./ Эхийн IgG нярай үед юунаас хамгаалахгүй вэ? 1. Сахуугийн хор 2. Саа 3. Улаан бурхан 4. E.coli 5. Улаанууд /3./ Дархлаа эмчилгээ нь Дархлалын тогтолцоо дарангуйлагдсан бол сэргээх, ихэссэн бол дарангуйлах, дутагдсан үед нөхөх зорилготой. /4./ Бэлгийн бойжилт эртсэх эмгэгт (ББЭЭ) тохирохыг зөв сонгоно уу 1. Охидод 7 нас, хөвгүүдэд 8 наснаас өмнө бэлгийн бойжилтын шинжүүд илрэхийг ББЭЭ гэнэ. 2. Жинхэнэ ба хуурамч ББЭЭ гэж ангилна 3. Бэлгийн хоёрдогч шинжүүд хүйстэйгээ тохирч байвал изо, эсрэг хүйсээ дагавал гетеросексуаль гэнэ 4. Жинхэнэ ББЭЭ нь гонадолиберин, гонадотропины ялгаралт ихэссэнээр бэлгийн даавруудын ялгаралтыг ихэсгэнэ 5. Ховор тохиолдолд шалтгаан тодорхойгүй (идиопатик) ББЭЭ тохиолдоно /5./ 1-р хэлбэрийн диабетийн онцлог хүүхдэд: 1. Хурц эхэлж хурдан даамжрах 2. Бага насанд гол төлөв оврогоор эхлэх 3. Хожуу үеийн хүндрэлд өртөх эрсдэл их 4. Бие бялдрын хөгжилд сөргөөр нөлөөлөх 5. Ээнэгшилд орохдоо амархан /6./ Өнчин тархины одойролд хамаатай эмнэлзүйн шинжүүдийг зөв сонгоно уу 1. Өсөлтийн хоцрогдол 2. Бамбайн дааврын дутагдлын шинжүүд 3. Бэлгийн бойжилт хоцрох
  2. 2. 4. Цусны сахар ихсэх 5. Биеийн пропорцын өөрчлөлт /7./ Суулгалтын үед ихэвчлэн тохиолдох нь: A. бодисын солилцооны суурьшил B. амьсгалын суурьшил C. амьсгалын хүчилшил D. үл зохицсон суурьшил E. бодисын солилцооны хүчилшил /8./ Нялх хүүхдэд сэхээн амьдруулалтын үед интубацийн гуурсаар хийх адреналиний тун судсаар хийх тунгаас хэд дахин их байх вэ? A. 1 дахин B. 2 дахин C. 3 дахин D. 4 дахин E. 5 дахин /9./ Хүүхдэд интубацийн гуурсыг сонгох томьёо A. 4 см+ нас/2 B. 4 см+ нас/4 C. 12 см+ нас /2 D. 15 см+ нас /2 E. төрсөн жин+3см /10./ Хүүхдэд сэхээн амьдруулалт хийх үеийн хүчилтөрөгчийн урсгалын хурд A. 0.5- 1.0 л/мин B. 1-2 л/мин C. 2-3 л/мин D. 0.5- 2.0 л/мин E. 5-10 л/ мин /11./ Амьсгалын замын өвчний улмаас цусны рСО2 ихэссэн үед та эмчилгээний ямар тактик сонгох вэ? A. тайвшруулж, хамраар хүчилтөрөгч өгнө B. тайвшруулж, ууршуулалтанд оруулна C. тайвшруулж, унтуулаад, мөгөөрсөн хоолойд гуурс тавьж, бронхын санаци хийнэ D. тайвшруулж, шингэн сэлбэнэ E. тайвшруулахад л хангалттай /12./ Хүнд хэлбэрийн усгүйжилтийн үед эхний 1 цагт судсаар сэлбэх шингэний хэмжээ (1 нас хүртэлх хүүхдэд): A. 70 мл/кг B. 100 мл/кг C. 20 мл/кг D. 30 мл/кг E. 15 мл/кг /13./ Усгүйжилтийн шокийн үед судсаар хийх шингэний гарааны тун A. 10 мл/кг хурдан B. 15 мл/кг хурдан C. 20 мл/кг хурдан D. 30 мл/кг эхний 1 цагийн дотор E. 70 мл/кг дараагийн 5 цагийн дотор /14./ 2 сартайгаас 5 насны хүүхдэд хамрын гуурсаар өгөх хүчилтөрөгчийн урсгалын хурд A. 5-10 л/мин B. 1- 2 л/мин C. 1-1.5 л/мин D. 0.5- 1.0 л/мин E. 0.5 л/мин /15./ Сийвэнгийн осмосын хэвийн үзүүлэлт? A. 175 ± 5 мосм/л
  3. 3. B. 320 ± 5 мосм/л C. 500 ± 5 мосм/л D. 285 ± 5 мосм/л E. 1000 ± 5 мосм/л /16./ Хүнд тураалтай хүүхдийн цусны чихэр буурсан нь: A. 2.0 ммол/л-ээс доош B. 2.5 ммол/л-ээс доош C. 3.0 ммол/л-ээс доош D. 3.5 ммол/л-ээс доош E. 4.0 ммол/л-ээс доош /17./ Ихэнх эмийн хордолтын үед (амаар хэрэглэж хордсон үед): 1. идэвхижүүлсэн нүүрсийг огт хэрэглэхгүй. 2. идэвхижүүлсэн нүүрсийг хааяа хэрэглэнэ. 3. идэвхижүүлсэн нүүрсийг заавал хэрэглэх албагүй. 4. идэвхижүүлсэн нүүрсийг заавал хэрэглэнэ. 5. идэвхижүүлсэн нүүрсийг бага тунгаар хэрэглэж болно. /18./ Ус давамгайлж шингэн алдсан үед сийвэнгийн осмос яаж өөрчлөгдөх вэ? 1. багасна. 2. нормын дээд хязгаарт байна. 3. өөрчлөгдөхгүй. 4. ихэснэ. 5. нормын доод хязгаарт байх нь онцлог. /19./ Шенлейн-Хенохын өвчнөөр өвчилсөн хүүхдийг хэдэн жил диспансерийн хяналтанд байлгах вэ? A. 6 сар B. 1 жил C. 1-3 жил D. 5 жил E. 10 жил /20./ Шенлейн-Хенохын өвчний үед дараах шинжүүдээс аль нь илрэхгүй вэ? A. Арьсаар цусархаг тууралт гарна B. Үеэр өвдөх C. Бүх биеэр өвдөх D. Гэдсээр өвдөх E. Цустай шээх /21./ Кумбсын сорил ямар өвчний үед эерэг гарах вэ? 1. Цус сэлбэлтийн урвал 2. Цус задралын цус багадалт 3. Нярайн цус задрах өвчин 4. Цусны бүлэг тохирохгүй үед 5. Цусны бүлэг тохирсон үед /22./ Гемофилийн үед хийгдэх хамгийн чухал шинжилгээ юу вэ? 1. Эхо 2. Рентген 3. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ 4. Факторын шинжилгээ 5. КТГ /23./ Мегалобласт цус багадалт ямар үед болох вэ? 1. Төмөр дутагдлын цус багадалт 2. В12 дутагдлын цус багадалт 3. Хар тугалгын хордлого 4. Фолийн хүчил дутагдлын цус багадалт 5. Зэс дутагдлын цус багадалт /24./ Гепарин эмчилгээ хийж байгаа үед ямар зарчим баримтлах вэ? 1. Хоногийн тунг 1 удаа тарина
  4. 4. 2. Хоногт 4-6 удаа, арьсан дор тарина 3. Шууд хасна 4. Нэг удаагийн тунг бууруулж хасна 5. Хоорондын зайг холдуулан хасна /25./ Атопийн дерматитэд хэрэглэх кортикостероид тосноос хамгийн сул хүчтэй ангилалд орох тосыг нэрлэ: A. Гидрокортизон B. Аклометазон C. Метилпреднизолон(адвантан) D. Триамценолан ацетонид E. Бетаметазон валерат /26./ Хүүхдэд 6 сартайгаас эхлэн өгч болох II үеийн антигистамины нэр A. Цитеризин B. Лоратадин C. Левоцитеризин D. Дезлоратадин E. Телфаст /27./ Атопийн дерматитын тууралтын онцлог: 1. Загатнаа ихтэй 2. Нас насанд өөр өөр байрлалтай байх 3. Халдварт өртөмхий 4. Олон дахин сэдэрдэг 5. Гэнэт туурч гэнэт алга болдог /28./ Шүүдэст эмзэгшлийн үед салст бүрхэвчийн талаас гарах шинж: 1. Хэлний салстын хучуур эсүүд хөөж гуужсанаас болсон "Газрын зураг" шиг хэл 2. Амьсгалын замын өвчинд өртөмхий 3. ХГЗ-ын салст эмзэг учир суулгамтгай 4. Шээс дамжуулах замын салстууд улаймхай гэмтэмхий учраас үрэвсэлд өртөмхий 5. Үрэвсэл нь ужиг явцтай, амархан дахих, хүндрэх хандлагатай. /29./ 6 сартай, 8 кг жинтэй суулгаж буй хүүхдэд Б төлөвлөгөөний дагуу 4 цагийн турш хэдий хэмжээний шингэн өгөх вэ? A. 50-100 мл B. 100-200 мл C. 200-450 мл D. 450-800 мл E. 800-960 мл /30./ ХӨЦМ-ээр ямар насны хүүхдийг нярай хүүхэд гэж тооцдог вэ? A. 1 сартай B. 21 хоногтой C. 28 хоногтой D. 2 сар хүртэлх E. 3 сар хүртэлх /31./ Шингэн их алдалттай үед судсаар сэлбэх нэн тохиромжтой уусмал аль нь вэ? A. 10%-ийн глюкозын уусмал B. 5% -ийн глюкозын уусмал C. Рингер Лактатын уусмал D. 10%-ийн NaCl E. физиологийн уусмал /32./ Цочмог суулгалт гэж юу вэ? A. Суулгалт цочмог эхэлж 7 хоногийн дотор намдаж байвал B. Суулгалт цочмог эхэлж 10 хоногийн дотор намдаж байвал C. Суулгалт цочмог эхэлж 14 хоногийн дотор намдаж байвал D. Суулгалт цочмог эхэлж 14 хоногоос дээш хугацаагаар үргэлжилж байвал E. Суулгалт цочмог эхэлж 21 хоногоос дээш хугацаагаар үргэлжилж байвал
  5. 5. /33./ Шингэн их алдалттай суулгалт В төлөвлөгөөгөөр эмчлэгдэж буй хүүхэд уух чадвартай болмогц ямар хэмжээний шингэнийг цаг тутам уулгах вэ? A. 30 мл/кг B. 20 мл/кг C. 15 мл/кг D. 15 мл/кг E. 5 мл/кг /34./ Шингэн сэлбэх давсны уусмал ямар найрлагатай вэ A. Ус, натри хлорид, глюкоз, кали хлорид B. Ус, натри хлорид, кали хлорид, глюкоз, натри гидрокарбонат C. Глюкоз, натри хлорид, кали хлорид, гурвал натрит цитрат D. Глюкоз, натри хлорид E. Ус, хлор, кали хлорид /35./ Хүүхдэд амны шархлааг өдөрт хэдэн удаа эмчлэх вэ? A. 1 удаа B. 2 удаа C. 3 удаа D. 4 удаа E. 5 удаа /36./ Дараахаас аль нь хүнд тураалын шинж вэ? A. Алга цайсан B. Алга хувхай цагаан C. 2 хөл хавантай D. Жин бага E. артерийн даралт бага /37./ Нүдний халдварыг ямар эмээр эмчлэх вэ? A. Ung Albucidi 20% B. Sol Penicillini 1-2% C. Ung Prednizoloni 5% D. Ung Tetracyclini 1% E. Ung Tetracyclini 5% /38./ Шингэн их алдалттай 10 кг жинтэй хүүхдийг ууж чаддаг болмогц нь 1 цагийн дотор хэдий хэмжээний шингэн уулгах вэ? A. 50 мл B. 40 мл C. 30 мл D. 70 мл E. 75 мл /39./ Хүйг хэрхэн цэвэрлэх вэ? 1. Хүйнд юу ч түрхэхгүй 2. Хуурай цэвэр байлгана 3. Агаарт ил, боолтгүй байлгана 4. Антибиотик хэрэглэнэ 5. Халдваргүйжүүлэх уусмал хэрэглэнэ /40./ Бага эргэлтэнд баяжилттай төрөлхийн гажигт аль нь орохгүй вэ? A. Артерийн битүүрээгүй цорго B. Тосгуур хоорондын таславчийн цоорхой C. Ховдол хоорондын таславчийн цоорхой D. Эбштейны аномали /41./ Хоёр хавтаст хавхлагын дутагдлын үед шуугиан аль цэгт сонсогдох вэ? A. I B. II C. III D. IV E. V
  6. 6. /42./ Ховдол хоорондын таславчийн цоорхойн үед цус хөдлөлзүйн ямар өөрчлөлт гарах вэ? 1. Баруун ховдлоос зүүн тийш цус хаяна 2. Зүүн ховдлоос баруун тийш цус хаяна 3. Бага эргэлтэнд цус хомсдоно 4. Бага эргэлт цусаар баяжна 5. Их эргэлт цусаар баяжна /43./ Аль үүсгэгч давамгайлж шээс дамжуулах замын халдварыг үүсгэдэг вэ? A. A. Хламид B. B. Вирүс C. C. E.Coli D. D. Стафилококк E. E. Энтерококк /44./ Аль нь бөөр-шээсний замын өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл биш вэ? 1. Биеийн ерөнхий ба хэсэг газрын эсэргүүцэл сул 2. Хүүхэд голдуу илүү тээлттэй байх 3. Бөөрний эдийн хөгжил бүрэн гүйцээгүй 4. Жирэмсэн үеийн ургийн хөдөлгөөний идэвх сул байх 5. Шээсний урсгалын төрөлхийн ба олдмол саад /45./ 10 настай хүү халуурна, залгихад хоолой хөндүүрлэнэ, хар цай шиг хүрэн өнгөтэй шээсэн. Энэ өвчин анх удаа тохиолдож байна. Ямар өвчин байх магадлал өндөр вэ? Ямар шинжилгээ шаардлагатай, илүү тодорхой мэдээлэл өгөх вэ? 1. Цочмог пиелонефрит 2. Цочмог гломерулонефрит 3. Шээсний нян судлалын шинжилгээ 4. Шээсний ерөнхий шинжилгээ 5. Хоногийн шээсэнд биохими /46./ Эмнэлзүйд алга, ул шар байгаа бол цусны билирубины түвшин хэд байж болох вэ? A. 4 мг% хүртэл B. 5 мг% хүртэл C. 12 мг%-иас дээш D. 15 мг%-иас дээш E. 15 мг% хүртэл /47./ Анхдагч апноэгийн үед илрэх шинжийг сонгоно уу? 1. Зүрхний цохилтын тоо цөөрөх 2. Цочрооход хариу үзүүлэх 3. Арьс цонхийж цайх 4. Гасп хэлбэрээр амьсгалахыг оролдох 5. Цусны даралт унах /48./ Нярай хүүхдийг хөхөөр хооллохтой холбоотой буруу зөвлөгөөг олно уу. 1. Ангир уураг нь хүүхдэд хэрэгцээтэй шимт бодисыг агуулсан байдаг 2. Шөнө хөхүүлэх нь сүүний гарцыг бууруулна 3. Хөхөө ойр ойрхон хүүхдээ хүссэн үед нь хөхүүлөх нь чухал 4. Ангир уураг маш бага хэмжээтэй тул чихэртэй усаар нэмж угжина 5. Шөнө хөхүүлэх нь сүүний гарцыг сайжруулна /49./ Физиологийн шарлалт эмгэг шарлалтаас ялгагдах шинж нь: 1. Төрмөгц үүсээд удаан үргэлжилдэг 2. Төрсний дараах 2-3 хоногт үүсдэг 3. Шарлалт арилсны дараа дахин үүсч болдог 4. 10-аас илүүгүй хоноод арилдаг, биенд ямар нэгэн зовуурьгүй 5. Билирубины хэмжээ 12 мг%-аас их болно /50./ Цус задрах өвчний үед цус орлуулан сэлбэх эмчилгээний заалтыг нэрлэнэ үү. 1. Цусны билирубин >342 мкмол/л 2. Билирубины цагийн өсөлт >6 мкмол/л 3. Хүйн цусанд билирубиний хэмжээ >60 мкмол/л 4. Цусны билирубин >205 мкмол/л
  7. 7. 5. Хүйн цусанд билирубины хэмжээ >45 мкмол/л /51./ Түгээмэл тохиолддог амьсгалын дистресс хамшинжийг нэрлэнэ үү 1. Гиалин бүрхүүлт өвчин 2. Шилжилтийн үеийн амьсгаадалт 3. Уушгины үрэвсэл 4. Зунгагт хахах хамшинж 5. Пневмоторакс /52./ Тархи бусад эрхтнүүдээс дундажаар хэд дахин их хүчилтөрөгч хэрэглэдэг вэ? A. 10 B. 15 C. 20 D. 25 E. 30 /53./ Амны аль нэг буланд хуруугаа хүргэхэд тэр тал уруу толгойгоо эргүүлж, амаа ангайлган хэлээ булталзуулна A. Уруул цорвойх рефлекс B. Хайх рефлекс C. Хөхөх рефлекс D. Галантын рефлекс E. Бауэрийн рефлекс /54./ Монгол хүүхдийн хөдөлгөөн-сэтгэцийн хөгжлийг судалсан Г.Оросоо, Ш.Оросоо нарын ажиглалтаар бие дааж хийдэг үйлдэл аль нь вэ? (Дундажаар) A. 3 сартайдаа толгойгоо дааж B. 7 сартайдаа сууж C. 9 сартайдаа мөлхөж D. 12 сартайдаа явна E. Бүгд зөв /55./ Нярайн жингийн алдагдлыг хэдэн хувиас эхлэн дээш байвал эмгэг гэж үзэх вэ? A. 6% B. 8% C. 10% D. 12% E. 15% /56./ Суулгалттай А төлөвлөгөөгөөр эмчлэгдэж буй 5 сартай хүүхдэд 20 мг-тай цайрын бэлдмэлээс ямар тунгаар өгөх вэ? A. ½ шахмалаар өдөрт 1 удаа 14 хоног B. ¼ шахмалаар өдөрт 1 удаа 14 хоног C. ½ шахмалаар өдөрт 1 удаа 5 хоног D. 1/4 шахмалаар өдөрт 1 удаа 5 хоног E. 1 шахмалаар өдөрт 1 удаа 14 хоног /57./ Таталдамхай өвчний ил хэлбэрийн эмнэлзүйн шинжүүдийг зөв тодорхойлно уу: А. Дууны хөвч агчилт В. Ул сарвууны таталт С. Эклампси 1. Сарвуу “эх баригч”, тавхай “адууны туурай”-ны шинж бүхий таталт өгөх 2. Амьсгал тасалдаж, царай цонхийж хөхрөх, татах, хоолой сөөнгөтөх 3. Ухаан алдах, амнаас хөөс сахрах, таталт нүүрний булчингаас эхлэн бүх биеийг хамрах, мэдээгүй бие засах A. А1, В3,С2 B. А2, В1, С3 C. С1, В2, А3 D. А2, В3, С1 E. А3, В1, С2 /58./ Эбштейны өвчний зүрхний цахилгаан бичлэгт илрэхгүй шинжийг зөв сонгоно уу: A. Баруун тосгуурын томрол B. Цахилгаан тэнхлэг зүүн тийш хазайх C. Цахилгаан тэнхлэг баруун тийш хазайх D. АВ дамжуулалт уртсах
  8. 8. E. Гисийн баруун багцын хориг /59./ Перинаталь үе гэдэгт дараах үе хамаарна A. Жирэмсний 22 долоо хоногтойгоос төрөлт эхлэх хүртэлх хугацаа B. Төрөлтийн үйл ажиллагаа эхлэхээс нярайн хүйг таслах хүртэлх хугацаа C. Төрсний дараах амьдралын эхний долоо хоног D. Төрсний дараах амьдралын эхний 168 цагийн доторх хугацаа E. Жирэмсний 22 долоо хоногтойгоос төрсний дараах эхний 7 хоног /60./ Шүүдэст эмзэгшилтэй хүүхдийн цусны дэлгэрэнгүй шинжилгээнд илрэх эмнэлзүйн ач холбогдол бүхий өөрчлөлтийг зөв сонгоно уу. A. Лейкоцитоз B. Лимфоцитоз C. Нейтропени D. Эозинофили E. СОЭ өндөрсөх /61./ Зөвхөн хөхөө хөхдөг , бор хоолонд ороогүй, 6 сар хүрээгүй хүүхдэд ханиалга намдаах хоргүй зөөлөн ямар эмчилгээ хийх вэ? A. Шар тостой аарц B. Хөхний сүү C. Аньсны ханд D. Зөгийн балтай сүү E. Уротропин /62./ 6-12 сартай хөхөө хөхдөг хүүхдэд нэмэгдэл хоолнуудад дасгасны дараа өдөрт хэдэн удаа нэмэлт хоол өгөх вэ? A. 1-2 удаа B. 3 удаа C. 5 удаа D. 4 удаа E. 6 удаа /63./ Ургийн хөгжлийн хэд дэх 7 хоногт мэдрэлийн тогтолцоо үүсч эхэлдэг вэ? A. Эхний 7 хоногт B. 2 дахь 7 хоногт C. 3 дахь 7 хоногт D. 4 дэх 7 хоногт E. 5 дахь 7 хоногт /64./ Хүүхдийн хэдэн насанд хэл ярианы хөгжилд нь илүү анхаарах шаардлагатай вэ? A. 1-2 нас B. 2-3 нас C. 3-7 нас D. 7-9 нас E. 9-12 нас /65./ Хөврлийн хөгжлийн хэд дэх 7 хоногт амьсгалын зам үүсдэг вэ? A. 1-2 долоо хоног B. 2-3 долоо хоног C. 3-4 долоо хоног D. 4-5 долоо хоног E. 5-6 долоо хоног /66./ Ямар тохиолдолд хүнд ужиг суулгалт гэж ангилах вэ? A. Суулгалт 20 хоногоос дээш үргэлжилсэн. B. Суулгалт 14 буюу түүнээс дээш хоног үргэлжилсэн ба шингэн алдалтын шинжтэй. C. Суулгалт 14 хоног ба түүнээс дээш үргэлжилсэн D. Суулгалт 14 хоног ба түүнээс дээш үргэлжилсэн бөгөөд баас цустай гарах. /67./ Тураалтай, цус багадалттай, хооллолтын бэрхшээлтэй гэж ангилагдсан 8 сартай хүүхдийг эмч үзэж зөвлөгөө өгөөд, хамгийн ойрын давтан үзлэгийг хэзээ товлох вэ? A. 2 хоноод B. 5 хоноод
  9. 9. C. 10 хоноод D. 14 хоноод E. 30 хоноод /68./ Суулгаж байгаа хүүхдэд саагийн вакцин уулгах уу? A. Уулгах боловч тунг хийсэнд тооцохгүй. B. Дархлаа тогтохгүй учир уулгахгүй. C. Уулгаад товлолын дагуу уусанд тооцно. D. Уулгахгүй, учир нь суулгалтаар гарчихна. E. Уулгахгүй, учир нь дархлаад нөлөөлсөн эсэхийг мэдэх боломжгүй. /69./ Фаллогийн дөрвөлд орохгүй гажгийг нэрлэнэ үү A. Уушгины артерийн эхлэх амсрын нарийсал B. Ховдол хоорондын таславчийн цоорхой C. Гол судасны амсар баруун тийш хэлбийх D. Тосгуур хоорондын таславчийн цоорхой E. Баруун ховдлын ханын зузаарал /70./ 6 сартай 8 кг жинтэй хүүхэд 2 хоног суулгасан зовиуртай , үзлэгээр хүүхдийн нүд хонхойсон, ам нь их цангасан, ховдоглон ууж байв. Өөр шинж илрээгүй. Хүүхдийн биеийн байдлыг үнэлж ямар арга хэмжээ авах вэ? A. Хүнд шингэн алдсан гэж үзээд хураагуур судсанд шингэн юүл. B. Шингэн алдсан гэж үнэлээд 4 цагийн дотор 450-800 мл ШСД цайны халбагаар уулга. C. Шингэн алдсан гэж үзээд 800-1200 мл ШСД бага багааар уулга. D. Шингэн алдалтгүй гэж үнэлээд А төлөвлөгөөний дагуу эмчил. E. Шингэн их алдсан гэж үнэлээд 100 мл/кг жинд тооцоолон Рингер лактат дуслаар хий. /71./ Амьсгал дутлын зэргээс хамаарч илрэх эмнэлзүйн гол шинжүүд нь: А. Амьсгал дутлын 1-р зэрэг В. Амьсгал дутлын 2-р зэрэг С. Амьсгал дутлын 3-р зэрэг 1. Цусны рН 7.2 –оос бага, үл зохицох хүчилшилтэй 2. Судасны лугшилт, амьсгалын тооны харьцаа нэг минутанд 3.5:1, цусны хүчилтөрөгчийн хангамж 85 мм.муб хүртэл буурсан 3. 3.Тайван үед амьсгаадна, цусны хүчилтөрөгчийн хангамж 70- 85 мм.муб A. А1, В3,С2 B. А1, В2, С3 C. С1, В2, А3 D. А2, В3, С1 E. А3, В1, С2 /72./ Гуурсан хоолойн цочмог үрэвслийн хэлбэр, эмнэлзүйн явц нь хүүхдийн нас, суурь өвчин, харшилтай эсэхээс хамаарна: А. 6 сар хүртэлх насны хүүхэд В. 6-12 сартай хүүхэд С. Бага ба сургуулийн насны хүүхэд 1. Гуурсанцар хоолойн үрэвсэл зонхилж, эмнэлзүйн хүнд хэлбэр буюу хүнд цочмог хатгалгаатай төстэй. 2. Гуурсан хоолойн энгийн үрэвсэл тохиолдох ба өвчний эхний үед хуурай хүчтэй ханиалгах ба ихэвчилэн 3-4 хоногийн дараагаас нойтон ханиалгаж цэр ховхорч эхэлнэ. 3. Гуурсан хоолойн бөглөрөлтөт үрэвсэл давамгайлдаг тул энгийн хэлбэрээс хүнд явцтай. A. А1, В3,С2 B. А1, В2, С3 C. С1, В2, А3 D. А2, В1, С3 E. А3, В1, С2 /73./ Шуугиантай амьсгалтай уушгины хатгалгаатай 10 сартай хүүхдэд сальбутамолыг яаж өгөх вэ? A. 4 мг шахмалаас ¼ шахмалаар өдөрт 3 удаа, 5 хоног B. 4 мг шахмалаас ½ шахмалаар өдөрт 3 удаа 5 хоног C. 2 мг шахмалаас 1 шахмалаар өдөрт 2 удаа 5 хоног D. 2 мг шахмалаас 1+1/2 шахмалаар өдөрт 2 удаа 5 хоног E. 2 мг шахмалаас ½ шахмалаар өдөрт 5 удаа 3 хоног /74./ Хүйнээс нь идээ гарч байгаа, 1 өдөр халуурсан нярайд ямар ангиллаар, ямар тусламж үзүүлэх вэ?
  10. 10. A. Хэсэг газрын нянгийн халдвар гэж ангилаад үүсгэгчийн эсрэг эм уулгаад, хэсэг газрын эмчилгээ хийгээд, 2 хоноод давтан үзнэ. B. Нянгийн хүнд халдвар байж болзошгүй гэж ангилаад, антибиотикийн эхний тунг тариад, цусны сахар багасхаас сэргийлээд, дулаан авч явахыг зөвлөөд эмнэлэгт яаралтай хэвтүүлнэ. C. Үүсгэгчийн эсрэг хоёрдугаар сонголтын эм уулгаад гэртээ хэрхэн асрах талаар эхэд зааж өгнө. D. Яаралтай эмнэлэгт хэвтүүлнэ. E. Үүсгэгчийн эсрэг эм уулгаад, хэсэг газрын халдварыг генцианвиолетээр гэрт нь эмчлэнэ. /75./ Шүүдэст эмзэгшилтэй нярайд ямар шинжүүд илрэх вэ? A. Хөлрөмтгий, шилээ шөргөөх, дагзны үс халцрах. B. Нурамтгай, толгойд зузаан хагтай, жин хурдан нэмэгдэх. C. Идээт цэврүүнүүд арьсан дээр гарч халуурах, хөхөндөө дургуйцах D. Гульгимтхай, цочромтхой, нойронд муу. E. Шээх бүр уйлж сэрдэг, шээс нь улаан шар өнгөтэй. /76./ 3 настай хүүхдийн чихнээс булаг гойжоод 7 хонож байгаа . Гэтэл өчигдрөөс эхлээд хүүхэд халуурч, чих өвдөж байна гэж уйлагнасан. Үзлэгээр чихнээс булаг гарч байсан, чихний ард хөндүүр хавдсан байв. Хүүхдийг хэрхэн ангилах вэ? A. Чихний цочмог халдвар B. . Чихний архаг халдвар C. Хөхлөг ургацын үрэвсэл D. Шингэн хулхи E. Хэсэг газрын халдвар /77./ Хэрлэгийн үеийн хоёр хавтаст хавхлагын дутагдал рентгенд ямар дүрсээр илэрхийлэгддэг вэ? A. Майхан B. Митраль C. Гутлын D. Хөндлөн томрол E. Модон шаахай /78./ 38,5 хэмээс дээш хэлуурч буй 8 сартай хүүхдэд парацетамолын 100 мг- ын шахмалаас яаж өгөх вэ? A. 14 B. 12 C. 1 бүтнээр D. 1.5 E. 2 бүтнээр /79./ Дөнгөж төрсөн нярайд тогтворжоогүй байдаг нь аль нь вэ? A. Харц B. Сонсгол C. Тэнцвэр D. Дуу авиа ялгах чадваргүй E. Бүгд /80./ Уушгины дэлбэнгийн үрэвсэл А. 1 хүртэлх насанд В. 1-3 насанд С. Сургууль цэцэрлэгийн насанд 1. Тохиолдохгүй 2. Цөөн 3. Голчилон тохиолдоно A. А1, В3,С2 B. А1, В2, С3 C. С1, В2, А3 D. А2, В1, С3 E. А3, В1, С2 /81./ Ханиад шуухинаатай хүүхдэд шингэнийг яаж хэрэглэх вэ? A. Эрүүл үеийхтэй ижил хэмжээний шингэн өгнө B. Шингэн уух дуршлаас хамаарна C. Эрүүл үеийхээс илүү шингэн өгнө
  11. 11. D. Бөөлжиж байгаа үед шингэн өгөхгүй E. Шингэн өгөх шаардлагагүй /82./ Нярай хүүхэд гүйлсэн булчирхайн үрэвслээр бараг өвддөггүй шалтгаан юу вэ? 1. Тулгавчийн хооронд үл харагдам байрладаг 2. Гүйлсэн булчирхайн хонхорууд нь бүдэг 3. Цусны судас бага 4. Гүйлсэн булчирхай үүсээгүй байдаг учраас 5. Биетэйгээ харьцуулхад том учраас /83./ Верльгофын өвчний үеийн эмнэлзүйн гол шинжүүдэд дараах орно 1. Арьсан дээгүүр цусархаг тууралт гарах 2. Салстад цус харвах, хурах, гоожих* 3. Ялтсан эсийн тоо цөөрөх 4. Үе үрэвсэж хавдах 5. Хэвлий гэдсээр өвдөх /84./ Ховдол хоорондын таславчийн булчинлаг хэсгийн цоорхойтой үед илрэх эмнэлзүйн шинжүүдийг нэрлэнэ үү. 1. Өвчүүний зүүн 4,5-р хавирганы завсарт агшилтын хүчтэй шуугиан сонсогдоно. 2. Хүүхдийн бие бялдрын өсөлт хэвийн байна. 3. Рентген ба зүрхний цахилгаан бичлэгт өөрчлөлтгүй. 4. 5-р хавирганы завсарт агшилтын шуугиан сонсогдож, аюулхай лугшина. 5. Цус эргэлтэнд их хэмжээний өөрчлөлт үүснэ. /85./ Аденоид булчирхайн цочмог үрэвслийн үед илрэх эмнэлзүйн гол шинжүүдийг нэрлэнэ үү? 1. Хамар битүүрч, амаараа амьсгалах 2. Унтахдаа амаа ангайж, хурхирах 3. Нүүр хөөнгөтөн хацрын нугалаас арилах 4. Хоншоор урагш түрсэн байдалтай 5. Амьсгалын замын үрэвсэлт өвчинд өртөмхий /86./ Мэдрэл үений эмзэгшилтэй хүүхдийн эмнэлзүй лабораторийн шинжүүдээс дурьдана уу. 1. Мэдрэлийн хөөрөл ихтэй, сониуч 2. Хоолонд дургүй 3. Шээсний хүчил ихсэх 4. Үе үе ацетоноор бөөлжиж, ацетоноор шээх 5. Хэвлий хүчтэй базалж өвдөх /87./ Дунд чихний цочмог үрэвслийн үед эмнэлзүйд илрэх гол шинжүүдийг нэрлэнэ үү: 1. Халуурч, сульдах 2. Нэг хэсэг хугацаанд тасралтгүй чарлах 3. Унтаж чадахгүй, уйлах 4. Хөхөх үедээ үе үе больж уйлах 5. Хамар битүүрэх /88./ Тээлтийн насандаа бага жинтэй нярайд гарч болох хүндрэлүүдийг нэрлэнэ үү 1. төрөх үеийн амьсгалын бэрхшээл 2. хөрөх 3. чихэр багадах 4. хооллолтын бэрхшээл 5. халдвар /89./ Хэдэн нас хүртэл хүүхдийн амьсгал харьцангуй ширүүн сонсогддог вэ? 1. 0-6 сар хүртэл 2. 6 сараас-2 нас хүртэл 3. 2-4 нас хүртэл 4. 6 сараас-7 нас хүртэл 5. 7-9 нас хүртэл /90./ Гуурсан хоолойн багтрааны багтрах шатанд илрэх эмнэлзүйн шинжүүдэд дараах орно: 1. Амьсгал тавчдан, амьсгал гаргалт саадтай болох 2. Амьсгал шуугиантай
  12. 12. 3. Амьсгалд туслах булчингууд хүчтэй оролцох 4. Хүүхэд албадмал байрлалд орох 5. Хүйтэн хөлс гарах /91./ Чихнээс булаг гарч буй 1 сартай нярайд ямар арга хэмжээ авах вэ? 1. Хэсэг газрын нянгийн халдвар гэж ангилна 2. Нянгийн хүнд халдвар байж болзошгүй гэж ангилна. 3. Үүсгэгчийн эсрэг эм уулгаад, хэсэг газрын эмчилгээ гэрээр хийнэ. 2 хоноод давтан үзнэ. 4. Антибиотикийн эхний тунг тариад, цусны сахар багасхаас сэргийлээд, дулаан авч явахыг зөвлөөд эмнэлэгт яаралтай хэвтүүлнэ 5. Чихний архаг халдвар гэж ангилна. /92./ Зүрхний булчингийн үрэвслийн үед судас түгээмэл гэмтсэн бол ямар шинжүүд илрэх вэ? 1. Арьсны өнгө эрээнтэх 2. Тууралт гарах 3. Үеэр өвдөх 4. Цустай шээх 5. Долгион хэлбэрийн явцтай байх /93./ Верльгофын өвчний үед тархинд цус харвах тохиолдолд дараах шинж илрэнэ 1. Толгой эргэж, өвдөх 2. Татах 3. Ухаан бүдгэрэх, алдах 4. Бөөлжих 5. Мэнэнгийн шинжүүд /94./ Верльгофын өвчний үеийн тууралтын гол онцлог нь 1. Олон өнгийн 2. Олон хэлбэрийн 3. Хэм тэгш бус 4. Шөнө аяндаа гарах 5. Нойтон хэлбэрт “барын арьс”-ны шинж илрэх /95./ Аденовирусын халдварын үед эмнэлзүйд илрэх онцлох шинжүүдийг зөв сонгоно уу? 1. Нусгайрах, ханиах, хоолой сөөнгөтөх 2. Нүд улайх, нуухтах 3. Гэдэс базалж өвдөх,баас шингэрэх 4. Аденоид ба гүйлсэн булчирхай үрэвсэх 5. Халуурах /96./ Ганаа 1 нас 2 сартай, 8 кг жинтэй, алга цайсан, Хөхөө хөхөхдөө хөлөрдөг, булчин сул, сампингийн эрхийн шинжтэй. Хоногт 5 удаа хөхөө хөхдөг, 200 гр бантан, 200 гр каш иддэг, цай боорцогтой 1 удаа иддэг, өөр хоол өгдөггүй. Өөр зовиур ба эмгэг шинжгүй. Ангил. Эмчил. Ямар зөвлөгөө өгөх вэ? 1. Тураал, цус багадалт, рахит, хоололтын бэрхшээлтэй. -гэж ангилна. 2. Өдөрт 5 удаа тусгайлан бэлтгэсэн хоолноос 250-300 мл-ээр идүүлэх. Хөхийг үргэлжлүүлэн хөхүүлэх 3. Д витамины 50000 нэгжтэй шахмалаас даваа, дүрэв гаригт уулгахаар 7 ширхэгийг ээжид нь өгнө 4. Төмрийн сироп 2 мл буюу хагас цайны халбагаар 14 хоног уулгах. 5. 5 хоноод давтан үзүүл. /97./ Төрөхөд вакцинуудаа хийлгээгүй 10 хоногтой хүүхдэд ямар вакцинуудыг нөхөн хийж болох вэ? 1. БЦЖ 2. Саа 1 3. ВГ 1 4. УБ 1 5. СХХТ1 /98./ Верльгофын өвчний эмгэгжамд гойд нөлөөтэй хүчин зүйлсийг нэрлэ. 1. Ялтсан эсийн тоо цөөрөх
  13. 13. 2. Захын цусанд ялтсан эсийн задрал ихсэх 3. Цус гоожих 4. Ясны чөмгөнд ялгаран хөгжөөгүй эсийн хэт төлжилт явагдах 5. VIII хүчин зүйл хомсдох /99./ 2 сартай тураалгүй, цус багадалтгүй хүүхдийг хоногт 5 удаа хөхүүлдэг (шөнө бас хөхүүлдэг) ба 2 удаа үнээний сүүгээр угждаг. Энэ хүүхдийн хооллолтын алдаа, бэрхшээлүүдийг заа. 1. өдөрт 8-с цөөн хөхүүлдэг 2. үнээний сүү өгдөг 3. үнээний сүүг угжаар өгдөг 4. шөнө хөхүүлдэг 5. хөхүүлдэг /100./ Рахитын эхлэл үед биохимийн шинжилгээнд гарах өөрчлөлтүүдийг зөв нэрлэнэ үү. 1. Кальци хэвийн 2. Зарим үед кальци ялимгүй ихсэх 3. Фосфор багасах 4. Шүлтлэг фосфатаза ихсэх 5. Хүчилшил үүсэх /101./ Дутуу нярай уушгинд юу дутагдсанаас цулцангийн авчилз үүсч амьсгалын дутагдалд ордог вэ? 1. О2 2. СО2 3. Цус 4. Сурфактант 5. Ус /102./ Нойтон хэржигнүүр ямар эмгэгийн үед сонсогдох вэ? 1. Уушгины үрэвсэл 2. Уушгины хаван 3. Амьсгалын гуурсанцрын үрэвсэл 4. Залгиур, мөгөөрсөн хоолойн үрэвсэл 5. Гуурсан хоолойн үрэвсэл /103./ Рахитын улмаас нурууны ясанд гарах өөрчлөлтүүдийг зөв сонгоно уу. 1. Кифоз 2. Лордоз 3. Сколиоз 4. Остеомаляци 5. Гипохондродисплази /104./ Мальабсорбцийн хамшинжийн шалтгаан юу вэ? 1. Гэдэс тайрагдах 2. Нарийн, бүдүүн гэдэсний архаг үрэвсэл 3. Нойр булчирхайн үрэвсэл 4. Антибиотик удаан хэрэглэх 5. Кроны өвчин /105./ Төрөх өрөөнд дараах багаж хэрэгсэл зайошгүй байх шаардлагатай 1. Сэхээн амьдруулах ширээ 2. Хүүдий маск 3. Хүй таслах, хавчих хэрэгсэл 4. Салиа соруулагч 5. Халууны шил /106./ Ховдол хоорондын таславчийн цоорхойд хамааралтай тодорхойлолтыг зөв сонгоно уу. 1. 1. Зүрхний төрөлхийн гажгуудын дотор хамгийн олонтаа тохиолддог гажгуудын нэг юм 2. Цус эргэлтийн өөрчлөлт нь зүүн ховдлоос баруун руу юүлэгдэнэ. 3. Цус эргэлтийн өөрчлөлт 2-4 сараас эхлэн ажиглагдана 4. Хөхрөх шинж бүхий зүрхний гажгуудаас хамгийн элбэг тохиолддог. 5. Уушгины артерит 1-р авиа өргөгдөж салаална.
  14. 14. /107./ Хүүхдийг хэвтээ, босоо, зүүн хажуугаар нь байрлуулж чагнахдаа хаана чагнах вэ? 1. Зүрхний оройн түлхэлтийн хэсэгт 2. Өвчүүний баруун талд хавирга хоорондын 2-р завсарт 3. Өвчүүний зүүн талд хавирга хоорондын 2-р завсарт 4. Өвчүүний дотор 1/3-т аюулхай мөгөөрсний орчим, гол шугамнаас бага зэрэг баруун тийш 5. Боткины цэгт буюу өвчүүний зүүн талд 3, 4-р хавирга өвчүүнд бэхлэгдэх хэсэгт /108./ Апгарын үнэлгээ хийхийн тулд дараах шинж тэмдгүүдийг ажигладаг 1. Зүрхний цохилт 2. Амьсгал 3. Булчингийн хүчдэл 4. Цочрох урвал 5. Арьсны өнгө /109./ Ходоодны цочмог үрэвслийн эмнэлзүйн энгийн хэлбэрийн үед илрэх эмнэлзүйн шинжид дараах орно: 1. Гэдсээр өвдөх 2. Бөөлжих 3. Хоолой залгиур гашуу оргих 4. Аюулхайд эмзэглэх 5. Бөөлжилийн дараа тайвшрах /110./ Хүүхдийн төвэнхийн үрэвсэл, нарийсал ямар шинжүүдээр илэрдэг вэ? 1. Хяхтнаа амьсгал 2. Хоолой сөөх 3. Хуцуулж ханиах 4. Шуугиант амьсгал 5. Хөхүүлж ханиах /111./ Хүүхдийн шээс нь дараахи шинж чанартай. 1. Нярайн амьдралын эхний 3-4 хоногт шээс улаан өнгөтэй гарч болно. 2. Сул хүчиллэг орчинтой 3. Саармаг орчинтэй 4. Нян устгах чадвар муу 5. Шээсний хувийн жин бага /112./ Бөөрний түүдгэнцрийн цочмог үрэвслийн тодорхойлолтод тохирохыг зөв сонгоно уу. 1. Стрептококкоор үүсгэгдсэн хамар залгиурын үрэвслийн дараа 10 гаруй хоногийн дараа өвөл, хаврын үед ихэвчилэн тохиолдоно 2. Ихэнхидээ сургуулийн бага насныханд тохиолдоно 3. Хөвгүүд охидоос 2 дахин өвчилнө 4. Сургуулийн насны охид 5 дахин илүү өвчилнө 5. Шээсний замын гаж хөгжлийн суурин дээр илүүтэй үүснэ /113./ Вакцин хийлгэсэн хүүхдийн ээжэд юуг сануулах ёстой вэ? 1. Хүүхэд нэг өдөр бие нь тавгүй болж, халуурч болзошгүй 2. Энэ нь вакцинд дархлаа үүсэж буй хэвийн хариу урвал тул айх хэрэггүй, хүүхдээ сайн хөхүүлж, шингэн сайн уулга. 3. Хэрэв хүүхэд нэгээс олон хоног халуурвал авчирч үзүүлэх хэрэгтэй. 4. . Хэрэв хүүхэд вакцин хийлгэсэн өдрөө халуурвал котримоксазол, парацетамол хоёрыг өгөөрэй. 5. Вакцинд харшил үүсч болзонгүй тул димедрол уулгаарай. /114./ 2 сараас 5 хүртлэх насны хүүхдэд ямар аюултай ерөнхий шинжийг эмч үзлэгийн явцад шалгах ёстой вэ? 1. Хүүхэд уух буюу хөхөх чадвартай эсэх 2. Хүүхэд уусан бүхнээ бөөлжиж байгаа эсэх 3. Хүүхэд татсан . Хүүхэд унтаарсан буюу ухаангүй эсэх. 4. Хүүхэд өндөр халуурах. 5. . Хүүхэд ханиах үедээ бөөлжих. /115./ Ямар үед гялтангийн шүргэлцэх чимээ сонсогдох вэ?
  15. 15. 1. Гялтанд фибрин наалдсан 2. Гялтангийн цочмог, архаг үрэвсэл 3. Хавдар 4. Сүрьеэ 5. Бие махбод шингэн ихээр алдах үед /116./ Лейкоз өвчний эхлэл үед илрэх эмнэлзүйн шинжүүдээс нэрлэнэ үү 1. Хүүхэд тамирдангуй, сул, ядрамтгай болох 2. Тодорхой шалтгаангүй халуурах 3. Халуун 37.5-38.5 байх 4. Арьс салстад цус харвах, цус гоожих 5. Гэрлээс дальдрах, хэт мэдрэг болох /117./ Вакцин хийхээс татгалзах ямар эсрэг заалтууд байдаг вэ? 1. ДОХ-той хүүхдэд БЦЖ хийхгүй 2. СХХТ вакциныг ТМТ-ийн хүнд хурц эмгэгтэй хүүхдэд хийхгүй 3. СХХТ вакцин хийлгээд 3 хоногийн дотор татсан ба цохиулалтанд орсон хүүхдэд давтан СХХТ хийхгүй. 4. Өнөөдөр эмнэлэгт хэвтүүлэх заалттай хүнд өвчтэй хүүхдэд ямар ч вакцин хийхгүй. 5. 2500 гр жиндээ хүрээгүй дутуу, сул биетэй нярайд төрөхөд вакцин хийхгүй. /118./ Шээсээр фосфат их гарч байгаа үед хүүхдэд дараах хүнсний бүтээгдхүүнийг зөвлөдөггүй: 1. Бяслаг, ээдэм 2. Үхрийн элэг 3. Загас тахианы мах 4. Цагаан будаа 5. Цөцгий, ургамлын тос /119./ Хүүхдийн нарийн гэдэсний онцлог юу вэ? 1. Харьцангуй урт 2. Салст дотровч нимгэн 3. Цусны судсаар баялаг 4. Нас ахих тусам шимэгдүүлэх талбай ихэсдэг 5. Нарийн гэдэс харьцангуй богино /120./ Хөврөлийн хөгжлийн хэд дэх долоо хоногт зүрх үүсч эхэлдэг вэ? 1. 1 дэх долоо хоног 2. 5 дэх долоо хоно 3. 6 дэх долоо хоно 4. 2 дэх долоо хоно 5. 81 дэх долоо хоно /121./ Зүрхний дотор бүрхүүлийн фибраэластозын үед хүүхэд төрсний дараах эхний сард илрэх шинжүүдээс дурьдана уу. 1. амьсгаадах 2. өсөлт саатах 3. амьсгалын халдвараар байнга өвчлөх 4. гуурсан хоолой бөглөрөх 5. зүрхний дутагдлын шинжүүд /122./ Бага жинтэй нярайг хооллоход бэрхшээлтэй үед дараах аргыг хэрэглэнэ: 1. Жижиг аяга халбага хэрэглэх 2. Ходоодны гуурсаар хооллох 3. Эхийн хөхний сүүг өгөх 4. Угжаар хооллох 5. Хөхөвч хэрэглэх /123./ Артерийн битүүрээгүй цорго-д тохирохыг зөв сонгоно уу. 1. Зүрхний төрөлхийн гажгууд дотор элбэг тохиолддог 2. Хүүхдийн өсөлт бойжилт ой хүртэл хэвийн 3. Зүрхний хил голчлон зүүн, дээш томрох 4. Өвчүүний зүүн 2,3-р хавирганы завсар агшилт, сулралын шуугиан
  16. 16. 5. Артерийн дээд даралт ялимгүй ихсэх, доод даралт буурах /124./ Сэргэлэн 8 сартай, 9 кг жинтэй, 20 хоног суулгасан зовиуртай, өчигдөрөөс баас нь цустай болсон, тайван бус, цочромтгой, шингэн хэвийн ууна, ухаантай, арьсны хуниас хэвийн арилна, нүд хонхоогоогүй. Өөр зовиур ба эмгэг шинжгүй. Ангил. Эмчил 1. Шингэн алдалтгүй ужиг суулгалт. Цусан суулгалт гэж ангилна. 2. А төлөвлөгөөний дагуу шингэн алдалтаас сэргийлэх эмчилгээ хийнэ. 3. Ужиг суулгалттай хүүхдийн хооллолтын зөвлөгөө өгөх. 4. Ципрофлоксацин 15 мг/кг жинд нь тооцон өдөрт 2удаа 3хоног уух. 5. 2 хоноод давтан үзүүлэх ба хэзээ яаралтай үзүүлэхийг зөвлөнө. /125./ Нярай хүүхдийн хүй улайсан, идээтэй, тэр нь арьсруугаа тэлсэн бол ямар арга хэмжээ авах вэ? 1. Хэсэг газрын нянгийн халдвар гэж ангилна. 2. Нянгийн хүнд халдвар байж болзошгүй гэж ангилна 3. Үүсгэгчийн эсрэг эм уулгаад, хэсэг газрын эмчилгээ гэрээр хийнэ. 2 хоноод давтан үзнэ. 4. Антибиотикийн эхний тунг тариад, цусны сахар багасхаас сэргийлээд, дулаан авч явахыг зөвлөөд эмнэлэгт яаралтай хэвтүүлнэ 5. Үүсгэгчийн эсрэг эм уулгаад, хэсэг газрын эмчилгээ гэрээр хийнэ. 5 хоноод давтан үзнэ. /126./ Арьсны үндсэн давхаргыг сонгоно уу? 1. Эпидермис 2. Хөрсөн үе 3. Дерма 4. Арьсан үе 5. Бүгд зөв /127./ Шингэн их алдалттай суулгалтын шинжүүдийг заа. 1. Унтаарсан буюу ухаангүй. 2. Нүд хонхойх. 3. Ууж чадахгүй 4. .Уухдаа муу. 5. Арьсны хуниас маш удаан арилах. /128./ Уушгины хатгалгаатай 9 сартай хүүхдийг 2 хоноод давтан үзэхэд биеийн байдал нь дордсон, ханиалгасан хэвээр, цээж нь хонхолзож байв. Ямар арга хэмжээ авах вэ? 1. .Эмчилгээг зогсооно. 2. Үүсгэгчийн эсрэг хоёрдугаар сонголтын эмийн эхний тунг өгнө. 3. Үүсгэгчийн эсрэг нэгдүгээр сонголтын эмийг үргэлжлүүлэн өгнө 4. Эмнэлэгт яаралтай хэвтүүлнэ 5. Үүсгэгчийн эсрэг хоёрдугаар сонголтын эмийг 5 хоног гэрээр уулгана /129./ Ямар үед өтгөн хатах шинж илэрдэг вэ? 1. S гэдэс харьцангуй урт 2. Хэрэглэж буй хүнсний төрөл 3. Гэдэсний гажиг хөгжил 4. Булчин чангарсан үед 5. Халуурах /130./ Иж томуугийн үед бага насны хүүхдэд илрэх эмнэлзүйн онцлог шинжүүдийг нэрлэнэ үү. 1. Өндөр халуурах /39-40 хэм 2. Толгой дух магнай хэсгээр давамгай өвдөх 3. Хоолой сөөж, бачуурах 4. Үнэр муу мэдрэх 5. Тонгойход нүүр чинэрч өвдөх /131./ Синусит буюу дайвар хөндийнүүдийн үрэвслийн үед илрэх эмнэлзүйн шинжүүдийг зөв сонгоно уу? 1. Хамар битүүрч, нусгайрах, хамраас эвгүй үнэр үнэртэх 2. Толгой дух магнай хэсгээр давамгай өвдөх 3. Ухархай руу чилж, хатгуулж өвдөх 4. Үнэр муу мэдрэх
  17. 17. 5. Тонгойход нүүр чинэрч өвдөх /132./ А- аминдэм дутагдлын эмнэлзүйд илэрч болох шинжүүдийг зөв сонгоно уу 1. Ядрамтгай, хоолонд дургүй 2. Өсөлт удаашрах 3. Арьс хогжруутах 4. Шээсээр хучуур эд их хэмжээгээр гарах 5. Тахиан сохор /133./ Гүнсэл 3 настай, чихнээс булаг гойжоод 1 сар болсон, чих өвддөггүй, халуураагүй, өөр зовиур ба эмгэг шинжгүй. Ангил. Эмчил. 1. Чихний архаг халдвар гэж ангилна. 2. Чихийг чихээсээр хуурайшуулахыг ээжид нь зааж өгнө. 3. 5 хоноод давтан үзүүлэхийг зөвлөнө. 4. Чихний цочмог халдвар гэж ангилна. 5. Котримоксазолын 480 мг-ын шахмалыг 12 цагаар гэрт нь 5 хоног уулгана /134./ “Шингэн их алдалттай суулгалт” гэж ангилагдсан 9 сартай 9 кг жинтэй хүүхдэд ямар хэмжээний рингер лактатын уусмалыг, хэрхэн дуслаар хийх вэ? 1. 6 цагийн турш 900 мл буюу 100 мл/кг жинд Рингер лактатын уусмал судсаар дусаана 2. Эхний 1 цагт 270 мл буюу 30 мл/кг Рингер лактатын уусмал судсаар дусаана 3. Дараагийн 5 цагт 630 мл буюу 70 мл/кг Рингер лактатын уусмал судсаар дусаана 4. Хүүхдийн биеийн жинг 75 мл-т үржүүлээд гарах хэмжээгээр шингэнийг 4 цагийн турш уулган. 5. 4 цагийн турш 120 мл/кг жинд тооцоолон дуслаар шингэн юүлнэ. /135./ Хүүхдийн бөөрний онцлогийг дурьдана уу? 1. Насанд хүрэгсдийнхээс бага жинтэй 2. Үйл ажиллагаа муу 3. Шүүрэлтийн талбай ихтэй тул амархан хорддог 4. Генлийн гогцоо богинохон 5. Цусны ихэнх хэсэг нь холтослог давхаргаар урсаж өнгөрдөг /136./ Нярай хүүхдэд арьс шарлах ямар шалтгаанууд байдаг вэ? 1. Физиологийн шарлалт 2. Цус задарлын шарлалт 3. Элэгний шарлалт 4. Механик шарлалт 5. Халдварын гаралтай холимог (элэгний үрэвсэл, цу с задрал) шарлалт /137./ Уушгины хатгалгаа, чихний халдвар, маш хүнд өвчний үед хэрэглэх нэгдүгээр сонголтын антибиотик A. Амоксациллин B. Кларитромицин C. Ципрофлоксацин D. котримоксазол E. Ампициллин /138./ Рентген шинжилгээнд уушгины агааржилт ихэссэн, жижиг голомтлог сүүдэр илэрч байвал ямар эмгэг байж болох вэ? A. Гуурсан хоолойн цочмог үрэвсэл B. Гуурсанцрын үрэвсэл C. Гуурсан хоолойн бөглөрөлтөт үрэвсэл D. Уушгины цочмог үрэвсэл E. Уушгины архаг үрэвсэл /139./ Бактерицид үйлчилгээтэй антибиотик 1. Пенициллин 2. Цефалоспорин 3. Полимиксин 4. Ванкомицин 5. Рифампицин /140./ Парацетамолын насанд тохирох тунг сонго
  18. 18. 1. 2 сараас 12 сартай хүүхдэд 100 мг 2. 12 сараас 3 настай хүүхдэд 100-125 мг 3. 3-5 настай хүүхдэд 250 мг 4. 12 сараас 3 настай хүүхдэд 250 мг 5. 3-5 настай хүүхдэд 500 мг /141./ Цефалоспорины бүлгийн антибиотик 1. Цефоперазон 2. Цефотам 3. Цефотриаксон 4. Цефатазидим 5. Цефотаксим /142./ Амьсгалын дутагдлын ΙV зэргийн үед илрэх эмнэлзүйн шинж 1. Хүүхэд ухаангүй 2. Амьсгал өнгөц, хэм алдагдах 3. Тархмал хөхрөлт 4. Цусны хүчилтөрөгчийн хангамж 50%-иас буурах 5. Хүчил-суурийн тэнцвэр pH<7.15 болох /143./ 13 настай хүүхдийн биед агуулагдах нийт төмрийн хэмжээ ямар вэ? A. 242 мг B. 122 мг C. 400 мг D. 600 мг E. 2600 мг /144./ 1 настай хүүхдийн биед агуулагдах нийт төмрийн хэмжээ ямар вэ? A. 242 мг B. 122 мг C. 400 мг D. 600 мг E. 2600 мг /145./ Тураалын III зэрэгт ямар шинж тохирохгүй вэ? 1. Салст бага зэрэг цайвар 2. Жингийн алдагдал 20-30% 3. Чулицкийн индекс 10-15 4. Мэдрэл сэтгэцийн хөгжил насандаа тохирсон 5. Маразмын шинж /146./ Шарх булцуунд байрлаж байгаа үед илрэх өвөрмөц бус шинж: A. Өлөн элгэн дээр өвдөлт их B. 1.5-2 цагийн дараа дахин өвдөх C. Гашуун юмаар хэхрэх D. Дотор хорсох E. Өглөөгүүр огиулах /147./ H.p-г устгах үйлчлэлгүй эм: A. Де-нол B. Метронидазол C. Амоксациллин D. Хилак-форте E. Азитромицин /148./ Аль нь маразмын шинж вэ? 1. Хаван 2. Хөгшин царай 3. Өндрийн өсөлт илүү хоцрох 4. Элбэг өмдний шинж 5. Цус багадалт /149./ Өмхий биж ямар хоолноос шалтгаалах вэ? 1. Үнээний цэвэр сүү
  19. 19. 2. Ээдэм 3. Мах 4. Өндөг 5. Цөцгий /150./ Лактоза дутлын үед хориглох хоол 1. Эхийн сүү 2. Үнээний сүү 3. Ямааны сүү 4. Шар буурцгийн тусгай хольц 5. Лактозгүй сүүн холимгууд Сорилын зөв хариулт 1-D, 2-D, 3-A, 4-B, 5-B, 6-A, 7-E, 8-C, 9-B, 10-E, 11-C, 12-D, 13-C, 14-B, 15-D, 16-C, 17-D, 18-D, 19-D, 20-C, 21-B, 22-D, 23-C, 24-C, 25-A, 26-A, 27-B, 28-E, 29-D, 30-D, 31- C, 32-C, 33-E, 34-B, 35-B, 36-C, 37-D, 38-A, 39-A, 40-D, 41-A, 42-C, 43-C, 44-C, 45-C, 46-D, 47-C, 48-C, 49-C, 50-A, 51-E, 52-C, 53-B, 54-E, 55-C, 56-A, 57-B, 58-B, 59-E, 60- D, 61-B, 62-B, 63-A, 64-C, 65-C, 66-B, 67-B, 68-A, 69-D, 70-B, 71-D, 72-A, 73-A, 74-B, 75-B, 76-C, 77-B, 78-C, 79-E, 80-B, 81-C, 82-A, 83-A, 84-A, 85-E, 86-E, 87-E, 88-E, 89- D, 90-E, 91-C, 92-E, 93-E, 94-E, 95-E, 96-E, 97-A, 98-A, 99-A, 100-E, 101-D, 102-E, 103-A, 104-E, 105-E, 106-A, 107-E, 108-E, 109-E, 110-A, 111-E, 112-A, 113-A, 114-A, 115-E, 116-A, 117-E, 118-A, 119-B, 120-D, 121-E, 122-A, 123-E, 124-E, 125-C, 126-E, 127-E, 128-C, 129-E, 130-B, 131-E, 132-E, 133-A, 134-A, 135-E, 136-A, 137-A, 138-C, 139-E, 140-A, 141-E, 142-E, 143-E, 144-C, 145-B, 146-E, 147-D, 148-C, 149-B, 150-A, Тохиолдол 1 7 сартай охин. Төрөх үеийн жин 2600 г, өндөр 48 см. Урьдчилан сэргийлэх үзлэгээр цус багадалт илрүүлсэн. Нэмэгдэл хоолонд ороогүй. Сүүлийн үед цонхийгоод, хааяа ялимгүй халуурдаг болсон. Хоолонд дургүй. Арьс цайвар, гарын алга цайсан. Зүрхний авиа бүдгэвтэр, агшилтын бүдэг шуугиантай. Эхийн Rh(-), хүүхэд Rh(+). Шинжилгээнд: гемоглобин 90 г/л, эритроцит 3.0 сая, ө/и 0.75. Хүүхэд 6 сартайдаа 10-аад хоног суулгасан. 1. Ямар цус багадалт вэ? А. Дутуу төрсөн хүүхдийн эрт үеийн цус багадалт B. Дутуу төрсөн хүүхдийн хожуу үеийн цус багадалт C. Нярайн цус задрах өвчин D. Төмөр дутлын цус багадалт E. Аминдэм дутлын цус багадалт 2. Энэ хүүхдийн цус багадалтын эмгэг жамын үндэс юу вэ? 1. Rh тохироогүйгээс улаан эс задрах 2. Хоолонд төмөр ба микроэлемент дутагдах 3. Гем нийлэгжүүлдэг фермент дутагдах 4. Төмөр ба микроэлемент шингэхгүй байх 5. В12 -аминдэм дутагдах 3. Энэ хүүхдийг цус багадалтаас хэрхэн сэргийлэх байсан бэ? 1. Зохих насанд нь нэмэгдэл хоолонд зөв оруулах 2. Агаарт тогтмол гаргаж байх 3. Эх өөрөө төмөр, микроэлементээр баялаг хоол идэж байх 4. В12 -аминдэм тарих 5. Төмрийн бэлдмэл 2 сартайгаас нь уулгах 4. Таны оношийг батлах нотолгоо юу байгаа вэ?
  20. 20. 1. Алганы цайлт 2. Гемоглобин эритроцитын хэмжээ 3. Өнгө илтгэгч 4. Rh үл нийцэл 5. Цусны бүлэг тодорхойлох 5. Таны сонгох эмчилгээ? 1. Нэмэгдэл хоолонд оруулах, мах идүүлж сургах 2. С- витамин уулгах 3. Төмрийн бэлдмэл эмчилгээний тунгаар уулгах 4. Фолийн хүчил, В12 -аминдэм өгөх 5. Донорын цус сэлбэх 1 2 3 4 5 D C A A A Тохиолдол 2 Хулан 1 нас 15 сартай, эмэгтэй. Эх нь түүнийг жингээ сайн нэмэхгүй байгаа гэсэн өгүүлэлтэй өрхийн эмнэлэгт ирсэн. Хулан 3.2 кг, 52 см төрсөн гэж хэлэв. Үзэхэд Хулан 3.9 кг жинтэй, амны шархтай байв. 1. Хүүхдэд ямар шийдвэрлэх асуудал байна вэ? А. Хүнд тураал В. Тураал С. Жин бага D. Хооллолтийн бэрхшээл Е. Рахит 2. Эхээс ямар асуулт нэмж асуух вэ? 1. Та хүүхдээ хөхөөрөө хооллодог уу? 2. Та өдөрт хэдэн удаа хөхүүлдэг вэ? 3. Та шөнө хөхүүлдэг үү? 4. Хүүхдэд өөр ямар нэг хоол буюу шингэн өгдөг үү? 5. Хэрэв тийм бол ямар хоол шингэн өгдөг вэ? 3. Эхэд ямар зөвлөгөө өгөх вэ? 1. Хүүхдийг хүссэн үед нь аль болох олон удаа өдөр шөнөгүй хоногт 5-аас доошгүй удаа хөхүүл 2. Хүүхэд цадаж хөхөхөө больтол нь хөхүүл 3. Тарганд элсэн чихэр буюу зөгийи бал хийж өгөх 4. Эхний 6 сар дан хөхөөр хооллоно 5. Өөр хоол буюу шингэн нэмж өг 4. Хүүхдийн амны шархлааг хэрхэн эмчлэх вэ? 1. Өдөрт 2 удаа эмчилнэ 2. Цэвэр зөөлөн, хөвөн эдээр хуруугаа ороож, давстай усанд норгон хүүхдийн амыг угаана 3. Генцианвиолетын хагас сулруулсан уусмалыг аманд түрхэх 4. Гараа дахин угаах 5. Амны шарх эдгэрснээс хойш 2 хоногийн турш генцианвиолетыг үргэлжлүүлэн түрх 5. Хүүхдийн байх ёстой дундаж жин хэд вэ? А. 5.3 кг В. 4.3 кг С. 6.2 кг D. 4.0 кг Е. 5.0 кг 1 2 3 4 5
  21. 21. Тохиолдол 3 Эх нь 1 нас 2 сартай хүүгээ өрхийн эмчид үзүүлэхээр авчрав. Хүүхэд 3-4 хоногийн өмнөөс ханиалгасан, өчигдрөөс амьсгал нь шуугиж амьсгаадаж байна гэсэн зовуурьтай. Халуун нь 37.60С, биеийн жин 10 кг. Үзэхэд: Аминд аюултай шинж илрээгүй. Амьсгал 1 минутанд 38 удаа. Чээж хонхолзоогүй. Хүүхдийн амьсгал гаргалт саадтай, шуугиантай амьсгал зайнаас сонсогдоно. Хүүхдийн өвчнийг үнэл, ангил, эмчилгээ тогтоо. 1. Хүүхдэд гол шинжүүдээс аль нь байна вэ? 1. Суулгалт 2. Ханиалгасан буюу амьсгал саадтай 3. Чихний өвчин 4. Халууралт 5. Хоолойн өвчин 2. Ханиалгасан буюу амьсгал саадтай шинжийг ангилна уу? 1. Уушгины хүнд хатгалгаа 2. Уушгины хатгалгаа 3. Шуугиантай амьсгалтай маш хүнд өвчин 4. Шуугиантай амьсгалтай ханиад 5. Ханиад шуухинаа 3. Шуугиантай амьсгал юунаас шалтгаалдаг вэ? 1. Гуурсан хоолойн салст хөөж хавагнаснаас 2. Гуурсан хоолойн шүүрлийн ялгаралт ихэссэнээс 3. Гуурсан хоолойн булчин агчсанаас 4. Төвөнхийн нүх нарийссанаас 5. Уушгины угийн булчирхайнууд томорсноос 4. Шуугиантай амьсгал гэж юу вэ? 1. Амьсгал авах саадтай болох 2. Амьсгал гаргах саадтай болох 3. Амьсгал авахад хяхатнаа чимээ сонсогдох 4. Амьсгал гаргахад шуугиант чимээ сонсогдох 5. Амьсгал авахын төгсгөл дээр шаржигнасан чимээ сонсогдох 5. Хүүхдэд тохирсон зөвлөгөөг сонгоно уу? 1. Хүүхдийг харьяа эмнэлэгт хэвтүүлж эмчлэх 2. Гуурс тэлэгч, ханиалга намдаах хоргүй зөөлөн эм хэрэглэн гэрээр эмчлэх 3. Үүсгэгчийн эсрэг, гуурс тэлэгч, ханиалга намдаах хоргүй зөөлөн эм хэрэглэн гэрээр эмчлэх 4. 5 хоногийн дараа давтан үзүүлэх 5. 2 хоногийн дараа давтан үзүүлэх 1 2 3 4 5 D D A D D Тохиолдол 4 Хүүхэд 1 нас 6 сартай. 5 хоногийн өмнөөс ханиалгаж, хамраас нь нус гоожиж, 38.5оС хүртэл халуурсан тул эмчид үзүүлэхээр ирсэн. Бодит үзлэгээр: Биеийн жин 11 кг. Халуун 37.8оС. Үзлэгийн үед хүүхэд тайван бус уйлагнасан, хамраас шингэн нус гоожсон, хамар уруулын гурвалжин бага зэрэг хөхөлбий туяатай, царай цонхигордуу. Цэртэй бөгшүүлж ханиалгана. Амьсгалын тоо 1 минутанд 46 удаа, чээж урагш түхийсэн. Амьсгал гаргалт бага зэрэг саадтай. Уушги чагнахад амьсгал гаргалт уртассан, тархмал нойтон хэрчигнүүртэй. Тогшиход уушгины чимээ тодорсон. Зүрхний авиа тод хэм жигд, пульс захад хүчдэл дүүрэлт хангалттай. ЗЦТ 1 минутанд 112 удаа.
  22. 22. Рентген гэрлээр шалгахад уушгины агааржилт жигд бус, угийн зураглал тодорсон, цөөн тооны жижиг голомтлог сүүдэртэй байв. Цусны ерөнхий шинжилгээнд Нb-98 г/л, эритроцит 3.1х1012 /л, лейкоцит 18 х109/л, УЭТХ 16 мм/ч, эозинофил 3. Савхан бөөмт эс 6 байв. 1. Оношийн үндэслэлд тусгахын тулд өвчний болон амьдралын түүхээс юуг тодруулж асуух вэ? 1. Өвчний явцыг тодруулах 2. Хэрэглэсэн эм, үр дүн 3. Урьд нь өвчилсөн байдал 4. Төрөх үеийн явц 5. Нярай үедээ өвдөж байсан эсэх 2. Бага насны хүүхэд АЦХ-аар өвчлөхөд нөлөөлөх халгаат хүчин зүйлийг нэрлэнэ үү? 1. Хүүхдийн нас A. 2. Биеийн эмзэгшсэн байдал B. Амьдралын нөхцөл C. Орчны эрүүл ахуй D. Цаг агаар 3. Оношийг бататгахын тулд дээрх шинжилгээнээс гадна багажийн болон лабораторийн ямар шинжилгээ хийх вэ? A. А. Шаардлагагүй B. В. Хэт авиа C. С. Биохимийн шинжилгээ D. Коагулограмм E. Иммунологийн шинжилгээ 4. Бодит үзлэг болон лабораторийн шинжилгээг үндэслэн эмнэлзүйн онош тавина уу? A. Гуурсан хоолойн цочмог үрэвсэл B. Гуурсан хоолойн цочмог бөглөрөлтөт үрэвсэл C. Гуурсанцрын цочмог үрэвсэл D. Уушгины цочмог үрэвсэл E. Уушгины архаг үрэвсэл 5. Эмчилгээний төлөвлөгөө боловсруулна уу? 1. Шингэн ердийнхөөс илүү уулгах 2. Үүсгэгчийн эсрэг эмийн эмчилгээ 3. Ханиалга намдаах, цэр ховхлох 4. Доргиох массаж 5. Гуурсан хоолой тэлэгч эмийн бэлдмэл 1 2 3 4 5 E E A B B Тохиолдол 5 2 сартай хүү. 2 дахь жирэмслэлтийн 1 дэх хүүхэд. Төрөх үеийн жин 2.9 кг, өндөр 49 см. Саяхнаас инээмсэглэж эхэлсэн. Үзлэгт арьс хуурай, нүүр хөөнгө, нүд онигор, хэл том, амнаас булталзсан. Том зулай 4 см х 4 см. Бага зулай нээлттэй. Одоо байгаа жин 3.5 кг. Өндөр 52 см. Дааврын шинжилгээнд: T3=0.2 ng/ml (N=0.7-2 ng/ml), T4<1 mcg% (N= 5.5-13.5 mcg%) ба TТГ=44 mcIU/ml (N=0.2-5.1 mcIU/ml)]. 1. Энэ хүүхдэд дараах эмгэгүүдээс хамгийн түрүүнд аль эмгэгийг сэжиглэх вэ? A. Өсөлтийн хоцрогдол B. Оюуны хөгжлийн хоцрогдол
  23. 23. C. Төрөлхийн анхдагч гипотиреоз D. Рахит E. Дауны хамшинж 2. Энэ хүүхдэд эмнэлзүй, лабораторийн ямар өөрчлөлтүүд илэрсэн бэ? 1. Оюуны хөгжил хоцрогдол 2. Бие бялдрын хөгжил хоцрогдол 3. Бодисын солилцоо хямрал 4. Бамбайн дааврын өөрчлөлт 5. Ясжилт удаашрах 3. Дээрх илэрсэн эмгэгийн шалтгааныг сонгоно уу? 1. Бамбай булчирхайн дутуу хөгжил 2. Бамбай булчирхайн буруу байрлал 3. Бамбай булчирхай огт үүсээгүй 4. Өнчин тархины ТТГ-ны дутагдал 5. Түр зуурын бамбай булчирхайн дааврын дутагдал 4. Уг эмгэгийг нярай үед нь эрт илрүүлэх бол ямар шинжилгээ хийх ёстой байсан бэ? A. Цусанд ТТГ-ны хэмжээг тодорхойлох B. Зүрхний цахилгаан бичлэг C. Цусанд холестеролын хэмжээг үзэх D. Тархины цахилгаан бичлэг E. Ясны нас тодорхойлох 5. Энэ хүүхдэд хэрэглэх эмчилгээг зөв сонгоно уу? 1. Левотироксины тун 10-15 мкг/кг 2. Нас ахихын хэрээр эмчилгээний тунг бууруулах 3. Хоёр долоо хоног тутамд бамбайн дааврын хэмжээг хянаж, дааврын тунг тохируулах 4. Өсөлтийн даавар орлуулан хэрэглэх 5. Иж бамбайн даавар орлуулах 1 2 3 4 5 C E A A A Тохиолдол 6 Өвчтөн 6 сартай охиноо суулгаад байна гэсээр эх нь өрхийн эмнэлэгт авчрав. Охин 2 хоног шингэн шар чацга алдаж байгаа бөгөөд баас нь цусгүй гэнэ. Үзэхэд: Хүүхэд тайван бус цочромтгой, нүд нь хонхойсон, шингэн уулгахад ховдоглон ууж байв. 1. Хүүхдийн өвчнийг хэрхэн ангилах вэ? A. Цочмог суулгалт шингэн алдалтгүй B. Цочмог суулгалт шингэн алдалттай C. Цочмог суулгалт шингэн их алдалттай D. Ужиг суулгалт E. Хүнд ужиг суулгалт 2. Ямар шинжүүдийг үндэслэн хэрхэн ангилсан бэ? 1. Суулгаад 2 хоносон 2. Баас нь цусгүй 3. Хүүхэд тайван бус цочромтгой, 4. Нүд нь хонхойсон, 5. Шингэн уулгахад ховдоглон ууж байсан 3. Хүүхдийг хэрхэн эмчлэх вэ? 1. А төлөвлөгөөгөөр эмчилнэ 2. Б төлөвлөгөөгөөр эмчилнэ 3. Хоолонд тулгуурласан шингэн уулгана 4. Шингэн сэлбэх давс (ШСД)-ны уусмал уулгана 5. 2 хоноод давтан үзүүлэхийг зөвлөнө
  24. 24. 4. Суулгалт өвчний гол хүндрэл юу вэ? 1. Амьсгалын дутагдал 2. Шингэн алдалт 3. Зүрхний дутагдал 4. Тураал 5. Бөөрний дутагдал 5. Бага өтгөрүүлэгтэй шингэн сэлбэх давсны найрлага ямар байдаг вэ? A. Глюкоз 20г, натри хлор 3.5г, кали хлор 1.5г, цитрат 2.9г B. Глюкоз 13.5г, натри хлор 2.6г, кали хлор 1.5г, цитрат 2.9г C. Натри хлор 3.5г, кальци хлор 1.5г, глюкоз 20г, натри бикарбонат 2.5г D. Глюкоз 20г, натри хлор 3.5г, кали хлор 1.5г, лактат 2.9г 1 2 3 4 5 B E C C B Тохиолдол 7 Өвчтөн 5 сартай Амараа хүүг эх нь гүйлгээд байна гэсээр өрхийн эмнэлэгт авчрав. Амарааг жинлэхэд 6 кг, биеийн халуун 37оС байв. Амараа гүйлгээд 7 хонож байгаа, хоногт 5-6 удаа шингэн бааж байгаа. Баас цусгүй. Үзэхэд хүүхэд уцаарлангуй, нүд хонхойсон, арьсны хуниас маш удаан арилж байв. 1. Хүүхдийн өвчнийг хэрхэн ангилах вэ? A. Цочмог суулгалт шингэн алдалтгүй B. Цочмог суулгалт шингэн алдалттай C. Цочмог суулгалт шингэн их алдалттай D. Ужиг суулгалт E. Хүнд ужиг суулгалт 2. Ямар шинжүүдийг үндэслэн ангилсан бэ? 1. Суулгаад 7 хоносон 2. Баас нь цусгүй 3. Арьсны хуниас маш удаан арилж байгаа 4. Нүд нь хонхойсон 5. Уцаарлангуй 3. Хүүхдийг хэрхэн эмчлэх вэ? 1. А төлөвлөгөөгөөр эмчилнэ 2. В төлөвлөгөөгөөр эмчилнэ 3. Хоолонд тулгуурласан шингэн уулгана 4. Судсаар шингэн сэлбэнэ 5. Шингэн сэлбэх давс (ШСД)-ны уусмал уулгана 4. Шингэн их алдалттай үед ямар шингэн сэлбэх нь хамгийн тохиромжтой вэ? A. Глюкоз B. Натри хлор C. Рингер лактат D. Гемодез E. Полиглюкин 5. Судсаар сэлбэх шингэний хэмжээг хэрхэн тооцох вэ? 1. 20 мл/кг 2. 30 мл/кг 3. 70 мл/кг 4. 100 мл/кг 5. 120 мл/кг 1 2 3 4 5
  25. 25. C B C C D Тохиолдол 8 С 9 настай, хүү. 10 хоногийн өмнө ханиад хүрсэн. Өчигдөрөөс бие суларч, хоолонд дургүй болж, гэдсээр базалж өвдөх зовуурьтай эмчид хандсан. Үзлэгээр биеийн байдал хүндэвтэр, орчиндоо харьцаатай, шаналангуй царайтай байв. Биеийн халуун 38.00С. Гарын шуу, хөлийн шилбээр арьснаас бага зэрэг өргөгдсөн, гүвдрүүт улаан тууралт гарсан. Зүрхний авиа бүдэг, хэм жигд. Хэвлийн зөөлөн, тэмтрэхэд эмзэглэлтэй, элэг хавирганы нумнаас доош 2 см томорсон, дэлүү хэмжээ хэвийн. Шээс улаан өнгөтэй гарна. 1. С-ын өвчний оношийг тавина уу. A. Шалтгаан тодорхойгүй ялтас эс цөөрөх эмгэг B. Гемофили C. Хурц лейкоз D. Харшлын шалтгаант арьсны үрэвсэл E. Шенлейн-Хенохын өвчин 2. Энэ өвчинд хүргэх ямар шалтгаан байж болох вэ? 1. Халдвар 2. Харшил 3. Дархан бүрдэл үүсэх 4. Шүд хорхойтох өвчин 5. Хоолой, залгиурын үрэвсэл 3. Дээрх өвчнийг ямар шинжүүдээр онош тавих боломжтой вэ? 1. Ханиад хүрсний дараа илрэх 2. Гэдсээр базалж өвдөх 3. Арьсаар гүвдрүүт тууралт гарах 4. Шээс улаан өнгөтэй гарах 5. Үеэр хавдах 4. Шинжилгээнд гарч болох өөрчлөлтийг сонгоно уу? A. Цагаан эс хэвийн B. Ялтас эс цөөрөх C. Шээсний шинжилгээ хэвийн D. Цус бүлэгнэлт ихсэх E. Харшлын сорил сөрөг 5. С-т хийх эмчилгээг сонгоно уу? A. Халдвар-харшлын эсрэг B. Халдвар-харшил, бүлэгнэлтийн эсрэг C. Халдвар-харшил, бүлэгнэлтийн эсрэг болон даавар эмчилгээ D. Халдвар-харшил, бүлэгнэлтийн эсрэг, даавар болон цитостатик эмчилгээ E. Халдвар-харшил, бүлэгнэлтийн эсрэг, даавар болон цитостатик, витамин эмчилгээ 1 2 3 4 5 E E E D E Тохиолдол 9 Өвчтөн А, 7 настай, эмэгтэй. Биеэр тууралт гарсан, хамраас цус гоожсон, ханиад хүрсэн зовуурьтай эмнэлэгт хэвтсэн. Дээрх шинж 2 долоо хоногийн өмнө илэрсэн. Өмнө нь өвчилж байгаагүй, гэр бүлийн гишүүдэд цус гоождог өвчин байхгүй. Үзлэгт биеийн байдал хүнд, хэвтрийн дэглэмтэй, их бие, чээж, үе мөчдөөр янз бүрийн хэмжээний, олон өнгийн (улаан, шар, ногоон, хөх) цусархаг тууралттай байв. Хамарт чихээстэй, амьсгал, зүрх судасны талаас өөрчлөлтгүй. Хэвлий зөөлөн, элэг, дэлүү хэвийн.
  26. 26. Шинжилгээнд: Эр-3.5х1012/л, Hb-70 г/л, тромбоцит 35x109/л, СОЭ-18 мм/цаг, цус нөжрөлт 0.1, цус бүлэгнэх хугацаа 7 мин. 1. A-ын өвчний оношийг тавина уу. A. Гемофили B. Хурц лейкоз C. Верльгофын өвчин D. Харшлын дерматит E. Шенлейн-Хенохын өвчин 2. Энэ өвчний тууралтын онцлог юу вэ? 1. Хэм тэгш бус 2. Олон өнгийн 3. Янз бүрийн хэлбэр, хэмжээтэй 4. Үеэр илүү шигүү байрлана 5. Арьснаас дээш өргөгдсөн 3. Дээрх өвчнөөр ямар нас, хүйсний хүмүүс ихэвчлэн өвчлөх вэ? 1. Нярай, охидод 2. Цэцэрлэгийн насны хөвгүүдэд 3. Сургуулийн насны, охид хөвгүүдэд 4. Сургуулийн өмнөх насны, охидод 5. Өсвөр насны, охидод 4. Шинжилгээнд ямар өөрчлөлт гарах вэ? 1. Цус багадалт 2. Тромбоцитын тоо цөөрөх 3. Тромбоцитын наслах хугацаа уртсах 4. Цус нөжрөлт багасах 5. Тромбоцитын адгези, агрегаци ихсэх 5. Ямар эмчилгээ хийх вэ? 1. Хоол, хэвтрийн дэглэм 2. Дааврын эмчилгээ 3. Тромбоцит сэлбэх 4. Тромбоцитын адгези, агрегаци сайжруулах 5. Дэлүү авах 1 2 3 4 5 C A D C E Тохиолдол 10 Өвчтөн Б 4 настай, хүү, амьсгааддаг, зүрх дэлсдэг, ханиад байнга хүрдэг зовуурьтай. Үзлэгээр хүүхэд туранхай, цонхигор, цээжний урд хэсэгт овгор, тогшилтоор зүрхний зүүн тал томорсон, оройн түлхэлт хүчтэй харагдана. Зүрхний авиа тод өвчүүний зүүн талын III хавирганы завсарт агшилт сулралтын үргэлжилсэн шуугиантай. Хэвлий зөөлөн, элэг 2-3 см томорсон. ЗЦБ-т баруун, зүүн ховдол томорсон. 1. Өвчтөн Б-д зүрхний дутагдал, цусны эргэлтийн алдагдал (ЦЭА) байвал түүнийг тогтооно уу? A. ЦЭА-0 B. ЦЭА-1 C. ЦЭА-2А D. ЦЭА-2В E. ЦЭА-3 2. Зүрхний дутагдалд хүргэх ямар шалтгаан байж болох вэ? 1. Боталлын цорго битүүрээгүй
  27. 27. 2. Ховдол хоорондын таславчийн цоорхой 3. Митраль хавхлагын дутал 4. Митраль хавхлагын хавсарсан гажиг 5. Тосгуур хоорондын таславчийн цоорхой 3. Зүрхний дутагдал (ЦЭА)-ыг ямар шинжүүдээр үнэлж болох вэ? 1. Амьсгаадалт 2. Судасны лугшилт олшрох 3. Судасны лугшилт, амьсгалын тооны харьцаа 4. Зүрхээр өвдөх 5. Ханиалгах 4. Өвчтөнд эмнэлэг хамгааллын ямар дэглэм сахиулах вэ? A. Хатуу хэвтрийн B. Хэвтрийн C. Хагас хэвтрийн D. Тасалгааны E. Ердийн 5. Өвчтөнд хийх эмчилгээг сонгоно уу? 1. Зүрхний гликозид 2. Калийн бэлдмэл 3. Зүрхний булчингийн метаболизмыг сайжруулах 4. Шээс хөөх эм 5. Антибиотик 1 2 3 4 5 С Е А В А
  28. 28. Тохиолдол 11 Өвчтөн Б 4 настай, хүү, амьсгааддаг, зүрх дэлсдэг, ханиад байнга хүрдэг зовуурьтай. Үзлэгээр хүүхэд туранхай, цонхигор, цээжний урд хэсэгт овгор, тогшилтоор зүрхний зүүн тал томорсон, оройн түлхэлт хүчтэй харагдана. Зүрхний авиа тод өвчүүний зүүн талын III хавирганы завсарт агшилт сулралтын үргэлжилсэн шуугиантай. Хэвлий зөөлөн, элэг 2-3 см томорсон. ЗЦБ-т баруун, зүүн ховдол томорсон. 1. Өвчтөн Б-д зүрхний дутагдал, цусны эргэлтийн алдагдал (ЦЭА) байвал түүнийг тогтооно уу? A. ЦЭА-0 B. ЦЭА-1 C. ЦЭА-2А D. ЦЭА-2В E. ЦЭА-3 2. Зүрхний дутагдалд хүргэх ямар шалтгаан байж болох вэ? 1. Боталлын цорго битүүрээгүй 2. Ховдол хоорондын таславчийн цоорхой 3. Митраль хавхлагын дутал 4. Митраль хавхлагын хавсарсан гажиг 5. Тосгуур хоорондын таславчийн цоорхой 3. Зүрхний дутагдал (ЦЭА)-ыг ямар шинжүүдээр үнэлж болох вэ? 1. Амьсгаадалт 2. Судасны лугшилт олшрох 3. Судасны лугшилт, амьсгалын тооны харьцаа 4. Зүрхээр өвдөх 5. Ханиалгах 4. Өвчтөнд эмнэлэг хамгааллын ямар дэглэм сахиулах вэ? A. Хатуу хэвтрийн B. Хэвтрийн C. Хагас хэвтрийн D. Тасалгааны E. Ердийн 5. Өвчтөнд хийх эмчилгээг сонгоно уу? 1. Зүрхний гликозид 2. Калийн бэлдмэл 3. Зүрхний булчингийн метаболизмыг сайжруулах 4. Шээс хөөх эм 5. Антибиотик 1 2 3 4 5 С Е А В А

×