Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Hongovchloh emchilgeenii suvilagch 2018-12-15

79 views

Published on

Mongolia

Published in: Health & Medicine
  • Be the first to comment

  • Be the first to like this

Hongovchloh emchilgeenii suvilagch 2018-12-15

  1. 1. Хавдрын хөнгөвчлөх эмчилгээний сувилахуй судлалын сургалтын сорил А хариулт 1,2,3 зөв В хариулт 1,3 зөв С хариулт 2,4 зөв D хариулт 4 зөв E хариулт бүх хариулт зөв Үсгээр тэмдэглэсэн бол 1 зөвтэй. 1. Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ гэж юу вэ? 1. Өвчний улмаас тавилан муутай болсон өвчтний амьдралын чанарыг дээшлүүлдэг тусламж үйлчилгээ 2. Өвчний улмаас тавилан муутай болсон өвчтний гэр бүлийнхний амьдралын чанарыг дээшлүүлдэг тусламж үйлчилгээ 3. Өвчний улмаас тавилан муутай болсон өвчтөн ба ар гэрийнхэнд үзүүлдэг багц / эмчилгээ, асаргаа, сэтгэл засал, нийгмийн халамж, сүжиглэлийн тусламж, сургалт бодлого / тусламж үйлчилгээ 4. Эмчилгээгүй болсон хүнийг удаан зовоохгүйн тулд үхлийг хурдасгадаг эутаназ үйлддэг үйлчилгээ 5. Ямар өвчтний эмчилгээний зардлыг төлж санхүүгийн бэрхшээлийг хөнгөвчилдөг үйлчилгээ 2. Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний шалгуур үзүүлэлтэнд юу хамаарагдах вэ? Карновский оноо 50 буюу түүнээс бага 1. Өвчтний амьдрах хугацаа 1 жил түүнээс бага тохиолдолд 2. Цусанд кальци ихэссэн, хавдар үсэрхийлсэн, дээд хөндийн вений хам шинж, нугас дарагдах, элэгний дутагдал, бөөрний дутагдал 3. ECOG оноо 3 буюу түүнээс их 4. Өвчтөн болон түүний ар гэрийнхний зүгээс хөнгөвчлөх тусламж хийлгэх хүсэлт гаргасан. 3. Гэртээ морфин хэрэглэж буй өмөнтэй өвчтөнд илэрч болзошгүй гаж үйлчилгээ. 1. Амьсгал дарангуйлагдах 2. Өтгөн хатах 3. Дотор муухайрч бөөлжих 4. Нойрмог болж унтаарах 5. Хөлрөмтгий болох 4. ДЭМБ – ын зөвлөснөөр өвчтөний өвдөлтийг намдаах 5 зарчим. 1. Өвдөлт намдаах эмийг аль болох уухаар хэрэглэх 2. Эмийг цагаар хэрэглэх 3. Эмийг үе шаттайгаар хэрэглэх 4. Эмийг хувь хүнд тохируулж хэрэглэх 5. Бүх зүйлийг харгалзан хэрэглэх 5. Өвдөлт намдаах үндсэн эмүүд гэж ямар эмүүд вэ? 1. Аспирин, парацетамол 2. Таталтын эсрэг эм 3. Трамадол, Морфин 4. Дексаметазон, осталон 5. Тебантин, седуксин
  2. 2. 6. Хорт хавдартай өвчтөнд өвдөлт намдаах эмийг уухаар хэрэглэх нь ямар ашигтай вэ? 1. Хорт хавдартай өвчтний өвдөлт ихэнх тохиолдолд архаг байнгын өвдөлт байдаг тул эмийг уухаар хэрэглэх нь дээр 2. Хорт хавдартай өвчтний өвдөлт ихэнх тохиолдолд цочмог өвдөлт байдаг тул эмийг уухаар хэрэглэх нь дээр 3. Архаг байнгын өвдөлттэй хүний өвдөлтийг тариагаар намдаах нь хэдэн сараар тарих гэсэн үг тул процедурын өвдөлтийг нэмэх аюултай уулгах нь дээр 4. Хавдрын цочмог өвдөлт нь богино хугацаагаар үргэлжилдэг тул цөөн хоног тарих нь дээр 5. Эмийг уухаар хэрэглэхэд гаж үйлчилгээ багатай. 7. Өвдөлтийн эхний шатанд ямар эмчилгээ хийх вэ ? 1. Тайвшруулах эм 2. Шаардлагатай үед туслах эм хавсрах 3. Дунд зэргийн өвдөлт намдаах опиоид 4. Өвдөлт намдаах стеройд бус эм 5. Хүчтэй өвдөлт намдаах опиоид 8.Өвдөлтийн хоёрдугаар шатанд ямар эмчилгээ хийх вэ? 1. Кодейн, трамадол 2. Морфин, фентанил 3. Өвдөлт намдаах стеройд бус эм, туслах эм шаардлагатай үед хавсарна. 4. Тайвшруулах эм 5. Хүчтэй өвдөлт намдаах опиоид 9.Өвдөлтийн гуравдугаар шатанд ямар эмчилгээ хийх вэ ? 1. Өвдөлт намдаах стеройд бус эм, туслах эм шаардлагатай үед хавсарна 2. Кодейн, трамадол 3. Тайвшруулах эм 4. Хүчтэй өвдөлт намдаах опиоид / Морфин, фентанил / өвдөлт намдаах стеройд бус эм, туслах эм шаардлагатай үед хавсарна 5. Туслах эм 10.Трамадолын жорыг ямар эмч бичих эрхтэй вэ? 1. Хавдрын эмч 2. Гэмтлийн эмч 3. Хавдрын эмч хортой эмийн жорын маягтан дээр бичнэ. 4. Ямар ч мэргэжлийн эмч энгийн жорын маягтан дээр бичнэ. 5. Ямар ч мэргэжлийн эмч хорт эмийн жорын маягтан дээр бичнэ. 11.Богино үйлчилгээтэй морфины сул тал… 1. Өвдөлт намдаах үйлчилгээ, үргэлжлэх хугацаа богино тул эмийг олон удаа уух шаардлагатай 2. Залгих чадваргүй өвчтөнд нунтаглаад уусгаад хэрэглэж болно.
  3. 3. 3. Ямагт өтгөн хатаах үйлчилгээтэй. 4. Заавал бүтнээр нь залгих ёстой. 5. Залгих чадваргүй хүнд тохиромжгүй. 12. Удаан үйлчилгээтэй морфины давуу тал… 1. Өтгөн хатаах нь бага 2. Өвдөлтийг 8 – 12 цагаар удаан намдаадаг 3. Сэдэрсэн өвдөлтөнд хэрэглэнэ. 4. Архаг удаан хугацаагаар үргэлжилж буй өвдөлтийг хянахад тохиромжтой 5. Заавал бүтнээр нь залгих ёстой. 13. Хавдар өвчний ерөнхий ангиллыг нэрлэнэ үү? А. Хортой, хоргүй B. Хортой, үсэрхийлсэн C. Энгийн үсэрхийлээгүй 14. Хорт хавдрыг юугаар нь ялгах вэ? 1. Тунгалгийн булчирхай бусад эрхтэнд үсэрхийлдэг 2. Хажуугийн эрхтэнрүү ургадаг 3. Гадуураа бүрхүүлгүй 4. Дахидаггүй шинжтэй 5. Хажуугийн эрхтэнрүү ургадаг 15. Хавдартай байж болзошгүй эрт үеийн шинжүүдээс нэрлэнэ үү? 1. Биед харагдаж тэмтрэгдэхээр булдруу үүсэх 2. Хоолонд дургүй болох шалтгаангүйгээр турах 3. Юм залгахад хэцүү бэрхшээлтэй болох 4. Биеийн тамир тэнхээ муудах 5. Шалтгаангүйгээр турах 16. Карциноген гэж юу вэ? А. Хавдар үүсгэгч бичил биетэн, микробыг хэлнэ. B. Хавдар үүсэхэд нөлөөлдөг зүйлийг хэлнэ. C. Хавдар үүсгэгч хүчин зүйлс, нөхцөл, бодис туяа зэргийг хэлнэ D. Хавдар хэмжээгээрээ томрохыг хэлнэ. E. Хавдар үүсгэдэг нөхцөлийг хэлнэ. 17. Ходоодны хавдрын өвчлөл ихтэй орнуудад ямар улсууд ордог вэ? 1. Хятад 2. Солонгос 3.Япон 4. АНУ 5. Герман 18. Тамхи ямар төрлийн карциноген бэ? А. Бодисын солилцооны Б. Туяаны В. Химийн
  4. 4. Г. Халдварын Д. Нөлөөллийн 19. Дольфорин наалтыг хэрэглэхэд анхаарах зүйлс. 1. Наалтаа хайчилж болохгүй 2. Өндөр настан, туранхай,хүүхдэд хэрэглэхдээ анхаарах 3. Арьсан дээр нааж бэхлэнэ. 4. Хэрэв нааж байгаа газар үрэвсэлтэй, хөлөрсөн, үсэрхэг байвал анхаарах 5. Наалтаа наагаад эхний 12 – 24 цагт үндсэн эмчилгээг үргэлжлүүлэх 20. Хөхний хорт хавдар ямар эрхтэнрүү үсэрхийлэх магадлал ихтэй байдаг вэ? 1. Уушиг 2. Бөөр 3. Элэг 4. Дэлүү 5. Тунгалгийн булчирхай 21. Амьдралын төгсгөлийн шатанд буй өвчтний сэтгэл гутрах шалтгаан 1. Сэтгэл гутрал үүсгэх чавдартай хавдраар өвчлөх 2. Сэтгэл гутрал үүсгэх эрсдэлтэй зарим эмчилгээ хийлгэх 3. Сэтгэл гутрал үүсгэх эмүүд хэрэглэх 4. Сэтгэл гутрал үүсгэх биеийн эмгэгтэй 5. Сэтгэл гутрал үүсгэх сэтгэлзүйн хүчин зүйлс 22. Сэтгэл гутралын үед ямар шинжүүд илрэх вэ? 1. Гутранги үзэлтэй болох 2. Нойр хоолонд муу, хөдөлгөөн удаан 3. Хурдан өөд болохыг хүсэх 4. Үг цөөн, зовхи доош унжсан, асуултанд хариулах сонирхолгүй. 5. Ямар ч зүйлд идэвхигүй 23. Ямар эм сэтгэл гутралыг даамжруулах вэ? 1. Глюкокортикойд 2. Аминазин 3. Резерпин 4. Амитриптиллин 5. Имипрамин 24. Сэтгэл гутралын эсрэг ямар эмийг хэрэглэдэг вэ? 1. Амитриптиллин 2. Аминазин 3. Имипрамин 4. Дексаметазон 5. Галоперидол
  5. 5. 25. Дэмийрлийн хэлбэрүүд аль нь вэ? 1. Идэвхитэй 2. Идэвхигүй 3. Холимог 4. Сэтгэл гутрал 5. Догшрол 26. Дэмийрэл үүсэх шалтгаанд аль нь орох вэ? 1. Өтгөн хатах 2. Шээс хаагдах 3. Халдвар 4. Гипокси 5. Хүнд металл 27. Дэмийрлийн үед ямар эмүүд хэрэглэдэг вэ? 1. Галоперидол 2. Амитриптиллин 3. Хлорапрамизин 4. Диазепам 5. Карбамазепин 28. Ямар эмүүд дэмийрэл үүсгэх вэ? 1. Циметидин 2. Инсулин 3. Кортикостеройд 4. Антигистамин 5. Зүрхний гликозид 29. Эмэгтэйчүүд өөрийнхөө хөхийг шалгах аргачлалд ямар аргууд байдаг вэ? 1. Усанд орж байх, хувцсаа солихдоо шалгах 2. Толины өмнө зогсоод шалгах 3. Нуруугаараа хэвтээд шалгах 4. Хөхөө тойруулж шалгах 5. 2 гараа дээш өргөж харах 30. Энэ аргачлалаар хөхний эдийг яаж шалгадаг вэ? 1. Хуруугаараа тойрог маягаар илж 2. Дээрээс доош нь цацруулж илэх маягаар 3. Дээрээс доош тойрог маягаар хөх суганы хооронд илж 4. Хөхний толгойноос цацраг маягаар илж 5. Гараа дээш өргөж 3 хуруугаар зөөлөн илж 31. Арьсанд цооролт үүсэхэд нөлөөлөх гадаад хүчин зүйлс 1. Арьсанд даралт үүсэх
  6. 6. 2. Арьсанд халдвар орох 3. Арьсыг үрэх, өвчтнийг чирэх 4. Хувцас нухах, барих 5. Орны даавуу үрчийх 32. Арьсанд цооролт үүсэхэд нөлөөлөх дотоод хүчин зүйлс 1. Турж эцэх 2. Хөдөлгөөн хязгаарлагдах 3. Цус багадах 4. Амин дэмийн дутагдалд орох 5. Шээс задгайрах 33. Цооролтын 2 дугаар үе шат 1. Өнгөц эпитель эд гэмтэх, цэврүү үүснэ 2. Арьсны эпидермис, дерм давхаргууд гэмтэнэ 3. Гаднаас харахад зулгаралт, цэврүү өнгөц хонхор мэт харагдана 4. Буцаж цайрахгүй, арьсны дарагдлын хэсгийн улайлт 5. Шархны ирмэг цааш хонхойж гүний эрхтнүүд ил харагдах 34. Хэвтрийн цооролтоос сэргийлэх аргууд 1. Өвчтний байрлалыг 2 цаг тутамд ойр ойрхон өөрчлөх 2. Арьсны ариун цэврийг сахиулж, чийгшилтийг хэвийн байлгах 3. Барьсан хувцас, үрчийсэн орны даавуу хэрэглэхгүй байх 4. Өвчтнийг хөдөлгөх явцад чирэхгүй байх 5. Баас, шээсэн дээр удаан хэвтүүлэхгүй байх 35. Hydrocolloid наалтыг аль шатны шарханд хэрэглэж, ямар үйлдэл үзүүлэх вэ? 1. Цооролтын 3 дугаар үе 2. Цооролтын 2 дугаар үе 3. Арьсыг чийгшүүлж, бактерийн эсрэг үйлчилдэг 4. Арьсыг чийгшүүлжь аутолитик цэгцлэлт хийдэг 36. Алжинет боолт нь ямар үйлдэлтэй вэ? 1. Илүүдэл шүүдсийг шингээх 2. Цус тогтоох 3. Халдварыг бууруулах 4. Арьсыг чийгшүүлэх 5. Үнэр дарах 37. Шархыг цэвэрлэж угаахад хамгийн тохиромжтой уусмал 1. Перкес 2. Тамедин 3. Фурациллин 4. Физиологийн уусмал
  7. 7. 5. Спирт 38. Гэдэс түгжрэх шалтгаан 1. Хавдар гаднаас эсвэл дотроос дарах 2. Гэдэс чихэлдэх, мушгирах, ивэрхий хавчигдах 3. Хагалгааны дараах наалданги 4. Нуруу нугасны хавдраас дотор эрхтний мэдрэлжүүлэлт алдагдах 5. Өтгөн хэт хатах, өтгөн хатаах эмийг удаан хугацаагаар хэрэглэх 39. Гэдэсний түгжрэл байж болохыг илтгэх шинжүүд 1. Хэвлийгээр хүчтэй базалж өвдөх 2. Гэдэс дүүрэх 3. Бөөлжих, дотор муухайрах 4. Халуурах 5. Амнаас эвгүй үнэр үнэртэх 40. Химийн эмчилгээ гэж юу вэ? А. Химийн эмийн бодисыг ашиглан хавдрын эд эсийг үхүүлж өсөлт үржилтийг зогсоох зорилгоор хийж буй эмчилгээг хэлнэ. B. Хавдрын эд эсийг үхүүлж эмчлэхийг хэлнэ. C. Хавдрын эд эсийн үржилтийг зогсоох эмчилгээг хэлнэ. 41. Амьдралын төгсгөлийн шатанд буй өвчтний турах шалтгаан 1. Хоол шингэх, хоол идэх нь багасах 2. Хоолонд дургүй болох 3. Эмчилгээтэй холбоотой 4. Өмөнтэй холбоотой 5. Кахекси 42. Туяа эмчилгээ гэж юу вэ. А. Хавдрын эд эсийг үхүүлж эмчлэхийг хэлнэ. В. Цацраг идэвхт бодисыг ашиглан хавдрын эд эсийг үхүүлж өсөлт үржилтийг зогсоох зорилгоор хийж буй эмчилгээг хэлнэ. С. Хавдрын эд эсийн үржилтийг зогсоох эмчилгээг хэлнэ. 43. Мэс засал эмчилгээ гэж юу вэ? А. Мэс заслаар эмчлэхийг мэс заслын арга гэнэ. B. Мэс заслын багажийн тусламжтайгаар эмчлэх аргыг мэс заслын арга гэнэ. C. Гар аргаар эмчлэх аргыг хэлнэ. 44. Хими эмчилгээний үед шууд гарах хүндрэл юу вэ? 1. Венийн судас дагуу өвдөх 2. Ядрах сульдах
  8. 8. 3. Халуун оргих 4. Халуурах 5. Гаж үнэр амт мэдрэгдэх 45. Нас барах үед гарч болох өөрчлөлтүүд 1. Хамрын үзүүр хөхрөх, цайх 2. Юм идэж уухгүй байх 3. Зүрх болон бөөрний дутагдал 4. Мэдрэлийн үйл ажиллагаа алдагдах 5. Нүдээ аних чадваргүй болох 46. Амьдралын төгсгөлийн шатанд буй өмөнтэй өвчтний өтгөн яагаад их хатдаг вэ? 1. Хөдөлгөөн багасах хэвтрийн байх 2. Хоол бага идэх 3. Гиперкальциеми 4. Сэтгэл гутрах 5. Өтгөн хатаадаг эм хэрэглэх 47. Өтгөн хатаж буй өвчтөнд 2-р шатны эмчилгээнд үр дүн өгөхгүй бол 3- р шатанд ямар эмчилгээ хийх вэ? 1. Сенна 15-30мг 2. Лактулоза 30мл-ээр оройд 3. Өтгөн зөөлрүүлэгч / enema/ 4. Бургуй тавих 5. Бисакодилийн лаа 48. Лактулоза ямар үйлчилгээтэй туулга вэ? 1. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ихэсгэнэ 2. Баасыг гулгамтгай гөлгөр болгоно 3. Ходоодонд хөөж өтгөний хэмжээ эзэлхүүнийг ихэсгэдэг 4. Осмос даралтаар гэдсэнд шингэнийг татдаг 5. Өтгөнийг наалдамхай зунгааралдсан чанарыг багасгадаг 49. Тосон туулгын үйлдэл 1. Усыг гэдэсний хөндийрүү татах 2. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ихэсгэх 3. Өтгөний хэмжээ эзэлхүүнийг ихэсгэх 4. Гүрвэлзэх хөдөлгөөнийг өдөөж өтгөнийг гаргахад тусалдаг 5. Баасыг гулгамтгай гөлгөр болгодог 50. Тавилан тогтоох нь ямар ач холбогдолтой вэ? 1. Эмч өвчтөний харьцааг сайжруулдаг 2. Эмч өвчтөний хамтын үйл ажиллагааг сайжруулдаг 3. Өвчтөн болоод тэдний гэр бүлд амьдрал төлөвлөх зохицуулах боломж олгодог 4. Өвчтөнд таагүй мэдэээг болгоомжтой үнэн зөв хүргэх
  9. 9. 5. Өвдөлт шаналгаагүй байлгах 51. Онош болон тавиланг тодруулахад хэдэн алхам байдаг вэ? 1. 2 2. 7 3. 4 4. 6 52. ECOG-ийн үнэлгээгээр 4 балл байхад дунджаар амьдрах хугацаа… 1. 3 сар 2. 6 сараас бага 3. 4 сар 4. 1 сараас бага 5. 6 сараас их 53. Хорт хавдартай амьдралын төгсгөлийн шатанд буй өвчтөн сэтгэл зүйн хямралын хэдэн үе шатыг туулдаг вэ? 1. Түгших гутрах 2 шат 2. Бухимдах,түгших,гутрах 3 үе шат 3. Өвчнөө үгүйсгэх,оношоо бататгахыг оролдох бухимдах үе шат 4. Шоконд орох, бухимдах , дасан зохицолт хямрах, тавилангаа хүлээн зөвшөөрөх гэсэн 4 үе шат 54. Хими эмчилгээний үед богино хугацааны дараа гарах гаж нөлөөг сонгоно уу. 1. Дотор муухайрах 2. Бөөлжих 3. Стоматит 4. Цистит 5. Аменорея 55. Хими эмчилгээний үед урт хугацааны дараа гарах гаж нөлөө юу вэ? 1. Харшлын урвал 2. Захын мэдрэлийн невропати 3. Гематури 4. Үс унах 5. Диаррея 56. Химийн эмчилгээг хэрэглэдэг арга замууд: 1. Венийн судсаар тарьж 2. Амаар уулгаж 3. Булчинд тарьж 4. Нугасаар шахаж 5. Арьсан дотор тарьж 57. Хими эмчилгээний үед гардаг алопеция гэдэг гаж нөлөө гардаг Энэ юу гэсэн үг вэ? А. Гүйлгэх
  10. 10. B. Бөөлжих C. Үс Унах D. Дотор муухайрах E. Ухаан алдах 58. Хөхний хорт хавдрын хагалгааны дараа артерийн даралтыг аль гарт нь үзвэл тохиромжтой вэ? А. Хагалгаа хийсэн талын гарт B. Аль ч талд нь үзэж болно C. Хагалгаа хийгээгүй талын талын гарт 59. Оношлогооны зорилгоор хэвлийн хөндийгөөс хэдэн мл шингэн авах вэ? 1. 3мл 2. 5мл 3. 10мл 4. 10-20мл 5. 20-30мл 60. Толгой хүзүүний байрлалын хавдар үүсгэх эрсдэлтэй хүчин зүйлсийг сонгоно уу? 1.Тамхи татах 2.Архи уух 3.50 наснаас дээш насныхан 4.Эрэгтэй хүмүүс 61. Толгой хүзүүний байрлалын хорт хавдартай өвчтөнд тохиолдох хүндрэлтэй асуудлуудыг сонгоно уу? 1.Хоол идэхэд 2.Унтахад хэцүү 3.Ая тух алдагдах 4.Шингэн зүйл уухад хэцүү 5.Гадна төрхөөс санаа зовно. 62. Нас барсныг илтгэх шинж тэмдэг аль нь вэ ? 1. Зүрхний цохилт, амьсгал байхгүй болох 2. Хүүхэн хараа хөдөлгөөнгүй болох 3. Арьс цайж хувхай цагаан болох 4. Биеийн температур бууж, бие хөрөх
  11. 11. 5. Булчин сфинктерүүд сулрах 63.Нас барах үеийн тусламж үйлчилгээний үед гарч болох алдаанууд 1. Судсаар шингэн нөхөх 2. Ам залгиурыг салиаг соруулах 3. Өвчтнийг нас бармагц цогцсыг богино хугацааны дотор хүчлэн шилжүүлэх 4. Шаардлагатай эмийг ердийн тунгаар хэрэглэх 64. Учирсан хагацал, гарз хохиролд тусламж хэрхэн үзүүлэх вэ? 1. Учирсан хагацал, гарз хохиролд тусламж үзүүлэх 2. Оршуулах ёслолд оруулах 3. Гашуудлын байдлыг мэдэх, тусламж үзүүлэх 4. Нийгмийн асуудалд тусламж үзүүлэх 65. Утсаар муу мэдээ хүргэхдээ аль зүйлийг харгалзан үзэх ёстой вэ? 1. Тухайн хүн үхнэ гэдгийг мэдэж байгаа эсэх 2. Тэр хүн хэр хол байгаа, ирэх боломжийг тооцох 3. Тухайн хүний сэтгэл санаа ямархуу байдлаар хүлээж авахыг тооцоолж байгаа эсэх 4. Тэр хүн ганцаар байгаа ойлгож байгаа эсэх 5. Тухайн цаг үеийн байдал / өдөр, шөнө / 66. Цогцсыг шилжүүлэх явц 1. Цогцсыг бэлтгэх 2. Оршуулгын үйлчилгээ үзүүлэгчийг сонгох 3. Ар гэрийнхнийг байлцуулах 4. Цогцсыг ороох, шилжүүлэх 5. Цогцосны уутыг байнга хаалттай байлгах 67. Юм залгихад торох нь ямар хавдрын эрт үеийн шинж тэмдэг вэ? А.Хоол боловсруулах замын B.Ходоодны хавдрын үед C.Улаан хоолойн хавдрын үед 68. Хавдрыг илрүүлэхийн тулпд ямар шинжилгээнүүд хийх вэ 1.Хавсарсан 2.Ерөнхий 3.Цусны шинжилгээ 4.Тусгайлсан 5.Нийлмэл
  12. 12. 69. Тусгайлсан шинжилгээнд ямар шинжилгээ орох вэ? 1.Дуран 2.Эдийн 3.Эсийн 4. Шээс 5.Биохими 70. Тогтворгүй хөлний хам шинжийн үед илрэх зовиур. 1. Хоёр хөл бадайрч, чинэрэх 2. Татганасан огцом хөдөлгөөн хийх 3. Гишгэж чадахгүй болох 4. Өвчтөн унтахаар хэвтэх үед хөлөнд мөлхөж буй мэдрэмж төрөх 5. Дээрх бүгд зөв 71. Нойргүйдлийн үед баримтлах зарчмууд 1. Нойрны чанарыг сайжруулах, зан төлөвт арга хэмжээ авах 2. Нойрны эрүүл ахуйг сайжруулах 3. Нойрыг дэмжих эм хэрэглэх 4. Унтахын өмнө шингэн юм их уух 5. Шөнийн цагаар өвдөлтийг хянах 72. Амьсгаадалт үүсгэх шалтгаан аль нь вэ? 1. Хоолны дуршил буурах 2. Гялтанд шингэн хуримтлагдах 3. Элэгний үйл ажиллагааны дутагдал 4. Цус багадалт 5. Хавдрын үсэрхийлэл 73. Хүүхдэд элбэг тохиолддог хавдрыг нэрлэнэ үү? А.Лимфома В.Лейкоз С.Тархины хавдар D.Остеосарком 74. Гэр бүлийн өртөмтгий байдалд тохирохыг сонго? А.Өвчтөн карциноген хүчин зүйлсийн үйлчлэлээс өөрийгөө хамгаалах чадвар муутай генийг өвлөж авдаг B.Хавдар нь карциноген хүчин зүйлийн нөлөөнд өртсөнөөс анхдагчаар үүснэ. C.Өвчтөн эцэг эхийнхээ аль нэг мутацид орсон алдаатай генийг өвлөж авдаг 75.Метилтестостероныг ямар хавдрын үед хэрэглэдэг вэ? А. Түрүү булчирхайн хавдар B. Хөхний хавдар
  13. 13. C. Ходоодны хавдар D. Элэгний хавдар E. Улаан хоолойн хавдар 76.Хавдар өвчнийг эмчлэх аргууд: 1. Хими 2.Мэс засал 3. Туяа 4. Лор 5.Дотор 77. Судсаар хими эмчилгээ хийхэд судасны гадуур орвол гарах хүндрэл 1. Тэр хэсэгт хавдана. 2. Улайна 3. Тэр хэсгийн эдийг үхжүүлнэ. 4. Загатнана 5. Дотор муухайрна. 78.Хими эмчилгээ хийлгэсний дараа ам шархалж болно. А. Эмчилгээ эхэлсэн өдөртөө В. Эмчилгээ эхэлснээс 7-14 хоногийн дараа С. Эмчилгээ дуусангуутаа D. Эмчилгээ эхлэнгүүт 79.Хичнээн төрлийн карциноген байдаг вэ? А. 5 B. 4 C. 23 D. Хэдэн зуу E. 100000 80.Бүх хавдрын хэдэн хувь нь амьдралын хэв маягаас хамаарах вэ? А. 20% B. 50% C. 80% D. 70% 81. Дараах өвчнөөс хавдрын урьдал өвчнийг нэрлэнэ үү? 1. Эндоцервикоз 2. Язва желудка 3. Цирроз печени 4. Остр пневмония 5. Хр тонзиллит 82. Доорхи зүйлийн аль нь хавдраас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд орохгүй вэ? A. Хэт ягаан туяанд өртөх B. Биеийн тамирын дасгал хийх C. Тамхи татах D. Хоолны дэглэм барих E. Зажилдаг тамхи хэрэглэх 83. Тамхи ямар төрлийн карциноген бэ? А. Бодисын солилцооны B. Химийн
  14. 14. C. Туяаны D. Халдварын 84. Хөхний хавдрын үед дараах шинжилгээнүүдийн алийг хийхгүй вэ? 1. Маммографи 2. ЭКГ 3. УЗИ 4. Термографи 85. Дархлааны систем дарангуйлагдах буюу буурах нь дараах хүчин зүйлийн алинтай нь холбоотой вэ? 1. Биед өмөн үүсгэгч хүчин зүйлс нөлөөлөх 2. Хавдрын ургалт эрчимжсэнээс 3. Хөгширөлтөөс 4. Удамшлаас 86. Уян зүүг тавихын ач холбогдол: 1. Хатгалтын тоог цөөрүүлэх 2. Судасны бүрэн байдлыг хадгалах 3. Удаан хугацаанд судсаар эмийн бодисыг хийх 4. Өвдөлт хөхрөлтөөc сэргийлэх 5. Олон дахин хатгахгүй 87.Гуурс тавих талбай: 1. Дээд болон доод мөчдийн вени 2. Тохойн ард талын хэсэг 3. Гар сарвууны ар талын хэсэг 4. Мөрний гадна хэсэг 5. Тохойн урд талын хэсэг 88.Уян зүү тавихад гарч болох хүндрэл 1. Венийн судасны хагарал 2. Арьсан доорхи гематома 3. Венийн судасны үрэвсэл 4. Тромбофлебит 5. Цус алдалт 89. Шээсний замын халдварын үед илрэх шинж тэмдэг 1. Шээсний сүвний амсарт хаван 2. Үрэвсэл 3. Идээ гарах 4. Умдган дээр дархад өвдөх 90. Шээсний катетрийг тавих байрлал ямар байх вэ 1. Өвчтөний давсагны хэсгээс доор 2. Шээсний эсрэг урсгалаас сэргийлэх 3. Шаланд хүрэхгүй 4. Доор байрлалтай 91. Монгол Улсад эмэгтэйчүүдийн дунд тохиолдлын тоогоороо хоёрдугаарт ордог хорт хавдрыг нэрлэнэ үү ? А. Хөхний хорт хавдар B. Умайн хүзүүний хорт хавдар C. Элэгний хорт хавдар
  15. 15. D. Ходоодны хорт хавдар E. Уушигны хорт хавдар 92. Умайн хүзүүний хавдраас сэргийлэх вакцины талаархи дараах ойлголтуудаас аль нь үнэн бэ? А. Хэвийн бус эсийн шинжилгээний дараа хийнэ. B. Бүх умайн хүзүүний хавдрын эсрэг үйлчилгээтэй C. Вакцин хийлгэсний дараа Pap test хийхгүй байж болно D. Вакцин аюулгүй E. Hэг удаа л вакцин тарина. 93. Аль нь дисплазын эмчилгээний арга биш бэ? А. Cryotherapy – хөлдөөх B. LEEP- цахилгаан гогцоогоор өөлөх C. Laser ablation –лазер эмчилгээ D. Cold knife cone biopsy- хутгаар конус хэлбэрийн тайралт хийх E. Өндгөвч авах 94. Эсийн шинжилгээний дутагдалтай тал нь аль нь бэ А. Жил болгон давтан хийх B. Харьцангуй өртөг ихтэй C. дор хаяж 2 удаа хийлгэх D. хариуг 2 долоо хоногт авна E. ур чадвар шаардахгүй 95. Монголд хөхний хавдар аль үедээ зонхилон илэрч байна вэ А. 1-р үе B. 2-р үе C. 3-р үе D. 4-р үе 96. Хавдрын эсрэг антибиотикт аль бэлдмэл хамаарах вэ? A. Адриамицин B. Митрамицин C. Стрептозоцин D. Пропидин 97. Ясны хорт хавдрын хамгийн элбэг тохиолддог нь: A. Остеосаркома B. Юингийн өмөн (Саркома Юинга) C. Хондросаркома 98. Умайн хүзүүний өмөнгийн тогтоогдоод байгаа гол үүсгэгчийг нэрлэх А. Бактерийн B Трихомонадын C. Мөөгөнцөрийн D. Вирусын E. Хламид трахомын 99. Дор дурдсан шинж тэмдгийг багасгах зорилгоор хөнгөвчлөх туяа эмчилгээг хийдэг. 1. өвдөлт 2. ясны эмгэг хугаралт 3. Цус алдалт 4. Хөлрөх 5. Цус багадах 100. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг нийлүүлэх хэрэглэх үйлдвэрлэх тухай Эрүүл мэндийн сайдын тушаал хэдэн оны хэдэн тоот тушаал байдаг вэ. А. 2003 оны 12 сарын 25-ны өдрийн дугаар 306
  16. 16. B. 2005 оны 12 сарын 25-ны өдрийн дугаар 315 C. 2006 оны 11 сарын 25-ны өдрийн дугаар 305 D. 2007 оны 12 сарын 20-ны өдрийн дугаар 310 Зөв хариулт: 1 - а 2 – е 3 – е 4 – е 5 – в 6 – в 7 – в 8 – в 9 – d 10 – d 11 – в 12 – с 13 – а 14 – а 15 – е 16 – c 17 – а 18 – в 19 – е 20 – в 21 – е 22 – е 23 – а 24 - в 25 – а 26 – е 27 – в 28 – е 29 – е 30 – а 31 – е 32 – е 33 – а 34 – е 35 – с 36 – а
  17. 17. 37 – d 38 – е 39 – а 40 – а 41 – с 42 – в 43 – а 44 – а 45 – е 46 – е 47 – а 48 – d 49 – d 50 – а 51 – d 52 - d 53 – d 54 – а 55 – с 56 – а 57 –в 58 – в 59 - d 60 – е 61 – а 62 – е 63 – а 64 - е 65 - е 66 – е 67 - в 68 – с 69 – с 70 - d 71 - а 72 - с 73 - в 74 - а 75 - d 76 - а 77 - е 78 - в 79 - d 80 - d 81 - a 82 - e 83 - b 84 - c 85 - е
  18. 18. 86 – e 87 – e 88 – e 89 – a 90 – e 91- a 92-d 93-e 94- e 95-C 96-a 97- d 98- a 99- a 100- c

×