Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
Хүүхдийн мэдээгүйжүүлэг судлалаар төрөлжсөн мэргэшлийн сургалтын төгсөлтийн
шалгалтын жишиг сорил
1.Нэг сонголттой тест ( ...
D. Булчинд тарихад мидриаз үүсгэнэ
E. Эмнэлзүйн тунгаараа ходоодны хүчлийн рН-ийг багасгана
/7./ Нярайн нугасны ба нугасны...
D. Системийн судасны эсэргүүцлийг нэмэгдүүлж, зүрхний хаялт ба зүрхний цохилтын тоог
багасгана.
E. Системийн судасны эсэрг...
D. 0.6 мг/кг
E. 3 мг/кг
/22./ Дараах томъёо юуг илэрхийлэх вэ? Нас /2 + 16
A. Хамраар байрлуулсан интубацийн гуурсны урт
B...
E. 2,5 %-ийн натри хлоридын уусмал сэлбэнэ.
/30./ Мэдээгүйжүүлгийн үед хүүхдэд хоруу халууралт үүсч буй АНХНЫ шинж:
A. Бие...
B. Системийн судасны эсэргүүцэл, зүрхний хаялтыг нэмэгдүүлнэ, бөөрний цус урсгал,
метаболизмд нөлөөлнө
C. Системийн судасн...
C. 4.5 мм
D. 5.5 мм
E. 6.5 мм
/46./ Дутуу нярайн ретинопати нь
A. Өндөр өтгөрүүлэгтэй хүчилтөрөгчөөр 12 цаг ба түүнээс уда...
/53./ Уушгины нийт багтаамжид тохирохыг олно уу
A. Амьсгал гаргалтын нөөц эзэлхүүн+ үлдэгдэл багтаамж
B. Амьсгал авалтын н...
/60./ 5 настай гемолитик-уремийн хам шинжтэй хүүхдэд диализын гуурс хийхээр хагалгааны
өрөөнд авч ирсэн. Уг эмгэгтэй холбо...
2. Өвчтөнд ретинопати үүсэх эрсдэлтэй
3. Шингэний дутлыг 0.45%-ийн натри хлорид ба 10%-ийн декстрозын уусмалаар нөхнө.
4. ...
3. 1-10 настай хүүхдэд 70 ммHg +(2 x нас) үзүүлэлтээс бага байх
4. 10-с дээш насны хүүхдэд 110 ммHg-аас бага байх
5. Дутуу...
/84./ Нугалуурын нарийсалтай хүүхдийг ирмэгц яаралтай мэс засалд оруулах шаардлагатай
ба учир нь бөөлжсөнөөс болж эрдэс, ш...
/100./ Хүүхдэд цусны даралтыг шууд арга, бас шууд бус аргаар үзэж болох ба манжетийн
өргөн нь даралтын үзүүлэлтэнд онцын н...
Upcoming SlideShare
Loading in …5
×

Huhdiin medeeguijuuleg sudlal

98 views

Published on

Mongolia

Published in: Health & Medicine
  • Be the first to comment

  • Be the first to like this

Huhdiin medeeguijuuleg sudlal

  1. 1. Хүүхдийн мэдээгүйжүүлэг судлалаар төрөлжсөн мэргэшлийн сургалтын төгсөлтийн шалгалтын жишиг сорил 1.Нэг сонголттой тест ( Зөвхөн 1 хариулт зөв байх ) Энэ хэлбэрийн сорил нь A, B, C, D, E гэсэн дугаартай бөгөөд Зөвхөн 1 зөв хариуг сонгоно. 2.Олон сонголттой тест ( Хэдэн ч хариулт зөв байж болох ) 1, 2, 3 дугаар хариултууд зөв бол (A.) 1, 2, 3, 4 дугаар хариултууд зөв бол (B.) 2 ба 4 дугаар хариултууд зөв бол (C.) Зөвхөн 4-р хариулт зөв бол (D.) Бүх хариулт зөв бол (E.) 3.Шалтгаан хамаарлын тест (Заагдсан тестүүдийн үнэн зөв хийгээд тэдгээрийн шалтгаан хамаарлыг тодорхойлно.) Зөв, Зөв, Зөв (A.) Зөв, Зөв, Буруу (B.) Зөв, Буруу, Буруу (C.) Буруу, Зөв, Буруу (D.) Буруу, Буруу, Буруу (E.) /1./ Дараах томъёо юуг илэрхийлэх вэ? Нас /2 + 12 A. Амаар байрлуулсан интубацийн гуурсны урт B. Хамраар байрлуулсан интубацийн гуурсны урт C. Интубацийн гуурсны хэмжээ (d) D. Биеийн жингийн индекс E. Сэлбэх шингэний хэмжээ /2./ Улаан хоолойн битүүрэл, улаан хоолой, цагаан хоолойн хооронд цорготой нярай хүүхдэд гарах шинж юу вэ? A. Төрмөгц амьсгалын дистресс үүсэх (булчин татагдах, тахипноэ) B. Хатгаа C. Гипокси D. Хооллох үед гулгих E. Оргилуулж бөөлжих /3./ Гипотироизмтай хүүхэд мэдээгүйжүүлэхэд тулгарах төвөгтэй байдал: A. Гипертерми B. Гиповентиляц C. Опиоидод тэсвэртэй D. Ам, хэл нь жижиг E. Миокардын гиперкинези /4./ Диазепамын хувьд тохирох хариултыг сонго A. Хагас задралын хугацаа 21-37 цаг B. Экстрапирамидал шинж өгнө C. Эхлэх хугацаа судсаар хийхэд 1-2 мин D. Гистамин чөлөөлнө E. Өндөр тунгаар таталт үүсгэх /5./ 6 кг жинтэй хүүхдэд төвөнхийн углавчийн хэмжээг тооцоол: A. # 3.0 B. # 1.0 C. # 2.0 D. # 2.5 E. # 3.5 /6./ Атропинд тохирохыг олно уу A. Эмнэлзүйн тунгаараа ходоодны хүчлийн рН-ийг ихэсгэнэ B. Шүлс ялгаралтыг багасгах үйлчилгээ хамгийн султай нь C. Тайвшруулах нөлөөтэй
  2. 2. D. Булчинд тарихад мидриаз үүсгэнэ E. Эмнэлзүйн тунгаараа ходоодны хүчлийн рН-ийг багасгана /7./ Нярайн нугасны ба нугасны гаднах мэдээгүйжүүлгийн үед нугасны бүрэн хориг болсон шинж: A. Хүчилтөрөгчийн сатурац буурах B. Тийчлэх, тонгочих C. Гипотензи D. Зүрхний цохилт олшрох E. Ухаангүй болох /8./ Ямар даралтаар амьсгалуулахад нярай хүүхдэд хийлэгчгүй гуурсны хажуугаар хий алдаж байх ёстой вэ? A. 5-15 смH2O B. 15-25 смH2O C. 25-35 смH2O D. 35-45 смH2O E. 45-55 смH2O /9./ Хүүхдэд хэрэглэдэг ууршдаг мэдээгүйжүүлгийн бодистой холбоотой аль нь үнэн бэ? A. Баруунаас зүүн шунт индукцийн хурдыг нэмэгдүүлнэ. B. Десфлюраныг хүүхдэд хэрэглэхэд тохиромжтой мэдээгүйжүүлгийн бодис. C. Изофлюраныг бага насны хүүхдэд хэрэглэхэд тохиромжтой мэдээгүйжүүлгийн бодис. D. Индукцийн үед зүрх зогсох эрсдэл насанд хүрэгсдээс илүү бага насны хүүхдэд элбэг тохиолддог E. Индукцийн үед зүрх зогсох эрсдэл насанд хүрэгсэд, бага насны хүүхдэд тохиолдох магадлал нь адил байдаг /10./ Нярайн нугас төгсөх (үргэлжлэх) түвшин: A. Бүслэхүйн I (L1) нугалам B. Бүслэхүйн II (L2) нугалам C. Бүслэхүйн III (L3) нугалам D. Бүслэхүйн IV (L4) нугалам E. Бүслэхүйн V (L5) нугалам /11./ Булчин сулруулагчийн интубацийн тун /Тракриум/ A. 2 мг/кг B. 0.5 мг/кг C. 0.1 мг/кг D. 0.6 мг/кг E. 1 мг/кг /12./ 5 долоо хоногтой хүүхэд их хэмжээгээр оргилуулж бөөлжиж байгаа гэсэн өгүүлэмжтэй ирсэн. Ирэх үедээ хүүхэд унтаарсан, амьсгал нэг минутанд 12 удаа, сүүлийн 3 цагийн хугацаанд шээгээгүй. Хүүхдэд ходоодны гарах хэсгийн нарийсал гэсэн онош тавин яаралтай мэс заслын өрөөнд пилоромиотоми мэс засал хийхээр хүргүүлсэн. Дараахаас аль нь мэдээгүйжүүлгийн хамгийн тохиромжтой арга вэ? A. Урьдал унтуулганд булчинд кетамин, гликопирролат сукцинилхолин тариад, бөгж мөгөөрс даран цагаан хоолойд гуурс хийнэ. B. Бөгж мөгөөрс даран, ууршдаг мэдээгүйжүүлгийн бодисоор амьсгалуулна. C. Сэрүүнээр нь цагаан хоолойд гуурс хийнэ. D. Сэрүүн үед хөлийн венд гуурс хийж, кетамин, атропин, сукцинилхолин тарин, түргэн дараалалт интубаци хийнэ. E. Хагалгааг хойшлуулна. /13./ Эпинефринд тохирохыг сонгоно уу A. Системийн судасны эсэргүүцлийг бууруулна, гэхдээ артерийн дундаж даралтыг бага зэрэг нэмэгдүүлнэ B. Системийн судасны эсэргүүцэл, зүрхний хаялтыг нэмэгдүүлнэ, бөөрний цус урсгал, метаболизмд нөлөөлнө C. Системийн судасны эсэргүүцлийг бага зэрэг нэмэгдүүлж, бөөрний цус урсгалыг сайжруулна.
  3. 3. D. Системийн судасны эсэргүүцлийг нэмэгдүүлж, зүрхний хаялт ба зүрхний цохилтын тоог багасгана. E. Системийн судасны эсэргүүцэлд нөлөөлөхгүй /14./ 10кг жинтэй 2 настай охин 2 цагийн нүдний мэс засалд орохоор төлөвлөгдсөн. Оройны 22 цагаас хоол сойгдсон ба өглөө 8 цагт хагалгаа эхэлсэн бол хагалгааны эхний цагт сэлбэх шингэний хэмжээ хэдэн мл байх вэ? A. 50 мл B. 100 мл C. 150 мл D. 250 мл E. 350 мл /15./ 4 настай, гипоспадийн хагалгаанд орох хүүхэд хоёр долоо хоногийн өмнө вирүсийн ханиадаар өвдөөд эдгэрсэн. Индукцийг халотан, N20, хүчилтөрөгчөөр амьсгалуулж унтуулсан. Индукцийн үед хүүхдэд систолын тахикардигаас олон голомтот экстрасистол, улмаар ховдлын тахикарди үүссэн. Хүүхдийн зүрхний хэм алдагдлын шалтгаан: A. Вирүсийн миокардитыг оношлоогүй байсан B. Гипокси C. Халотаны гаж үйлдэл D. Феохромоцитома E. QT уртсах хам шинж /16./ 6 сартай, 7 кг жинтэй эрүүл хүүхдийн хэвийн үзүүлэлт нь: A. Гемоглобины хэмжээ 17 гр/дл B. Зүрхний цохилтын тоо 90 /мин C. Амьсгалын тоо 20/мин D. Тайван үеийн хүчилтөрөгчийн хэрэгцээ 35 мл/мин E. Ачаалалтай үеийн хүчилтөрөгчийн хэрэгцээ 35 мл/мин /17./ Хүүхдэд ташаа цавины мэдрэлийн хоригийн мэдээгүйжүүлэг хийхэд тохирохыг сонгоно уу A. Хийхэд хялбар B. Эпинефрин нэмэхгүй C. Зүрх судасны тогтолцооны хямрал бага D. Хатуу хальс цоорох эрсдэл багатай E. Хийхэд маш хэцүү /18./ Кетаминд холбогтолтойг олно уу A. Психомиметик урвал B. Миоклоник төст үйлчилгээтэй C. Гистамин чөлөөлнө D. Судас дагаж өвдөнө E. Секрецийг багасгана /19./ Ацетаминофены өвдөлт хамдаахаар хэрэглэх тунг олно уу A. Уухаар 10 мг/кг B. Судсаар эхлэл тун 1мг/кг C. Шулуун гэдсээр 30мг/кг D. Уухаар 0.5-1 мг/кг E. Шулуун гэдсээр 10мг/кг /20./ Ууцны хориг хийхэд тохирохыг сонгоно уу A. Хатуу хальс цоорох эрсдэл багатай B. Зүрх судасны тогтолцооны хямрал бага C. Хийхэд хялбар D. Эпинефрин нэмэхгүй E. Хатуу хальс цоорох эрсдэл ихтэй /21./ Булчин сулруулагчийн интубацийн тун /Рокурониум/ A. 1-2 мг/кг B. 0.5 мг/кг C. 0.1 мг/кг
  4. 4. D. 0.6 мг/кг E. 3 мг/кг /22./ Дараах томъёо юуг илэрхийлэх вэ? Нас /2 + 16 A. Хамраар байрлуулсан интубацийн гуурсны урт B. Интубацийн гуурсны хэмжээ (d) C. Биеийн жингийн индекс D. Амаар байрлуулсан интубацийн гуурсны урт E. Амаар байрлуулсан интубацийн гуурсны диаметр /23./ Тиопентал натрид тохирохыг олно уу A. Миоклоник төст үйлчилгээтэй B. Психомиметик урвал C. Гистамин чөлөөлнө D. Судас дагаж өвдөнө E. Миотоник үйлчилгээтэй /24./ Морфины хувьд тохирох хариултыг сонго A. Гистамин чөлөөлнө B. Эхлэх хугацаа судсаар хийхэд 1-2 мин C. Экстрапирамидал шинж өгнө D. Хагас задралын хугацаа 21-37 цаг E. Таталт өгнө /25./ 26 кг жинтэй хүүхдэд төвөнхийн углавчийн хэмжээг тооцоол: A. # 3.0 B. # 1.0 C. # 2.0 D. # 2.5 E. # 3.5 /26./ Нярайн дулаан зохицуулгатай холбоотой аль нь зөв бэ? A. Биеийн жинтэй харьцуулахад биеийн гадаргын талбай багатай тул дулаанаа ихээр алддаг. B. Амьсгалуулж байгаа агаарыг чийгшүүлж хэрэглэснээр дулаанаа хүрэлцэж алдах алдагдлыг багасгана. C. Биеийн хэм буурахад чичрэх замаар дулаан үүсгэнэ. D. Бор өөхний бодисын солилцооны нөлөөгөөр дулаан үүснэ. E. Биеийн гадаргын талбай их /27./ Дараах томъёо юуг илэрхийлэх вэ? Нас/4 +4 A. Биеийн жингийн индекс B. Интубацийн гуурсны хэмжээ (d) C. Хамраар байрлуулсан интубацийн гуурсны урт D. Амаар байрлуулсан интубацийн гуурсны урт E. Хүүхдийн жин /28./ 32 долоо хоногтойдоо төрөөд 6 долоо хоног болж буй хүүхдийн цавины ивэрхий засах хагалгаа хийсний дараа эцэг эх нь өдөрт нь авч гарна гэвэл яаж шийдэх вэ? A. Хүүхдийг тэр өдөртөө авч харьж болно B. Хүүхдийг хэдэн цаг ажиглах хэрэгтэй C. Хүүхдийн нас жирэмсний үр тогтсоноос хойш 60 долоо хоног болох хүртэл хагалгааг хойшлуулах D. Хүүхдэд 23 цаг амьсгалын (apnea) хяналт хийх зайлшгүй шаардлагатай E. Хүүхдэд гэрт нь шөнө амьсгал хянах /29./ 4 долоо хоногтой, нугалуурын нарийслын улмаас хүнд хэлбэрийн шингэний дутагдалд орсон нярайд нарийслыг засах хагалгаа хийхээр болсон. Хагалгааны өрөө рүү оруулахаас өмнө ямар уусмалаар шингэний дутагдлыг нөхөх вэ? A. 3%-ийн натри хлоридын уусмал сэлбэнэ. B. 0.2%-ийн натри хлоридыг кали хлоридын уусмалтай хольж сэлбэнэ. C. Рингер лактатын уусмал сэлбэнэ. D. 0.9%-ийн натри хлоридын уусмал сэлбэнэ.
  5. 5. E. 2,5 %-ийн натри хлоридын уусмал сэлбэнэ. /30./ Мэдээгүйжүүлгийн үед хүүхдэд хоруу халууралт үүсч буй АНХНЫ шинж: A. Биеийн дулаан түргэн өсөх B. Тахикарди C. Арьс халуун болох D. Хэм алдалт E. Хий эргэлтэд шингээгч (абсорбер) халах /31./ Дараах эмгэгүүдийн алины үед зүрхний хэт авиан шинжилгээ хийх хэрэгтэй вэ? A. Үхжилт энтероколит B. Нугалуурын нарийсал C. Гастрошизис D. Омфалоцеле E. Гипоспади /32./ Гүйлсэн булчирхай авах мэс засалд орох 6 настай, 20 кг жинтэй охиныг халотан, N2O, хүчилтөрөгчийн холимогоор амьсгалуулан унтуулж байх үед гэнэт пульсгүй ховдлын тахикарди үүссэн. Мэдээгүйжүүлгийн эмч 100%-ийн хүчилтөрөгчөөр амьсгалуулан, цагаан хоолойд гуурс хийж, цээж шахаж эхэлсэн. Хагалгааны өрөөнд дефибриллятор авч ирсэн ба эхний цохиулалтыг хэдэн Дж тунгаар хийх вэ? A. 20 Дж B. 40 Дж C. 60 Дж D. 80 Дж E. 120 Дж /33./ Эрүүл 4 настай хүү залгиурын гүйлсэн булчирхай авахуулах мэс засалд орсон. Индукцийн өмнө хүүхдийн амьсгал минутанд 20 удаа байв. Халотан, N2О, хүчилтөрөгчийн холимогоор амьсгалуулж унтуулсан. Минутын дараа хүүхдийн амьсгал минутанд 40 болж олширсон. Амьсгал олширсон шалтгаан нь: A. Гипокси B. Гиперкарби C. Мэдээгүйжүүлгийн хөөрлийн үе D. Хорт халууралт E. Уушгины эмболизм /34./ 22 кг жинтэй хүүхдийн шингэний хэрэгцээ нэг цагт ойролцоогоор хэдэн мл байх вэ? A. 42 мл B. 52 мл C. 54 мл D. 62 мл E. 84 мл /35./ Хэдэн наснаас бага настай хүүхдэд хийлэгчгүй интубацийн гуурс хэрэглэх нь тохиромжтой вэ? A. 3 нас B. 5 нас C. 8 нас D. 10 нас E. 12 нас /36./ Гүйцэд нярайн биеийн жингийн хэдэн хувь нь ус байдаг вэ? A. 25 хувь B. 40 хувь C. 60 хувь D. 75 хувь E. 90 хувь /37./ Норэпинефринд тохирорхыг сонгоно уу A. Системийн судасны эсэргүүцлийг бууруулна, гэхдээ артерийн дундаж даралтыг бага зэрэг нэмэгдүүлнэ
  6. 6. B. Системийн судасны эсэргүүцэл, зүрхний хаялтыг нэмэгдүүлнэ, бөөрний цус урсгал, метаболизмд нөлөөлнө C. Системийн судасны эсэргүүцлийг бага зэрэг нэмэгдүүлж, бөөрний цус урсгалыг сайжруулна. D. Системийн судасны эсэргүүцлийг нэмэгдүүлж, зүрхний хаялт ба зүрхний цохилтын тоог багасгана. E. Системийн судасны эсэргүүцэлд нөлөөлөхгүй /38./ Кодейны өвдөлт намдаахад хэрэглэх тунг олно уу A. Уухаар 0.5-1 мг/кг B. Шулуун гэдсээр 30мг/кг C. Судсаар эхлэл тун 1мг/кг D. Уухаар 10 мг/кг E. Уухаар 5 мг/кг /39./ Уушгины үйл ажиллагааны үлдэгдэл багтаамжмд тохирохыг олно уу A. Амьсгал гаргалтын нөөц эзэлхүүн+ үлдэгдэл багтаамж B. Амьсгал авалтын нөөц эзэлхүүн + амьсгалын эзэлхүүн C. Үлдэгдэл эзэлхүүн + хаалтын эзэлхүүн D. Уушгины амьдралын багтаамж + үлдэгдэл эзэлхүүн E. Уушгины амьдралын багтаамж - үлдэгдэл эзэлхүүн /40./ Мидазолам эмийн хувьд тохирох хариултыг сонго A. Хагас задралын хугацаа 21-37 цаг B. Экстрапирамидал шинж өгнө C. Эхлэх хугацаа судсаар хийхэд 1-2 мин D. Гистамин чөлөөлнө E. Хагас задралын хугацаа 24-72 цаг /41./ 15 кг жинтэй хүүхдэд төвөнхийн углавчийн хэмжээг тооцоол: A. # 3.0 B. # 1.0 C. # 2.0 D. # 2.5 E. # 3.5 /42./ Булчин сулруулагчийн интубацийн тун /Сукцинилхолин/ A. 1-2 мг/кг B. 0.5 мг/кг C. 0.1 мг/кг D. 0.6 мг/кг E. 3 мг/кг /43./ Этомидатад тохирохыг олно уу A. Миоклоник төст үйлчилгээтэй B. Психомиметик урвал C. Гистамин чөлөөлнө D. Судас дагаж өвдөнө E. Судасны уяан хатан чанарт нөлөөлнө /44./ Мидазоламыг хүүхдэд урьдал эмжүүлэлтэнд хэрэглэхтэй холбоотой дараахаас аль нь үнэн бэ? A. 0.5-0.75 мг/кг тунгаар мидазолам уулгахад 90 минутын дараа дээд зэргээр тайвшруулсан байна. B. Хүүхдэд мидазолам уулгасан үед хагалгааны дараа хэл ээдрэх тохиолдол байнга тохиолддог. C. Булчинд мидазоламыг 1мг/кг тунгаар хийх нь хамгийн тохиромжтой нь D. Хамарт мидазолам дусаахад хорсох мэдрэмж төрүүлдэг. E. Булчинд мидазоламыг 5 мг тунгаар хийх нь хамгийн тохиромжтой нь /45./ 2 настай хүүхдэд тохирох эндотрахеал гуурсны дотор голч: A. 3 мм B. 3.5 мм
  7. 7. C. 4.5 мм D. 5.5 мм E. 6.5 мм /46./ Дутуу нярайн ретинопати нь A. Өндөр өтгөрүүлэгтэй хүчилтөрөгчөөр 12 цаг ба түүнээс удаан хугацаагаар амьсгалуулсан тохиолдолд зөвхөн үүснэ. B. Хүчилтөрөгч нэмэлтээр авч байгаагүй өвчтөнд үүсэхгүй C. Торлогийн артерийн судас бөглөрснөөс болж үүснэ D. 44 долоо хоногоос бага настай нярайд илүүтэй ажиглагдана E. 44 долоо хоногоос илүү настай нярайд илүүтэй ажиглагдана /47./ Нүд зүрхний (oculocardiac) рефлексээс сэргийлэх арга: A. Хагалгааны өмнө атропин хийх B. Алимын арын (retrobulbar) хориг C. Ажилбарын явцад судсаар атропин хийх D. Векурониум хийх E. Неостигмин хийх /48./ Тархины саажилттай, ходоод улаан хоолойн сөөргөөтэй 2 настай хүүхдэд ерөнхий унтуулгатай шөрмөс суллах хагалгаа хийхээр төлөвлөсөн. Дараахаас алийг хэрэглэх нь илүү тохиромжтой вэ? A. Бөгж мөгөөрс даран, севофлюран маскаар амьсгалуулна. B. Севофлюранаар амьсгалуулж байгаад цагаан хоолойд гуурс хийнэ. C. Пропофолоор унтуулан төвөнхийн хошуувч хийнэ D. Пропофолоор унтуулан, цагаан хоолойд гуурс хийнэ. E. Тиопентал, сукцинилхолин судсаар тарьж, хурдан дараалалт интубаци хийнэ. /49./ 12 настай хүүхдэд ам залгиураар дамжуулан цагаан хоолойд гуурс хийж, байрлуулах урт хэдэн см байвал зохих вэ? A. 12 см B. 14 см C. 16 см D. 18 см E. 20 см /50./ Яаралтай тусламжийн тасгаас 3 настай, өндөр халуунтай, амьсгалын дээд замын бөглөрөлтэй хүүхэд үзүүлэхээр мэдээгүйжүүлгийн эмчийг дуудсан. Эх нь хүүхдийн хоолой өвдөн, үдээс хойш сөөнгөтөж эхэлснийг анзаарсан. Хүүхдийг үзэхэд хүүхэд суугаа албадмал байдалтай, амьсгал авахад өвчүү татагдан, ярагласан байдалтай байв. Амьсгалын замын бөглөрөлтэй ийм хүүхдэд дараахаас аль нь зөв бэ? A. Эпинефриний цацлагаар амьсгалуулах B. Яаралтай тусламжийн тасагт сэрүүн интубаци хийх C. Хагалгааны өрөөнд шилжүүлж, сэрүүн интубаци хийх D. Хагалгааны өрөөнд шилжүүлж, амьсгалаар индукци хийн, цагаан хоолойд гуурс хийнэ. E. Хагалгааны өрөөнд шилжүүлж, сукцинилхолинтой, судсаар индукци хийж, цагаан хоолойд гуурс тавина. /51./ Төрөх хугацаа болоогүй эхэд ургийн ретинопати үүсгэх осолгүйгээр хүчилтөрөгчийг (FiO2) хамгийн ихдээ хэдээр өгч болох вэ? A. 0.35 B. 0.50 C. 0.65 D. 0.80 E. 1.0 /52./ Хүүхдэд хэрэглэдэг өвдөлт намдаах кеторолак эмийн тун A. Уухаар 10 мг/кг B. Судсаар эхлэл тун 1мг/кг C. Шулуун гэдсээр 30мг/кг D. Уухаар 0.5-1 мг/кг E. Уухаар 2 мг
  8. 8. /53./ Уушгины нийт багтаамжид тохирохыг олно уу A. Амьсгал гаргалтын нөөц эзэлхүүн+ үлдэгдэл багтаамж B. Амьсгал авалтын нөөц эзэлхүүн + амьсгалын эзэлхүүн C. Үлдэгдэл эзэлхүүн + хаалтын эзэлхүүн D. Уушгины амьдралын багтаамж + үлдэгдэл эзэлхүүн E. Уушгины амьдралын багтаамж - үлдэгдэл эзэлхүүн /54./ Нярай хүүхдэд бөгж мөгөөрс хүзүүний хэддүгээр нугалмын түвшинд байрлах вэ? A. С3 B. С4 C. С5 D. С6 E. С7 /55./ Допаминд тохирохыг сонгоно уу A. Системийн судасны эсэргүүцлийг бууруулна, гэхдээ артерийн дундаж даралтыг бага зэрэг нэмэгдүүлнэ B. Системийн судасны эсэргүүцэл, зүрхний хаялтыг нэмэгдүүлнэ, бөөрний цус урсгал, метаболизмд нөлөөлнө C. Системийн судасны эсэргүүцлийг бага зэрэг нэмэгдүүлж, бөөрний цус урсгалыг сайжруулна. D. Системийн судасны эсэргүүцлийг нэмэгдүүлж, зүрхний хаялт ба зүрхний цохилтын тоог багасгана. E. Системийн судасны эсэргүүцэлд нөлөөлөхгүй /56./ Тасалгааны агаараар амьсгалж байгаа 32 долоо хоногтой нярайн хүйн венээс авсан цусны хийн шинжилгээнд РО2 60 ммHg байсан бол энэ нь юутай холбоотой байж болох вэ? 1. Гуурсны үзүүр зүүн ховдолд орсон 2. Гуурсыг хүйн артерит тавьсан 3. Гуурсны үзүүр зүүн тосгуурт орсон 4. Энэ нь нярайн хүйн венийн цусны хэвийн үзүүлэлт 5. Хийн шинжилгээг авах явцад алдаа гарсан /57./ Ерөнхий унтуулгатай хялар засах мэс засалд орж байсан 5 настай хүүхдэд гэнэт синусийн брадикарди үүссэн ба энэ үед гемодинамик харьцангуй тогтвортой байв. Дараахаас аль эмчилгээг хийвэл зохих вэ? 1. Атропин хийнэ. 2. Нүдний шулуун булчинд лидокайн тарина. 3. Нүдний булчинг татахгүй байж бай гэж мэс заслын эмчид хэлнэ 4. Ууршдаг мэдээгүйжүүлгийн бодисоо хаана. 5. Пропофолоор унтуулан төвөнхийн хошуувч хийнэ. /58./ Насанд хүрэгсэдтэй харьцуулахад нярайн амьсгалын замын бүтэцтэй холбоотой аль нь үнэн бэ? 1. Нярайн амьсгалын замын хамгийн нарийн хэсэг нь бөгж мөгөөрс байдаг бол насанд хүрэгсдэд дууны хөвч байдаг. 2. Таглаа мөгөөрс насанд хүрэгсдийг бодвол илүү хөшингө байдаг. 3. Залгиурын амсар илүү урагшаа байрладаг. 4. Хүүхдийн дууны хөвч төвөнхөд илүү хэвтээдүү байрлалтай байдаг. 5. Салс нь хэт өтгөн байдаг /59./ Индукцийн үед эцэг эхийг нь хамт байлгахтай холбоотой дараахаас аль нь үнэн бэ? 1. Сургуулийн өмнөх насны хүүхэд бүрийг индукцийн үед эцэг эхтэй нь хамт байлгах нь зөв 2. Тухайн нөхцөл байдалд тохируулан эцэг эхийг нь хамт байлгах нь зөв 3. Бага насны хүүхдийг бодвол өсвөр насныхан эцэг эхтэйгээ хамт байх нь илүү ач холбогдолтой 4. Хагалгааны өмнөх урьдал эмжүүлэлт, тайвшруулалт нь эцэг эх хамт байхаас илүү хүүхдийн айдсыг багасгадаг. 5. Шилжилтийн насныхан эцэг эхтэйгээ байх нь илүү ач холбогдолтой
  9. 9. /60./ 5 настай гемолитик-уремийн хам шинжтэй хүүхдэд диализын гуурс хийхээр хагалгааны өрөөнд авч ирсэн. Уг эмгэгтэй холбоотой гарах эмгэг өөрчлөлт нь: 1. Тромбоцитопени 2. Гавлын дотоод даралт ихсэх 3. Цус багадалт 4. Панкреатит 5. Цусны даралт ихсэх /61./ Нярай хүүхдэд цитраттай цус түргэн сэлбэсэнтэй холбоотой гарах бодисын солилцооны өөрчлөлт: 1. Гиперкалеми 2. Гипокальцеми 3. Бодисын солилцооны хүчилшил 4. Гипернатриеми 5. Гипокалеми /62./ Амьсгалын индукцтэй холбоотой дараахаас аль нь зөв бэ? 1. Халотан ба севофлюраны хувьд зүрхний булчинд дарангуйлал үүсгэх магадлал ижил 2. Насанд хүрэгсдийг бодвол нярайд ууршдаг мэдээгүйжүүлгийн бодис илүү хурдан үйлчилдэг 3. Эмнэлзүйн хувьд зүрхний доторх шунт индукцийн хурдад нөлөөлдөггүй 4. Ууршдаг мэдээгүйжүүлгийн бодисыг “өндөр” өгснөөр зүрхний үйлийг ноцтой дарангуйлах боломжтой 5. Севофлюран ба халотаны хувьд зүрхний булчинд дарангуйлал үүсгэх магадлал харилцан адилгүй /63./ Дөнгөж төрсний дараа нярай хүүхдийн уушгины судасны эсэргүүцэл юунаас болж багасдаг вэ? 1. Артерийн рН багасах 2. Амьсгал авахтай зэрэгцэн уушги тэлэх 3. Зуйван цонх хаагдах 4. Цулцангийн хүчилтөрөгчийн ханамж сайжрах 5. Цусны даралт багасах /64./ Төрөлхийн өрцний ивэрхийтэй төрсөн нярайд дараах арга хэмжээ авах нь тохиромжтой. 1. Эерэг даралтаар амьсгалуулж дутуу хөгжилтэй уушгийг тэлэх 2. Ам залгиураар дамжуулж ходоодонд гуурс хийх 3. Гипоксигоос сэргийлж маскаар амьсгалуулах 4. Хавсарсан гажиг байгаа эсэхийг илрүүлэх 5. Гипоксигоос сэргийлж хүүдийгээр амьсгалуулах /65./ Насанд хүрэгсэдтэй харьцуулахад нярайн физиологи, фармакологитой холбоотой аль нь зөв бэ? 1. Нярайн зүрхний хаялтын бага хувь нь судсаар баялаг эд рүү тархдаг 2. Биеийн нийт усны ихэнх хувь нь эсийн гадна байдаг 3. Нярай хүүхэд тиопенталд бага мэдрэг 4. Түүдгэнцрийн шүүлтийн хурд (биеийн гадаргын талбайд ногдох) нярайд бага байдаг 5. Тэвшинцрийн эргэн шимэгдэлт өөрчлөгдсөн /66./ Хүүхдийн ясанд хатгалт хийх тохиолдол гардаг. Үүнтэй холбоотой дараахаас аль нь үнэн бэ? 1. Ясанд зөвхөн дуслын шингэн хийх боломжтой 2. Ажилбарыг хийхэд ихэнхдээ нэг минутаас бага хугацаа шаарддаг. 3. Шилбэний яс хугарах хүндрэл элбэг тохиолддог. (5%-иас их) 4. Ихэвчлэн шилбэний ясанд хатгалт хийдэг. 5. Ясанд зөвхөн эм хийх боломжтой/ дусал хийх боломжгүй/ /67./ 29 долоо хоногтой төрсөн, одоо 16 долоо хоногийн настай нярайд цавины ивэрхий засах мэс засал хийлгэхээр төлөвлөгдсөн. Индукцийг халотан, N2O холимогоор амьсгалуулж өгөн, судсанд уян зүү тавьж, цагаан хоолойд гуурс хийсэн. Дараахаас аль нь зөв бэ? 1. Индукцээс өмнөх хоол сойсон хугацаа 6 цаг байх ёстой
  10. 10. 2. Өвчтөнд ретинопати үүсэх эрсдэлтэй 3. Шингэний дутлыг 0.45%-ийн натри хлорид ба 10%-ийн декстрозын уусмалаар нөхнө. 4. Хүүхэд хагалгааны дараа амьсгалаа түгжих, зүрхний цохилтын тоо цөөрөх эрсдэлтэй 5. Индукцээс өмнөх хоол сойсон хугацаа 8 цаг байх ёстой /68./ Хагалгааны дараах дотор муухайралт, бөөлжилтийг багасгадаг эмүүд: 1. Дроперидол 2. Пропофол 3. Метоклопрамид 4. Дексаметазон 5. Сукцинилхолин /69./ Эпиглотитийн үед илэрдэг шинж: 1. Аажим эхэлнэ 2. Шүлс гоожино 3. 2 наснаас бага насанд элбэг 4. Урагшаа тэмүүлсэн албадмал байрлалтай 5. Гүйлгэнэ /70./ Насанд хүрэгчидтэй харьцуулахад дараах амьсгалын үзүүлэлтүүдээс нярай хүүхдэд аль нь багассан байдаг вэ? 1. Амьсгалын эзэлхүүн (Vt : (мл/кг)) 2. Артерийн рН 3. Хүчилтөрөгчийн хэрэгцээ (мл/кг/мин) 4. Үйл ажиллагааны үлдэгдэл багтаамж (мл/кг) 5. Цусны даралт /71./ Зүрхний гажигийн үед дараах төрөлхийн хам шинжүүд тохиолддог 1. Улаан хоолой ба цагаан хоолойн цорго 2. Менингомиелоцеле 3. Омфалоцеле 4. Гастрошизис 5. Нефроптоз /72./ 2 настай байхдаа Вильямсын хавдрын улмаас хагалгаанд орж, доксорубицин, циклофосфамидаар химийн эмчилгээ хийлгэж байсан одоо 3 настай хүүхэд Хикманы гуурс хийлгэхээр унтуулах шаардлагатай болсон. Хүүхдийн химийн эмчилгээтэй холбоотой мэдээгүйжүүлгийн зүгээс анхаарах зүйл юу вэ? 1. Тромбоцитопени 2. Сийвэнгийн холинэстераза дарангуйлагдах 3. Зүрхний үйл дарангуйлагдах 4. Уушгины фиброз үүсэх 5. Бөөрний некроз үүсэх /73./ Дөнгөж төрсөн нярайн хүйн артерит гуурс хийх нь венд гуурс хийхээс юугаараа давуу талтай вэ? 1. Хүчилтөрөгчийн ханамжийг үнэлэхэд дөхөмтэй. 2. Гипертоник уусмалаас элэг гэмтээх осолгүй. 3. Системийн цусны даралтыг хэмжих боломжтой. 4. Гуурс байрлуулахад илүү хялбар. 5. Хүчилтөрөгчийн ханамжийг үнэлэхэд хэцүү /74./ Кетаминтай холбоотой зөв нь юу вэ? 1. Хагалгааны өмнөх тайвшруулгад 5-6мг/кг кетамин уулгах нь үр дүнтэй. 2. Нистагм үүсгэдэг. 3. Урьдал эмжүүлэлтийн үед 3-4 мг/кг тунгаар булчинд тарина. 4. Хамрын салстаар 8-10 мг/кг тунгаар урьдал эмжүүлэлтэнд хэрэглэнэ. 5. Урьдал эмжүүлэлтийн үед 3-4 мг тунгаар булчинд тарина. /75./ Хагалгааны өмнө систолийн даралт хэд байвал гипотензи гэж үзэх вэ? 1. Гүйцэд нярайд (0-28 хоног) 60 ммHg-аас бага байх 2. 1-12 сартай хүүхдэд 70 ммHg-аас бага байх
  11. 11. 3. 1-10 настай хүүхдэд 70 ммHg +(2 x нас) үзүүлэлтээс бага байх 4. 10-с дээш насны хүүхдэд 110 ммHg-аас бага байх 5. Дутуу нярайд 70 мм Hg-аас бага байх /76./ Насанд хүрэгсэдтэй харьцуулахад эрүүл нярайд дараахаас аль нь их байдаг вэ? 1. Үйл ажиллагааны үлдэгдэл багтаамж (мл/кг) 2. Цусны эзэлхүүн (мл/кг) 3. Амьсгалын эзэлхүүн (мл/кг) 4. Гемоглобин (гр/дл) 5. Хоногийн шээсний хэмжээ /77./ Хялар засах мэсзаслын үеийн мэдээгүйжүүлэгт дараах зүйлс зөв: 1. Хагалгааны дараа дотор муухайрах өндөр эрсдэлтэй 2. Нүдний алимны арын хориг хийснээр нүд-зүрхний рефлексээс сэргийлэх боломжтой 3. Сукцинилхолин хэрэглэснээр нүдний хүчжүүлсэн татах сорилд нөлөөлж болно. 4. Нүд хялар өвчтөнүүдэд хоруу халууралт үүсэх эрсдэл байдаг. 5. Хагалгааны дараа бөөлжих өндөр эрсдэлтэй /78./ Насанд хүрэгчидтэй харьцуулахад эрүүл нярайн бөөрний дараах үйл ажиллагаанууд дутмаг байдаг: 1. Түүдгэнцрийн шүүлтийн хурд 2. Шээс өтгөрүүлэх чадавхи 3. Шээг (urea) цэвэрших 4. HCO3- эргэн шимэгдэх 5. Бөөрний үйл ажиллагаанд дутмаг зүйл үгүй /79./ Цагаан хоолойн гуурс авсны дараах төвөнхийн бачуурлын үед дараахаас аль нь үнэн бэ? 1. Хагалгааны дараах бачуурал цагаан хоолойн гуурсыг авснаас хойш 30 минутын дараагаас ханиах, бачуурах шинжээр илэрнэ. 2. Интубацийн дараа бачуурсан бүх өвчтөнүүдэд эпинефринээр утна. 3. Гэмтлийн шалтгаант бачууралд стеройд хэрэглэж болно гэж тэмдэглэсэн байдаг. 4. Эрчимтэй эмчилгээ хийгээд байхад үр дүнгүй бол трахеостом тавина. 5. Эрчимтэй эмчилгээ хийгээд үр дүнгүй бол трахеостом тавих шаардлага байхгүй. /80./ Сукцинилхолинтой холбоотой гардаг хүндрэл, гаж нөлөө юу вэ? 1. Равдомиолиз үүсэх 2. Хорт халууралт 3. Өмнө нь оношлогдоогүй байсан миопатитай өвчтөнд гиперкалемигаас үүдэлтэй зүрх зогсох хүндрэл гарах 4. Брадикарди ба зүрх зогсох 5. Асфикси /81./ Дауны хам шинжийг дагалдан дараах гажиг, өөрчлөлтүүд илэрч болно. 1. Зүрхний гажиг 2. Дагз-хүзүүний төвгөргүй (амархан мултарна) 3. Бамбай булчирхайн үйл дутмаг 4. Цагаан хоолой жижиг 5. Хамрын салс нимгэн /82./ 6 сартай хүүхдэд амилуулах тусламж үзүүлэхэд аль нь зөв бэ? 1. Амнаас ам руу, эсвэл хамар луу амьсгалуулах 2. Өвчүүн дээр 2 хуруугаар цээж шахалт хийх 3. Цээж шахалтыг нэг минутанд 100-с доошгүй хийх 4. Цээж шахалт, амьсгалуулалтын харьцаа 1:20 5. Хэрэв ухаангүй байвал амыг гараараа ухах /83./ Хагалгааны дараа хүчилтөрөгчийг пульсоксиметрийн заалт 90%-с доош болсон илэрхий хөхөрсөн өвчтөнд хамрын хос гуурсаар хүчилтөрөгч өгнө.
  12. 12. /84./ Нугалуурын нарийсалтай хүүхдийг ирмэгц яаралтай мэс засалд оруулах шаардлагатай ба учир нь бөөлжсөнөөс болж эрдэс, шингэний гүнзгий хямралд орсон байдаг тул хагалгааны явцад тэдгээрийг нөхөх эмчилгээг эрчимтэй хийнэ. /85./ Пропофолыг индукцид 8 мг/кг тунгаар хэрэглэх бөгөөд бага тунгаараа бөөлжилтийн эсрэг үйлчилгээтэй, уушгины архаг өвчтэй хүнд хэрэглэхэд бронх нарийсгах муу нөлөө үзүүлнэ. /86./ Нярай хүүхдийн ивэрхий засах мэс заслын үед нугасны мэдээгүйжүүлэг хэрэглэж болох боловч энэ нь насанд хүрэгсэдтэй харьцуулахад зүрх судасны тогтолцоог хямраах нь илүүтэй ба хагалгааны дараа амьсгал дарангуйлах эрсдлийг дагуулж байдаг. /87./ Төвийн венийн даралтыг үзсэнээр шингэн сэлбэлтийн байдлыг үнэлж болох ба хэвийн үедээ хүүхдэд ихэвчлэн насанд хүрэгсдээс бага, 5-8 см H2O байна /88./ Нүд-зүрхний рефлекс үүсэх нь зовхины мэс заслын үед элбэг тохиолддог ба энэ үед зүрхний цохилтын тоо олширч, улмаар хүчилтөрөгчийн ханамж нэмэгддэг. /89./ Насанд хүрэгсдэд EMLA тосон түрхлэг хэрэглэж захын судсанд гуурс хийх нь тохиромжтой ба энэ нь найрлагандаа прилокайн ба бензокайн агуулсан холимог юм. /90./ Хүүхдэд хоолой, нармайн гүйлс авах мэс засал элбэг хийдэг ба хагалгааны дараа бөөлжих эрсдэл бага тул бөөлжилтийн эсрэг эмчилгээ хийх шаардлагагүй. /91./ Нярай хүүхдийн дулаан зохицуулга сул, биеийн гадаргын талбай их тул амархан даардаг. /92./ Элэгний хатуурлын үед улаан хоолойн өргөссөн судаснаас цус алддаг ба цус алдалтын улмаас шок үүссэн өвчтөнд амьсгалын замаар индукци өгч унтуулан, яаралтай хагалгаанд оруулна. /93./ Угаарын хийнд хордсон үед метгемоглобины хэмжээ ихсэн, гипоксид орж, пульсоксиметрийн үзүүлэлтэд SpO2-ын хэмжээ буурдаг. /94./Төвийн мэдрэлийн хоригийг хүүхдэд хэрэглэж болох бөгөөд энэ нь мэс заслын стресс хариултыг багасган, эдгэрэлтийг хурдасгадаг. /95./ Ташаа цавины ба ташаа сүвээний мэдрэлийн хоригийг ивэрхий засах мэс заслын үед дангаар нь хэрэглэхэд хангалттай мэдээгүйжүүлэг үүсгэх ба хүүхдэд хэрэглэхэд анатомийн хувьд насанд хүрэгсдийнхээс төвөгтэй ба илүү их эмийн бодис шаардлагатай болдог. /96./ Индукцийн дараа хүүхдийн шүд унасан байсныг мэдсэн ба шүд аманд байж байх тул хагалгааны дараа сэрмэгц рентгенд харж шалгах учраас хагалгааг үргэлжлүүлэн явуулна. /97./ Хагалгааны өмнө опиоидыг тайвшруулах, интубаци хийх үеийн стресс хариултыг багасгах, угтуулан өвдөлт намдаалт болгон хэрэглэдэг. /98./ 14 хоногийн өмнө түлэгдсэн, гемоглобины хэмжээ 80 г/л болж буурсан өвчтөнд шарх цэгцлэх хагалгаа төлөвлөсөн ба сукцинилхолин хийж булчин сулруулан, интубаци хийн судсаар калитай шингэн сэлбэн, тохироо үзэн цус сэлбэнэ. /99./ Нүдний нээлттэй гэмтлийн үед кетаминыг урьдал унтуулганд авч, судсаар сукцинилхолин тарин, цочроож ханиалгахгүйн тулд маскаар амьсгалуулна.
  13. 13. /100./ Хүүхдэд цусны даралтыг шууд арга, бас шууд бус аргаар үзэж болох ба манжетийн өргөн нь даралтын үзүүлэлтэнд онцын нөлөө үзүүлэхгүй. Сорилын зөв хариулт 1-A, 2-D, 3-C, 4-A, 5-B, 6-B, 7-A, 8-B, 9-D, 10-C, 11-B, 12-E, 13-B, 14-D, 15-C, 16-D, 17-A, 18-A, 19-C, 20-A, 21-D, 22-A, 23-C, 24-A, 25-D, 26-D, 27-B, 28-D, 29-D, 30-B, 31- D, 32-B, 33-C, 34-D, 35-D, 36-D, 37-D, 38-A, 39-A, 40-C, 41-C, 42-A, 43-A, 44-D, 45-C, 46-D, 47-C, 48-E, 49-D, 50-D, 51-E, 52-B, 53-D, 54-B, 55-C, 56-A, 57-A, 58-A, 59-C, 60- B, 61-A, 62-B, 63-C, 64-C, 65-C, 66-C, 67-D, 68-B, 69-C, 70-C, 71-A, 72-A, 73-A, 74-A, 75-A, 76-C, 77-E, 78-B, 79-D, 80-B, 81-B, 82-A, 83-E, 84-D, 85-D, 86-C, 87-C, 88-E, 89- D, 90-C, 91-A, 92-C, 93-D, 94-A, 95-E, 96-E, 97-A, 98-E, 99-E, 100-B,

×