Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
Хавдар судлалаар төрөлжсөн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтын жишиг
сорил
1.Нэг сонголттой тест ( Зөвхөн 1 хариулт з...
/7./ Крукенбергийн метастаз нь аль эрхтэнд байрлах бэ?
A. Шулуун гэдэс
B. Хүйсэнд
C. Өндгөвчинд
D. sternocleidomastoid бул...
E. Элэгний үрэвсэл
/16./ Эрэгтэйчүүд ямар хавдраар илүү өвчлөмтгий байдаг вэ?
A. Улаан хоолой
B. Ходоод
C. Нойр булчирхай
...
E. Дээрх бүгд зөв
/25./ Асбест уушигны хорт хавдар үүсэх талаар дараах тодорхойлолтын аль нь худал вэ?
A. Асбестад нэрвэгд...
B. Ходоодны хавдрын интестинальный хэлбэр
C. Ходоодны хавдрын бүх хэлбэр
D. Ямар ч нөлөө үзүүлэхгүй
E. В болон Г хариулт з...
B. Биохимийн шинжилгээ (АСТ, АЛТ, холестерин гэх мэт)
C. CEA
D. CA 19-9
E. Цитрулиновый белок
/44./ Ясны өмөнгөөр нэдэн на...
D. Дисплази
E. Хэвийн бус /атипия/
/52./ Хөхний өмөнгийн тавиланг ямар хүчин зүйл тодорхойлохгүй вэ?
A. Өвдөлтийн эрчим
B....
E. Өвдөгний үений яснууд
/61./ Түрүү булчирхайн хавдарын T1N0M0 үе шатанд ямар шинж илрэх вэ?
A. Гематури
B. Шээс хаагдах
...
E. Рожа төст хавдар
/70./ Манай улсад хөхний хорт хавдар сүүлийн жилүүдэд:
A. Буурч байгаа
B. Тогтвортой байгаа
C. Өсөж ба...
A. Метафиз
B. Эпифиз
C. Метаэпифиз
D. Диафиз
E. Сэртэнд
/80./ Зөөлөн эдийн хорт хавдрын сэжигтэй тохиолдолд эдийн шинжилгэ...
A. Антиэстроген
B. Глюкокортикойд
C. Прогестин
D. Эстроген
E. Андроген
/89./ Уушигны хорт хавдрын үед ихэвчлэн дараах тунг...
A. Шээс нарийн гарах
B. Дизурия
C. Өвдөлт
D. Гематурия
E. Шээс саатах
/98./ Улаанхоолойн хорт хавдрын нэгдүгээр шатанд хав...
/106./ Эрт үеийн элэгний анхдагч өмөнгийн эмчилгээний сонголт юу вэ?
1. Мэс заслын тайралт
2. Элэг шилжүүлэн суулгах
3. Сп...
2. Ёроол болон их биед
3. Бага махиа
4. Гарах хэсэгт
5. Их махиа
/116./ Аль арга нарийвчлалыг илүү тодорхойлох вэ?
1. “Өтг...
4. Маркер
5. эХО
/125./ Шархлаат-нэвчдэст ходоодны хавдрын үед рентген шинжилгээнд ямар шинж илрэх
вэ?
1. Эргэн тойрны нуг...
3. Өвдөлт
4. Сэтгэл түгших
5. Элэг томрох, хэвлийд шингэн хуримтлагдах
/134./ Ходоодны хавдраар өвчлөхөд ямар хүчин зүйлүү...
4. Хоолой сөөх
5. Халуурах
/143./ Төвийн байрлалтай уушигны хавдрын морфлоги бүтцийг шинжлэх гол арга нь юу вэ?
1. Цэрний ...
Сорилын зөв хариулт
1-D, 2-C, 3-C, 4-A, 5-C, 6-A, 7-C, 8-B, 9-B, 10-C, 11-B, 12-A, 13-C, 14-A, 15-C, 16-E,
17-C, 18-D, 19-...
Өвчтөн 46 настай, эмэгтэй. 20 жилийн өмнө төрөлтийн улмаас цус алдаж, цус хийлгэж
байсан. HCV (+) маркертай. Сүүлийн 5 жил...
Уг үзлэгт: Баруун хөхөнд эмзэглэл бүхий гадна талд буюу 9 цаг
орчмын байрлалд зах ирмэг тод мэдрэгдэхгүй 5х5 см орчим
хэмж...
нөхөн сэргээх мэс засал болон даавар зохицуулгын эмчилгээг хийх нь зүйтэй гэж
үздэг. З Б Б
Тохиолдол 4
Өвчтөн О 63 настай,...
оношлогдож байсан боловч тодорхой эмчилгээ хийлгээгүй гэнэ. Биений юм тогтмол ирдэг.
10 хоногийн өмнө гэнэт доошоо цус алд...
E. Элэгний 8-р сегментэд байрлалтай үүсгэвэр
2. Уг өвчтөнд онош тогтооход шаардлагатай нэмэлт шинжилгээний багц
A. ЭКГ, ир...
Тохиолдол 7
Өвчтөн 35 настай, эмэгтэй, зүүн хөхний гадна дээд талд 2.5 см орчим бэрсүү 6 өмнө байжээ. Уг
бэрсүүг авахуулал...
B. Хими ба Туяа эмчилгээ хийнэ.
C. Туяа
D. Хавсарсан эмчилгээ
E. Тамоксифен
A. 1a 2c 3b 4e 5d
B. 1b 2a 3d 4c 5e
C. 1b 3c 2...
B. 1a 2b 3c 4d
C. 1a 2c 3d 4e
D. 1a 2e 3c 4b
E. 1c 2d 3e 4a
Тохиолдол 9
Орон нутагт 1 сарын өмнө үйлчлүүлэгч гэдэсний түгж...
Upcoming SlideShare
Loading in …5
×

Havdar sudlal

72 views

Published on

mongolia

Published in: Health & Medicine
  • Be the first to comment

Havdar sudlal

  1. 1. Хавдар судлалаар төрөлжсөн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтын жишиг сорил 1.Нэг сонголттой тест ( Зөвхөн 1 хариулт зөв байх ) Энэ хэлбэрийн сорил нь A, B, C, D, E гэсэн дугаартай бөгөөд Зөвхөн 1 зөв хариуг сонгоно. 2.Олон сонголттой тест ( Хэдэн ч хариулт зөв байж болох ) 1, 2, 3 дугаар хариултууд зөв бол (A.) 1, 2, 3, 4 дугаар хариултууд зөв бол (B.) 2 ба 4 дугаар хариултууд зөв бол (C.) Зөвхөн 4-р хариулт зөв бол (D.) Бүх хариулт зөв бол (E.) 3.Шалтгаан хамаарлын тест (Заагдсан тестүүдийн үнэн зөв хийгээд тэдгээрийн шалтгаан хамаарлыг тодорхойлно.) Зөв, Зөв, Зөв (A.) Зөв, Зөв, Буруу (B.) Зөв, Буруу, Буруу (C.) Буруу, Зөв, Буруу (D.) Буруу, Буруу, Буруу (E.) /1./ Умайн хүзүүний хавдрын урьдал өвчинд A. Эндоцервикоз B. Эндометриоз C. Эктерпион D. Дисплази E. Байран өмөн /2./ Билиопанкреатодуоденальхэсгийн хорт хавдрын үед эрт үед ямар өвөрмөц шинж тэмдэг илэрдэг бэ? A. Аюулхайд болон ар нуруунд өвдөх B. Жингээ алдах C. Механик шарлалт D. Асцит E. Бөөлжилт /3./ Хорт хавдартай тэмцэх хөтөлбөрийн гол зорилго юу вэ? A. Хорт хавдрыг эрт илрүүлэх оношлогооны чанарыг сайжруулах B. Хорт хавдраар өвчлөхийг бууруулах C. Хорт хавдрын нас баралтыг бууруулах D. Өвчтөний амьдралын чанарыг сайжруулах E. Хорт хавдрыг эсрэг эмчилгээний үргүй зардлыг бууруулах /4./ Дараах морфологийн хэлбэр нь умайн хүзүүний хавдарт ихэвчлэн тохиолддог. Үүнд: A. Хавтгай эст B. Булчирхайлаг эст C. Цайвар эст D. Ялгаралгүй эс /5./ Улаан хоолойн хавдрын TNM ангиллыг тодорхойлоход аль шинжилгээ нь чухал вэ? A. Дурангийн хэт авиа шинжилгээ B. Шохойтой улаан хоолойн рентген шинжилгээ C. Цээж хэвлий КТГ D. МРТ E. РЕТ /6./ Уушигны хавдар эгэмний дээд тунгалгийн зангилаанд үсэрхийлэлттэй бол TNM ангиалалаар алинд нь хамаарах бэ? A. N3 B. M1 C. T4 D. P2 E. T3
  2. 2. /7./ Крукенбергийн метастаз нь аль эрхтэнд байрлах бэ? A. Шулуун гэдэс B. Хүйсэнд C. Өндгөвчинд D. sternocleidomastoid булчинд E. Тархинд /8./ Бөөрний цуллагийн хавдартай өвчтөнүүдийн хэдэн хувьд нь гематури илэрдэг вэ? A. 20% B. 40% C. 70% D. 90% E. 100% /9./ 3-5 см хэмжээтэй салст болон салстын доод давхаргад нэвчсэн хэсэг газрын үсэрхийлэлгүй улаан хоолойн хавдар нь аль үе шат гэж үзэх бэ? A. I үе шат B. IIа үе шат C. IIб үе шат D. IIIа үе шат E. IIIб үе шат /10./ Ерөнхий болон хэсэг газрын үйлчилгээний олон аргыг хэрэглэн эмчлэхийг юу гэж нэрлэдэг вэ? A. Хосолсон B. Комплекс C. Полихими D. Хосолсон туяа эмчилгээ E. Хими дааврын эмчилгээ /11./ Ходоодны хавдрын үед ямар шүүрэл ихэсдэг вэ? A. Пепсиноген B. Давсны хүчил C. Сүүний хүчил D. Кастлийн хүчин зүйл E. Амилаза /12./ Хоргүй хавдрыг эмчлэхэд эдгээрийн аль нь гол арга вэ? A. Мэс засал B. Туяа эмчилгээ C. Дааврын D. Эмийн E. Физик эмчилгээ /13./ Уушигны хавдар үүсэхэд нөлөөлөх гол хүчин зүйлийг нэрлэнэ үү: A. Удамшил B. Мэргэжлийн хортой нөлөөлөл C. Тамхидалт D. Агаарын бохирдол E. Таргалалт /14./ Ходоодны салстын атираа/ хуниас нь зузаарч, шүүрэл үүсэлт нь ихэсдэг ходоодны хорт хавдрын урьдал өвчнийг нэрлэнэ үү. A. Менетрийн өвчин B. Педжетийн өвчин C. Эритроплази Кейра D. Гиршпрунгийн өвчин E. Бареттийн улаан хоолой /15./ Цөсний хүүдийн хорт хавдар үүсэхэд юу нөлөөлөх бэ? A. Гэдэсний полип B. Архагэнтероколит C. Цөсний чулуу D. Кроны өвчин
  3. 3. E. Элэгний үрэвсэл /16./ Эрэгтэйчүүд ямар хавдраар илүү өвчлөмтгий байдаг вэ? A. Улаан хоолой B. Ходоод C. Нойр булчирхай D. Бүдүүн гэдэс E. Уушиг /17./ Бүдүүн-шулуун гэдэсний хавдруудаас аль байрлалын хавдар нь туяа эмчилгээнд илүү мэдрэг вэ? A. Мухар гэдэс B. Өгсөх гэдэс C. Уруудах гэдэс D. Аналь хэсэг /18./ Тунгалгийн зангилаанд үсэрхийлсэн, 1см хэмжээтэй бамбай булчирхайн хорт хавдрыг TNM-ээр ангилна уу? A. T0N1M1 B. T1aN1M0 C. T1bN1M1 D. T2aN1M0 E. T2bN2M1 /19./ Хэдэн настайд ходоодны хавдар үүсэх эрсдэл их вэ? A. 20 хүртэл B. 21-50 нас C. 51-70 нас D. 70-с дээш E. Аль ч насанд хавдар үүсч болно /20./ Ходоодны хавдрын хожуу (T3N2M1) шатанд хөнгөвчлөх мэс заслыг дараах тохиолдолд хийнэ: A. Ходоодны гарах хэсгийн декомпенсаци бүхий нарийсал B. Ходоодноос цус алдах C. Биеийн байдал харьцангуй тогтвортой дунд зэргийн үед D. Хагалгаа хийхэд техникийн хувьд хүндрэл, саадгүй бол E. Дээрх бүгд /21./ Төмсөгний хавдрын үед илэрдэг ямар онцлог шинж байдаг вэ? A. Хавдрын үүсгэвэр мэдэгдэхүйц тэмтрэгдэнэ B. Үрийн сувганцарын венийн өргөсөл C. Цавины тунгалгийн зангилаа томрох D. Гялтангийн арын тунгалагийн зангилаа томрох E. Гемоспермия /22./ Нойр булчирхайн хорт хавдар аль хэсэгт ихэвчлэн тохиолддог бэ? A. Толгой B. Их бие C. Сүүл D. Дээрх байрлалд ижил давтамжтай E. Сэрээ хэлбэрийн сэртэн /23./ Өндгөвчийн поликистозын үед: A. Фолликул сэдээгч дааврын түвшин ихэснэ B. Лактогены дааврын түвшин ихэснэ C. Фолликул сэдээгч, Лактогены дааврын түвшин ихэснэ D. Фолликул сэдээгч дааврын түвшин буурна /24./ Ходоодны хавдар нугалуур буюу (пилорический) хэсэгт байрласан үед ямар шинж тэмдэг илрэх бэ? A. Гүйлгэх, суулгах B. Дисфаги C. Өлөн үед "Ус дусах чимээ" D. Дотор муухайрах
  4. 4. E. Дээрх бүгд зөв /25./ Асбест уушигны хорт хавдар үүсэх талаар дараах тодорхойлолтын аль нь худал вэ? A. Асбестад нэрвэгдсэний дараа 5 жилийн дотор уушигны хавдар үүсдэг B. Тамхидалт нь асбест болон бусад үүсгэгчдийн хавдар үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг C. Хавдар үүсэх магадлалын судалгааны үр дүн янз бүр байсан /26./ Нойр булчирхайн хорт хавдрын төгс эмчилгээг нэрлэнэ үү: A. Мэс засал B. Туяа эмчилгээ C. Хими эмчилгээ D. Гормон эмчилгээ E. Иммунотерапия /27./ Хорт хавдрын эс эдэд химийн ямар элемент багасдаг вэ? A. Кальци B. Магни C. Фосфор D. Ус E. Гликолиз /28./ Ходоодны хавдар аль хэсэгт байрласан үед дисфаги үүсдэг вэ? A. Амсар хэсэгт B. Ёроол болон их биед C. Бага махиа D. Гарах хэсэгт E. Их махиа /29./ Адьювант хими эмчилгээг ихэвчлэн аль хавдрын үед хэрэглэдэг бэ? A. Уушигны хавтгай эсийн хавдар B. Уушигны аденокарцинома C. Уушигны жижиг эсийн хавдар D. Дээрх бүх тохиолдолд E. Батлагдаагүй /30./ Бөөрний хавдар ямар хүйсэнд элбэг тохиолддог вэ. A. Эмэгтэйчүүдэд 2 дахин B. Эрэгтэйчүүдэд 2 дахин C. Эмэгтэйчүүдэд 4 дахин D. Эрэгтэйчүүдэд 5 дахин E. Өвчлөл адил /31./ Улаан хоолойн кардийн хэсгийн булчирхайлаг эсийн хожуу үеийн хавдрын эмчилгээний оновчтой арга аль нь бэ? A. Туяа эмчилгээ B. Полихими эмчилгээ C. Еюностоми D. Гарлокийн мэс засал E. Гуурс тавих /32./ Хавдрын эс үүсэхэд юу нөлөөлдөг вэ? A. Апоптоз алдагдах B. Эсийн хэт үржил C. Эсийн генетикийн бүтцийн өөрлөлт D. Бодисын солилцооны өөрчлөлт E. Эсийн бичил өөрчлөлт /33./ Хөхний хавдрыг оношлоход ямар агра хэрэглэгдэхгүй вэ? A. Харах B. Тэмтрэх C. Тогших D. ЭХО E. Маммографи /34./ Хүний генетикийн онцлог нь ходоодны хавдрын дараах хэлбэр үүсэхэд нөлөөлнө: A. Ходоодны хавдрын диффузный хэлбэр
  5. 5. B. Ходоодны хавдрын интестинальный хэлбэр C. Ходоодны хавдрын бүх хэлбэр D. Ямар ч нөлөө үзүүлэхгүй E. В болон Г хариулт зөв /35./ Ходоодны амсар хэсэгт байрлалтай нарийсалт үүссэн хожуу үеийн хавдартай өвчтөнд ямар эмчилгээ хийх бэ? A. Туяа B. Гастростоми C. Гастроентеростоми D. Хими E. Шинж тэмдгийн /36./ Төмсөгний өмөн үүсгэдэг гол хүчин зүйл юу вэ? A. Бэлгийн сулрал B. Төмсөгний гэмтэл C. Халдвар D. Крипторхизм E. В,С,D хариулт зөв /37./ Дараах хүчин зүйлсийн аль нойр булчирхайн хорт хавдар үүсэхэд нөлөөлдөггүй бэ? A. Чихрийн шижин B. Архаг гепатит C. Архаг панкреатит D. Холецистэктоми хийлгэх E. Архаг гастрит /38./ TNM ангиллын M ямар шинжийг илэрхийлдэг вэ? A. Анхдагч хавдрын хэмжээг B. Хэсэг газрын тунгалагийн булчирхайн байдал C. Алсын үсэрхийллийг D. Хорт хавдрын онцлог шинж E. Хавдрын гистологи бүтэц /39./ Умайн хүзүүнд крио эмчилгээ хийж болох тохиолдол A. Эсийн шинжилгээнд SCC илэрсэн B. Эдийн шинжилгээнд булчирхайлаг эдийн гаж хувирал илэрсэн C. Шинэ болон жинхэнэ уулзвар хэсгүүд 360 градуст тодорхой, эдийн шинжилгээнд эсийн гаж хувирал илэрсэн D. Хавдрын ургалт 5 см /40./ "Вирхов"-ийн үсэрхийлэл нь дараах эрхтэнд үсэрхийлэх бэ? A. Бага аарцгийн эсэд B. Өндгөвч C. Хүйсэнд D. Эгэмний дээд тунгалгийн зангилаанд E. Дэлүүнд /41./ Хавдар ходоодны амсар хэсэгт байрласан үед ямар шинж илрэх вэ? A. Хэхрэх, гулгих, бөөлжих B. Аюулхай орчимд өвдөх C. Дисфаги D. Ядрах, сульдах E. Гүйлгэх, суулгах /42./ Манай улсад хөхний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгт хэдэн наснаас хамрагддаг бэ? A. 18 нас B. 20 нас C. 30 нас D. 50 нас E. 40 нас /43./ Нойр булчирхайн хавдрыноношилгоонд дараах лабораторийн тестээс аль нь илүү ач холбогдолтой бэ? A. ЦДШ
  6. 6. B. Биохимийн шинжилгээ (АСТ, АЛТ, холестерин гэх мэт) C. CEA D. CA 19-9 E. Цитрулиновый белок /44./ Ясны өмөнгөөр нэдэн насны хүн илүү өвчилдөг вэ? A. 1-5 нас B. 10-20 нас C. 21-30 нас D. 40-50 нас E. 30 хүртэл нас /45./ Хавдрын эсрэг антибиотик A. Адриамицин B. Митрамицин C. Стрептозоцин D. Ропидин /46./ Өвчтөнд бүхэл хоол идэхэд горойх, халуурах, турах, залгих үед байнга ханиалгах зовиур илэрсэн. Шохойтой улаан хоолой ходоодны рентген зураг авахад улаан хоолойн дунд хэсэгт үүсгэвэртэй, цагаан мөгөөрсөн хоолой улаан хоолойн фистул илэрсэн. Дурангийн шинжилгээнд хавтгай эсийн хавдар тогтоогдсон ба хавдар цагаан мөгөөрсөн хоолойд нэвчсэн байсан. КТГ-ын шинжилгээнд 2 талын уушиг элгэнд олон тооны үсэрхийлэлтэй. Анхны эмчилгээ юу вэ? A. 5-Fu, цисплатин ба туяа эмчилгээ B. Хавсарсан хими эмчилгээ C. Улаан хоолой тайрах D. Улаан хоолойд стенд тавих E. Туяа эмчилгээ /47./ Хавдар ходоодны аль хэсэгт байрласан үед цус багадалт илүү үүсдэг вэ A. Амсар хэсэгт B. Ёроол болон их биед C. Бага махиа D. Гарах хэсэгт E. Их махиа /48./ Улаан хоолойн хавдрын үед илрэх эмнэлзүйн шинж тэмдэг юу вэ? A. Цус багадалт B. Хэвлийн өвдөлт C. Горойх ба турах D. Цустай ханиа E. Цустай баах /49./ Жижиг эсийн уушигны хавдрын үед туяа эмчилгээг ихэвчлэн дараах байдлаар хэрэглэнэ: A. Бие даасан эмчилгээ хэлбэрээр B. Мэс засал эмчилгээтэй хавсарч C. Хими эмчилгээтэй хавсарч D. Иммунотерапи болон гормон эмчилгээтэй хавсарч /50./ Анхдагч байрлал аль эрхтэнд байхад элгэнд ихэвчлэн үсэрхийлэл өгдөг бэ? A. Хоол боловсруулах замд B. Уушгинд C. Хөхөнд D. Эмэгтэйчүүдийн хавдар E. Дээрх бүгд /51./ Хавдрын эсрэг дархлаа, эсийн морф-генетикийн хариу урвал эсийн ялгарал апоптоз, эсийн хуваагдлын өөрчлөлт, мутаци болон бусад генетикийн өөрчлөлтийг үүсгэдэг хүчин зүйлийг юу гэж нэрлэдэг вэ? A. Факультативный предрак B. Облигатный предрак C. Канцероген
  7. 7. D. Дисплази E. Хэвийн бус /атипия/ /52./ Хөхний өмөнгийн тавиланг ямар хүчин зүйл тодорхойлохгүй вэ? A. Өвдөлтийн эрчим B. Эмнэлзүйн хэлбэр C. Гистологи бүтэц ба хавдрын ялгаралын зэрэг D. Диаметр ареол E. Хавдрын үе шат /53./ Ходоодны хорт хавдар үүсэхэд аль нь нөлөөлөх бэ? A. Бактерийн халдвар B. Вирусийн халдвар C. Бактерийн болон вирусийн халдвар 2-лаа D. Дээрх 2 халдварын аль нь ч нөлөөлөхгүй E. Дээрх бүх хариулт биш /54./ Түрүү булчирхайн хавдрын хамгийн элбэг тохиолддог хэлбэр юу вэ? A. Хорт хавдар B. Аденома C. Фиброма D. Лейкомиома E. Саркома /55./ TNM ангиллын T ямар шинжийг илэрхийлдэг вэ? A. Анхдагч хавдрын хэмжээг B. Хэсэг газрын тунгалагийн булчирхайн байдал C. Алсын үсэрхийллийг D. Хорт хавдрын онцлог шинж E. Хавдрын гистологи бүтэц /56./ Тимома нь A. Ихэнхдээ арын голтод тохиолддог B. Хорт хавдар илүүтэй тохиолддог C. Элгэнд ихэнхдээ үсэрхийлдэг D. Грависын миастени хавсардаг E. Хими туяа эмчилгээнд мэдрэг бус /57./ Ходоодны хорт хавдрын аль хэлбэр нь удаан явцтай бөгөөд хожуу үсэрхийлэл өгдөг бэ? A. Экзофитный B. Нэвчдэст C. Дийз хэлбэрийн D. Шархлаат-нэвчдэст E. Зөв хариулт байхгүй /58./ 1Улаан хоолойн хавдрын мэс заслын дараах илүүтэй тохиолддог хүндрэл юу вэ? A. Хагалгааны дараах нас баралт B. Шарх эдгэрэхгүй байх C. Уушигны эмболизм D. Амьсгалын хүндрэлүүд E. Бүгд /59./ Хими эмчилгээнд ямар хавдар илүү мэдрэг вэ? A. Хондросаркома B. Ясны том эсийн хавдар C. Юингийн хавдар D. Ясны саркома E. Фиброзын гаралтай хавдар /60./ Миеломын өвчин хаана хамгийн элбэг тохиолддог вэ? A. Дунд чөмөгний ба шилбэний яс B. Ясны диафиз C. Чөмөгт жижиг яснууд D. Гавлын хавтгай яснууд
  8. 8. E. Өвдөгний үений яснууд /61./ Түрүү булчирхайн хавдарын T1N0M0 үе шатанд ямар шинж илрэх вэ? A. Гематури B. Шээс хаагдах C. Хил хязгаар нь тодорхойгүй, чулуу адил хатуу булчирхай D. Захаар байрлах эмзэглэлгүй ганц нэг зангилаа E. Хярзангийн өвдөлт /62./ Ходоодны хавдрын ямар хэлбэр нь эрт үедээ энгийн нүдэнд харагддаг вэ? A. Шархлаат B. Полип C. Өнгөц тархмал ба диффуз D. Скирр-нэвчдэст хавдар E. Дийз хэлбэрт /63./ Ходоодны субтотал резекцийн үед тайрахгүй үлдээдэг эрхтэн аль нь бэ? A. Бага сэмж B. Их сэмж C. Ходоод-гэдэсний холбоос D. Дэлүү E. Алийг ч тайрахгүй /64./ Доор дурдсан хүчин зүйлсийн аль нь нойр булчирхайн хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг бэ? A. Мах болон өөх тосыг хэтрүүлэн хэрэглэх B. Тамхи хэт их татах болон архи тогтмол хэрэглэх C. Нойр булчирхайн архаг үрэвсэлт өвчнүүд D. Мэргэжлийн хортой нөлөөлөл E. Дээрх бүгд /65./ 23 настай эмэгтэйн эсийн шинжилгээнд тодорхой хэв шинжгүй хучуур эдийн гэмтэц илэрсэн (ASCUS) байна.Таны тактик? A. Эсийн шинжилгээг 4 сарын дараа давтах B. Кольпоскопи хийх C. Аль нь ч биш D. HPV –DNA тест E. Дээрх бүгд зөв. /66./ Элэгний анхдагч хавдрын үед биохимийн шинжилгээнд аль үзүүлэлт ихсэх бэ? A. Шүлтлэг фосфатаза B. Трансаминаза C. Лактатдегидрогеназа D. Гамма-глютаминтранспептидаз E. Дээрх бүх фермент /67./ Орчин үед хавдрыг юу гэж тайлбарлаж байгаа вэ? A. Генетикийн өвчин B. Халдварт өвчин C. Үрэвсэлт өвчин D. Нийгмийн өвчин E. Харшлын өвчин /68./ Сүүлийн 10 жилийн дотор ходоодны хорт хавдрын өвчлөл A. Өсч байгаа B. Тогтвортой байгаа C. Буурч байгаа D. Эрэгтэйчүүдийн дунд өсөж, эмэгтэйчүүдийн дунд буурч байгаа E. Сүүлийн 10 жилийн статистик мэдээлэл байхгүй /69./ Ямар хавдар нь тавилан сайтай вэ? A. Педжетийн хавдар B. Зангилаат хөхний хавдар C. Нэвчдэст хөхний хавдар D. Нэвчдэст хавантай хөхний хөвдөр
  9. 9. E. Рожа төст хавдар /70./ Манай улсад хөхний хорт хавдар сүүлийн жилүүдэд: A. Буурч байгаа B. Тогтвортой байгаа C. Өсөж байгаа D. Өөрчлөлт бахгүй /71./ Ходоодны хавдрын үед ямар эс оношлогдохгүй вэ? A. Аденокарцинома B. Перстновид карционома C. Хавтгай хучуур эс D. Ялгаралгүй аденокарцинома E. Аль нь ч биш /72./ Нойр булчирхайн хорт хавдрын шарлалтын үед өтгөний өнгө ямар байх бэ? A. Ердийн өнгөтэй B. Хар-хүрэн C. Давирхай шиг өнгөтэй D. Өнгөгүй E. Ямар нэг зүйтогтол байхгүй /73./ Давсагны хавдар голчлон ямар эрхтэнд үсэрхийлдэг вэ? A. Шулуун гэдэс B. Цавины тунгалгийн зангилаа C. Орчны тунгалгийн зангилаа D. Уушиг E. Элэг /74./ TNM ангиллын N ямар шинжийг илэрхийлдэг вэ? A. Анхдагч хавдрын хэмжээг B. Хэсэг газрын тунгалагийн булчирхайн байдал C. Алсын үсэрхийллийг D. Хорт хавдрын онцлог шинж E. Хавдрын гистологи бүтэц /75./ Голтод байрладаг хавдрууд A. Ихэнхдээ сэрээ булчирхай, мэдрэл , үр хөврөл, лимф, мезенхимийн эсээс гаралтай B. Бусад газраас үсэрхийлэх нь бага C. Бүх насанд ижил тохиолдоно D. Насанд хүрэгчдэд илүүтэй арын голтод тохиолддог E. Хүүхдэд голын байрлалтай байдаг /76./ Уушигны хавдрын 3 үе шатны 5 жил амьдрах хувь хэд байдаг бэ? A. 10-20% B. 30-40% C. 50-60% D. 60-70% E. 80%-иас дээш /77./ Эрт үеийн ходоодны хорт хавдрыг нэрлэнэ үү. A. Хавдар нь 3см-ээс бага хэмжээтэй B. Байран өмөн/in situ C. Хавдар нь 5 см-ээс бага хэмжээтэй D. Хэмжээнээс үл хамааран зөвхөн ходоодны салст болон салстын доод давхаргыг хамарсан E. Хавдар нь 7,5см хэмжээтэй /78./ Улаан хоолойн хавдрын TNM ангиллыг тодорхойлоход аль шинжилгээ нь чухал вэ? A. Дурангийн хэт авиа шинжилгээ B. Шохойтой улаан хоолойн рентген шинжилгээ C. Цээж хэвлий КТГ D. МРТ E. РЕТ /79./ Юингын хавдар дунд чөмөгний хаана байрладаг вэ?
  10. 10. A. Метафиз B. Эпифиз C. Метаэпифиз D. Диафиз E. Сэртэнд /80./ Зөөлөн эдийн хорт хавдрын сэжигтэй тохиолдолд эдийн шинжилгээг ямар аргаар авах вэ? A. Хавдрын энуклеаци B. Эксцизийн биопси C. Инцизийн экспресс биопси D. Төлөвлөгөөт инцизийн биопси E. Хатгалтын биопси /81./ Эмнэлзүйн шинж тэмдэг нь нилээд хожуу илэрдэг хэлбэрийг нэрлэнэ үү A. Ходоодны их биеийн хавдар B. Кардиальный хэсгийн хавдар C. Антральный D. Пилорический E. Бага махиад байрласан /82./ Нойр булчирхайн хавдрын үе шатын ангилалын аль үнэн бэ? A. Т1-Т4 хавдрын үед булчирхайд үсэрхийлбэл IV үеийн хавдарт хамаарна B. Т1 N1 хавдар II үед хамаарна C. Т2 хавдар N1 бол IIIүед хамаарна D. Бүгд /83./ Монгол улсад ходоодны хорт хавдар хавдрын өвчлөлийн дотор хэддүгээр байранд ордог бэ? A. Нэгдүгээр B. Хоёрдугаар C. Гуравдугаар D. Эхний гуравт ордоггүй E. Дээрхээс аль нь биш /84./ Хөхний хавдрын аль шатанд төгс мэс засал хийх вэ? A. I үе B. IIа үе C. II б үе D. III үе E. IV үе /85./ Симптом Курвуазье аль эмгэгийн үед өвөрмөц илрэх бэ: A. Архаг гепатит B. Цөсний чулуу C. Нойр булчирхайн толгой хэсгийн хавдар D. Цөсний хүүдийн хавдар E. Цөсний хүүдийн ёроол хэсэгт байрлалтай хавдар /86./ Миеломын өвчинхаанахамгийнэлбэгтохиолддогвэ? A. Дунд чөмөгний ба шилбэний яс B. Ясны диафиз C. Чөмөгт жижиг яснууд D. Гавлын хавтгай яснууд E. Өвдөгний үений яснууд /87./ Уушигны хавдрын хэдэн хувь нь тамхитай холбоотой үүсдэг вэ? A. 5%-иас бага B. 10-25% C. 30% D. 40-50% E. 50%-иас дээш /88./ 65 настай өвчтөн эстроген дааварт эерэг, T3N1M0 үе шат бүхий хөхний өмөнтэй өвчтөнд аль нь тохиромжтой вэ?
  11. 11. A. Антиэстроген B. Глюкокортикойд C. Прогестин D. Эстроген E. Андроген /89./ Уушигны хорт хавдрын үед ихэвчлэн дараах тунгалгийн зангилаанд үсэрхийлдэг: A. Цээжний хөндийн B. Суганы доод C. Гялтангийн арын D. Цавины E. Хэвлийн /90./ Ходоодны хорт хавдрын гистологийн аль хэлбэр зонхилон тохиолддог бэ? A. Мелкоклеточный рак B. Аденокарцинома C. Плоскоклеточный рак D. Карциноид E. Тунгалаг эсийн /91./ Элэгний анхдагч хавдрын үед A. Өвчний тодорхой шинж тэмдэггүй мөн элэгний үйл ажиллагааны алдагдал байхгүй B. Тодорхой шинж тэмдэггүй боловч элэгний үйл ажиллагааны алдагдал илэрнэ C. Өвчний тодорхой шинж тэмдэг илрэх боловч элэгний үйл ажиллагааны алдагдлын шинж байхгүй D. Элэгний үйл ажиллагааны алдагдлын улмаас өвчний эхний үе шатанд эмнэлзүйн тодорхой шинж тэмдэг илэрнэ /92./ Ямар эмгэг нь хорт хавдарт шилждэг вэ? A. Факультативный предрак B. Облигатный предрак C. Дисплази D. Хоргүй хавдар E. Байран өмөн /insitu/ /93./ Эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөл дунд хөхний өмөн хэддүгээрт ордог вэ? A. 1 B. 2 C. 3 D. 4 E. 5 /94./ Ясны хавдар ихэвчлэн хаана байрладаг вэ? A. Хавирга B. Дунд чөмөг C. Бугалга D. Шилбэ E. Сүүж /95./ Т3N1 ходоодны хавдрын хагалгааны дараах дахилтын аль тодорхойлолт зөв бэ? A. Алсын үсэрхийлэл илүүтэй тохиолддог B. Ясанд илүүтэй үсэрхийлдэг C. Хавдрын лож, гялтан хальс, элэг зэрэг хэвлийн доорх үсэрхийлэл илүүтэй тохиолддог D. Хэвлийн хөндийн лимфийн булчирхайнуудад илүүтэй үсэрхийлдэг E. Уушгинд илүү үсэрхийлдэг /96./ 8 см хэмжээтэй булчингийн бүрхүүл / оболочка/-д нэвчсэн, бага сэмжинд 2 үсэрхийлэлтэй ходоодны хавдрын TNM ангилалын онош: A. T2N1M0 B. T3N1M0 C. T3N0M0 D. T3N1M1 E. T4N1M0 /97./ Давсагны хавдрын үед илэрдэг үндсэн шинж юу вэ?
  12. 12. A. Шээс нарийн гарах B. Дизурия C. Өвдөлт D. Гематурия E. Шээс саатах /98./ Улаанхоолойн хорт хавдрын нэгдүгээр шатанд хавдар дараах давхаргад нэвчсэн байна. A. Салст бүрхэвчинд B. Салст болон салстын доод давхаргад C. Салст болон салстын доод давхарга, булчингийн давхаргад D. Адвентицээс бусад улаанхоолойн бүх давхарга E. Аль нь ч биш /99./ Дааврын шалтгаант паранеопластиз синдром яагаад үүсдэг вэ? A. Хавдрын эсээс ялгарах дааврын улмаас B. Бамбай булчирхайн хавдрын үед C. Метастаз бөөрний дээд булчирхайн өгсөн үед D. Ходоодны хавдар нойр булчирайд үсэрхийлсэн үед E. Өнчин тархины үйл ажиллагаа дарангуйлагдсан үед /100./ Хорт хавдар рентгенд ямар дүрстэй харагдах вэ? A. Дугуй сүүдэр B. Зууван сүүдэр C. Зөв биш хэлбэртэй сүүдэр D. Цацраг маягийн сүүдэр E. Хагас дугуй /101./ Ямар хавдрыг оношлоход биопси илүү ач холбогдолтой вэ? 1. Яс 2. Хөх 3. Арьсны меланома 4. Зөөлөн эдийн хавдар 5. Ясны анхдагч ретуколсаркома /102./ Ходоодны хавдраас урьдчилан сэргийлэх анхдагч ямар арга байх вэ? 1. Утсан болон давсалсан бүтээгдэхүүн бага хэрэглэх 2. Хоол ундаа яаралгүй идэх 3. Ногоон өнгийн жимс, ногоог түлхүү хэрэглэх 4. Хатуу спиртийн төрлийн ундаанаас татгалзах эсвэл минерал болон содтой устай цуг хэрэглэх 5. Тамхи татахгүй байх /103./ Хожуу үеийн улаан хоолойн хавдрын төгсгөл буюу кардийн хэсгийн булчирхайлаг эсийн өмөнгийн үед ямар аргаар эмчлэх вэ? 1. Туяа эмчилгээ 2. Полихими эмчилгээ 3. Еюностоми 4. Гарлокийн мэс засал 5. Гуурс тавих /104./ Хөхний өмөн ямар замаар үсэрхийлдэг вэ? 1. Лимфоген 2. Гематоген 3. Гематоген болон лимфоген 4. Имплантаци 5. Контакт /105./ Өвчтөний эмчилгээний үр дүн юунаас хамаарах вэ? 1. Ясны изотоп шинжилгээний хариу 2. Хавдрын морфологи бүтэц 3. Биохимийн үзүүлэлт /ШФ, ЛДГ/ 4. Хавдрын байрлал ба хэмжээ 5. Бөөр, нойр булчирхайн эхоны хариу
  13. 13. /106./ Эрт үеийн элэгний анхдагч өмөнгийн эмчилгээний сонголт юу вэ? 1. Мэс заслын тайралт 2. Элэг шилжүүлэн суулгах 3. Спирт шахах 4. Өндөр давтамжаар шарах 5. Элэгний артери бөглөх /107./ Хэт ягаан туяа нь дараах хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг: 1. Уушиг 2. Арьсны меланома 3. Хэлний хавдар 4. Уруулын хавдар 5. Хөхний хавдар /108./ Ясны хоргүй хавдрын үед илэрдэг эмнэл зүйн гол шинжүүд 1. Электролит солилцооны алдагдал /Ca, Na, K/ 2. Хавдар байрласан хэсэгт шөнө өвдөх 3. Хавдар тэмтрэгдэх 4. Доголох 5. СОЭ ихсэх /109./ Улаан хоолойн салст бүрхэвчийн өөрчлөлтийг ямар аргаар оношлож болох вэ? 1. Шингэн баритай рентген хийх 2. “Өтгөн баритай” рентгенд харах 3. Эксфолиатив цитодиагностик 4. Амьсгалын эрхтэн ба улаан хоолойн полирентгенографи хийх 5. Дурандаж биопси авах /110./ Ходоодны хорт хавдрын төгс мэс заслыг нэрлэнэ үү. 1. Гастрэктоми 2. Дисталь субтоталь тайралт 3. Проксималь субтотал тайралт 4. Ходоодны ½-ийг тайрах 5. Ходоодны хавдартай хэсгийг шаант хэлбэрээр авах /111./ Хөхний өмөнгийн аль хэлбэрийн үед дааврын эмчилгээг хийх шаардлагатай вэ? 1. Анхдагч хөхний өмөнгийн бүх үе шатанд 2. Анхдагч тархмал хавдар 3. Хавдрын дааврын рецептор тодорхой үед 4. Жирэмслэлт болон хөхний сүүжилттэй холбоотой хавдар 5. Менопаузтай холбоотой хавдар /112./ Ясны хорт хавдар голчлон ямар эрхтэн рүү үсэрхийлдэг вэ? 1. Элэг 2. Уушиг 3. Зөөлөн эд рүү 4. Дэлүү 5. Тунгалгийн зангилаа /113./ Хөхний өмөн ямар эдээс үүсдэг вэ? 1. Тунгалагийн зангилаа 2. Цусны судас 3. Гөлгөр эсвэл хөндлөн судалт булчингаас 4. Сүүний сувгийн эпителээс 5. Дутуу хөгжсөн холбогч эдээс /114./ Морфологи бүтцээр нь зөөлөн эдийн хавдрыг юу гэж ангилдаг вэ? 1. Карцинойд 2. Синовиаль 3. Полип 4. Мезотелиол 5. Нейроген /115./ Ходоодны хавдар аль хэсэгт байрласан үед огих болон бөөлжилт үүсдэг вэ? 1. Амсар хэсэгт
  14. 14. 2. Ёроол болон их биед 3. Бага махиа 4. Гарах хэсэгт 5. Их махиа /116./ Аль арга нарийвчлалыг илүү тодорхойлох вэ? 1. “Өтгөн баритай” рентгенд харах 2. Амьсгалын эрхтэн ба улаан хоолойн полирентгенографи хийх 3. Тодосгогч бодистой КТГ 4. Эксфолиатив цитодиагностик 5. Дурандаж браш биопси авах /117./ Морфин хэрэглэж буй өвчтөнд илэрч болох гаж үйлчилгээ 1. Амьсгал дарангуйлагдах 2. Өтгөн хатах 3. Дотор муухайрах бөөлжих 4. Нойрмог болж унтаарах 5. Хөлрөмтгий болох /118./ Хөхний өмөнгийн ямар хэлбэр тавилан муутай вэ? 1. Зангилаат хэлбэр 2. Нэвчдэст хавантай хэлбэр 3. Байран өмөн /in situ/ 4. Олон хэлбэр 5. Педжетийн хавдар /119./ Хавдрын эсрэг эмийн эмчилгээг юу гэдэг вэ? 1. Хими эмчилгээ 2. Дааврын эмчилгээ 3. Бай эмчилгээ 4. Туяа эмчилгээ 5. Хавсарсан эмчилгээ /120./ Улаан хоолойн өмөнгийн эпидермиологийн хувьд аль хариулт нь зөв бэ? 1. Эмэгтэйчүүд илүү өвчлөмтгий байдаг 2. 50-ээс дээш насныханд илүү тохиолддог 3. Нийт хавдрын өвчлөлд тархалтаараа 1 рт ордог 4. Баруун аймгийн иргэдэд илүү тохиолддог 5. Өмнөговь аймгийн хүмүүст /121./ Ямар хүчин зүйлүүдүүд эмгэг өөрчлөлтийг үүсгэдэг вэ? 1. 60-аас дээш настайд авсан гэмтэл 2. 50-аас дээш настай, тамхи татдаг 3. Ясан дээрх хавдрын деструкци өөрчлөлт 4. Туяаны нөлөө 5. Хими эмчилгээ /122./ Уушигны хорт хавдар гистологийн аль хэлбэр нь түгээмэл тохиолддог бэ? 1. Хавтгай эсийн 2. Жижиг эсийн 3. Булчирхайлаг 4. Овъёос төст 5. Бүгд /123./ Ямар хавдар тамхитай холбоотой үүсдэг вэ? 1. Нойр булчирхайн хавдар 2. Уушигны хавдар 3. Амны хөндийн салст бүрхэвчийн хавдар 4. Давсагны хавдар 5. Улаан хоолой /124./ Ясны хавдрыг оношлох гол арга нь: 1. КТГ 2. Биопси 3. Рентген зураг
  15. 15. 4. Маркер 5. эХО /125./ Шархлаат-нэвчдэст ходоодны хавдрын үед рентген шинжилгээнд ямар шинж илрэх вэ? 1. Эргэн тойрны нугалаасууд арилж гөлийх 2. Нишийн контур ходоодны контурын хүрээнээс илүү гарсан 3. Нишийн ойролцоох хэсэгт гүрвэлзэх хөдөлгөөн байхгүй 4. Нишийн булангууд өргөгдсөн байна. 5. Симптом чаши Клойбера /126./ Эмнэлзүйн ямар шинж дээр үндэслэн улаан хоолойн хавдар сэжиглэх вэ? 1. Хоол горойх 2. Шүлс их гоожих 3. Хоол залгихад хөндүүрлэх 4. Акрокератоз 5. Цус багадах /127./ 36 настай, баруун хөхний гадна дээд хэсэгт байрласан T1N0M0 үе шат бүхий хавдрыг радикал тайралт хийж авсан. Цаашид ямар эмчилгээ төлөвлөх вэ? 1. Туяа эмчилгээ 2. Ажиглах 3. Өндгөвч авах мэс засал 4. Урьдчилан сэргийлэх хими эмчилгээ 5. Эстроген дааврын эсрэг эмчилгээ /128./ Дор дурдсан шинж тэмдгийг багасгах зорилгоор хөнгөвчлөх туяа эмчилгээг хийдэг. 1. Ясны эмгэг хугаралт 2. Өвдөлт 3. Хөлрөх 4. Цус алдалт 5. Цус багадах /129./ Уушигны өмөн голчлон ямар эд эсийн бүтэцтэй байдаг вэ? 1. Аденокарцинома 2. Хавтгай эсийн 3. Жижиг эсийн 4. Овъёос төст 5. Булчингийн /130./ Ясны радиоизотопийн шинжилгээгээр ямар өөрчлөлтийг илрүүлж үнэлж болох вэ? 1. Яс тэнхлэгийн дагуу гэмтсэн эсэхийг 2. Хавдрын эдийн бүтцийг 3. Ясанд анхдагч өмөн байгааг 4. Ясанд үсэрхийлсэн эсэхийг 5. Эмгэг хугарал гэмтлийг илрүүлэх /131./ Ходоодны хавдар нугалуур хэсэгт байрласан үед ямар үйл ажиллагаа алдагдах вэ? 1. Ялгаруулан гаргах хөдөлгөөний үүрэг 2. Хоол тэжээлийн үйл нөөцлөх үүрэг 3. Шүүрлийн 4. Бактерицид 5. Цус төлжүүлэх /132./ Улаан хоолойн өмөнг ямар аргаар эрт илрүүлж оношлож болох вэ? 1. “Өтгөн баритай” рентгенд харах 2. Амьсгалын эрхтэн ба улаан хоолойн полирентгенографи хийх 3. Бронхоскопи 4. Эксфолиатив цитодиагностик 5. Хромотографийн аргаар дурандаж биопси авах /133./ Амьдралын төгсгөлийн шатанд буй өвчтөнд нөхцөл байдалтай холбоотой амьсгаадах шалтгаан 1. Ядарч сульдах 2. Цус багадах
  16. 16. 3. Өвдөлт 4. Сэтгэл түгших 5. Элэг томрох, хэвлийд шингэн хуримтлагдах /134./ Ходоодны хавдраар өвчлөхөд ямар хүчин зүйлүүд нөлөөлдөг вэ? 1. Хоол хүнс болон зөв хооллолт 2. Хөрс болон цаг уурын нөхцөл 3. Ходоодны хэсэг газрын салст бүрхэвчийн өөрчлөлт 4. Удамшлын өвчин 5. Тамхи татах /135./ Умайн хүзүүний өмөнг эрт илүүлж оношлоход ямар арга нь илүү вэ? 1. Кольпоцитодиагностик 2. Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх 3. Үтрээний эхо 4. РАР сорил 5. Хусаж шинжлэх /136./ Хөхний нэвчдэст хавант хавдрын үед ямар эмчилгээ хийх шаардлагатай вэ? 1. Мэс засал 2. Зөвхөн туяа эмчилгээ 3. Хими эмчилгээ 4. Хавсарсан эмчилгээ 5. Бүрдэл эмчилгээ /137./ Зөөлөн эдийн хавдрын талаар ямар шинжилгээ нь илүү мэдээлэл өгдөг вэ? 1. Радиоизотопын арга 2. Соронзон резонанс томографи 3. КТГ 4. Биопси 5. Маркер /138./ Юунаас болж трахеоэзофагийн свищ үүсдэг вэ? 1. Улаан хоолойн доод хэсгийн өмөн 2. Улаан хоолойн дунд хэсгийн өмөн 3. Улаан хоолойн дээд хэсгийн өмөн 4. Улаан хоолойн өмөн цагаан мөгөөрсөн хоолой руу цөмөрсөнөөс 5. Улаан хоолойн доод дунд хэсгийн өмөн /139./ 65 настай эмэгтэй, алганы болон чихний омогны арьс гуужиж эхэлсэнээс хойш нэг сарын дараагаас хоол горойж тээглэж эхэлсэн. Ямар урьдчилсан онош тавих вэ? 1. Акроцианоз 2. Улаан хоолойн хавдар 3. Ахалази 4. Дивертикул 5. Шарх сорвижсон /140./ Хөхний хавдрын ямар тохиолдолд төгс мэс засал хийх вэ? 1. I үе 2. IIа үе 3. II б үе 4. III үе 5. IV үе /141./ Ямар эмгэгийн үед цөмөлж авах оношлогооны үр дүн илүү байдаг вэ? 1. Ясны эдийн саркома 2. Арьсны меланома 3. Лимфома 4. Арьсны хавдар 5. Аденокарцинома /142./ Уушигны төвийн байрлалтай хавдрын үеийн эрт үед илрэх шинж тэмдгийг нэрлэнэ үү. 1. Ханиах 2. Цээжээр өвөх 3. Цустай цэр гарах
  17. 17. 4. Хоолой сөөх 5. Халуурах /143./ Төвийн байрлалтай уушигны хавдрын морфлоги бүтцийг шинжлэх гол арга нь юу вэ? 1. Цэрний шинжилгээ 2. Фибробронхоскопи 3. Трансторакаль 4. Унтуулгатай бронхоскопи 5. Медиастиноскопи /144./ Хавдар ходоодны антраль буюу гарах хэсэгт байрласан үед ямар шинж илрэх вэ? 1. Өмхийгөөр хэхрэх 2. Хоол идсэний дараа бөөлжих 3. Аюулхайд хүнд оргих 4. Бөөлжсөний дараа хөнгөрөх 5. Гүйлгэх /145./ Хөхний өмөн ямар эрхтэнд голчлон үсэрхийлдэг вэ? 1. Яс 2. ЯУушиг 3. Тархи 4. Элэг 5. Бөөр /146./ Элэгний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгт аль шинжилгээний аргыг хэрэглэх бэ? 1. Биохимийн шинжилгээ 2. АФП 3. КТГ 4. ЭХО 5. Элэгний вирусийн шинжилгээ /147./ Дараах хэлбэрүүдийн аль нь уушигны захын хавдарт ордог вэ? 1. Дугуй хэлбэрийн 2. Хатгалгаа төст 3. Пенкостын хавдар 4. Дэлбэнгийн өмөн 5. Юингийн өмөн /148./ Ямар шалтгаанаас болж хавдар үүсэх вэ? /яс/ 1. Өсөлтийн бүс дэх бодисын солилцооны алдагдал /эпифизийн мөгөөрсөн хэсэгт/ 2. Хуучин гэмтлээс 3. Ясны бэртэл өөрчлөлт 4. Паратироид гаралтай остеодистрофи 5. Төрөлхийн ясны гэмтлээс /149./ Ходоодны ёроол хэсэгт хавдар байрласан үед хамгийн түрүүнд ямар үйл ажиллагааг алдагдах вэ? 1. Ялгаруулан гаргах хөдөлгөөний үүрэг 2. Хоол тэжээлийн зйл нөөцлөх үүрэг 3. Шүүрлийн 4. Шимэгдүүлэх 5. Цус төлжүүлэх /150./ Мэс заслын дараа залгасан улаан хоолойн хавдрын дахилт яагаад эрт үүсдэг вэ? 1. Салстын доод давхраа үгүй учраас 2. Салст бүрхэвч нимгэн учраас 3. Серозон давхарга байхгүй тул 4. Судасжилт багатай 5. Мэдрэлжүүлэлт багатай
  18. 18. Сорилын зөв хариулт 1-D, 2-C, 3-C, 4-A, 5-C, 6-A, 7-C, 8-B, 9-B, 10-C, 11-B, 12-A, 13-C, 14-A, 15-C, 16-E, 17-C, 18-D, 19-C, 20-E, 21-D, 22-A, 23-A, 24-C, 25-B, 26-A, 27-A, 28-A, 29-C, 30-C, 31- C, 32-C, 33-C, 34-A, 35-C, 36-B, 37-B, 38-C, 39-C, 40-D, 41-C, 42-D, 43-D, 44-E, 45-A, 46-D, 47-B, 48-C, 49-C, 50-E, 51-C, 52-D, 53-A, 54-D, 55-A, 56-D, 57-A, 58-C, 59-D, 60- C, 61-E, 62-B, 63-D, 64-E, 65-D, 66-E, 67-A, 68-A, 69-B, 70-B, 71-C, 72-D, 73-E, 74-B, 75-A, 76-A, 77-D, 78-C, 79-C, 80-C, 81-A, 82-A, 83-B, 84-C, 85-C, 86-C, 87-C, 88-D, 89- A, 90-B, 91-C, 92-E, 93-E, 94-E, 95-D, 96-B, 97-B, 98-B, 99-A, 100-D, 101-C, 102-E, 103-C, 104-C, 105-C, 106-E, 107-C, 108-A, 109-C, 110-A, 111-E, 112-A, 113-A, 114-C, 115-C, 116-A, 117-E, 118-E, 119-A, 120-C, 121-C, 122-A, 123-E, 124-E, 125-B, 126-A, 127-D, 128-C, 129-B, 130-C, 131-A, 132-A, 133-E, 134-E, 135-C, 136-D, 137-A, 138-C, 139-A, 140-A, 141-C, 142-A, 143-C, 144-A, 145-C, 146-C, 147-A, 148-C, 149-E, 150-C, Тохиолдол 1 Өвчтөн 60 настай, аюулхайд хоол идсэний дараа хүнд юм шиг мэдрэгдэнэ, цанхайна, хэхрэнэ, үе үе бөөлжинө, ядарна, хоолондоо дургүй турж байгаа. 1. Ийм өвчтөнд ямар арга хэмжээ авах вэ? A. Эмийн эмчилгээ 1 сар хэрэглэнэ B. Дуранд явуулна C. Рентгенд харуулна, зураг авах D. Дурандаж биопси авна E. Дотрын эмчийн хяналтанд байлгана 2. Өвчтөнд та урьдчилсан ямар өвчний онош тавих вэ? A. Ходоодны архаг үрэвсэл B. Ходоодны шарх C. Ходоодны их биеийн хавдар D. Ходоодны гарах хэсгийн хавдар E. Ходоодны амсрын хавдар 3. Ямар өвчнүүдтэй ялгаж оношлох вэ? 1. Ходоодны амсрын хавдар 2. Ходоодны их биеийн хавдар 3. Ходоодны гарах хэсгийн хавдар 4. Улаан хоолойн хавдар 5. Ходоодны шарх 4. Эмчилгээний хамгийн зөв тактик юу вэ? 1. Ходоодыг бүтэн авах 2. Ходоодны гарах хэсгийг тайрах 3. Ходоодны доод 1/3 хэсгийг тайрах 4. Ходоодны амсрын хэсгийг тайрч хими эмчилгээ хавсруулан хийх 5. Хосолсон хими эмчилгээ хийх 5. Дээрх өвчтөн хавдрын ямар үе шат болон TNM ангилалд хамрагдах вэ? A. IIa үе шат - T2NxMx B. IIIa үе шат - T2N0M1 C. IIb үе шат - T2N1M1 D. IIIa үе шат – T3NxMx E. IV шат - T2N1M1 Тохиолдол 2
  19. 19. Өвчтөн 46 настай, эмэгтэй. 20 жилийн өмнө төрөлтийн улмаас цус алдаж, цус хийлгэж байсан. HCV (+) маркертай. Сүүлийн 5 жилд элэгний хатуурлын улмаас хяналтанд байдаг. HCV-ийн эсрэг эмчилгээ 2 удаа хийлгэсэн. ЭХО-д элэгний 8-р сегментэд 3,5*4,5 см хэмжээтэй эхо холимог сүүдэртэй, гадна талаараа эхонегатив ойлт бүхий 0,2-0,3 см зузаан хүрээтэй. КТ-д уг сүүдэр нь артерын фазад тодролтой, венийн фазад тодрол алга болсон өөрчлөлтүүд илэрчээ. 1. Ямар өвчний онош тавих вэ? A. Элэгний архаг үрэвсэл B. Элэгний хатуурлын зангилаатай C. Элэгний хоргүй хавдар D. Элэгний гемангиома E. Элэгний хорт хавдар 2. Шинжилгээний ямар аргууд хэрэглэх вэ? A. Биохимийн шинжилгээ B. AFP тодорхойлох C. Ангиографи D. ЭХО E. Улаан хоолой, ходоод дурандах 3. Оношийг ямар аргаар батлах вэ? 1. AFP тодорхойлох 2. ЭХО 3. Комьпютер томографи 4. Ангиографи 5. Биопси 4. Эмчилгээний ямар тактик хэрэглэх вэ? 1. Элэгний баруун дэлбээг авах 2. Судас бөглөх (TACE) 3. Баруун талын үүдэн венийг бөглөх 4. Элэгний урд дэлбэнг тайрах 5. Хавдрыг түлэх (RFA) 5. Дээрх өвчтөн хавдрын үе шат болон TNM-ын ямар ангилалд хамрагдах вэ? A. II үе шат - T2NxMx B. III үе шат - T2N0M1 C. II үе шат - T2N1M1 D. III үе шат – T3NxMx E. IV шат - T2N1M1 Тохиолдол 3 Өвчтөн Ц 37 настай, эмэгтэй. Сүүлийн үед баруун хөхний гадна талаар хөндүүрлэж өвдөөд 2 долоо хоног орчим ажигласан ч өвдөлт намжихгүй, КЕТАНОЛ гелийг хэсэг газар түрхэж өвдөлт намжаасан ч дахин өвдөөд байсан тул харьяа дүүргийн эмнэлэгт үзүүлсэн. Дүүргийн хавдар судлаач эмч төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт 13А маягтаар илгээв.
  20. 20. Уг үзлэгт: Баруун хөхөнд эмзэглэл бүхий гадна талд буюу 9 цаг орчмын байрлалд зах ирмэг тод мэдрэгдэхгүй 5х5 см орчим хэмжээтэй үүсгэвэр илэрсэн ба арьсанд бага зэрэг цацраг байдлаар улайлт илэрсэн, хөхний толгой татагдлын шинж үгүй, баруун суганы булчирхайнууд мөн томорсон байв. Амьдралын түүхээс: Гэр бүлтэй, 2 хүүхэд төрүүлсэн. Анхны биений юм 12 настайд ирсэн. Сарын тэмдэг тогтмол ирдэг, сүүлийн 4 жил жирэмснээс хамгаалах эм ууж байгаа гэж өгүүлнэ. Маммографын шинжилгээнд: голдоо нэг төрлийн бүтэцтэй, захаараа янз бүрийн нягтрал бүхий бичил шохойжилттой үүсгэвэр илрэв. 1. Дээрх тохиолдолд олон улсын ТNM системийн аль бүлэгт хамрагдах вэ? A. T1N1M0 B. T4N0M1 C. T3N1Mx D. T3N0M0 E. T4N1Mx 2. Өвчтөний баруун хөхний өмөн ямар хэлбэрт хамрагдах вэ? A. Хавант нэвчдэст хэлбэр B. Мастит төст хэлбэр C. Ёлом хэлбэр D. Хуяган хэлбэр E. Педжетийн хэлбэр 3. Энэ тохиолдолд хийгдэх боломжтой эмчилгээний сонголтуудыг тодорхойл 1. Мэс засал эмчилгээ 2. Лимф диссекци 3. Нөхөн сэргээх мэс засал 4. Хими эмчилгээ 5. Антиэстроген эмчилгээ 4. Хөхний хавдрыг бусад өвчнөөс ялган оношлох аргыг уялдуулан сонгоно уу? 1. Хөхний хорт хавдар 2. Хөхний толгойн экзема 3. Мастит 4. Хөхний хоргүй хавдар 5. Педжетийн өмөн A. Хөхний толгой татагдсан, цусархаг шүүс гарна, хэлбэр алдагдсан B. Хөхний толгойн хэлбэр алдагдсан, цааш татагдаагүй C. Үе үе халуурна, хүчтэй лугшиж өвдөнө, ногоон идээ их гарна D. Хөхний бүтэц алдагдсан, рентгенд шохойжилт бүхий одлог сүүдэртэй E. Эмзэглэлгүй, хатуу, зах ирмэг нь тодорхой A. 1-D; 2-B; 3-C; 4-E; 5-A B. 1-D; 2-B; 3-E; 4-C; 5-A C. 1-B; 2-E; 3-A; 4-C; 5-D D. 1-E; 2-A; 3-D; 4-B; 5-C E. 1-A; 2-D; 3-B; 4-D; 5-E 5. Хөхний хорт хавдар нь ихэвчлэн эстроген, пролактин, АКТ дааврууд ихээхэн нөлөөтэй бөгөөд гипофиз, гипоталамусын зохицуулагын алдагдлын улмаас хөхөнд эсийн эмгэг ургалт үүсэж хавдар үүсдэг ба ихэвчлэн 40-с дээш насны эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог. Тиймээс хавдрыг авах мэс ажилбар хийгдсэний дараа заавал
  21. 21. нөхөн сэргээх мэс засал болон даавар зохицуулгын эмчилгээг хийх нь зүйтэй гэж үздэг. З Б Б Тохиолдол 4 Өвчтөн О 63 настай, эмэгтэй. Биеийн жин 47 кг. Өвчтөн ханиалгана, цэрний өнгө ногоон, хааяа бага зэрэг халуурна, амьсгаадна, нуруу ууцаар өвдөнө, ядарч сульдана гэсэн зовиуртай ирсэн. Анамнезд: өвчтөн 40 орчим жил тамхи татсан гэсэн өгүүлэмжтэй. Үзлэгээр: өвчтөн туранхай, цулцангийн амьсгал зүүн талд суларсан, Пастернацкийн шинж 2 талд илэрсэн, амьсгал 1 минутад 21 удаа. Шинжилгээнд ЦЕШ: улаан эс 3,2*1012, цагаан эс 15*109, ялтас эс 200*1012, Гемоглобин 96 г/л, Эход: 2 бөөрний аяганцарууд өргөссөн, бөөрний хэмжээ бага зэрэг багассан, элэг дэлүү нойр булчирхайд голомтот өөрчлөлтгүй Рентгенд: Уушгины захын зураглал олширсон, уушигны уг өргөссөн. Өвчтөний КТ-ийн шинжилгээнд: Зүүн уушигны доод дэлбэнд өрц болон зүрхний перикард руу нэвчсэн 7*7 см хэмжээтэй, зах ирмэг нь тодорхойгүй үүсгэвэртэй, цээжний гол судас орчмын 2 тунгалгийн булчирхай томорсон. 1. Дээрх өвчтөн ямар шинжилгээ төлөвлөх вэ? 1. Рентгенскопи 2. Комьютер томографи 3. Өгсөх урографи 4. Гуурсан хоолойг дурандаж эд эсийн шинжилгээ авах 5. MRI 2. Ямар өвчтэй хүн бэ? A. Уушигны буглаа B. Гуурсан хоолой архаг үрэвсэл C. Уушигны хавдар D. Уушигны сүрьеэ E. Гялтан хальсны хавдар 3. Дээрх өвчтөн хавдрын ямар үе шат болон TNM ангилалд хамрагдах вэ? 1. IIA A. T3N2M0 2. IIIA B. T2N1M1 3. IV C. T3NxM0 4. IIB D. T2N2M0 5. IIIB E. T2N1M0 A. 1A B. 2D C. 4D D. 2A E. 5E 4. Уушигны хавдрын тавилан нь хавдрын эсийн төрлөөс хамаарах бөгөөд жижиг эсийн гаралтай хавдар нь тавилан сайн байдаг. З Б Б 5. Өвчтөнд ямар эмчилгээ хийх вэ? 1. Мэс засал эмчилгээ 2. Хавсарсан хими эмчилгээ 3. Хөнгөвчлөх эмчилгээ 4. Туяа + хими эмчилгээ 5. Шинж тэмдгийн эмчилгээ Тохиолдол 5 Өвчтөн Б. 49 настай. 8 удаа жирэмсэлж 5 удаа гүйцэт хэвийн төрсөн, 3 удаа үр хөндүүлсэн. 7 жилийн өмнө умайн хүзүүний эсийн шинжилгээгээр хүнд хэлбэрийн гаж хувирал /CINIII/
  22. 22. оношлогдож байсан боловч тодорхой эмчилгээ хийлгээгүй гэнэ. Биений юм тогтмол ирдэг. 10 хоногийн өмнө гэнэт доошоо цус алдаж эмчид үзүүлж эдийн шинжилгээ авахуулахад умайн хүзүүний хавтгай хучуур эдийн бичил цөмрөлттэй өмөн оношлогдсон. Бодит үзлэгээр: Умайн хүзүүг толиор харахад: Умайн хүзүү том, умайн хүзүүний урд уруул томорсон цус шүүрсэн, жижиг хэлбэрийн ургацагуудтай. Цууны хүчлийн сорилоор умайн хүзүүний сувгийг тойрсон цайрч зузаарсан өөрчлөлттэй. Кольпоскопоор: Умайн хүзүүний урд уруул дээр цус шүүрсэн, жижиг ургацагуудтай, ургацаг тойрсон талбайд цэгчилсэн өөрчлөлтүүдтэй Дотуур үзлэгээр: Үтрээ уужим, умайн хүзүү яльгүй том, умай жижиг дайвар тэмтрэгдэхгүй. Умай орчмын өөхөн эслэг нэвчдэсгүй. Ялгадас цусархаг. 1. Эмнэлзүйн ямар онош тавих вэ? A. Умайн хүзүүний ургацаг B. Умайн хүзүүний байран өмөн TisN0M0 C. Умайн хүзүүний өмөнгийн 1б үе TIbNxMo D. Умайн хүзүүний өмөнгийн 1а 1 үе TIaINoMo E. Умайн хүзүүний өмөнгийн 2а үе TIIaNxMo 2. Хавдрын үе шатыг тогтооход ямар шинжилгээнүүд хийх вэ? 1. Хэт авиан шинжилгээ 2. Бага аарцгийн эрхтний тодосгогчтой компьютер томографи шинжилгээ 3. Бага аарцгийн эрхтний MRI 4. Цээж гэрэлд харах 5. Элэгний үйл ажиллагааны сорилын шинжилгээ 3. Тухайн өвчтөнд эмчилгээний ямар аргыг сонгох вэ? 1. Умайн хүзүүний өөрчлөлттэй хэсгийг цахилгаан гогцоогоор өөлөх 2. Умайн хүзүүний өөрчлөлттэй хэсгийг шаантаг хэлбэрээр өөлж авах 3. Умайн хүзүүг бүхэлд нь тайрч авах 4. Умайг өндгөвчний хамт авах мэс засал хийнэ. 5. Зөвхөн умайг бүхэлд нь авч өндгөвчийг нь үлдээнэ. 4. Умайн хүзүүний өмөнгийн эрт үеийн эрхтэн хадгалах мэс заслын ямар аргууд байдаг вэ? 1. Умайн хүзүүг тайрч авах 2. Умайн хүзүүг цахилгаан гогцоогоор өөлөх 3. Умайн хүзүүг шаантаг хэлбэрээр өөлөх 4. Умайн хүзүүг хөлдөөж эмчлэх 5. Умайг үтрээний дээгүүр тайрч авах 5. Умайн хүзүүний өмөнгөөр залуу насны эмэгтэйчүүд өвчлөх бөгөөд HPV-ын халдвар зонхилох шалтгаан болдог. Б З Б Тохиолдол 6 Өвчтөн 65 настай онцлох зовиур үгүй, архи тамхи хэрэглэдэг. Урьдчилан сэргийлэх үзлэгээр эхо шинжилгээнд доор хавсаргасан дүрслэл илэрсэн ба голомтот үүсгэврийн хэмжээ 3 см. 25 жилийн өмнөөс элэгний С вирүсийн архаг халдвар оношлогдон хяналтанд байдаг. Лабораторийн шинжилгээнд трансаминаза ферментүүд бага зэрэг ихэссэнээс өөр эмгэг өөрчлөлт үгүй. 1. Уг өвчтөний эхо шинжилгээний дүгнэлт A. Элэгний 1-р сегментэд байрлалтай үүсгэвэр B. Элэгний 3-р сегментэд байрлалтай үүсгэвэр C. Элэгний 5-р сегментэд байрлалтай үүсгэвэр D. Элэгний 6-р сегментэд байрлалтай үүсгэвэр
  23. 23. E. Элэгний 8-р сегментэд байрлалтай үүсгэвэр 2. Уг өвчтөнд онош тогтооход шаардлагатай нэмэлт шинжилгээний багц A. ЭКГ, ирригоскопи, ЭЭГ B. Хэвлийн КТГ, Хэвлийн МRI, цистоскопи C. Ходоодны дуран, Хэвлийн тодосгогчтой КТГ, ЭКГ D. Хэвлийн МRI, ЭЭГ, Маммографи E. ЭКГ, Ходоодны дуран, цистоскопи 3. Уг өвчтөнд тохиромжтой эмчилгээний сонголтууд: 1. Элэгний хавдрын судас бөглөх эмчилгээ 2. Элэгний тайралт 3. Хими эмчилгээ 4. Өндөр давтамжтай радио долгионоор шарах 5. Туяа эмчилгээ 4. Элэгний эсийн хорт хавдрын эрсдэл хүчин зүйлс: 1. Афлатоксин 2. Элэгний вирүсийн архаг үрэвсэл 3. Архи тамхины хэрэглээ 4. Элэгний уулинхай 5. Цөсний чулуу 5.Дараах багажний шинжилгээнд гарах өөрчлөлтүүдийг уялдуулан сонгоно уу?, 1. Дуран 2. Эхо 3. КТ 4. Эсийн 5. Ангио A. Улаан хоолойн судас өргөсөн B. Дугуй сүүдэр эхо ойлт үгүй хүрээтэй C. Артер фазад тодролтой ,венд тодрол арилсан D. Судасны зураглал өөрчлөгдсөн E. Эсийн бөөм ба сийвэнгийн харьцаа 2:1 A. 1d2g3b4c5e B. 1a 2b 3c 4e5d C. 1a 2c 3d 4e 5b D. 1a 2e 3c 4b 5d E. 1c 2d 3e 4a 5b 6. Уг өвчтөн нь элэгний архаг С вирүсийн халдварын суурин дээр үүссэн элэгний анхдагч өмөнтэй учир хавдрын эсрэг хими эмчилгээ хийлгэх шаардлагатай. Зөв Зөв Буруу
  24. 24. Тохиолдол 7 Өвчтөн 35 настай, эмэгтэй, зүүн хөхний гадна дээд талд 2.5 см орчим бэрсүү 6 өмнө байжээ. Уг бэрсүүг авахуулалгүй 6 сар болсон. Тэр үеэс бэрсүү томроод зүүн талын нилэнхүйдээ томорч, арьсны өнгө өөрчлөгдөн хөдөлгөөн нь багасч, арьс нь татагдсан байна. Маммографид зүүн талын хөх нилэнхүйдээ тэгш биш ирмэгтэй, шохойжилттой. 1. Энэхүү өвчтөнд ямар арга хэмжээ авах вэ? A. Өвчтөнг 1 сар ажиглана B. Иммунологийн шинжилгээ хийнэ. C. ЭХО-д харах D. Эсийн шинжилгээ авна E. 3 сарын дараа үзүүлнэ 2. Ямар онош тавих вэ? A. Мастит B. Хөхний фиброаденома C. Хөхний хорт хавдар D. Мастопатия E. Хөхний хоёрдогч хавдар 3. Ямар өвчнүүдтэй ялган оношлох вэ? 1. Педжетийн өмөн 2. Фиброаденома 3. Мастопотия 4. Мастит 5. Хөхний сүрьеэ 4. Ямар эмчилгээ сонгох вэ ? 1. Мэс засал 2. Туяа эмчилгээ 3. Хими 4. Неоадъювант хими эмчилгээ 5. Туяа+Хими 5. Хөхний хорт хавдрын эмчилгээнд тамоксифен хэрэглэдэг. Учир нь бүх өвчтөнүүдэд неоадъювант эмчилгээ хийх шаардлагтай. Зөв Буруу Буруу 6. Эдгээр эмчилгээний аргуудыг уялдуулан сонгоно уу?. 1. Мэс 2. Хими,туяа 3. Туяа 4. Хавсарсан. иж бүрдэл 5. Даавар A. Мэс засал хийхгүй
  25. 25. B. Хими ба Туяа эмчилгээ хийнэ. C. Туяа D. Хавсарсан эмчилгээ E. Тамоксифен A. 1a 2c 3b 4e 5d B. 1b 2a 3d 4c 5e C. 1b 3c 2 a 5d 4e D. 1a 2b 3c 4d 5e E. 1d2e3b 4a 5c Тохиолдол 8 Өвчтөн 67 настай эрэгтэй. Арьс шарлаж, оройдоо загатнана, өтгөн цайвар өнгөтэй, шээс өтгөн бор болж өөрчлөгдсөн гэнэ. 42 жилийн турш өдөрт 10 ширхэг янжуур тамхи татаж байгаа, архи тогтмол хэргэлдэг. Ойрын төрлийн хүмүүст цөс чулуужих өвчин олон тохиолдсон анамнезтай. Хэвлийн хэт авиа шинжилгээгээр элгэн дотрох сувгууд болон цөсний ерөнхий цорго өргөссөн, нойр булчирхайн толгой хэсэгт эхо холимог 4.5х4.2 см хэмжээтэй үүсгэвэр тодорхойлогдоно. 1. Уг өвчтөний урьдчилсан онош A. Цөсний ерөнхий цоргоны хавдар B. Цөсний ерөнхий цоргоны доод хэсгийн хавдар C. Цөсний ерөнхий цоргоны дээд хэсгийн хавдар D. Нойр булчирхайн толгойн хавдар E. Нойр булчирхайн сүүлний хавдар 2. Уг өвчтөнд онош тогтооход тохиромжтой шинжилгээний багц A. ЭКГ, ирригоскопи, ЭЭГ B. Хэвлийн КТГ, Хэвлийн МRI, цистоскопи C. Ходоодны дуран, Хэвлийн тодосгогчтой КТГ, цээжний рентгенограмм D. Хэвлийн МRI, ЭЭГ, Маммографи E. ЭКГ, Ходоодны дуран, цистоскопи 3. Уг өвчтөнд тохиромжтой төгс эмчилгээний арга: 1. Адьюант хими эмчилгээ 2. Хими туяа хавсарсан эмчилгээ 3. Цөсний замд тэлэгч байрлуулах 4. Панкреатодуоденэктоми 5. Дистал панкреатэктоми 4. Элэгний эсийн хорт хавдрын эрсдэл хүчин зүйлс: 1. Афлатоксин 2. Элэгний вирүсийн архаг үрэвсэл 3. Архи тамхины хэрэглээ 4. Элэгний уйланхай 5. Цөсний чулуу 5.Дээрх тохиолдолд шинжилгээнд гарах өөрчлөлтүүдийг уялдуулан сонгоно уу?, 1. Дуран 2. Эхо 3. КТГ 4. Биохимийн A. Дээрх гэдсэнд цөсний агуулага тодорхойлогдохгүй B. Цөсний сувгууд өргөссөн C. Нягтшил ихтэй голомтот үүсгэвэр D. Гипербилирубинеми A. 1d2g3b4c
  26. 26. B. 1a 2b 3c 4d C. 1a 2c 3d 4e D. 1a 2e 3c 4b E. 1c 2d 3e 4a Тохиолдол 9 Орон нутагт 1 сарын өмнө үйлчлүүлэгч гэдэсний түгжрэлийн шалтгаантай яаралтай мэс ажилбар хийгдэж, бүдүүн гэдэсний уруудах хэсэгт байрлах гэдэсний ханын булчин давхаргыг хамарсан 5х4 см хэмжээний хавдартай хэсгийг оролцуулан бүдүүн гэдэсний тайралт болон залгалт хийгджээ. Одоо үйлчлүүлэгчид зовиур үгүй, шарх бүрэн эдгэсэн байна. 1. Уг өвчтөнд тохиромжтой оношлогооны арга: 1. Хэвлийн хэт авиа 2. Хэвлийн тодосгогчтой КТГ 3. Хавдрын маркер 4. Цээжний рентоген 5. Ходоодны дуран 2. Уг өвчтөнд тохиромжтой эмчилгээний арга: A. Хими туяа хавсарсан эмчилгээ B. Неоадьюант хими эмчилгээ C. Адьюант хими эмчилгээ D. Гартманы мэс засал E. Колостоми 3. Бүдүүн гэдэсний хорт хавдар үүсэхэд нөлөөтэй эрсдэл хүчин зүйлс нь : 1. Амьтаны гаралтай өөх тос ихээр хэрэглэх 2. Ислэг багатай хүнс 3. Хөдөлгөөн багатай амьдралын хэвшил 4. Сөөргөө өвчин 5. Улаан дарсны хэрэглээ 4. Уг өвчтөнд хавдрын үе шатыг тодорхойлоход тохиромжтой оношлогооны аргуудыг сонго: 1. Ходоодны дуран 2. Цээжний рентгенограмм 3. Позитрон эмиссион томографи 4. Тодосгогчтой компьютер томографи 5. Соронзон резонанс томографи 5. Уг тохиолдолд хавдрын үе шат cT4NхMх stIV гэж ангилагдах ба хөнгөвчлөх мэс ажилбар хийгдсэн тул цаашид хими эмчилгээ хийгдэх шаардлагагүй Буруу, буруу, буруу Е

×